Categories
мэдээ нийгэм

“Содон” хорооллын 316 дугаар цэцэрлэг ашиглалтад орлоо DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо “Содон” хорооллын 316 дугаар цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2023.01.13/ боллоо. Тус цэцэрлэгийн барилга ашиглалтад орсноор дүүргийн хэмжээнд 63 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж эхэллээ.

Сонгинохайрхан дүүрэгт 2023 оны эхний хагас жилийн хугацаанд таван цэцэрлэг ашиглалтад орох төлөвлөгөө гарсан бөгөөд тэдгээрийн нэг нь 316-р цэцэрлэг юм. Тодруулбал, 10, 28 дугаар хороонд 150, 16 дугаар хороонд 200, 31 дүгээр хороонд 250 хүүхдийн ортой цэцэрлэгүүд тус, тус ашиглалтад орох юм.
Тус цэцэрлэг 280 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд өнөөдрийн байдлаар 343 хүүхэд, 45 багш ажилтантай үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд боловсролын салбарт улс, нийслэл, орон нутгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажлуудыг 2016 оноос хойш эрчимжүүлэн ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүртээмж, орны тоо хэд, дахин нэмэгдсэн.
Сонгинохайрхан дүүрэгт 2009-2021 оны хооронд 31 цэцэрлэг, 10 өргөтгөлийн барилга шинээр баригдсан ба хүүхдийн орны тоо 5820-иор нэмэгдсэн бол 2022 онд хоёр цэцэрлэгийн барилга, гурван өргөтгөл ашиглалтад орж нийт 1445 ороор нэмэгдэж, 63 цэцэрлэг 20091 орны хүчин чадалтай үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Мөн дүүргийн хэмжээнд 150, 200, 240, 280 ортой нийт 25 цэцэрлэгийн барилга он дамжин баригдаж байгаа бөгөөд 11, 14, 16, 19, 22, 23, 25, 27, 28, 29, 31, 33, 34, 36, 37, 40, 42, 43 дугаар хороодод 0-100 хувийн гүйцэтгэлтэй барилгын явц үргэлжилж байна. Сонгинохайрхан дүүрэгт эдгээр цэцэрлэгийн шинэ барилга, өргөтгөлүүд ашиглалтад орсноор хүчин чадал 4520 ороор нэмэгдэж, нийт 25641 хүүхдийн ортой болон 100 хувь боловсролын салбараа шийдэж чадсан анхны дүүрэг болохоор зорилт тавин ажиллаж байна.
Categories
мэдээ цаг-үе

Долоо хоногт 7 шуудай түлш худалдахаар болжээ DNN.mn

Өнгөрсөн 2020 оноос нэг айл өрхөд долоо хоногт зургаан шуудай түлш худалдах журам гарсан. Энэ журмын дагуу гэр хорооллын айл өрхүүдэд шахмал түлшийг борлуулж буй. Иргэдийн зүгээс шахмал түлшний тоог ядаж, 8-9 болгох санал гомдлыг хэлж байв. Харин гэр хорооллын түлшний цэгүүдэд Даваа гаригаас энэ тоог долоо болгож, нэг шуудай түлш нэмж олгож эхлэх гэнэ.

Нийслэл хотын долоон дүүрэгт сайжруулсан шахмал түлшний 650 цэг ажиллаж байна. Эдгээрт өдөртөө 2700-3100 тонн шахмал түлш нийлүүлж, нөөцөд 98 мянган тонн түлш бий гэдгийг албаныхан хэлж байлаа.

Энэ талаар “Тавантолгой түлш” компаниас тодруулахад “Мэргэжилтнүүдийн хийсэн судалгаа, баталж өгсөн тооны дагуу нэг айл өрхөд зургаан шуудай шахмал түлш худалдаж байсан. Иргэдийн санал хүсэлтээр ирэх Даваа гаригаас эхлэн энэ тоог долоон шуудай түлш болгож нэмж байгаа” гэв.

Иргэд түлшээ авахдаа цахим картаар авах ёстойгоос гадна нэг өрх долоо хоногт зургаан шуудай түлш авах нормтой.

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар 19 мянган иргэн цахимаар ЭМД-ын шимтгэл төлжээ DNN.mn

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ цахимаар төлж, мэдээллээ харах боломжтой болсныг Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам (ЦХХХЯ)-наас мэдээлэв.

Иргэд даатгалтай холбоотой бүх төрлийн мэдээлэл, зөвлөгөөг ЭМДЕГ-ын Хэрэглэгчтэй харилцах төвийн 1800-1363 лавлах утсаар авах боломжтой. Түүнчлэн 20 гаруй ЭМД-ын төрийн үйлчилгээг цахимаар болон биечлэн ирсэн иргэдэд үзүүлж байгаа юм байна.

Төрийн үйлчилгээг цахимжуулах бодлогын хүрээнд өнгөрсөн онд даатгуулагчдын хамгийн их авдаг эрэлттэй үйлчилгээнүүдийг бүрэн цахимжуулсан. Тухайлбал, иргэд Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн мэдээллээ www.emd.gov.mn сайтаас харах боломжтой болсон.

Үүний үр дүнд 2022 онд нийтдээ давхардсан тоогоор 450,000 даатгуулагч цахимаар шимтгэлийн мэдээллээ авсан байна. Мөн ЭМД-ын шимтгэлээ И-баримт аппликэйшнээр дамжуулан төлдөг болсон.

Ингэснээр өнгөрсөн онд И-баримтаар 237,000 гаруй иргэн ЭМД-ын шимтгэлээ төлж, Эрүүл мэндийн даатгалын санд 11.1 тэрбум төгрөгийн орлогыг бүрдүүлэв. Энэ он гарсаар 13 хоногт 19,000 иргэн цахимаар ЭМД-ын шимтгэлээ төлж, нэг тэрбум гаруй төгрөгийг ЭМД-ын санд төвлөрүүлсэн хэмээн мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Жүдо бөхийн УАШТ хоёр дахь өдрөө үргэлжилж байна DNN.mn

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 46 дахь, эмэгтэйчүүдийн 31 дэх, холимог багийн ес дэх удаагийн УАШТ өнөөдөр Монгол бөхийн өргөөнд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр буюу энэ сарын 14-ний тэмцээний эрэгтэй 73, 90, -100, +100, эмэгтэйчүүдийн 57, 70, -78, +78 кг-ын жингийн аваргууд тодорсон билээ. Өнөөдөр эрэгтэй 60, 66, 81, эмэгтэй 48, 52, 63 кг-ын жингийн аваргууд тодорно. УАШТ-д түрүүлж, сайн барилдсан бөхчүүд “Парис 2024” олимпын эрх авах тэмцээнд оролцох давуу талтай болох аж.

Categories
мэдээ цаг-үе

Замын-Үүд, Сайншанд чиглэлийн зорчигчийн галт тэрэг тус тусдаа аялж эхэлнэ DNN.mn

Замын-Үүд-Эрээн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан иргэдийн хүсэлтээр 2023 оны нэгдүгээр сарын 22-ноос эхлэн одоо аялж буй Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн галт тэрэг хоёр салж, Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар болон Улаанбаатар-Сайншанд-Улаанбаатар чиглэлд аялах болсныг мэдэгдье.

Тодруулбал, Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний цагийн хуваарьт дараах өөрчлөлт орно. Үүнд:

  1. Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 276/275 галт тэрэг Улаанбаатараас Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Бямба, Ням гарагт 16:50 цагт, Баасан гарагт 15:55 цагт хөдөлж, Замын-Үүд өртөөнд 07:20 цагт очно.

Харин Замын-Үүдээс өдөр бүр 18:05 цагт хөдөлж, Улаанбаатарт 09:20 цагт ирнэ.

  1. Улаанбаатар-Сайншанд-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 286/285 галт тэрэгний хувьд Улаанбаатараас өдөр бүр 20:58 цагт хөдөлж, Сайншанд өртөөнд 07:30 цагт очно. Сайншандаас өдөр бүр 19:40 цагт хөдөлж, Улаанбаатар өртөөнд 07:07 цагт ирнэ.
  2. Дээрх цагийн хуваарийн өөрчлөлттэй холбоотойгоор Айраг-Бор-Өндөр-Айраг чиглэлийн зорчигчийн 609/610 галт тэрэгний хуваарьт дараах өөрчлөлт орж байна. Үүнд:

– Улаанбаатараас Пүрэв, Бямба гарагт 286 дугаар галт тэргээр явах бөгөөд Айраг өртөөнд салж, тус өртөөнөөс 610 дугаар галт тэргээр 06:15 цагт хөдлөн Бор-Өндөр өртөөнд 07:50 цагт хүрнэ. Ингэхдээ Айраг-Бор-Өндөр хоорондын замын 27, 38 дугаар км-т 2 минутын зогсолттой аялна.

– Бор-Өндөрөөс Баасан, Ням гарагт 609 дугаар галт тэрэг 20:15 цагт хөдөлж, Айраг өртөөнд 21:30 цагт очно. Айраг өртөөнөөс 285 дугаар галт тэргэнд холбогдон Улаанбаатарт Даваа, Бямба гарагт хүрнэ. Ингэхдээ Айраг-Бор-Өндөр хоорондын замын 27, 38 дугаар км-т мөн 2 минутын зогсолттой аялна.

Categories
мэдээ цаг-үе

Булган боомтыг бямба, ням гаригт ажиллуулна DNN.mn

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа болон бусад албаны хүмүүс өчигдөр Ховд аймаг дахь Булган боомтод ажиллалаа. Тус боомтоор он гарснаас хойш нийт 988 тээврийн хэрэгсэл нэвтрээд байгаа юм. Харин зорчигчийн хөл хөдөлгөөнийг энэ сарын 9-нд нээснээс хойш гурван улсын нийт 1029 иргэн дамжин өнгөрчээ.

Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Булган боомт цар тахлын нөхцөл байдалд халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдсөнөөр өнгөрсөн хугацаанд боомтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилсэн. Ялангуяа Замын-Үүдийн боомт хаалттай байсан өнгөрсөн 1 жилийн хугацаанд ганц ч өдөр амралтгүй ажиллаж, улсын төсөвт 66 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн. Иймд Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн ажлын хүрээнд цаашид ч амралтын өдөр гэлтгүй ажиллуулж, боомтын үйл ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой байна” гэлээ.

Засгийн газрын зүгээс тус боомтыг өргөтгөж, Шинэ гарц боомт барих ажлыг эрчимжүүлж буй. Тус боомтыг 4 гарцтай байхаар төлөвлөж, ТЭЗҮ-ийг нь боловсруулжээ. Ингэснээр боомтын хүчин чадал 4-5 дахин нэмэгдэх юм.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ирэх 7 хоногт ​УИХ-аар хэлэлцэх асуудлууд DNN.mn

Улсын Их Хурлын байнгын хороодоос 2023 оны нэгдүгээр сарын 16-наас 20-ны өдрүүдэд зохион байгуулах сонсгол, хэлэлцүүлгүүдийн товыг танилцуулж байна.



ДАВАА ГАРИГ /2023.01.16/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Хянан шалгах түр хороо /Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаар/

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол

09.00

“Их Эзэн Чингис хаан”

“Үндсэн хууль”

2

Нийгмийн бодлогын байнгын хороо

“Эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн санхүүжилт, тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар” хэлэлцүүлэг

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”


– * –

МЯГМАР ГАРИГ /2023.01.17/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Хянан шалгах түр хороо /Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаар/

· Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол /үргэлжилнэ/

09.00

“Их Эзэн Чингис хаан”

“Үндсэн хууль”


– * –

ЛХАГВА ГАРИГ /2023.01.18/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Хянан шалгах түр хороо /Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаар/

· Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол /үргэлжилнэ/

09.00

“Их Эзэн Чингис хаан”

“Үндсэн хууль”


– * –

ПҮРЭВ ГАРИГ /2023.01.19/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Хянан шалгах түр хороо /Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаар/

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол /үргэлжилнэ/

09.00

“Их Эзэн Чингис хаан”

“Үндсэн хууль”


– * –

БААСАН ГАРИГ /2023.01.20/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Хянан шалгах түр хороо /Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаар/

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол /үргэлжилнэ/

09.00

“Их Эзэн Чингис хаан”

“Үндсэн хууль”

Categories
мэдээ нийгэм

Ховд аймгийн 11 суманд өвөлжилт хүндэрч байна DNN.mn

Ховд аймгийн Үенч, Булган сумдад Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, УОК, ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүд болон орон нутгийн удирдлагууд ажиллаж байна.

Тус аймгийн 11 сумдад өвөлжилт хүндэрч, нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсон тул УОК болон Аймаг, сумын Онцгой комиссоос айл өрх рүү зам гаргах, хөнгөлттэй үнээр өвс тэжээл олгох зэрэг арга хэмжээг зохион байгуулж бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Өвөлжилт хүндэрсэн сумдын айл, өрх рүү зам гаргах шатахуун болон шаардлагатай өвс, тэжээлийн тусламж дэмжлэгийг нутгийн удирдлагуудад хүлээлгэн өглөө.
Үенч Булган сумдад өдөртөө 26-30, шөнөдөө 36-40 градус хүрч хүйтэрч, өнгөрсөн оны 11 дүгээр сараас цас унаж эхэлсэнтэй холбоотойгоор ихэнх нутгаар 40-60 см, хунгарласан газартаа 80-120 см цас тогтож, мал бэлчээрлэх болон малчид аймаг, сум руугаа явах боломжгүй болсон талаар орон нутгийнхан хэлж байлаа.

Categories
мэдээ цаг-үе

“Мөнгөлөг шагшуурга-2023” мөсний баярын хөтөлбөр DNN.mn

Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас энэ сарын 21-22-ны өдөр “Мөнгөлөг шагшуурга-2023” мөсний баяр хийнэ. Мөсний баярын хөтөлбөр гарсныг танилцуулж байна.

Мөсний баяр зохион байгуулснаар олон угсаатны онцлогийг хадгалсан аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль дэлхий, үндэсний өв соёлоороо бахархах, өвлийн аялал жуулчлал, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой аж.

2023.01.21

  • 10:00-12:00 цаг: “Мөнгөлөг шагшуурга-2023” цас мөсний баярын нээлт
  • 13:00-17:00 цаг: Монгол туургатны “Мөсөн сур”-ын харваа
  • 13:00-15:00 цаг: Тэмээний уралдаан

2023.01.22

  • 09:00-16:00 цаг: Монгол туургатны “Мөсөн сур”-ын харваа
  • 11:00-14:00 цаг: Адуучин үзүүлбэр
  • 14:00-15:00 цаг: Олон угсаатны өвлийн гоёл үзүүлбэр
  • 16:00-19:00 цаг: Шагнал гардуулах ёслолын арга хэмжээ, “Sunset show”арга хэмжээ

Түүнчлэн, тус баярт ирсэн иргэд 10:00 цагаас 17:00 цаг хүртэл

  • Мөсөн сур харвааны үйлчилгээ
  • Угсаатны гэрүүдэд Алтайгаа магтъя язгуур урлагийн үзүүлбэр
  • Олон угсаатны хоолны үйлчилгээ
  • Ховдод үйлдвэрлэв үзэсгэлэн худалдаа
  • Морин чарганы үйлчилгээ
  • Бүргэдийн үзүүлбэр
  • Тэшүүрийн үйлчилгээ
  • Монгол хоточ нохойн танилцуулах үзэсгэлэн
  • Дөрвөн дугуйт мөсний мотоциклийн үйлчилгээг авах боломжтой аж.
Categories
мэдээ улс-төр

Ардчилсан нам энэ сарын 19-нд даргаа сонгоно DNN.mn

Ардчилсан намын үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал энэ сарын 13-нд боллоо. Хуралдаанд ҮБХ-ны 491 гишүүдээс 314 гишүүн оролцсон юм. Тэгвэл өнөөдрийн хурлаар намын даргыг сонгох журмаа эцэслэн баталж, Их хурлын товоо гаргалаа.

Тодруулбал, ҮБХ-ны гишүүдийн олонхийн саналаар энэ сарын 19 буюу ирэх Пүрэв гарагийн 10:00 цагт ҮБХ-ны ээлжит бус хурлыг Төрийн ордонд зохион байгуулж, намын даргад нэр дэвшигчдийг бүртгэн авч олонхийн санал авсан нэр дэвшигчийг 13:00 цагт зохион байгуулагдах намын Их хурлаараа батламжилахаар боллоо