Categories
мэдээ цаг-үе

Оюутнуудыг нэг сарын хугацаанд эрүүл мэндийн эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамруулна DNN.mn

зураг

“Эерэг хандлага-Эрүүл оюутан” уриатай аяныг өнөөдрөөс эхлүүллээ.

Ингэснээр оюутан суралцагчдыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулж, оюутан, суралцагчдын дунд зонхилон тохиолдож байгаа өвчлөлийн шалтгааныг тодруулан, дүн шинжилгээ хийх юм.

Мөн “Нөхөн үржихүй- Гэр бүл төлөвлөлт”, “БЗДХ- Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ”, “Архи, тамхины хор уршиг”, “Эрүүл зөв хооллолт”, “Залуусын сэтгэлзүйн эрүүл мэнд”, “Осол гэмтэл, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх” сэдвүүдээр эрүүл мэндийн мэдлэг олгох сургалт зохион байгуулж, нөлөөллийн үйл ажиллагаануудыг үе шаттайгаар зохион байгуулна хэмээн ЭМЯ мэдээллээ.

Энэ хичээлийн жилд 147,393 оюутан суралцаж байгааг салбарын сайд мэдээлж байв.

Categories
мэдээ цаг-үе

Он гарснаас хойш манай улсад 53 удаа газар хөдөлжээ DNN.mn

Манай улсад 2022 он гарснаас хойш 53 удаа газар хөдөлсөн байна.

Тухайлбал өнөөдөр 08:53 цагт Байгал нуур орчимд зургаан магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд чичирхийлэл нь Дархан, Төв, Орхон, Сэлэнгэ, Улаанбаатар хотод мэдрэгдсэн юм.

Газар хөдлөлтийн сүүлийн арван жилийн статистикийг харахад 2021 онд хамгийн их буюу 295 удаа бүртгэгдсэн болохыг Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр мэдээллээ.

Газар хөдлөлт гэдэг газрын хэвлий буюу чулуулаг мандалд их хэмжээний энерги хуримтлагдаж, тэрхүү энерги ямар нэгэн аргаар чөлөөлөгдсөнөөр газрын хэвлийгээр тархах үзэгдэл. Энгийнээр хэлбэл газрын гүндэх 2-3, хамгийн гүндээ 25 хүртэлх километрт болж буй процесс юм.

Иргэд та бүхэнд өөрийгөө болоод бусдыг газар хөдлөлтийн аюулаас хамгаалах зөвлөмжийг хүргэж байна.

  • Хүчтэй чичиргээ ихэнхдээ нэг минут орчим үргэлжилдэг тул бат бөх ширээн дор орж, толгойгоо хамгаалах хэрэгтэй. Ийм ширээ байхгүй бол жин, овор ихтэй тавилга болон цонхноос аль болох хол зайтай ханан талд очиж суух хэрэгтэй.
  • Цахилгаан болон хийн зуухыг салгах. Гал гарсан тохиолдолд нэн даруй унтраах хэрэгтэй.
  • Орчин тойрныг ажиглаж, тайван байх хэрэгтэй. Цахилгаан шат ашиглахыг хориглоно.
  • Хаалган дор зогсоход аюул багатайгаас гадна гадагш гарахад тустай.
  • Хэрвээ гудамжинд явж байхад тань газар хөдлөлт болбол барилгын тоосго, мод, цонхны шил, гэрэлтүүлгийн болон зар сурталчилгааны багана, самбар зэрэг гэмтээж болох зүйлээс хол байж, нээлттэй, задгай талбай олж зогсох хэрэгтэй.
  • Дэлгүүр, зах, үзвэр, үйлчилгээний газар зэрэг олон хүнтэй орчинд хүмүүс сандралд орж үймээн, шуугиан үүсдэг. Иймд тайван байж, сандарч тэвдэхгүйгээр тухайн байгууллагын ажилтны заавар зөвлөгөөг дагах хэрэгтэй.
  • Автомашинаар зорчиж яваа тохиолдолд нэн даруй зогсож радиогоор өгөх мэдээллийг сонсох хэрэгтэй. Нүхэн гарцын дор, өндөр барилгын хажууд зогсож болохгүй.
  • Хэрэв гол, устай газрын ойролцоо байдаг бол нэн яаралтай өндөрлөг газар очих хэрэгтэй.
  • Аль болох бага эд зүйлс биедээ авч, явганаар шилжин байрлах. Автомашинаар зорчих нь замын түгжрэлд орохоос гадна аврах ажиллагаа явуулахад саад болж болзошгүй.
  • Гамшгийн үед хүмүүс цуу ярианд автах, төөрөлдөх явдал их байдаг тул нутгийн захиргааны болон онцгой байдал, цагдаа, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй бодит мэдээлэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хангай хүүг дараагийн Хадбаатар, Цогтбаатар хүүг дараагийн Түвшинбаяр болгочих вий DNN.mn

Монголчууд бөх шүтдэг ард түмэн. Бөхөөр амьсгалж, бөхөөр давлагаалж, бөхийн үүх түүхийг хэдэн өдөр ч ярьж чадна. Домог мэт яригддаг үндэсний бөхийн ханагар сайхан аварга, арслангуудаас эхлээд өнөөдөр барилдаж байгаа бөхчүүдээ ч бид дээдэлж хүндэлсээр байгаа. Харин энэ үзэл, ийм хандлага сүүлдээ хэтийдэн хавтгайрч, амжилт гаргасан бүхнийг амьдралгүй болгож байгааг анзаарч анхаарсан нь хэд бол.

Өнөө жил Оргихын Хангай гэдэг бөх хавтай сайхан барилдан улсын баяр наадамд түрүүлсэн. Олны хайр хүндэтгэл, хишиг буян түүнийг тойрон эргэлдэж байна. Наадмаас хойш багагүй цаг хугацаа өнгөрсөн ч Хангай хүү хөл нь газар хүрэхгүй шахам урилга заллагад дарагдаастай харагдах юм. Хаана л баяр наадам, сүрхий дориун арга хэмжээ болно шар магнаг дээлтэй тэрбээр хутагт хувилгаад аятай инээд алдан заларч явна. Тэр одоодоо бол жаргалтай сайхан явна. Хүндлэл хайранд өлгийдүүлж, хөл нь шороогүй яваа. Гэхдээ нэг юмыг мартах ёсгүй. Энэ их хүндлэл бол түүнийг сайн барилдлаа гэж, сайхан бөх боллоо гэж, олон түмнээ уран барилдаанаараа баясгаж цэнгүүллээ гэж ирж байгаа юм. Хөлсөө урсган хөдөлмөрлөж, бусдаас илүү чадварлаг байсных нь төлөөх шагнал юм. Түүнээс биш Хангай шиг бие хаатай, нүүрний баясалтай, илүү боловсролтой залуус бишгүй бий.

Өнөөдөр түүнээс илүү алдартангүй мэт сэтгэн урилга заллагад дарагдан яваа О.Хангай аварга та шар магнаг дээлээ тайлан, бэлтгэлийн хувцсаа өмсөн, биеийн тамирын зааландаа очно уу даа. Хөлс хүчээ урсган дасгал сургуулилтаа хий. Хүн хэлэхгүй бол санадаггүй гэдэг. Олны хэтийдсэн ийм хайр энгийн даруу хэнийг ч орчлонгийн оройд гарсан мэт хийрхэлд хүргэдэг талтай. Та шилдэг нь болж түрүүлсэн, шагнал, хайр халамжийг хангалттай авсан, одоо зүгээр л дараагийн ажлаа хий.

Монгол бөхөд Дагвацэрэнгийн Хадбаатар гэж сайхан аварга байв. Монголчууд түүнд хачин их хайртай байсан, өдгөө ч хайрлан дурссаар. Гэхдээ түүний ир бяртай ид гялалзаж явах насанд энэ л хөлгүй их хүндэтгэл дагасан найр наадам, архи дарс буруу зам руу хөтөлсөн түүхтэй. Наадамд хэд л бол хэд түрүүлэх ид залуу насныхаа 10-аад жилийг төмөр торны цаана өнгөрөөсөн гунигт тавилан түүнийх билээ.

Дөнгөж хэдхэн хоногийн өмнө Цэнд-Очирын Цогтбаатар жүдо бөхийн дэлхийн аварга боллоо. Бахархам сайхан явдал. Монгол Улсынхаа нэрийг жүдогийн Дагвацэрэн ертөнцөд дуурсгаж чадсан түүний амжилтад бүгд л баярлаж байна. Гэхдээ өнөө л бидний хэтийдсэн их хайр уг хүний мөн чанарыг эвдэх вий гэхээс эмээж эхэллээ. Ц.Цогтбаатарын унаж, боссон бүхий л үүх түүхийг уйлж дуулан ярьж, түүнгүйгээр амьдарч чадах билүү гэж бодогтол магтаж байна.

Олимпийн наадмаас анхны алтан медалийг эх орондоо авчирсан Найдангийн Түвшинбаяраар амьсгалж байсан 2008 оны зун сайхан байсаан. Дараа нь тэрбээр Лондонгийн олимпоос мөнгөн медальтай ирсэн. Олимпийн алт, мөнгөн медальт, Дэлхийн аваргын хошой хүрэл, Ази тивийн аварга Н.Түвшинбаярт Монголын төр Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин гээд хамаг дээд шагналаа барьж, албан тушаал өгсөн. Бүр УИХ-д хүртэл нэрийг нь дэвшүүлж байв. Ард түмэн өнгөтэй өөдтэйгөө барьж алган дээрээ бөмбөрүүлж эрхлүүлсэн. Энэ бүхэн түүний мөн чанар, хүн чанарыг бага багаар элээж алга болгосныг өнөөдөр бид харамсан харж байна. Хүндлэл хайр гэдэг зүйл хэм хэмжээндээ байх ёстой. Хүндэлж бахархаж байна гэж магтсаар байгаад өнөө хүнээ хэн ч биш болгодог хачин зулгуйдлаа нийтээрээ болих хэрэгтэй. Алдар цуутай болж мандаж яваа залуусыг зулгадан магтахын оронд ах захаа мэдэж, хэм хэмжээнээсээ давж болохгүй гэдгийг ойр байдаг аав ээж, багш нар нь, найз нөхөд, ах дүү, амраг садан нь байнга хэлж ярьж байгууштай. Тэгэхгүй бол бидний асар их магтаал сайшаал тэднийг үүлэн дээр хүртэл хөөргөн сэвж гаргачихаад, огт тулгуургүйгээр тэнд нь орхиж байна. Өндрөөс хүн илүү чанга унадаг.

Удахгүй УИХ-ын сонгууль болно. Өнөө л хөөргөн дэмжигчид нь О.Хангай, Ц.Цогтбаатар нарыг УИХ-д нэр дэвшүүлээд гүйж явахыг үгүйсгэхгүй. “Та бол Монголын баатар, таныг хүн бүр мэднэ, бүгд танд саналаа өгнө… энэ тэр” гээд яаж дэвэргэж хөөргөж байгаад дэвшүүлэхээ тэд бас мэднэ. Ийм л эргүүлэгт залуус маань битгий орчихоосой, өнгө мөнгөний энэ их хөөсрөлд хөөрөлгүйхэн шиг энгийн сайхан амьдраасай гэсэндээ үүнийг бичлээ.

Хангай хүүг дараагийн Хадбаатар, Цогтбаатар хүүг дараагийн Түвшинбаяр болгочих вий дээ.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 101 жолооч согтуугаар жолоо барьж, 129 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Who Can Be Held Responsible for My Drunk Driving Accident Injury? | John  Foy & Associates

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1651, хулгайтай холбоотой 23, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 105, гэмт хэргийн шинжтэй 95 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 101, хүний биед халдсан 77, эрүүлжүүлэх байранд хоносон 129 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ж.Батзандан баригдахаа мэдээд Ерөнхийлөгчийг шүүмжлэв үү, шүүмжилж байгаад баригдав уу? DNN.mn

Шинэ намын дарга Ж.Батзанданг энэ сарын 6-нд АТГ-аас баривчлан нэг сарын хугацаатай цагдан хорив. Түүнийг Хөгжлийн банкны хэрэгтэй холбоотойгоор баривчилсан талаар хэвлэлүүд мэдээлж байгаа. Гэвч энэ талаар хуулийнхан мэдээлэл өгөөгүй байгаа юм.

Энэхүү баривчилгаатай холбоотой анхаарал татаж буй нэг асуудал бий. Ж.Батзандан энэ сарын 5-нд буюу баривчлагдахаасаа нэг хоногийн өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй холбоотой лайв бичлэгийг олон нийтэд түгээсэн.

Түүний лайваас анхаарал татсан хэсгийг доор сийрүүлье. Тэрээр бичлэгтээ:

“Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сонгогдоод жил гаруй боллоо. Өнөөдөр түүнд хандаж сануулга өгнө. Ерөнхийлөгч болсноосоо хойш юу хийсэн бэ. Хоёр, гурван жилийн өмнө Төрийн ордон дотор Ерөнхий сайд байхдаа юу хийнэ гэж олон түмэнд амлаж байсан бэ. Одоо яагаад чимээгүй болов.

…Та Ерөнхийлөгч болохын тулд олон тэрбум, олон их наяд төгрөгийг улсын төсвөөс тараасан. “Намайг алчихдаггүй л юм бол би шударга ёсыг Монголд тогтооно” гэж амлаж байсныг би мартаагүй байна.

…Өнөөдөр Төрийн ордон дотор явлаа. Монголын хөгжлийн гацаа, чөдөр нь, шинэчлэл өөрчлөлтийн гацаа нь У.Хүрэлсүх болсон тухай олон хүн хэлж байна. Х.Баттулга гэдэг ганц л муу хүн байдаг тухай, түүнийг л зайлуулчихвал Монгол Улс сайхан болох тухай та хэдхэн сарын өмнө ярьж байсан. Х.Баттулгыгаа зайлуулсаан. Та сайн зайлуулсан. Одоо та Х.Баттулгынхаа оронд байгаа. Түүнээс юугаараа илүү болсон юм бэ. Авлигачдыг өмөөрч, оффшорчдыг суллаж, “Сахал” Б.Эрдэнэбилэгийг суллаж, Сингапур руу хөөж явуулсан У.Хүрэлсүхтэй ярих цаг болсон.

…У.Хүрэлсүх төрийн өмчит бүх компанийн захирлыг өөрийнхөө найз нөхөд, ангийн хүүхдүүдээр томилсон байна. Засгийн газарт зургаан сайдыг тэр томилсон байна. УИХ-ын гишүүдийн 50 хувийг нэр дэвшүүлсэн. У.Хүрэлсүх хаан болжээ. У.Хүрэлсүх нэртэй хулхисүх хааны тухай ярих цаг болсон байна.

…Шүүхийн шинэчлэлийг хийнэ гэж У.Хүрэлсүх ярьж байсан. Чиний хэдэн шүүгч нар шударга ёсыг Монголд тогтоож байна уу. Өнөөдөр шүүх, АТГ, прокурор, мөрдөн шалгах бүх байгууллага чиний мэдэлд байгаа.

…Төрийн ордон дотор байгаа намын чинь гишүүд, сайд нар үг хэлж чадахгүй болсон байна. Чиний өөдөөс эгцэлж харж чадахгүй болсон байна. У.Хүрэлсүх ээ, чи биеэ тоосон байна. Эрдэнэтийг тойрсон наймааг чиний дүү хийж байна. Төрийн өмчийн том компани, улсын тендерүүдийг чиний ах дүү идэж байна.

…Чиний Ерөнхий сайд байхдаа явуулсан буруу бодлогуудын үр дүнд монголчууд өнөөдөр туйлдаж байна. Чи Оюун-Эрдэнээр ч, Амарбаясгалангаар ч ажил хийлгэхгүй байгаа. Чи Засгийн газрын чөдөр нь, хөгжлийн тушаа чинь болж байна.

…Дөрвөн сарын өмнө би У.Хүрэлсүх дээр орж “Шинэ хувьсгал” номоо гардуулж өгсөн. Чи ном уншдаггүй нөхөр байна лээ. Би өдөр бүр У.Хүрэлсүхийн тухай ярих болно. Ирэх долоо хоногоос У.Хүрэлсүхийн эсрэг жагсаал зохион байгуулах болно…” гэсэн байдаг.

Тэрээр мөн тухайн өдрийн орой дахин лайв хийж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс мессэж ирсэн тухай мэдэгдсэн юм. Тэрээр “Өнөөдөр намайг лайв хийж, У.Хүрэлсүхийг ажлаа хий гэсний төлөө над руу мессэж бичлээ. Тэр “Нутгийн дүү бага доромжлоорой. Хэмжээндээ байгаарай. Чамд доромжлуулаад суудаг жижиг гар би биш шүү. Бага доромжлоорой” гэсэн байна. Би хариуд нь “Чамайг хангалттай дэмжсэн шүү. Чамайг хэн ч биш байхад ч Батзандан, Болд, Баттулга нар дэмжиж явсан” гэсэн хариу илгээсэн” гэж байв.

Энэ мэдэгдлийн орой нь түүний ах, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг АТГ-аас цагдан хорьсон. Маргааш нь Ж.Батзанданг өөрийг нь Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан юм. Энэ үйл явдлаас харахад Ж.Батзандан баригдахаа мэдээд Ерөнхийлөгчийг шүүмжлэв үү, шүүмжилж байгаад баригдав уу гэдэг асуулт урган гарч байгаа юм.

Баривчилгаатай холбоотойгоор Шинэ намаас “Ж.Батзандан үгээ хэлснийхээ төлөө, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй санал зөрсний төлөө шоронд орж байна. Өдөр нь тэрээр Ерөнхийлөгчтэй маргалдсан нь үнэн. Ерөнхийлөгчөөс мессэж ирсэн нь ч үнэн. Түүнийгээ Ж.Батзандан сошиал сүлжээнд ил болгосон. Яг тэр мессэжид бичсэний дагуу үйл явдал өрнөлөө. Ерөнхийлөгч хэлснийхээ дагуу чадлаа гайхуулж, ажлын бус цагаар АТГ-т дуудаж аваачиж байгаад 461 дүгээр ангид хорилоо. Бид энэ асуудлаар олон улсын байгууллагуудад хандаж, тусламж хүснэ” гэсэн юм.

Хуульчид ч энэ үйл явдлын талаар сошиал сүлжээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн. Энэ талаар хуульч, өмгөөлөгч А.Пүрэвдулам “Манай улсад хуулийн засаглал биш дарга ангийн засаглал бий болсны жишээ энэ үйл явдал. Ж.Батзандан ямар өнцгөөс мэдэгдэл хийв гэдэг тусдаа асуудал. Хэлбэр биш, агуулгын хүрээнд харахад өнөөдрийн нийгэмд аливаа дарга, эрхтэн дархтаныг шүүмжлэхэд хорьж цагддаг, айлгадаг процесс явагддаг болсон. Бүр хэвшил болчихлоо. Монголд ерөөсөө хүчний байгууллагыг дарангуйллын машин болгож байна. Түүнд нь эрх мэдэлтнүүд нөлөөлдөг систем бий болчихоод байна. Олон нийт айдастай байна. Ерөнхийлөгчийг, өндөр албан тушаалтай хүнийг шүүмжилбэл цагдан хоригддог юм байна гэдэг ойлголттой болж байна шүү дээ.

Ж.Батзанданг Хөгжлийн банктай холбоотой хэргээр баривчилсан талаар мэдээлж байна. Тэгвэл энэ хэрэгтэй холбоотой өөр олон хүмүүс байгаа. Тэднийг бүгдийг нь яг адилхан хорь. Өчигдөр (уржигдар) Төрийн ордонд хөгжлийн банктай холбоотой асуудлыг хаалттай хэлэлцсэн. Яагаад энэ асуудлыг хаалттай хэлэлцүүлэх болов. Хэнийг нь ил цагаан нэрлэж цагдан хориод хэнийг нь хаалттай хурлаар хэлэлцэх болов. Хууль, шүүхийн өмнө иргэн бүр эрх тэгш байна гэсэн Үндсэн хуулийн заалтын хэрэгжилт хаана байна. Ийм гажуудсан системээс гарах ганц л найдвар үлдээд байна. Энэ бол олон нийт. Иргэд өөрсдөө хүчтэй шүүмжилдэг, эсэргүүцдэг байж ялалт байгуулна. Ж.Батзанданг олон нийт янз бүрээр хүлээж авдаг. Тэр бол тэр хүний асуудал, олон нийтийн ч асуудал. Харин тухайн өдрийн бичлэг дээр маш ноцтой зүйлүүд байсныг олон нийт санаж байгаа байх. Хуулийнхан үнэхээр шударга ажилладаг бол түүнийг нь шалгах ёстой. Ерөнхийлөгч ч шалгуулах үүрэгтэй. Тэгж байж л эрх зүйт ёс тогтоно” гэсэн байр суурийг илэрхийлэв.

Үнэхээр энэ үйл явдал олон нийтийг чимээгүйхэн айдаст автуулж байгааг дурдахгүй өнгөрч болохгүй. Ерөнхийлөгчийг шүүмжилбэл хоригддог юм байна. Үйл явдлын дараалал ч энэ агуулгыг харуулж байх шиг.

Categories
мэдээ цаг-үе

Япон улсад 100 хувь үнэ төлбөргүй суралцах тэтгэлэг зарлагдлаа DNN.mn

2022-2023 оны хичээлийн жилийн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Япон Улсын Анагаах Ухаан, Нийгмийн Халамжийн Олон Улсын Их Сургууль хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд жил бүр 10 хүртэлх Монгол оюутныг 100%-ийн тэтгэлэгт хамруулан суралцуулдаг. Уг тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг 2022 оны аравдугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд info-scholar@iuhw.ac.jp хаягаар хүлээн авах юм байна.

Тавигдах шаардлага:

  • 30-аас доош насны Монгол Улсын иргэн байх
  • Ерөнхий боловсролын сургуулийн гэрчилгээтэй байх
  • Ерөнхий боловсролын сургуулийн голч дүн 3.4 болон түүнээс дээш байх, эм зүйн шинжлэх ухаанаар сурах бол голч дүн 3.8 болон түүнээс дээш байх
  • Япон хэлний мэдлэг N3 түвшинтэй байх, эм зүйн шинжлэх ухаанаар сурах бол N2 түвшинтэй байх /шаардлагатай тохиолдолд япон хэлний бэлтгэл ангид суралцана/

Бүрдүүлэх материал:

  • Бүртгэлийн маягтыг (цээж зурагтай) дараах холбоосоор авч бөглөж илгээнэ үү https://admissions.iuhw.ac.jp/internationalstudent…
  • Цээж зураг
  • Эрүүл мэндийн асуулгыг /Health Questionnaire/ дараах холбоосоор авч бөглөж илгээнэ үү https://admissions.iuhw.ac.jp/internationalstudent…
  • Ерөнхий боловсролын сургуулийн гэрчилгээ ★ /Англи эс бол Монгол хэлээр/
  • Ерөнхий боловсролын сургуулийн аттестат ба үнэмлэх ★ /Япон эс бол Монгол хэлээр/
  • Япон хэлний мэдлэгийг батлах гэрчилгээ (JLPT, J-test болон бусад)
  • Гадаад паспорт эс бол иргэний үнэмлэхний хуулбар /цээж зураг, регистрийн дугаартай хуудас/

Суралцуулах мэргэжлийн чиглэл:

  • Сувилахуй
  • Хөдөлгөөн засал
  • Хөдөлмөр засал
  • Хэл яриа, сонсголын гажиг засал
  • Хараа зүйн гажиг засал
  • Радиологийн мэргэжилтэн. техникч
  • Эм зүйч
  • Эмнэлзүйн эмгэг судлаач, био-анагаахын мэргэжилтэн, техникч
  • Эрүүл мэндийн тусламж, нийгмийн үйлчилгээний менежмент

Тэтгэлэгт шалгарсан иргэдийн Япон улс руу зорчих онгоцны тийзнээс бусад сургалт, дадлага болон амьжиргааны зардлыг АУНХИС хариуцна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрчүүд найзаа эхнэртэй болгодог, хүүхнүүд найзаа нөхөргүй болгодог DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС” ЭРЧҮҮД НАЙЗАА ЭХНЭРТЭЙ БОЛГОДОГ, ХҮҮХНҮҮД НАЙЗАА НӨХӨРГҮЙ БОЛГОДОГ” ХЭМЭЭХ АРЫН НҮҮРИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.


Энэ бол басчиг судалгаан дээр үндэслэж гарсан үг шүү. Олон улсад нэлээн өргөн тархсан судалгааны дүнг монголоор ингэж ойлгох ёстой юм билээ. Эр хүн бол ямар ч нөхцөлд найзыгаа гайгүй сайхан хүүхэнтэй танилцуулж, болж бүтээд амьдрахыг нь харахыг хүсдэг. Харин хүүхнүүд болохоор хоёр биеийг танилцуулж, дотносуулахад тодорхой үүрэг гүйцэтгэдэг ч тодорхой хугацааны дараа найз хүүхэндээ “Танай нөхөр чинь урьд нь тэгдэг байсан юм гэнэ… саяхан тийм хүүхэнтэй ресторанд сууж байна гэсэн…” гэхчилэн ярьдаг байна. Энэ бол эхлэл нь, бүр цааш нь чангаруулан ярьж сэтгэл санааг нь үймүүлж, гэр бүл дотор хардлага сэрдлэг үүсгэх байгалийн унаган өгөгдөлтэй хүмүүс эмэгтэйчүүд болохыг Японы гэр бүл судлаачид тогтоожээ.

“Эр эм хоёрын дунд илжиг бүү жороол” гэсэн эртний сургаал монголчуудад бий. Эртнээс Монголын ард түмний дунд ийм жороо байсан болоод ийм сургаал гарсан байх. Өвгөдийн сургаал ийм байхад өнөө муу найз хүүхнийхээ ярьж буй элдэв шалдав үгэнд хүлээцтэй тайван хандаж байгаарай. Амьдралаа самруулчихав.

Эрчүүд бол яахав дээ зайлуул, эхнэрүүдийнхээ фэн нь болчихсон, амьдрахын төлөө л яваа хүмүүс шүү дээ. Хэдийгээр монгол эр хүн бүхэн боломжийг алддаггүй, нүднээс нь далд гэм хоргүй хөдөлгөөн хийдэг ч тэр нь ямар хардлага төрүүлэх биш. Хардуулахааргүй найдвартай хийцгээдэг бололтой юм билээ.

Гэхдээ энэ талын боловсрол мэдлэг дутуу болохоор энэ бүгдийг бас баталж чадахгүй байна аа.

Categories
мэдээ нийгэм

Монгол улс НҮБ-ын хүний эрхийн зөвлөлд нэрээ дэвшүүлээд нэг санал авчээ DNN.mn

ОХУ-ыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс хаслаа - Мэдээ, мэдээлэл - Монголын  иргэн бүрд ажлын байр!

Пүрэв гаригт НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн шинэ гишүүн орнуудыг тодруулах нууц санал хураалтыг ерөнхий ассамблейн чуулганы үеэр зохион байгуулжээ.

Нэрээ дэвшүүлсэн улсуудаас 12 улс НҮБ-ын гишүүн орнуудаас хамгийн олон санал авснаар зөвлөлд сонгогдсон байна.

Тэдгээр орнуудыг жагсаавал Алжир, Бангладеш, Бельги, Чили, Коста-Рика, Гүрж, Киргизстан, Мальдив, Морокко, Румын, Өмнөд Африкийн БНУ, Вьетнам юм.

Өмнөд Солонгос, Венесуэл улсууд зөвлөлд дахин сонгогдохоор нэрээ дэвшүүлсэн ч хангалттай санал авч чадалгүй хасагдсан байна.

Дэлхий дахинд хүний эрхийг хамгаалах, сайжруулах үүрэгтэй зөвлөл нь НҮБ-ын гишүүн орнуудын нууц санал хураалтаар сонгогдсон 47 улсаас бүрддэг.

Төв нь Швейцарын Женев хотод байрладаг юм.

Гишүүн орнуудын тоог бүс нутаг бүрд квотоор хуваарилсан байдаг. Тухайлбал Африкийн орнууд 13, Ази, Номхон далайн орнууд 13, Зүүн Европ 6, Латин Америк болон Карибын орнууд 8, Баруун Европ болон бусад орнууд 7 квоттой байдаг юм.

Өчигдөр нэрээ дэвшүүлсэн орнуудаас Өмнөд Африкийн БНУ хамгийн олон буюу 182 саналаар сонгогджээ.

Ази, Номхон далайн орнуудаас Бангладеш 160, Мальдив 154, Вьетнам 145, Киргизстан 126, Өмнөд Солонгос 123, Афганистан 12, Бахрейн 1, Монгол 1 санал тус тус авсан байна.

Зөвлөлийн шинэ гишүүн орнууд 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн гурван жилийн хугацаатай сонгогдож байгаа. Гишүүн орнууд дахин нэг удаа үргэлжлүүлэн нэрээ дэвшүүлэх хязгаартай байдаг юм.

Эх сурвалж: UN.org

Categories
мэдээ цаг-үе

Төрийн албаны ерөнхий шалгалтад 5885 иргэн бүртгүүлжээ DNN.mn

Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн маргааш эхэлнэ | News.MN

Төрийн албаны ерөнхий шалгалт орон Улсын хэмжээнд нэгэн зэрэг эхэллээ. Шалгалтад оролцогчоос бүрэн хамааралтайгаар цахим хэлбэрээр 4 дэх жилдээ, 7 дахь удаагаа зохион байгуулж байна.

Шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн аймаг, нийслэл дэх салбар зөвлөл, тамгын газар, бусад байгууллагуудын бүх талын оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурлан явуулна.

Энэ удаагийн шалгалтад нийт 5,885 иргэн бүртгүүлсэн бөгөөд нийслэл Улаанбаатар хотод 2,788 иргэн шалгалт өгөхөөр бүртгүүлжээ.

Энэ удаагийн шалгалтын онцлог нь ерөнхий шалгалт хаана өгснөөс үл хамаарч, шалгалтдаа тэнцсэн тохиолдолд харьяалал хамаарахгүй төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдэн тусгай шалгалт өгөх эрхтэй болно. Мөн шалгалтыг улирал болгон зохион байгуулдаг болсон.

Төрийн албаны ерөнхий шалгалт зохион байгуулах төв комисс, аймаг, нийслэлийн салбар комиссын бүрэлдэхүүн, цагдаа, тагнуулын байгууллага зэрэг мэргэжлийн албад шалгалтын үйл явцад хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэх бөгөөд Та ч мөн адил хөндлөнгийн хяналт хэрэгжүүлж өөрийн хувь нэмрээ оруулж болно хэмээн Төрийн Албаны Зөвлөлөөс мэдээллээ.

Шалгалтын явцтай танилцах бол хуваарьт цагт энд дарна уу.

Categories
мэдээ улс-төр

ЧУУЛГАН: Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах хуулийг хэлэлцэнэ DNN.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт...

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:

  • Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэгээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Эмийн үйлдвэрлэл, чанар, хяналт, хүртээмжийн зэрэг асуудал болон энэ талаарх цаашдын бодлого, зорилтын талаар”, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваанаас Эрүүл мэндийн сайдад хандаж “Эм үйлдвэрлэл, эмийн үнийн талаар” тус тус тавьсан асуулгын хариуг сонсох