Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын буцаан олголтоор татвараа төлөх боломжтой DNN.mn

Та бүхэн НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтоор татвар төлөхийг хүсвэл 2023.01.21-25-ны өдрийг хүртэл ebarimt системээр таны төлөх боломжтой татварын нэхэмжлэл бүхий асуулгад “тийм” гэсэн товчыг дарснаар таны хүсэлт бүртгэгдэж, татвар төлөгдөнө.

Төлөх боломжтой татварын төрөл:

– Автотээврийн хэрэгслийн албан татвар
-Галт зэвсгийн албан татвар
-Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
-Газрын төлбөр /газар эзэмшигч/
-Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/
-Малын тоо толгойн албан татвар
-Авто замын байгууламж ашигласны төлбөр

Categories
мэдээ нийгэм

Малд яваад сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ DNN.mn

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн Хуурай худаг гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 71 км, сумын төвөөс баруун хойд зүгт 29 км/-т өчигдөр өдрийн 12:00 цагийн орчим иргэн А /51 настай, эрэгтэй/ малаа хариулахаар яваад сураггүй болсон байна.

Энэ тухай дуудлага мэдээлэл мөн өдрийн 19:15 цагт ОБГ-т ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр анги, сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, сумын Эрүүл мэндийн төв, “Эрдэнэс таван толгой ХХК-ийн ажилтнууд, ар гэрийнхэн иргэн А / 51 настай, эрэгтэй/-ийг 20:17 цагаас 21:35 цаг хүртэл тус багийн Монгол толгой, Хонгор-Овоо гэдэг газруудад 15 км-ын тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 21:35 цагт гэрээс нь баруун зүгт 12 км-т Монгол толгой гэдэг газраас эсэн мэнд олж тус сумын Эрүүл мэндийн төвийн их эмчид хүлээлгэн өгсөн байна.
Малдаа яваад сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ
Categories
мэдээ цаг-үе

УЦУОШГ: Ихэнх нутгаар жавартай хүйтэн хэвээр байна DNN.mn

Өнөө маргаашдаа нутгийн баруун хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар жавартай хүйтэн хэвээр байна.

2023 оны 01 дүгээр сарын 25-наас 01 дүгээр сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 26-нд Алтайн уулархаг нутгаар, 27, 28-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -36…-41 градус, өдөртөө -24…-29 градус, Увс нуурын хотгор, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -19…-24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -8…-13 градус, бусад нутгаар шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -13…-18 градус хүйтэн байна.

Categories
гадаад мэдээ

​Япон улс хүн амын бууралтыг зогсооно DNN.mn


Япон улсын ерөнхий сайд Фүмио Кишида парламентын чуулганы нээлт дээр үг хэлэхдээ хүн амынхаа тоон бууралтыгзогсооход чиглэсэн шийдвэртэй арга хэмжээ авах цаг ирснийг мэдэгджээ. Жил ирэх тутам хүн ам нь улам хөгширч, төрөлт багасаж буй Япон улсад өнгөрсөн онд түүхэндээ анх удаа 800,000 хүрэхгүй тооны хүүхэд мэндэлсэн юм. Эрх баригчид өмнө нь төрөлтийн бууралт найман жилийн дараа ийм хэмжээнд хүрнэ гэж тооцоолж байжээ.

Засгийн газраас олон хүүхэдтэй болохыг дэмжсэн янз бүрийн бодлого хэрэгжүүлж, арга хэмжээ авч байгаа ч үр дүнд хүрэхгүй байгаа юм. Өнөөдөр Японы хүн амын дундаж нас 49 болсон нь дэлхийн хэмжээнд зөвхөн Монако хот улсын дараа орох өндөр үзүүлэлт болоод байна. “Манай улс үндэстэн нийгмийн чиг үүргээ хэвийн хадгалж чадах эсэх дээрээ тулаад байна. Хүүхэд төрүүлэхийг дэмжих шийдвэртэй арга хэмжээг хойшлуулахгүйгээр авч хэрэгжүүлэх цаг ирлээ. Бидэнд хүлээх цаг байхгүй” гэж Кишида онцлон хэлжээ. Тэрээр төрөлтийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг хоёр дахин нэмсэн төлөвлөгөөг энэ оны зургаадугаар сард танилцуулж, Хүүхэд, Гэр бүлийн асуудал хариуцсан агентлаг дөрөвдүгээрбайгуулна гэдгийг энэ үеэр зарласан байна.

Гэр бүлүүд хүүхэдтэй болоход эдийн засгийн дарамт гол саад болж байгаа гэж судлаачид үздэг. Япон улс нь одоогоор хүүхэд өсгөхөд хамгийн өндөр зардалтай дэлхийн гурав дахь оронд тооцогддог.Энэ үзүүлэлтээр Японы дээр бичигддэг Хятад, Өмнөд Солонгос улсуудад мөн адил хүн ам зүйн хямрал нүүрлээд байгаа юм гэж “Reuters” мэдээлэв.

Д.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

МУИС-ийн зөвлөх профессор Р.Энхбат, ШУТИС-ийн сургалтын төвийн захирал Д.Энхтуяа нарын таван хүнд академич цол хүртээв DNN.mn

Шинжлэх ухааны академийн Их чуулганы 2022 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн 02 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий эрдэмтдэд “Академич” хэргэм хүртээв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар:

  1. ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Бодлого судлал, улс төрийн эдийн засгийн ухааны салбарын эрхлэгч, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор Бадамдоржийн Батхишиг,
  2. ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Философийн шинжлэх ухааны доктор, профессор Чимэдцэрэнгийн Ган-Өлзий,
  3. Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн захирал, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Чимэдцэрэнгийн Чимэдрагчаа,
  4. ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн Математикийн салбарын эрхлэгч, МУИС-ийн зөвлөх профессор Рэнцэний Энхбат,
  5. ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн сургуулийн “Shima Seiki training center” сургалтын төвийн захирал, Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Доржийн Энхтуяа нар “Академич” хэргэм хүртлээ.

Тухайн салбартаа онолын шинэ дүгнэлт, судалгаа хийж, практикт нэвтрүүлэх аргачлал боловсруулан, олон улсын нэр хүндтэй сэтгүүлд бүтээлээ нийтлүүлж, судлаачдадаа хүлээн зөвшөөрөгдсөн эрхмүүдэд баяр хүргэж, амжилт хүсэн ерөөв.

зураг

зураг

зураг

Categories
мэдээ нийгэм

ГХЯ: Чехэд нас барсан эмэгтэйн үхэл гадны нөлөөгүй DNN.mn

Чех улсад жирэмсэн 38 настай эмэгтэй нас барсан гэх мэдээлэл гарсан билээ.

Энэхүү хэргийг Чех улсын цагдаагийн байгууллага шалгаж буй юм. Эхний үзлэгээр эмэгтэйн үхлийн шалтгааныг гадны нөлөөгүй гэсэн дүгнэлт гарсан талаар ГХЯ-ны косулын газрын дарга Болд мэдэгдлээ.

Нас барсан эмэгтэйн нөхөртэй холбогдсон. Гадаад харилцааны яам бүх талаар хамтран ажиллаж буй. Мөн ар гэрийнх нь зүгээс нарийн мэдээллийг олон нийтэд өгөхгүй байхыг хүссэн. Иймээс өөр тайлбар хэлэх боломжгүй гэдгийг Гадаад харилцааны яамнаас илэрхийллээ.

Дашрамд сонирхуулахад Гадаад харилцааны яамнаас гадаадад нас барсан болон гэмт хэрэгт холбогдсон иргэдэд эрх зүйн тусалцаа үзүүлэх, бусад хэлбэрээр туслах зэрэгт ихээхэн анхаарч буй гэнэ. Монгол улсын иргэд тухайн улсад очоод хууль зүйн мэдлэггүйн улмаас асуудалд орох нь элбэг байдаг. иймээс энэ тал дээр гадаад яам анхаарч, зохих шийдвэрүүдийг гаргаад эхэлсэн гэлээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 582.32 төгрөгөөр суларчээ DNN.mn

Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш 2022 оны 12 дугаар сард 3431.29 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 582.32, өмнөх сарынхаас 24.85 төгрөгөөр суларчээ.

Төв банкаас зарласан төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш мөн сард 491.66 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 44.28, өмнөх сарынхаас 17.14 төгрөгөөр суларсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Харин төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш өнгөрсөн оны 12 дугаар сард 52.35 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 13.73 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас 3.54 төгрөгөөр чангарсан байна.

Categories
мэдээ нийгэм

Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийн эхний шүүх хурал хойшиллоо DNN.mn

Иргэн Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал өнөөдөр 11:00 цагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд эхэлсэн. Гэвч түүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшилсон талаар албаны эх сурвалж хэллээ.

Тодруулбал, тэрбээр өмгөөлөгчөөсөө татгалзаж, шинэ өмгөөлөгч авахаар болсон тул шүүх хуралдаан хоёрдугаар сарын 10-н хүртэл хойшиллоо.

Хэргийн талаар сануулбал, 2022 оны аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны хойд замд “Toyota Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрөн явган зорчигч 12 настай С, Э нарыг дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулж, долоон автомашин мөргөсөн осол гаргасан.

Categories
спорт

​УКРАИНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ДАВОСЫН ЧУУЛГАНД ЦАХИМААР ОРОЛЦОВ DNN.MN

 

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Давосын чуулганд цахимаар оролцох үедээ Оросын эсрэг тулалдахад нь шаардлагатай байгаа зэвсэг, танк, агаараас хамгаалах системийг яаралтай нийлүүлэхийг Барууны холбоотон улсуудад уриалав.

Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулганд хэлсэн үгэндээ тэрээр “Та нарын шийдвэр гаргаж чадахгүй эргэлзэж байх хугацааг террорист улс аллага үйлдэхэд ашиглаж байна” гэжээ. Герман улс өөрийн оронд үйлдвэрлэдэг “Барс” танкийг Украинд нийлүүлэх эсэхдээ эцсийн шийдвэр гаргаж чадахгүй байгаа нь олон нийтээс ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа билээ. Одоогоор Польш, Финлянд улсууд Украинд тус танкийг нийлүүлнэ гэдгийг мэдэгдээд байгаа юм. Гэхдээ эдгээр танкийг үйлдвэрлэсэн Германы зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай юм. Харин Германы Канцлер Олаф Шольц танк нийлүүлэх эсэхдээ тодорхой хариулт өгөөгүй байгаа бөгөөд Герман улс Украинд маш их хэмжээний тусламж үзүүлж байгааг сануулжээ. Үнэхээр ч Герман улс Украинд үзүүлж буй тусламжийн хэмжээгээрээ АНУ-ын дараа хоёрдугаарт орж байгаа юм. Түүнчлэн Украиныг сумаар хангахын тулд үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, Украинд орчин үеийн, маш үр дүнтэй зенитийн пуужингийн систем нийлүүлснээ Олаф Шольц сануулсан юм.

Categories
ардын-цолтон спорт

СЕРГЕЙ ЛАВРОВЫГ УУЧЛАЛ ГУЙХЫГ ШААРДАВ DNN.MN

Европын Еврейн конгресс “ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын Оросын талаар баримталж буй бодлогыг Адольф Хитлерийн авч явуулсан еврейчүүдийн эсрэг харгис бодлоготой адилтгасандаа уучлалт гуйх ёстой” гэж үзсэн байна. Энэ тухай тус конгрессын цахим хуудаст нийтлэгдсэн мэдэгдэлд дурджээ. Европын Еврейн конгрессийн ерөнхийлөгч Ариэль Музикант “Сайд Лавров ардчилсан орнуудын эвслийн үйл ажиллагааг Холокостын үеэр Хитлер зургаан сая еврейг хавчиж, хөнөөхийг оролдож байсантай адилтгасан ичгүүртэй харьцуулалт биднийг цочирдууллаа. Тиймээс Оросын сайдыг уучлалт гуйхыг шаардаж байна” гэжээ.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэвлэлийн бага хурлын үеэр Хитлер еврейчүүдийн эсрэг явуулсан ажиллагаа шиг АНУ өнөөдөр Оросын эсрэг үйл ажиллагаа явуулж байна гээд АНУ-ын Оростой сөргөлдөн, эвсэл байгуулсныг Наполеон, Адольф Хитлер нарын үйл ажиллагаатай харьцуулсан юм. Оросын дипломатуудын тэргүүн “Наполеон Европыг Оросын эсрэг дайчилсан шиг АНУ Хитлерийн нэгэн адил Европын холбоо болон НАТО-гийн гишүүн орнуудын эвсэл Украинаар халхавчилж, Оросын эсрэг дайтаж байна” гэж хэлсэн юм хэмээн ”LENTA” мэдээлэв.

Г.АМАРСАНАА