Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Мөнхбат: Хүний эрх зөрчигдсөн кейсүүдэд өөрийнхөө хэмжээнд тэмцэл өрнүүлээд явъя гэж төлөвлөж байгаа DNN.mn

Комедиан Д.Мөнхбаттай ярилцлаа. Тэрбээр Засгийн газраас хохирлоо гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж ялаад байгаа юм.


-Цагдаагийн байгууллагаас таныг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байсан. Яг энэ үед хөшигний ард ямар үйл явц өрнөсөн юм бэ. Ямар үндэслэлээр таныг буруутгаж байв?

-Хоёр жил гаруйн өмнөх үйл явдын талаар ярих нь. Би ковидын үед БНСУ-аас халдваргүй ирээд “Энхсаран” сувилалд тусгаарлагдсан. УОК-ын зүгээс нэг өрөөнд хоёр хүн тусгаарлана гэж мэдэгдэж байсан ч бодит байдал дээр дөрөв, таваар нь чихсэн. Хэвлэлийн хурал зарлахдаа нэг өрөөнд хоёроос дээш хүн оруулахгүй гэж худлаа яриад байдаг. Бодит байдлын талаар хувийн орон зайдаа үзэл бодлоо илэрхийлээд л цагдаа нарт ээрэгдэх болсон.Гадаадаас халдваргүй ирсэн ч ЗГ-ын ямар ч зохион байгуулалтгүй, эмх замбараагүй үйл ажиллагаанаас шалтгаалж “Энхсаран” сувилалд тусгаарлагдах хугацаандаа ковид туссан. Ковид тусаад тусгаарлалтын байрнаас эмнэлэг рүү очсон даруйд л цагдаа нар фэйсбүүкээр над руу залгаад л мэдүүлэг авч байлаа.

Ковидын халдвар авсан хүний сэтгэл зүй ямар байх билээ. Энэ асуудал тэдэнд огт сонин биш. Шууд залгаад л мэдүүлэг авна. Эмчилгээ хийгээд эмнэлгээс гарахад л хоёр цагдаа хүрч ирээд машиндаа суулгаад намайг авч явсан. Нэг нь Эрүүгийн хэрэгт холбогдуулж байцаалт авна, нөгөөх нь зөрчлийн хэргээр мэдүүлэг аваад л хоёр талаас байцаагаад хэл ам сугалчих шахсан.

-Тухайн үед та өмгөөлөгч аваагүй юм уу?

-Авах эрх надад байсан. Тухайн үед хууль эрх зүйн мэдлэггүй байж л дээ. Гэхдээ дөнгөж эмнэлгээс гарахад л хоёр цагдаа хүрч ирээд байцаахад цочирддог юм билээ.

Эрүүгийн хэрэгт мэдүүлэг аваад л шууд зөрчлийн хэрэгт байцаалт өгч байгаа юм. Дээрх мэдүүлгийг миний эсрэг ашиглаж эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан. Шалтгаан нь “Халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн” гэж байгаа юм. Хажуугаар нь иргэдийг төөрөгдүүлсэн гэх зөрчлийн хэрэгтэй.

Үнэндээ халдварт өвчин тархах үндэслэлийг яаж бүрдүүлснээ одоо ч ойлгохгүй байгаа. Би нэг удаа лайв хийсэн, пост оруулсан. Хувийн орон зайдаа үзэл бодлоо илэрхийлээд л Эрүүгийн гэмт хэрэгт шалгагддаг аймшигтай шүү.

-Тан дээр зөрчлийн хэрэг нээсэн байсан. Ямар хариуцлага тооцсон юм бэ?

-“Глоб интернейшнл” төвийн хуульч Б.Пүрэвсүрэн зөрчлийн хэрэгт өмгөөлөгчөөр оролцож бид ялсан. Иргэн хэвлэн нийтлэх, мэдээлэх эрхээ ашигласан байна гэх шийдвэр ХУД-ийн шүүхээс гарсан. Энд нэг зүйлийг онцлоход, би ямар нэгэн байдлаар сенсаци үүсгэж анхаарлыг татах зорилгоор лайв хийгээгүй. Өөрөө бодит нөхцөл байдлыг нүдээр үзсэн хүний тухайд л хувийн орон зайдаа үзэл бодлоо илэрхийлсэн төдий.

-Таныг Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа мэдээллийг хуулийн байгууллагаас хэлж байсан ч чимээгүй болсон. Энэ хэрэг юу болж шийдэгдсэн бэ?

-Энэ үйл явц жил гаруй үргэлжилсэн. Дуудсан цагт ирнэ, таслан сэргийлэх арга хэмжээ авна гэж сүрдүүлээд л. Ойролцоогоор хоёр жилийн хугацаанд намайг залхаан цээрлүүлж, эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол учруулсан. Эхлээд 250 хуудас хэргийн материалтай танилцаж гарын үсэг зурахыг шаардсан. Богино хугацаанд нэг бүрчлэн танилцах шаардлага гарч байгаа юм. Энэ хэрэг шүүхэд очсон ч нэмэлт мөрдөн байцаалтад буцсан. Ингээд л таг чимээгүй болсон. Гэтэл нэг өдөр цагдаагаас залгаад “Чи өршөөлийн хуульд хамрагдах уу. Тийм боломж байна шүү” гэж санал тавьсан. Хэрэв би өршөөлийн хуульд хамрагдвал гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн үйлдэл болно. Шууд татгалзсан. Тодорхой хугацааны дараа надад үүссэн хэрэг хаагдсан талаар хэлсэн. Хаагдаж байгаа нь сайн мэдээ боловч нөгөө талд Засгийн газрын менежмэнт байхгүй, алдаатай үйл ажиллагаатай холбоотойгоор эрүүл мэнд, сэтгэл санаа, санхүүгээр хохирчихоод байдаг. Гэм зэмгүй хүнийг хоёр жилийн хугацаанд залхаан цээрлүүлж байцаачихаад та буруугүй юм байна гээд орхиж байгаа нь дэндүү дарангуйлсан үйлдэл л дээ. Би ямар хийх ажлаа олж ядсан амьтан байгаа биш. Ингээд өөрт учирсан хохирлоо төрөөс нэхэмжлэхээр нотлох баримтуудыг цуглуулаад “Fi­delitasPartnes” фирмээс хууль эрх зүйн зөвлөгөө авч ХУД-ийн иргэний хэргийн шүүхэд хандсан.

-Та Засгийн газраас хэдэн төгрөг нэхэмжилсэн юм бэ. Яаж бодож гаргав?

-Эрх зүйн туслалцаа авсан, алдагдсан боломж зэргийг тооцоолоод 22 сая төгрөг нэхэмжилсэн. Сэтгэл санааны хохирол гэдэг зүйлийг огт авч хэлэлцэхгүй байсан. Надад өөр олон хохирол байсан ч тэр бүрийг нотлох боломжууд нь хумигдмал юм билээ.

-Анхан шатны шүүхийн шийдвэр яаж гарав?

-Засгийн газрын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж иргэнд учирсан хохирлыг барагдуулах үндэслэлтэй гэх шийдвэр ХУД-ийн анхан шатны шүүхээс гарсан. Өөрөөр хэлбэл, би ялсан гэсэн үг. Гэтэл Засгийн газрыг төлөөлж шүүх хуралд оролцсон прокурор давж заалдсан. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн. Гэхдээ надад учирсан хохирлыг барагдуулах мөнгөн дүнд бага хэмжээний өөрчлөлт оруулж 22 сая төгрөгийг 16 болгосон. Төд удалгүй өнөөх прокурор Дээд шүүхэд гомдол гаргасан ч хүлээж аваагүй. Энгийн үгээр хэлэхэд ийм тодорхой зүйлийг хэлэлцээд байх шаардлагагүй гэж үзсэн. Энэ бүх үйл явц бага биш хугацаанд үргэлжилсэн. Миний өмгөөлөгч Э.Энхцэцэг, н.Баялагмаа нар сайн ажиллаж үр дүнд хүрсэн.

-Засгийн газрыг төлөөлж шүүх хуралд оролцсон прокурор юунд үндэслэж давж заалдаад байсан нь сонирхол татаж байна л даа.

-Нэг талаасаа прокурорын хийх ажил байх. Яг ямар үндэслэлд тулгуурлаж давж заалдаад байсныг нь сайн санахгүй байна.

-Үйл явц одоо хэрхэн өрнөж байна вэ. Таны хохирлыг Засгийн газар барагдуулсан уу?

-Шүүхийн шийдвэр гарлаа гээд орхичихож болохгүй юм байна. Оны өмнө ХУД-ийн иргэний хэргийн шүүхэд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж өгсөн. Ажлын тав хоногийн дотор надад хариу өгнө гэсэн ч чимээгүй байна. Энэ долоо хоногт очиж асууна даа. Энд ойлгомжгүй зүйлс олон байна

-Тухайлбал?

-Засгийн газраас 16 сая төгрөгийг надад олгох шүүхийн шийдвэр гарлаа. Үүнийг татварын мөнгөнөөс л гаргана. Өөрөөр хэлбэл, таны төлсөн татвараас л гарна гэсэн үг.Болсон үйл явдлын тухайд Засгийн газрын менежмэнт байхгүй, алдаатай үйл ажиллагаанаас шалтгаалж би хохирсон. Миний хохирлыг барагдуулахдаа таны төлсөн татвараас авна гэдэг дэндүү тэнэг хэрэг. Хүний эрх зөрчсөн хууль баталж гарын үсэг зурсан албан тушаалтнууд миний хохирлыг барагдуулах ёстой гэж би ойлгоод байгаа. Гэтэл хүний эрхийг зөрчсөн хууль баталж гарын үсэг зурсан албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх хууль эрх зүйн орчин байдаггүй юм байна. Ер нь би орой 22:00 цагийн орчимд чанга дуу чимээ гаргаж хөршийнхөө амгалан тайван байдал алдагдуулахад 100.000 төгрөгөөр торгуулна. Миний хөршийн хохирол барагдсан уу гэвэл үгүй. Хохирсон хүнд нь мөнгийг нь олгодог хууль эрх зүйн орчин хэрэгтэй байгаа юм.

-Тусгай үүргийн нислэгээр халдваргүй ирсэн ч тусгаарлах байрнаас ковид авсан тантай ижил олон хүн байгаа байх. Та тэдний төлөөлөлтэй холбогдсон уу?

-Олон хүн хохирсон уу гэвэл, тийм. Гэхдээ манайхан тэгээд л хаячихдаг. Нөгөө талд төр нь дарангуйлаад л явдаг жишиг тогтчихсон. Жижиг асуудлыг жижиг гэлгүй барьж аваад л эцсийг нь үздэг

байх хэрэгтэй гэж боддог юм. Ковидын үед буруу менежмэнттэй ажиллаж олон хүний эрүүл мэндээр тоглосон Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд хариуцлага хүлээсэн үү, Шадар сайд хариуцлага хүлээсэн үү, үгүй. Хариуцлага хүлээх ёстой тэд өнөөдөр бүр өндөр сэнтийд заларсан байна. Буруу менежмэнтээр ажиллаж олон мянган иргэдийн эрүүл мэндийг хохироосон тэдэнд хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин манайд өнөөдөр алга.

-Сүүлд нь тодруулахад, энэ өдрүүдэд үргэлжилж байгаа жагсаалыг та яаж харж байна вэ?

-Органик хэсэг байгаа. Бухимдсан хэсэг ч байна. Бүлгийн ашиг сонирхол ч бас бий. Сүүлдээ бухимдсан органик хэсгийг бүлгийн ашиг сонирхолтой нөхдүүд нь залж чиглүүлдэг болчихлоо. Жагсаалыг хулгайлчихсан гэх юм уу даа. Бид жагсах эрхтэй. Гэхдээ юуны тулд, шаардлага нь тодорхой байх ёстой.Тэр бүгд тодорхой бус харагдаад байгаа.

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хүчнийхэнд ээрэгдэж, лайв хийсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт яллагдагчаар хүртэл татагдлаа. Энэ бүхний дараа эргээд харахад ямар мэдрэмж төрж байх юм.

-Надаас илүү миний гэр бүлийнхэнд хэцүү байсан болов уу. Янз бүрийн л хүнтэй таарсан. Хэнийг нь ч мэдэхгүй хүн шүүхийн өмнө өмгөөлье гээд л ирэхэд баярлаж байлаа. Хүний эрх зөрчигдөж байгаа талаар үзэл бодлоо илэрхийлэхэд “Битий нийгэм турхираад бай” гэж заналхийлэх ч нэгэн байсан. Өнөөдрийн нийгэмд бусдыг дүгнэхдээ юутай вэ гэдгээс нь бус хэн бэ гэж харж байвал зүгээр юм болов уу гэж саналаа. Цаашид хүний эрх зөрчигдөж байгаа кейсүүдэд өөрийнхөө хэмжээнд тэмцэл өрнүүлээд явъя гэж төлөвлөж байгаа. Жижиг гэлтгүй шаардлага тавьж байж л иргэний эрх чөлөөг боомилоод байгаа төрийн үйл ажиллагаа бага багаар цэгцэрнэ. Тэрнээс биш төв талбайд гарч хашхирч бухимдаад үр дүн гарахгүй болов уу. Эрх, үүргээ судлаад зөрчигдсөн тохиолдолд хуулийн байгууллагад хандаад явах нь зөв жишиг.

Categories
гадаад мэдээ

Сергей Лавровыг уучлал гуйхыг шаардав DNN.mn

Европын Еврейн конгресс “ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын Оросын талаар баримталж буй бодлогыг Адольф Хитлерийн авч явуулсан еврейчүүдийн эсрэг харгис бодлоготой адилтгасандаа уучлалт гуйх ёстой” гэж үзсэн байна. Энэ тухай тус конгрессын цахим хуудаст нийтлэгдсэн мэдэгдэлд дурджээ. Европын Еврейн конгрессийн ерөнхийлөгч Ариэль Музикант “Сайд Лавров ардчилсан орнуудын эвслийн үйл ажиллагааг Холокостын үеэр Хитлер зургаан сая еврейг хавчиж, хөнөөхийг оролдож байсантай адилтгасан ичгүүртэй харьцуулалт биднийг цочирдууллаа. Тиймээс Оросын сайдыг уучлалт гуйхыг шаардаж байна” гэжээ.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэвлэлийн бага хурлын үеэр Хитлер еврейчүүдийн эсрэг явуулсан ажиллагаа шиг АНУ өнөөдөр Оросын эсрэг үйл ажиллагаа явуулж байна гээд АНУ-ын Оростой сөргөлдөн, эвсэл байгуулсныг Наполеон, Адольф Хитлер нарын үйл ажиллагаатай харьцуулсан юм. Оросын дипломатуудын тэргүүн “Наполеон Европыг Оросын эсрэг дайчилсан шиг АНУ Хитлерийн нэгэн адил Европын холбоо болон НАТО-гийн гишүүн орнуудын эвсэл Украинаар халхавчилж, Оросын эсрэг дайтаж байна” гэж хэлсэн юм хэмээн ”LENTA” мэдээлэв.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

ТЦА: Том оврын автомашины жолооч нар ЗХД-ийн дагуу эгнээ байраа зөв эзлэн хөдөлгөөнд оролцоно уу DNN.mn

ТЦА: Том оврын автомашины жолооч нар ЗХД-ийн дагуу эгнээ байраа зөв эзлэн хөдөлгөөнд оролцоно уу

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс 11 дүгээр бүлэг: Тээврийн хэрэгсэл байрлан явах ““.

Том оврын автомашины жолооч та бүхэн Замын хөдөлгөөний дүрмийн дагуу эгнээ байраа зөв эзлэн хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Хавирга-Ар хашаатын боомт нээгдэв DNN.mn

БНХАУ-тай хиллэдэг Хавирга-Ар хашаат боомт өчигдөр нээгдэж ачаа тээвэр, шалган нэвтрүүлэх цэг хэвийн горимд шилжжээ. Уг боомтоор цахилгаан бараа, бусад том оврын тоног төхөөрөмж, барилгын материал, өргөн хэрэглээний бараа зэрэг бүтээгдэхүүнийг тээвэрлэх юм.

Дорнод аймаг дахь Хавирга-Ар хашаат боомтын ажиллах цагийн хуваарийн тухайд нэгдүгээр сарын 20-нд ажиллаад БНХАУ-ын цагаан сарын баяртай холбогдуулан 21-24-ний өдрүүдэд амарна.

Харин нэгдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн хилээр нэвтрэх ачаа тээврийн зорчих хөдөлгөөн хэвийн явагдаж эхлэх аж. Түүнчлэн хилээр зорчих хөдөлгөөн хийж байгаа том оврын автомашины жолооч 48 цагийн дотор хийлгэсэн PCR шинжилгээний хариутай байх шаардлагыг БНХАУ-ын талаас тавьжээ.

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлийн хэмжээнд 14 хоногийн хугацаанд 208 тонн бодис, 173 тонн давс цацжээ DNN.mn

Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба (УБЗАА)-ны дарга М.Баяраа шуурхай зөвлөгөөнийг удирдаж, нийслэлийн хэмжээнд халтиргаа гулгааг арилгахад авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цэвэрлэгээ, үйлчилгээнд тавих хяналт зэргийн талаар холбогдох байгууллагуудын удирдлагууд мэдээлэл өгөв. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлт 87 хувьтай байгааг мөн үеэр танилцууллаа. Тухайлбал, халиа тошин үүсдэг байршлуудад хяналт, шалгалт хийж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаж байна. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Толгойт орчим, Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянгын гуравдугаар суваг зэрэг байршилд Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ ОНӨААТҮГ-аас баг ажиллаж, 2750 шоо метр мөсөнд суваг гаргаж, 150 шоо метр мөсийг зөөж тээвэрлэснээс гадна шороон хаалт хийсэн байна. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, замын эгнээ тусгаарлах хайс, хашлага засварлаж, бүрэн бүтэн байдлыг хангаж, угааж цэвэрлэх чиглэлээр 16 байршилд 7270 метр гаруй урт хайсыг цэвэрлэжээ. Түүнчлэн халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан “Ердөө 90 минут” бүх нийтийн их цэвэрлэгээнд 13,645 байгууллага, 37,290 хүн оролцож, нийт 2.5 сая ам метр талбайн цас, мөсийг арилгаж, 736.4 тонн хог хаягдал цэвэрлэжээ.

Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв ОНӨТҮГ-ын дарга Ц.Банзрагч нийтийн үйлчилгээний мэдээллийг танилцууллаа. Өнгөрөгч 14 хоногийн байдлаар тус төвд нийт 1133 дуудлага, мэдээлэл ирсэн. Үүнээс бүртгэгдсэн гомдлын тоо 112, зөвлөгөө мэдээлэл өгсөн 645, бүрэлдэхүүн байгууллагуудын мэдээлэл 466, зохицуулалт хийсэн ажил долоо, олон нийтийн сүлжээгээр ирсэн гурван гомдол байсныг тэрбээр танилцууллаа. Бүртгэгдсэн гомдол, мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13.18 хувиар, өнгөрсөн 14 хоногийн байдалтай харьцуулахад 23.8 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байжээ. Мөн хугацаанд технологийн 13 удаагийн зөрчил бүртгэгдсэн байна. Нийслэлийн хэмжээнд 14 хоногийн хугацаанд 36 тонн бодис 42.5 тонн давс, 50 тонн дайрга татан авч, 208 тонн бодис, 173 тонн давс, 75 тонн дайрга зарцуулсан байна.


Categories
мэдээ улс-төр

Зөвлөлдөх уулзалт зохион байгуулах журмыг баталлаа DNN

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 11.9-д “Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатанд шийдвэр гаргах эрх бүхий этгээд санал авах ажлыг зөвлөлдөх уулзалт хэлбэрээр зохион байгуулах бөгөөд зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах журмыг тогтооно” гэж заасан.

Үүний дагуу “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлөөс журмын төслийг боловсруулан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлснийг тус Байнгын хороо баталж, тогтоол гаргалаа.

Зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах журамд зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар үе шатны үйл ажиллагаа болох Зөвлөлдөх уулзалтыг нэгдсэн болон хэсгийн хэлэлцүүлгийн хэлбэрээр явуулахаар зааж, тэдгээрийн бэлтгэлийг хангах, зохион байгуулахтай холбоотой ерөнхий дэгийг тусгасан байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх хууль тогтоолын төслүүд DNN.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан. Үүнд, доорх хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр тусгасан байна.

1/Автотээврийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

2/Аялал жуулчлалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

3/Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

4/Байгаль орчныг хамгаалах тухай болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

5/Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

6/Байгаль орчны багц хуулийн төсөл;

7/Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

8/Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

9/Боловсролын ерөнхий хуулийн төсөл;

10/Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл;

11/Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл;

12/Газрын багц хуулийн төсөл;

13/Геодези, зураг зүйн тухай хуулийн төсөл;

14/Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл;

15/Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

16/Дээд боловсролын тухай хуулийн төсөл;

17/Женев хотноо 1958 онд батлагдсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон НҮБ-ын эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

18/Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

19/Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

20/Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

21/Зөрчлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

22/Казиногийн тухай хуулийн төсөл;

23/“Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

24/Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл;

25/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;

26/“Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

27/Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

28/Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

29/Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төсөл;

30/Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

31/Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл;

32/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөл;

33/Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төсөл;

34/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

35/“Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

36/“Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

37/Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

38/Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төсөл;

39/Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

40/Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

41/Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

42/Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

43/Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

44/Төмөр замын тээврийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

45/Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Улсын Их Хурлын тогтоолын төсөл;46/Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл;

47/“Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

48/Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

49/Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

50/Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл;

51/“Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

52/Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл;

53/Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

54/Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

55/Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл;

56/Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл;

57/Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

58/Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл тус тус багтжээ.

Categories
мэдээ цаг-үе

Юнител ХХК: МЭДЭГДЭЛ DNN.mn

Categories
мэдээ

Энэ сарын 22-ноос ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, зарим газарт өдөртөө -35 хэм хүрнэ DNN.mn

Энэ сарын 21-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, 22-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

Өнөөдөр шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Улаанбаатар хот орчмоор өнөөдөр өдөртөө цас орохгүй. Харин шөнөдөө ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр байх аж.

Нэгдүгээр сарын 22-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг харвал:

  • 22-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр
  • 25-нд нутгийн баруун хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхины хувьд 22-нд говь, тал, хээрийн нутгаар, 25-нд Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Нэгдүгээр сарын 22-ноос хүйтний эрч эрс чангарна. Тодруулбал,

  • Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -45…-50 градус, өдөртөө -30…-35 градус
  • Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -40…-45 градус, өдөртөө -26…-31 градус
  • Говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -15…-20 градус
  • Говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -19…-24 градус
  • Бусад нутгаар шөнөдөө -33…-38 градус, өдөртөө -23…-28 градус хүйтэн байхыг
Categories
гадаад мэдээ

​Украины Ерөнхийлөгч Давосын чуулганд цахимаар оролцов DNN.mn


Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Давосын чуулганд цахимаар оролцох үедээ Оросын эсрэг тулалдахад нь шаардлагатай байгаа зэвсэг, танк, агаараас хамгаалах системийг яаралтай нийлүүлэхийг Барууны холбоотон улсуудад уриалав.

Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулганд хэлсэн үгэндээ тэрээр “Та нарын шийдвэр гаргаж чадахгүй эргэлзэж байх хугацааг террорист улс аллага үйлдэхэд ашиглаж байна” гэжээ. Герман улс өөрийн оронд үйлдвэрлэдэг “Барс” танкийг Украинд нийлүүлэх эсэхдээ эцсийн шийдвэр гаргаж чадахгүй байгаа нь олон нийтээс ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа билээ. Одоогоор Польш, Финлянд улсууд Украинд тус танкийг нийлүүлнэ гэдгийг мэдэгдээд байгаа юм. Гэхдээ эдгээр танкийг үйлдвэрлэсэн Германы зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай юм. Харин Германы Канцлер Олаф Шольц танк нийлүүлэх эсэхдээ тодорхой хариулт өгөөгүй байгаа бөгөөд Герман улс Украинд маш их хэмжээний тусламж үзүүлж байгааг сануулжээ. Үнэхээр ч Герман улс Украинд үзүүлж буй тусламжийн хэмжээгээрээ АНУ-ын дараа хоёрдугаарт орж байгаа юм. Түүнчлэн Украиныг сумаар хангахын тулд үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, Украинд орчин үеийн, маш үр дүнтэй зенитийн пуужингийн систем нийлүүлснээ Олаф Шольц сануулсан юм.