Categories
мэдээ цаг-үе

НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ DNN.mn

2022 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлэхээр төлөвлөсөн болохыг Татварын байгууллагаас мэдээллээ.

Иргэд НӨАТ-ын 2%-ийн буцаан олголтоороо тээврийн хэрэгсэл, галт зэвсэг, үл хөдлөх эд хөрөнгө, газрын төлбөр, малын тоо толгойн албан татвар, газрын үл хөдлөх эд хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой байдаг. Буцаан олголтоороо эдгээр татварыг төлөх иргэдийн хүсэлтийг өнөөдөр аваад дуусах юм байна.

Тодруулбал, EBarimt системийн татварын нэхэмжлэл бүхий асуулгад “Тийм” гэсэн товчийг дарснаар хүсэлт бүртгэгдэж, татвар төлөгдөнө. Энэ тохиолдолд буцаан олголтын мөнгийг бэлнээр авахгүйг Татварын байгууллагаас тодотгов.

НӨАТ-ын буцаан олголтын мөнгөөрөө татваруудаа төлөх заавар:

Categories
спорт

ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТӨРЛӨӨС НЬ ШАЛТГААЛАН ХОЁР ТУСДАА ҮНИЙН ХЯЗГААР ТОГТООХООР БОЛЖЭЭ DNN.MN

Далайгаар нийлүүлж буй Оросын түүхий газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний үнийг хязгаарлах бодлогод оролцож буй орнуудын төлөөлөгчид газрын тосны бүтээгдэхүүний төрлөөс нь шалтгаалан хоёр тусдаа үнийн хязгаар тогтоохоор тохиролцжээ. Энэ тухай АНУ-ын Сангийн яамны тэргүүн дэд сайд Адевале Адейемо холбоотон орнуудын төлөөлөгчидтэй өчигдөр хийсэн цахим уулзалтын дараа мэдээлсэн байна.

Түүний мэдээлснээр, АНУ болон тус улсын холбоотон орнуудын дэд сайд нар түүхий газрын тосны үнийн хязгаараас гадна, боловсруулсан бүтээгдэхүүнд хоёр тусдаа тааз тогтоохоор тохиролцжээ. Тодруулбал, дизель түлш, бензин гэх мэт ихэвчлэн өндөр үнээр худалдаалдаг бүтээгдэхүүнүүд, мазут зэрэг хямд бүтээгдэхүүнүүдийн үнэд тусдаа дээд хэмжээ тогтоох аж.

“Эдгээр бүтээгдэхүүнийг худалдаалж буй зах зээлийн үнийн зөрүү их байгааг харгалзан үзвэл ийм арга нь боловсруулсан бүтээгдэхүүний үнийн хязгаарын бодлогыг илүү сайн нийцүүлэх боломжийг олгоно гэдэгтэй бид санал нэгдэв” гэж АНУ-ын Сангийн яамны тэргүүн дэд сайд онцлон тэмдэглэжээ.

Оросын газрын тосны бүтээгдэхүүний үнийг хоёрдугаар сард хязгаарлах төлөвтэй байгаа бөгөөд хоёрдугаар сард Европын Холбоо тэдгээрийг худалдан авахаа зогсоож, далайгаар тээвэрлэхийг хориглох юм. Үүнээс гадна, гуравдугаар сард Оросын газрын тосны үнийг хязгаарлах механизмд оролцож буй орнууд түүнд хяналт шалгалт хийнэ. Далайгаар экспортолдог Оросын газрын тосны үнэд 12 дугаар сард тогтоосон тааз нь одоо нэг торх нь 60 ам.доллар байгаа юм. Үүний хариуд ОХУ тухайн гэрээнд үнийн дээд хязгаар тогтоох механизмыг шууд болон шууд бусаар тусгасан бол гадаадын аж ахуйн нэгжүүдэд газрын тос нийлүүлэхийг хориглосон билээ.

Categories
ардын-цолтон спорт

​АРДЧИЛЛАА ХАМГААЛЖ ЖАГСАВ DNN.MN

Тель-Авив хотод олон арван мянган израильчууд Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн засгийн газрын шүүхийн тогтолцоог шинэчлэх төлөвлөгөөгардчиллын үндсийг алдагдуулна гэж эсэргүүцэн жагсав.Израилийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр 100 мянга орчим хүн эсэргүүцлийн жагсаалд оролцсон гэж мэдэгджээ. Долоо хоногийн өмнө өөр нэг жагсаал болсон бөгөөд Нетаньяху болон түүний хэт үндсэрхэг үзэлтэй, хэт үнэн алдартны засгийн газрыг эсэргүүцсэн олон арван мянган хүнийг хамарсан юм.

Эрх мэдлийн тэнцвэргүй байдал нь шүүгчид болон засгийн газрын хуулийн зөвлөхүүдэд хууль боловсруулах болон засаглалд хэт их эрх мэдэл олгосон гэж засгийн газар үзэж өөрчлөлт хийх гэж байгаа юм. Харин Нетаньяху сөрөг хүчний эсэргүүцлийг үл харгалзан өөрчлөлтийг үргэлжлүүлнэ гэж амласан билээ.

ЭсэргүүцэгчидТель-Авив хотын төв гудамжуудыг дүүргэж, Израилийн далбааг барин “Манай хүүхдүүд дарангуйлагч дэглэмд амьдрахгүй”, “Израиль, бидэнд асуудал байна” гэсэн лозун барьсан байв.“Энэ бол улс орноо хамгаалах жагсаал” гэж жагсаалд нэгдсэн сөрөг хүчний удирдагч, Ерөнхий сайд асан Яир Лапид мэдэгдээд “Ардчиллаа хамгаалахын тулд хүмүүс өнөөдөр энд ирсэн” гэжээ. “Бүх үеийнхэн санаа зовж байна. Энэ бол тоглоом биш” гэж жагсагч оюутан хэлжээ.

Энэ долоо хоногийн эхээр авлигын хэргээр шүүгдэж буй Нетаньяху эсэргүүцлийн жагсаалыг үл харгалзан шүүхийн шинэчлэлийн төлөвлөгөөг үргэлжлүүлнэ гэж амласан бөгөөд энэхүү өөрчлөлт нь Нетаньяхуг авлигын хэргээр шүүхээс ялаас мултрах эсвэл шүүхийн хэргийг бүрмөсөн алга болгоход тусална гэж жагсагчид үзэж байгаа аж.

Categories
спорт

БАРУУНЫ ОРНУУД УКРАИНД ШИНЭЭР ЗЭВСЭГЛЭЛ ТЕХНИК НИЙЛҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ DNN.MN

Украинд цэргийн тусламж үзүүлэх “Рамштейн-8”-ын уулзалт өнгөрсөн долоо хоногт болж, барууны орнуудаас дараах зэвсэглэлийг шинээр нийлүүлэхээр боллоо. Үүнд:

  • 8 нэгж Avenger зенит пуужингийн цогцолбор;
  • 3 нэгж Patriot зенит пуужингийн цогцолбор;
  • 7 нэгж Gepard зенитийн өөрөө явагч их бууны төхөөрөмж;
  • Iris-T зенит пуужингийн цогцолбор;
  • NASAMS системд зориулсан пуужингууд;
  • 58 нэгж Bradley хуягт тээвэрлэгч;
  • 40 нэгж Marder хуягт тээвэрлэгч;
  • 90 нэгж Stryker хуягт тээвэрлэгч;
  • 350 нэгж жийп;
  • 19 нэгж гаубиц;
  • 12 нэгж Challenger-2 хүнд танк;
  • Т-72 танкууд;
  • Нисдэг тэрэгнүүд;
  • Олон мянган тооны их бууны сум болон бусад зэвсэглэл, техник багтаж байна. ЭХ СУРВАЛЖ: iss.gov.mn
Categories
ардын-цолтон спорт

БАТЛАН ​​ХАМГААЛАХ ЯАМНЫ БАРИЛГА ДЭЭРХ “ПАНЦИР-S1” DNN.MN

Оросын олон нийтийн сүлжээгээр Кремлийн ойролцоох Москвагийн төвд байрлах зарим барилгын дээвэр дээр агаарын довтолгооноос хамгаалах систем суурилуулсан тухай гэрэл зураг, бичлэг цацагдаж байна. Тодруулбал, Оросын Батлан хамгаалах яамны барилгын дээвэр дээр “Панцир-S1” цогцолбор байрлуулсан байна. МөнТаганка дахь Тетеринскийн өндөр барилгын дээд давхрын нэгнээс авсан видео бичлэг нийтийн сүлжээнд тавигджээ.

“Сирена” телеграм сувгаар Рублево-Успенское хурдны зам дагуух Ново-Огарёво дахь Путины байрнаас 10 гаран километр зайдагаарын довтолгооноос хамгаалах систем “Pantsir-S1” байрлуулсан бичлэг нийтлэгджээ. Мөн цэргийн удирдлага байрладаг Шинэ Москва дүүргийн Остафьево дахь нисэх онгоцны буудлаас хоёр километрийн зайд агаарын довтолгооноос хамгаалах хэд хэдэн систем байрлуулжээ. Бичлэгийг “Сирена” редакц руу илгээсэн иргэн сар орчмын өмнө эндцэргийн техник хэрэгсэл байрлуулсан гэж хэлсэн байна.

Оросын нийгмийн сүлжээнд Тимирязевын Хөдөө аж ахуйн академийн нутаг дэвсгэрт байрлуулсан “С-400” цогцолбор,Лосины Островын цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан агаарын довтолгооноос хамгаалах батерейны дүрс зэрэг Москвагийн янз бүрийн хэсэгт цэргийн техник хэрэгсэл байрлуулсан зургууд нийтлэгдэж байна.

Оросын Пуужин, артиллерийн шинжлэх ухааны академийн эрдэм шинжилгээ, техникийн бага хурлын үеэр агаарын довтолгооноос хамгаалах “Панцир-С1” пуужингийн систем туршилтын явцад хэд хэдэн ноцтой дутагдалтай байгааг онцолжбайсан билээ. Сүүлийн үед Украины хилээс хол Оросын нутгийн гүнд, бүр Москвад хүртэл дэлбэрэлт болж олон тооны гал түймэр гарах болсон юм. Ийнхүү өөрсдийнх нь цэргүүд украинчуудыгхэрхэн алж, хядаж байгааг диван дээрээ тухлан, зурагтаар харж байсан орос иргэд өөрсдөө пуужингийн цохилтын үеэр ямар арга хэмжээ авах тухай гарын авлага уншиж эхлэв.

 

Г.АМАРСАНАА

Categories
спорт

“ҮНДЭСТЭН ДАМНАСАН ГЭМТ ХЭРГИЙН БАЙГУУЛЛАГА” АНГИЛАЛД ОРУУЛАВ DNN.MN

АНУ-ын засаг захиргаа Оросын хувийн цэргийн компани “Вагнер” группийг “үндэстэн дамнасан гэмт хэргийн байгууллага” ангилалд албан ёсоор оруулснаа зарлав.Тус компани нь хөлсний цэргүүдээ Украины дайнд Оросын албан ёсны армитай цуг тулалдуулж байгаа билээ.

Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Жон Кирби ерөнхийлөгч Владимир Путиний ойрын хүн гэгддэг Евгений Пригожиний удирддаг “Вагнер” групп одоо Украинд 50,000 орчим цэргээ байлдуулж байгаагийн 80 хувь нь шоронгоос элсүүлсэн хоригдлууд байна гэж мэдээлэв.

АНУ-ын сангийн яам Вагнер Группийг “үндэстэн дамнасан гэмт хэргийн байгууллага” гэж зарласнаар Италийн мафи болон Орос, Японы зохион байгуулалттай гэмт хэргийн байгууллагуудтай нэг ангилалд орж байгаа юм.

Ингэснээр тус байгууллагын олон улсад явуулах банк, санхүү, худалдааны үйл ажиллагаанд өргөн хүрээний хориг үйлчлэхээр болж байна.

“Вагнер бол өргөн хүрээнд харгислал явуулж, хүний эрхийг зөрчдөг гэмт хэргийн байгууллага юм. Вагнерт тусалж буй этгээдүүдийг олж илрүүлэх, илчлэх, үйл ажиллагааг нь таслан зогсоох чиглэлд бид тууштай ажиллах болно” гэж Кирби мэдэгджээ. Кирби бас “Вагнер” Украинд харьцангуй амжилттай байлдааны ажиллагаа явуулж Кремль дэх хүчний харьцаанд нөлөөлөхийг хичээж байна гэж онцлон мэдэгджээ.

“Вагнер нь Оросын зэвсэгт хүчин болон Оросын бусад төрийн байгууллагуудын эсрэг гол өрсөлдөгч хүч болоод байна. Пригожин өөрийн нэр нөлөөг өсгөх, ашиг сонирхлоо хамгаалахад чиглэсэн шийдвэрүүдийг Украины фронт дээр гаргаж буй нь тодорхой болсон” гэж Кирби мэдээлсэн байна.

АНУ-ын засаг захиргаа Оросын хувийн цэргийн компани “Вагнер” группийг “үндэстэн дамнасан гэмт хэргийн байгууллага” ангилалд албан ёсоор оруулснаа зарлав.Тус компани нь хөлсний цэргүүдээ Украины дайнд Оросын албан ёсны армитай цуг тулалдуулж байгаа билээ.

Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Жон Кирби ерөнхийлөгч Владимир Путиний ойрын хүн гэгддэг Евгений Пригожиний удирддаг “Вагнер” групп одоо Украинд 50,000 орчим цэргээ байлдуулж байгаагийн 80 хувь нь шоронгоос элсүүлсэн хоригдлууд байна гэж мэдээлэв.

АНУ-ын сангийн яам Вагнер Группийг “үндэстэн дамнасан гэмт хэргийн байгууллага” гэж зарласнаар Италийн мафи болон Орос, Японы зохион байгуулалттай гэмт хэргийн байгууллагуудтай нэг ангилалд орж байгаа юм.

Ингэснээр тус байгууллагын олон улсад явуулах банк, санхүү, худалдааны үйл ажиллагаанд өргөн хүрээний хориг үйлчлэхээр болж байна.

“Вагнер бол өргөн хүрээнд харгислал явуулж, хүний эрхийг зөрчдөг гэмт хэргийн байгууллага юм. Вагнерт тусалж буй этгээдүүдийг олж илрүүлэх, илчлэх, үйл ажиллагааг нь таслан зогсоох чиглэлд бид тууштай ажиллах болно” гэж Кирби мэдэгджээ. Кирби бас “Вагнер” Украинд харьцангуй амжилттай байлдааны ажиллагаа явуулж Кремль дэх хүчний харьцаанд нөлөөлөхийг хичээж байна гэж онцлон мэдэгджээ.

“Вагнер нь Оросын зэвсэгт хүчин болон Оросын бусад төрийн байгууллагуудын эсрэг гол өрсөлдөгч хүч болоод байна. Пригожин өөрийн нэр нөлөөг өсгөх, ашиг сонирхлоо хамгаалахад чиглэсэн шийдвэрүүдийг Украины фронт дээр гаргаж буй нь тодорхой болсон” гэж Кирби мэдээлсэн байна:

Categories
ардын-цолтон спорт

ЯПОН УЛС ХҮН АМЫН БУУРАЛТЫГ ЗОГСООНО DNN.MN

Япон улсын ерөнхий сайд Фүмио Кишида парламентын чуулганы нээлт дээр үг хэлэхдээ хүн амынхаа тоон бууралтыгзогсооход чиглэсэн шийдвэртэй арга хэмжээ авах цаг ирснийг мэдэгджээ. Жил ирэх тутам хүн ам нь улам хөгширч, төрөлт багасаж буй Япон улсад өнгөрсөн онд түүхэндээ анх удаа 800,000 хүрэхгүй тооны хүүхэд мэндэлсэн юм. Эрх баригчид өмнө нь төрөлтийн бууралт найман жилийн дараа ийм хэмжээнд хүрнэ гэж тооцоолж байжээ.

Засгийн газраас олон хүүхэдтэй болохыг дэмжсэн янз бүрийн бодлого хэрэгжүүлж, арга хэмжээ авч байгаа ч үр дүнд хүрэхгүй байгаа юм. Өнөөдөр Японы хүн амын дундаж нас 49 болсон нь дэлхийн хэмжээнд зөвхөн Монако хот улсын дараа орох өндөр үзүүлэлт болоод байна. “Манай улс үндэстэн нийгмийн чиг үүргээ хэвийн хадгалж чадах эсэх дээрээ тулаад байна. Хүүхэд төрүүлэхийг дэмжих шийдвэртэй арга хэмжээг хойшлуулахгүйгээр авч хэрэгжүүлэх цаг ирлээ. Бидэнд хүлээх цаг байхгүй” гэж Кишида онцлон хэлжээ. Тэрээр төрөлтийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг хоёр дахин нэмсэн төлөвлөгөөг энэ оны зургаадугаар сард танилцуулж, Хүүхэд, Гэр бүлийн асуудал хариуцсан агентлаг дөрөвдүгээрбайгуулна гэдгийг энэ үеэр зарласан байна.

Гэр бүлүүд хүүхэдтэй болоход эдийн засгийн дарамт гол саад болж байгаа гэж судлаачид үздэг. Япон улс нь одоогоор хүүхэд өсгөхөд хамгийн өндөр зардалтай дэлхийн гурав дахь оронд тооцогддог.Энэ үзүүлэлтээр Японы дээр бичигддэг Хятад, Өмнөд Солонгос улсуудад мөн адил хүн ам зүйн хямрал нүүрлээд байгаа юм гэж “Reuters” мэдээлэв.

Д.АМАРСАНАА

 

Categories
спорт

БОРИС ЖОНСОН УКРАИНД ДАХИН АЙЛЧЛАВ DNN.MN

Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсон Украинд айлчилжээ. Энэ нь өнгөрсөн оны хоёрдугаар сарын 24-нд дайн эхэлснээс хойш тус улсад хийсэн түүний дөрөв дэх удаагийн айлчлал юм. Борис Жонсон дайнд ихээхэн нэрвэгдсэн Киев мужийн баруун хойд хэсгийн Буча, Бородянка хотуудад Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн хамт очин нөхцөл байдалтай биечлэн танилцжээ.

Өнгөрсөн долоо хоногт болсон Давосын эдийн засгийн чуулганд Борис Жонсон оролцох үедээ Украинд ялалт байгуулахад нь шаардлагатай танк болон бусад зэвсэг техник хэрэгслүүдийг нийлүүлэхийг дэлхийн улс орнуудад уриалсан юм. Жонсоны Украиныг дэмжиж уриалсан энэ үгэнд талархаж байгаагаа Зеленский уулзалтынхаа үеэр илэрхийлжээ.

Дайныг дуусгах цорын ганц зам бол Украины ялалт гэдгийг Борис Жонсон айлчлалынхаа үеэр хэлсэн байна. Их Британи Украинд “Чэлленжер 2” танк нийлүүлнэ гэдгээ өнгөрсөн долоо хоногийн эхээр мэдэгдсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

“Улаанбаатар төмөр зам”-ын 13 албан тушаалтанд хариуцлага тооцуулах албан бичиг хүргүүлэв DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь энэ сарын 16-20-нд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 377 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 71 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ.

Одоогоор 306 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянаж байна. Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 46 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 12 гомдол, мэдээллийг хянан шийдсэнийг АТГ мэдээлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 8 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгажээ. Шалгалтаар 2022 онд томилогдсоноос хойш 30 хоногийн дотор ХАСХОМ-ээ гаргаагүй “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 13 албан тушаалтанд Захиргааны ерөнхий хуулийн дагуу хариуцлага тооцуулах тухай албан бичгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн байна.

Categories
мэдээ цаг-үе

Тархины хоргүй хавдрын тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө DNN.mn

Тархины хоргүй хавдрын тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлж байна.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн өнгөрсөн оны нэгдүгээр тогтоолоор

  • Тархины хоргүй хавдрын эмийн эмчилгээг 470,000 төгрөг
  • Мэс заслын тусламж үйлчилгээний хүндрэл, хэрэглэгдэх багаж хэрэгслээс хамаарч 4.3-15.6 сая төгрөг байх бөгөөд үүний 85 хувийг ЭМД-ын сангаас хариуцан төлөхөөр зохицуулсан.

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлснөөс ЭМДЕГ-тай гэрээтэй улсын болон 25 байгууллагаас ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр авах боломжтой хэмээн Эрүүл Мэндийн Яамнаас мэдээлэв.

Дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт эрүүл мэндийн байгууллагуудтай ЭНД дарж танилцах боломжтой.