Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Их алгасалт-II” ​хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн, УИХ
дахь МАН-ын бүлгийн
дарга Д.Тогтохсүрэн “Төсөв хэлэлцсэний
дараа буюу ирэх сарын
эхээр сайд нарыг
томилох асуудлыг
хэлэлцэнэ”
гэснийг IV нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Дарханы
замын
тендерийн
хэрэгт
холбогдсон
“Чайна гео
инженеринг
корпораци”-
ийн ард хэн
байв?

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Их алгасалт-IIхэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Өдрийн сурвалжилга “Эмэгтэй өвлийн куртик
90-250 мянга, эрэгтэй куртик
80-350 мянган төгрөгийн
ханштай байна” VII нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

ЭМДЕГ-ын Бодлого
төлөвлөлтийн хэлтсийн дарга Ш.Сэлэнгэ “Хөнгөлөлтөөр
олгодог байсан эмийг авахад
иргэд 70, төрөөс 30 хувийг
төлдөг болсон” гэв.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

Монгол Улсын Эрдмийн
Их сургуулийн эрх зүйн
профессорын багийн
гишүүн, доктор,дэд
профессор Б.Батзориг “Аймгуудад их, бага мөнгө
төсөвлөсөн гэхээс илүү мөрийн хөтөлбөрт
тусгагдсан ажлуудад жигд хөрөнгө
хуваарилсан уу гэдэг нь чухал”
хэмээн ярилаа.



Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Монголын өсвөрийн шатарчид 8 дугаар байр эзэллээ DNN.mn

Монголын шигшээ баг 16 хүртлэх насны дэлхийн шатрын олимпадад оюун ухаанаа уралдуулж шилдэг 10 багт багтаж, 8 дугаар байрт шалгарлаа.

Азербайжан улсын Нахчивян хотноо 16 хүртэлх насны дэлхийн шатрын олимпиад 10 дугаар сарын 01-11-ний өдрүүдэд амжилттай явагдаж шилдгүүдээ шалгаруулав. Энэ удаагийн олимпиадад дэлхийн 22 орны 34 багийн 206 өсвөрийн шилдэг тамирчид оролцлоо.

Монгол Улсаа төлөөлөн П.Буянцэцэг ахлагчтай FM/Фиде мастер/ Б.Ананд, FM Б.Тэнүүнболд, FM М.Амилал, WMK /дэд мастер/ Э.Хүслэн нарын бүрэлдэхүүнтэй 16 хүртэлх насны баг 9 өрөг тоглож 4 хожил, 2 тэнцээ, 3 хожигдолтой, нийлбэр дүнгээр 10 оноотой 8 дугаар байрт шалгарсан байна.

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Япончууд сансарт хөөргөсөн пуужиндаа “өөрийгөө устгах” заавар өгчээ DNN.mn

Япон шинэ зөөгч пуужин танилцуулжээ

Өнөөдөр сансарт хөөргөсөн нисгэгчгүй пуужин нь цааш аяллаа үргэлжлүүлэх боломжгүй болж, газарт унах аюул үүссэн тул “өөрийгөө устгах” заавар өгсөн тухай Японы сансар судлалын байгууллага JAXA мэдээлжээ.

Гурван үе шаттай хөөрдөг Epsilon нэртэй энэ пуужин дэлхийн тойрог замд хэд хэдэн хиймэл дагуул байрлуулах зорилготой байсан юм.

“Пуужин нислэгээ хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсноор газарт унах аюул үүслээ. Тиймээс бид болзошгүй аюулаас сэргийлэх үүднээс өөрийгөө устгах дохиог пуужин руу илгээсэн” гэж JAXA-гийн албаны хүн мэдээлжээ.

Япон улсын пуужин амжилтгүй хөөрсөн явдал хамгийн сүүлд 2003 онд тохиож байсныг NHK болон бусад хэвлэлүүд мэдээлж байна.

JAXA хатуу түлштэй Epsilon пуужинг 2013 оноос хойш ашиглаж эхэлжээ. Epsilon-ий өмнөх “M-5” загварын пуужин хэтэрхий өндөр зардалтай болсон тул 2006 онд ашиглалтаас гаргаж байсан юм.

Эх сурвалж: AFP

Categories
мэдээ нийгэм

Бага насны хүүхдийг мотоциклоор дайраад зугтсан этгээдийг илрүүлжээ DNN.mn

Цагдаагийн байгууллага иргэдээс төлбөртэй мэдээлэл авна | News.MN

Цагдаагийн байгууллагад энэ оны аравдугаар сарын 11-ний өдрийн 18:46 цагт Төв аймгийн Баянжаргалан сумын нэгдүгээр багт “Бага насны хүүхэд мотоциклд дайруулж гэмтсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийг тус аймаг дахь цагдаагийн газраас шалгахад тус суманд оршин суух 6 настай, эмэгтэй “М”-г 36 настай, эрэгтэй “Б” нь улсын дугааргүй мотоциклийг эрхийн үнэмлэхгүй жолоодож яваад мөргөж гэмтээн тусламж үзүүлэлгүй зугатаасныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, насанд хүрээгүй болон жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалаагаар 30 сая төгрөгийн нэг, арван сая төгрөгийн хоёр азтан тодорлоо DNN.mn

Том мөнгөн дэвсгэртийн судалгааг 2023 оны үндсэн чиглэлд багтаажээ | News.MN

Өнөөдрийн тохирлоор 36499 баримтын орон таарчээ.

3 орон таарсан баримтын тоо 32869
4 орон таарсан баримтын тоо 3267
5 орон таарсан баримтын тоо 320
6 орон таарсан баримтын тоо 40
7 орон таарсан баримтын тоо 2
8 орон таарсан баримтын тоо 1 байв.

Categories
мэдээ цаг-үе

Төлбөр авах цэгүүдийг бүрэн цахимжуулна DNN.mn

Авто зам ашигласны хураамжийг цахимаар авч эхэллээ

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Санхүүгийн зохицуулах хороо, Албан журмын даатгалын холбооны төлөөлөгчидтэй уулзаж, тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөр авах цэгийг цахимжуулахад хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Сайд С.Бямбацогт тээврийн хэрэгслийн бүртгэлийг бүрэн цахимжуулснаар торгууль, даатгал, оношилгоонд хамрагдсан эсэхийг бүрэн хянах боломжтой. Мөн өнөөдрийн байдлаар төлбөр авах цэгүүд нэг жилд 10 тэрбум төгрөг төвлөрүүлдэг. Үүнээс 50 хувийг нь үйл ажиллагааны зардалд, үлдсэн 50 хувийг л авто замын засвар арчлалтад зарцуулдаг. Эдгээрийг бүрэн цахимжуулснаар 20-30 тэрбум болж нэмэгдэх боломжтой. Ингэснээр замын засвар арчлалтыг чанартай, сайн хийх, үргүй зардлыг бууруулах боломж бүрдэнэ. Энэ нь илүү орчин үеийн шинэлэг шийдэл төдийгүй, иргэдэд төлбөр төлөх гэж хүлээгдэл үүсэхгүй, “галын хайч” сунгаж бэлэн мөнгө авдаг цаг үеэсээ хоцрогдсон байдал арилж, түгжрэл буурах, осол аваар багасах ач холбогдолтойг хэлэв.

Categories
гадаад мэдээ

Америкийн арми хүнгүй танкаар байлдана DNN.mn

Америкийн “General Dynamics Land Systems” корпораци шинэ үеийн “Abrams X” танкийн эх загварыг танилцуулав. Уг танкийг энэ сард Вашингтонд нээгдэх АНУ-ын Армийн нийгэмлэгийн “AUSA-2022” үзэсгэлэнд олон нийтэд танилцуулсан байна. Тус компанийн вэбсайт дээрх тайлбараас харахадэнэ танк хүнгүй цамхагтай байх гэнэ. Үүнтэй ижил зохион байгуулалтыг Оросын Т-14 “Армата” танкны дизайнд ашигласан байдаг. Гэхдээ “Армата” танк Оросын хувьд хэтэрхий үнэтэй учир бөөнөөр үйлдвэрлэж чадахгүй байгаа юм.

АНУ-ын Армийн нийгэмлэгийн жил тутмын AUSA-2022” үзэсгэлэннь Хойд Америкт зохиогддог хуурай газрын зэвсэгт хүчний томоохон үзэсгэлэн төдийгүй мэргэжлийнфорум юм. Гурван өдрийн турш үргэлжлэхэнэ жилийн үзэсгэлэн АНУ-ын зэвсгийн корпорациудын чадавхийг харуулж олон янзын бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах замаар армийн захиалгыг олж авдаг онцлогтой юм. “AUSA-2022” үзэсгэлэн энэхүү даалгавраа бүрэн төгс мэдээлэл бүхий холбогдох илтгэлүүд, цэргийн болон үндэсний аюулгүй байдлын сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг, семинар зохион байгуулах болон олон төрлийн бусад сүлжээ арга хэмжээнүүдээр дамжуулан оролцогчдод үнэн бодит, үнэ цэнэтэй мэдээлэлөгч хэрэгжүүлдэг аж. “AUSA” нь маш товчоор зэвсэглэлийн хамгийн сүүлийн үеийн технологиудынхэрхэн ажиллаж байгааг өөрийн нүдээр харах практик боломж юм

АНУ-д 1980-аад оны эхэн үеэс үйлдвэрлэсэн бүх төрлийн M1 “Abrams” танкуудад жолооч, командлагч, буудагч, сумлагч гэсэн дөрвөн багийн гишүүнтэй байсан. Тэгвэл хиймэл оюун ухааны технологийг энэхүү танканд ашигласан нь түүнийг бүрэн “хүнгүй” горимд ашиглах боломж олгож байгаа юм байна. Ингэснээр байлдаанд удахгүй цэрэггүй, хиймэл оюун ухаантай танк тулалдах болж байна.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ цаг-үе

Атар талхны үнэ 2152 төгрөг болж, өнгөрсөн 7 хоногоос 24.9 хувиар өсчээ DNN.mn

Атар талх ₮4-өөр, өндөг ₮5-өөр хямдарсан – Өнөөдөр

Хүнсний гол нэрийн барааны үнэ энэ сарын 10-ны байдлаар өмнөх сараас 2.6 хувь, өмнөх долоо хоногоос 3 хувиар өссөн байна.

Улаанбаатар хотод зарим гол нэрийн барааны дундаж үнэ:
Импортын бөөрөнхий сонгино 2783 төгрөг болж өмнөх долоо хоногоос 7.1 хувь
Төмс 1298 төгрөг болж 6%
Өндөг 478 төгрөг болж 1.7%
1-р зэргийн гурил 1847 төгрөг болж 9.1%
Атар талх 2152 төгрөг болж 24.9% өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Categories
мэдээ цаг-үе

Мөрийтэй тоглоом тоглох зөрчлийн хэрэг өнгөрсөн сард 3 дахин өсчээ DNN.mn

мөрийтэй тоглоом | News.MN

Улсын хэмжээнд 2022 оны есдүгээр сарын байдлаар 233053 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь наймдугаар сартай харьцуулахад 0.01 хувиар өссөн байна.

Нийт зөрчлийн хэргийн 74.2 хувь нь Нийслэлд, 25.7 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол 99 хувийг Цагдаагийн байгууллага, 0.18 хувийг Мэргэжлийн хяналт, 0.01 хувийг Онцгой байдал, 0.79 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж шийдвэрлэсэн байна.

Дээрх хугацаанд 230895 хүн, 293 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн ба өмнөх сараас шийтгэл оногдуулсан хүн 0.7 хувиар буурч, хуулийн этгээд 13.6 хувиар өсжээ.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

“Ид шидийн орон” төв Дундговь аймагт үүдээ нээлээ DNN.mn

“Лантуун дохио” ТББ-аас санаачлан хэрэгжүүлж буй “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийн гурав дахь салбар Дундговь аймагт өнөөдөр нээлтээ хийлээ.

Тус төв нь Дундговь аймагт байгуулагдснаар 4000 гаруй хүүхдийг зургаан чиглэлийн, 18 төрлийн сургалт, 10 төрлийн хөтөлбөр, клубт хамруулах боломж бүрдэнэ.

“Ид шидийн орон Дундговь” салбарын бүтээн байгуулалтад нийтдээ 953 сая төгрөгийн хандив, тусламж шаардлагатай байсан ба одоогоор барилгын ажил 95 хувьтай бөгөөд 87 сая төгрөг дутуу байгаа аж.