Categories
мэдээ спорт

Б.ЗОЛЖАРГАЛ ​Сонирхогчдын боксын 2023 оны U22 насны азийн аварга боллоо DNN.mn

Сонирхогчдын боксын 2023 оны U22 насны Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангкокт үргэлжилж байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн алтан медалийн төлөөх тулаанууд болж байгаа бөгөөд 57 кг-ын жинд Баттөрийн Золжаргал Узбекистаны Ситора Турдибековаг 3:2-оор ялж Азийн аварга боллоо.

Categories
мэдээ нийгэм

Олон Улсын Үйлчилгээ байгууллагын Нью Йорк хот дахь албаны захирал Тесс МакЭвойтой цахимаар уулзалт зохион байгууллаа DNN.mn

Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Хүний эрхийн Олон Улсын Үйлчилгээ байгууллагын Нью Йорк хот дахь албаны захирал Тесс МакЭвойтой цахимаар уулзалт зохион байгууллаа.Уулзалтаар ХЭҮК-оос Хүний эрх хамгаалагчийн аюулгүй байдлыг хангах асуудлаар холбогдох журам, аргачлал болон хүний эрх хамгаалагчийг хамгаалах талаарх бусад улс орны сайн туршлага зэрэг олон талт асуудлаар санал солилцож, сайн туршлага бүхий хураангуй тайлан, мэдээллийг ирүүлэхээр талууд харилцан тохиролцов.

Уулзалтад Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга З.Өнөржаргал, Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн референт С.Мөнх-Эрдэнэ, мэргэжилтэн Б.Болор, мэргэжилтэн Л.Мөнхтулга нар оролцов.

Categories
гадаад мэдээ

Хумсаа хатаавал хорт хавдар үүснэ DNN.mn

Хумсныбудаг хатаахад ашигладаг хэт ягааны туяаны аппарат нь хорт хавдар үүсгэдэг болохыг эрдэмтэд нотолжээ. Тус аппаратыг 20 минутын турш ашиглахад хүний эсийн 30 хувийг устгадаг юм байна. Ингээд зогсохгүй үлдсэн эсүүдийн ДНХ-г гэмтээдэг ажээ. Энэ төрлийн гэмтэл арьсны хорт хавдартай өвчтөнүүдэд ажиглагддаг аж. Тиймээс эсийн гэмтэл хорт хавдар тусах эрсдэлд хүргэж болзошгүй гэдгийг “Хоуп Оранж Каунтинг”-ийн ерөнхий эмч Эдвард С.Ким мэдэгдээ. Гэхдээ хумсаа хэр олон удаа будуулдаг, арьс тань хэт ягаан туяанд хэр өртөмтгий зэргээсөвдөх эсэх нь шалтгаалах аж. Мэдээж хэт ягаан туяаны аппаратад бага орох тусам эрсдэл багасна. Дашрамд дурдахад, арьсны хорт хавдар тусах эрсдэл өндөр бүлгийн хүмүүс гэж байдаг. Үүнд Ирланд гаралтай хүмүүс, улаан үстэй, цэнхэр нүдтэй хүмүүс багтдаг. Тиймээс энэ хүчин зүйлийг ч бас анхаарууштай аж.

Хэт ягаан туяаны аппаратыг нян устгах зориулалтаар эмнэлгийн нөхцөлд ашигладаг боловч хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсөх шаардлагатай байдаг аж. Эрсдэлээс бага ч болов урьдчилан сэргийлэхийн тулд хумсаа янзлуулахын өмнө гартаа нарны тос түрхэх хэрэгтэйг эмч Эдвард С.Ким зөвлөснийг “CBS” мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Монголын Гурван сая дахь иргэнд хүндэтгэл үзүүлжээ DNN.mn

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Э.Хатанболд, Г.Аззаяа нарын гэр бүлд 2015 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн өглөөний 08 цаг 27 минутад Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэлсэн. Монгол улсын Ерөнхийлөгч гурван сая дахь иргэндээ Монголжин хэмээх нэр хайрласан бөгөөд өчигдөр түүний найман насны төрсөн өдөр тохиов.

Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газраас Монгол улсын гурван сая дахь иргэн Даланзадгад сумын 3-р сургуулийн 2-р ангийн сурагч Х.Монголжинд төрсөн өдрийн мэнд хүргэж хүндэтгэл үзүүллээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр цаг-үе эдийн-засаг

Авлигатай тэмцэх ажлыг хэрэгжүүлэх санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийг Б.Солонго ахална DNN.mn

”Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгын хүрээнд авлига, хүнд суртлыг арилгах аргачлал боловсруулах, олон нийтийн саналыг нэгтгэх, олон улсын сайн туршилга судалж, авлигатай тэмцэх ажлыг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа.

Тус ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго ахалж, гишүүдээр Авилгатай тэмцэх газрын дэд дарга Г.Азжаргал, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж, Тагнуулын ерөнхий газрын Дэд дарга С.Хүрэлчулуун, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболд, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул, Шинэ сэргэлтийн бодлогын “Хурдасгуур” төвийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн нар ажиллана.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар аймгийн хэмжээнд 2022 онд нийт 116 зам тээврийн осол гарсны улмаас 8 хүн нас баржээ DNN.mn DNN.mn

Сүхбаатар аймгийн хэмжээнд 2022 онд нийт 116 зам тээврийн осол гарсны улмаас 8 хүн нас барж, 25 хүн хүнд болон хөнгөн гэмтэж, иргэд байгууллагад эд хөрөнгийн их хэмжээний хохирол учирсан ноцтой осол аваарууд гарчээ.
Дээрх зам тээврийн осол аваарын үндсэн шалтгаан нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон, хурд хэтрүүлсэн зэргээс үүдэлтэй. Сүхбаатар аймгийн хэмжээнд зам тээврийн осол аваарыг бууруулах, урьдчилсан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтыг эрчимжүүлэх хэсэгчилсэн арга хэмжээг 2022 оны 12 дугаар сараас хэрэгжүүлж эхлээд байна. Ингэснээр зөвхөн нэг сарын хугацаанд гэхэд Сүхбаатар аймгийн хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон, хурд хэтрүүлсэн, жолоодох эрхийн үнэмлэхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг 376 зөрчил илэрсэн байна.
Цаашид аймгийн цагдаагийн газраас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр жолооч, явган зорчигчийн хариуцлагыг нэмэгдүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдлыг аймгийн хэмжээнд таслан зогсоох, “Хариуцлагатай жолооч хар хайрцагтай” уриалгыг хэрэгжүүлэх ажлыг хийж гүйцэтгэхээр ажиллаж байгаагаа Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Алтансүх хэллээ.
Categories
гадаад мэдээ

АНУ-ын иргэний нисэхийн Агаарын нээлттэй орон зайн түншлэлийг бэхжүүлэх тухай DNN.mn


АНУ-ын Төрийн департаментын Эдийн засаг бизнесийн хэргийг хамаарсан Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч Ричард Т. Ёнеока, Монгол улсын Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Сандагдоржийн Батболд нар 2023 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Агаарын тээврийн тухай хэлэлцээрийн төслийг эцэслэн тохирч, Зөвшилцөх санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү хэлэлцээр нь хоёр орны хооронд байгуулах анхны агаарын тээврийн салбарын хэлэлцээр бөгөөд санамж бичигт хоёр улсын аэронавтикийн асуудал эрхэлсэн байгууллагууд хэлэлцээрийг хүчин төгөлдөр болох хүртэл хэлэлцээрийн заалтуудыг харилцан бие биенээ хүндлэх зарчим дээр суурилан хэрэгжүүлэхээ илэрхийлэв.

АНУ-ын олон улсын нисэхийн “Агаарын нээлттэй орон зай” бодлоготой нийцсэн орчин үеийн харилцааны суурийг энэхүү хэлэлцээрээр хоёр орны иргэний нисэхийн салбар хооронд байгуулж буй юм. Ингэснээр нислэгийн багтаамж болон давтамж хязгаарлалтгүй болж, чиглэл сонгох, аяллын дугаар хамтран эзэмших зэрэг боломжууд нээгдэх юм. Хоёр тал өөрсдийн дотоод зохицуулалтуудыг гүйцэтгэж дууссанаар хэлэлцээрт гарын үсэг зурж, хэлэлцээр хүчин төгөлдөр болно.

Монгол улстай байгуулж буй энэ хэлэлцээр нь хоёр улсын эдийн засаг, худалдааны нягт хамтын ажиллагааг богино хугацаанд тэлэн өргөжүүлж, хоёр орны иргэдийн харилцаа холбоог нэмэгдүүлэн, агаарын тээвэрлэгчид, аялал жуулчлалын компаниуд болон иргэдэд шинэ боломжуудыг бий болгох бөгөөд агаарын тээврлэгчдийн хувьд зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээг илүү ая тухтай, богино хугацаанд, хямд үнээр хүргэх боломж бүрдэнэ. Мөн энэхүү хэлэлцээрийг байгуулснаар хоёр орны Засгийн газар нисэхийн салбарт өндөр стандартыг мөрдөн нисэхийн найдвартай, аюулгүй үйл ажиллагааг хангах үүргийг хүлээж байгаа юм.

АНУ-ын “Агаарын нээлттэй орон зай” хэлэлцээр нь АНУ-ын агаарын тээвэрлэгчдэд АНУ-ын хил хязгаараас гаран нислэг үйлдэж, Америкийн эдийн засгийг дэлхийн бусад улс орнуудын зах зээлтэй холбох боломжийг олгодог бөгөөд энэхүү хэлэцээрийг 130 гаруй оронтой байгуулсны нэг нь Монгол улс болох юм.

Энэ талаарх мэдээлэллийг Эдийн засаг бизнесийн товчооны EB-Press-Inquiry@state.gov хаягаас авч болох бөгөөд АНУ-ын нисэхийн салбарын бодлого, АНУ-ын “Агаарын нээлттэй орон зай” хэлэлцээрийн талаар АНУ-ын Төрийн департаментын https://www.state.gov/air-transport-agreements/ цахим хуудаснаас авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийг банкинд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хүлээн авчээ DNN.mn

Нийслэлийн Прокурорын газраас “Хөгжлийн банк”-ны хэрэгт холбогдуулан 80 хүн, 4 хуулийн этгээдэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 493 хавтас эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 16 цагт хүлээн авлаа.
БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Categories
мэдээ нийгэм

АИ-92 шатахууны гаалийн татварыг энэ он дуустал чөлөөлөв DNN.mn

Импортолж буй АИ-92 октантай авто бензиний гаалийн албан татварын хэмжээг 2023 оны нэгдүгээр сарын 30-наас 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл 0 хувиар тогтоох шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргажээ.

Дотоодын зах зээлд борлуулж байгаа авто бензин, дизель түлшний хангамж, нийлүүлэлт, жижиглэнгийн үнийг тодорхой түвшинд тогтвортой байлгах талаар арга хэмжээ авч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ сарын 27-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс суларна DNN.mn

Өнөө маргаашдаа Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр цас орно.

2023 оны 01 дүгээр сарын 26-наас 01 дүгээр сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

26-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 28-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 26-нд Алтайн уулархаг нутгаар, 27, 28, 29-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 27-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс суларч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -20…-25 градус, Увс нуурын хотгор, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -12…-17 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -12…-17 градус, өдөртөө -1…-6 градус, бусад нутгаар шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -9…-14 градус хүйтэн байна.