Categories
гадаад мэдээ

“Үндэстэн дамнасан гэмт хэргийн байгууллага” ангилалд оруулав DNN.mn

АНУ-ын засаг захиргаа Оросын хувийн цэргийн компани “Вагнер” группийг “үндэстэн дамнасан гэмт хэргийн байгууллага” ангилалд албан ёсоор оруулснаа зарлав.Тус компани нь хөлсний цэргүүдээ Украины дайнд Оросын албан ёсны армитай цуг тулалдуулж байгаа билээ.

Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Жон Кирби ерөнхийлөгч Владимир Путиний ойрын хүн гэгддэг Евгений Пригожиний удирддаг “Вагнер” групп одоо Украинд 50,000 орчим цэргээ байлдуулж байгаагийн 80 хувь нь шоронгоос элсүүлсэн хоригдлууд байна гэж мэдээлэв.

АНУ-ын сангийн яам Вагнер Группийг “үндэстэн дамнасан гэмт хэргийн байгууллага” гэж зарласнаар Италийн мафи болон Орос, Японы зохион байгуулалттай гэмт хэргийн байгууллагуудтай нэг ангилалд орж байгаа юм.

Ингэснээр тус байгууллагын олон улсад явуулах банк, санхүү, худалдааны үйл ажиллагаанд өргөн хүрээний хориг үйлчлэхээр болж байна.

“Вагнер бол өргөн хүрээнд харгислал явуулж, хүний эрхийг зөрчдөг гэмт хэргийн байгууллага юм. Вагнерт тусалж буй этгээдүүдийг олж илрүүлэх, илчлэх, үйл ажиллагааг нь таслан зогсоох чиглэлд бид тууштай ажиллах болно” гэж Кирби мэдэгджээ. Кирби бас “Вагнер” Украинд харьцангуй амжилттай байлдааны ажиллагаа явуулж Кремль дэх хүчний харьцаанд нөлөөлөхийг хичээж байна гэж онцлон мэдэгджээ.

“Вагнер нь Оросын зэвсэгт хүчин болон Оросын бусад төрийн байгууллагуудын эсрэг гол өрсөлдөгч хүч болоод байна. Пригожин өөрийн нэр нөлөөг өсгөх, ашиг сонирхлоо хамгаалахад чиглэсэн шийдвэрүүдийг Украины фронт дээр гаргаж буй нь тодорхой болсон” гэж Кирби мэдээлсэн байна.

АНУ-ын засаг захиргаа Оросын хувийн цэргийн компани “Вагнер” группийг “үндэстэн дамнасан гэмт хэргийн байгууллага” ангилалд албан ёсоор оруулснаа зарлав.Тус компани нь хөлсний цэргүүдээ Украины дайнд Оросын албан ёсны армитай цуг тулалдуулж байгаа билээ.

Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Жон Кирби ерөнхийлөгч Владимир Путиний ойрын хүн гэгддэг Евгений Пригожиний удирддаг “Вагнер” групп одоо Украинд 50,000 орчим цэргээ байлдуулж байгаагийн 80 хувь нь шоронгоос элсүүлсэн хоригдлууд байна гэж мэдээлэв.

АНУ-ын сангийн яам Вагнер Группийг “үндэстэн дамнасан гэмт хэргийн байгууллага” гэж зарласнаар Италийн мафи болон Орос, Японы зохион байгуулалттай гэмт хэргийн байгууллагуудтай нэг ангилалд орж байгаа юм.

Ингэснээр тус байгууллагын олон улсад явуулах банк, санхүү, худалдааны үйл ажиллагаанд өргөн хүрээний хориг үйлчлэхээр болж байна.

“Вагнер бол өргөн хүрээнд харгислал явуулж, хүний эрхийг зөрчдөг гэмт хэргийн байгууллага юм. Вагнерт тусалж буй этгээдүүдийг олж илрүүлэх, илчлэх, үйл ажиллагааг нь таслан зогсоох чиглэлд бид тууштай ажиллах болно” гэж Кирби мэдэгджээ. Кирби бас “Вагнер” Украинд харьцангуй амжилттай байлдааны ажиллагаа явуулж Кремль дэх хүчний харьцаанд нөлөөлөхийг хичээж байна гэж онцлон мэдэгджээ.

“Вагнер нь Оросын зэвсэгт хүчин болон Оросын бусад төрийн байгууллагуудын эсрэг гол өрсөлдөгч хүч болоод байна. Пригожин өөрийн нэр нөлөөг өсгөх, ашиг сонирхлоо хамгаалахад чиглэсэн шийдвэрүүдийг Украины фронт дээр гаргаж буй нь тодорхой болсон” гэж Кирби мэдээлсэн байна:

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар 68.521 толгой мал хорогдсон нь өмнөх долоо хоногоос 26.441-ээр нэмэгджээ DNN.mn

Dzud havoc in Mongolia - News.MN

Манай улсын нийт нутгийн 70 гаруй хувь нь цастай, есөн аймгийн 15 суманд цагаан зудын, 13 аймгийн 38 сум цагаан зудархуу байдалтай байна.

Аймаг, сумын аюулгүйн нөөцийн

  • өвсний 43.2 хувь,
  • тэжээлийн 40 хувь зарцуулагдаж, 14.2 мянган тонн өвс, зургаан мянган тонн тэжээлийн үлдэгдэлтэй байгаа аж.

Он гарсаар 68,521 толгой мал хорогдсон нь өмнөх долоо хоногоос 26,441 толгойгоор нэмэгджээ. Энэ нь оны эхний 71.1 сая малын 0.09 хувийг эзэлж байна.

Хамгийн их хорогдолтой нь Увс, Архангай, Сүхбаатар, Баян-Өлгий, Завхан аймгууд байна хэмээн ХХААХҮЯ-наас мэдээллээ.


Categories
мэдээ эдийн-засаг

Нийт 68 компанийн хувьцаа арилжааллаа DNN.mn

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь 2023 оны 1 дүгээр сарын 16-наас 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжаа зохион байгуулж, нийт 2,823,184,663 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Нийт 68 компанийн 9,383,253 ширхэг хувьцааг 2,043,948,151 төгрөгөөр арилжааллаа.

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй арилжаалагдсан үнэт цаасууд:

Симбол

Компанийн нэр

Тоо ширхэг

Үнийн дүн

1

MSE

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

4,458,328

730,818,138

2

APU

АПУ

160,634

239,713,774

3

GLMT

ГОЛОМТ БАНК

134,356

154,940,867

4

TTL

ТАВАН ТОЛГОЙ

13,080

134,203,105

5

AARD

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ

31,215

124,187,559

6

BOGD

БОГД БАНК

56,969

102,646,469

7

ERDN

ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН ХК

119,840

100,695,630

8

MFC

МОНОС ХҮНС

821,386

96,213,233

9

MBF

МОН БИЙФ

1,256,708

55,115,267

10

GOV

ГОВЬ

210,747

52,732,225

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

Симбол

Компанийн нэр

Ширхэг

Үнийн дүн

1

GLMT

Голомт Капитал ХХК

3,968,350

870,993,757

2

MIBG

Мандал Капитал Маркетс ҮЦК

819,821

622,495,910

3

BDSC

БиДиСек ХК

1,611,790

587,532,311

4

MNET

Ард Секюритиз ХХК

1,667,305

475,948,428

5

TTOL

Апекс Капитал ҮЦК

1,915,269

435,992,077

6

ARD

Өлзий Энд КО Капитал ХХК

2,070,870

405,738,943

7

ZGB

Таван Богд Капитал ХХК

2,336,992

302,141,698

8

TDB

Ти Ди Би Секьюритис ХХК

1,268,432

262,345,019

9

BUMB

Бумбат-Алтай ХХК

669,056

129,216,326

10

GDSC

Гүүдсек ХХК

466,577

88,413,774

2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:

Хоёрдогч зах зээлийн арилжаа:

Үнэт цаасны нэр

Арилжсан ширхэг

Үнийн дүн

Дээд

Доод

1

ICBN-BD-17/08/23-C0016-13

1994

198,241,990

99,730

95,000

2

LNBD-BD-02/07/23-C0014-14

195

18,755,080

96,400

95,040

НИЙТ

2,189

216,997,070

2023 оны 1 дүгээр сарын 16-наас 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 2,189 ширхэг үнэт цаасыг 216,997,070 төгрөгөөр арилжаалав.

3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:

Симбол

Үнэт цаасны нэр

Ширхэг

Үнийн дүн

1

MFG

Мандал Ирээдүйн Өсөлт

283,093

278,847,252

2

XOC

Үндэсний Хувьчлалын Сан

108,329

11,730,571

НИЙТ

391,422

290,577,823

2023 оны 1 дүгээр сарын 16-наас 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрүүдэд хөрөнгө оруулалтын сангийн хоёрдогч зах зээлийн арилжаанд 391,422 ширхэг нэгж эрхийг 290,577,823 төгрөгөөр арилжаалав.

4. ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:

Хоёрдогч зах зээлийн арилжаа:

Үнэт цаасны симбол

Арилжсан ширхэг

Үнийн дүн

Дээд

Доод

1

BGF-BD-19/12/24-C0037-17.5

728

72,800,000

100,000

100,000

2

MONI-BD-04/03/24-C0026-14.5

1994

198,861,620

99,730

99,730

НИЙТ

2,722

271,661,620

2023 оны 1 дүгээр сарын 16-наас 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрүүдэд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаанд 2,722 ширхэг үнэт цаасыг 271,661,620 төгрөгөөр арилжаалав.

5. БАГЦЫН АРИЛЖАА:

Өдөр

Симбол

Үнэт цаасны нэр

Нэгж үнэ

Арилжсан ширхэг

Үнийн дүн

1

2023.01.18

MFG

Мандал Ирээдүйн Өсөлт

1,000

250,000

250,000,000

ДҮН

250,000

250,000,000

2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр багцын арилжаагаар 250,000 ширхэг үнэт цаасыг 250,000,000 төгрөгөөр арилжаалав.

2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 6,888,598,768,131 төгрөг болсон бол ТОП-20 индекс 38,035.66 нэгж болж, өмнөх долоо хоногоос 1.02 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Categories
гадаад мэдээ

Батлан ​​хамгаалах яамны барилга дээрх “Панцир-S1” DNN.mn

Оросын олон нийтийн сүлжээгээр Кремлийн ойролцоох Москвагийн төвд байрлах зарим барилгын дээвэр дээр агаарын довтолгооноос хамгаалах систем суурилуулсан тухай гэрэл зураг, бичлэг цацагдаж байна. Тодруулбал, Оросын Батлан хамгаалах яамны барилгын дээвэр дээр “Панцир-S1” цогцолбор байрлуулсан байна. МөнТаганка дахь Тетеринскийн өндөр барилгын дээд давхрын нэгнээс авсан видео бичлэг нийтийн сүлжээнд тавигджээ.

“Сирена” телеграм сувгаар Рублево-Успенское хурдны зам дагуух Ново-Огарёво дахь Путины байрнаас 10 гаран километр зайдагаарын довтолгооноос хамгаалах систем “Pantsir-S1” байрлуулсан бичлэг нийтлэгджээ. Мөн цэргийн удирдлага байрладаг Шинэ Москва дүүргийн Остафьево дахь нисэх онгоцны буудлаас хоёр километрийн зайд агаарын довтолгооноос хамгаалах хэд хэдэн систем байрлуулжээ. Бичлэгийг “Сирена” редакц руу илгээсэн иргэн сар орчмын өмнө эндцэргийн техник хэрэгсэл байрлуулсан гэж хэлсэн байна.

Оросын нийгмийн сүлжээнд Тимирязевын Хөдөө аж ахуйн академийн нутаг дэвсгэрт байрлуулсан “С-400” цогцолбор,Лосины Островын цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан агаарын довтолгооноос хамгаалах батерейны дүрс зэрэг Москвагийн янз бүрийн хэсэгт цэргийн техник хэрэгсэл байрлуулсан зургууд нийтлэгдэж байна.

Оросын Пуужин, артиллерийн шинжлэх ухааны академийн эрдэм шинжилгээ, техникийн бага хурлын үеэр агаарын довтолгооноос хамгаалах “Панцир-С1” пуужингийн систем туршилтын явцад хэд хэдэн ноцтой дутагдалтай байгааг онцолжбайсан билээ. Сүүлийн үед Украины хилээс хол Оросын нутгийн гүнд, бүр Москвад хүртэл дэлбэрэлт болж олон тооны гал түймэр гарах болсон юм. Ийнхүү өөрсдийнх нь цэргүүд украинчуудыгхэрхэн алж, хядаж байгааг диван дээрээ тухлан, зурагтаар харж байсан орос иргэд өөрсдөө пуужингийн цохилтын үеэр ямар арга хэмжээ авах тухай гарын авлага уншиж эхлэв.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Өмнөговь дахь цэргийн ангиас алба хаагчдыг зөвшөөрөлгүй гаргаж, барилгад ажиллуулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn

Улсын Прокурорын байгууллага 2023 оны нэгдүгээр сарын 16-20-нд мөрдөн байцаалтын 2,041 хэрэгт хяналт тавин ажиллажээ.

Нийт 233 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлэсэн байна.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргийг дурдвал:

  • Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн Мото буудлагын ротын захирагчаар ажиллаж байсан Б.Б, Артиллерийн батарейны ахлах ахлагч Д.Б, Холбооны зангилгааны радио холбооны тасгийн Р-140 станцын хоёрдугаар тоотын станцын дарга, ахлах ахлагч Б.Э нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус ангийн цэргийн албан хаагчдыг цэргийн ангиас зохих зөвшөөрөлгүй нууцаар гарган, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд баригдаж буй 15 давхар барилга дээр ажиллуулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан М нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, тус сумын тэтгэвэр тогтоогдоогүй 38 иргэнд тэтгэвэр олгож, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Хилийн цэргийн 0306 дугаар ангийн 0162 дугаар салбарын хангалтын орлогч, ахлах ахлагчаар ажиллаж байсан Ц нь цэргийн албанаас оргон зайлсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.

Мөн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 105, Өмчлөх эрхийн эсрэг 68, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 23, Авлига албан тушаалын 9, Хүрээлэн байгаа орчны эсрэг 8, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 6, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2, Цэргийн албанаас оргон зайлах 1, Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлэсэн хэмээн Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээлэв.

Categories
гадаад мэдээ эдийн-засаг

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт боллоо DNN.mn

Дэлхийн эдийн засгийн 2023 оны чуулга уулзалт Швейцарын Давос хотноо “Хуваагдсан дэлхий ертөнц дэх хамтын ажиллагаа” сэдвийн дор амжилттай боллоо.

Энэ жилийн чуулга уулзалтад цар тахлын дараах дэлхийн бизнесийн салбарын олон төлөөлөл оролцсон бөгөөд энэ нь “бизнес”, “маркетинг” гэсэн нэр томъёоны утгыг жинхэнэ утгаар өөрчиллөө. Чуулга уулзалтаар эдийн засгийн хямралаас гадна, Орос-Украины дайн, уур амьсгалын өөрчлөлт болон дэлхий дахинд тулгамдаж буй бусад асуудлыг хэлэлцлээ.

Дэлхийн эдийн засаг

Эдийн засгийн тал дээр бизнесийн салбарын манлайлагчид цаашдын хэтийн төлөвийн талаар эерэг таамаг дэвшүүлснээр өөдрөг дүр зураг харагдаж байв.

АНУ, Европ ч мөн одоогоор эдийн засгийн уналтад орох эрсдэлээс хол байгаа бололтой. Үүний сацуу дэлхийн ихэнх улс орны эдийн засаг “COVID-19”-өөс үүдэлтэй нөхцөл байдлаас гарч байгаа нь сайны шинж тэмдэг юм.

Хятад улс “COVID-19”-тэй тэмцэхийн тулд хэрэгжүүлж байсан хязгаарлалтуудаа цуцалж хилээ нээсэн нь хэтийн төлөв байдлыг эергээр төсөөлөхөд мөн нөлөөлөв.

Гэсэн ч томоохон эдийн засагтай орнуудын Төв банкууд санаа зовоосон асуудлууд байсаар байгааг анхааруулж, инфляцыг хяналтдаа авахын тулд бодлогын хүүгээ өндөр байлгахаа мэдэгдсэн байна.

Украины тухайд

Украины тал цэргийн нэмэлт тусламж, сэргээн босголтын ажилд санхүүгийн тусламж шаардлагатай байгааг дахин мэдэгдэж, сэргээн босгох үйлст зориулсан амлалтуудыг дайн дууссаны дараа биш, харин одоо өгч эхлэх хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны тэргүүн Одил Франсуа Рено-Бассогийн хувьд, “Одоо бид хэдий чинээ хүчин чармайлт гаргана, төдий чинээгээр сэргээн босголтын ажил хөнгөвчлөгдөнө” гэж хэлснийг “Reuters” агентлаг эш татан мэдээлсэн байна.

Украины Ерөнхийлөгч чуулга уулзалтад цахимаар үг хэлж, тус улсын тэргүүн хатагтай Давост биечлэн очжээ.

Уур амьсгалын өөрчлөлт

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр хөндөгдсөн гол сэдвүүдийн нэг нь уур амьсгалын өөрчлөлт байлаа. Ногоон эрчим хүчийг ашиглах, энэ чиглэлд оновчтой хөрөнгө оруулалт хийх нь нэн шаардлагатай байгааг уулзалтад оролцогч бүх тал хүлээн зөвшөөрчээ.

Бизнесийн салбарын манлайлагчид мөн чинээлэг улс орнууд болон корпорацууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд илүү их хөрөнгө мөнгө зориулах хэрэгтэй гэдэгтэй санал нэгдсэн байна.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын цахим хуудсанд мэдээлснээр, хорт хийн ялгарлыг бууруулах, 2050 он гэхэд биологийн олон янз байдлыг сэргээхэд жил бүр шаардлагатай 3 их наяд долларын санхүүжилтийг бий болгоход туслах зорилготой санаачилгыг эхлүүлжээ.

Чуулга уулзалтын үеэр Грета Тунберг тэргүүтэй байгаль хамгаалагч идэвхтнүүд “Бидэнд Б гараг гэж байхгүй”, “Олборлодог түлшнээс татгалзах ёстой” гэсэн уриа лоозонгуудыг барин эсэргүүцлийн жагсаал өрнүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнгөрсөн 7 хоногт төв замын нэгдүгээр эгнээгээр зорчсон 12.526 зөрчил бүртгэгджээ DNN.mn

Офицеруудын ордноос Таван шарын уулзвар хүртэлх авто замын нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн хэрэгсэл, тусгай дуут болон гэрэл дохио бүхий шуурхай албаны автомашин, зөвшөөрөлтэй суудлын такси болон “Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл”, “Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн” таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл зорчих ёстой.

Бусад тохиолдолд нэгдүгээр эгнээгээр зорчвол зөрчилд тооцож, Зөрчлийн тухай хуулийн дагуу 20,000 төгрөгөөр торгодог. Өнгөрсөн долоо хоногт буюу нэгдүгээр сарын 16-22-нд энэ төрлийн зөрчил 12,526 бүртгэгдсэнийг Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвөөс мэдээллээ.

Мөн тус төвөөс өгсөн мэдээллээс харвал

  • хурд хэтрүүлсэн зөрчил 949
  • үзлэг оношилгоонд ороогүй, тэнцээгүй зөрчил 637
  • согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 279
  • гэрэл дохио зөрчсөн 160
  • түр болон удаан зогссон 1,253 зөрчил бүртгэгдсэн байна.

Төв замын нэгдүгээр эгнээгээр чиглэлийн болон зөвшөөрөгдсөн тээврийн хэрэгслээс бусдыг нь зорчуулахгүй байхын тулд тээврийн цагдаагийн алба хаагчид өнгөрсөн сарын 5-19-нд хяналтаа эрчимжүүлж байв. Үр дүнд нь нийтийн тээврийн хэрэгслийн дундаж хурд 14.4 километр цаг болж, өмнөх үеэсээ 47.9 хувиар өссөн тухай ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирбат хэлж байв. Түүнчлэн тэрбээр камерын хяналтаар зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцдогийг тодотгож байсан юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

УИХ-ын эмэгтэй гишүүд хүүхдийн өвчлөлийн талаарх анхны мэдэгдэхүүнгүй байна DNN.mn

Хүүхдийн ханиад, томуу, хатгалгаа эмнэлгүүдийн ачааллыг дээд цэгт нь тулгаж байна. Монгол Улсын хэмжээнд ганцхан гэж хэлж болох хүүхдийн хамгийн том эмнэлэг болох Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн ачаалал энгийн үеэс гурав дахин их байгаа нь ковидын үеийн эмнэлгийн ачааллаас ч илүү байна.

Тус эмнэлгийн үүдний коридор ч хөл гишгэх зайгүй, хаашаа л харсан өвчиндөө шаналан уйлах хүүхдээ тэвэрсэн эцэг, эхчүүд эмнэлгийн үйлчилгээ авах санаатай дэмий л дугаарлан хүлээх нь эмгэнэлтэй. Үнэхээр Монголын төр ирээдүй хойч болсон бяцхан үрсийнхээ эрүүл мэндийг хөсөр хаяж байна. Үүний эсрэг дуугарах, нийгмийн эмзэг асуудлыг хөндөн, УИХ, Засгийн газрын түвшинд асуудлыг тавих, энэ чигийн ажлыг идэвхжүүлэх хүмүүс бол УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүд. Гэтэл тэд эсрэгээрээ “Бид ханиад хүрчихсэн. Ажиллахад хэцүү байна. Өвчнөө эдгээчихээд удахгүй ажилдаа орно” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Энэхүү хандлагаас нь харахад тэдэнд хүүхдийн өвчлөл хуруун чинээ хамаагүй бололтой. Өөрсдөө өвдчихсөн, төр, хувийн томоохон төлбөртэй эмнэлгүүдэд нэг муу ханиадаа эмчүүлэн яваагаа айхавтар хүнд өвдсөн гэж боддог бололтой. УИХ дахь эмэгтэй гишүүдийн хандлага ийм байхаар бусад нь энэ асуудлыг тоохгүй байх нь арга ч үгүй юм уу даа. Угтаа энэхүү парламент бол түүхэндээ хамгийн олон эмэгтэй улстөрчид сонгогдон ажиллаж байгаа гэдгээрээ онцлог. Гэвч сонгогдон гарч ирсэн эмэгтэй гишүүд нь өөрсдийн өнгө үзэмж, нэр алдар, ширээ сандалтай зууралдан эрэгтэй гишүүдтэйгээ эн тэнцүү улс төрийн “зодоон” хийж байна.

Сүүлийн үед нийгэмд хүүхдийн мөнгөний асуудал хэл ам болж байгаа. Энэхүү асуудалд ч эмэгтэй гишүүд маань дуугарсангүй. Тэд юуны төлөө энэхүү парламентад сонгогдон ажиллаж байгаагаа ер нь ухаардаг болов уу гэж бодогдохоор ажиллаж байгаа нь харамсалтай. Эцэст нь хэлэхэд, өөрсдийн хүүхдүүдээ гадаад, дотоодын хувийн өндөр төлбөртэй эмнэлэгт эмчүүлж байгаа хүмүүст ардын хүүхдийн амь, нас, эрүүл мэнд хамаагүй бололтой.

М.ОРГИЛ

Categories
мэдээ нийгэм

“Морин хуур-35” наадмын бүртгэл эхэллээ DNN.mn

Оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур-35” наадмын бүртгэл эхэлжээ. Тус наадмын зорилго нь Монгол үндэстний дууны уран бүтээлийн урын санг баяжуулах, төрөл хэлбэр, агуулгыг өргөжүүлэн уран бүтээлчдийг алдаршуулах, оны шилдэг дууг шалгаруулахад оршиж байна.

Наадмын бүртгэл ирэх хоёрдугаар сарын 10 хүртэл үргэлжлэх бөгөөд эхний шалгаруулалт хоёрдугаар сарын 12-нд Улсын филармонийн байранд болох бол гала концерт 17-нд Соёлын төв өргөөнд болно.

Уран бүтээлчид мэргэжлийн, нийтийн, хүүхдийн, орчин цагийн болон бусад төрлийн номинацид бүтээлээ өрсөлдүүлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Менингит, миелингүйтэл өвчний тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө DNN.mn

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор менингит, миелингүйтэл эмийн эмчилгээг 1.8 сая төгрөг, мэс заслын тусламж үйлчилгээ 3.5 сая төгрөг байх бөгөөд үүний 85 хувийг ЭМД-ын сангаас хариуцан төлөхөөр зохицуулсан.

Та сард 5500 төгрөг, жилд 66000 төгрөгийг өөрийн эрүүл мэнддээ зарцуулснаар энэхүү тусламж, үйлчилгээг ЭМДЕГ-тай гэрээтэй улсын болон хувийн хэвшлийн 82 байгууллагаас ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.
Даатгуулагч та дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-уудтай доорх линкээр орж танилцаарай.