Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр бар өдөр DNN.mn

Аргын тооллын нэгдүгээр
сарын 20, Сугар гариг. Билгийн
тооллын 28, суулга одтой, шар
бар өдөр. Өдрийн наран 8:33
цагт мандан, 17:33 цагт жаргана

.
Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа
үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай
жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд
хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл
өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр
эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим
хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн
зүйл авах, сүм дуганыг сэргээх, амилуулах,
өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот
балгадын үйл, цэрэг цагдаагийн үйл, андгай
тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Гөлөг
тэжээх, золиг гаргахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу,
могой, хонь, нохой болой. Хол газар яваар
одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад
тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Монголчууд аа, дулаан арал худалдаж авъя” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Олон улсын эрх
зүйч, улс төр судлаач
Б.Төмөрхуяг “Хоёр
танхимтай
байхын
давуу талыг
Монголын
авралын од,
хямралаас
гарах гарц гэж
хардаг гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Ардчилсан намын даргаар
Лу.Гантөмөр сонгогдлоо.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Монголчууд аа, дулаан арал худалдаж авъя” хэмээн өгүүллээ.

Жолооч Д.Мөнхбат “Ковид гарахаас өмнө Эрээнд юмны үнэ ямар байсан тэр хэвээрээ байна” гэв.

Иргэн Х.Тунгалаг “Эрүүл саруул нөхөр маань
сайжруулсан түлшинд угаартаж амьсгал
хураасан. Гомдолтой байна”

Нийслэлийн прокурорын
газрын Хэрэг бүртгэх,
мөрдөн байцаах
ажиллагаанд хяналт тавих
хоёрдугаар хэлтсийн дарга Г.Гэрэлтуяа “Цагдан хорих, хязгаарлалт
тогтоох арга хэмжээний шүүхийн
хэлэлцүүлэгт 266 удаа оролцсон нь
хэргийг удаашруулах шалтгаан болсон” гэв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Чуулган: Бооцоот морин уралдааны унаач 18 насанд хүрсэн мэргэжлийн хүн байна DNN.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

Морин уралдааныг бооцоот уралдааны шинэ төрлийн спорт болгон хөгжүүлэх, бооцоот морин уралдаан зохион байгуулах эрх зүйн орчныг бий болгох хүрээнд хуулийн төслийг боловсруулжээ. Үүнд, Монголын морин уралдааны холбоог байгуулах ба тус холбоо нь морин тойруулгын дүрэм, бооцоот уралдаан зохион байгуулах, бооцоо тавих, тооцоолох, хуваарилах аргачлалыг батлах юм. Мөн уяач морин тойруулгын гишүүнээр элссэнээр морин тойруулгын дүрмийн дагуу уралдаанд морио уралдуулах бөгөөд ингэснээр морины эзэн, уяачдад Үндэсний баяр наадам, бүсийн хурдан морины уралдаанаас гадна бусад улиралд морио уралдуулж, орлого олох, мөн морины уралдааныг олон ангиллаар зохион байгуулах боломж бий болох аж. Түүнчлэн хүүхдийн эрхийг хамгаалах үүднээс бооцоот морин уралдааны унаач 18 насанд хүрсэн мэргэжлийн хүн байх бөгөөд тухайн шаардлагыг хангаагүй хүнээр морь унуулахыг хориглох зохицуулалтыг тусгасан байна.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг хуулийн төслийг заавал яагаад морин уралдаан гэж тусгайлан заав, хэрэв Арабын орнууд шиг тэмээний уралдаан зохион байгуулах бол хэрхэх вэ, хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах юм уу гэсэн асуудлыг хөндсөн юм. Үүний хариуд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тус хуулийн төслийг олон улсын жишгээр боловсруулсан ба энэхүү морин уралдаан нь уламжлалт морин уралдаанаас тэс өөр буюу сонгодог морин уралдаан байна хэмээн тайлбарлаж байв. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл үндэсний морин уралдааныг уламжлалт хэлбэрээр нь хадгалан үлдэх, иргэдэд үнэн зөв ойлголт өгөх тал дээр анхаарч ажиллах шаардлагатай гэсэн байр суурьтай байлаа. Ингээд гишүүд асуулт асууж, үг хэлсний дараагаар хуулийн төсөлтэй холбоотой явуулах санал хураалтыг түр хойшлуулж байгааг хуралдаан даргалагч мэдэгдэв.

Categories
мэдээ нийгэм

Зөвлөлдөх санал асуулгын асуултын төсөлд ТББХ-ны саналыг тусгав DNN.mn

“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөл өнөөдөр хуралдаж, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өгсөн саналын дагуу зөвлөлдөх санал асуулгын асуултын төслийг нягтлан хэлэлцэв.

Зөвлөлдөх санал асуулгын асуултыг боловсруулах ажлын хүрээнд Зөвлөлдөх зөвлөл “Нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудал, гарц шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-Нийгмийн зөвшилцөл” чуулга уулзалтад оролцогчдоос гаргасан 600 орчим, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн төлөөлөл, иргэдээс цахимаар авсан 500 шахам саналыг шүүж нэгтгэсний зэрэгцээ өнөөдөр Стэнфордын их сургуулийн Олон нийтийн харилцааны төвийн захирал, профессор Жэймс Фишкинтэй цахим уулзалт хийж зөвлөмж, саналыг нь авлаа. Профессор Ж.Фишкин, зөвлөлдөх санал асуулгын эхний үе шатны асуултууд оролцогчдод ямар нэгэн санал, мэдээлэл өгөхгүй, товч тодорхой байх ёстой бөгөөд харин зөвлөлдөх уулзалтаар тухайн асуудлын сул ба давуу талын тухай тэнцвэртэй мэдээлэл авсны дараа үзэл бодол, байр суурь нь хэрхэн өөрчлөгдөж байна вэ гэдэг энэ ажлын гол үр дүн байх болно гэсэн юм. Тэрбээр иргэдэд мэдээллийг тэнцвэртэйгээр өгөх илтгэгчдийг сонгох, хариултыг аль болох асуулт бүрд ижил хэлбэрээр, хялбар хариулагдах боломжтой байдлаар төлөвлөх, хөндөж буй сэдвийн ерөнхий ба тодорхой хүрээг нарийвчлан гаргаж, асуултыг оновчтой томъёолох талаар Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдээс тавьсан асуултуудад тодорхой хариулт өгөв.

Зөвлөлдөх зөвлөл хуралдаанаараа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон профессор Жэймс Фишкиний зөвлөмж, саналуудыг Зөвлөлдөх санал асуулгын асуултын төсөлд тусгаж, байнгын хорооны даргад танилцууллаа.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл 2023 оны анхны хурлаа хийлээ DNN.mn

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл 2023 оны анхны хурлаараа анхан шатны эрүүл мэндийн байгууллагын нэг иргэнээр тооцсон санхүүжилтийн гүйцэтгэлийн үнэлгээний талаар хэлэлцэж тогтоол гаргав.

Үндэсний зөвлөлийн хурлыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг удирдан явуулсан бөгөөд хурлаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад нэг иргэнээр тооцсон санхүүжилт, гүйцэтгэлийн үнэлгээний талаар ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн танилцууллаа.

Тэрбээр “2022 онд анхан шатны тусламж, үйлчилгээг боловсрол, соёлын үйлчилгээтэй хамт тусгай зориулалтын шилжүүлгээс гаргаснаар гүйцэтгэлээр санхүүжүүлдэг болсон. Үүнээс өмнө ЭМДС анхан шатны тусламж, үйлчилгээний санхүүжилтийг орон нутаг руу бүхлээр нь шилжүүлж байсан бол өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас анхан шатны эрүүл мэндийн байгууллагыг нэг иргэн болон оношийн хамааралтай бүлгийн төлбөрийн аргад шилжүүлж, гүйцэтгэлээр нь санхүүжүүлж эхэлсэн.

Долдугаар сард анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэгчид ашиглаж буй E-hospital системээс ЭМДЕГ-ын HICS системд мэдээлэл огт ирэхгүй байснаас санхүүжилтийг олгох боломжгүй болсон тул 4-6 сарыг дуустал нэг иргэний санхүүжилтийн 20 хувь, хэвтүүлэн эмчлэх, яаралтай, түргэн тусламжийн санхүүжилтийг статистик мэдээлэлд үндэслэн шилжүүлсэн. Аравдугаар сард анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэгчид мэдээлэл хангалтгүй хүрсэн, мэдээллээ шивэх ойлголт дутуу, E-hospital программ хангалттай хөгжөөгүй гэсэн шалтгаанаар 7-10 дугаар сарын нэг иргэнээр тооцон олгох санхүүжилтийн үлдэгдэл 20 хувь, хэвтүүлэн эмчлэх, яаралтай, түргэн тусламжийн санхүүжилтийг статистик мэдээлэлд үндэслэн олгосон.

Харин 11, 12 дугаар сарын гүйцэтгэлийг ЭМДЕГ нь тогтоолын дагуу хянасан бөгөөд сумын ЭМТ-үүдэд хэвтүүлэн эмчлэх, яаралтай, түргэн тусламжийн санхүүжилтийг олгосон бөгөөд арваннэгдүгээр сард нийт нэг иргэний санхүүжилтийн шалгуур хангах анхан шатны эрүүл мэндийн байгууллага 35 гарсан бол арванхоёрдугаар сард үүнээс ч буурсан. Тиймээс 2023 оны нэгдүгээр сард өрхийн эрүүл мэндийн төвүүд, E-hospital, ЭМДЕГ хамтарсан уулзалт хийж асуудлыг дахин хэлэлцсэн” гэсэн мэдээллийг өгсөн.

Түүнчлэн анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнуудад гүйцэтгэлийн тайлангаа ирүүлэхэд гарч буй хүндрэлтэй асуудлуудаар сургалтуудыг явуулж, оршин байгаа газраас үл хамааран эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг чанартай хүртээмжтэй авахад чиглэсэн тэгш байдлыг хангах газарзүйн коэффициентийг сум, тосгоны эрүүл мэндийн төвийн байршлын онцлогоос шалтгаалан ашигладаг болсон зэрэг мэдээллийг өгч, тулгамдаж буй асуудлын талаар тодорхой танилцуулсан.

Үндэсний зөвлөлиийн гишүүд ЭМДЕГ-ын даргаас гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой тухайлбал, E-hospital системийн хөгжүүлэлтийг боловсронгуй болгох, орон нутгийн эмч нарыг чадавхижуулах, үзүүлсэн тусламж үйлчилгээний ангилал таардаггүй зэрэг гарч байгаа асуудлыг шийдвэрлэх, өндөр өртөгтэй зарим эмчилгээний өртгийг дахин тооцоолох боломж зэрэг асуултуудад хариулт авсан.

Хурлаар анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудаасс ирүүлсэн тусламж үйлчилгээний нэг иргэнээр тооцсон санхүүжилтийн үлдэгдэл 20 хувийг олгохтой холбоотой тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд гишүүдийн олонхийн саналаар анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын нэг иргэнээр тооцсон санхүүжилтийн үлдэгдэл 20 хувийг 2022 оны 11, 12 дугаар сарын статистик тоон мэдээлэлд үндэслэн 2023 оны төсвөөс санхүүжүүлэх нь зөв хэмээн үзэж ЭМДҮЗ-ийн тогтоол гаргалаа.

Эх сурвалж: ЭМЯ

Categories
мэдээ нийгэм

Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөл хуралдлаа DNN.mn

Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөл /2022.12.08/-ны өдөр хуралдаж, дараах долоон асуудлыг авч хэлэлцлээ.

Үүнд:

-“Амгалан” дэд төвийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөл;

-“Нисэх” олон нийтийн төвийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөл;

-“Сонсголон” дэд төвийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөл;

-“Шинэ” дэд төвийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөл;

-“Төмөр замын зам, гүүрийн зураг төсөл боловсруулах үнэ тооцох дүрэм”;

-“Төмөр замын дээд бүтэц барих барилгын ажлын төсөв зохиох дүрэм”;

-“Төмөр замын барилгын ажлын төсөв зохиох суурь норм”. Хэлэлцсэн долоон асуудлаас “Амгалан” дэд төв болон “Шинэ дэд төв”-ийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төслүүдийг зөвлөл дахин хэлэлцэхээр тогтож, бусад асуудлыг дэмжлээ.

Categories
мэдээ нийгэм

Шинэ автобуснууд үйлдвэрийн хоёр жилийн баталгаатай DNN.mn

Нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд өнгөрсөн жил 100 орчим автобус шинээр авсан. Харин он гарснаас хойш 117 шинэ автобус оруулж ирснээс 30 автобусыг зургаан чиглэлд үйлчилгээнд явуулж эхлээд буй. Тэгвэл дараагийн 30 автобусыг энэ долоо хоногт багтаан үйлчилгээнд гаргахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Шинээр ирсэн автобуснуудыг зорчигч тээврийн үйлчилгээнд явуулах бэлтгэл ажлын талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Техник технологийн хэлтсийн дарга Ч.Батсууриас тодрууллаа.

-Энэ сард оруулж ирсэн эхний 30 автобус үйлчилгээнд явж эхэлсэн. Дараагийн ээлжийн автобус хэзээ үйлчилгээнд гарах вэ?

-Шинээр орж ирсэн автобусыг хүлээн авах, үйлчилгээнд гаргах бэлтгэл хангах ажлын комисс томилогдсон. Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас эхний 30-ыг нь үйлчилгээнд гаргасан байгаа, дараагийн 30-ыг нь хүлээн аваад бэлтгэл ажлыг дэс дараатай хангаж байна. Шинэ автобуснуудад улсын бүртгэлийн дугаар авч, нийтийн тээврийн бүртгэлийн нэгдсэн санд бүртгэдэг. Үүний дараа “Улаанбаатар Смарт карт” компанийн цахим төлбөрийн системийг суурилуулна.

-Бэлтгэл ажилд хэр хугацаа зарцуулж байна вэ?

-Нэг автобусанд цахим төлбөрийн төхөөрөмж угсрахад дунджаар 1-2 цаг болж байна. Дараагийн 30 автобусны тоноглол, суурилуулалтыг даруй дуусгаад, маргааш, нөгөөдрөөс буюу энэ долоо хоногтоо багтааж үйлчилгээнд гаргах юм. Төхөөрөмж угсрах, суурилуулах ажил дууссаны дараа улсын байцаагч хүлээн авч, дүгнэлтээ гаргана.

-Өнгөрсөн онд оруулж ирсэн 60 автобуснаас шинэ автобуснууд юугаараа ялгаатай байна вэ. Үзүүлэлт нь ямар вэ?

-2022 онд орж ирсэн 60 автобусыг мөн энэ компани нийлүүлсэн. Шинэ автобусны хувьд техникийн үзүүлэлтүүд, хүчин чадал нь сайжирсан. Тухайлбал, өмнөх автобусны моторын багтаамж 6400 cc байсан бол шинийнх нь 8400 сс болсон. Мөн жолоочийн суудал хий нумтай, арьсан бүрээстэй болсон тул илүү тухтай.

Нийтийн тээврийн үйлчилгээнд явах шинэ автобусны хяналтын систем илүү сайжирсан нь зорчигчдын аюулгүй байдал талаасаа маш чухал. Тухайлбал, хяналтын камерын тоо болон багтаамж нэмэгдсэн, мөн онлайнаар холбогдох, хянах боломжийг бүрдүүлсэн.

-Автобусны багтаамж нь хэр вэ. Хэдэн суудалтай вэ?

-Зорчигчийн 29, хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нэг буюу нийтдээ 30 хүний суудалтай. Босоо зорчигчдыг нэмээд нийт 70 хүний багтаамжтай. Бид энэ удаад суудлын бүрээс, тоноглолын материалыг илүү сайжруулж захиалсан тул эдэлгээ удаан. Өмнө нь оруулж ирсэн автобуснууд нэг шаттай байсан. Харин энэ бол шууд нам шаттай, тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, энгийн зорчигчид ч бууж, суухад хялбар. Мэдээж цонх цантахгүй, агааржуулалттай гээд тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлсэн.

-Автобус эвдэрсэн тохиолдолд хэрхэх вэ. Сэлбэг хэрэгслийн олдоц хэр бол?

-Гэрээний дагуу үйлдвэрээс хоёр жил, 150 мянган км-ийн баталгааг өгч байгаа. Түүнчлэн хурдан элэгддэг сэлбэг хэрэгслийн хувьд тодорхой хугацааны баталгааг ч гаргасан. Ямар нэгэн байдлаар эвдэрч гэмтсэн тохиолдолд сэлбэг хэрэгслийг үйлдвэрээс захиалаад нийлүүлэх нөхцөлийг гэрээндээ тусгасан.

Шинэ автобусаа хүлээн авсан жолооч нар ийн сэтгэгдлээ хуваалцлаа.

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын жолооч Г.Мянган:

Би сүүлийн гурван жил нийтийн тээврийн хэрэгсэл жолоодож байгаа. Үйлчилгээнд 13 дахь жилдээ явсан “Daewoo” маркийн автобус барьдаг байлаа. Хуучин автобусны хувьд олон жил явсан болохоор эвдрэл ихтэй, хүйтэн, тухгүй. Шинэ автобусаа хүлээж аваад танилцаад явж байна. Дулаан, тухтай, хурд хүч сайтай, мөн жолоочийн суудал нь хий нумтай нь их таалагдаж байгаа хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын жолооч Д.Энхтулга:

-Өмнө нь би “Daewoo” маркийн автобус зургаан жил барьсан. Хуучин, байнга эвдэрдэг, тухгүй автобусаа актлаад шинэ тэрэг жолоодох болсондоо баяртай байна. Шинэ автобус камержуулалт сайн нь их таалагдлаа. Зургаан янзаар бичдэг, бичлэгээ хадгалаад ухрааж үзэх боломжтой юм байна. Чиглэлээ өөрчлөх зэргийг ч автоматаар тохируулчихна. Асаагаад 10 минутын дотор л халдаг, их тухтай гээд олон давуу талтай хэмээв.

Ташрамд, шинээр ирсэн 117 автобусны 100 автобусанд чиглэлийн төлөвлөлт хийгээд байгаа. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хэвийн жигд ажиллагааг хангах, хүлээгдлийн хугацаа, чиглэлийн давхцалыг бууруулах төлөвлөлтийн хүрээнд 13 чиглэлийг богино эргэлтээр, 10 чиглэлийг шинээр нээхээр төлөвлөөд байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ цаг-үе

Экспорт өнгөрсөн оны мөн үеэс 3,299.3 сая ам.доллар буюу 35.7 хувиар өсчээ

Нийт экспорт 2022 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 12,540.4 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 3,299.3 сая ам.доллар буюу 35.7 хувиар өссөн байна.

Эрдэс бүтээгдэхүүний экспорт 11,754.3 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 3,133.9 сая ам.доллар буюу 36.4 хувиар өссөн байна. Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, хайлуур жонш, молибдены баяжмал, боловсруулаагүй нефть, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, мөнгө, тунгаасан зэс ба хайлш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь нийт экспортын 93.7 хувийг эзэлж байна.

Categories
мэдээ улс-төр

Д.Ганбат: Хүүхдийн мөнгө халамж биш баялгийн тэгш хувиарлалт байх ёстой DNN.mn

УИХ-ын гишүүн Д.Ганбат “Ардчилсан нам хүүхдийн мөнгийг санаачлаад хэрэгжүүлэхдээ алагчилдаггүй байлаа. Энэ бол байгалийн баялгийг хүүхдээр дамжуулж ард иргэддээ олгодог зөв хувилбар гэж үздэг. Түүнээс халамж биш шүү дээ. Гэтэл МАН өнгөрсөн оноос халамж гэж бүртгээд, хууль баталсан юм билээ. Энэ Монгол Улсын Үндсэн хуульд нийцэхгүй. Хүүхдийг баян, ядуу гэж ялгаж болохгүй.

Ам бүлийн орлого нь 3.5 саяас дээш гээд хүүхдийн мөнгөнөөс нь хасаж байна. Энэ мөнгө ойролцоогоор мянган ам.доллар. Дунд зэргийн хөгжилтэй оронд хүнд, хэцүү хар ажлыг хийж байгаа хүмүүсийнх нь л цалин шүү дээ. Гэтэл Монголд ингээд ажлаа хийгээд, татвараа төлөөд явж байгаа хүмүүсийн хүүхдийн мөнгийг хасаж байгаа нь буруу. Үүнийг засаж сайжруулах ёстой” гэв.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Х.Нямбаатар: Монгол иргэд казинод тоглохгүй байх зохицуулалтыг тусгасан DNN.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Казиногийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэрт казино байгуулах тусгай зөвшөөрлийн нөхцөл, тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбоотой харилцааг зохицуулсан байна. Тухайлбал, казиног Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд байгуулах тусгажээ. Ингэхдээ Монгол Улсын нутаг дэвсгэрт цахимаар зохион байгуулахгүй байх нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан аж. Мөн казино эрхлэгч нь казиногийн байгууламж барих, үйл ажиллагаа эрхлэхэд зориулсан 300 сая ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгөөс (өнөөгийн ханшаар 1 их наяд төгрөг) доошгүй хэмжээний хөрөнгө оруулалтыг тусгай зөвшөөрөл авснаас хойш гурван жилийн дотор Монгол Улсад оруулна гэх мэт заалтыг уг хуулийн төсөлд заажээ.

Түүнчлэн монгол иргэдийг казинод нэвтэрч тоглуулахгүй байх зохицуулалтыг оруулсан байна. Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдааны үеэр мөн асуудал яригдсан юм. Д.Цогтбаатар гишүүн Монгол Улсын иргэнийг казиногийн байгууламжид нэвтрүүлэх, тоглуулахыг хориглох тухай төслийн зохицуулалт нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасантай зөрчилдөж байна гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр эл асуудлыг гишүүд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас тодруулж байв. Х.Нямбаатар сайд өнөөдөр дэлхийд 156 орон 5825 казиногийн үйл ажиллагаа явуулдаг ба манай улсын хувьд ирэх гурван жилийг Засгийн газраас Аялал жуулчлалын жил болгосонтой холбоотой энэхүү хуулийн төслийг өргөн барьсан болохыг хэллээ.

Ингээд хоёр ч байнгын хороо чуулганы хуралдааны үеэр хуралдаж байгаа тул тус хуулийн төсөлтэй холбоотой явуулах санал хураалтыг түр хойшлуулав.