Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Үндсэн хуулийн барилдаанд Улсын арслан Э.Оюунболд түрүүлж, заан М.Лхагвагэрэл үзүүрлэлээ DNN.mn

Монгол Улсын Ардчилсан шинэ үндсэн хууль баталсаны түүхт 31 жилийн ойн өдөрт зориулсан Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан өнөөдөр болж, улсын арслан Э.Оюунболд түрүүллээ. Өнөөдрийн барилдаанд улсын арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, Улсын заан Ц.Одбаяр, улсын заан М.Лхагвагэрэл тэргүүтэй хүчит 128 бөх барилдсан юм. Наадмаас хойш барилдаагүй байсан улсын арслан Э.Оюунболд үзүүр түрүүнд улсын заан М.Лхагвагэрэлтэй барилдаж түрүүлсэн юм. Үзүүр түрүүний хоёр бөхийн барилдаан удааширсан бөгөөд дүрмийн дагуу идэвхтэй барилдсан гэдэг үндэслэлээр хөлийн цэцээс улсын арслан Э.Оюунболдыг давууллаа.

Categories
гадаад мэдээ

​Зэсийн үнэ сүүлийн хагас жил дээд түвшинд хүрэв DNN.mn

Зэсийн хамгийн том хэрэглэгч Хятад улс хилээ нээсний дараа зэсийн үнэ сүүлийн хагас жилийн дээд түвшинд хүрэв.Нью-Йоркийн “Comex” биржийн арилжааныгуравдугаар сард нийлүүлэх зэсийн фьючерс хэлцлийн үнэ 3 хувиар өсөж нэг тонн зэсийн үнэ 8866 ам.доллар болсон нь 2022 оны зургаадугаар сарын 21-ээс хойшхи хамгийн дээд үзүүлэлт болсон байна. Мөн Лондоны металлын бирж (“LME”) дээр гурван сарын дараа нийлүүлэх нэг тонн зэсийн үнэ 3.14 хувиар өсөж 8859.5 ам.доллар, хөнгөн цагааны үнэ 6.23 хувиар өсөж 2438.5 ам.доллар, цайрын үнэ 6.02 хувиар өсөж 3205.5 ам.долларт хүрчээ. Зэсийн хамгийн том хэрэглэгч болох Хятад улс “ковидыг тэглэх” бодлогоо зөөлрүүлж хилээ нээснээр зэсийн эрэлт нэмэгдэж улмаар эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж шинжээчид үзсэн байна.

Categories
гадаад мэдээ

ДЭМБ агаарын тээврийн зорчигчдод амны хаалт зүүхийг уриалжээ DNN.mn

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ холын зайн нислэгийн үеэр амны хаалт зүүхийг агаарын тээврийн зорчигчдод уриалжээ.

АНУ-д “омикрон” хувилбарын дэд хувилбар хурдацтай тархах болоод байгаа үед энэхүү зөвлөмжийг гаргасан байна. Европ тивийн хэмжээнд “XBB.1.5” дэд хувилбарын харьцангуй цөөн тохиолдол бүртгэгдсэн ч тоо нь нэмэгдэж байгааг ДЭМБ болон Европын холбогдох албан төлөөлөгчид хэвлэлийн бага хурлын үеэр тэмдэглэжээ.

“Холын зайн нислэгээр зорчих гэх мэт өндөр эрсдэлтэй үед амны хаалт зүүхийг зорчигчдод зөвлөж байна. Ялангуяа, халдварын тархалт өндөр байгаа нутаг дэвсгэрээс ирж буй хүмүүст ийнхүү зөвлөх хэрэгтэй” гэж ДЭМБ-ын Европын асуудал эрхэлсэн төлөөлөгч Кэтрин Смоллвуд мэдээлсэн байна.

“Омикрон”-ы халдварлах чадвар хамгийн өндөр хувилбарт одоогоор тооцогдож байгаа “XBB.1.5” нь АНУ-д нэгдүгээр сарын эхний долоо хоногт илэрсэн нийт тохиолдлын 27.6 хувийг эзэлжээ. “XBB.1.5” дэлхийн хэмжээнд давлагаа үүсгэх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд “COVID-19”-ийн вакцинууд хүндээр өвчлөх, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, нас барахаас сэргийлсэн хэвээр байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын ажлыг эрчимжүүллээ DNN.mn

Хятадын Төмөр Зам” групп Тавантолгойн төмөр замын ажилд оролцох хүсэлтэй  байна

Монгол Улсын Засгийн газар 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 459 дүгээр тогтоолоор тус компанид 6 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоон, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмарыг томилсон.

Монгол Улсын Засгийн газрын Онцгой Бүрэн Эрхт төлөөлөгчөөр томилогдсоноос хойших 1 сарын хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлууд

  • Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 449 дүгээр тогтоолын хүрээнд “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, Богдхан төмөр зам төслүүдийн нийт 39 гэрээг маш нууц, нууцын зэрэглэлээс гаргасан.

Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Н.Мягмар нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаарх ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс Тавантолгой-Гашуунсухайт, Богдхан чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдэд ямар хэлбэрээр, хэдий хэмжээний санхүүжилт гарган оролцсон болон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийн 1 км тутамд ямар өртгөөр барьж байгуулсан талаар танилцуулав.

  • Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын ажлыг эрчимжүүллээ

Тэрбээр Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын ТЭЗҮ, зураг төслийн ажлыг цаг алдалгүй эхлүүлэх шаардлагыг үндэслэн Зам, тээврийн хөгжлийн яам, “Эрдэнэс Тавантолгой” ХК зэрэг холбогдох байгууллагуудад санал хүргүүлэн, уг ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар тээвэрлэлт хийж, уул уурхайн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулан, экспортын хэмжээг нэмэгдүүлэхийн тулд хөрш орны боомттой хил дамнасан төмөр замаар холбогдох ажлыг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлага үүссэн. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод тусгагдсан, стратегийн өндөр ач холбогдолтой Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын гол замын барилга угсралтын ажил бүрэн дуусч, өдгөө хил холболтын ажлыг яаралтай хэрэгжүүлэн ажиллаж байна

  • Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг бүхэлд нь байнгын ашиглалтад оруулах бэлтгэл ажил бүрэн хангагдлаа

Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар байгуулагдсан Техникийн комисс 2022.12.26, 27-ны өдрүүдэд төслийн талбайд ажиллаж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг байнгын ашиглалтад хүлээн авах бэлтгэл хангасан тухай дүгнэлт гаргасан. Ингэснээр тус төмөр замын суурь бүтцийг бүхэлд нь байнгын ашиглалтад оруулах бэлтгэл ажил бүрэн хангагдад байна.

  • Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд валютын орлого төвлөрүүлэх, экспорт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, Онцгой бүрэн эрхт төлөөлөгч 6 сарын хугацаатай томилогдсоноос хойших 30 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн бас нэгэн онцлох ажил нь Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд валютын орлого төвлөрүүлэх, экспорт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хувийн өмчийн компанид түрээслэсэн байсан 100 хагас вагоныг Төрийн өмчийн “Монголросцветмет” ТӨҮГ-т түрээслүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Ингэснээр тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэхэд зохих дэмжлэг үзүүлсэн арга хэмжээ болж байна.

  • “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс зүтгүүр түрээслэх асуудлыг шийдвэрлэлээ

Түүнчлэн тус компанийн АНУ-аас нийлүүлэх зүтгүүрүүд цар тахал, хөрш орны дайны нөхцөл байдлаас үүдэн гэрээт хугацаандаа нийлүүлэгдэх боломжгүй болсонтой холбоотойгоор УБТЗ ХНН-ийн удирдлагуудтай уулзаж, зүтгүүр түрээслэх асуудлыг шийдвэрлэлээ. Ингэснээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нүүрс тээвэрлэх үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх боломж бүрдэж байна. Замын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных нарын удирдлагуудтай хийсэн уулзалтын хүрээнд төмөр замын тээвэрлэлт, бүтээн байгуулалтын ажлууд болон хоёр компанийн цаашдын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцаж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга хэмжээг авч ажиллахаар тогтов.

  • “Тавантолгой төмөр зам” ХХК-д шалгалтын ажил үргэлжилж байна

Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Н.Мягмар албан хүсэлт гаргаж, ЗГХЭГ, Сангийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, “Эрдэнэс Монгол” ХХК, “Монголын төмөр зам” ТӨХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК зэрэг байгууллагуудын төлөөллийг багтаасан ажлын хэсэг “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хөрөнгө оруулалт, бизнес төлөвлөгөөнд заасан зорилт, арга хэмжээний хэрэгжилт, худалдан авах ажиллагаа, санхүүгийн иж бүрэн хамтарсан хяналт, шалгалт хийж байна. Шалгалт ажлын 21 хоног үргэлжлэх бөгөөд шалгалтын үр дүнгээс хамаарч бүтцийн шинэчлэлт зэрэг цаашид холбогдох арга хэмжээг авч ажиллах юм.

  • Богдхан төмөр зам төслийн ажлыг түр зогсоосонтой холбоотойгоор холбогдох арга хэмжээг авав

Монгол Улсын Засгийн газраас “Богдхан төмөр зам” төслийн ажлыг түр зогсоох шийдвэр гаргасантай холбоотойгоор төслийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан Зэвсэгт хүчний барилга инженерийн цэргийн удирдах газар, “Бодь интернэшнл” ХХК, “Легал линк си би эй” ХХК, “Эн Эс И Консалтинг” ХХК, “Урбан девелопмент консалтинг” ХХК зэрэг байгууллагуудад төслийн барилгын ажлын гүйцэтгэгч тодорхой болох хүртэл гэрээнд тусгагдсан ажлыг түр зогсоож байгаа тухай мэдэгдлийг хүргүүлж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.

Эх сурвалж: “Тавантолгой төмөр зам” ХХК

Categories
мэдээ цаг-үе

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чанга хэвээр байна DNN.mn

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч чанга хэвээр байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.

2023 оны 1 дүгээр сарын 15-19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 15-нд Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн уулсаар, 16-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар, 17-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар цас орно. 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нд Алтайн уулархаг нутаг болон Арц Богдын өвөр хоолойгоор, 18-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -42…-47 градус, өдөртөө -31…-36 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -34…-39 градус, өдөртөө -22…-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -12…-17 градус, бусад нутгаар шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -18…-23 градус хүйтэн байна. Өнөө шөнө Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар цасан шуурга шуурна.

Categories
мэдээ улс-төр

Хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив DNN.mn

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.01.13) хуралдаан 10 цаг 10 минутад 53.9 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэв.

Эхлээд Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаагийн 2022 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн юм. Төсөл санаачлагч Монгол Улс эдийн засгийн өсөлтийг дэмжих, эдийн засгаа сэргээх, эрчимжүүлэх хүрээнд жижиг дунд үйлдвэрлэлийг болон аж ахуй нэгжүүдийг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, хөгжлийн мега төслүүдэд хөрөнгө оруулах зорилгоор Хөгжлийн банкыг байгуулсан гэдгийг танилцуулгынхаа эхэнд дурдав.

Гэвч энэ хөрөнгө оруулалтууд зорилтот салбар, бүлэгтээ тэр бүр хүрч чадахгүй, улс төрд нөлөө бүхий албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлоор зээл олгоход баримтлах хууль тогтоомжийг зөрчин, нөлөөлж өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдүүдэд олгуулж, энэ хэрэгтээ улс төрийн болон эрүүгийн хариуцлага хүлээсэн явдал удаа дараа гарсаар байгаа гэв. Иймд төрөөс баталгаа гаргасан хөрөнгө оруулалтыг аливаа этгээдэд хууль зөрчин олгуулахаар нөлөөлөх, улс төрд нөлөө бүхий албан тушаалтан тэдгээрийн хамаарал бүхий этгээд эзэмшдэг хуулийн этгээд төрөөс баталгаа гаргасан хөрөнгө оруулалт, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор төрөөс санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч төрөөс үзүүлэх аливаа дэмжлэг тусламжид хамрагдахыг хориглосон зохицуулалтыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд тусгах нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулав. Хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хороо 2023 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Хуулийн төсөл батлагдсанаар улсын төсвөөс нэмэлт санхүүжилт шаардагдахгүй гэж хууль санаачлагч үзсэн бөгөөд хуулийн төслийг www.d.parliament.mn цахим сайтад байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч байгааг дурдав.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үөд Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар төрийн өндөр албан тушаалтанд тодорхой хориглолт, хязгаарлалт тогтоох зохицуулалтыг тусгаж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24 дэх хэсэгт заасны дагуу анхны хэлэлцүүлгийн үед хуулийн төслийг нэгтгэж хэлэлцэх боломжтой эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр төрийн өндөр албан тушаалтан болон түүний хамаарал бүхий этгээд төрөөс үзүүлэх аливаа дэмжлэг, тусламж авахыг хориглосон зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байх бвгөвд хамаарал бүхий этгээд гэдэг өргөн утгатай ойлголт байдаг, хэрэв хамаарал бүхий этгээд нь төрөөс ямар нэг дэмжлэг, тусламж авсан тохиолдолд төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат хууль батлагдсанаар гарах үр дагаврын талаар асуулт асууж. хариулт авсан болохыг нэгдсэн хуралдаанд Ц.Мөнхцэцэг танилцууллаа. Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр уг хуулийн төсөл Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу эрх зүйн дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүйг мөн дурдлаа. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 63.6 хувь нь дэмжсэн.

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Т.Доржханд, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, Ш.Адьшаа гишүүнээс хариулт, тайлбар авав. Дараа нь санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 51 гишүүний 78.4 хувь нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Иймд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.

Нийтэлсэн: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэ
Categories
мэдээ улс-төр

АН-ын ҮБХ-ны хуралд 314 хүн оролцож байна DNN.mn

АН-ын эв нэгдлийн хурлаас зохион байгуулж буй АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдаанд 491 хүн оролцохоос 314 хүн оролцож байна.

Хуралдаанаар намын дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэх бөгөөд намын шинэ дүрмийг баталсны дараа АН-ын даргыг сонгох сонгуулийг энэ сарын 17-нд зохион байгуулах аж. Түүнчлэн намын даргад Л.Гүндалай, З.Нарантуяа, Лу.Гантөмөр, С.Баярцогт зэрэг олон хүн нэр дэвшихээ илэрхийлээд байна.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн онд нийт 35.340 гэмт хэрэг бүртгэгджээ DNN.mn

Улсын хэмжээнд 2022 онд нийт 35,340 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оноосоо 9,911-ээр буюу 39 хувь өссөн үзүүлэлт гэдгийг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.

2021 онд нийт 25,429 гэмт хэрэг бүртгэгдэж байжээ. Тус онд хүнд гэмт хэргийн тоо 3,338 байсан бол 2022 онд 4,712 болж өссөн байна. Харин хөнгөн гэмт хэрэг улсын хэмжээнд 8,537-оор нэмэгджээ.

Дараах төрлийн гэмт хэргүүд өнгөрсөн онд өссөн байна.

  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 138-аар буюу 25.6 хувиар,
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 88-аар буюу 6.5 дахин,
  • Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 7,861-ээр буюу 57.7 хувиар,
  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 138-аар буюу 25.6 хувиар,
  • Кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 108-аар буюу 71 хувиар өссөн.

Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэг 2021 онд 117 байсан бол өмнөх онд 252 болж өссөн үзүүлэлттэй гарчээ.

2021 онд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 118 бүртгэгдсэн бол өнгөрсөн онд 20-оор буюу 16.9 хувиар буурсан байна.

Харин хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг өмнөх онд 1,470-аар өссөн аж.

Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 52.5 хувиар буурсан ч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 22.5 хувиар өсжээ.

Categories
гадаад мэдээ

​Хунтайжын ном дээд амжилт тогтоожээ DNN.mn

Британийн хунтайж Харригийн бичсэн дурсамж ном “Spare” худалдаанд гарангуут Британийн түүхэнд худалдаанд гарсан эхний өдрөө хамгийн олон хувь зарагдсан уран зохиолын бус сэдэвтэй ном болж, дээд амжилт тогтоожээ.

“Бидний мэдэж байгаагаар эхний өдрөө үүнээс олон хувь зарагдсан ном зөвхөн Харри Поттерын түүхүүд юм” гэж “Transworld Penguin Random House“ хэвлэлийн компанийн гүйцэтгэх захирал Ларри Финли мэдэгдсэн байна. Энэ номны зөвхөн Их Британийн зах зээлд цаасан хэвлэл, электрон болон аудио хувилбарын зарагдсан тоо нь 400,000 давжээ. Бас Их Британи, АНУ, Австрали, Герман, Канадын зах зээлд Амазоны бэстселлэр болсон байна.

Хунтайж Харри гэргий Меганы хамт 2020 онд Британийн хааны ордноос явж, АНУ-ын Калифорнид шинэ амьдралаа эхэлсэн юм. Өнгөрсөн сард тэдний оролцсон баримтат кино Нэтфликс платформд цацагдсан нь нэлээд дуулиан дэгдээсэн. Хунтайжийн хувийн амьдралаас гадна Британийн ихэс дээдсийн гэр бүлийн дотоод үйл явдлууд, маргаан зөрчлүүд дэлхийн олон орны уншигчдын анхаарлыг татдагюм. Өнгөрсөн долоо хоногт “Spare” номд бичигдсэн Афганистанд цэргийн алба хааж байхдаа 25 хүний амийг хөнөөсөн, өсвөр насандаа хар тамхи хэрэглэж үзсэн зэрэг Харригийн дурсамжууд зарим баримтаас Британийн хэвлэлүүд түрүүлж нийтэлсэн нь багагүй шуугиан дэгдээсэн билээ.

Categories
гадаад мэдээ энтертаймент-ертөнц

“Алтан бөмбөрцөг” наадмын шилдгүүд тодорлоо DNN.mn

Кино болон телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Алтан бөмбөрцөг” наадмын 80 дахь удаагийн шагнал гардуулах ёслол Беверли-Хиллз хотын “Беверли-Хилтон” зочид буудалд болж, “NBC” телевиз шууд дамжуулан үзүүллээ. Энэ жилийн наадмын гол шагналыг найруулагч Стивен Спилберг, жүжигчин Кейт Бланшетт, жүжигчин Остин Батлер нар хүртлээ.

Стивен Спилберг “The Fabelmans” киногоороо “Алтан бөмбөрцөг”-ийн шилдэг найруулагчийн шагналыг хүртсэн байна. Холливудын алдарт найруулагч уг киногоо өөрийн өсвөр насны хүсэл эрмэлзэл, кино найруулагч болох замналынхаа эхний алхмыг хийсэн үеэ эргэн дурсаж бүтээжээ. Энэ төрөлд алдарт кино найруулагч Жеймс Кэмерон (The Way of Water, 2022), Дэн Кван болон Дэниэл Шайнерт (Everything Everywhere All at Once, 2021), Баз Лурман (Elvis, 2022), Мартин Макдона (The Banshees of Inisherin, 2022) нар өрсөлдсөн байна.

Австралийн жүжигчин Кейт Бланшетт “Tar” (2022) кинонд бүтээсэн дүрээрээ энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болжээ. Америкийн найруулагч Тодд Филдийн бүтээсэн уг кинонд хөгжимчдийнх нь нэг нь амиа хорлосны дараа амжилттай амьдрал нь аюулд орж байгаа Берлиний Филармонийн найрал хөгжмийн удирдаач Лидия Тар гэдэг эмэгтэйн тухай өгүүлдэг байна. Энэ төрөлд мөн Их Британийн жүжигчин Оливия Колман (Empire of Light, 2022), Америкийн жүжигчин Виола Дэвис (The Woman King, 2022), Куба, Испани гаралтай жүжигчин Ана де Армас (Blonde, 2022), АНУ-ын жүжигчин Мишель Уильямс (The Fabelmans, 2022) нар өрсөлжээ.

Остин Батлер алдарт дуучин Элвис Преслигийн тухай Баз Лурманы найруулсан “Элвис” кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг хүртлээ.

“Инээдмийн болон мюзикл киноны шилдэг эмэгтэй гол дүр” төрөлд “Everything Everywhere All at Once” кинонд тоглосон Малайзын жүжигчин Мишель Йео “Алтан бөмбөрцөг” хүртэв. Түүнтэй Аня Тейлор-Жой (The Menu, 2022), Лесли Мэнвилл (Mrs. Harris Goes to Paris, 2022), Марго Робби (Babylon, 2022), Эмма Томпсон (Good Luck to You, Leo Grande, 2022) нар өрсөлдсөн байна.

“Драм цуврал киноны шилдэг жүжигчин” төрөлд Америкийн жүжигчин, дуучин Зендея (Эйфория), “инээдмийн болон мюзекл цуврал киноны шилдэг эмэгтэй гол дүр” төрөлд Кинта Брансон (Abbott Elementary, 2021) нар шалгарчээ.

“Шилдэг инээдэм/мюзикл кино” төрөлд шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг Ирландын жүжигчин Колин Фаррелл “The Banshees of Inisherin” эмгэнэлт инээдмийн кинонд бүтээсэн дүрээрээ хүртлээ.

Стивен Спилбергийн “Fabelmans” ( 2022) кино “шилдэг драм кино” төрөлд шагнал хүртжээ. Спилбергийн кино Жеймс Кэмероны “Avatar: The Way of Water”, Баз Лурманы “Elvis”, Тодд Филдийн “Tar” болон Жозеф Косинскийн “Top Gun: Maverick” кино өрсөлдсөн байна. Энэ төрөлд ялагчийг Оскарын шагналт найруулагч, кино зохиолч Квентин Тарантино зарлажээ.

“Шилдэг мюзикл болон инээдмийн кино”-гоор Мартин Макдонагийн “The Banshees of Inisherin” (2022) шалгарсан бол Аргентин, Их Британи, АНУ-ын хамтарсан бүтээл болох “Аргентин, 1985” кино гадаад хэлээрх шилдэг кино төрөлд “Алтан бөмбөрцөг” хүртлээ.

“Шилдэг драм цуврал кино” төрөлд “Алтан бөмбөрцөг”-ийн шагналыг “Хаадын тоглоом” цувралын өмнөх үйл явдал болох “House of the Dragon” (2022) цуврал хүртэв.