Categories
мэдээ нийгэм

НОБГ: Шар усны үер үүсэж болзошгүй газруудад үзлэг шалгалт хийж байна DNN.mn

Улаанбаатар хотын ерөнхий менежерийн тушаалаар томилогдсон ажлын хэсэг дүүргүүдийн нутаг дэвсгэрт инженерийн шугам сүлжээний ашиглалтын нөхцөл байдалд үзлэг шалгалтыг зохион байгуулж байна.Үзлэг шалгалтаар халиа дошин, хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх, ус зайлуулах шугам сүлжээний хэвийн ажиллагааг хангах арга хэмжээг авч, үүссэн нөхцөл байдлыг арилгах шуурхай зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлж эхэлжээ.

Энэ хүрээнд зарим дүүргийн нутаг дэвсгэрт халиа дошин, мөстөх нөхцөл байдал үүссэнийг шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Тухайлбал Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо Сэлбэ голын дагуу мөсний халиа үүсэж тухайн орчинд амьдардаг 13 айл өрхийн хашаа руу хальж мөстсөн нөхцөл байдал үүссэн байна.Дүүргийн Онцгой комиссоос шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэн Онцгой байдлын хэлтэс, Геодези усны барилга байгууламж ОНӨААҮГ хамтран экскаватор, ачааны автомашин, мини автоачигч техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, мөсний халианы улмаас ус орж болзошгүй айлуудын хашаанд тулгаж шороон далан босгож иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллажээ.

Categories
мэдээ нийгэм

УЕПГ: Ч.Маралмаад холбогдох шүүх хуралд өөр прокурор томилолтоор оролцсон DNN.mn

Иргэн Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал хоёрдугаар сарын 10-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшилсон.

“Шүүгдэгч өмгөөлөгчөөсөө татгалзсан учраас шүүх хурал хойшилсон. Шүүх хуралд хохирогчийн хоёр өмгөөлөгч, улсын яллагч нар оролцсон. Мөн прокурор солигдсон байна. Үүний шалтгааныг тодорхой мэдэхгүй. Мөн шүүгдэгч өөрөө ирсэн” хэмээн хохирогчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг хэлсэн.

Тэгвэл прокурор солигдсон шалтгааны талаар “Иргэн Ч.Маралмаад холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн прокурор нь ээлжийн амралттай байгаа тул өнөөдрийн шүүх хуралд өөр прокурор томилолтоор оролцсон байна” хэмээн Улсын Ерөнхий Прокурорын Газраас тайлбар өгөв.

Categories
мэдээ цаг-үе

Цагаан сараар гурав хоног амарна DNN.mn

XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин туулай жилийн хаврын тэргүүн сарын битүүн хоёрдугаар сарын 20-нд, шинийн нэгэн 21-нд тохионо. Монголчууд уламжлалт цагаан сарын баяраараа гурав хоног амрах хуультай.

Энэ жилийн цагаан сарын амралтын өдрүүд хоёрдугаар сарын 21-ний Мягмар гаригаас 24-нийг хүртэл үргэлжилнэ. Ингэснээр шинийн дөрвөн буюу Баасан гаригт ажил, сургууль цугларах нь.

Ташрамд дурдахад, хоёрдугаар сар 28 хоногтой. Дөрвөн жилд нэг удаа тохиодог хоёрдугаар сарын 29-ний өдөр 2024 онд байна.

Categories
мэдээ цаг-үе

Замын-Үүд-Эрээн чиглэлийн автобусны хуваарьт өөрчлөлт орлоо DNN.mn

Нэгдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн “Замын-Үүд-Эрээн хот” чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт орлоо.

Цагийн хуваарь: 08:00, 08:10, 08:20, 08:30, 08:40, 08:50, 09:00, 09:10, 09:20, 09:30 цагуудад Замын-Үүд сумын галт тэрэгний буудлаас хөдөлнө.

Иймд иргэн та дараах шаардлагуудын ханган тус чиглэлд зорчих тасалбараа авна уу. Үүнд: 1. Сүүлийн 48 цагийн хугацаанд гарсан /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг үндэслэн зорчих тасалбарыг захиалах

2. /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариу байхгүй тохиолдолд хил дээрээс буцах тул Иргэн та хариуцлагатай хандана уу.

Үүнээс үүссэн асуудлыг иргэн өөрөө бүрэн хариуцна. Билетийг: eticket.transdep.mn болон билетийн кассуудаар худалдан авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 31 жолооч согтуугаар жолоо барьж, 131 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Архидан согтуурсны улмаас эхнэрийнхээ аминд хүрчээ | News.MN

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1060, хулгайтай холбоотой 38, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 76, гэмт хэргийн шинжтэй 110 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 31, хүний биед халдсан 61, эрүүлжүүлэх байранд хоносон 131 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 133 гомдол, мэдээллийг шалгав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 1 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 28 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 133 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 118 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 764 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 1 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 753 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 1 хэрэгт 9 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • БНХАУ-ын иргэд нийтийн албан тушаалтан “Д”-д 20 сая төгрөгийн хахууль өгсөн гэх;
  • Гаалийн улсын байцаагч “Б” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй зүйлийг хийсний хариуд хахууль авсан гэх;
  • “П” нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • Хил хамгаалах ерөнхий газрын албан тушаалтан “Т”, “С” нар бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын удирдах албан тушаалтан “М” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төсвийн хөрөнгийг хувьдаа завшиж өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • “Э” нь Дундговь аймгийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Дорноговь аймгийн Сайншанд сумын удирдах албан тушаалтан “Б”, “Т” нар албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж 28,6 сая төгрөгийн хохирол учруулсан гэх.
Categories
мэдээ нийгэм

Солонготын давааны чиглэлд болгоомжтой зорчихыг анхаарууллаа DNN.mn

Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг-Улиастай чиглэлийн А0603 дугаартай авто замын 300-465 км-т бага зэргийн цас орж байна.

Солонготын даваа орчимд цас орох төлөвтэй байгаа тул тухайн чиглэлд анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

Тухайн чиглэлд цаг агаар -37-45 хэмийн хүйтэн байна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Он гарснаас хойш 175 өрхөд ипотекийн зээл олгожээ DNN.mn

Барилга хот байгуулалтын яамны мэдээгээр 2023 он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 175 зээлдэгч 20.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл авсан байна.

Засгийн газрын шийдвэрээр Монголбанкны ерөнхийлөгч 2020 оны аравдугаар сарын 1-нд тушаал гаргаж, ипотекийн зээлийн хүүг 2 нэгжээр буулгаж, 6 хувь болгосон. Энэ хүрээнд ипотекийн зээлийн хүү жилийн 6 хувийн хүүтэйгээр олгогдох болсон. Гэвч цар тахлын улмаас 2020 оны дөрөвдүгээр сараас 2022 оныг дуустал ипотекийн зээл төлөлтийг таван удаа хойшлуулсан нь шинээр зээл хүсэгчдэд хүндрэл учруулж байв.

Тодруулбал, дээрх хугацаанд нийт 63.171 зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн 3.4 их наяд гаруй төгрөгийн зээлийн үлдэгдлийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр шийдсэн байдаг.

Харин 2023 он гарснаар ипотекийн зээлийн эргэн төлөлт үргэлжилснээр шинээр зээл хүсэгчдийн хувьд зээлээ богино хугацаанд шийдүүлэх боломж бүрдсэн юм.

Учир нь, ипотекийн зээлийн эх үүсвэрийн тодорхой хувь эргэн төлөлтөөс орж ирдэг циклтэй.

Эдийн засагчид энэ оноос эхлэн ипотекийн зээлд хамрагдах иргэдийн тоо өмнөх оноос илүү нэмэгдэж, орон сууцны борлуулалт сайжирна гэж дүгнэж байгаа ч үл хөдлөх хөрөнгийн үнэ огцом өссөн нь худалдан авах чадварыг бууруулаад байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын 3 сая дахь иргэн Х.Монголжин 8 нас хүрлээ DNN.mn

Монгол Улсын гурван сая дахь иргэн өнөөдөр /2023.01.24/ найман нас хүрлээ. Тодруулбал, 2015 оны нэгдүгээр сарын 24-ний 08:27 цагт Монгол Улс гурван сая хүн амтай болсон. Гурван сая дахь иргэнээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Э.Хатанболд, Г.Аззаяа нарын ууган охин Х.Монголжин бүртгэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос зарлаж байсан билээ.

Өмнөговь аймгийн Даланзадгад хотын III сургуулийн сурагч Х.Монголжин “Би хоёрдугаар ангид сурдаг. Сурагчдын амралтаараа дуу, бүжгийн дугуйланд явж байгаа. Төрсөн өдрийн мэнд хүргэсэн бүх хүнд баярлалаа. Удахгүй болох сар шинэдээ сайхан шинэлээрэй гэж хэлье” хэмээн аймгийн телевизэд өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Монгол Улсын гурван сая дахь иргэний нас чацуутан 180 иргэн байдаг.

Сонирхуулахад, Монгол Улсын нэг сая дахь иргэн 1961 оны аравдугаар сард, хоёр сая дахь иргэн 1988 оны долоодугаар сард төрсөн. 1988 онд мэндэлсэн хоёр сая дахь иргэнийг н.Аззаяа хэмээн нэрийдсэн бол гурван сая дахь иргэний ээжийг мөн л н.Аззаяа гэдэг аж. Харин гурван сая дахь иргэнд аав ээжийнх нь хүсэлтээр тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголжин гэсэн нэр хайрласан билээ.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан тооцооллоор Монгол Улс 2035 онд дөрвөн сая дахь иргэнээ хүлээн авах юм.

Мөн 2047 онд таван сая дахь иргэнээ хүлээж авах урьдчилсан тооцоололтой.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Сайхан инээмсэглэл 50 ам.долларын үнэтэй DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…..


Инээж чаддаггүй хүн байдаг уу? Инээдтэй асуулт шиг санагдаж байгаа биз. Үнэндээ хүн бүхэнд инээмсэглэл гэдэг юунаас ч үнэтэй бэлгийг бурхан өгчээ.

Сэтгэл сэргээж, урам хайрлах сайхан инээмсэглэлээс илүү бэлэг гэж үгүй. Харин зарим хүмүүс шүд муутайгаасаа эсвэл нүүр амны ямар нэг гажгаасаа болоод тэр бүр сайхан инээж чаддаггүй. Тэгвэл сайхан инээмсэглэхийг хүсдэг хүмүүст таатай мэдээ дуулгая. Японы эрдэмтэд сэтгэл татам инээмсэглэдэг болгох зориулалттай нэгэн багаж бүтээжээ. Энэхүү авсаархан багажийн тусламжтайгаар амны булчингаа хөгжүүлэх бөгөөд амаа аятайхан хэлбэртэй болгох боломжтой юм байна. Үүний тулд багажийг өдөрт дөрвөн удаа гурван минутаар зажлах хэрэгтэй аж. Ингэснээр таны нүүрний булчин хөгжиж, хэн ч гэсэн хараад баймаар энхрий ялдам инээдэг болох юм гэнэ. Энэхүү төхөөрөмж Японд худалдаанд гараад эхэлжээ. Эмэгтэйчүүд, эрэгтэйч үүд болон хүүхдүүдэд зориулсан ангилалтай гэсэн. Мөн настнуудад ч зориулан ийм төхөөрөмж гаргажээ. Ангилал бүрээсээ хамаарч хийх дасгал нь өөр өөр байдаг аж. Ингээд та асуудлаа шийдэх боломжтой боллоо. Гэхдээ сайхан инээмсэглэлийн үнэ 50 ам.доллар гэнэ шүү.