Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн алба хаагч пүүзний төлбөрийн хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn

Эрүүгийн 5 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 10  объектод нэгжлэг хийв | Авлигатай тэмцэх газар

Нийслэлийн прокурорын газраас Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч иргэнээс хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүлсэн хэмээн мэдээллээ.

Прокурорын байгууллагаас мэдээлснээр Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч нь 2021 оны гуравдугаар сарын 16-ны өдөр Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад суурьшлын бүсэд албан үүргээ гүйцэтгэж байхдаа нэр бүхий иргэний нүүрс тээвэрлэсэн хүнд даацын автомашинуудыг шалгалгүй явуулж, албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 280,000 төгрөгийн пүүзний төлбөрийг төлүүлж хахууль авчээ.

Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Хуулийн заалт:

22.4 дүгээр зүйл.Хахууль авах

4. Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.5 дугаар зүйл.Хахууль өгөх

1.Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Хятадын сансрын хөлөг тойрог замын станцад амжилттай залгагджээ DNN.mn

Хятадын сансрын хөлөг “Шэньжоу-14” тойрог замын “Тяньгун” станцад амжилттай  залгагджээ

Хятадын “Шэньжөү-15” жолоодлогот сансрын хөлөг лхагва гаргийн өглөө тойрог замын “Тяньгун” станцын үндсэн модульд амжилттай залгагдлаа тус улсын Жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн газраас /CMSA/ мэдээлэв.

Уг хөлгийг мягмар гарагт Бээжингийн цагаар 23 цаг 08 минутад Хятадын баруун хойд нутагт орших Зюцюань сансрын буудлаас “Long March-2F Y15” зөөгч пуужингаар хөөргөжээ.

“Шэньжөү-15” хөлөг Бээжингийн цагаар лхагва гаргийн 05 цаг 42 минутад Хятадын сансрын станцын Тяньхэ модульд амжилттай залгагдав гэж CMSA мэдээлсэн байна.

Станц руу ойртох болон залгагдах үйл явц 17 цаг 30 минут орчим үргэлжилжээ.

“Шэньжөү-15” хөлгийн багийнхан төлөвлөсний дагуу “Тяньхэ” модуль руу орно. “Шэньжөү-14” багийн гишүүд гурван сансрын нисэгчийг угтан авч, байрлуулахаар бэлтгэл ажлыг хангасан гэж мэдээнд дурдсан байна.

Хятадын “Тяньгун” станц нь дэлхийн сансар судлалын түүхэнд “Мир” болон Олон улсын сансрын станцын дараах гурав дахь олон модуль бүхий станц юм. Гэхдээ хэмжээний хувьд нөгөө хоёроосоо бага юм.

Categories
мэдээ нийгэм

НЗДТГ: Ирэх жил тохижилтгүй 626 автобусны буудлыг шинэчлэнэ DNN.mn

May be an image of 4 people

Нийслэлийн иргэдийн зүгээс нийтийн тээврийн парк шинэчлэлээс гадна ая тухтай автобусны буудлыг бий болгох шаардлагатай хэмээх асуудлыг тавьдаг. Тэгвэл ирэх жил тохижилтгүй 626 автобусны буудлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд стандартад нийцүүлэн шинэчлэхээр бэлтгэж байгаа талаар Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Амарбаясгалан: Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 1.2 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” хувьцаат компанид хийсэн хяналт, шалгалтын дүн мэдээллийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлүүдэд бүх талын дэмжлэг үзүүлэх зорилготой байгаа. Хувийн хэвшлүүд нь төрийн аливаа дарамт шахалтгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байх ёстой. Харин Монгол Улсад улс төрийн болон хууль хяналтын байгууллагуудын нөлөөлөл үзүүлэх замаар давуу боломжийг өөртөө олж авсан хэд хэдэн тохиолдол бий болсон. Үүний нэг жишээ нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр болоод байна.

2022 оны дөрөвдүгээр сард болсон Засгийн газрын хуралдаанаас тус үйлдвэрт 25 хоногийн хугацаатай санхүүгийн үйл ажиллагаанд нь хяналт, шалгалт хийх ажлын хэсэг гаргасан.

Хяналт, шалгалтын нэгдсэн дүнгээр 2014-2021 онд концессын эрхийг хэрэгжүүлсэн этгээдүүд нь 2 их наяд 620 тэрбум төгрөгийн зөрчил гаргаж, шамшигдуулалт бий болгосон талаарх дүгнэлт гарсан. Эдгээр зөрчлийг хянаж, шалгах ажил АТГ-т явагдаж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

“World Masters”-ийн 2022 оны улирлын шилдэг 12 багийн нэрс тодорлоо DNN.mn

Монголын сагсан бөмбөгийн холбоод нэгдэж Дээд лигийн тэмцээнээ зохион  байгуулна

FIBA 3×3 world masters-ийн 2022 оны улирлын шилдэг 12 багийн нэрс тодорлоо. FIBA 3×3 World Tour Abu Dhabi Final-д өрсөлдөх дэлхийн шилдэг 12 багийн наймд Монгол Улсын “Ulaanbaatar” баг улирлын амжилтаараа шалгарч Ази тивийн багуудаас цор ганцаар өрсөлдөх эрхийг авлаа.

Categories
мэдээ цаг-үе

Халтиргааны улмаас ГССҮТ-д хоногт 500 хүн хандаж байна DNN.mn

ГССҮТ-ийн шинэ удирдлага өнөөдөр ажлаа хүлээж авна

Халтиргаа, гулгаанаас үүдэж, Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөр /ГССҮТ/ үйлчлүүлэх иргэдийн тоо хоёр дахин нэмэгджээ.

Энгийн үед өдөрт дунджаар 300-400 хүн эмнэлгийн тусламж авдаг байсан бол цаг агаар хүйтэрсэн ойрын үед өдөрт 500-600 хүн яаралтай тусламж авч байгаа аж.

Categories
гадаад мэдээ

Хар тамхины “супер картель” илрэв DNN.mn

Европ тивд кокаины гуравны нэгийг дангаараа хууль бусаар нийлүүлдэг “супер картель”-ийг зургаан улсын хууль сахиулагчид хамтран илрүүлснийг “Европол” байгууллага зарлав. Арван нэгдүгээр сарын 8-19-ны хооронд Европын орнууд болон Арабын Нэгдсэн Эмират Улсад явуулсан ажиллагааны үеэр нийт 49 сэжигтнийг баривчилсан байна. Сэжигтнүүдийн ихэнхийг Нидерланд улсаас, гол толгойлогчдыг нь АНЭУ-ын Дубай хотоос баривчилсныг “Интерпол”-ын мэдэгдэлд дурдсан байна. “Operation Desert Light” нэртэй уг ажиллагаа нууц гэмт хэргийн сүлжээний төв удирдлага, түгээх дэд бүтцийг илрүүлэх зорилготой байсныг “Интерпол” онцолжээ. Ажиллагааны үеэр Испани, Франц, Бельги, Нидерланд, АНЭУ-ын нутаг дэвсгэрээс нийтдээ 30 гаруй тонн кокаин илрүүлэн хураасан байна. Энэ нь өнөөдрийг хүртэл Европ тивээс илрүүлж байсан хамгийн их хэмжээ бөгөөд хамгийн цэвэр найрлагатай, хамгийн хямд үнэтэй кокаин байсныг мэргэжилтнүүд онцолжээ.

АНУ-ын хар тамхитай тэмцэх байгууллага “DEA” мөнгө угаалтын сүлжээг илрүүлэхэд нь Европын хууль сахиулагчидтай хамтарч ажилласан аж.

Г.Амарсанаа

Categories
гадаад мэдээ

Афганчуудын хатуухан өвөл DNN.mn

Талибууд засгийн эрхэнд гарч, гаднаас орж ирэх мөнгөний урсгал зогссон Афганистан улсад олон сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюул нүүрлэсэн өвөл ирж байна. Олон афганчууд нүүр тулсан өлсгөлөнгөөс ангижрахын тулд амьдралаа хэрхэн залгуулж байгааг “BBC” газар дээрээс нь сурвалжилжээ. Афганистаны гурав дахь том хот болох Херат хотын захад байх дайн, байгалийн гамшгаас зугтсан хүмүүсээр дүүрсэн олон мянган жижиг шороон байшингийн нэгэнд амьдардаг Абдул Вахаб “Бид хоолгүй байгаагаас манай хүүхдүүд тасралтгүй уйлж, унтаж чадахгүй байна. Бид эмийн санд очиж тэндээс тайвшруулах, унтуулах эм авч хүүхдүүддээ өгөн аргалж байна” гэж хэлжээ. “BBC”-ийн сурвалжлагч Абдул болон түүний эргэн тойронд цугларсан өөр арав орчим эрчүүдээсхүүхдүүдээ унтуулахын тулд тайвшруулах эм өгдөг эсэхийг асуухад”Бид бүгд л тэгдэг. Энд маш олон хүн тэгдэг” гэж хариулсан байна. “Бид хаана ч очсон гэр бүлээ тэжээхийн тулд цөхрөнгөө барсан алхмууд хийж буй хүмүүстэй таарч байлаа”гэж сурвалжлагч бичжээ.Аммар гэх залуу гурван сарын өмнө нэг бөөрөө зарсан байна. Тэргэдэснээсээ нуруу хүртэл үргэлжилсэн урт ягаан сорвио харуулаад “Орон нутгийн эмнэлэгт бөөрөө зарж болно гэж сонссон. Тэгээд нэг бөөрнийхөө оронд 270,000 афган (ойролцоогоор 3,100 ам.доллар) шагнал авсан” гэв. Тэрээр мөнгөнийхөө ихэнхийг нь гэр бүлээ хоол хүнсээр хангахын тулд авсан өрөө төлөхөд өгсөн аж. Бид бас хоосон, хүйтэн байшинддолоон сарын өмнө бөөрөө зарсан залуу ээжтэй уулзсан. Тэрээр мөн лөрөө төлөх гэж бөөрөө авахуулсан байна. Бөөрнийхөө төлөө тэр эмэгтэй 240 мянган афган (ойролцоогоор 2700 доллар) авчээ. “Одоо бид хоёр настай охиноо зарах гэж байна. Бидний мөнгө зээлсэн хүмүүс өдөр бүр дарамталж, өрөө төлж чадахгүй бол охиноо өг гэж шаардаж байна” гэж тэр эмэгтэй ярьсан байна.

“Би таван настай охиноо 100,000 афганаар зарсан” гэж Низамуддин гэх аав хэлэхдээ уруулаа хүчтэй хазаж, нүд нь нулимсаар дүүрч байв. Нутгийн ахмадуудын нэг Абдул Гафар “Бид Исламын хууль тогтоомжийн эсрэг, хүүхдүүддээ аюул учруулж байгаагаа ойлгож байгаа ч үүнээс өөр гарц байхгүй байна гэж хэлсэн” хэмээн “BBC”бичсэн байна.

Талибанууд нь исламын шашны тулгуур үзэлтэнгүүд юм. Харин исламын шашин нь хамгийн “залуу” шашин учир харьцангуй олон хүнийг хамардаг гэдэг билээ.

Categories
мэдээ нийгэм

Япон улсын найман иргэнд “Алтан гадас” одон хүртээлээ DNN.mn

Монгол болон Япон улс хоорондоо дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байгаа.

Энэхүү түүхэн ойг тохиолдуулан хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан япон иргэдийг Монгол төрийн одон, медалиар шагналаа.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  1. Японы Либерал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын булгийн хүндэт зөвлөх Никай Тошихиро
  2. Японы Либерал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Хоккайдо мужийн Саппоро хот дахь Монгол Улсын өргемжит консул Такабэ Цүтомү

Алтан гадас одонгоор

  1. Монгол судлалын холбооны тэргүүн, эрдэмтэн Конагая Юүки
  2. Японы Олон Улсын хамтын ажиллагааны “ЖАЙКА” байгууллагын ерөнхийлөгч Танака Акихико
  3. Сакү, Монголын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Харүхара Акио
  4. Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Шимизү Такэнори
  5. Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Такаока Масато
  6. “Heart saving project” төслийн Зүрхний мэс засалч Тамүра Масамичи
  7. “Мабучи Мотор” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хүндэт Еренхийлөгч Мабүчи Такаичи
  8. “Шима Сейки” хувьцаат компанийн Ерөнхийлөгч Шима Масахиро

Найрамдал медалиар

  1. Төлөөлөгчдийн танхимын үйл ажиллагааны хорооны дарга Ямагүчи Шүничи
  2. Монгол судлаач, эрдэмтэн Миявака Жюнко
  3. “Глобал” Олон Улсын рашаан судлалын төвийн захирал, судлаач Мацүда Таданори
Categories
мэдээ нийгэм

Хүндийн өргөлтийн ДАШТ-д Монголын 4 тамирчин өрсөлдөнө DNN.mn

Хүндийг өргөлтийн тамирчин, циркийн жүжигчид

Колумб улсын Богота хотод хүндийн өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сарын 4-6-нд болно. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор гавьяат тамирчин М.Анхцэцэг, ОУХМ О.Дархижав, Г.Ануужин, Э.Энхтамир нар өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хангаж байна.

Бахрейн улсад болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс М.Анхцэцэг алт, Э.Энхтамир, О.Дархижав нар мөнгө, Г.Ануужин хүрэл медаль хүртсэн. Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс М.Анхцэцэг 2021 онд алтан медаль хүртсэн бол 2017, 2019 онд хүрэл медаль хүртсэн нь Монголын туйванчдын тус тэмцээний хамгийн өндөр амжилт юм.