Categories
мэдээ туслах-ангилал

Нярай хүүхдэд нойр хэр чухал вэ? DNN.mn

Амьдралын эхэн үе буюу эхний 1000 хоног цаашлаад бага насны хүүхдэд тархи, бие махбодын болон бусад бүхий л эрхтэн тогтолцоо, дархлааны систем тогтох зэрэг чухал үйл явц өрнөдөг тул маш сайн унтах хэрэгцээ гардаг. Учир нь хүний хөгжлийн үйл явц зөвхөн унтаж байх үед явагддаг байна.

Нярай (0-11 сартай)

NSF буюу Нойр Судлалын Нийгэмлэг нь нярай хүүхдийг өдөр бүр 14-17 цаг унтдаг байхыг зөвлөдөг. Нярай хүүхэд өдрийн ихэнх цагийг унтаж өнгөрүүлдэг бөгөөд хооллох үедээ сэрдэг. Нярай шөнийн турш сэрэхгүйгээр бат бөх унтах нь ховор байдаг. Иймд нярайг шөнийн цагаар бат бөх нойр авхуулахын тулд өдрийн цагаар унтах хугацааг тооцож, нярайн нойрны чанар, өдөрт хэдэн цаг унтаж буйг анхаарах нь чухал.

Бага насны хүүхдүүд (1-2 нас)

Энэ насны хүүхдүүдийг өдөрт 11-14 цаг унтаж байхыг зөвлөдөг. Тэдний нойр нярай үетэй харьцуулахад багасаж, өдөрт ойролцоогоор 1-2 цаг унтдаг. Энэ насны эхэн үед өдөрт хоёр удаа дугхийх нь хэвийн үзэгдэл боловч хоёр наснаас дээш хүүхэд өдөрт нэг удаа дугхийх нь хэвийн үзэгдэл гэж үздэг.

Сургуулийн өмнөх (3-5 нас)

3-5 насны хүүхдүүд өдөрт 10-13 цаг унтах ёстой. Ингэснээр өдрийн турш дугхийх хугацаа богиносож, сэргэлэн цовоо байдаг.

Сургуулийн нас (6-13 нас)

Сургуулийн насны хүүхдүүд өдөрт 9-11 цаг унтах хэрэгтэй байдаг. Харин Америкийн нойрны анагаах ухааны академи нойрны дээд хязгаарыг 12 цаг гэж үзжээ. Түүнчлэн бага ангийн хүүхдүүд дунд болон ахлах сургуульд сурч байгаа хүүхдүүдээс илүү их унтах шаардлагатай байдаг байна.

Хүүхэд дугхийх нь хэвийн үзэгдэл үү?

Ихэнх бага нас болон сургуулийн өмнөх насны үед өдөр дугхийх нь хэвийн үзэгдэл юм. Энэ насанд өдөр дугхийж амарснаар хүүхдийн ой санамж, сэтгэн бодох чадвар хөгжихөд тустай. Нярай үетэй харьцуулахад дугхийх хугацаа богино байдаг. Учир нь хүүхдүүд цэцэрлэг, сургуульд явж хүмүүжиж эхлэх үед өдрийн тодорхой цагт унтаж хэвшсэн байдаг.

Хэрэв таны хүүхэд нойр муутай бол ямар арга хэмжээ авах вэ?

Бага насны хүүхдүүдийн 25% нь нойрны хямрал эсвэл өдрийн цагаар хэт их унтдаг. Эдгээр асуудал нь сургуулийн насны хүүхдүүд, өсвөр насныханд ч нөлөөлж болно. Нойрны хямралын шалтгаан нь харилцан адилгүй байдаг тул хүүхдийн эмчид хандахыг зөвлөж байна.

Хүүхдийг бат бөх унтуулахын тулд:

  • Харанхуй, нам гүм, агааржуулалт сайтай өрөөнд тав тухтай орон дээр унтаж амрах
  • Орондоо орохын өмнө цэнхэр дэлгэцийн хөх туяа харахгүй буюу гар утас, компьютер оролдохгүй байх
  • Өдөр болгон тодорхой нэг цагт унтаж, нэг цагт босож байх шаардлагатай.
Categories
мэдээ нийгэм

Маргааш -22 хэм хүйтэн байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -32…-34 градус, бусад хэсгээр -26…-28 градус, өдөртөө -21…-23 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -32…-34 градус, өдөртөө -25…-27 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -32…-34 градус, өдөртөө -21…-23 градус хүйтэн байна.

Categories
мэдээ утга-зоxиол үндэсний-бөx

Үндсэн хууль батлагдсаны ойд зориулсан 128 бөхийн барилдаанд зодоглох бөхчүүдийн нэрс гарчээ DNN.mn

Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд зодоглохоор:

1. у.ав Пүрэвийн Бүрэнтөгс
2. у.ар Энхтөгсийн Оюунболд
3. у.ар Рэнцэнбямбын Пүрэвдагва
4. у.г Өлзийтогтохын Бат-Орших
5. у.з Цэдэнбазарын Одбаяр
6. у.з Мөнхтөрийн Лхагвагэрэл
7. у.х Баянзулын Цэдэнсодном
8. у.х Шархүүгийн Пүрэвгарьд
9. у.х Ганцогтын Бадрах
10. у.н Болдын Эрдэнэхүү
11. у.н Чинчулууны Батчулуун
12. у.н Нурланы Мустафа
13. у.н Шоовдойхүүгийн Шинэбаяр
14. у.н Болдбаатарын Батжаргал
15. у.н Эрдэнэбатын Даш
16. у.н Бадамсамбуугийн Ганхуяг
17. у.н Батцэнгэлийн Чимэдвандан
18. у.н Балганы Хишигбаатар
19. у.н Шоовдорын Дарханбат
20. у.н Дашдоржийн Цэрэнтогтох
21. у.н Батбаярын Даваа-Очир
22. у.н Насанцогтын Баярбаатар
23. у.н Доржхандын Хүдэрбулга
24. у.н Төрмөнхийн Дүгэрдорж
25. у.н Цэрэнбатын Сандагдорж
26. у.н Бэгзийн Мижидсүрэн
27. у.н Эрдэнэбатын Нямаа
28. у.н Одхүүгийн Цэцэнцэнгэл
29. у.н Очирбатын Түмэн
30. а.а Төмөрбаатарын Пүрэвсүрэн
31. а.а Даваадоржийн Төрболд
32. а.а Улагпаны Береке
33. а.а Мальшийн Еркебулан
34. а.а Оюунгэрэлийн Наранбаатар
35. а.а Нямдоржийн Өсөхбаяр
36. а.а Цогтоогийн Мөнхбаяр
37. а.а Бүрнээгийн Баянмөнх
38. а.а Мөнхжаргалын Бямбадорж
39. а.а Ганболдын Төрмөнх
40. а.а Төмөрийн Дүүрэнсаран
41. а.а Мөнхтуяагийн Батцэнгэл
42. а.а Пүрвээгийн Өсөхбаатар
43. а.а Батхуягийн Батзориг
44. а.а Энхтөрийн Баасанжав
45. а.а Теликийн Эрболат
46. а.а Балжиннямын Мөнх-Эрдэнэ
47. а.а Энхбатын Тулга
48. а.а Цэвээнпүрэвийн Төмөрцоож
49. а.а Галбадрахын Дармаажанцан
50. а.а Алтанхуягийн Нармандах
51. а.а Шагдарсүрэнгийн Чинтулга
52. а.а Батсугарын Зоригтбаатар
53. а.а Баянжаргалын Төмөрбаатар
54. а.а Идэрийн Мандах
55. а.а Батсуурийн Бат-Орших
56. а.а Ядамсүрэнгийн Бумбаяр
57. а.а Алтангэрэлийн Отгонбаатар
58. а.а Ганпүрэвийн Ганбаатар
59. а.а Чинбатын Алтангэрэл
60. а.а Тогтохмэндийн Сайханжаргал
61. а.а Хэвэлхүүгийн Энхчулуун
62. а.а Даваасүрэнгийн Алтанцоож
63. а.а Будаагийн Батсайхан
64. а.а Баттулгын Нямсамбуу
65. а.а Бямбадоржийн Батдорж
66. ц.а Ганзоригийн Жамбалдорж
67. а.а Батжаргалын Чинбат
68. а.а Насан-Очирын Намнансүрэн
69. а.а Гүрзулын Ганцоож
70. а.а Лхагвасүрэнгийн Энхсаруул
71. а.а Эрдэнэбатын Мөнх-Эрдэнэ
72. а.а Элбэгийн Батсуурь
73. а.а Даваадоржийн Эрдэнэтулга
74. а.а Доржийн Ням-Очир
75. а.а Ганбаатарын Ганхуяг
76. а.а Мөнхбадрахын Буяндэлгэр
77. а.а Содномцэрэнгийн Майнбаяр
78. а.а Баттулгын Өсөхбаяр
79. а.а Наранболорын Баяржаргал
80. а.а Мягмаржаргалын Эрхэмбаяр
81. а.з Мөнхбатын Даваасүрэн
82. а.з Болдбаатарын Баянсүх
83. а.з Балтмөнхийн Бадамдорж
84. а.з Төрмөнхийн Төгсдөлгөөн
85. а.з Бямбаагийн Буянмөнх
86. а.з Алагаагийн Мягмаржав
87. а.з Батбаярын Мандалбат
88. а.з Болдын Даваадалай
89. а.з Ерболатын Көптилек
90. а.з Мягмарын Баттүвшин
91. а.з Жаргалсайханы Жавхлан
92. а.з Бөхбатын Анандпүрэв
93. а.з Баттөмөрийн Батбаян
94. а.з Энх-Амгалангийн Өлзийбаяр
95. ц.з Өнөрбаянгийн Батсуурь
96. а.з Батболдын Тожил
97. а.з Эрдэнэбаатарын Түмэндэмбэрэл
98. а.з Содбилэгийн Ган-Эрдэнэ
99. а.х Мөнхсайханы Хаш-Эрдэнэ
100. а.х Оргодолын Үйтүмэн
101. а.х Энхсайханы Цэнд-Очир
102. а.х Галбадрахын Гантулга
103. а.х Жавзандуламын Хатанзоригт
104. а.х Базаррагчаагийн Дагвадорж
105. а.х Жаргалсайханы Дэлгэрсайхан
106. а.х Болдбаатарын Одсүрэн
107. а.х Нямжавын Ширчинхүү
108. а.х Хуанышийн Танирберген
109. а.н Батсүхийн Баатарболд
110. а.н Тогтохын Эрхэмбаяр
111. а.н Гармаагийн Бат-Эрдэнэ
112. а.н Мишигдоржийн Лувсандорж
113. а.н Батбадралын Ганзолбоо
114. а.н Цэрэндолгорын Отгонбат
115. а.н Лонжоогийн Бат-Амгалан
116. а.н Пүрэвжавын Сандагдорж
117. а.н Баянмөнхийн Төрмөнх
118. а.н Нацагдоржийн Даваадорж
119. а.н Дашренчингийн Дэмиддорж
120. а.н Мейромбекийн Бекежан
121. а.н Даваанасангийн Төртогтох
122. а.н Батбаатарын Баянсайхан
123. ц.н Ганбатын Эрдэнэтогтох
124. а.н Намсрайжавын Амаржаргал
125. с.з Бямбаагийн Золоо
126. с.з Төгсийн Түвшин
127. с.з Довдоны Сумъяабазар
128. с.з Мягмаржаргалын Өсөхбаяр
129. с.з Отгонбатын Бат-Эрдэнэ
130. с.з Энхбаатарын Очирхуяг
131. с.з Балдангийн Мөнхбат
132. с.з Болд-Очирын Бадрах
133. с.з Болдбаатарын Ренчинжүгдэр
134. с.з Галбадрахын Дэлгэрхүү
135. с.з Энхбаярын Нямсанж
136. с.з Жаргалсайханы Ган-Эрдэнэ
137. с.з Болортөгсийн Анхбаяр
138. с.з Бямбажавын Мөнх-Алдар
139. с.з Лхагвадоржийн Сундуй нарын бөхчүүд бүртгүүллээ. Барилдаан маргааш 14:00 цагаас МБӨ-нд болно. Тасалбараа https://www.ticket.mn/event/1454/ -ээс захиалан аваарай.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Categories
мэдээ цаг-үе

Энэ оны нэгдүгээр улиралд багтаан тэтгэврийн хэмжээг нэмэх зохицуулалтыг төсөлд тусгажээ DNN.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Хүн амын дундаж наслалт 2021 онд 71 болж 26 жилийн өмнөх Нийгмийн даатгалын хуулийг анх батлах үеийн түвшинтэй харьцуулахад 7.3 жилээр өссөн. Тэтгэврийн насныхан 2021 онд нийт хүн амын 10 хувийг эзэлж байсан бол 2030 онд 13.4 хувьд хүрэхээр байна. Ирээдүйд бий болох насжилт, тэтгэвэр авагчдын тооны өсөлт нь цаашид Нийгмийн даатгалын сан, улсын төсвийн ачааллыг нэмэгдүүлэхээр байгаа тул хуульд шинэчлэл хийх шаардлагатай гэж үзжээ.

Хуулийн төсөлд олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, тэтгэврийн насыг жил бүр гурван сараар нэмэгдүүлж буйг хэвээр үргэлжлүүлэх, тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлтөөр нэмэгдүүлдэг болгох, тэтгэвэр бодох аргачлалд өөрчлөлт оруулах, олон жил шимтгэл төлөхийг урамшуулах, тэтгэвэр тогтоолгох дараалсан жилийг 84 сар байгааг 60 сар болгож бууруулсан, өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалт болон бусад нөхцөлийг тусгасан байна.

14:18 2023/01/12

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Мөн Орхоны хөндийд хот байгуулах тогтоолын төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат танилцуулсан бөгөөд гишүүдийн олонхын саналаар уг тогтоолын төслийг баталлаа.

Үргэлжлүүлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зарчмын зөрүүтэй таван саналыг хэлэлцсэн юм. Тус хуулийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэв.

Categories
мэдээ нийгэм

Хилийн зурвас газарт зөвшөөрөлгүй нэвтэрч, хуш модны самар бэлтгэж зөрчил гаргажээ DNN.mn

Иргэд Булган аймгийн Тэшиг, Сэлэнгэ аймгийн Ерөө, Түшиг, Дорнод аймгийн Халхгол сумдын нутаг дэвсгэрт улсын

хилийн зурвас газарт зөвшөөрөлгүй нэвтэрч, хуш модны самар бэлтгэж зөрчил гаргажээ.

Улмаар хилчид нэгдүгээр сарын 06-11-ний өдрүүдэд дээрх газруудад самар түүж байсан автомашин, морин уналгатай нийт 84 хүнийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцож шийдвэрлэсэн байна. Улсын хилийн шугамаас нааш 15 км газрыг дотор улсын хилийн бүс зурвас гэх бөгөөд хилийн зурвас даван нэвтрэхийг хуулиар хориглодог хэмээн Хил хамгаалах байгууллагаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

М.Баяраа: Халиа тошингийн асуудлыг шийдэхэд эхний ээлжид 330 тэрбум төгрөг хэрэгтэй DNN.mn

Халиа тошин үүсэн газруудад ямар хэмжээ авч байгаа талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба (УБЗАА)-ны дарга М.Баяраа хэвлэлийн хурлын үеэр мэдээлэл өгөв.

Тэрбээр “Улаанбаатар хотын хэмжээнд нийт 50 байршилд халиа тошин үүсдэг. Үүнээс 10-20 байршилд халиа тошин тогтмол идэвхтэй байдаг.

Их хэмжээний халиа тошин үүсэн газруудыг сувагчилж, инженерийн байгууламж хийж, усыг зайлуулах байдлаар шийдэх ёстой. Үүнийг хэрэгжүүлэхэд эхний ээлжид 330 тэрбум төгрөг хэрэгтэй. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын төсөв хүндрэлтэй байгаа. Энэ жил нийслэлд 26 тэрбум төгрөг буюу хоёр сургууль барих хэмжээний хөрөнгө оруулалттай байна.

Халиа тошин арилгах ажлыг Геодези, усны барилга, байгууламжийн газар, нийслэл, дүүргийн Онцгой байдлын байгууллага хамтран хэрэгжүүлж байна.

Өчигдөр дээрх байгууллагууд болон дүүргийн удирдлагууд хамтарсан уулзалт хийсэн. УБЗАА-наас дүүргүүдийг нэгдсэн зохион байгуулалтаар хангаж, санхүүжилтийг шийдэхээр боллоо.

Мөн халтиргаа гулгаанаас сэргийлэх ажлын хүрээнд хүний гар ажиллагааг багасгах, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхээр үе шаттайгаар тоног төхөөрөмжийг шинэчилнэ. Хоёрдугаар сараас ХБНГУ, БНХАУ-аас хүнд машин механизмыг оруулж ирнэ” гэв.

Түүнчлэн жижиг оврын ухаалаг, өртөг зардал багатай төхөөрөмжийг нэвтрүүлэхээр судалж байгаа ажээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Хоёр сарын хугацаанд 28.503 толгой мал экспортолжээ DNN.mn

Улсын хэмжээнд нийт 200.1 мянган малчин өрхөд 71.1 сая, хонин толгойд шилжүүлснээр 122.5 сая толгой мал өвөлжиж, 20 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулсан урьдчилсан дүн гараад байгаа.

Махны экспортын тухайд манай улс үхрийн түүхий мах 8,000 тонн, дулааны аргаар боловсруулсан үхрийн мах 5,000 тонныг, харин адуу, хонь, ямааны түүхий болон дулааны аргаар боловсруулсан махыг хязгаарлалтгүй гаргахаар баталжээ.

Categories
мэдээ цаг-үе

Хот тохижилтын газар цас цэвэрлэгээний 28 шинэ машинтай боллоо DNN.mn

Нийслэлийн Хот тохижилтын газраас нэгдүгээр сарын 13-ны баасан гаригт бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах гэж байгаа билээ. Тус газар өнөөдөр цас цэвэрлэгээний шинэ машинуудтай болсон байна.

Тодруулбал, Нийслэлийн ЗДТГ-аас цас цэвэрлэгээний жижиг оврын 28 шинэ машиныг хүлээлгэн өгчээ. Харин том оврын цэвэрлэгээний машинууд сарын дараа орж ирэх аж.

Маргааш иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх зам, талбайг цэвэрлэх үүргээ биелүүлж, бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриаллаа.

Өмнө нь 2019 онд дээрх машинаас 20 ширхгийг 142 сая орчим төгрөгөөр нийлүүлж байсан билээ.

Categories
мэдээ цаг-үе

НӨАТ-ын сугалааны тохирол ирэх лхагва гаригт явагдана DNN.mn

НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 18-ны 13:00 цагаас “Боловсрол суваг” телевиз болон ebarimt аппликейшнээр орон даяар шууд дамжуулна.

Энэ удаагийн тохиролд 2022 оны 12-р сарын 01-ээс 12-р сарын 31-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдах юм.

Categories
мэдээ цаг-үе

“Ердөө 90 минут“ бүх нийтийн цэвэрлэгээнд 72 байгууллагын 2186 алба хаагч оролцоно DNN.mn

Нийслэлийн Хот тохижилтын газраас нэгдүгээр сарын 13-ны Баасан гарагт бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах гэж байгаа билээ. Тус газар өнөөдөр цас цэвэрлэгээний шинэ машинуудтай болсон байна.

Тодруулбал, Нийслэлийн ЗДТГ-аас цас цэвэрлэгээний жижиг оврын 28 шинэ машиныг хүлээлгэн өгчээ. Харин том оврын цэвэрлэгээний машинууд сарын дараа орж ирэх аж.

Маргааш иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх зам, талбайг цэвэрлэх үүргээ биелүүлж, бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриаллаа.

Өмнө нь 2019 онд дээрх машинаас 20 ширхгийг 142 сая орчим төгрөгөөр нийлүүлж байсан билээ.