Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө -13 хэм хүйтэн DNN.mn

Нэгдүгээр сарын 18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын мэдээг хүргэж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -32…-34 хэм, бусад хэсгээр -26…-28 хэм, өдөртөө -21…-23 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -32…-34 хэм, өдөртөө -25…-27 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -32…-34 хэм, өдөртөө -21…-23 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Хямрал, Оросыг иргэний дайн, задрал, сүйрлийн ангалд аваачлаа” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Олон нийтийг
бухимдуулсанд Засгийн газар
хүлцэл өчье”
гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Ерөнхий сайд асан Д.Содном “Зөвлөлдөх санал
асуулгыг буруу
явуулбал хорлонтой” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Хямрал, Оросыг иргэний дайн, задрал, сүйрлийн ангалд аваачлаа” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга С.Цолмон “Увс аймагт зуд нүүрлээд байна” гэв.

Жирэмсэн эхчүүдийг
харьяаллын биш гэж
хөөдөг хуулиас давсан
тушаалтай танилц!

Комедиан
Д.Мөнхбат “Хүний эрх зөрчигдсөн
кейсүүдэд өөрийнхөө хэмжээнд тэмцэл
өрнүүлээд явъя гэж төлөвлөж байгаа” гэв


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
нийгэм

БОД МАЛ ХУЛГАЙЛЖ, ИРГЭДЭД 1.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ

Иргэн “Л” нь 2019 оноос хойш Архангай, Булган, Төв аймгийн нутгаас 40 удаагийн үйлдлээр үхэр, адуу зэрэг 465 тооны бод малыг хулгайлж, нядалсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн “Г” нь бусадтай бүлэглэн “Эмээлт” зах, “Дэнжийн 1000” зэрэг худалдааны төвүүдэд мал, махны ченж ажилтай “С”, “Б”, “Х” нарт мал, махаа худалдан борлуулж, иргэдэд 1.2 тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон.

Дээрх хэргийг үргэлжлүүлэн Архангай, Булган, Төв аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.

Categories
булангууд гадаад мэдээ шинжлэх-ухаан-технологи

UFO” гэх “ҮМНБ” үзэгдэх нь нэмэгджээ DNN.m

АНУ-ын засаг захиргаанд албан ёсоор бүртгэгдсэн “UFO” гэх үл мэдэгдэх нисдэг биетийн тоо 510 хүрснийгнууцаас гаргасан тайланддурджээ. Эдгээр баримтын ихэнх нь тус улсын цэрэг, батлан хамгаалахын хяналтад байдаг агаарын орон зайд илэрсэн байна. Хэдийгээр харь гарагийнх гэдгийг нь баталж чадаагүй ч эдгээрийг АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж дүгнэжээ. Өнгөрсөн онд Пентагон өөрийн бүтцэд “All-domain Anomaly Resolution Office” буюу “Үл мэдэгдэх үзэгдлүүдийг ангилан судлах алба” байгуулсан нь үл мэдэгдэх нисдэг биетүүдтэй холбоотой бүх асуудлыг хариуцах үүрэгтэй юм. Тус албанытайланг сая хэсэгчилсэн байдлаар олон нийтэд ил болгосон. Гэхдээ үл мэдэгдэх нисдэг биетийн тухай уг тайланд нийт тоог нь нийтэлсэн ч хаана, хэзээ үзэгдсэн тухай нарийн мэдээллийг нууц хэвээр үлдээсэн байна.

Дурдагдсан 510 тохиолдлын 144 нь өмнө нь илэрч байсан тохиолдлууд бол 366 нь цоо шинэ тохиолдол байжээ.Эдгээрбиетүүд автомат жолоодлоготой буюу нисгэгчгүй систем байх өндөр магадлалтайгаас гадна анхаарал татсан онцгой содон чадвартай нь нотлогдоогүй болохыг “Associated Press” мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Маргааш хууль, эрх зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө DNN.mn

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд НЗДТГ-аас Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт тогтмол зохион байгуулдаг хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулдаг.

Тэгвэл маргааш буюу /2023.01.18/-ны өдөр 09:00-17:00 цагийн хооронд энэ удаагийн өдөрлөг болох бөгөөд иргэн та 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

Хүнсний аюулгүй байдал, ургамлын эрүүл мэндийг хамгаална DNN.mn

ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ хамтран “Хүнсний аюулгүй байдал, ургамлын эрүүл мэндийг хамгаалах системийг сайжруулах” төслийг эхлүүллээ.

Энэ төсөл нь дэлхий нийтэд тэр дундаа Ази тивд пестицидийн хэрэглээ нэмэгдэж, хөдөө аж ахуйн газар талбай багасаж буй энэ үед хэрэгжиж байгаагаараа ач холбогдолтой юм. Төслийн хүрээнд ургамлын генетик нөөцийн бүртгэл, мэдээллийн системийг хөгжүүлэх, пестицидийн зохистой хэрэглээг дэмжих, хөрсний үржил шимийн менежментийг сайжруулах, ургамлын эрүүл ахуйн олон улсын стандартуудыг нутагшуулах зорилт тавьжээ.

Монгол хүний өдөрт хэрэглэж буй хүнсний 70 хувь нь ургамлын гаралтай байдаг. Дэлхийн худалдааны байгууллагын үнэлгээгээр манай улс хүнсний хувьд импортоос хараат оронд тооцогддог. Тиймээс ургамлын эрүүл мэндийг хангаж, хянах, хамгаалах нь хүнсний аюулгүй байдал хүний эрүүл мэндтэй нягт холбоотойг ХХААХҮЯ мэдээлэв

Categories
гадаад мэдээ

Хятадын хүн ам 1961 оноос хойш анх удаа буурчээ DNN.m

Өнгөрсөн онд Хятадын хүн ам сүүлийн 60 жилийн хугацаанд анх удаа буурсан нь эдийн засагт нь ноцтой үр дагавар дагуулах хүн амын бууралт удаан хугацаанд үргэлжлэх эхлэлийг тавьсан түүхэн үзүүлэлт болжээ.

Хятадын хүн ам 1959-1961 онд болсон их өлсгөлөнгөөс хойш анх удаа буурсан нь мөн Энэтхэг улс энэ онд дэлхийн хамгийн олон хүн амтай улс болно гэсэн таамаглалыг баталж байна.

БНХАУ-ын Үндэсний статистикийн товчооноос мэдээлснээр, өнгөрсөн онд тус улсын хүн ам 850 мянгаар буурч, 1.41175 тэрбум болжээ. Өнгөрсөн өнд мөн 1000 хүнд ногдох төрөлтийн тоо 6.77 болж түүхэн доод хэмжээнд хүрсэн байна. 2021 онд энэ тоо 7.52 байсан аж. Түүнчлэн 1000 хүнд ногдох нас баралтын тоо 7.37 (2021 онд 7.18 байсан) болсон нь 1974 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Хүн амзүйн үзүүлэлтүүд ийнхүү буурахад нөлөөлсөн гол хүчин зүйл нь 1980-2015 онд хэрэгжүүлж байсан нэг хүүхдийн бодлого, түүнчлэн боловсрол эзэмшүүлэхэд маш их өртөгтэй байгаа нь нөлөөлжээ. Үүнээс гадна, сүүлийн гурван жилийн турш хэрэгжүүлсэн “ковидыг тэглэх” бодлого төрөлт буурахад нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Хэдийгээр эрх баригчид 2021 оноос хойш татвараас хөнгөлөх, жирэмсний болон амаржсаны дараах амралтыг уртасгах, орон сууцны хөнгөлөлт үзүүлэх зэргээр иргэдийг олон хүүхэдтэй болохыг дэмжих арга хэмжээ авч байгаа боловч эдгээр алхам нь удаан хугацаагаар үргэлжлэх хүн амын бууралтыг зогсоож чадахгүй гэж үзэж байна.

2050 он гэхэд Хятадын хүн ам 109 саяар буурна гэж НҮБ-ын шинжээчид таамаглаж байгаа нь 2019 оны өмнөх таамаглалаас гурав дахин их байна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Экспорт 22.9 хувиар нэмэгдлээ DNN.m

Монгол Улс 2022 онд 160 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 21.2 тэрбум, үүнээс экспорт 12.5 тэрбум, импорт 8.7 тэрбум ам.доллар байна.

Бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 5.2 (32.1 хувь) тэрбум, экспорт 3.3 (35.7 хувь) тэрбум, импорт 1.9 (27.2 хувь) тэрбум ам.доллароор нэмэгджээ. Мөн 2022 оны 12 дугаар сард экспорт өмнөх сарынхаас 259.7 (22.9 хувь) сая, импорт 107.4 (14.8 хувь) сая ам.доллароор нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн онд 3.8 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 1.4 (60.1 хувь) тэрбум ам.доллароор өсжээ. Мөн оны 12 дугаар сард 562.6 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 152.4 (37.1 хувь) сая ам.доллароор өсөв. БНХАУ-тай 2022 онд 13.7 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 64.3 хувийг эзэлжээ. Тус улсад экспортолсон бараа бүтээгдэхүүний 56.8 хувийг чулуун нүүрс, 25.9 хувийг зэсийн баяжмал, харин Швейцар улсад экспортолсон барааны 99.7 хувийг алт эзэлж байна. Экспорт 2022 онд өмнөх оны мөн үеийнхээс 3.3 тэрбум ам.доллароор өсөхөд нүүрсний экспорт 3.7 тэрбум, алтны экспорт 122.9 сая, цайрын хүдэр, баяжмал экспорт 106.9 сая ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөлжээ. Алтны хилийн дундаж үнэ 2022 оны 12 дугаар сард өмнөх сарынхаас килограмм тутамд 3.3 мянга, зэсийн баяжмалынх тонн тутамд 119.3 ам.доллароор, нүүрсний хилийн дундаж үнэ тонн тутамд 8 ам.доллароор нэмэгсэн байна. Харин боловсруулаагүй газрын тосны хилийн дундаж үнэ баррель тутамд 11.4 ам.доллароор багаслаа. Нүүрсний экспортын биет хэмжээ 2022 оны 12 дугаар сард 4.6 сая тонн болж, өмнөх сарынхаас 550.2 мянган тонноор, үнийн дүн 756.3 сая ам.доллар болж, 128.5 сая ам.доллароор нэмэгдэв.

Импортын дүнд 2022 оны байдлаар БНХАУ 35.3, ОХУ 30, Япон 7.7, БНСУ 4.9, АНУ 3.1, ХБНГУ 2.1 хувийг эзэлж, нийт импортын 83.1 хувийг бүрдүүллээ. ОХУ-аас импортолсон барааны 60.6 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 67.3 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 10.2 хувийг ачааны автомашин, 4.3 хувийг цахилгаан эрчим хүч эзэлж байв. Импорт өмнөх оны мөн үеийнхээс 1.9 тэрбум ам.доллароор өсөхөд дизелийн түлшний импорт 369.6 сая, автобензиний импорт 170.2 сая, суудлын автомашины импорт 191.1 сая ам.доллароор өссөн нь нөлөөлжээ. Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл, гоёлын зүйлс, нэхмэл бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 97 хувийг эзэлж байгаа бол импортын 74.9 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн болон хүнсний бэлэн бүтээгдэхүүн эзэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Сайжруулсан шахмал түлшний чанар, стандартыг шалгаж байна DNN.mn

БОАЖЯ-ны Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын ажлын хэсгийн бүрэлдэхүүн БЗД-ийн шахмал түлш борлуулах цэгүүдэд хяналтаар ажиллажээ.Шалгалтаар шахмал түлшний жин, бат бэх байдлын үзүүлэлтийг шалгаж, айл өрхийн зууханд шахмал түлшийг зөв хэрэглэж байгаа үгүйг туршилтын галлагаа хийж үзлээ. Хяналт шалгалтын дүгнэлт ирэх 7 хоногт гарах юм

Categories
мэдээ нийгэм

Эмнэлгийн яаралтай тусламжийг харьяалал харгалзахгүй үзүүлнэ DNN.mn

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эрүүл мэндийн салбар, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж буй бүх шатны байгууллагад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, ажилтнуудын сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр тодорхой үүрэг бүхий албан даалгавар гаргалаа.

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд ээлтэй зохион байгуулж, эмнэлгийн яаралтай тусламжийг харьяалал харгалзахгүй үзүүлэх

Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг дээшлүүлэх, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүрэн хангах, эрүүл мэндийн удирдах, гүйцэтгэх ажилтны ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгах зорилгоор гаргасан уг албан даалгавраар

Эрүүл мэндийн бүх шатны байгууллагын дарга, захирлуудад

  • -“Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын 2017 оны 01 дүгээр албан даалгавар, “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоол, “Төрийн албанд ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах тухай” Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 02 дугаар зөвлөмжийг биелүүлэх,
  • -Эрүүл мэндийн байгууллага өргөдөл гомдол, санал хүсэлтийг хүлээн авах утас, цахим хаягийг олон нийтэд ил тод байршуулах, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа, ажилтнуудын харилцаа, ёс зүйтэй холбоотой асуудлаар иргэд, байгууллагаас төрийн бүх шатны байгууллагад тавьсан өргөдөл гомдол, санал хүсэлтийг шуурхай шийдвэрлэж, ил тод мэдээлж байх,
  • -Байгууллагад авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдлийг арилгах, авлига, ашиг сонирхлын зөрчил, хүнд суртал, шударга бус байдал гаргахгүй байх талаар соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах,
  • -Байгууллагын “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо”-ны үйл ажиллагааг эрчимжүүлж, эмч, эмнэлгийн ажилтнуудад төрийн албан хаагчийн болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг чанд мөрдүүлэх, удирдах, ажилтнууд өөрсдөө ёс зүйн манлайлал үзүүлэх,
  • -Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал болон дотоод асуудал хариуцсан нэгж, албан тушаалтнуудын үүрэг хариуцлагыг өндөржүүлж, тусламж, үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн аюулгүй байдалтай холбоотой стандарт, дүрэм, журам, удирдамж, зааврыг эрүүл мэндийн ажилтнуудад тухай бүр танилцуулан чанд мөрдүүлэх, хэрэгжилтэд тавих хяналтыг тогтмолжуулах,
  • -Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн байгууллагад дархлаажуулалттай холбоотой асуудлаар гарсан алдаа, зөрчлийг давтахгүй байхыг холбогдох албан тушаалтнуудад анхааруулж, эм, эмнэлгийн хэрэгслийн бүртгэл, хаягжилт, хугацаа, хадгалалт, хэрэглээнд тавих хяналтыг сайжруулах,
  • -Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эмч, эмнэлгийн ажилтны ёс зүйтэй холбоотой асуудлаар гарсан алдаа дутагдал, хууль тогтоомж зөрчсөн үйл ажиллагааг нуун дарагдуулахгүйгээр тухай бүрт хариуцлага тооцож, ил тод мэдээлж байх,
  • -Төсвийн шууд захирагч нар Төрийн хэмнэлтийн тухай хуулийг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, үр ашиггүй зардал гаргахгүй байх, шилэн дансны мэдээллийг хуульд заасан хугацаанд бүрэн гүйцэд байршуулж хэвших,
  • -Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд ээлтэй зохион байгуулах талаар шинэлэг санаачлага гаргаж үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, байгууллагын үйлчилгээний соёл, ажилтнуудын харилцаа хандлагыг сайжруулах,
  • -Иргэнд эмнэлгийн яаралтай тусламжийг харьяалал харгалзахгүй үзүүлж, эмнэлгийн орц, гарцыг түргэн тусламжийн болон үйлчлүүлэгчийн автомашин нэвтрэхээр чөлөөтэй болгох, Хүлээн авах, Яаралтай тусламжийн хэсгийг харагдахуйц, орой, шөнийн цагаар гэрэлтүүлэг бүхий хаяг, тэмдэг, тэмдэглэгээтэй болгох,
  • -Эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийг тогтвор суурьшилтай ажиллуулахад анхаарч, хууль бус халаа сэлгээ, томилгоо хийхгүй байхыг үүрэг болгов.

Иргэнээс эм тариа, эмнэлгийн хэрэгслийг давхардуулан гаргаж байгаа эсэхэд тогтмол хяналт тавьж, зөрчлийг таслан зогсоох

Мөн энэхүү албан даалгавраар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт

  • -Эрүүл мэндийн анхан шатны байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах зорилгоор санхүүжилтийг бүрэн олгох нөхцөл бүрдүүлэх талаар шуурхай арга хэмжээ авч ажиллах,
  • -Эрүүл мэндийн байгууллагад олгох тусламж, үйлчилгээний сахүүжилтийг “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний үлгэрчилсэн загварыг шинэчлэн батлах тухай” Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 13 дугаар тогтоолын дагуу эрүүл мэндийн тухайн байгууллагатай байгуулсан гэрээнд заасан цаг хугацаанд нь олгож байхыг даалгасан.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт

  • -Улсын хэмжээнд эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн байдалд тогтмол хяналт тавьж, эм, эмнэлгийн хэрэгслийн тасалдал, хомсдол үүсэхээс сэргийлж, нөөц бүрдүүлэхэд эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллах,
  • -Эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ, тасалдал, эмийн үнэд үзүүлж байгаа хөнгөлөлтийн талаар иргэдээс гаргаж байгаа санал гомдол, шүүмжлэлийг судлан дүгнэлт гаргах, мэдээлэх, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах асуудлыг шуурхай шийдвэрлэх,
  • -Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэнээс эм тариа, эмнэлгийн хэрэгслийг давхардуулан гаргаж байгаа эсэхэд тогтмол хяналт тавьж, зөрчлийг таслан зогсоох бүх талын арга хэмжээг авч ажиллах үүрэг өгсөн.

Сайдын албан даалгаврыг салбарын хэмжээнд бүх шатны эрүүл мэндийн байгууллагад хэрэгжүүлэн, хэрэгжилтийн тайланг улирал бүр танилцуулахыг ажил хариуцаж буй хүмүүст даалгалаа.