Categories
мэдээ улс-төр

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв DNN.mn

Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нарын Улсын Их Хурлын гишүүд Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг санаачлан боловсруулж, өнөөдөр (2023.01.16) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Төсвийн тухай хууль болон дагалдах бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага бий болсон талаар танилцуулав. Тэрбээр, Монгол Улс 2012 оноос хойш 2012, 2018, 2019 оныг эс тооцвол бүх онуудад 1-2 удаа төсвөө тодотгож ирсэн нь төсвийн бодлого тогтворгүй, төсвийн тооцоолол бодитой бус байсныг илтгэж байна гэлээ. Тодруулбал, төсвийн тодотголын батлагдсан он цагийг харуулбал:

– 2012 оны төсөв

– 2013 оны төсөв 2013.10.25-нд тодотгол 1 удаа

– 2014 онд 2014.05.23, 2014.12.18-нд 2 удаа

– 2015 оны төсөв 2015.01.23, 2015.10.30-нд 2 удаа

– 2016 оны төсөв 2016.09.09-нд 1 удаа

– 2017 оны төсөв 2017.04.14, 2017.10.26-нд 2 удаа

– 2018 онд тодотгоогүй

– 2019 онд тодотгоогүй

– 2020 онд 2020.08.28 1 удаа

– 2021 онд 2021.07.07 1 удаа

– 2022 онд 2022.01.31, 2022.04.29-нд 2 удаа

Төсвийн хуулийн үндэслэл болох дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулсан талаарх байдлыг харуулбал:

– 2012 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 201.11.30

– 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 2012.10.25

– 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 2013.11.14, 2014.05.23

– 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 2015.01.23, 2015.10.30

– 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 2016.09.09, 2015.11.13

– 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 2017.10.26, 2017.04.14

– 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 2017.11.14

– 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 2018.11.02

– 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 2019.11.13, 2020.08.28

– 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 2020.11.13, 2021.07.07

– 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 2021.11.12, 2022.01.31, 2022.04.29

Монгол Улс 2012-2022 оны хооронд 10 удаа батлах ёстой дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл 30 удаа Улсын Их Хурлаар хэлэлцэгдэн батлагджээ. Эндээс төсөв тогтвортой, хариуцлагатай, ил тод байдлыг хангахгүй гэдгийг бэлэн харахаар байна. Түүнчлэн төсвийг боловсруулах, түүний үндэслэл болох дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн тусгай шаардлагыг хэрэгжүүлэх гол үндэслэл болох Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилтийг ч өөрчлөх нөхцөлийг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хийж иржээ. Тодруулбал, Төсвийн хуультай хамт хэрэгжиж эхэлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийт 13 удаагийн нэмэлт, өөрчлөлтийг оруулсан байна. Уг өөрчлөлтүүдийг хийсэн огноог харуулбал:

– 2021.07.07

– 2017.04.14

– 2017.04.14

– 2016.09.09

– 2016.02.05

– 2015.11.10

– 2015.05.21

– 2015.04.09

– 2015.02.18

– 2015.01.20

– 2012.08.17

– 2011.12.23

– 2011.02.10

Дээрх нөхцөл байдлаас харвал, төсвийн тусгай нөхцөл шаардлагыг төсөв батлах болон тодорхой арга хэмжээний шийдвэр гаргах зорилгоор түр түдгэлзүүлэх зэргээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зорилгыг алдагдуулсан байх эрсдэлтэй гэж сэрдэх үндэслэл бүрдэж байна. Ингэснээр төсвийн тогтвортой байдлыг хангасан байх, төсвийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангасан байх, санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, хариуцлагатай байх зарчмууд алдагдах нөхцөл болж байна.

Нөгөө талаас Монгол Улсын жил жилийн төсвийн хууль тогтоомжийг батлуулах явцад үүсдэг хүндрэл нь өрийн тааз, өрийн хэмжээний талаар ихээхэн асуудал яригддаг ч Өрийн удирдлагын хууль тогтоомж болон төсвийн хууль тогтоомжид өрийг хэрхэн үүсгэх бодлогыг яг бодитой тодорхойлоогүй байна. Хүчин төгөлдөр хууль тогтоомжийн зохицуулалт нь авсан зээл, тусламжийг хэрхэн үр дүнтэй зарцуулах асуудал ярьдаг ч анх авахдаа ямар зорилгоор өр үүсгэх ёстой талаарх бодлогыг хуульд тодорхой тусгаагүй нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг зөрчих нөхцөл болж байна.

Төсвийг төлөвлөх, батлуулах асуудал нь Монгол Улсын Үндсэн хуульд тунхагласан эрх зүйт төрийн тулгуур зарчим ёсоор гүйцэтгэх засаглалын бүрэн эрх хэмжээний асуудал юм. Засаглалын онолын дагуу Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих, түүнээс хариуцлага тооцох эрх бүхий этгээд нь хууль тогтоох эрх хэмжээ бүхий Улсын Их Хурал бөгөөд энэхүү эрх хэмжээний хүрээнд Засгийн газрын боловсруулсан төсөв, гүйцэтгэл зөрүүтэй үед хэрхэн хариуцлага тооцох талаарх хариуцлагатай байх зарчим хуульд тодорхойлогдоогүй байна.

Иймээс ч төсвийг хариуцлагатай байх, бодитой төлөвлөдөг байх, төсвийн төлөвлөлтийг ил тод болгох, улмаар төсвийг төлөвлөхөд нөлөөлж буй сөрөг хүчин зүйлсийг арилгах арга хэмжээг авах нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хуульд заасан суурь зарчмууд хангагдана.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар төсвийн ил тод байдал хангагдаж, төсвийг хариуцлагатайгаар төлөвлөдөг, батлагдах, захиран зарцуулдаг байх эрх зүйн орчин бүрдэх, улмаар, төсвийн тогтвортой байдлыг хангах нөхцөл бүрдэх юм. Тодруулбал, төсвийн бодлого, төлөвлөлтийг иргэд, олон нийтийн хяналт болон төсвийн тогтвортой байдлын зөвлөл, төрийн аудитын байгууллагын хамтын оролцоо, хяналтаар дүгнэх боломжтой болно. Түүнчлэн Монгол Улсын өрийн удирдлагад баримтлах бодлогыг тодорхой болгож, цаашид зээлийг эдийн засгийн бодит үр ашигтай төслүүдэд зориулж авдаг байх Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал биелэлээ олно.

Иймд дээр дурдсан үндэслэл, шаардлагыг харгалзан, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа гэж хууль санаачлагчид танилцуулав. Хуулийн төсөл өргөн мэдүүлсний дараа гишүүд төсвийн шинэчлэлийн дөрвөн бодлого болон төслийн үзэл баримтлалын талаар сэтгүүчлдэд мэдээлэл өглөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

Шинээр орж ирсэн автобуснууд дараах чиглэлд зорчино DNNN.mn

Парк шинэчлэлийн хүрээнд шинээр орж ирж буй эхний 100 автобусыг дараах чиглэлүүдэд явуулахаар төлөвлөөд байна.

Эхний ээлжийн нийт 117 шинэ автобус бүгд ирсэн бөгөөд ирэх сард багтаан оруулж ирэх 107 автобус үйлдвэрлэгдэж байна.

Эдгээр автобусыг Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ руу хуваарилжээ. Мөн ирэх хоёрдугаар сард дахин 124 автобус шинээр орж ирэх юм.

НЗДТГ-ын хэвлэлийн мэдээлснээр нэг автобусыг 253.5 сая төгрөгөөр захиалгаар хийлгэсэн аж.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Цацрал: Монголчууд яагаад Оросоос ингэж их айгаад байгаа юм бол гэж гайхдаг DNN.mn


СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “No War” хөдөлгөөний Б.Цацрал, Ц. Чинбат нарт холбогдох дайны эсрэг хориглосон жагсаал хийсэн гэх үндэслэлээр найман хэрэг үүсгээд байсныг 2023 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанаар хэрэгсэхгүй болгожээ.

Энэ талаар иргэн Б.Цацралтай ярилцлаа.


-Таныг ямар үндэслэлээр шүүсэн бэ?

-2023 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч н.Мөнгөншагай Зөрчлийн тухай хуулийн 5.8.1 буюу Жагсаал цуглаан зохион байгуулсан гэх үндэслэлээр зөрчил оногдуулсан.

Нийт найман төрлийн зөрчил оногдуулснаас долоо нь зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгуулсан гэсэн үндэслэлээр, үлдсэн нэг нь ОХУ-ын ЭСЯ-ны самбарыг бохирдуулсан үндэслэлээр. Тэр хэрэг нь арванхоёрдугаар сарын 26-ны өдөр хүчингүй болсон. Учир нь тэр самбар эзэнгүй, зурагт хуудас нааснаас үүдэн хэн хохирч байгаа нь тодорхойгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгосон юм билээ.

Нөгөө долоон хэрэг нь зөрчлийн шинжтэй байна гэдэг нь нотлогдоод, прокурорын саналаар энэ шийтгэлийг оногдуулсан. Би нэгдүгээр сарын 5-ны өдөр шийтгэлээ хүлээж аваад, нэгдүгээр сарын 6-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан.

Өнөөдрийн (нэгдүгээр сарын 13-ны өдрийн) шүүх хурлаар хэргийг хэрэгсэхгүй болголоо. Хэрэгсэхгүй болгож байгаа шалтгаан нь энэ хүмүүс зөвшөөрөлгүйгээр жагсаал цуглаан зохион байгуулаагүй юм байна гэж биш, процедурын хувьд хэргийг шийдвэрлэхдээ алдаа гаргасан буюу хэргийг тус бүрд нь шийдвэрлэх ёстой байсан долоон хэргийг бүгдийг нь нэг хэрэг болгосон.

Процедурын алдаа гаргаж, шүүх өөрөө хууль бус зүйл хийх гээд байсан учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэхдээ шүүхийн шийдвэр гарахад энэ хэргийг үргэлжлүүлэн давж заалдах эрх нь прокурорт хэвээр үлдэх юм билээ.

-Хэрвээ прокурор давж заалдаад дахин шүүх хурал болбол ямар шийдвэр гарна гэсэн хүлээлттэй байна вэ?

-Прокурор бол хэргийн шийдвэрийг хэвээр үлдээхийг л хүсэх байх. Гэхдээ шүүхийн шийдвэр гараагүй байгаа учраас сайн хэлж мэдэхгүй байна.

-Зөвшөөрөлгүй жагсаал цуглаан хийсэн гэсэн үндэслэлээр гэж байна. Тэгэхээр та бүхэн бүртгүүлээгүй жагсаад байсан хэрэг үү?

-Жагсаал цуглааны тухай хууль дээр жагсаал хийх тухайгаа өмнө нь мэдэгдэнэ гэснээс биш зөвшөөрөл авах тухай ойлголт байхгүй л дээ. Гэхдээ бидэнд мэдэгдээгүй. Яагаад гэвэл тэнд жагсаал цуглаан зохион байгуулаагүй.

Жагсах гэж байна шүү, та нар ирээрэй гэж хэн нэгнийг уриалан дуудаагүй. Нэг ижил сонирхолтой хүмүүс ганц ганцаараа очихоор л тэр нь жагсаал цуглаан болчихгүй шүү дээ. Би ганцаараа очих гэж байж тэрийгээ заавал бүртгүүлэх шаардлагагүй.

-Ардчилсан нийгэмд иргэн нь үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө яллаад байх нь хэр зохимжтой юм бэ. Та өөрийнхөө байр суурийг илэрхийлээч?

-Жагсаал цуглаан зохион байгуулах тухай хууль 1994 онд батлагдсан. Тэрнээс хойш энэ хууль дээр байгаа бүртгэл гэдэг зүйлийг зөвшөөрөл гэж ойлгох хүртлээ цагдаа, прокурор шүүхийнхэн явчихсан байгаа юм.

Нэг талаараа цагдаа биднийг энд ирэхдээ заавал бүртгүүл гээд байгаа хэрнээ нөгөө талдаа энэ хүмүүс угаасаа л энд ирээд байгаа юм чинь энэ жагсаалыг нь бүртгээд өгчхөөч дээ гэдэг шаардлагыг яагаад төрийн байгууллагынхан хоорондоо тавьчхаж болдоггүй юм. Хүн үг хэлж, үзэл бодлоо илэрхийлж байгаа үйл явц болохоос биш заавал зөвшөөрөл авч бүртгүүлдэг эд биш шүү дээ. Дээр нь иргэд төр засгаа шүүмжлэх гэж байгаа юм бол “За шүүмжилж болно оо” гэсэн зөвшөөрлөө яагаад даргаас авах ёстой гэж.

Жагсаал цуглааны тухай хуульдаа шинэчилсэн найруулга оруулаад “Эрх чөлөөний тухай хууль” болгоод өгөөч ээ гэсэн санаачилгыг бид 2021 онд гаргаж байсан. Төрийн ордонд нээлттэй сонсгол хийнэ гэхээр нь энэ газраас л хамаг хүний эрхийг ноцтой зөрчсөн шийдвэрүүд гарч байхад бид сонсгол хийхгүй ээ гэж хэлсэн.

Бид хамтарсан байдлаар саналаа өгөөд хийе гээд, 2021 оны арванхоёрдугаар сарын 30-нд УИХ гишүүн Н.Учрал зохион байгуулж нэг хэлэлцүүлэг хийхэд МАН-ынхан дүүрэн орж суучхаад тэр ажил бүтэлгүйтсэн. Тэрнээс хойш энэ хуулийн тухай ярихаа больчхоод байгаа юм. Одоо хэрнээ жагсаал цуглаан зохион байгуулж байгаа залууст бүртгүүлсэн үү, зөвшөөрсөн үү гэсэн асуудал яригдаад байгаа.

Бүртгэх гэдгийгээ зөвшөөрлийн хэмжээнд ойлгоод байгаа нь буруу. Бидний хэлсэн нэг үндэслэл юу вэ гэхээр 1948 онд батлагдсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалд Монгол Улс элсэн орсон. Монгол Улс Үндсэн хуулиараа хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулсан.

Хэрвээ Монгол Улсын хуульд хүний заяагдмал эрхийг тухайлбал, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчсөн заалт байвал олон улсын гэрээ конвенцоо мөрдөнө гэсэн хуультай юм. Би энэ эрхээ л эдэлж байна шүү дээ. Эрхээ эдлэхийн тулд л ОХУ-ын ЭСЯ-ны гадаа дангаараа очиж байгаа. Дангаараа очих болгондоо бүртгүүлэх ёстой гэсэн юм хаана ч байхгүй.

Жагсаал цуглаан зохион байгуулах эрхийн тухай хуульд ч байхгүй, Зөрчлийн тухай хуульд ч байхгүй. Өнөөдөр бас цагдаа нэг зүйлийг тайлбарлахдаа ОХУ-ын ЭСЯ бол онцгой газар гээд байна. Онцгой газар биш шүү дээ. Нийтийн талбай. Олон нийтийнх.

ОХУ хашаан доторхоо л эзэмшдэг болохоос хашааны гадна талыг эзэмшихгүй. Өөрсдөө ийм буруу ойлголттой байж иргэдийнхээ үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь зөрчөөд, дээр нь нэмээд шийтгэл оногдуулаад байж болохгүй биз дээ. Бид цагдаа шүүхээр яваад хоёр, гурван cap болж байгаа. Тэгтэл өнөөдөр хэргийг хэрэгсэхгүй л болгож байна. Баярлаад байх үйл явдал ерөөсөө биш.

Энэ болгонд нь бид давхар. давхар хохирч байна. Сэтгэл санааны хохирол, цаг заваа өчнөөн зарцуулж байна. дээр нь нэмээд өмгөөлөгч хөлсөлж санхүүгээрээ ч хохирч байна. Үг хэлснийх нь төлөө иргэдээ хохироогоод байж болохгүй л гэсэн байр суурьтай байна даа.

-Та бүхэн үзэл бодлоо илэрхийлэхдээ “Монгол Улсын төр ОХУ-ын гар хөл болчихжээ, тэдний даалгавраар ажиллаж байна” гэсэн. Тэгвэл таныхаар төр ямар байх ёстой юм?

-Бид Монгол Улсын Засгийн газрыг дайны талаар байр сууриа илэрхийлэхийг дайн гарснаас хойш шаардаж байгаа. Засгийн газар ерөөсөө албан ёсны байр сууриа илэрхийлээгүй. Албан ёсны байр сууриа илэрхийлж байна гэж тайлбарлахдаа төвийг сахисан гэж хэлдэг. Төвийг сахиж байгаа юм бол яагаад ОХУ-ын хийн хоолойг барих гэрээг Шадар сайд нь очоод зурчихдаг юм бэ.

Дайн эхэлснээс хойш Монгол Улс хэдэн удаа ОХУ руу айлчлал хийв. Тэгвэл хэдэн удаа Украин руу тусламж үзүүлсэн юм. Үүнийг харьцуулаад харвал Монгол Улсын Засгийн газрын явуулж байгаа үйл ажиллагаа ерөөсөө төвийг сахиагүй. Дээр нь Монгол Улсад гурван удаагийн дайныг дэмжсэн жагсаалыг ОХУ-ын Элчин сайд оролцоод хийчихсэн байгаа.

Жишээ нь, тавдугаар сарын 9-ний өдөр. ОХУ-ын Элчин сайдын удаа дараа манай дотоод хэрэгт оролцож байгаа асуудлууд дээр нь бид зургаан зүйл бүхий шаардлага гаргаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт хүргүүлсэн. Шаардлагын хариуг одоо болтол өгөөгүй. Энэ бол огтхон ч төвийг сахисан үйлдэл биш. Энэ үйлдлүүдээс нь болоод бид Засгийн газрыг огцруулах шаардлага тавьдаг. У.Хүрэлсүх ч тэр, Л.Оюун-Эрдэнэ ч тэр ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байгаа учраас огцор оо.

-Иргэд арванхоёрдугаар сарын эхээр тов талбайд жагслаа. Тэр жагсаал Засгийн газрыг огцруулах зорилготой биш байсан. Харин та нар фэйсбүүкийн хуудсан дээрээ “Засгийн газрыг огцруулах жагсаал үргэлжилж байна” гэж бичсэн байсан. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа өнөө цагт Засгийн газрыг огцруулах нь зөв шийдэл байж чадах уу?

-Нэгдүгээрт, би өнөөдрийн шүүх хурлын талаар л мэдээлэл өгье.

Хоёрдугаарт, Нүүрсний хулгай бол МАН-ын хулгай. МАН-ын дарга нь Л.Оюун-Эрдэнэ. Засгийн газарт одоо МАН-ын л гишүүд байгаа. МАН-аасаа нэг баатар гаргаж ирээд хулгай зэлгийтэй тэмцэх гэж байгаа бол тэрийгээ нам дотроо хий. Төрийн ордон бол тусдаа. Биднийг төлөөлж чадах хүмүүс л тэнд суух хэрэгтэй.

Засгийн газраа огцруулах эрх нь УИХ-даа байхгүй юм бол МАН өөрсдөө тарах хэрэгтэй. Яагаад манай 1992 онд батлагдсан Ардчилсан Үндсэн хуулийнхаа эсрэг үйл ажиллагаа хийхийг Л.Оюун-Эрдэнийн парламент шаардаад байгаа юм, биднээс.

-Та бүхэн жагсаж үзэл бодлоо илэрхийлэхдээ Украины төрийн далбааг барьж, тийм зурагтай энгэрийн тэмдэг зүүдэг. Үүнийг нь ард түмний зарим хэсэг АНУ-ыг дэмжигчид, барууны гар хөл юм байна аа гэж хараад байдаг. Үүнийг тайлбарлавал?

-Дайн аль улсын нутаг дэвсгэрт болж байгаа юм. Дайн Украины нутаг дэвсгэрт болж байгаа. Дайныг эсэргүүцэж байна гээд хоёулангийнх нь далбааг бариад зогсох ёстой юм уу. Монголчууд яагаад Оросоос ингэж их айгаад байгаа юм бол гэдгийг би дандаа гайхдаг.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 60 жолооч согтуугаар жолоо барьж, 136 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Drink Driving - Guilty Pleas | Kent Traffic Law

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1199, хулгайтай холбоотой 21, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 106, гэмт хэргийн шинжтэй 63 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 60, хүний биед халдсан 61, эрүүлжүүлэх байранд хоносон 136 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ улс-төр

Энэ баасан гаригт УИХ-ын намрын чуулган хаалтаа хийнэ DNN.mn

Монгол улсын их хурлын 2022 оны намрын чуулганы отгон хуралдаан энэ сарын 19,20 нд хуралдаад хаалтаа хийнэ. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд УИХ-ын чуулган 75-аас доошгүй өдөр чуулдаг болсон. Хаврын чуулган 3 сарын 15 нд нээлтээ хийх юм.

Categories
мэдээ нийгэм

АТГ: Эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүллээ DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны нэгдүгээр сарын 9-13-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 26 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 119 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс зургаан гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, зургаан гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, хоёр гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 105 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 772 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 12 хэргийг шүүхэд шилжүүлэх, есөн хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, дөрөв хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 747 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн нэг мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Эрүүгийн гурав хэрэгт 17 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • М нь нийтийн албан тушаалтанд хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэх;
  • Э нь Гаалийн ерөнхий газрын Гашуунсухайт дахь гаалийн газрын албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, бусад этгээдүүд бусдад хахууль өгсөн, авсан гэх;
  • А нь Булган аймгийн Бугат сумын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • Л нь Булган аймагт байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн албан тушаалтан Э нь бусдаас хахууль авсан гэх;
  • А нь “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Гадаад худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан, мөнгө угаасан гэх;
  • Сэлэнгэ аймгийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан О нь бусдаас хахууль авч, бусдад хууль бус давуу байдал бий болгосон гэх;
  • Нийтийн албан тушаалтан Г нь ажил үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан гэх;
  • Дундговь аймгийн Баянжаргалан суманд хэрэгжүүлэх тендерт шаардлага хангаагүй аж ахуйн нэгжийг шалгаруулсан гэх;
  • Хөдөө аж ахуйг дэмжих сангийн холбогдох албан тушаалтан Э, У, Э, Ү нар бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 559.1 сая төгрөгийн өр төлбөртэй аж ахуйн нэгжид давуу байдал үзүүлж тооцоо нийлсэн актыг хуурамчаар үйлдэж зээлийн гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлэн төсөвт их хохирол учруулсан гэх;
  • Экологийн цагдаагийн албаны албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Сэлэнгэ аймгийн удирдах албан тушаалтан О нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад хууль бус давуу байдал бий болгосноос орон нутгийн төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх.
Categories
мэдээ цаг-үе

Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн авах эсэхээ өнөөдрөөс эхлэн шалгана DNN.mn

Энэ онд хүүхдийн мөнгийг 1,139.2 мянган хүүхэд буюу нийт хүүхдийн 91%-д 100 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгохоор хуульчилсан. Иргэд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлт гаргах шаардлагагүй хэмээн ХНХЯ-наас мэдээлж байв. Учир нь төрийн байгууллагын мэдээлэлд суурилан өрхийн амьжиргааг үнэлж хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүүхдийг тодорхойлно гэсэн.

Ингэхдээ хүүхдийн мөнгөнд хамрагдсан эсэхээ өнөөдрөөс/2023.01.16/ эхлэн ehalamj, Е-Моngolia системийг ашиглан шалгах, эсвэл сум, хорооны нийгмийн ажилтанд хандан шалгуулахыг зөвлөж байгаа юм.

Үйлчилгээг зогсоосон тухай мэдэгдээгүй бол нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох нь.

2023 онд 1,367.0 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд зарцуулахаар баталжээ.

Categories
булангууд мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

Л. Лхагва: Би сансраараа гоёдог DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС………..

Төрийн шагналт эрдэмтэн Л.Лхагватай ярилцлаа. Тэрбээр Сансрын эмнэлэг-биологийн судалгааны цуврал бүтээлээрээ энэхүү нэр хүндтэй шагналыг хүртээд байгаа юм.


-Шинэ оны босгон дээр авсан таны шагналын намтарт сансрын судалгаа шинжилгээний эхлэлийг тавьж олон улсын сансар судлалд тодорхой хувь нэмэр оруулсан гэж тодотгожээ. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-1981 оны гуравдугаар сарын 22-нд монгол хүн анх удаа сансарт ниссэн гэдгийг бид бүгд мэднэ. Миний судалгааны ажил эндээс үүдэлтэй. Социалист гэгдэж байсан орнуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу 1978 оны гуравдугаар сарын 2-нд анх Чех, Оросын хамтарсан нислэг болж тэр ондоо нийт гурван нислэг болж байлаа. Дараа нь 1979 онд нэг нислэг, 1980 онд гурван нислэг, 1981 онд хоёр нислэг хийсний нэг нь манайх. Сансарт нисэх үед эрдэм шинжилгээний олон туршилт хийх ёстой. Тухайн үед тал талын мэргэжлийн улсууд оролцон Оросын болон бусад орны эрдэмтэдтэй хамтраад хөтөлбөрүүд боловсруулсан. Манай сансрын нислэгийн үеэр нийт 25 туршилт хийсэн юм. Үүнээс 11 нь эмнэлэг биологийн туршилт байсан. Албан ёсоор бүртгэгдсэн нь л 25 болохоос манайхан өөрсдөө санаачлаад нислэгийн үед өөр олон туршилтууд хийсэн. Тэрхүү 11 туршилтын аравт нь би гар бие оролцсон хүн. Эдгээр туршилтын үр дүн нь сансар судалгаанд ялангуяа сансрын эмнэлэг биологийн судалгаанд шинэ үе шат боллоо гэж тухайн үед дүгнэсэн байдаг. Монгол Улс сансарт хүнээ нисгэсэн арав дахь орон, багаж хийсэн 20 дахь орон болсон.

-Тодорхой нэг туршилтынхаа талаар сонирхуулахг үй юу?

-Миний өөрийн гардан хариуцаад хийж байсан биоритм гэж туршилт байгаа. Тэр туршилтын хувьд бид нар жингүйдлийн үзэгдлийг загварчлаад сансрын нисгэгч болоод бусад эрүүл биетэй хүмүүсийг оролцуулан туршилт судалгаа хийсэн. Үүнийхээ үр дүнд шинжлэх ухааны тодорхой шинэ сонин баримт олсон. Уг туршилтаа бусад орны эрдэмтдэд танилцуулаад “Газар дээр туршихад ийм үр дүн гарлаа. Сансарт туршвал яг ямар байх бол, бодит сансрын нөхцөлд судлах сонирхолтой байна” гэж хэлсэн. Тэгээд сансрын нислэг хийж байгаа хүнийг судЛ. Лхагва: лаад дэлхий дээр гаргаж авсан үзүүлэлтээ харьцуулж мөн бууж ирсний дараа нь бас судлаад туршилтуудынхаа үр дүнг харьцуулсан. Өөрөөр хэлбэл, тухайн судалж байгаа үзүүлэлтийн хэмнэл газар дээр байдаг шигээ сансарт хэвээрээ байна уу гэдгийг судалтал өөрчл өгддөг нь тогтоогдсон байхг үй юу.

Тэр өөрчлөлтийг тогтоосон нь сансрын анагаах ухааны түүхэнд, тойрог замын эрдэм шинжилгээний станцын түүхэнд анх удаагийн судалгаа болсон юм. Олон туршилтаас яагаад үүнийг онцлоод байна гэхээр уг туршилт хийснээс хоёр гурван жилийн дараа АНУ-ын эрдэмтэд сармагчин дээр уг туршилтыг хийсэн. Тэрийг дуулаад тухайн үед би “Америкийн мундаг хүмүүс нөгөө туршилтыг юу гээд гаргаад ирэх бол” гээд чагнаж байсан. Тэгтэл яг л миний гаргасан үр дүн гараад ирсэн. Ганц нэг тооны зөрүү л гэхээс яг адилхан. Өөр орны том эрдэмтэд дахин нотолсноороо энэ судалгаа өвөрмөц.

-Таны судалгааны ажил монгол хүн сансарт ниссэн үеэс эхэлсэн гэлээ. Яг хэдий үеэс энэ салбарыг сонирхох болов?

-Хүмүүс хувь тавилан гэж их ярих болж. Миний сансар судлал сонирхох, энэ талын мэргэжилтэн болсон нь ёстой л хувь тавилан юм. Би 1949 онд Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн Сартуул цэцэн вангийн хошууны хүн. Улмаар 1957 онд ардын сургуулийн босгыг алхаж орсон. Тэр жил буюу 1957 оны аравдугаар сарын 4-нд дэлхийн анхны хиймэл дагуул хөөрсөн байдаг. Тэр үед “хиймэл сар хийгээд тавьчихаж гэнэ” гэхчилэн их л дуулиантай мэдээлэл цацагдаж байсан. Би тэгэхэд сар хараад “нөгөө хиймэл сар нь хаана байгаа юм” гээд явж байснаа мартдагг үй. Анх сургуульд ороход агаарын хиймэл сар гэж сонссон нь намайг сансар огторгуйн чиглэлийн юмыг сонирхох оч бадраасан юм шиг байгаа юм.

Дөрөвдүгээр ангиа төгсөх жил буюу 1961 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Ю.А.Гагарин сансарт нисч 108 миниут дэлхийг тойрсон гэх мэдээлэл цацагдсан. Дараахан нь “108 минут” нэртэй ном хүртэл гарч тэр номыг хоршооноос худалдаж аваад уншиж байсан. Би анх хиймэл дагуул хөөрлөө гэхээр дотор нь хүн суугаад нисчихсэн юм байна гэсэн ойлголттой байсан. Ю.А.Гагарины тухай тэр номыг уншаад тэс өөр ойлголттой болсон. Мөн 1949 онд намайг төрсөн жил Орос улсад 100 гаруй км хүртэл пуужин сансарт нисгэж туршиж байсан үе юм билээ. “Миний төрсөн он хүртэл сансрын пуужин хөө- рөхтэй холбоотой байсан нь сонин юм байна даа” гэж энэ бүхнийг би бэлгэшээж боддог. Бас болоогүй ээ, аравдугаар ангид байхад (1967 он) манай сургуульд захирлын нэрэмжит шалгалт гэж болдог байсан. Хэл бичиг, тоо физик, химийн олимпиад болно. Хэл бичгийн олимпиад дээр зохион бичлэг хийлгэдэг. Тэгэхэд би “Сансрыг эзэмшихэд Зөвлөлт Холбоот Улсын олж буй амжилт” гэсэн сэдэвтэй зохион бичлэг хийж онц үнэлгээ авч сансрын талаар овоо мэдлэгтэй юм байна гэдгээ харуулж үнэлэгдэж байлаа.

-Монгол хүн сансарт нисэх үйл ажиллагаанд оролцох болсон түүхээс яривал сонин байх?

-1976 оны долдугаар сарын 13-ны өдөр тэр үед социалист гэгдэж байсан орнуудын Засгийн газрын хэмжээнд хэлэлцээр байгуулагдаад Зөвлөлтийн сансрын хөлөг станцаар социалист орны иргэдийг нисгэх тухай хэлэлцээр байгуулагдсан юм. Энэ хэлэлцээрийн тухай би сониноос уншаад “Монгол хүн сансарт нисэх нь ямар сайхан юм бэ” л гэж бодож байснаас өөрөө энэ ажилд оролцоно гэж бодоогүй. Би тэр үед Анагаах ухааны дээд сургуульд багшилж байлаа. Тэгээд 1977 он гараад дөрөвд үгээр сард намайг Эрүүлийг хамгаалахын сайд дуудсан. Яваад очтол академич Б.Ширэндэв гуайтай уулзуулсан. Тэгтэл Б.Ширэндэв гуай маш сонин мэдээ дуулгаж гайхшруулсан. Сансрын ажилд чамайг татаж ажиллуулах болсон. Монгол хүн сансарт нисэхээр болж байгаа. Нисгэх хүнээ эхлээд олно дараа нь эрдэм шинжилгээний ажил хийгээрэй гэсэн. Сансрын нисгэгчийг яаж сонгодог, сансрын эрдэм шинжилгээний туршилт гэж юу байдаг юм бүү мэд л байлаа би.

-Сансрын ажил үйлсийн үед сонин содон зүйл олон л тохиолдож байсан байх. Тийм дурсамжаасаа хуваалцах уу?

-Зөндөөн бий. “1965 оны гуравдугаар сарын 18-нд ЗХУ-ын сансрын нисгэгч А.А.Леонов гуайг сансарт ил гарч байхад би наймдугаар ангийн хүүхэд аймгийнхаа математикийн олимпиадад үзүүр түрүү булаалдаад явж байж. Гэтэл хожим нь 1981 оны гуравдугаар сарын 18-нд манай армийн 60 жилийн ойн өдөр тохиосон. 60 жилд зориулсан тэр сонинд М.Ганзориг, Ж.Гүррагчаа бид гурвын зураг гарч байлаа. Бид тэр үед Байконурт байсан.

Сансрын багийнхан хөтөлб өрийнхөө дагуу бэлтгэлээ хийгээд ороод иртэл тухайн үеийн удирдах ажилтан А.А.Леонов гуай “Монголын сансрын багийн эмч Лхагва босно уу” гэлээ. Би ямар нэгэн хийдэл гаргасан юм болов уу гэж бодонгоо бостол тэрбээр “өнөөдөр 1981 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Монголын ардын армийн 60 жилийн ойн баярын өдөр учраас энд байгаа гурван Монголдоо баяр хүргэе” гээд алга ташсан. Би бас хариуд нь баярласан талархсанаа илэрхийлсэн. Тодруулж хэлэхэд 1965 оны гуравдугаар сарын 18-нд би анх удаа А.А.Леонов гуайн тухай сонсч байсан бол 16 жилийн дараа яг тэр өдрөө тэр хүнтэй биечлэн уулзаж хариу баяр хүргэсэн явдал нь үнэхээр сонин агшин байлаа.

-Б.Чадраа гуай та хоёрын бүтээлийг 1981 онд төрийн шагналд нэр дэвшиж байсан гэж сонссон. Яагаад тэр үед өгч болоог үй юм бол?

-Сансрын судалгааг маань үе үеийн Ерөнхийлөгч нар дандаа онцолсон байдаг. 1981 онд Ю.Цэдэнбал дарга МАХН-ын XVIII их хурал дээр бидний бүтээлийг маш их үнэлж байсан байдаг. Дараа нь П.Очирбат Ерөнхийлөгч, Н.Багабанди Ерөнхийлөгч үнэлж байсан байдаг. Харин өнөө жил Н.Энхбаяр Ерөнхийл өгч. Үе үеийн төрийн тэрг үүнүүд сансрын судалгааны ажлыг өндөрт үнэлж иржээ. Үүний бодит жишээ бол 2001 онд Н.Багабанди Ерөнхийлөгч надад хүний гавьяат эмч цол олгосон. Эрдэм шинжилгээний туршилтын үр дүнг сая Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр үнэлж төрийн шагнал хүртээлээ.

Бидний бүтээл 1981 онд төрийн шагналд дэвшиж байсан нь үнэн. Б.Чадраа гуай бид хоёроос гадна сансрын багаж хийсэн Ш.Дамба гэдэг залуу нэр дэвшсэн. 1981 оны долдугаар сард дээд газраас Б.Чадраа гуай руу утасдаж шагнал авна. Хувцсаа бэлд маягийн юм хэлсэн байдаг. Тэгээд Б.Чадраа гуай над руу утасдаад “Хөөе нэг юм болох юм шиг байна. Костюм энэ тэр бий юу” гэсэн. Тэгээд л чив чимээгүй болчихсон. Яасан юм бол гэж асуух ч үгүй шүү дээ тэр үеийн улс. Тэгсэн маш их учиртай л юм болсон шиг байгаа юм. Тэр жилдээ Б.Чадраа гуайг янз янзаар гоочилж, Б.Ширэндэв гуайг ч зүгээр байлгаагүй. Санаатай явуулга л байсан юм билээ.

Тэгээд л мартагдаад 2008 онд 27 дахь жил нь болж байна. 1981 онд бидний хийсэн шинжлэх ухааны үр дүн яг хэвээрээ байгаа. Хаанахын хэн ч бидний бүтээлээс иш татаад бичиж болно. Нэгэнт судлаад орхичихсон учраас дахиж судлах шаардлагагүй болчихсон юм. Тэрийг тухайн үед үнэлэх гээд орхигдсон гэдгийг одоогийн Ерөнхийлөгч мэдэрсэн байна. Аль 1981 оны хуучин юманд шагнал өгчихлөө гэж зарим хүмүүс бодож магадгүй.

Гэтэл бидний бүтээл түрүү хэлсэн 11 туршилт тодруулбал, эмнэлэг биологийн тэр бүтээлүүдийн үнэ цэнэ яг хэвээрээ байж байгаа. Энэ утгаараа шинжлэх ухааны бүтээл хуучирдагг үй юм байна. Янз бүрийн ном сэтгүүлээс Нобелийн шагнал авсан улсуудын тухай уншиж байхад дандаа л 20-30 жилийн дараа шагнал авсан байдаг юм билээ. Шинжлэх ухааны бүтээл бол өнөөдөр гоё гутал хийчихээд маргааш үнэ хүргээд зарчихдаг юм биш юм байна л даа. Үнэ цэнэ нь удах тусмаа мэдрэгддэг, үнэлэгддэг юм байна. Нээлтээ хийгээд тэр дороо шагнал авч байгаа хүн бараг байхгүй дээ.

-Таны бүтээл шинжлэх ухааны салбарт зууны манлай өргөмжлөл хүртэж байсан байх аа?

-Монголын ард түмэн мартахгүй юмаа мартдаггүй юм билээ. 1999 онд “Зууны мэдээ” сониноос зууны манлай гэж шалгаруулсан. Тэгсэн манай сансрын судалгаа “Зууны шилдэг нээлт” гээд гараад ирсэн. Бусад нээлт хийсэн хүмүүсийн нэр явж байсан. Гэхдээ Б.Чадраа гуай бидний нэртэй Сансрын судалгааны ажилд дийлэнх нь саналаа өгсөн байдаг. Би энэ батламжийг авчихаад маш их баярласан. Ард түмэн үнэлдэг л юм байна.

-Та яг ямар мэргэжилтэй юм бэ?

-Сансрын эмч. Сансрын мэргэжлийн эмч Монголд нэг байна гэж би онгирдог л юм. Ш.Гүрбазар Монголоороо гоё- дог гэдэг шиг би сансраараа гоёдог. Ингээд хэлчихвэл эрхэм дүү Ш.Гүрбазар оюуны бүтээл ашиглачихлаа гэхгүй байлгүй дээ. Сансрын нислэг болоогүй болохоор надаас хойш ийм мэргэжилтэн бэлдсэнг үй. Тэгэхээр одоо монгол хүн сансарт нисгэнэ гэх юм бол би өөрөө гарддаггүй юмаа гэхэд ямар ч байсан зөвлөх нь болох болов уу гэж бодоод байгаа.

-Анагаахын олон мэргэжилтэн дотроос таныг сонгож авсан нь сансар судлал сонирхдог гэдгийг тань мэдсэн л байж дээ?

-Судалсан юм байна. Би одооны судалгааны сэдэвтэй холбоотой өгүүлэл бичиж 1974 онд “Үнэн” сонинд нийтл үүлсэн байгаа юм. Мөн 1976 онд “Хүн сансар-биологи” нэртэй өгүүлэл бичиж “Үнэн” сонины шагнал хүртсэн байдаг. Тэндээс л ийм чиглэлийн юм бичдэг, сонирхдог хүн байна гэсэн мэдээ авсан байх. Уг нь би Анагаах ухааны дээд сургуулийн эмчилгээний факультет төгссөн. Энэ нь цаашаа гурав дөрвөн сар нарийн мэргэшээд ямар ч чиглэлийн эмч болж болдог. Тийм дэвсгэр суурийг авч төгсөөд сургуульдаа Биохими гэдэг хичээл заах болсон. Энэ нь хүн, амьтны биед явж байгаа химийн үйл явцыг судалдаг шинжлэх ухаан. Би өөрөө эмчилгээний анги төгсчих өөд цэвэр биохимийн хичээл заана гэдэг бол сонин учрал байсан. Энэ маань хожим сансар судлалд ажиллахад дөхөм болсон.

Тухайн үед сансрын эмч, эмчилгээний туршилт гэж юу байдгийн огт мэдэхгүй хүн гадны мэргэжилтн үүдтэй үнэлэгдэж байсан нь үүний л гавьяа. Ер нь бол Монголын эмч нараас хэн ч л энд оччих чадамжтай төгсдөг байсан. Тухайн тэр тохиол намайг тэгж оносон нь их аз л даа. -1981 оноос хойш та ямар эрдэм шинжилгээний ажил хийв?

-1981онд хийсэн судалгааны үр дүн 1994 он гэхэд шинжлэх ухааны докторын ажил болж дууссан. Тэгэхээр 13 жил судалгаа хийчихэж байгаа биз. Тэрнээс хойш 23 эрдэмтний ажлыг удирдаж хамгаалуулах шив дээ. Шинжлэх ухааны доктор тав байна. 18 дэд доктор, магистр бий. Манай анагаахыг дотор нь эмнэл зүйн шинжлэх ухаан, био анагаах гэх мэтээр хуваадаг. Био анагаахын салбарт нэлээд судалгаа хийж Монголдоо тэргүүлэгч судалгаа хийгчдийн тоонд дотор цохиж явдаг хүн дээ.

-Одоо та ямар ажил эрхэлж байна?

-Монгол Улсын Ерөнхийл өгчийн Нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байна. 2001 оноос Н.Багабанди Ерөнхийл өгчийн үеэс энэ ажлыг эрхэлж байна.

Д.ЦОГЗОЛМАА

Categories
мэдээ цаг-үе

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд гурван удаа газар хөдөлжээ DNN.mn

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд амралтын өдрүүдэд гурван удаа газар хөдлөлт болсон байна. Тодруулбал өнөөдөр өглөө Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын төвөөс зүүн зүгт 23 километрийн зайд 3.6 магнитудын хүчтэй, нэгдүгээр сарын 15-нд Рэнчинлхүмбэ сумын төвөөс зүүн зүгт 31 километрийн зайд 4.2 магнитуд, нэгдүгээр сарын 14-нд Рэнчинлхүмбэ сумаас зүүн урд зүгт 15 километрийн зайд 4.9 магнитудын хүчтэй тус тус газар хөдөлсөн байна. Энэ үеэр иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн боловч ямар нэгэн хохирол учраагүй байна.

Categories
мэдээ цаг-үе

НЗДТГ: 30 шинэ автобус өнөөдрөөс үйлчилгээнд явж эхэллээ DNN.mn

Замын-Үүдээс нийслэл рүү авч ирсэн 100 автобус ирсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл үүрээр 04:00 цагийн үед нэмж 20 автбоус иржээ. Эдгээр автобусны 30 нь өнөөдрөөс нийтийн тээвэрт явж эхлэх юм байна.

Нийслэлийн нийтийн тээврийн салбарт 2024 он гэхэд бүрэн парк шинэчлэл хийхээр болсон. Энэ хүрээнд энгийн 61, цахилгаан хөдөлгүүртэй хоёр давхар автобус 10, хүүхдийн сургуулийн 20 автобус өнгөрсөн оны зургаадугаар сард орж ирэн, үйлчилгээнд явж буй юм. Харин дараагийн ээлжийн 100 автобусны эхний 30 нь Улаанбаатар хотод ирсэн. Эдгээр автобусыг Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ руу хуваарилжээ. Мөн ирэх хоёрдугаар сард дахин 107 автобус шинээр орж ирэх юм.

Шинэ автобусны техникийн үзүүлэлт:

  • 2022 онд үйлдвэрлэсэн
  • Евро стандартын шаардлага хангасан, 8400 cc хүчин чадалтай, евро V дизель хөдөлгүүртэй.
  • Хана, тааз, шал зэрэг эд анги нь гал, усанд тэсвэртэй, туршилтаар нотлогдсон.
  • Хажуу цонх нь 1 комоос бүрдсэн, бууралттай, цантдаггүй, давхар (вакум) шилтэй, гулсаж онгойдог.
  • Заал агааржуулалтын болон иж бүрэн дулаацуулгын системтэй.
  • Жолоочийн суудал зөөлрүүлэгчтэй, зориулалтын арьсаар бүрсэн, чанга яригчтай.
  • Нийтийн тээвэрт тавигдах хотын стандартын дагуу уламжлалыг хадгалсан өнгө үзэмж, гадна загвартай.
  • Тусгай хэрэгцээт иргэнийг тээвэрлэхэд зориулагдсан налуу шат болон тэргэнцэрийн бэхэлгээтэй.
  • Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн дугаар, хаяг бүхий цахим дэлгэцийг автобусны урд, баруун, хойд талд байрлуулсан.
  • Хөдөлгүүрийн хэсэгт галын аюулаас урьдчилан сэргийлэх автомат гал унтраагчтай.