Categories
мэдээ нийгэм

МСҮТ болон ЕБС-ийн дотуур байрны нэг хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлж, 4,300 төгрөг болголоо DNN.mn

Хөдөө аж ахуйн их сургууль

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дотуур байр, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын нэг хүүхдийн хоолны зардлыг 4,300 болгон нэмэгдүүлэхээр болжээ.

Тодруулбал, Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, Боловсрол, Шинжлэх Ухааны сайдын 2023 оны батлагдсан төсвийн хүрээнд тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх тогтоолыг хэлэлцэн, баталлаа.

2022-2023 оны хичээлийн жилд:

  • Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын 55 дотуур байранд 14-18 насны нийт 3,942 хүүхэд
  • Ерөнхий боловсролын сургуулийн 523 дотуур байранд 6-18 насны 35,077 хүүхэд амьдарч байна.

Өмнө нь дотуур байрны нэг хүүхдийн хоолны зардал нь 3,000 төгрөг байжээ.

Эх сурвалж: БШУЯ

Categories
мэдээ нийгэм

“Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг болов DNN.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Уг хуулийн төслийг Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан юм.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Аубакир танилцуулав.

Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталсан билээ.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийг баталсантай холбогдуулан Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хүртэлх хугацаанд экспортод гаргах нүүрсийг “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн цахим системээр дамжуулан арилжаалах нөхцөлийг бүрдүүлэх, экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжаатай холбогдох харилцааг зохицуулсан журмыг баталж, мөрдүүлэх, биржээр арилжаалах уул уурхайн бүтээгдэхүүний нэр төрөл, ангиллыг баталж, шаардлагатай дэд бүтцийг бий болгох, биржийн үйл ажиллагааг цахимжуулж, үндэсний мэдээллийн технологийн компаниудын хөгжүүлсэн систем, программ хангамжийг биржийн үйл ажиллагаанд ашиглах боломжтой эсэхийг судлах, холбогдох арга хэмжээ авах зэрэг зохиуцуулалтыг тогтоолын төсөлд тусгалаа.

Мөн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай болон Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслүүдийг боловсруулж, Улсын Их Хуралд нэн яаралтай өргөн мэдүүлэх, компанийн сайн засаглал, ил тод байдлыг хангах, олон нийтийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг ард түмэнд тэгш, шударга хүртээх зорилгоор “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн хувьцааг эргэлтэд оруулах, хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компани болгох хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн холбогдох арга хэмжээг авч, хэрэгжүүлэх зэрэг зохицуулалтыг тусгасан “Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д заасныг үндэслэн тус Байнгын хороо санаачлан боловсрууллаа гэлээ.

Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням тогтоолын төслийн 5 дахь дэд заалтад ““Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг гэсний дараа “2023 оны 2 дугаар улиралд багтаан”” гэж нэмэх, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг тогтоолын төслийн 5 дахь дэд заалтад “эзэмшиж байгаа 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд олгох, эсхүл “Зүүнбаян төмөр зам”, болон “Тавантолгой-Гашуунсухайт төмөр зам” ХХК-д иргэдийн ногдол ашгаар хөрөнгө оруулсан хэмжээгээр хувьцаа эзэмшүүлэх” гэж нэмэх, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг тогтоолын төсөлд ““Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг 2023 онд нийтийн сонсгол явуулж, сонгон шалгаруулалтаар томилох, компанийн цэвэр ашгийн 10-аас доошгүй хувийг жил бүр ноогдол ашгаар хуваарилах” гэж нэмэх, Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут ““Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн хувьцааг 34 хувиас доошгүй болгож нэмэгдүүлэх” гэж нэмэх зарчмын зөрүүтэй саналууд гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ, “Эрдэнэс таван толгой” компанийн нийт ашгийн 10-аас доошгүй хувийг жил болгон ноогдол ашиг болгон 1072 хувьцаа эзэмшиж байгаа иргэддээ олгоё, дээр нь 2012 оны 04 сараас хойш төрсөн иргэддээ ноогдол ашиг нэмэгдэл болгож өгье гэсэн зүйлийг тогтоолын төсөлд тусгасан байгаа. Хөрөнгийн биржид бүртгэлтэй компани болгоод, 1072 хувьцааг эргэлтэд оруулж, ард иргэддээ ногдол ашгаа олгодог, компанийг ил тод, нээлттэй болгох чиглэлийг Монгол Улсын Засгийн газарт тогтоолоор өгөх юм гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Уул уурхайн биржийн тухай хууль батлагдан гарснаар уул уурхайн салбарыг тойрсон олон асуудал тодорхой болно гэж үзэж байгаа. Энэ хуулийн хэрэгжилтийг хангахтай холбогдуулж тогтоолын төсөл боловсруулжээ. Заяагдмал баялаг буюу байгалийн баялгууд дээр тулгуурласан, үнэ цэнтэй энэ аж ахуйн нэгжүүдээ сайн засаглалтай болгох, олон нийтийн оролцоотой, хяналттай болгох шаардлага байна гэсэн бол УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Бид нээлттэй, тайлангаа олон нийтэд тайлагнадаг, 1072 хувьцаа эзэмшигч өөрсдийнхөө төлөөллийг, ТУЗ-ийн гишүүдийг нь томилдог, хэн нэгэн УИХ-ын гишүүдийн ах дүү, хамаатан садан томилогддоггүй, иргэд өөрсдөө ноогдол ашгаа авдаг ийм компанийг л бий болгоё гэж хүсээд байгаа юм гэж хэлсэн.

Хэлэлцүүлгийг үеэр УИХ-ын нэр бүхий гишүүд иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцааг үе шаттай эргэлтэд оруулах гэж тусгавал зөрүү ойлгогдож, түүнийг хэрэгжүүлэх шатанд зөрчил дутагдал гарах, мөн компанийг хувьчлах гэж байгаа юм шиг ойлголт олон нийтэд өгөх эрсдэлүүд байна гэж үзэж байгаагаа ч илэрхийлсэн.

Тиймээс УИХ-ын дарга тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхдээ ойлголтын зөрүүг арилган гүйцээн боловсруулах чиглэлийг Эдийн засгийн байнгын хороонд өгсөнөөр үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

2023 оны нэгдүгээр сарын 1-ний 01:00 цаг хүртэл төрийн санд гүйлгээ хүлээн авахгүй DNN.mn

ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭ » Vipzuuch.mn | Вип зууч - Үл хөдлөх хөрөнгө, Тендер  шалгаруулалт, Хөдөлмөр зуучлалын вэб сайт

Төсвийн жил нь тухайн оны нэгдүгээр сарын 1-ний өдөр эхэлж, тухайн оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр дуусгавар болдог хэмээн Төсвийн тухай хуулийн 7.1-т заасан байдаг.

Үүний дагуу 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр төсвийн жил дуусгавар болж байна.

Иймээс өнөөдрийн буюу арванхоёрдугаар сарын 30-ны 15:00 цагаас 2023 оны нэгдүгээр сарын 1-ний 01:00 цаг хүртэлх хугацаанд төрийн санд гүйлгээ хүлээн авах боломжгүй гэдгийг Цахим төлбөрийн баримтын системээс мэдэгдлээ.

Categories
мэдээ цаг-үе

6-11 насны хүүхдүүдийн 29 хувь нь илүүдэл жин, таргалалттай байна DNN.mn

Монгол Улсын 5-19 насны таргалалттай хүүхдийн тоо 2030 он гэхэд 79,648-д  хүрнэ

Илүүдэл жин ба таргалалт нь халдварт бус өвчний шалтгаан болдог тул хүүхдийнхээ хооллолтод анхаарахыг НЭМҮТ-өөс зөвлөж байна.

Зарим тоон мэдээллийг хүргэвэл,

  • 0-5 хүртэлх насны хүүхдүүдийн 11.7 хувь нь илүүдэл жинтэй.
  • Өсвөр үеийнхний 80.9 хувь нь долоо хоногт нэг удаа чихэрлэг ундаа хэрэглэдэг.
  • Сургуулийн 6-11 насны хүүхдүүдийн 28.6 хувь нь илүүдэл жин, таргалалттай.
  • 6-11 насны хүүхдүүдийн 99 хувь нь эрүүл бус хүнс хэрэглэдэг аж.

Түүнчлэн хүүхдүүдэд зориулж амттан худалдаж авахдаа эрүүл хүнс сонгохыг зөвлөлөө. Хүүхдийн сахрын өдрийн зөвлөмж хэмжээ нь 2-18 насныханд 20-25 грамм байдаг байна.

Өсвөр насандаа илүүдэл жин, таргалалттай байсан дөрвөн хүүхэд тутмын нэг нь таргалалттай насанд хүрэгч болдог гэдгийг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн (НЭМҮТ) Эрдэм шинжилгээний ажилтан Д.Энхмягмар хэлж байсан.

Мөн тэрбээр “Үндэсний хэмжээнд 5,000 орчим өсвөр үеийн хүүхдийг хамруулсан судалгааг 2012 онд хийсэн байдаг. Судалгааны дүнгээс харахад илүүдэл жин, таргалалт 12.1 хувьтай гарч байсан. Энэ тоон мэдээлэл 2019-2020 онд 18.1 хувь болж өссөн.

Тодруулбал, 6-11 насны хүүхдүүдийн илүүдэл жин, таргалалт 28.6 хувьд хүрсэн байгаа юм. Энэ насны хүүхдүүд эрүүл бус хүнсний хэрэглээтэй байна гэсэн үг” хэмээж байв.

Categories
мэдээ улс-төр

“Хянан шалгах түр хорооны шинжээчийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг батлав DNN.mn

Улсын Их Хурлын 2022 оны 31 дүгээр тогтоолоор байгуулагдсан Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох хянан шалгах түр хороо өнөөдөр (2022.12.30) хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ.

Хуралдаанаар “Хянан шалгах түр хорооны шинжээчийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэв.

Хянан шалгах түр хорооны 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Шинжээч томилох тухай” 06 дугаар тогтоолоор баталсан шинжээчийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, эдийн засагч Ч.Бат-Эрдэнэ, хуульч Г.Уянгахишиг нарыг Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны шинжээчээр нэг сарын хугацаагаар томилохоор тогтоолын төсөлд тусгасныг Түр хорооны дарга Г.Ганболд танилцуулав.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн Түр хорооны хуралдаанд оролцсон гишүүд үзсэн тул тогтоолын төслийг батлахыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явууллаа.

Хянан шалгах түр хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 85.7 хувь нь “Хянан шалгах түр хорооны шинжээчийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг батлахыг дэмжлээ.

Шинээр томилогдсон шинжээчид тус түр хорооноос томилогдсон хянан шалгагч нарын бүрдүүлсэн материал, нотлох баримт, БНХАУ-ын нүүрсний импортын болон олон улсын нээлттэй сайтын мэдээллийг харьцуулан шинжилж, хууль бусаар алдагдсан нүүрсний хэмжээ, үнийг тогтоон, бүрэн, бодитой, хараат бусаар шинжлэн, үнэн зөв дүгнэлтийг бичгээр гарган Хянан шалгах түр хорооны сонсголд танилцуулах бэлтгэл хангах үүрэг гүйцэтгэж ажиллах юм байна.

Үргэлжлүүлэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталснаар өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгжийг дэмжинэ DNN.mn

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд М.Ганхүлэг Дорнод аймагт ажиллаж, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих арга хэмжээний санал боловсруулах хүрээнд зохион байгуулсан “Нээлттэй аймаг” сургалт, хэлэлцүүлэгт оролцлоо.

Энэ үеэр Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн хөгжлийн бодлого чиглэл болон Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийг дэмжих цогц арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн 2022-2024 онд хэрэгжүүлэх ажлын ерөнхий төлөвлөгөөний төслийг танилцуулсан. Уг ерөнхий төлөвлөгөөнд дараах 5 үндсэн зорилгыг дэвшүүлжээ.

  • Орон нутагт иргэдийг шилжин суурьшихад дэмжих, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх
  • Иргэд шилжин суурьшихад тулгардаг хүндрэл бэрхшээлийг бууруулах
  • Дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, аж ахуйн нэгжийн уялдааг хангах
  • Иргэд, олон нийтийн сэтгэлгээ, хандлагад эерэг нөлөө үзүүлэх
  • Иргэний нийгмийн байгууллагуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх

Мөн Дэд сайд М.Ганхүлэг Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Мал эмнэлгийн газарт ажиллаж, цаг үеийн болон тулгамдаж буй асуудлаар мэдээлэл, санал солилцлоо.

Categories
мэдээ цаг-үе

Дотуур байрын хүүхдийн хоолны зардлыг нэмэв DNN.mn

Оюутны дотуур байрууд шаардлага хангаж байна уу

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дотуур байр, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын нэг хүүхдийн хоолны зардлыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны батлагдсан төсвийн хүрээнд тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх тогтоолыг хэлэлцэн, батлав.

2022-2023 оны хичээлийн жилд Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын 55 дотуур байранд 14-18 насны нийт 3942 хүүхэд, Ерөнхий боловсролын сургуулийн 523 дотуур байранд 6-18 насны 35077 хүүхэд амьдарч байна.

Categories
мэдээ цаг-үе

Маргааш ажиллах зах, худалдааны төвүүдийн цагийн хуваарь DNN.mn

Даваа гарагаас худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг  07:00-22:00 болгох захирамж гарлаа – updown.mn

Томоохон зах, худалдааны төвүүдийн маргааш буюу арванхоёрдугаар сарын 31-нд ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.

Худалдааны төвүүд:

  • Нарантуул: 10:00-18:00
  • Баялаг Ундраа: 10:00-18:00
  • Бөмбөгөр: 09:00-19:30
  • Барс: 08:00-17:00
  • Хархорин: 10:00-17:00
  • Сандэй: 11:00-18:00 цаг хүртэл ажиллана.
  • Сандэй-2: Амарна.

Сүлжээ дэлгүүрүүд:

  • Номин: 08:00-22:00
  • Сансар: 08:00-00:00
  • И-Март: Богиносгосон цагаар буюу 09:00-21:00
  • Миний сүлжээ: дэлгүүрийн бүх салбар 09:00-22:00 цагт ажиллах юм байна.
Categories
мэдээ цаг-үе

Эрт илрүүлэгт 801,765 иргэн хамрагджээ DNN.mn

Эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэгээр илэрсэн хорт хавдрын дийлэнх нь  ходоодных байна

Эрт илрүүлэг, үзлэг оношилгооны явцын талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд мэдээлэл өглөө.

Тэрбээр “2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлүүлсэн эрт илрүүлэг, оношилгоонд долоон сарын хугацаанд буюу өнөөдрийн байдлаар 801,765 гаруй иргэн хамрагдсан байна.

Нийт хамрагдсан иргэдийн 45 хувь эрэгтэйчүүд бол 54.2 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм.

Байршлаар нь авч үзвэл, 51.1 хувь нь орон нутгийн иргэд бол 48.9 хувь Улаанбаатарын иргэд байна. Өмнө нь эрт илрүүлэгт Улаанбаатарын иргэд харьцангуй өндөр хамрагдаж байсан бол одоо орон нутгийн иргэд илүү идэвхтэй хамрагдаж эхэлснийг дээрх тооноос харж болно” гэв.

Түүнчлэн эрт илрүүлэг, үзлэг оношилгоо улсын хэмжээнд 23.6 хувьтай үргэлжилж байгааг хэллээ. Үзлэгт нийт хамрагдсан иргэдийн 68.7 хувь нь 0-17 насны хүүхдүүд бол 31.3 хувь нь 18-аас дээш насны иргэд байгаа аж.

Хүн амын насны ангиллаар авч үзвэл,

  • 0-15 насныхны 32.7 хувь
  • 16-17 насныхны 58 хувь
  • 18-30 насныхны 9.9 хувь
  • 31-45 насныхны 9.8 хувь
  • 46-60 насныхны 13.8 хувь
  • 61-ээс дээш насныхны 17.6 хувь үзлэгт хамрагджээ.

Үзлэг, шинжилгээгээр давхардсан тоогоор өвчний 460,000 гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний 57.3 хувь нь эмэгтэйчүүд бол 42.3 хувь нь эрэгтэйчүүд байв.

Мөн нийт илэрсэн өвчлөлүүдийн

  • 60.7 хувь нь хоол боловсруулах тогтолцооны эмгэг,
  • 8.7 хувь нь дотоод шүүрэл, тэжээлийн ба бодисын солилцооны өвчнүүд,
  • 7.1 хувь нь зүрх судасны өвчин,
  • 6.5 хувь нь шээс, бэлгийн замын тогтолцооны эмгэг,
  • 6.1 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөл эзэлж байгаа гэдгийг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Баярболд нэмж хэллээ.

.

Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ: 0-5 насны хүүхдүүдээ олон нийтийн газраар авч явалгүй, томуугийн вакцин хийлгэхийг зөвлөж байна DNN.mn

Коронавирусийн хариу нь эерэг гарч, машиндаа өөрийгөө тусгаарласан иргэнийг  ХӨСҮТ-ийнхэн ирж авалгүй гурав хоноод байна гэв

Томуугийн тархалт 0-3 насныхны дунд элбэг тохиолдож байна. Тиймээс ХӨСҮТ-өөс 0-5 насны хүүхдүүдээ олон нийтийн газраар авч явалгүй, харин томуугийн вакцин хийлгэхийг зөвлөлөө. Тодруулбал, ХӨСҮТ-ийн дэд захирал Ц.ЧинбаярХүүхэд нь өндөр халуурч байгаа тохиолдолд заавал эмчийн зөвлөгөөний дагуу асаргаа сувилгаа, эмчилгээг хийх хэрэгтэй. Өнөөдөр ХӨСҮТ-д 198 хүүхэд томуу, томуу төст өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байгаагаас 20 орчим нь уушгины хатгаагаар хүндэрсэн.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт есөн хүүхэд уушгины хатгаа, амьсгалын дутагдал, амьсгалын замын бачуурал оноштойгоор хэвтэн эмчлэгдэж байна” гэсэн юм.