Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө -22 хэм хүйтэн DNN.mn

Нэгдүгээр сарын 19-ны 20 цаг хүртэлх цаг агаарын мэдээг хүргэж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -32…-34 хэм, бусад хэсгээр -26…-28 хэм, өдөртөө -21…-23 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -32…-34 хэм, өдөртөө -25…-27 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -32…-34 хэм, өдөртөө -21…-23 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Ий! Mongolia…!” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Хууль зүйн ухааны
доктор, дэд профессор
П.Амаржаргал “Төрийн эрх
мэдэл ард түмнээс
эх сурвалжтай байх ёстой” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Сайддаа долоон хүүхэд, иргэддээ
50 саяын орлого, байр, машин
зохиож “шахсан” E-Mongolia

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Ий! Mongolia…!” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Ардчилсан
намын
дарга хэн
болох вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгч
асан Ц.Элбэгдорж “С.Эрдэнэ, Х.Баттулга аа,
гурвуулаа жолоогоо татъя” гэв.

Монголын 174 шүүгчид нэг хувийн хүүтэй
зээл олгосон Хаан банк үйлчлүүлэгчээ 10 жил
Шүүхээр явуулан залхааж байна


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

Агаарын цэргийн хамтарсан сургууль DNN.m


Япон болон Энэтхэгийн агаарын цэргийн хүчнийанхны хамтарсан сургууль эхэлжээ. Японы Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэнээр, сургуулилт Токио хотын ойролцоо, агаарын цэргийн хүчний “Хякүри” баазад болж байгаа юм байна. Энэ сарын 26-ныг хүртэл үргэлжлэх энэхүү сургуулилтад Японы Өөрийгөө хамгаалах агаарын хүчний “F-2”, “F-15” сөнөөгч онгоцууд, Энэтхэгийн“Су-30МКИ” сөнөөгч онгоцууд, мөн түлш цэнэглэгч “Ил-78” нисэх онгоц оролцож байгаа аж. Энэ үеэр хоёр улс батлан хамгаалах салбарт хангалт үйлчилгээг харилцан үзүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэтхэг улс ийм гэрээг мөн Австрали, АНУ, Франц, БНСУ болон Сингапуртай байгуулж байжээ.

Энэтхэг, Япон улсууд “Dharma Guardian” нэртэй хуурай замын цэргийн хамтарсан сургууль, тэнгисийн цэргийн “JIMEX” сургуулилтыг хамтран зохион байгуулдаг юм. Япон улс нь 2015 оноос хойш Австрали, Энэтхэг, АНУ-тай хамтран “Malabar” тэнгисийн цэргийн сургуулилтад тогтмол оролцдог болсон юм.

Өнгөрсөн оны есдүгээр сард Энэтхэг, Японы Гадаад хэрэг, Батлан хамгаалахын сайд нар Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлыг хангах асуудлаар “2+2” хэлбэрээр яриа хэлэцээ хийсэн гэж “NHK” мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн 102 албан хаагч Филиппинд суралцана DNN.mn

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын санаачилгаар цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг чадавхжуулах, нийгмийн баталгааг хангах, суралцах нөхцөл боломжийг хангах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжийг хангаж “Филиппин Улсад англи хэлний вакумжуулсан сургалтад” суралцуулах сонгон шалгаруулалтыг Цагдаагийн ерөнхий газрын албан ёсны цахим хуудсанд нээлттэйгээр байршуулсан.

Цагдаа, дотоодын цэргийн 183 алба хаагч суралцах хүсэлтээ гарган материалаа ирүүлснийг хүлээн авч Хууль зүй, дотоод хэргийн яамны хурлын зааланд энэ оны нэгдүгээр сарын 17-нд сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа. Сонгон шалгаруулалтад оролцсон 183 алба хаагчаас 102 алба хаагч тэнцэж энэ оны хоёрдугаар сараас эхлэн Филиппин Улсад хоёр сарын хугацаатай 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцах эрх нээгдлээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тус сонгон шалгаруулалтын үеэр алба хаагчдыг чадавхжуулах, мэргэшсэн алба хаагч бэлтгэх зорилгоор дээрх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж, сургалтад хамрагдаж ирсэн алба хаагчдыг дотооддоо дахин сургах, цаашлаад Америкийн Нэгдсэн Улсад Хар тамхи, Мөнгө угаах гэмт хэрэг мөрдөн шалгах чиглэлээр мэргэшсэн мөрдөгч бэлтгэх сургалтад хамруулахаар зорин ажиллаж байгаа талаараа илэрхийлэн алба хаагчдын тулгамдаж буй асуудал болон санал хүсэлтийг сонсож, Хууль зүй дотоод хэргийн яамнаас хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч мэдээлэл өгч ажилласан байна.

Categories
гадаад мэдээ нийгэм

​Хятадын хүн ам буурчээ DNN.mn


Өнгөрсөн оны дүнгээр Хятадын хүн ам 1959-1961 онд болсон их өлсгөлөнгөөс хойш анх удаа буурсан ньЭнэтхэг улс энэ онд дэлхийн хамгийн олон хүн амтай улс болно гэсэн судалгааны таамаглалыг баталж байна.

БНХАУ-ын Үндэсний статистикийн товчооноос мэдээлснээр, өнгөрсөн онд тус улсын хүн ам 850 мянгаар буурч, 1.41175 тэрбум болжээ. Өнгөрсөн өнд мөн 1000 хүнд ногдох төрөлтийн тоо 6.77 болж түүхэн доод хэмжээнд хүрсэн байна. 2021 онд энэ тоо 7.52 байсан аж. Түүнчлэн 1000 хүнд ногдох нас баралтын тоо 7.37 (2021 онд 7.18 байсан) болсон нь 1974 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Хүн ам зүйн үзүүлэлтүүд ийнхүү буурахад нөлөөлсөн гол хүчин зүйл нь 1980-2015 онд хэрэгжүүлж байсан нэг хүүхдийн бодлого, түүнчлэн гэр бүлүүд хүүхэддээ хангалттай боловсрол эзэмшүүлэхэд маш их өртөгтэй байгаа нь нөлөөлжээ. Үүнээс гадна, сүүлийн гурван жилийн турш хэрэгжүүлсэн “ковидыг тэглэх” бодлого төрөлт буурахад нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Ирэх 2050 он гэхэд Хятадын хүн ам 109 саяар буурна гэж НҮБ-ын шинжээчид таамаглаж байгаа нь 2019 оны өмнөх таамаглалаас гурав дахин их тоо юм гэж “Reuters” мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогчдын 60 хувь нь 16 насанд хүрээгүй хүүхдүүд байна DNN.mn

Улсын Ерөнхий Прокурорын Газар(УЕПГ)-аас өнгөрсөн онд хүний зөрчигдсөн эрхийг сэргээх, байгууллагын үйлчилгээг иргэдэд хүргэх чиглэлээр хийсэн ажлаа танилцуулж байна.

Энэ үеэр прокурорын байгууллагаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэл чиглэлд сүүлийн хоёр жилийн хугацаанд хийсэн судалгааг УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Долгион танилцуулж, мэдээлэв.

Тэрбээр “Прокурорын байгууллагаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тодорхой төрлийн судалгааг тогтмол хийдэг. Уг ажлын хүрээнд өнгөрсөн онд бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийг сүүлийн хоёр жилийн байдлаар судалсан. Судалгааны дүнд анхаарал татахуйц нэг зүйл гарсан.

Бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас хохирсон хүмүүсийн 59.9 хувь нь 16 насанд хүрээгүй иргэд байна. Энэ дотроо 53.8 хувь нь бага насны хүүхдүүд байгаа нь судалгаагаар тогтоогдож, анхаарал татсан. Дээрх гэмт хэрэг үйлдэгсдийн

  • 70.3 хувь нь 18-44 насны мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй
  • 85.9 хувь нь хохирогчтой гэр бүл, төрөл садан, танилын харилцаатай
  • 46.8 хувь нь гэмт хэрэг үйлдэх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь судалгаагаар тогтоогдсон.

Энэхүү судалгааны дүнг үндэслэж, бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зайлшгүй авах шаардлагатай байна гэж УЕПГ-аас дүгнээд ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлд санал хүргүүлсэн” хэмээн мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Ачааны машины замын хөдөлгөөнд оролцох түр зөвшөөрлийг цахимаар авна DNN.mn

Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалтайгаар оролцуулах түр зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо. Түр зөвшөөрөл авах иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь www.smartcar.mn болон www.e-mongolia.mn веб сайтаар дамжуулан цахимаар хүсэлтээ илгээх боломжтой. Түр зөвшөөрлийн материал илгээх заавартай https://transport.ub.gov.mn/en/?page_id=4341 холбоосоор танилцаарай.

НИТХ-аас баталсан Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалтайгаар оролцуулах түр зөвшөөрөл олгох журмын дагуу B, C болон CE ангиллын автомашинууд журамд заасан байршлууд дахь замын хөдөлгөөнд 08:00-21:00 цагийн хооронд оролцохдоо түр зөвшөөрөл авдаг. Тэгвэл уг зөвшөөрлийг авахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

Аж ахуйн нэгж, байгууллага:

  • Хүсэлт гаргасан албан бичиг
  • Аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, ажил эхлүүлэх зөвшөөрлийн хуулбар
  • Ачааны автомашин, чиргүүлийн ерөнхий байдлыг харуулсан, дөрвөн талаас авсан зураг /Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтад зааснаар гэрэл ойлгох шинж чанар бүхий туузан наалт, эсвэл улаан өнгийн гэрэл ойлгуурыг нэмж байрлуулах, тэвшний улсын дугаарын бичиглэл байх/
  • Ачааны машин, чиргүүлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар
  • Тухайн компанитай хамтарч ажиллаж байгаа гэрээний хуулбар Хувь хүн:
  • Түр зөвшөөрөл авах хувийн хүсэлт
  • Цагийн хязгаарлалт тогтоосон гудамж зам руу зайлшгүй зорчих шаардлагыг нотлох
  • Баримт бичиг /ачаа тээвэрлэлтийн гэрээ гэх мэт/
  • Хамтран ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, ажил эхлүүлэх зөвшөөрлийн хуулбар
  • Ачааны автомашин, чиргүүлийн ерөнхий байдлыг харуулсан, дөрвөн талаас авсан зураг /Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтад зааснаар гэрэл ойлгох шинж чанар бүхий туузан наалт, эсвэл улаан өнгийн гэрэл ойлгуурыг нэмж байрлуулах, тэвшний улсын дугаарын бичиглэл байх/
  • Ачааны машин, чиргүүлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар гэсэн бичиг баримтыг бүрдүүлэн илгээнэ.Дээрх материалуудыг бүрэн илгээсэн тохиолдолд хүсэлтийг өдөрт нь шийдвэрлэж байгаа бөгөөд цахимаар авсан зөвшөөрлийг хэвлэн ашиглах боломжтой. Түр зөвшөөрлийн хураамжийг Q-Pay, интернэт банк болон төлбөрийн бусад системээр Төрийн сангийн 100200051055 дансанд тушаана.
Categories
гадаад мэдээ

Давосын эдийн засгийн чуулган эхлэв DNN.mn

Дэлхийн эдийн засгийн 53 дахь удаагийн чуулга уулзалт Швейцарын Давос хотнооэхэлжээ. Чуулга уулзалтанд 130 орны 2700 гаруй төлөөлөгч, түүний дотор 50 гаруй орны төр, засгийн тэргүүн нар оролцож, дэлхий дахинд тулгамдаж буй сорилт бэрхшээлүүдийн талаар хэлэлцэнэ. Энэ удаагийн чуулга уулзалтын хувьд бизнесийн салбарын хамгийн олон буюу 1500 гаруй төлөөлөл оролцож байгаагаараа онцлогтой бөгөөд Засгийн газар, олон улсын байгууллагын 370 гаруй төлөөлөгч, Сангийн 56 сайд, Төв банкны 19 тэргүүн, Худалдааны 30 сайд, Гадаад хэргийн 35 сайд оролцож байна.

Мөн дээд хэмжээний уулзалтанд Германы Канцлер Олаф Шольц, Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен, Финландын Ерөнхий сайд Санна Марин, Польшийн Ерөнхийлөгч Александр Вучич, Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакис, Азербайжаны Ерөнхий сайд Ильхам Алиев тэргүүтэй төлөөлөгчид оролцох ажээ

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Хөгжлийн банк 1 их наяд 86.2 тэрбум төгрөгийн зээл барагдуулжээ DNN.mn

Хөгжлийн банканд 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 1,086.2 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа. Үүнээс 731.6 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр, 174.0 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, 180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүлээд байна.

Нийт 16 төсөлд олгосон зээл хаагдсанаас 12 зээл нь бэлэн мөнгөөр, 3 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, нэг зээл нь үнэт цаасаар хаагдаад байна.

Хөгжлийн банк нь 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 52 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс 29.4% нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 797.7 тэрбум төгрөгийн, 70.6% нь хувийн хэвшлийн 44 зээлдэгчийн 1.9 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр 823 мянга 354 хүүхдийн мөнгө дансанд нь орно DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны нэгдүгээр сарын 18-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Өнөөдөр 823 мянга 354 хүүхдийн мөнгө дансанд нь орно

Засгийн газраас хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувь буюу нэг сая 139 мянган хүүхдэд олгоно гэж тооцсон. Эхний байдлаар 823,354 буюу нийт авах ёстой хүүхдийн 72 хувьд өнөөдрөөс хүүхдийн мөнгийг олгож эхлээд байна.
Хүүхдийн мөнгө олгохтой холбоотойгоор өрхийн мэдээллийн сан нь нэгжийн бага түвшиндээ мэдээллээс зохих хасалтыг хийдэггүй, мэдээллээ цаг тухай бүрт нь шинэчлээгүйн улмаас давхардал зөрүү үүсэж алдаа гарсан.
Өнөөдрийн байдлаар цахимаар 21513 өрх мэдээллээ залруулах хүсэлт өгчээ. Мөн Улаанбаатар хот, орон нутагт 37478 иргэн утсаар холбогдож, 22389 иргэн сум болон хороондоо очиж нийт 69910 иргэн халамжийн нийгмийн ажилтнаар мэдээллээ шалгуулж, зөвлөгөө авсан байна.
Одоогийн байдлаар хүсэлт гаргасан 16 мянган өрхийн мэдээллийг засварлаад байна. Сум, хороодод Засаг даргаар ахлуулсан хамтарсан баг буюу халамжийн нийгмийн ажилтан, улсын бүртгэгч нар иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх ажлыг гүйцэтгэж байна.
Мөн Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар шуурхай удирдлагын баг гаргаж, иргэдийн хүсэлтийг шийдвэрлэхэд зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж байна.

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцээд нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Цахим орчин дахь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зохисгүй, доромжилсон, ялгаварлан гадуурхсан агуулга бүхий үг хэллэг, зөрчилтэй контентыг хязгаарлах, хүүхдийн эсрэг чиглэсэн аливаа төрлийн хүчирхийлэл, садар самуун, бие махбод, оюун санаа ёс суртахууны хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээнээс урьдчилан сэргийлэх зорилгоор хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эрх зүйн зохицуулалтыг шинээр боловсруулах шаардлагатай байгаа юм.
Товч мэдээ

  • Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 362 дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулга хийсэн байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨҮГ, Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иуд он гарснаас хойш 100.6 сая ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан байна.
  • Монгол Улсын шүүхийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо