Categories
гадаад мэдээ

Казахстаны “ялагдашгүй өргөө” DNN.mn


Казахстаны иргэд Украинд “ялгадашгүй”-н бэлгэдэл хэмээн 6-н дулаацуулах гэр барьж өгч байгаа нь ОХУ-ын Гадаад хэргийн яамыг бухимдуулаад байна. Эхний гэр энэ сарын 6-нд Бучад боссон бол хоёр дахь гэрийг Киевт бариад байгаа бөгөөд удахгүй дахиад “ялагдашгүй өргөө” 4-ийг барих юм.

Үүнээс болж Оросын Гадаад хэргийн яам Казахстаны эрх баригчдыг шүүмжилж, тус яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова Украинд туслах явдалд Казахстан оролцох болсон нь “Орос-Казахстаны стратегийн түншлэл, эвсэл”-д сөргөөр нөлөөлж болзошгүй гэж мэдэгдээд, Астанагаас албан ёсны тайлбар өгөхийг хүссэн байна.

Казахстаны ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Айбек Смадияров “Азаттык” радиод өгсөн ярилцлагадаа Казахстаны Элчин сайдын яам эдгээр өргөөг барихад ямар ч хамаагүй, энэ бол иргэдийн хувийн санаачилга юм. “Бид энэ өргөөг барихад ямар ч асуудал олж харахгүй байгаа тул энэ талаар тусгайлан тайлбар хийх шаардлагагүй гэж үзэж байна. Харин ч эсрэгээрээ бид тйим өргөөтэй болсон гэдгээрээ бахархаж байна” гэж хэлжээ.

Гэр өргөө барихад оролцсон казах идэвхтэний хэлснээр, Львов, Одесса, Харьков, Черкассид ч мөн адил “ялагдашгүй өргөө” бий болох гэнэ гэж“BBC” мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

ГССҮТ-ийн мэс заслын баг алсын дуудлагаар орон нутагт яаралтай тусламж үзүүллээ DNN.mn

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн тасгийн эрхлэгч, их эмч П.Баярсайхан, Мэс заслын нэгдсэн тасгийн сувилагч М.Дуламсүрэн нар энэ сарын 9-ний өдөр алсын дуудлагаар Сүхбаатар аймагт ажиллаж, цээжний хөндийн хүнд гэмтэлтэй өвчтөнд мэс заслын яаралтай тусламж үзүүллээ.

Тухайлбал, ГССҮТ-ийн мэс заслын баг бүрэлдэхүүн аймгийн нэгдсэн эмнэлгийн их эмч У.Бямбаа, Ц.Алтансүх, унтуулгийн сувилагч Н.Сугаржав, сувилагч Т.Батдэлгэр, Д.Энхсайхан нартай хамтран дээрх 45 настай өвчтөний хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх мэс заслыг амжилттай хийсэн байна.
Өвчтөний биеийн байдал сайжирч, тогтвортой байгаа бөгөөд өдгөө аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын дараах эмчилгээ хийлгэж байна.

Categories
мэдээ нийгэм

Он гарснаас хойш мөс цөмөрч, автомашинтайгаа осолдсон 3 тохиолдол гарчээ DNN.mn

Гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг онцгойлон анхааруулсаар байна.

Он гарсаар Хөвсгөл, Баян-Өлгий, Завхан аймагт мөс цөмөрсөн гурван удаагийн дуудлага бүртгэгджээ. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын “Долоон гатлага” гэдэг газар нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин мөс цөмөрч суусан тухай дуудлагыг нэгдүгээр сарын 11-ний 18:50 цагт онцгой байдлын алба хүлээж авчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Долоон гатлага гэдэг газраас Цэнгэл сумын чиглэлд долоон зорчигчтой зорчиж явсан иргэн “УАЗ-469” загварын суудлын автомашин “Шар нуур”-ын мөс цөмөрч суусан байсан тул 22:40 цагт татан гаргасан байна.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын эхний 10 хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан 5-65 см нэмэгдсэн хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм.

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулав.

Categories
мэдээ цаг-үе

Кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 71 хувиар өсчээ DNN.mn

Улсын хэмжээнд өнгөрсөн онд нийт 35.340 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 9.911-ээр буюу 39 хувиар өссөн үзүүлэлт юм.

2021 онд хүнд гэмт хэргийн тоо 3.338 байсан бол өнгөрсөн онд 4.712 болж өссөн байна. Мөн хөнгөн гэмт хэрэг улсын хэмжээнд 8.537-оор нэмэгджээ.

Дараах төрлийн гэмт хэргүүд өнгөрсөн онд өссөн байна.

-Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 138-аар буюу 25.6 хувиар,
-Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 88-аар буюу 6.5 дахин,
-Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 7,861-ээр буюу 57.7 хувиар,
-Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 138-аар буюу 25.6 хувиар,
-Кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 108-аар буюу 71 хувиар өссөн.

Categories
мэдээ улс-төр

Ирэх долоо хоногт УИХ-ын намрын ээлжит чуулган хаалтаа хийнэ DNN.mn

УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал, тов, дарааллыг хүргэж байна.

ДАВАА ГАРИГ /2023.01.16/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

1

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

10.00

“Их засаг”

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Зөвлөлдөх зөвлөл

Зөвлөлдөх санал асуулгын асуулт боловсруулах

14.00

334 тоот

2

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн баталгаажуулалтын ажлын явц байдалд хяналт тавих, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

15.30

“Их засаг”

3

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын асуудлаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

17.00

“Их засаг”

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Төсвийн байнгын хороо

· Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.01.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

13.30

“Их засаг”

ДӨРӨВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, СОНСГОЛ

1

Хянан шалгах түр хороо /Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаар/

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол

09.00

“Их Эзэн Чингис хаан”

“Үндсэн хууль”

2

Нийгмийн бодлогын байнгын хороо

“Эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн санхүүжилт, тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар” хэлэлцүүлэг

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

МЯГМАР ГАРАГ /2023.01.17/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Нийгмийн бодлогын байнгын хороо

09.30

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Эдийн засгийн байнгын хороо

10.30

“Их засаг”

3

Хууль зүйн байнгын хороо

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

4

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Дэд хорооны даргыг сонгох тухай/
  • Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын асуудлаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсох
  • Байгаль орчны төлөв байдлын тайлан сонсох
  • Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн баталгаажуулалтын ажлын явц байдалд хяналт тавих, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсох

14.30

“Их засаг”

ХОЁР.СОНСГОЛ

1

Хянан шалгах түр хороо /Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаар/

  • Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол /үргэлжилнэ/

09.00

“Их Эзэн Чингис хаан”

“Үндсэн хууль”

ЛХАГВА ГАРАГ /2023.01.18/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Их засаг”

ХОЁР.БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Төрийн байгуулалтын байнгын хороо

  • “Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • Зөвлөлдөх зөвлөлөөс боловсруулсан санал асуулгын асуулттай танилцах, санал авах

13.30

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Инновац, цахим бодлогын байнгын хороо

  • Цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах, санал авах журам батлах тухай

14.00

“Их засаг”

4

Түр хороо /Ковид-19/

  • Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан хуулийн биелэлтийн талаар Улсын онцгой комисс болон холбогдох байгууллагын мэдээлэл сонсох

15.00

“Жанжин Д.Сүхбаатар”

ГУРАВ.СОНСГОЛ

1

Хянан шалгах түр хороо /Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаар/

  • Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол /үргэлжилнэ/

09.00

“Их Эзэн Чингис хаан”

“Үндсэн хууль”

ПҮРЭВ ГАРАГ /2023.01.19/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Нийгмийн бодлогын байнгын хороо

Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн харилцааны бүх шатанд олон талт түншлэлийг оновчтой, зр дүнтэй нэвтрүүлж, гаргасан шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж оролцдог оновчтой тогтолцоог бүрдүүлсэн эсэхийг хянан шалгах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Их засаг”

2

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

ХОЁР.СОНСГОЛ

1

Хянан шалгах түр хороо /Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаар/

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол /үргэлжилнэ/

09.00

“Их Эзэн Чингис хаан”

“Үндсэн хууль”

БААСАН ГАРАГ /2023.01.20/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах, хяналт тавих үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

11.00

“Их засаг”

ХОЁР.СОНСГОЛ

1

Хянан шалгах түр хороо /Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаар/

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол /үргэлжилнэ/

09.00

“Их Эзэн Чингис хаан”

“Үндсэн хууль”

ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2023.01.19, 01.20/

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

Categories
мэдээ цаг-үе

Шахмал түлшний 63.517 тонн нөөцтэй байна DNN.mn

Өнөөдрийн байдлаар 63,517 тонн шахмал түлшний нөөцтэй байна. Энэ талаар, “Тавантолгой Түлш” ХХК-аас мэдээлсэн бөгөөд “2023.01.12-ны өдөр нийслэлээс 650 борлуулалтын цэгт нийт 2225 тонн сайжруулсан шахмал түлш түгээлээ” хэмээн мэдээллээ.

Categories
гадаад мэдээ нийгэм

Хуванцар хаягдлыг ашигт бодис болгов DNN.mn

Хуванцар хаягдлыг дахин боловсруулж ашиглах явдал дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Учир нь хуванцар бүрийг дахин боловсруулах боломжгүй байдаг бөгөөд бас боловсруулах шат дамжлага бүрт чанар нь мууддаг аж. Тэгвэл Кембрижийн их сургуулийн эрдэмтэд зөвхөн нарны энерги ашиглан хуванцарыг бидэнд ашигтай химийн бодис болгох арга боловсруулжээ. Тэдхоёр хэсгээс бүрдсэн урвалын тогоо бүтээсэн байна. Нэг нь хуванцарынх нөгөө нь дэлхийн дулаарлын гол буруутан нүүрс хүчлийн хийд зориулагджээ. Тогоонытуршилтаар ундааны сав, нүүрстөрөгч хоёрыг хүнсний хүчил болгон хувиргаж чадсан байна. Мөн хийн синтезээр ногоон түлш бэлтгэж болох аж. Ирээдүйд илүү ашигтай бодис гаргаж авч болно гэж эрдэмтэд үзсэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

СЗХ: Мөнгө угаах талаар мэдээлэх үүрэгтэй этгээдийг хянах журмыг батлав DNN.mn

Манай улсад Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч болон мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчийг мэдээлэх үүрэгтэй этгээд гэж тодорхойлсон.

Энэ нь Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай болон Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотой юм. СЗХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр болж, энэ талаар хэлэлцлээ. Тодруулбал, “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр банкнаас бусад мэдээлэх үүрэгтэй этгээдэд зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх журам”-ын шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн баталлаа.

Энэ нь зайны болон газар дээрх хяналт шалгалтын журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх, журмын хэрэгжилт, үр нөлөөг сайжруулах, тайлан, мэдээний шаардлагыг тодорхой болгох, мэдээлэх үүрэгтэй этгээдийн үүрэг, хариуцлагыг сайжруулах зорилготой аж.

Categories
мэдээ улс-төр

Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын асуудлаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг хуралдав DNN.mn

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 11 дүгээр тогтоолоор байгуулсан Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын асуудлаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр Төрийн ордонд хуралдав.

Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир ахалж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Б.Бейсен, С.Ганбаатар, Н.Ганибал, Ц.Идэрбат, Ц.Туваан, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан билээ.

Ажлын хэсгийн гурав дахь удаагийн хуралдаанд мах, махан бүтээгдэхүүний экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 орчим аж ахуйн нэгжүүдийн удирдлага, төлөөлөл оролцож, мах бэлтгэл, нийлүүлэлтийг хангах, нөөц бүрдүүлэх, махны экспортыг нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудлуудаа хөндөн ярилцсаны зэрэгцээ салбарын яамны зүгээс эдгээр асуудалд баримталж байгаа бодлогыг тодруулж, цаашид авах арга хэмжээ, гарц шийдлийн талаар санал солилцсон юм.

Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг махны экспортын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, “Нэг цонх”-ны бодлогын талаар танилцуулга хийж, хуралдаанд оролцогчдын асуултад хариулсан юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын элч төлөөлөгчөөр Б.Баттөрийг томиллоо DNN.mn

Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын элч төлөөлөгчөөр Батбаатарын Баттөрийг томилж, “Улаанбаатар Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо” ХК-ийн гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр батламжийг нь гардууллаа.

Спортын наадмын элч төлөөлөгч нь салбарын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, авьяас чадвар, нийгэм дэх нөлөөлөл, байр суурь, харилцаа холбоон дээрээ суурилан “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг гадаад, дотоодод сурталчлан таниулах үүрэгтэй юм.
“Ангууч” нэрээр олонд танигдсан холимог тулааны тамирчин, боксын спортын мастер, таэквондоч Б.Баттөр нь Санхүү эдийн засгийн дээд сургууль төгссөн, санхүүч мэргэжилтэй. Тэрбээр зөвхөн спортын салбарт амжилт гаргаад зогсохгүй соёл, урлагийн талбарт өөрийгөө сорьж амжсан, авьяаслаг залуусын төлөөлөл билээ. “Ододтой бүжиглэе” шоуны шагнал болох 50 сая төгрөгийг тэрбээр НҮБ-ын Хүүхдийн Санд хандивласны дүнд “Өнөр бүл” төвд жюү жицүгийн бас нэгэн клуб байгуулагдсан нь өнөөдрийг хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.