Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн алба хаагчдад орон сууцны батламж гардууллаа DNN.mn

Иргэдийн аюулгүй байдлыг хамгаалан, хэв журам сахиулах хүндтэй үүргийг гүйцэтгэдэг нийслэлийн цагдаа, дотоодын цэргийн 25 алба хаагчид түрээслээд өмчлөх орон сууцанд хамрагдах батламж гардууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар: “Улс орныхоо тусгаар тогтнол, эв нэгдлийг хамгаалж, хэв журмыг сахиулах хүндтэй, амаргүй албанд зүтгэдэг цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхэд нийслэлийн удирдлага онцгой анхаардаг, цаашид ч тэднийхээ өсөн дэвжих нөхцөл бололцоог дэмжинэ. Хэцүү цаг үед ачааны хүндийг үүрдэг цагдаагийн албаны боловсон хүчин чадавхжиж, чадварлаг олон залуугаар эгнээгээ тэлнэ гэдэгт итгэж байна. Төр, түмнийхээ төлөө зүтгэх үйлсэд нь амжилт хүсье” гэлээ

Categories
гадаад мэдээ

​Украины Дотоод хэргийн сайд осолдов DNN.mn


Украины Дотоод хэргийн сайд Денис Монастырскийн зорчиж явсан нисдэг тэрэг Киевийн ойролцоо осолдож сайдаас гадна тус яамны тэргүүн дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга зэрэг нийт найман зорчигч амиа алдсан байна. Нисдэг тэрэг унахдаа Киевийн ойролцоох Бровары хотын хүүхдийн цэцэрлэг дээр унаснаас гурван хүүхэд амь үрэгдэж, 15 хүүхэд эмнэлэгт хүргэгджээ.Уг нисдэг тэрэг Украины онцгой байдлын албаны харьяа техник байсныг үндэсний цагдаагийн газрын дарга Игорь Клыменко сошиал хуудсандаа мэдээлсэн байна.

Ослын улмаас нийтдээ 18 хүн амь үрэгдэж, 29 хүн шархадсан тухай Киев орчмын цэргийн тойргийн командлагч Олексий Кулеба мэдээлжээ. Ослын газар манантай, бүрхэг байсан тухай “BBC мэдээлсэн байна.

Categories
мэдээ утга-зоxиол цаг-үе

“Утгын чимэг” наадмын шилдэг өгүүллэг өнөөдөр тодорно DNN.mn

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг “Утгын чимэг” наадмын хоёрдугаар шатны шалгаруулалт өнөөдөр Хүүхэлдэйн театрт болно. Наадмын эхний шатанд 80 өгүүллэг ирснээс удирдах зөвлөлөөс томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн уншиж , дараах 10 өгүүллэгийг шалгаруулсан юм.

1. Н.Баасанжав “АЛТАН ЗУУЗАЙ”
2. С.Баттулга “ТЭНГЭР ҮР”
3. Э.Ганболд “АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР”
4. Х.Эрдэнэцэцэг “ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД”
5. До.Цэнджав “ЦАГААН НОХОЙ”
6. Ц.Цоожчулуунцэцэг “ХИШИГ”
7. А.Ивээл “БУЙД СУМЫН НААДАМ”
8. Л.Дайриймаа “ГАР ХӨРӨӨ”
9. Н.Мөнхсайхан “ДАРДАС”
10. Б.Цогнэмэх “АЙ СҮНЖИДМАА МИНЬ ЭЭ ХӨ”
“Утгын чимэг” наадам нь 1990 оноос хойш зохион байгуулагдаж буй юм.

Categories
мэдээ цаг-үе

672525 иргэний дансанд хүүхдийн мөнгийг шилжүүлжээ DNN.mn

Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. Тэрээр “Өнөөдрийн дотор 1.095.352 хүүхдийн мөнгийг олгохоор болсон. Гүйлгээ нь хийгдэж, иргэдийн данс руу мөнгө нь орж байна. Энэ бол 2-3 цагийн процесс болох байх. Ийнхүү хүүхдийн мөнгөнд хамрагдах хүүхдүүдийн 87 хувьд өнөөдрийн дотор мөнгө нь орж байна гэсэн үг. Харин үлдэж байгаа 43820 хүүхдийн мэдээлэл зөрүүтэй байгаа. Үүнийг засч, залруулахаар ажиллаж байна. Тиймээс эцэг эхчүүд өөрсдөө идэвхтэй оролцож, мэдээллээ шинэчлэх шаардлагатай” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Нийтийн албан тушаалтан нь хүний хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр түгээхийг хориглоно DNN.mn

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Уг хуульд төр өөрөө хүний хувийн мэдээллийг хамгаалах зохицуулалтыг тусгаж өгсөн. Тус хуулийн 6.3-т нийтийн албан тушаалтан нь хүний хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нийтлэх, түгээхийг хориглоно гэсэн заалтыг тусгаад Хувь хүний мэдээлэл хамгаалах хуульд өөрчлөлт оруулсан.

Жишээлбэл, нэг иргэн Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргасан байна. Татварын ерөнхий хууль дээр татвар төлөгч нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хууль тогтоомжид заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй, нэг зөрчлийг гурав ба түүнээс дээш удаа давтан гаргасан, эсвэл эрэн сурвалжилж буй татвар төлөгчийн талаар татварын алба татвар төлөгчийн зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлж болно гэдэг заалттай.

Гэтэл тухайн хүн татвараа төлөөгүй зөрчил гаргасан ч гэсэн ерөнхий байдлаараа татвар төлөгчийн талаар гэхээр банк санхүүгийн тайлан мэдээллийг ямар ч нийтийн албан тушаалтан гаргах боломжгүй. Удаа дараа зөрчил гаргасан бол зөвхөн мэдээллийн эзний зөвшөөрлөөр татвар төлөгчийн нэр, хуулийн этгээдийн нэрийг өөрийнх нь зөвшөөрлөөр татвар төлүүлэх үүднээс нийтэд мэдээлж болно гэдэг заалтыг хааж өгсөн.

Нийтийн албан тушаалтан ямар ч тохиолдолд хүний хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нийтэлж, түгээхийг хориглоно. Үүнийг зөрчилтэй контент гэж үзэж байгаа. Тэгэхгүй бол иргэдийнхээ мэдээллийг зөвшөөрөлгүйгээр түгээснээр иргэдийн аюулгүй байдал, хувь хүний мэдээлэл алдагддаг” гэдгийг хэллээ.

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбогдуулан 11 мянга гаруй иргэний мэдээллийг залруулжээ DNN.mn

Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой 11 488 иргэний мэдээллийг залруулаад байна.

Энэ дагуу хүүхдийн мөнгөн тэтгэмжийг шилжүүлсэн, цаашид иргэдийн мэдээллийг шуурхай засаж залруулахаар төрийн байгууллагын удирдлага, хамтарсан баг шуурхай ажиллаж байгааг ХНХ-ын дэд сайд С.Зульпхар тэмдэглэв.

Нэгдүгээр сарын 18-ны байдлаар e-mongolia системд давхардсан тоогоор 52 319 хүсэлт иржээ. Мэдээлэл зөрүүтэй, залруулахаар 19906 иргэн сум, хороо, аймаг дүүргийн хөдөлмөр халамжийн байгууллагад өөрийн биеэр ирж хүсэлт гаргасан бол утсаар 19263 иргэн мэдээллээ тодруулсан байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн С.Одонтуяа АН-ын даргын сонгуулиас нэрээ татлаа DNN.mn

Ардчилсан Нам(АН)-ын ҮБХ-ны ээлжит бус хурал өнөөдөр болж байна. Уг хурлын үр дүнд АН-ын даргыг сонгох юм.

АН-ын даргад нэр дэвшигчид өчигдөр орой үнэмлэхээ авч байсан. Тодруулбал,

  • УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа
  • Сангийн сайд асан С.Баярцогт
  • УИХ-ын гишүүн С.Одонтуяа
  • БСШУ-ны сайд асан Л.Гантөмөр нар тус намын даргад өрсөлдөхөөр болсон.

Тэгвэл намын даргад нэр дэвшигчийн үнэмлэхээ аваад байсан УИХ-ын гишүүн С.Одонтуяа нэрээ татлаа.

Тэрбээр “Миний бие анх удаа Ардчилсан Намын даргад нэрээ дэвшүүлж, мандатаа авлаа. Намын даргад нэр дэвших боломж олдсон нь нэр төрийн хэрэг байсан. Гэвч би албан ёсоор АН-ын даргад нэр дэвшихээс нэрээ татаж буйгаа зарлаж байна” гэв.

Categories
мэдээ цаг-үе

Иргэн өөрийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлээ шалгах системийг ажиллуулж эхэлжээ DNN.mn

Иргэн өөрийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлээ http://66.181.169.43/ холбоосоор шалгах боломжтой болсныг УБЕГ-аас мэдээлэв.

Оршин суугаа газрын хаяг зөрүүтэй тохиолдолд мэдээлэх боломжтой бөгөөд зөрүүтэй гэж мэдэгдсэн тохиолдолд тус байгууллагаас мэдээллийг нягтлан шалгаж, хариу мэдэгдэх юм байна.

Хэрэв шилжилт хөдөлгөөний бүртгэлд бүртгүүлэх бол байнга оршин суух газрынхаа /сум, хороо/ улсын бүртгэгчид өөрийн биеэр, улсын бүртгэлийн үйлчилгээний цахим машин болон E-Mongolia хуудаст хандана гэв.

Иргэн байнга оршин суухаар бүртгүүлсэн хаягийн мэдээлэл бүхий иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан нь Хүн ам, өрхийн мэдээллийн сан /ХАӨМС/-гаас тусдаа сан учир хүн ам, өрхийн мэдээллийн сан /ХАӨМС/-гийн мэдээлэлтэй холбоотой асуудлаар баг, хорооны Засаг даргад хандахыг УБЕГ-аас зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

АНУ-ын Элчин сайдын яамнаас Англи хэлний ментор багш нарыг чадавхжуулах сургалт явуулж байна DNN.mn

АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албанаас Англи хэлний ментор багш нарт зориулсан “Давтан сургалт болон багш хөгжлийн төслөөр англи хэлний ментор багш нарыг чадавхжуулах сургалт”-ыг 2023 оны нэгдүгээр сарын 17-ноос 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод Кемпински Хаан Палас зочид буудалд зохион байгуулж байна.

2016-2022 онуудад Англи хэлний ментор багшийн сургалтыг амжилттай дүүргэсэн Англи хэлний шилдэг 100 ментор багшийг шалгаруулан тэдний мэргэжлийн хөгжил, зөвлөн туслах чадварыг нэмэгдүүлэх, орон нутаг, нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг дээшлүүлэх зорилго бүхий тус сугалтыг ‘Be Inspired – Be The Change Agent’ уриатайгаар ЭСЯ-ны Олон нийттэй харилцах алба болон Оюун Сүндэр Олон улсын боловсролын төв хамтран явуулж байна.

English Teaching Mentors participating the re-training

Энэхүү сургалтад уригдан оролцож буй англи хэлний шилдэг ментор багш нар зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн туршлагаа хуваалцаж, хүрсэн ололт амжилт, тулгарсан бэрхшээлүүд болон багшийн хөгжлийн асуудлуудыг хэлэлцэн, харилцан суралцаж, цаашид хийх ажлаа төлөвлөх бөгөөд аймаг тус бүрийн ментор багш нар баг бүрдүүлэн орон нутгийн англи хэлний багш нарын мэргэжил, Англи хэлний чадавхийг хөгжүүлэх жижиг төсөл хөтөлбөр боловсруулах чадварт суралцана.

Ментор багш нар сургалтын дараа аймаг, нийслэлийн Англи хэлний багш нарт туршлагаа түгээх юм.

ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албанаас Англи хэлний ментор багш бэлтгэх хөтөлбөрийг 2016 оноос хэрэгжүүлж Монгол улсын 21 аймаг, нийслэлд нийт 200 гаруй англи хэлний ментор багш бэлтгээд байна. Эдгээр багш нар аймаг, дүүргийн багш нартаа зөвлөн туслах, багш нарыг чадавхижуулах ажлуудыг амжилттай зохион байгуулсаар иржээ.

Categories
мэдээ нийгэм

Шинэ замаар анхны галт тэрэг амжилттай аяллаа DNN.mn

Улаанбаатар төмөр зам ХНН-ийн хамт олон оны өмнө барьс дуусгасан Замын-Үүд-2-Шаргын-Овоо хооронд 14.2 км хоёр дахь гол, шинэ замаар эхний туршилтын аяллыг нэгдүгээр сарын 18-нд амжилттай хийв.

Тодруулбал, 12.30-13.20 цагийн хооронд Замын-Үүд-2-Шаргын-Овоо хоорондын хоёр дахь гол замаар 5000 тонн жинтэй 1242 дугаар ачааны галт тэрэг 40 км/цагийн хурдтайгаар аялж өнгөрсөн байна. “1242 дугаар галт тэрэгний аяллын үеэр замын байдал хэвийн, ямар нэгэн зөрчил дутагдалгүй, саадгүй өнгөрсөн”ийг замын IV ангиас мэдээлжээ.