Categories
мэдээ нийгэм

Төрсөн эцгийнхээ аминд хүрсэн өсвөр насны хүүхдийг үргэлжлүүлэн сар цагдан хорихоор шийдвэрлэв DNN.mn

Цагдан хорих 461 дүгээр ангийн ажилтай танилцав

Баянзүрх дүүрэгт өнгөрсөн Даваа гаригт өсвөр насны буюу 17 настай эрэгтэй согтуурсан үедээ төрсөн эцгийнхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гарч, холбогдогч этгээдийг саатуулаад байсан.

Тухайн иргэнд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэрийг гаргасан байна.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан /санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах/ гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан өсвөр насны яллагдагч М.М-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх өнөөдөр хянан хэлэлцэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан …Өсвөр насны яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, …Хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах… гэсэн зорилтод нийцүүлэн үндэслэлээр өсвөр насны яллагдагчид нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ

Categories
мэдээ цаг-үе

Цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ DNN.mn

Ихэнх нутгаар цас орж эрс хүйтэрнэ

Маргааш баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, Бямба гарагт төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам даваа гүвээнд халтиргаа, гулгаа үүсэж болзошгүйг ЦУОШГ-аас анхаарууллаа.

-Маргаашийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ-

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1-6 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 14-19 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 6-8 градус, бусад хэсгээр 2-4 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

Говь, тал, хээрийн нутгаар салхи секундэд 16-18 метр хүрч ширүүснэ

Аравдугаар сарын

  • 15-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 16-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Энэ сарын 15, 16-нд ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. 17-нд нутгийн баруун хагаст, 18-нд ихэнх нутгаар дулаарна.

Categories
мэдээ нийгэм

ЭМДЕГ: 2022 онд 66904 эх болон нярайд ЭМД-ын хөнгөлөлт үзүүлээд байна DNN.mn

Эрүүл Мэндийн даатгал | Эрүүл Мэндийн даатгал

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолд хэвийн явцтай жирэмсний хяналтын багц болон эрсдэлтэй жирэмсний хяналтын багц, жирэмсний үеийн өвчлөл, төрөхийн тусламж, үйлчилгээний төлбөрийн зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцахаар тусгасан.

Ингэснээр эрүүл мэндийн даатгалаа тасралтгүй төлсөн иргэн та “Жирэмсэн эмэгтэйн үзлэг, шинжилгээний товлол”-ын дагуу лавлагаа шатлалд хийгдэх эмчийн үзлэг, зөвлөгөө, сорил, оношилгоо, шинжилгээ болон холбогдох бусад үзлэгүүдэд 100 хувь хөнгөлөлттэй үнээр хамрагдана.

Тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш наймдугаар сарын 31-ний өдрийг дуустал нийт 66904 эх болон нярайд ЭМД-ын хөнгөлөлт үзүүлээд байна.

Categories
мэдээ нийгэм

Орчны бохирдлын улмаас дэлхийд жилд дунджаар 13 сая орчим хүн нас бардаг DNN.mn

ಪರಿಸರ ಮಾಲಿನ್ಯದಿಂದ 'ಸ್ವ'ರಕ್ಷಣೆ ಹೇಗೆ?-೩ - Total Ayurveda

“Орчны болон агаарын бохирдлыг бууруулах замаар эрүүл мэнд хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг сайжруулах нь” төслийн оролцогч талуудын зөвлөх уулзалт боллоо. Энэхүү төсөл нь Монгол, Энэтхэг, Этиоп улсуудад 2021-2023 оны хооронд хэрэгжиж байгаа бөгөөд Халдварт бус өвчин (ХБӨ) болон орчны бохирдлын харилцан хамаарлаас болж буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхэд эдгээр улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой аж.

Уг төслийн хүрээнд орчны бохирдол нийгмийн эрүүл мэнд, нэн ялангуяа ХБӨ-ний зонхилолт хэрхэн нөлөөлж буйг эдийн засгийн тогтолцоотойгоор гаргаж ирэх, салбар хоорондын холбоо хамаарлыг нэмэгдүүлэн ажиллах юм.

Орчны бохирдлын улмаас Дэлхийд жилд дунджаар 13 сая орчим хүн нас бардаг байна. Энэ нь дэлхийн нийт нас баралтын 25 хувийг эзэлдэг бөгөөд үүнээс долоон сая орчим нь агаарын бохирдолтой холбоотой нас баралт байдаг аж.

Манай улсын нийт нас баралтын 80 хувийг ХБӨ эзэлдэг болохыг судалгаагаар тогтоосон байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ ) 2020 онд ХБӨ-өөс шалтгаалан эрт нас барах эрсдэл 30 хувиар нэмэгдсэн болохыг судалжээ. Өнөөг хүртэл ХБӨ-өөс урьдчилан сэргийлэх хяналт, зохицуулалтад орчны бохирдлыг тусгадаггүй явж иржээ. Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдолд гэр хорооллын айл өрхийн гэрийн зуух 80 хувийг, аж ахуйн нэгж байгууллагын халаалтын зуух 10 хувийг, автотээврийн хэрэгсэл 20 хувийг, дулааны цахилгаан станцууд 5-6 хувийг тус тус эзэлж байгааг уг хурлын үеэр дурдлаа

Categories
мэдээ нийгэм

Хакүхо М.Даваажаргалыг “Алтан од” одонгоор шагнав DNN.mn

Хакүхо М.Даваажаргалыг "Алтан од" одонгоор шагнав

Олимпийн хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, “Парис-2024” олимпын тэтгэлэгт хамрагдсан тамирчдын төлөөлөл болон аваргын ээж Ө.Тамир нар оролцов.

Уулзалтын үеэр Хакүхо аварга “Дөрвөн жилийн дараа эх нутагтаа ирлээ. Сэтгэл маш их хөдөлж байна. Сүмод орсноос хойш хоёр жилийн дараа анх удаа нутагтаа ирэхэд ийм мэдрэмж төрж байлаа. Энэ удаа өөрийн 20 жилийн амьдралаа холбосон “Миягино” дэвжээг өвлөн аваад эргэн ирж буйдаа баяртай байна.

Анх 62-хон кг жинтэй хүүхэд Японд очиход “Энэ барилдаж чадах юм уу” гэж эргэлзэх хүн олон байсан. Гэхдээ хүн шантралгүй зүтгэвэл ямар ч амжилтад хүрч болно гэдгийг харуулсандаа их баярладаг.

Би багш дасгалжуулагчаар ажиллахын зэрэгцээ Монгол, Японыг холбосон гүүр болно. Монголын спорт, олимпизмын хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсэж байна” гэв.

Мөн “Парис-2024” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй тамирчдын төлөөлөл боксын шигшээ багийн тамирчдад хандан олимпын наадамд амжилттай оролцохыг хүсэхийн ялдамд олимпын медалийн өнгө зөвхөн тамирчин хүний өөрийн хүчин чармайлтаас шалтгаалах тул бэлтгэл сургуулилалтаа хичээнгүйлэн хийхийг онцлон захив.

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг их аваргыг МҮОХ-нд зочлон ирсэнд талархлаа илэрхийлээд хүүхэд байхдаа хамтдаа 40 мянгатын байрны гадна сагс тоглож өссөн түүхээ дурсав.

Мөн Монгол Улс ойрын ирээдүйд залуучуудын олимпыг нутагтаа зохион байгуулахыг зорьж байгааг дуулгаж, энэ үйл хэргийг бүтээхийн төлөө хамтран ажиллахыг хүслээ.

Энэ үеэр МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр “Токио-2020” олимпын наадмын элч төлөөлөгч Хакүхо М.Даваажаргалын спорт, олимпизмын үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг үнэлэн МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор шагнав.

Эх сурвалж: Олимпын хороо

Categories
мэдээ нийгэм

“Өргөө” амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ DNN.mn

“Өргөө” амаржих газрын хууль бус хэмээн үзэж буй үйл ажиллагаатай холбоотойгоор Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийж, удирдлагатаа хариуцлага тооцууланх асуудлыг хөндсөн. Тэгвэл Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр “Өргөө” амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаал гаргажээ.

Categories
мэдээ цаг-үе

Парк шинэчлэлтийн хүрээнд 100 автобус оруулж иржээ DNN.mn

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас нийтийн тээврийн парк шинэчлэлтийг эхлүүлээд буй.

Нийслэлийн энэ оны төсөвт автобусны парк шинэчлэл хийхэд 77.3 тэрбум төгрөг тусгасан. Үүнээс одоогийн байдлаар сургууль, цэцэрлэгийн зориулалттай 25, хоёр давхар 10, цахилгаан болон евро-5 дизель хөдөлгүүртэй нийт 100 автобус оруулж иржээ.

Categories
гадаад мэдээ

Дэлхийг хамгаалах туршилт амжилттай болов DNN.mn

Америкийн сансрын агентлаг NASA саяхан болсон Диморф хэмээх жижигсолирын замналыг өөрчлөх туршилтнь амжилттай болсныг баталжээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар 160 метрийн өргөнтэй сансрын биетийн тойрог зам нь өнгөрсөн есдүгээр сард сансрын “Dart” зондоормөргүүлсний дараа өөрчлөгдсөн байна.Энэхүү туршилтын зорилго нь манай дэлхийг мөргөх аюултайсансрын биетүүдээс дэлхийг хамгаалах арга боловсруулах явдал байв. Энэхүү туршилтыг дэлхийгээс 11 сая километрийн зайд хийжээ. Ердөө 750 кг жинтэй сансрын “Dart” зондДидим хэмээх том солироо тойрон эргэлддэгДиморф хэмээх жижиг солирыг мөргөж өөрөө сөнөсөнюм.

Диморф нь 11 цаг 55 минутанд Дидимагбүрэн тойрдог байжээ. Харин мөргөлтийн дараа энэ хугацаа 32 минутаар багассан нь Диморфын тойрог зам багасч, тэрээр өөрийн “од” Дидима руу хэдэн арван метрээр ойртсон гэсэн үг юм. NASA-гийн хэвлэлийн төлөөлөгч Билл Нелсон сэтгүүлчдэд хэлэхдээ “Энэ даалгавар нь NASA сансар огторгуйгаас бидэнд аюул учруулах аливаа гэнэтийн зүйлээс хамгаалах ажил эхэлснийг батлан харууллаа” гэсэн бол “Dart” хөтөлбөрийн гишүүн, доктор Том Статлер “Зөвхөн нэг амжилттай туршилтанд үндэслэн дүгнэлт хийхгүй байх нь зөв. Учир нь нэг солир дээр хийсэн ганц туршилт нь ижил төстэй нөхцөл байдалд өөр бүтэцтэй солирт адилхан нөлөө үзүүлэхгүй. Гэхдээ бид энэ ажлын эхний цэгийг тавьж чадлаа” гэж хэлсэн байна.

Европын сансрын агентлаг дөрвөн жилийн дараа Дидима болон Диморф руу “Herа” нэртэй гурван зонд илгээж, эдгээр солируудыг цаашид судлахаар төлөвлөж байна.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Орчуулагч Ж.Нэргүйг орон сууцандаа суулгаад нутаг буцсан Оросоос салан тусгаарлагч Жохар Дудаевын тухай DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ 2017 ОНЫ АРХИВААС… “Орчуулагч Ж.Нэргүйг орон сууцандаа суулгаад нутаг буцсан Оросоос салан тусгаарлагч Жохар Дудаевын тухай” НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.

Орчуулагч Ж.Нэргүй

Оросын Засгийн газар болон армид олон хүн уг дайныг эхнээс нь эсэргүүцжээ. Ельциний үндэстний асуудал хариуцсан зөвлөх Эмил Пань, Оросын Батлан хамгаалахын дэд сайд, генерал Борис Громов (Зөвлөлт-Афганы дайныг удирдаж байсан, баатар), генерал Борис Поляков нар мөн эсэргүүцэж буйгаа илэрхийлэн огцров. Громов телевизээр “Энэ байлдаан бол Афганистаны нэгэн адил цусан далай болох болно” хэмээн мэдэгдэж байлаа. 800 гаруй цэргийн албан хаагч, офицерууд мөн энэ ажиллагаанд оролцохгүй хэмээн эсэргүүцэл илэрхийлж, тэдний нилээдийг цэргийн шүүхээр шүүлээ. Сүүлд Генерал Лев Рохлин ч мөн татгалзсан бөгөөд тэрээр уг дайнаар Оросын баатар цол авсан цэргийн гарамгай удирдагч байсан юм. Эдгээр хүмүүс бүгдээрээ гуравхан жилийн өмнө Дудаевтай мөр зэрэгцэн Афганд тулалдаж явсан дайчин нөхөд, хамтран зүтгэгчид нь байлаа. Ил гарч ирсэн нь эдгээр дээд тушаалын генерал офицерууд байсан болохоос биш Жохар Дудаевтай хамт жирийн байлдагчаас баатар, генерал болтлоо хамтдаа мөр зэрэгцэн тулалдаж явсан Оросын армийн олон зуун офицерууд байлдааны ажиллагаанаас татгалзаж, армиас гарч энгийн амьдралд шилжсэн байдаг. Сүүлд хоёр талын гал зогсоох хэлэлцээрийг амжилттай зуучилж, ойлголцлын гүүр болж байсан, Ерөнхийлөгчийн сонгуульд хоёронтоо нэр дэвшиж байсан, Оросын алдартай генерал Лебед ярихдаа “Цэргийн нуувчинд аяга хоолоо хувааж өссөн Дудаев бид хоёр ойлголцохгүй байна гэдэгт би үнэхээр итгэхгүй. Гэвч анд минь аль хэдүйн амьдралаас буцчихсан байна. Тэр үед бид хоёр ширээний хоёр талд суусан бол өнөөдөр олон мянган хүний амь үрэгдэхгүй байлаа” гэж хэлсэн байдаг.

Орос тийм ч амархан гарч чадахгүй намаг балчигт суув. Оросын цэргийн сэтгэл санаа, ёс суртахууны болоод байлдааны бэлтгэл, чухам яагаад, бүр хаашаа явж буйгаа ч үл мэдэх байдалд орсон байв. Оросын цэрэг байлдах чадвар үнэхээр сул байжээ. Дайныг эсэргүүцсэн Оросын зарим цэргүүд зэр зэвсгээ өөрсдөө устгаж байв. Эдний өөдөөс зогсож буй Дудаевын дайчид цусаа үзэж улайрсан, амь насаа юманд бодохоо байсан нөхдүүд хэдүйн болчихсон байлаа.

Иргэд дайнд олноор үрэгдэж байсан нь орон нутгийн хүн ам, тэр дундаа Дудаевыг эсэргүүцэгчид хүртэл оросуудад дайсагнахад хүргэв. Ельциний хүний эрхийн зөвлөх Сергей Ковалевын тооцоолсноор дайны эхний таван долоо хоногт 35 орчим мянган энгийн иргэд дайны хөлд амь үрэгджээ. Оросын цэргийн түүхч, генерал Дмитрый Волкогоновын мэдэгдсэнээр амь үрэгдэгсдийн дийлэнх нь орос үндэстнүүд байсан гэжээ. Энэ үе хүртэл Оросын 3000 цэрэг амиа алдаж, мөн сураггүй алга болжээ. Грозный дахь хядлага Орос орон болон дэлхий дахиныг цочирдуулав. Олон улсын Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага үүнийг “төсөөлөхийн аргагүй сүйрэл” хэмээн тодорхойлсон бол Зөвлөлтийн удирдагч байсан Михайл Горбачев “шившигт, цуст адал явдал”, Германы канцлер Хэльмут Коль “жинхэнэ солиорол” хэмээн мэдэгдсэн билээ. Ийм л аймшигт аллага хядлага, салан тусгаарлах үзлийн дунд өдөр шөнөгүй тулалдаан хийж байсан Жохар Дудаев 1996 оны дөрөвдүгээр сарын 23-ны өглөө эхнэртэйгээ Су-25 онгоцоор нисэхдээ Оросын армийн тусгай хүч сансрын долгионоор сууж яваа онгоцыг нь илрүүлж пуужин харвачихна гэж тооцоолоогүй юм. Хар үгээр бол онгоцоо шалгалгүй ниссэн гэсэн үг. Энэ алдаанаасаа болж тэр амь насаа алдлаа. Пуужинд оногдохоосоо хэдхэн мөчийн өмнө Дудаев Думын гишүүн Константин Боровымтой утсаар ярилцаж “Мароккогийн хаантай уулзах” гэж байгаагаа ярьж байжээ. Сүүлд Боровым надтай ярьж байсан цаг хугацаатай түүний амиа алдсан цаг нь таардаггүй гэсэн бол 2001 онд Чеченийн удирдагч Ахмат Кадыров “Дудаевын амь үрэгдсэн нь нотлогдоогүй. Тэр одоо ч амьд байх магадлалтай” гэж олныг цочирдуулсан мэдэгдэл хийсэн юм. Өдгөө түүний хамтран зүтгэгчид, хээрийн ангийн удирдагчид, штабын дарга нь байсан хүмүүс Орост аюул занал учруулсаар явна. Дэлхий ч тэднээс жийрхсэн хэвээр байна. Шамил Басаев, Аслан Масхадов, Ибн эл Хатаб гээд Жохар Дудаевын зэвсэг нэгт нөхдүүд нь 1999 онд Чеченийн хоёрдугаар дайныг эхлүүлж, дэлхийн дэг журмыг эвдэгсдийн нэг хэсэг байсаар ирэв. Эдний нэг болох Шамил Басаев нь мөн л Монголд цэргийн алба хаасан, Монгол дахь Багануурын цэргийн ангиас мэргэжлийн цэрэг болох гараагаа эхлүүлсэн нэгэн билээ.

Categories
гадаад мэдээ

Туркийн нисэх онгоцны буудлууд 138 сая зорчигч хүлээн авчээ DNN.mn

Туркийн нисэх онгоцны буудлуудын зорчигчдын тоо 56.9 хувиар нэмэгджээ

БНТУ-ын нисэх онгоцны буудлууд энэ оны эхний 9 сарын байдлаар 138 сая зорчигч хүлээн авсан гэж тус улсын Зам тээвэр, дэд бүтцийн сайд Адил Караисмайлогду мэдээлэв.

Энэ оны эхний 9 сарын байдлаар зорчигчдын тоо өмнөх оны мөн үеэс 51 хувиар өсч, дотоодын 59.4 сая гаруй, гадаадын 78.3 сая гаруй зорчигч агаарын тээврээр үйлчлүүлсэн гэж тус улсын Нисэх буудлуудын удирдах газрын тайлангаас сайд Адил Караисмайлогду иш татжээ.

Мөн нисэх онгоцны буудлууд есөн сарын хугацаанд 1.4 сая гаруй нисэх онгоц хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс 34.1 хувиар өссөн байна. Агаарын ачаа тээвэрлэлт энэ оны эхний 9 сарын байдлаар гурван сая тонн болжээ.