Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 55 жолооч согтуугаар жолоо барьж, 155 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1304, хулгайтай холбоотой 31, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 103, гэмт хэргийн шинжтэй 97 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 55, хүний биед халдсан 57, эрүүлжүүлэх байранд хоносон 155 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

2022 онд улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын 19 тохиолдол илэрчээ DNN.mn

Халдварт өвчнөөр өвчилсөн хүний тоо өнгөрсөн онд 325,600 болжээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 250.4 мянга (43.5%)-аар буурахад коронавируст халдварын 302 мянган (46.2%) тохиолдол бүртгэгдсэн нь нөлөөлсөн гэдгийг Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр мэдээлэв.

2022 онд тэмбүүгээр 4,144 хүн өвчилсөн нь өнгөрсөн оноос 527 (14.6%)-аар нэмэгдсэн үзүүлэлт болжээ.

Түүнчлэн улсын хэмжээнд 2022 онд ХДХВ/ДОХ-ын 19 тохиолдол илэрч, нийт тохиолдол 346 болсон байна.

Хүснэгт. Халдварт өвчин, зарим өвчний төрлөөр, жилээр


Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

ҮСХ: Өнгөрсөн онд нийт 160 улстай худалдаа хийжээ DNN.mn

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг танилцууллаа. Үндэсний статистикийн хорооны Бодлого хамтын ажиллагааны газрын ахлах статистик С.Норов “2022 оны арванхоёрдугаар сарын инфляцын түвшин өмнөх оны мөн үеэс 13.2 хувь, өмнөх сараас 1 хувиар өссөн байна. Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 13.2 хувиар өсөхөд хүнсний бараа ундаа усны бүлгийн үнэ дүнгээрээ 15.4 хувь, хувцас бүс бараа гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 18.5 хувь, орон сууц цахилгаан хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 15.4 хувь, эм тариа эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 17.4 хувь өссөн нь голлон нөлөөлсөн.

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өмнөх сараас нэг хувиар өсөхөд хүнсний бараа ундаа усны бүлгийн үнэ дүнгээрээ 1.9 хувь, согтууруулах ундаа тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 0.6 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 0.4 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн.

Хэрэглээний үнэд голлон нөлөөлсөн 10 бүтээгдэхүүнийг танилцуулъя. Энэ 10 бараа нийт инфляцын 24.5 хувийг эзэлсэн юм. Ангилбал, инфляцын 2.4 нэгж хувийг талх, гурил, будааны үнийн өсөлт, 1.1 нэгж хувийг бензин шатахууны үнийн өсөлт, гол нөлөөллийг үзүүлсэн байна.

  • Дизелийн түлш, 1 литр 34.7 хувь
  • Бензин А-92, 1 литр 8.8 хувь
  • Параденк хүүхдийн лаа 61.5 хувь
  • Гурилан боов, кг 31.3 хувь
  • Ургамлын тос 43.2 хувь
  • Зүсээгүй талх 42.5 хувь
  • Төмс 28.2 хувь
  • Гурил, 1 кг 50.3 хувь
  • Эмэгтэй хүний нүүрний шингэн энгэсэг 38.3 хувь
  • Сүү хайрцагтай 27.7 хувь

Монгол Улс 2022 онд нийт 160 улстай худалдаа хийсэн. Гадаад худалдааны бараа эргэлт 21.2 тэрбум ам доллар бөгөөд экспорт 12.5 тэрбум ам доллар, импорт 8.7 тэрбум ам доллар байна. Гадаад худалдааны тэнцэл 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.8 тэрбум ам долларын ашигтай гарсан. Энэ өмнөх оны мөн үеэс 60 хувиар өссөн үзүүлэлт юм. Нийт бараа эргэлт өмнөх оны мөн үеэс 32.1 хувиар өссөн. Өсөхөд экспорт 35.7 хувиар, импорт 27.2 хувиар нэмэгдсэн нь нөлөөлсөн.

Экспорт 2022 онд өмнөх оны мөн үеэс 3.3 тэрбум ам.доллараар өсөхөд нүүрс, алт, цайрын экспорт нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн. Харин импорт өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсөхөд дизелийн түлш, суудлын автомашины импорт өссөн нь голлон нөлөөлсөн.

Мөнгөний нийлүүлэлт 2022 оны арванхоёрдугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 29.7 их наяд төгрөг болсон байна. Энэ өсөлтөд валютын харилцах 2.6 их наяд төгрөгөөр, валютын хадгаламж 936 тэрбум төгрөгөөр өссөн нь гол нөлөөллийг үзүүлсэн.

Categories
мэдээ цаг-үе

Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ өмнөх оноос 835 тэрбум төгрөгөөр өсчээ DNN.mn

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2022 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцуулж байна.

Нийгмийн даатгалын сангийн орлого 2022 оны эцэст 3,529.9 тэрбум төгрөг болсныг Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээлжээ. Энэ нь өмнөх оноос 783.2 тэрбум төгрөгөөр буюу 28.5%-аар өссөн үзүүлэлт аж. Орлого ийнхүү өсөхөд,

  • Тэтгэврийн даатгалын сангийн орлого 675.8 (28.7%) тэрбум төгрөгөөр
  • Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн орлого 79.1 (62.3%) тэрбум төгрөгөөр өссөн нь тус тус нөлөөлснийг мэдээлэв.

Тус сангийн зарлага өнгөрсөн онд 3,438.6 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 872.5 тэрбум төгрөгөөр буюу 34% өсчээ.

Ийнхүү өсөхөд,

  • Тэтгэврийн даатгалын сангийн зарлага 835.3 (36.3%) тэрбум төгрөгөөр
  • Ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 22.8 (39.5%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн аж.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 63 дугаар тогтоолоор Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн авч байгаа тэтгэврийн хэмжээг 15 хувиар тус тус нэмэгдүүлсэн.

Categories
мэдээ нийгэм

15-17 насны 5 хүүхэд амралтын газраас сум руу алхаж яваад осгох эрсдэлд оржээ DNN.mn

15-17 насны 5 хүүхэд амралтын газраас сум руу алхаж яваад осгох эрсдэлд орсоныг ОБЕГ-ын албан хаагчид аварч, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Тодруулбал, Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум Цөх багийн “Номт”-ын самбар гэдэг газар өсвөр насны 5 хүүхэд “Хатуу хучилттай авто зам дагуу явган явж байна. Бид нар осгох нь” гэсэн дуудлагыг 01.17-ны өдрийн 03:26 цагт аймгийн ОБЕГ-т өгсөн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиход тус аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Номт” амралтын газраас Сүхбаатар сумын чиглэлд явган явж байсан Сүхбаатар сумын Ганзам багийн 2 дугаар байрны Т /17 настай, эрэгтэй/, Т /17 настай, эрэгтэй/, .А /16 настай, эрэгтэй/, Э /16 настай, эрэгтэй/, М /15 настай, эрэгтэй/ нарыг 04:26 цагт аймгийн төвд авчирж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн аж.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Халуун там Зимбабве, хүйтэн там Монгол DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……..

Эрлэг Номун хааны хүйтэн, халуун тамын тухай бид мэддэг ч энэ биеэрээ очиж үзсэн хүн үгүй учраас тэр нь тийм, энэ нь ийм гэхэд хэцүү юм. Тэгвэл өнөө цагт энэ ертөнцийн халуун там нь Зимбабве, харин хүйтэн там нь Монгол хэмээн дэлхийн улс гүрнүүд хэлцэх болжээ. Авлигын индексээрээ нэг зэрэг зиндаанд очиж, ардчиллын үнэт үзүүлэлтийн эсрэг заалт болсон авч өгдөг уламжлалаараа ав адилхан тэргүүлсэн учраас ийм цол гуншин хүртэх болсон юм байна. Ер нь Африкийн Зимбабве, Азийн Монгол хоёрт адилтгах зүйл асар их. Гол ялгаа нь тэнд халуун тогоо хөмрүүлсэн мэт халуун байдаг, харин манайд хүйтэн жавар үлээсэн сэрүүн байдаг нь л байх. Азийн цээжинд Их Монгол Улс байгуулагдаж амжихаас өмнө буюу XI зуунд Африкийн цөл дунд Их Зимбабве улс байгуулагдчихсан байжээ. Хувцас сэлтийг алт, зэс, зааны соёогоор арилждаг байсан энэ эзэнт гүрэн монголчууд ид мандан бадарч байх үед Африктаа арабуудтай хийсэн худалдаа наймаа нь амжилттай тул хүн ардын амьжиргаа нь сүрхий сайн байсан аж. Харин XV зуунд Шоно гүрэн Их Зимбабвег унагаж, харин сүүлдээ өөрсдөө XVII зууны үед колоничлогчдын гарт орсон байх юм. Ерөнхийдөө Монголын түүх л харагдаж байгаа биз дээ. Монголчууд өөр хоорондоо эе эвийг эвдрэлцэх үедээ бусдын өөшинд амар ордог байсан шиг Зимбабвегийн харууд ч нэгийгээ хүчгүйдүүлэхийн цагт өөрсд өө англичуудын аманд орчихсон байх юм.

Сецил Жон Родес гэдэг уул уурхайн магнат, улстөрч, бизнесмен эрийн нэр энэ улсын түүхтэй салшгүй холбогддог. 1853 онд Их Британид төрсөн тэрбээр хорвоо дээр зуугийн талыг ч насалж амьдарч чадаагүй ч их зүйлийг амжуулсан эр. Түүний байгуулсан алмаз эрдэнийн “De Beers” компани гэхэд өдгөө салбартаа хатуу алмазын 40 хувийг зах зээлд нийлүүлдэг юм. Англи эрийн Африк тивд байгуулсан нэрнээс нь улбаалсан Родезиа улс нь удалг үй хойд, урд Родезиа хэмээн хуваагдсан бөгөөд саяхнаас л Замби, Зимбабве гэсэн нэрээр хүмүүс мэдэх болсон гэхээр тавь хүрэхгүй насандаа юу амжуулж чадсан эр вэ гэдэг нь зах зухаасаа мэдэгдэж байгаа биз дээ.

Зимбабвечүүд 1888-1965 оныг колонийн үе хэмээн түүхэндээ тэмдэглэдэг. Дэлхийн II дайнд энэ нутгаас очсон хүмүүс Их Британийн тө- лөөнөөс тулалдаж явсан гэхээр саяхныг хүртэл колони орон байжээ. Манжийн дарлалаас салж чадсан монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрэнхэн хойд урд хөршүүдийнхээ эзэрхийллээс Ардын хувьсгал хийн байж чөлөөлөгдөж байлаа. Социализмийн чиг баримжаагаар замнасан ч монголчууд хөгжиж, урагшилж асан бол манай африк нөхөд колоничлол дууслаа маргаашаас нь иргэний дайнд буу шийдмээ агсацгаажээ. Харин эдний тусгаар тогтнолын он жилүүд бол 1980-1999 он юм. Монголд өөрчлөлт шинэчлэлийн салхи сэвэлзэж, ардчиллын залуус “Хонх”-ны дууг аялж, Азид ардчилсан хувьсгал ямар ч эрсдэлгүйгээр ялж, ардчиллын залуус хэт олонхи болж засаг барьж байх үед Зимбабвегийн анд нөхөд маань тусгаар тогтнолоо олох гээд л зүтгэж байсан байна шүү дээ. Харин иргэний дайны үеэс эхлэн тусгаар тогтнолоо тунхаглах хүртэл энэ улсын улс төрийн амьдралд Мугабе гэсэн нэр салахгүй яваад байсан гэдгийг хэлэх хэрэгтэй.

Ази тивийн далайд гарцгүй Монголд Африкийн Камерун улсын хоёр нөхөр ирж, монгол бүсгүйд ХДХВ халдааснаар манай улс ДОХ-ын тохиолдол хоёртой гэгдэж байв. Харин тэр үед Африк тивийн далайд гарцгүй Зимбабвед хүн амын 25 хувь нь ХДХВ-ын халдвартай болсон байсан юм. Хар цагаан арьстнуудын хэн нь нийгэмд өндөр байр суурь эзлэх талаар цуцалтгүй тэмцэж, тамын тогооны үлгэр жинхэнэ утгаараа энэ улсад өрнөж ирсэн нь түүхээс харагддаг. Магадгүй колоничлож ирсэн зэвхий царайтнуудтай арцалдах чанар харуудын цусанд нь байдаг ч байж болох юм. Халуун тамд энэ мэт ялгаанууд бий ч адил зүйл их. Тэдний иргэдийн гар дээр орж ирж буй мөнгө нь уул уурхайн салбар, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбараас цуглардаг нь манайхтай яг адилхан. Зимбабвечүүд бол малчин хүмүүс. Бид таван төрлийн амьтдыг гаршуулан малладаг бол Зимбабвегийн малчид заан хариулдаг байна.

Эдийн засгийн хувьд муугийн муу үзүү- лэлттэй энэ улсын хувьд Олон улсын Эмнести интернэшнл, НҮБ-ын Хүний эрхийн хорооноос байнгын тэнсэнтэй явдаг гэж болно. Харин манайхан өнгөрсөн жилийн долдугаар сарын 1-ний явдлаараа тэдэнтэй адил хар дансны улс болчих шахаад байгаа билээ. Зимбабве бол бидний дэргэд хүн ам олонтой улс. Бид гурван сая дөхөөд явж байгаа бол тэд биднээс даруй дөрөв дахин илүү хүн амтай. Харин тэдний ердөө 2.5 хувь нь цагаан болон өнгөт арьстнууд. Манайд албан ёсны хэл ганц бол тэнд гурав. Англи, шона, ндебел гэсэн хэл байна. Ерөнхийдөө Европын орнуудын колони байсан учраас христийн шашинтнууд хүн амынх нь 62 хувь байдаг юм билээ.

Бас энэ улсын тухай баримт дурдахад анхаарал татахаас аргагүй нэгэн зүйл бий. Монголчууд 60 хүрч ухаараад, 61 настай талийдаг гэлцдэг. Энэ нь манайхны дундаж наслалттай холбоотой гарсан үг байх. Аз болоход монголчуудын дундаж наслалт сүүлийн үеийн мэдээгээр 63 болж нэмэгдээд байгаа. Харин Африкийн анд нөхөд маань ухаарч ч амжааг үй талийгаач болдог эмгэнэлт хувь заяатай хүмүүс юм. Зимбабвед эрчүүдийн дундаж наслалт 37, харин эмэгтэйч үүдийнх 34. Энэ бол дэлхийн улс гүрнүүдээс хамгийн муу үзүүлэлт. Өлсгөлөн гуйланчлал, ДОХ, цагаачид, иргэний дайн гээд тэр олон аймшгуудаас дөчин насны босгыг давах хүн энэ улсад цөөн. Гэвч дөч байтугай ная гаруй насыг зооглоод явж байгаа нэгэн зимбабве эр бий. Тэр бол Роберт Мугабе. Энэ улсын сүүлийн нэгэн жарны түүхтэй түүний нэр салшгүй холбогдох биз ээ. Дундаж наслалт 37 байдаг энэ оронд 85 насыг шүргээд тэгээд улс орноо удирдаад явж байна гэдэг бол гайхмаар үзүүлэлт биш гэж үү.

Түүнийг нэгэнтээ XXI зууны Гитлер хэмээн нэрийдсэн байдаг. Үнэндээ хар царай дээрээс нь тэр бүрийд сахал нь тодордоггүй ч Гитлер шиг сахал тавьчихсан байдгийг нь сайн харвал анзаарагдана. Гэхдээ тэр зөвхөн сахлаараа Адольфтой ижилсдэг хэрэг биш л дээ. Түүний огцом мэдэгдэл, гэнэтийн шийдвэр өөрийнхөөрөө зан нь ийм ойлголтыг тө- рүүлдэг юм. Тэр олон жил улс төрийн хоригдол явж үзсэн. Гэхдээ тэглээ гээд мөн л шоронд олон жил болсон Нельсон Манделатай адил сайн нэр хүнд түүнд үгүй. Ерөнхийлөгч учраас нь хү- мүүс түүнд дургүй байдаг гэж ойлгож болохгүй юм. Нельсон Мандела ч Ерөнхийлөгчийн албыг хашиж явсан хүн шүү дээ. Тээр нэг жил манайд холер гэгч өвчин гараад хөл хорио тогтоон бөөн ажил болж байсан даа. Тэрхүү холер саявтар Зимбамбвед чухам дэгдэх шиг болж, 700 гаруй хүн нас баржээ. Харин энэ үед ямар нэг байдлаар асуудлыг зохицуулж байх ёстой Ерөнхийлөгч нь англичууд тэднийг дахин эзлэн авахын тулд биотерроризм үйлдэж байгаа тухай мэдэгдээдэхсэн билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 792 хүнийх нь амийг авсан өвчнөөр халдварласан хүмүүсийн тоо 60 мянгад хүрэх аюултай байгааг анхааруулж, бас өвчний халдвар гаднаас орж ирсэн байх магадлал үгүйг онцолсон ч Африкийн Гитлер англичууд энэ өвчнийг санаатай тараасан хэмээн зүтгэсээр байсан юм.

Тэр 1998 оноос хойш гайхаш барсан шийдвэрүүд гаргах болсон нь дотоод болон гадаад ертөнцийнхний анхаарлыг татаж эхэлсэн юм. Мугабег зимбабвечүүд хар арьст баатар хэмээн үзэж байсан үе бий. Шоронд 11 жилийн турш хоригдож, бас тэр хугацаандаа гурван ч мэргэжлийн диплом өвөртөлс өн түүнийг олон хүн хүндэтгэдэг байжээ. Тиймээс ч тэмцэгч Мугабед1980 оноос эхлэн энэ улсын удирдах түвшинд ажиллах боломжийг өгчээ. 1980-1987 онд Ерөнхий сайдаар ажиллаж, 1990 оноос Зимбабвегийн их сургуулийн захирлаар ажиллаж байв. Түүний хачирхалтай мэдэгдл үүдийн нэг гэвэл ижил хүйстнүүдийн тухай ойлголт юм. Тэрбээр Зимбабвегийн ард түмэн дунд бэлгийн чиг хандлага нь өөр хүмүүс урьд хожид байгаагүй хэмээн мэтгэдэг билээ. Өөрөөр хэлбэл, колончлогчдын үед л ийм буруу зүгийн хэм хэмжээ тогтсон гэж үздэг юм. Бас түүний газрын шинэчлэл гэж явуулсан өвөрмөц бодлого бий. Тэрбээр өөрийнхөө өмн өх Ерөнхийлөгч буюу тус улсын анхны Ерөнхийлөгч Бананагийн гаргасан бодлогуудыг буруутган түүнийг засч залруулах үйл ажиллагааг эрх мэдлийг авсныхаа дараа эхлүүлж эхэлсэн билээ.

Мугабе түүний шийдвэр үүдээс дандаа ичдэг байсан гэсэн бол Бананагийн талынхан үүнийг нь болиулах боломж байсан ч тэгээгүй байж одоо ингэж шоудах ямар хэрэг байна гэлцэж байсан юм. Бас түүнийг дэлхийд өвөрм өц удирдагчаар нь алдаршуулахад хүргэсэн явдал бол Дэлхийн байгууллага хэмээх НҮБ-тай арцалдсан хэрэг юм. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн хорооноос байгууллагынхаа 60 жилийн ойн үйл ажиллагаанд Ромд урьж, тус улсад хүнсний тусламж өгөх асуудлаар ярих гэсэн боловч өнөөх хөгшин чинь тэдний өгсөн хоолоор ард түмнээ хооллохдоо тулаагүй гээд гэдийчихсэн гэж байгаа. Тэндээс улсдаа өндөр наслах азтай цөө- хөн хүмүүсийн нэг болсон Роберт Мугабе хохироогүй байж болно л доо. Жигтэйхэн баян юм чинь. Харин уг хөтөлб өрт хамрагдаж чадаагүй нь 40 нас хүрээд өнгөрөх байсан олон мянган зимбабвечүү- дийн хоногийн тоог хагасалсан байх. Сүүлийн үед нэгэн үеийн баатар гэж үздэг байсан Роберт Мугабег зөнөөд тэнэг алхам хийгээд байна гэж үзэгсэд цөөнгүй болсон гэж байгаа. Гэхдээ үүнийгээ ил хэлэх хүн үгүй л дээ. Нээрээ Роберт Мугабе бол дэлхийн улс орнуудад хүссэн цагаараа айлчлаад байх боломжгүй хүн юм.

Тус улсад болсон 2002 оны сонгуулийн дараагаас түүнийг Европын холбоо өөрийн Засгийн газрын бүрэлдэхүүнд багтдаг 94 оронд зорчих эрхийг нь хаасан. АНУ ч бас үүнтэй адил арга хэмжээ авсан байдаг. 2005 оны дө- рөвдүгээр сард Роберт Мугабе Ромын пап Йонн Павелийг оршуулах ёслолын ажиллагаанд оролцсон бөгөөд Ватиканы зүгээс гаргасан онцгой хүсэлтийн нь дагуу түүнд эл эрхийг олгожээ. Мөн НҮБаас зохион байгуулж байгаа арга хэмжээ дээрх улс орнуудад зохиогдож байвал түүнд виз олгохыг зөвшөөрс өн байдаг аж. 1980 онд Родезиа улсын цагаан арьст удирдагчдын эсрэг тэмцэж байсан марксист үзэлтэй Роберт Мугабе сонгуульд 64 хувийн санал авснаар Африкийн улс гүрн үүдээс өөрийн гэсэн онцлогтой удирдагч болж чадсан юм. Түүний сонгуульд амжилт үзүүлдэг он жилүүд үргэлжилсээр 2002 он ирлээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан өөрчлөлтийн хөдөлгөөний удирдагч Морган Цвангирайтай өрсөлд өн 56.2 хувийн саналаар ялалт байгуулсан юм.

Гэхдээ 41.9 хувийн санал авсан Цвангирай болон Их Британи, Европын холбоо, АНУ зэрэг улсууд энэ сонгуулийг хуудуутай болсон гэж үздэг. Эгээ манайхан өөр зуураа өнгөрс өн УИХ-ын сонгууль нэг л сонин гэж ярьдаг шиг гайхширдаг гэсэн үг л дээ. 2005 оны парламентын сонгуульд түүний тэргүүлдэг нам бас л олонхи болов. Энэ үед сөрөг хүчний үүргийг Цвангирай тэргүүтэй Ардчилсан өөрчл өлтийн хөдөлгөөн гүйцэтгэсээр байлаа. 2007 оны гуравдугаар сарын 11-нд Морган Цвангирай цагдаа нарт баригдсан бөгөөд сүсэгтэн зодсон хэргээр баривчлагдсан байна. Энэ мэт Мугабегийн хязгааргүй эрх мэдэл нэмэгдсээр, манайд сөрөг хүчний намын хоёрхон гишүүний нэг болох Л.Гүндалайг хүчээр баривчлан авч явж, хүмүүс дэмий л нэг арга барагдаж байсан тэр үетэй л адил цаг хугацаа үргэлжилсээр өнгөрс өн жилийн гуравдугаар сарын сонгууль болжээ. Өнгөрсөн жил Зимбабвед Ерөнхийлөгч, парламентын сонгуулийг нэг дор хийсэн бөгөөд эрх баригч ZANU-PF нам олонхийн суудлаа алдсан аж. Харин энэ үед Ерөнхийл өгчийн сонгуулийн дүн гарсангүй хүлээгдэж эхэлсэн байна. Бүр таван долоо хоног өнгөрөөд байхад дүн нь тодорхойг үй хэвээр л байлаа. Ингээд тавдугаар сарын 2-нд Зимбабвегийн Сонгуулийн хороо нэр дэвшигчдээс хэн ч 50 хувиас илүү санал авч чадаагүй учир дараагийн шатны сонгууль явуулах хэрэгтэйг зарлав. Гэхдээ эхний шатны байдлаар Мугабе 43.2 хувийн санал авч, нөгөөх нь 47.9 хувийн санал авсан тул мань Ерөнхийлөгч ялагдал хүлээсэн нь тодорхой харагдаж байлаа.

Харин ихэнх хүмүүс Мугабег ялагдсан хэдий ч луйвраар дараагийн шатны сонгуулийг хийлгэхээр болов гэлцэж байсан юм. Энэ сонгуулийн үеэр улс төрийн хүчирхийллийн улмаас 85 хүн нас барж, Сонгуулийн тойрогт ажиллаж байсан зуугаас илүү ажилтан баригдсан гэхээр ямар чигийн юм болсон нь ойлгомжтой байгаа биз ээ. Сонгууль булхайгүй болдог орны иргэд үүнийг ойлгохгүй л дээ. Харин манайхан энэ талаар дээр, дооргүй сайн мэддэг учраас Зимбабвегийн сонгуулийн байдлын талаар тайлбарлаад байх шаардлагагүй биз. Монголд УИХ-ын сонгууль болох өдрөөс хоёрхон өдрийн өмнө Зимбабвед Ерөнхийлөгчийн төгсгөлийн шатны сонгууль болсон юм. Харин дүн нь манайд сонгуулийн санал хурааж байсан өдөр гарчээ. Ямар дүн гээч. Мугабе 85.5 хувийн санал авч, харин түрүүнд нь тэргүүлээд байсан азгүй Цвангирай ердөө 9.3 хувийн санал авсан байх юм. Ингэж XXI зууны Гитлер зургаа дахь удаагаа Ерөнхийл өгчийн тангараг өргөсөн билээ. Ингэж тэр хүчээр Ерөнхийлөгч болж авснаар хоёрхон суудлын зөрүүгээр цөөнх болсон намаа Засагт оруулах ажлыг эхлүүлсэн гэж болно. Хэдэн өдөр маргалдаж, хэрэлдэж, айлгаж янз янзаар болсны эцэст Зимбабвегийн улстөрчид хамтарсан Засгийн газрыг байгуулж ажиллахаар болсон билээ.

За даа, цаг хугацааны хувьд манайхтай бараг адилхан даа. Ингэж л ямар нэг сэжмээр холбогдоод байдаг халуун тамын анд нөхөдтэйгээ бид ижилсдэг юм. Бас өнгөрсөн Бээжингийн олимпоор цагаан арьст зимбабве бүсгүй Керсти Ковентри нэг алт, гурван мөнгөн медаль авч нутаг нэгтнүүдээ баярлуулсан. Бид бас анх удаагаа алт аваад баярлаж байх үед Африкийн энэ ард түмэн ч баяраа тэмдэглээд сүйд байсан. Гэхдээ тэд 1980 онд эмэгтэйчүүдийн талбайн хоккейн төрөлд анх удаа алтан медаль хүртэж, 2004 оны Афины олимпоос мөн Керсти Ковентри нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байснаараа биднээс ялгаатай. Гэхдээ тэд олимпийн гурван алтан медальтай нь бидэнтэй бас л адил. Энэ мэтээр дурдаад байвал хаа байдаг нь мэдэгдэхгүй Зимбабве бидэнтэй адил төстэй нь ихээр анзаарагдана. Халуун там Зимбабве, хүйтэн там Монгол оо гэж

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Нийтийн тээврийн 224 автобусыг БНХАУ-аас 59.5 тэрбум төгрөгөөр авчээ DNN.mn

Улаанбаатарын нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл хийж 117 шинэ автобус авчраад байгаа. Ирэх сард 107 автобусыг авснаар нийт 224 шинэ автобустай болохыг албаныхан мэдээлээд буй. Харин эдгээр автобусыг ямар үнээр авсныг ил болгохыг олон нийтийн сүлжээгээр иргэд шаардаж байсан. НЗДТГ-аас шинэ автобусны үнийг нийтэд зарлажээ.

Тодруулбал, БНХАУ-ын “Xiamen Golden Dragon” үйлдвэрээс шинэ автобусыг нэг ширхгийг нь 561,081 юань буюу 265,300,000 төгрөгөөр авчээ. Ингэснээр 224 автобусыг 59.5 тэрбум төгрөгөөр гэрээлсэн байна. Эрээн хотоос автобуснуудыг зөөж авч ирэх зардал нь 11,825,000 төгрөг.

Автобус худалдан авах тендерт БНСУ, БНХАУ-ын нийт долоон компани саналаа ирүүлснээс хамгийн хямд үнэтэйг нь сонгосон гэв.

Энэ долоо хоногт эхний 30 шинэ автобусыг техникийн хяналтад оруулан үйлчилгээнд гаргасан бол үлдсэнийг нь Лхагва, Баасан гарагт явуулах аж.

Шинэ автобусны техникийн үзүүлэлтүүд:

  • Евро стандартын шаардлага хангасан, 8,400 cc хүчин чадалтай, евро V дизель хөдөлгүүртэй
  • Хана, тааз, шал зэрэг эд анги нь гал, усанд тэсвэртэй, туршилтаар нотлогдсон
  • Хажуу цонх нь нэг комоос бүрдсэн, бууралттай, цантдаггүй, давхар вакум шилтэй, гулсаж онгойдог
  • Заал агааржуулалтын болон иж бүрэн дулаацуулгын системтэй
  • Жолоочийн суудал зөөлрүүлэгчтэй, зориулалтын арьсаар бүрсэн, чанга яригчтай
  • Нийтийн тээвэрт тавигдах хотын стандартын дагуу уламжлалыг хадгалсан өнгө үзэмж, гадна загвартай
  • Тусгай хэрэгцээт иргэнийг тээвэрлэхэд зориулагдсан налуу шат болон тэргэнцрийн бэхэлгээтэй
  • Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн дугаар, хаяг бүхий цахим дэлгэцийг автобусны урд, баруун, хойд талд байрлуулсан
  • Хөдөлгүүрийн хэсэгт галын аюулаас урьдчилан сэргийлэх автомат гал унтраагчтай юм байна.
Categories
мэдээ улс-төр цаг-үе

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор өнөөдөр 15 компанийн зээлийн асуудал хэлэлцэнэ DNN.mn

Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд үргэлжилнэ.

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд өнөөдөр “Шарын гол”, “Эрэл” ХХК тэргүүтэй 15 компанийн зээлд холбогдуулан 57 гэрчийг дуудахаар мэдэгдэх хуудас хүргүүлжээ. Үүнд:

1. Империал гоулд майнинг ХХК

2. Шарын гол ХХК

3. Эрд хул ХХК

4. Эрэл ХХК

5. Вестерн холд ХХК

6. Ачлал трейд ХХК

7. Бармон ХХК

8. Болор шүр ХХК

9. Эгийн голын усан цахилгаан ТӨХК

10. Дэд бүтэц инженеринг ХХК

11. Модун ХХК

12. Монгема ХХК

13. Нью хаппи ХХК

14. Форс голд майнинг ХХК

15. Моннис майнинг ХХК багтаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

А.Хишигбаяр: Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нөхөн авах боломжтой DNN.mn

Хүүхэдтэй хүн хүүхэдгүй гэж системд гарч ирсэн, хүүхдийн тоо зөрсөн асуудлаар Үндэсний статистикийн хорооны дэд дарга Д.Лхамсүрэн мэдээлэл өглөө.

“Өрхийн орлогыг орлуулан тооцох аргачлалыг хийсэн. Тухайн иргэн амьдарч байсан байраа хүнд зараад, шинээр байр авсан ч өмнөх хаягаасаа бүртгэлээ хасуулаагүй бол мэдээллийн алдаа гарч болно. Түүнчлэн хүүхдээ сургуульд нь ойр байрлалаас явуулахын тулд өвөө, эмээ дээр нь байлгах, өөр хүмүүстэй цуг амьдрах зэрэг шалтгаанаас өрхийн мэдээлэлд алдаа гарахыг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд баг хорооныхоо Засаг дарга дээр очиж мэдээллээ засуулах шаардлагатай.

Хүүхдийн мөнгөний тооцооллоос нэг ч хүүхэд орхигдохгүй. Гэхдээ гэр бүлийн маргаан, шүүхийн шийдвэр гэдэг юм уу амьдрал дээр болж байгаа процессоос хамаараад мэдээллээ зайлшгүй шалгах шаардлага гарна. Орон нутгаас хотод эсвэл хотоос хөдөөд шилжиж амьдарч байгаа шилжилт их бий. Эсвэл автомашинаа зарж борлуулаад худалдах, худалдан авах гэрээ хийсэн мөртлөө тухайн хүний нэр дээр бүрэн шилжүүлээгүй бол мэдээллийн зөрүү гарна.

Мэдээлэл шалгуулах хүсэлтийг цахимаар гаргаж болно. Мэдээллийн шинэчлэлд тодорхой цаг хугацаа зарцуулж байгаа учраас цаг хугацааны зөрүү гарч байгаа гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй.

Баг хорооны Засаг дарга нар өрхийн мэдээллийн шинэчлэлийг хийдэг. Энэ бүхэн нэгтгэгдэж бидэнд ирж байгаа. Төр, иргэн хоёр хамтраад мэдээллээ сайжруулъя. Цаашид шийдвэр гаргахдаа нотолгоонд суурилна. Анх удаа хэрэгжүүлж байгаа аргачлал юм” гэлээ.

Харин ЦХХХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэл “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар төрд байгаа мэдээллийг иргэнээс шаардахгүй гэсэн зарчим бий. Тиймээс мэдээлэл хариуцагчдаас иргэдийн мэдээллийг тулгасан. Мэдээлэл хариуцагч мэдээллийнхээ үнэн зөв байдлыг хангах ёстой. Бидний зүгээс 470 мянган иргэнд цахим хэлбэрээр тооцооллынхоо аргачлалыг хүргэсэн.

Хэрвээ таны мэдээлэл зөрүүтэй байвал засуулах боломжтой. Өчигдрийн байдлаар ихэнх иргэн өөрийнхөө мэдээллийг шалгаад харсан байна. Иргэд мэдээлэл хариуцагч байгууллагад хандаж мэдээллээ засуулах боломж бий. Хоёр систем болох ehalamj.mn, E-mongolia.mn сайтад нэвтэрч, мэдээллээ шалгаж болно.

Төрд байгаа мэдээлэл дээр үндэслэж тооцоо хийгдсэн. Таны ийм мэдээллийг хүүхдийн мөнгөний босго оноо тооцох зорилгоор ашиглаж байгаа талаарх мэдэгдлийг хуулийн дагуу иргэдэд хүргүүлсэн” гэдгийг хэллээ.

Categories
гадаад мэдээ

Олон нийтийг төөрөгдөлд оруулах зэвсэг дэлхийн 2023 оны аюулгүй байдлын нэг эрсдэл болж байна DNN.mn

Евроази групп (Euroasia Group) олон нийтийг төөрөгдөлд оруулах зэвсэг (Weapons of mass disruption)-ийг дэлхийн 2023 оны гол эрсдэлийн нэг гэж тодорхойлсон байна.

Хиймэл оюун ухааны чиглэлд гарч буй дэвшил нийгмийн сүлжээний сөрөг нөлөөг эрчимжүүлж буй нь олон нийтийг төөрөгдөлд оруулах зэвсэгт тооцогдох болсон. Үүнээс гарах сөрөг үр дагаврыг таамаглах боломжгүй байгаа нь улс орон, хувь хүмүүсийн аюулгүй байдалд эрсдэл дагуулж байна.

Тус группийн дурдсан 10 гол эрсдэлийн гуравдугаарт Олон нийтийг төөрөгдөлд оруулах зэвсэг орсон байна.

Түүхийн дийлэнх хугацаанд технологийн инновац эерэг үр дүн дагуулж ирсэн байдаг ч өнөөдөр хиймэл оюун ухаан (ХОУ)-нд суурилсан технологийн дэвшил нийгэм дэх итгэлцлийг сулруулж, авторитар удирдагч болон популистуудад ашиглагдах, бизнес, зах зээлийг эвдлэх нөлөөллийг бий болгож байна.

Төөрөгдөлд оруулах технологийн нийгэм дэх нөлөө энэ 2023 онд эргэлтийн цэгтээ хүрэх хандлагатай байна. ХОУ-ны шинэ хэлбэр болох өөрөө бүтээгч ХОУ (Generative AI) гэхэд хэдхэн өгүүлбэрээр заавар өгөхөд бодит зураг, дүрс, бичлэг, текст бүтээх боломжийг хэрэглэгч нарт олгож байгаа юм. GPT-3, удахгүй гарах GPT-4 зэрэг томоохон хэлний загварууд нь турин сорилт (Turing test)[1]-ийг найдвартай давахаар байна. Хуурамч зүйлийг жинхэнэ мэтээр бий болгох, царай таних, дуу хоолой бүтээх чиглэлд асар их дэвшлийг хийж байна. Саяхан 2022 онд нээлтээ хийсэн ChatGPT болон Stable Diffusion[2] зэрэг ХОУ-ны загварыг наад захын мэдлэггүй хүн ч ашиглах боломжтой болж байна.

ХОУ-ны эдгээр дэвшил нь хүмүүсийг ашиглах, улс төрийн хямрал үүсгэх хангалттай хүчийг бий болгож байна. Ямар нэг контент үүсгэхэд тавигдах ямар ч шалгуур байхгүй болж, контентын хэмжээ асар ихээр өсөж, иргэд худал, үнэн мэдээллийг ялгах боломжгүй болох юм. Худал мэдээлэл гэрлийн хурдаар өсөж, нийгмийн эв нэгдэл, худалдаа, ардчиллын – улам бүр ганхах болсон – суурь болох итгэл улам бүр доройтох хандлагатай байна. ХОУ-ны төөрөгдөлд оруулах үр нөлөөг огцом нэмэгдүүлэх тааламжтай орчин нь нийгмийн сүлжээ болж байна. Нийгмийн сүлжээний хувийн өмчлөлтэй, зохицуулалт хязгаарлагдмал, харилцаа холбоог улам бүр нэмэгдүүлэхэд чиглэсэн бизнес загвар зэрэг нь нөлөө болж байна.

Гарч буй дэвшлүүд нь улс төр, эдийн засгийн чиглэлээр ноцтой үр дагавар дагуулахаар байна.

Хувийн зорилгоо тэргүүнд тавьсан улс төрч, популистууд ардчилал, иргэний нийгмийг хохироох замаар улс төрийн явцуу эрх ашгийн төлөө ХОУ-ыг зэвсэг болгон ашиглаж байна. Сонгогчдод нөлөөлж, сонгуульд нийгмийн сүлжээ, худал мэдээллийг системтэйгээр ашиглах технологийг Д.Трамп, Ж.Болсонаро, В.Орбан нарын жишээ харуулж байна. Улс төрчдөд улс төрийн нөлөөний хүрээний ямар түвшинд байгаагаас үл хамааран бүтцийн давуу талыг олгож байгаа юм. Улс төрийн тоглогч нар бага үнээр хүнтэй адил “бот”-уудыг ХОУ ашиглан бүтээж сул нэр дэвшигчийг өргөх, хуйвалдааны онолуудаар бөмбөгдөх, хуурамч мэдээ зохиох, талцахыг өрдөх, хэт туйлширсан үзэл, түрэмгийллийг хурцатгах зэрэгт ашиглах бөгөөд үүнд нийгмийн сүлжээ гол үүрэг гүйцэтгэх болж байна. Энэ хандлага цаашид дэлхийн олон оронд сонгуулийн үед үргэлжилсээр байхаар байна.

Энэ зэвсгийг автократ дэглэмүүд гадаад улсуудын ардчиллыг сүйтгэх, дотоодын үзэл бодлыг дарах хэрэгсэл болгож байгаа бөгөөд энэ чиглэлд ОХУ, БНХАУ тэргүүлж байна. ОХУ-ын хувьд АНУ-ын 2016 оны сонгуульд нөлөөлж, Зүүн Европ, Украинд худал мэдээллийн ажиллагаа зохион байгуулсаар байгаа. Цаашид НАТО-гийн гишүүн орнуудад чиглэсэн нөлөөллийн шинэ ажиллагаагаа идэвхжүүлж байна. 2023 онд болох Польшийн парламентын сонгууль үүний эхний бай болох нь тодорхой. Бээжингийн хувьд төрөл бүрийн мэдрэгч, хөдөлгөөнт техник хэрэгсэл, нүүр таних технологиудыг ашиглан иргэдийнхээ хөдөлгөөн, үйл ажиллагаа, харилцаа холбоог хянаад явж байгаа. Цаашид өөрийн нийгмээ хянах, тагнах үйл ажиллагааг чангатгахад шинэ технологиудыг ашиглах төдийгүй нийгмийн сүлжээнд суртал ухуулга цацах, гадаад дах Хятадаар ярьдаг хүмүүст нөлөөлөх, айлгахад ашиглахаар байна.

ХОУ дэлгэрэх нь улс төрөөс бусад салбарт асар их нөлөөтэй байна. Бүх салбар дахь компаниудын нэр хүндэд эрсдэл ихсэж, хууль бус зорилгоор гүйцэтгэх удирдлага, данс, хувьцааны мэдээллийг нийтэд сенсац болгох явдал нэмэгдэхээр байна. Өөрөө бүтээгч ХОУ нь бодит харилцаа, санаа оноог хакер, хөрөнгө оруулагч, бизнесийн өрсөлдөгч нарын хорлох оролдлогоос ялгахад хүнд болгож байгаагийн дээр үүнээс гарах материаллаг хохирлыг нэмэгдүүлж байна. Нэг л хүн эсхүл трол их хэмжээний өндөр чанартай жиргээ, бүтээгдэхүүний үнэлгээ, онлайн сэтгэгдэл, удирдлагад хандсан захидал, мэдээг их хэмжээгээр бүтээх замаар олон нийтийн санал сэтгэгдэлд асар их өөрчлөлтийг авчрах боломжтой болж байна. ХОУ үүсгэж нийгмийн сүлжээгээр хүч авсан контент нь өндөр давтамжтай худалдан авалт, сэтгэлзүйд тулгуурласан хөрөнгө оруулалт зэргийг – зах зээлийг доргиох хэмжээнд – өөрчлөх боломжтой болж байна.

Эх сурвалж: https://iss.gov.mn/