Categories
мэдээ эдийн-засаг

Татвар төлөгч та буцаан олголтоо аваарай DNN.MN

Монгол Улсын Үндсэн хуульд заасан албан татвар төлөх үүргээ биелүүлсэн татвар төлөгч та эрхээ эдэлж, буцаан олголтоо аваарай.

ААНОАТ-ын 22.1, 22.5-р зүйлд заасан хөнгөлөлтийг эдлэх, 28.4-д заасан илүү төлсөн татвараа буцаан авахдаа:

1) Тайлангаа хугацаандаа ирүүлсэн байх
2) Ногдуулсан албан татвараа 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлсөн байх
3) Хуулийн 22.1 болон 22.5.1-д заасан хөнгөлөлт эдлэх бол хуульд зааснаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг байх

Хэрхэн буцаан авах вэ ?

1) ААНОАТ-ын тайлангийн ХМ-02 (“Албан татварын хөнгөлөлтийн тооцоолол”-ын хавсралт мэдээг заавал бөглөсөн байх
2) Буцаан олголт авах хүсэлтээ татварын албанд цахимаар заавал илгээсэн байх

Categories
мэдээ нийгэм

Хотоос гарах товчоод цахимжиж, тээврийн хэрэгсэл 2 секундэд нэвтэрч байна DNN.MN

Улаанбаатар хотыг тойрсон зургаан товчоо бүрэн цахимжиж, тээврийн хэрэгсэл хоёр секундэд нэвтрэх боломжтой болжээ. Тодруулбал, зургаан төлбөр авах /товчоод/ цэгээр жолооч шууд саадгүй нэвтрэх ба авто машин эзэмшигчийн бүртгэл дээр төлбөрийн нэхэмжлэл үүсэх юм.

Дараах хоёр аргаар төлбөрөө хялбархан төлөх боломжтой:

Нэг:

1. Roadpay.mn сайтруу орно.

2. Улсын дугаараа оруулж, хайлт хийнэ.

3. Тээврийн хэрэгсэл эзэмшигч өөрийн регистрийн дугаарын сүүлийн дөрвөн орны тоог оруулна.

5. Товчоодоор нэвтэрсэн нэхэмжлэл, огноо, аль товчоогоор нэвтэрсэн мэдээлэл гарч ирнэ.

6. Төлөх эсвэл бүгдийг төлөх гэсэн сонголтоос сонгоно

7. Төлбөрийн сувгаа сонгож, гүйлгээ хийж баталгаажуулна.

Хоёр:

1. И-баримт аппликейшн рүүгээ орно.

2. Хялбар бүртгэл хэсгийг сонгож, тээврийн хэрэгслийн улсын дугаараа бүртгүүлнэ.

3. Цаашид таны товчоодоор нэвтэрсэн төлбөрийг НӨАТ-ын буцаан олголтоос суутгана.

Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ

Categories
мэдээ нийгэм

Ховор металлын хамтарсан судалгааны төв байгуулна DNN.MN

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гүг үүрэгт ажилдаа орсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзжээ. Б.Батцэцэг сайд хүний эрх, эрх чөлөө, ардчилал, зах зээлийн нийтлэг үнэт зүйлстэй, манай улсын гуравдагч хөрш, ойр дотны түнш БНСУ-тай хөгжүүлж буй харилцаанд өндөр ач холбогдол өгч буйгаа илэрхийлжээ. Мөн хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг бэхжүүлж, харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, иргэдийн солилцоог дэмжиж, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа хэлсэн байна. Тэрээр Монгол, Солонгосын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, түүний дотор худалдаа, хөрөнгө оруулалтыг үлэмж нэмэгдүүлэх, иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх чиглэлд Элчин сайдын зүгээс онцгойлон анхаарч ажиллана гэдэгт итгэж буйг илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсжээ.

Элчин сайд Ким Жун Гү БНСУ, Монгол Улсын улс төрийн итгэлцлийг бататган бэхжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг төгөлдөржүүлж, иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлд идэвхийлэн ажиллахаа илэрхийлсэн байна.

Талууд хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах хүрээнд “Монгол, Солонгосын газрын ховор металлын хамтарсан судалгааны төв”-ийг Монгол Улсад байгуулах зэрэг бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, хувийн хэвшил, аж ахуйн нэгж хоорондын бодит хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихэд түлхүү анхаарч ажиллахаар ярилцжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгийн биржийн ТОП-20 индексийн багц шинэчлэгджээ

Монголын хөрөнгийн биржийн “Үнэт цаасны үнийн индекс тооцох тухай журам” -ын дагуу ТОП-20 индексийн багцыг шинэчлэн 2022 оны 1-р сарын 20-ны өдрөөс мөрдөхөөр боллоо. 2022 оны үзүүлэлтээр ТОП-20 индексийн багцыг шинэчлэхэд өмнөх багцад багтаж байсан 15 компани хэвээр үлдэж, “Махимпекс” ХК, “Би Ди Сек” ХК, “Дархан нэхий” ХК, “Талх чихэр” ХК болон “ЛэндМН ББСБ” ХК нар хасагдаж шинээр “Төрийн банк” ХК, “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХК, “Богд банк” ХК, “Сэндли ББСБ” ХК, болон “Голомт банк” ХК нар нэмэгдэн шинэчилсэн багцыг бүрдүүлж байна.

Үнэт цаасны нэр

Үсгэн код

Зах зээлийн үнэлгээ /20221230/

Өдрийн дундаж гүйлгээ

1

“АПУ” ХК

APU

1,584,895,341,813

59,732,950

2

“Голомт банк” ХК

GLMT

1,030,229,407,844

23,082,452

3

“Ард санхүүгийн нэгдэл ” ХК

AARD

139,637,603,440

88,800,054

4

“Эрдэнэ Pесурс Девелопмент Корпорэйшн” ХК

ERDN

227,286,864,495

10,565,106

5

“Инвескор ББСБ” ХК

INV

379,100,126,405

9,758,428

6

“Төрийн банк” ХК

SBM

494,512,534,125

6,953,841

7

“Сэнтрал Экспресс Си Ви Эс”ХК

CUMN

139,920,214,817

16,727,178

8

“Говь” ХК

GOV

193,717,536,000

8,519,435

9

“Улсын Их Дэлгүүр” ХК

UID

145,556,802,384

7,888,476

10

“Тавантолгой” ХК

TTL

426,851,446,000

3,612,162

11

“Түмэн шувуут” ХК

TUM

70,092,000,000

15,452,054

12

“Монос хүнс” ХК

MFC

51,000,002,389

13,638,418

13

“Мандал даатгал” ХК

MNDL

52,547,465,672

10,071,254

14

“Сүү” ХК

SUU

162,354,050,801

2,854,496

15

“Богд банк” ХК

BOGD

124,937,500,000

4,355,912

16

“Ард кредит ББСБ” ХК

ADB

36,009,850,054

5,135,202

17

“Ард даатгал” ХК

AIC

23,218,750,000

6,931,135

18

“Монгол шуудан” ХК

MNP

99,072,497,367

1,323,599

19

“Сэндли ББСБ” ХК

SEND

36,242,932,700

2,269,402

20

“Бодь даатгал” ХК

BODI

29,926,912,544

2,837,642

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Categories
мэдээ нийгэм

МСНЭ-ээс 2023 оныг Сэтгүүл зүйн үнэт зүйлийг эрхэмлэх жил болгон зарлав DNN.MN

МСНЭ-ийн ээлжит Их хурлаас сонгогдсон Удирдах зөвлөл 2023 оны 01 сарын 19-нд хуралдан бүрэн эрхийн дөрвөн жилийн бодлого, үйл ажиллагааны чиглэлээ хэлэлцэн тодорхойллоо.

Монголын сэтгүүл зүйн өнөөгийн хөгжил, нөхцөл байдалд бодитой үнэлгээ өгөх, цаашдын хөгжлийн хандлага,стратегийг тодорхойлох, үүн дундаа сэтгүүл зүйн үнэт зүйлийг эрэмбэлэх, мэргэжлийн нэр хүндийг өргөх, нийгмийн дэмжлэгийг хүлээхүйц төвшинд хүргэх зорилгыг дэвшүүллээ.

Дээрх зорилгод хүрэхийн тулд сэтгүүлч, редакц, салбарын бүхий л талуудыг уриалан зохион байгуулахад мэргэжлийн төв байгууллагын хувьд МСНЭ манлайллын үүрэг хүлээн ажиллахаар болж байна.

Зорилгыг хэрэгжүүлэх үе шатыг жил жилээр төлөвлөх ба энэхүү 2023 оныг “Сэтгүүл зүйн үнэт зүйлийг эрхэмлэх” жил болгон зарлахаар тогтож, энэ хүрээнд үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа.

Мөн Удирдах зөвлөлийн тус хуралдаанаар МСНЭ-ийн гүйцэтгэх захирал Э.Болортулга ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг дүрмийн 4.27.4-ийг үндэслэн хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар хүсэлтийг хүлээн авч ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.

МСНЭ—ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар нь бүрэн эрхийнхээ хүрээнд буюу МСНЭ-ийн дүрмийн 4,60-ийг үндэслэн Удирдах зөвлөлийн гишүүн, Харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Б.Ууганбаярыг МСНЭ-ийн гүйцэтгэх захиралд нэр дэвшүүлснийг хэлэлцэв.

Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар Б.Ууганбаярыг Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөн Гүйцэтгэх захирлаар томиллоо.

Categories
мэдээ нийгэм

Өвчин намдаах эмийг мансуурах зорилгоор хэрэглэсэн этгээдүүдийг шалгаж байна

Цагдаагийн байгууллагад 2023 оны нэгдүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн дэн буудалд “Сэжигтэй этгээдүүд мансууруулах бодис хэрэглээд байна” гэх мэдээлэл иржээ.

Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 22 настай, эмэгтэй “Ц” нарын есөн иргэн өвчин намдаах үйлчилгээтэй эмийг мансуурах зорилгоор хэрэглэсэн байж болзошгүй үйлдэлд шалгалтын ажиллагаа явуулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зарим автобусны чиглэлд өөрчлөлт оржээ

Сар шинийн баярын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдахтай холбоотойгоор нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт оруулжээ. Сар шинийн баярын нэгдсэн үзэсгэлэн худалдаа “Шинэ 100 айл” барилгын материалын төвд энэ сарын 19-нөөс хоёрдугаар сарын 19-нийг дуустал зохион байгуулагдах юм. Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний Ч:51 “3-4 хороолол-“Дүнжингарав” худалдааны төв” чиглэлийг сунгаж, “3-4 хороолол- “Дүнжингарав” худалдааны төв-“Шинэ 100 айл” худалдааны төв болгосон байна.

Иймд тухайн чиглэлд үйлчлүүлэх бол доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөхийг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ сарын 22-24-ны өдрүүдэд Хятад Монголын хилийн боомтууд амарна

БНХАУ-ын сар шинийн баяр тохиож байгаа тул тус улстай хиллэдэг авто замын боомтууд маргаашаас эхлэн ажиллахгүй гэдгийг Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ. Хилийн боомтууд гурван өдрийн турш амарч 25-наас хэвийн ажиллаж эхлэх юм байна.

Монгол, БНХАУ-ын авто замын боомтууд энэ сарын 22-24-нд амарна

Categories
мэдээ спорт цаг-үе

Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаан болж байна

Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэллээ. Цар тахлын улмаас гурван удаа өнжөөд байсан начин цолны хүндэтгэлийн барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, улсын арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдагва тэргүүтэй улс, аймгийн цолтой 256 зодоглож байна.

Энэхүү барилдаан нь шинэчилсэн дүрмээр зохион байгуулж буй анхны барилдаан юм. Тодруулбал, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид болон барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүд хуралдаж барилдааны дүрэмд өөрчлөлт оруулсан юм. Монголын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 4.5 дахь заалтад “1-4-ийн давааны үндсэн хугацаа 15 минут, үндсэн хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 30 минут, санаачилга харах хугацаа 10 минут, нийт 55 минут байна. Таваас дээш давааны үндсэн хугацаа 20 минут, үндсэн хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 40 минут, санаачилга харах хугацаа 10 минут, нийт 70 минут байна. Барилдааны хугацааг дээрх байдлаар тогтоосноор аль ч даваанд санаачилгагүй барилдсан хоёр бөхийн барилдааны нийт хугацаа дуусахад хөлийн цэцүүд хэлэлцээд, санаачилга харах 10 минутад идэвх санаачилга, барьц барих, хорьж барих, илт хамгаалах гэх мэт хөдөлгөөний үйлдлийг харгалзан үзээд идэвх санаачилгагүй бөхийг хасаж, нөгөө бөхийг давуулах” гэсэн байдаг. Үүнийг “Аливаа барилдааны даваа бүрийн барьцгүй барилдах хугацаа 25 минут, барьцгүй барилдах хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 25 минут, нийт 50 минут байна. Аль ч даваанд барилдсан хоёр бөхийн барилдааны нийт хугацаа дуусахад хөлийн цэцүүд хэлэлцээд, тухайн барилдааны туршид идэвх санаачилга, барьц барих, хорьж барих, илт хамгаалах гэх мэт хөдөлгөөний үйлдлийг харгалзан үзээд идэвх санаачилгагүй бөхийг хасаж, нөгөө бөхийг давуулах” болгож өөрчилжээ. Өөрөөр хэлбэл, барилдааны нийт 70 минутыг 50 минут болгон багасгажээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Тунгалаг: Эрүүл саруул нөхөр маань сайжруулсан түлшинд угаартаж амьсгал хураасан. Гомдолтой байна DNN.mn

Сайжруулсан түлшинд хэдэн арван иргэн угаартаж эмнэлэгт хүргэгдсэн ч дөрөв нь амиа алдаж байсан харамсалтай жишээ саяхных. Бид энэ хэргийн хохирогч Х.Тунгалагтай ярилцлаа. Түүний нөхөр нь сайжруулсан түлшинд угаартаж амьсгал хураасан юм.


-Сайн байна уу та. Эхлээд та ханийнхаа талаар ярихгүй юу. Ямар ажил эрхэлдэг хүн байв?

-Миний хань үндэсний хэмжээний том үйлдвэрт ажиллаж гэр бүлээ тэжээгээд явдаг байлаа. Гурван жилийн өмнө байшиндаа угаартаж өөд болсон юм. Би гэдэг хүн тухайн үед бие давхар, бага насны гурван хүүхэдтэй үлдсэн.

-Ер нь танайх сайжруулсан түлшийг хэзээнээс хэрэглэж эхэлсэн юм бэ. Түлэхэд нүүрснээс ялгаатай чанар их биз?

-Хар нүүрснээс ялгаатай л даа. Сайжруулсан түлшний шатамхай чанар нь нүүрстэй харьцуулахад маш удаан. Шатаж дуусахаараа их хэмжээний хог гарна. Нүүрс бол цогшоод л нунтаг болтлоо шатдаг. Сайжруулсан түлшнээс чулуу шиг хэлбэртэй хог маш их гардаг. Үнсийг нь авахад хамар цоргиж, хоолойгоор гашуун оргино. Тогтмол маск зүүхгүй л бол үнс бариад хэсэг алхахад л нүднээс нулимс гараад толгой эргэж, дотор эвгүйрхэнэ. Энэ бүхэн сайжруулсан түлшний орц найрлагатай л холбоотой асуудал гэж би хардаг. Одоо бол чанар нь бүр муу болсон байна лээ.

-Таны гэр бүлийн хүн угаартаж нас баржээ. Тухайн өдөр ямар үйл явдал өрнөсөн юм бэ?

-Миний хань осол болдог өдөр нам даралтын цахилгаан халаагуураа янзалж байгаад оройн 00:00 цагийн үед байшиндаа унтсан. Гал түлж шалаа хатаах хэрэгтэй байсан болохоор л тэр. Тухайн үед бид шинэ байшинд орохоор төлөвлөөд байсан юм.

Би хүүхдүүдтэйгээ хажуу талын гэрт амрахаар хэвтсэн ч сэрвэлзээд унтаж болдоггүй. Ингээд шөнийн 03:00 цагийн алдад байшин руу ороход миний нөхөр зуухны хажуу талын орны дэргэд өнгөрчихсөн байсан даа. Цагаан хөөсөөр бөөлжиж байгаад цусархаг зүйл гарсан байна лээ. Хамгийн сүүлд нь хар тортогтой зүйлээр бөөлжсөн байгаа юм. Энэ бүхэн 00:00-03:00 цагийн хооронд л болсон.

-Тухайн өдөр таныг байшинд ороход доторх нөхцөл байдал ямар байв?

-Ур,д өдөр нь бага зэрэг угаар үнэртэж байсан л даа. Нөхөртөө цонхоо онгойлгохыг хэлж байсан ч шал хатахгүй гэж хэлээд хаагаад байсан юм. Тухайн шөнө байшин руу ороход их хэмжээний угаар үнэртэж байсан. Миний хань унтах үедээ зуухаа дүүртэл нүүрс хийчихсэн юм билээ. Ингээд л эргэж сэрээгүй. Би гэдэг хүн бага насны гурван хүүхэдтэй, дөрвөн сартай бие давхар үлдсэн. Гэдсэнд байсан хүү маань одоо хоёр ой гарантай.

-Угаар мэдрэгч, дохиоллын систем суурилуулсан байсан уу?

-Тухайн үед манайх шинэ байшинд орсон юм. Гэтэл шалаа дутуу хатааснаас болж тавилгуудаа бүгдийг нь зөөж гаргаад зөвхөн зуух л үлдсэн. Ингэхдээ угаар мэдрэгчээ түр зуур гаргасан. Гэхдээ яаж ашиглах талаар бидэнд хэн ч заавар зөвлөгөө өгөөгүй байсан. Манайх энгийн зуух хэрэглэдэг байсан.

-Таны гэр бүлийн хүний онош яаж гарсан бэ?

-79 хувийн нүүрс хүчлийн угаарын хийнд хордсон гэх онош гарсан. Их хэжээний тортогтой бөөлжсөн байсан даа, миний хань. Дөрвөн сартай бие давхар үлдсэн намайг тухайн үед цагдаа, прокурорууд байцаалт аваад амар заяа үзүүлээгүй дээ. Ханиа алдсан хүний сэтгэл зүй ямар байх билээ, тэр бүхнийг цагдаа прокурор огт тоодоггүй юм билээ. Шууд дуудаад л байцаана. Хүний эрхийн мэдрэмжийн талаар ямар ч ойлголтгүй.

-Ингэхэд та хавтаст хэрэгтэй нь танилцсан уу?

-Хавтас хэрэгтэй нь танилцахад хорооны хүмүүс бидэнд сайжруулсан түлш түлэх заавар өгсөн гэж ор үндэслэлгүй худлаа мэдүүлэг өгсөн байна лээ. Асуудлыг ингэж өөрөөсөө түлхсэнийг нь сүүлд мэдсэн. Анхааруулаад явсан бол бас яах ч байсан юм билээ. Тухайн үед дохиоллыг айлууд хэрэглэж хэвшээгүй байсан шүү дээ. Гүйцэд танилцаж амжаагүй байсан л гэсэн үг.

-Та бага насны дөрвөн ч хүүхдийн хамт үлджээ. Нийслэлээс ямар дэмжлэг үзүүлэв?

-Нийслэлийн Тамгын газраас нарийн бичиг гэх хүн 49 хоног болохынх нь урьд өдөр 10 сая төгрөг гэрт авчирч өгсөн. Ингэхдээ “Нийслэлээс шаардлагатай гэж үзсэн учраас өгч байгаа юм шүү” гэж хэлж байсан. Тухайн үед хэд хэдэн хүн угаартаж нас барсан шүү дээ. Тэдэнд тусламж үзүүлсэн эсэхийг би мэдэхгүй.

-Одоо танд ямар санал байна вэ?

-Миний хань өөд болоод гурван жил болж байна. Сургуулийн болон цэцэрлэгийн насны дөрвөн хүүхэдтэй, ажил хөдөлмөр эрхлэх боломж алга. Манай хүн байшингаа гүйцэд барьж чадалгүй өнгөрсөн. Би өөрөө цэвэрлээд орсон ч нялх хүүхэдтэй учраас болдоггүй юм билээ. Одоогоор эгчийнхээ хамт байр түрээсэлж амьдарч байна. Тухайн үед сайжруулсан түлш хэрэглэх талаар хэн ч, ямар ч заавар өгөөгүй. Нэг л өдөр нүүрс түлэхгүй гэх захирамж гараад л зөвхөн сайжруулсан түлш хэрэглэхээс өөр аргагүйд хүрсэн. Төдийлөн хэрэглээнд нэвтрээгүй түлш хэрэглэж хэдэн арван иргэн угаартаж амь насаа алдсаны нэг нь миний хань. Сайжруулсан түлш түлэх талаар ямар ч заавар зөлөмж өгөөгүй байж шүүхийн өмнө зөвлөгөө өгсөн гэх үндэслэлгүй худлаа мэдүүлэг өгсөн хорооны ажилтнуудад гомдолтой байгаа. Орц найрлага нь тодорхой биш түлш иргэдэд шахалтаар хэрэглүүлж олон хүн угаартуулсан нийслэлд ч дэндүү гомддог доо. Бие давхар үлдсэн намайг цагдаа, прокурор нь хэд хэдэн удаа байцаагаад л алга болсон. Өрх гэрээ авч явсан хань минь огт өвчин зовлон хэлдэггүй байлаа. Энэ түлшинд угаартаад л өөд болсон.