Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Олзвой баатрын дүү, охин хоёр тавин жилийн дараа уулзлаа DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС… 2014 ОНЫ НИЙТЛЭЛИЙГ ДАХИН ХҮРГЭЖ БАЙНА.


Монгол Улсын баатар Цэндийн Олзвой 1914 онд Засагт хан аймгийн Манибадар
гүний хошуу, одоогийн Ховд аймгийн Манхан сумын нутагт малчин ард Цэндийн ууган
хүү болон төржээ. Нутагтаа мал маллаж байгаад 1937 онд цэргийн албанд татагдан ирсэн
байна. Түүнээс хойш МАХЦ-ийн армид алба хааж Тамсагбулаг дахь Зургадугаар морьт
дивизийн 17 дугаар хорооны нэгдүгээр суманд шилжин иржээ. 1939 оны тавдугаар сарын
17-нд зургадугаар морьт дивизийн 17 дугаар хороо шийдвэрлэх тулаанд оролцохоор Хайлаастайн
голд хүрч ашигтай байрлал эзлэхээр дөхөж очтол Японы арми гэнэт өөдөөс нь их буу,
пулемётоор ширүүн гал нээжээ. Энэ үед хорооны дарга Л.Дандар, пулемётчин Ц.Олзвойг
дуудаж “Хо­роо гол гаталж Хайлаастайн голын хойд талын манхныг эзлэх хүртэл дайсны
галыг хөнгөн пулемётын галаар барьж хангах хэрэгтэй” гэж тушаасан байна. Ц.Олзвой
элсэн манхан дотор ашигтай байрлалд пулемётоо байрлуулаад, дайсны галын цэгүүд болон
бөөн хүчийг пулемётоор галлаж, Японы хүнд пулемёт болон нэг салаа цэргийг устгаж,
тэднийг ухрахад хүргэсэн байна. Мөн 1939
оны наймдугаар сарын 21-нд Зөвлөлт-Монголын цэргийн их давшилтын үед 17 дугаар хорооны
даргын тушаалаар тагнуулч, пулемётчин Ц.Олзвой тагнуулын хэсгийг ахлан явж, элсэн
манхан дотор Японы хоёр машин цэрэг явж байгааг илрүүлэн, нэг машин цэргийг нь устгаж,
улмаар нөгөө машины цэргүүдийг мориор хөөж буудалцсаар тэн хагасыг нь устгаж, машин,
зэр зэвсгийг нь олзлон авч байжээ. Эх орон, ард түмнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолыг
харийн дайснаас хамгаалахын төлөө алтан амиа хайрлалгүй тулалдаж, Халхын голын дайнд
Японы армийг бут цохиход гарамгай гавьяа байгуулсан нэрт тагнуулч, пулемётчин Ц.Олзвойд
Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн 1939 оны аравдугаар сарын 21-ний өдрийн 71 дүгээр
тогтоолоор Улсын баатар цол олгож, Цэргийн гавьяаны Улаан тугийн нэгдүгээр зэргийн
одонгоор шагнасан байна.

Мөн түүний дурсгалын хөшөөг төрсөн нутаг Ховд аймгийн Манхан
сумын төвд 1969 онд босгож, Цэрэг ба НАХХЭЯ-ны сайдын 1958 оны 42 дугаар тушаалаар
Улсын баатар Ц.Олзвойг түүний суралцаж байсан ЦЕС-ийн Ерөнхий цэргийн нэгдүгээр
курсийн нэгдүгээр тасагт “Хүндэт байлдагч”-аар бүртгэж алдрыг нь мөнхжүүлсэн юм.
Ц.Олзвойн тухай мөр зэрэгцэн тулалдаж явсан Ерөнхий сайд асан, БНМАУ-ын маршал Х.Чойбалсангийн
нарийн бичгийн дарга, ГЯЯ-ны сайд асан П.Шагдарсүрэн “Халх голын тулалдаан бол Азид
болсон томоохон дайны нэг. Ц.Олзвой энэ дайны жинхэнэ баатар болсон. Өөрийнхөө хүчээр
баатар болсон хүн гэдгийг би баттай хэлнэ” гэж дайчин нөхрийнхөө тухай дурсан ярьсан
байдаг.


Халхын голын ялалтын 75 жилийн ойд зориулсан үзэсгэлэн Монгол цэргийн
музейд нээгдэх үеэр Ц.Олзвой агсны төрсөн дүү Ц.Даариймаа, төрсөн охин Олзвойн Сувд
нартай уулзаж хөөрөлдлөө.


-Олзвой
баатар эцэг эхээс хэдүүл байв?

Ц.Д:
-Бид эцэг эхээс дөрвүүл байсан. Ах маань айлын ууган хүү байсан. Миний дүү нар бурхан
болсон. Би ахыгаа цэрэгт явахад жаа­хан байсан учраас сайн мэддэггүй байсан. Би
1933 онд төрсөн хүн. Одоо ная гаруй настай. Ахаараа их бахархдаг байлаа. Гэвч нэгэн
үе огт ярьж дурсахаа ч байчихсан юм шүү дээ. Би 1960 онд Манхан сумаасаа Зүүнхараад
шилжин ирж амьдарсан хүн. Аав маань ная гарч, ээж бараг зуу наслаад наяад онд бурхан
болсон доо. Ахынхаа яндан дуран авчирсан баримтат киног би үзэж л байсан. Бодвол
сүүлд зохиосон л байх.

-Олзвой
ахынхаа охинтой ойр дотно байв уу?

-Ах, дүү нараасаа хойш ганцаар үлдээд байтал хэд хоногийн өмнө зурагтаар
Олзвой баатрын охин Сувд гээд гараад ирэхээр баярласан гэж юухэв. Тэгээд л хүрч
ирээд дүүтэйгээ уулзаад бөөн баяр болж байна. Энэ учрал ч цаанаасаа ерөөлтэй байж
л гэж төрийн сүлдэндээ залбирч сууна. Одоо Халхын гол руу ахынхаа эрэлхэгээр тулалдаж
байсан түүхт нутаг руу дүүтэйгээ явахаар сэтгэл догдлоод байж байна. Би зургаан
хүүхэдтэй.

-Баатар
ахаас чинь үлдсэн дурсгалт зүйл юу байна?

-Надад тийм юм юу ч байхгүй ээ. Дээхнэ үед аав ээж хоёрт нэг гэр
төрөөс өгсөн юм гэнэ лээ. Ээж маань Дэмбээ гэж хүн байсан.

-Та
өөрийгөө уншигчдад танилцуулаач?

О.С:
-Намайг Олзвойн Сувд гэдэг. Нас сүүдэр 76 хүрч байна. Улсын баатрын үр сад гэдэг
сайхан л юм. Эх орон, эхнэр хүүхдийнхээ төлөө халуун амиа хайрлалгүй тулалдаж явсан
сайхан ааваараа бахархаж явдаг юм. Хичнээн ядарч зовсон ч миний аавын надад, бидэнд
үлдээх гэж байлдаж явсан эх орон минь л дотроо бодож явах юм даа. Намайг Манхан
нутгийнхан маань л мэддэг байсан. Харин миний аавын хөшөө 1969 онд босоход Манхан
сумын хөдөлмөрийн баатар Лувсан гуай л судалгаа хийсээр намайг баатрын охин гэж
олон түмэнд анх зарласан. Ээж маань намайг 1939 оны мартын найманд төрүүлсэн байдаг
юм. Ээж Бөхчулуун маань бараг ная шахам наслаад бурхан болсон.

-Аавын
чинь тухай Японы цэргийн хуарангаас амьд хэл, яндан дуран олзолж ирж байсан зоригтой
хүн байсныг түүхэнд дурдсан байдаг даа. Та аавынхаа талаар аль хэр их зүйл мэдэх
вэ?

-Би нэг их сайн мэдэхгүй ээ. Уншиж л байснаас цаашгүй. Цэргийн ансамблийнхан
харин нэг удаа Манхан сумаар явахдаа “Баатрынхаа охиныг урлагийн хүн болгоно” гэтэл
ээж “Үнээгээ саалгана” гэсээр явуулаагүй. Ингэж Манхандаа л малчнаараа торойсоор
л насыг барсан. Хот руу орж ирж найм есөн жил Яармаг, Сонгинохайрхан дүүрэгт нэг
хүүгийн хамт ядруухан л амь зууж явна даа. Харин Манхан су­манд аавын маань зуун
жилийн ойг тэмдэглэж, хуучин хөшөөг нь төрсөн бууцан дээр нь аваачиж, шинэхэн хөшөөг
нь суманд нь босголоо. Чулуу мөнхөрдөг бол ч аавын минь өргөж байсан бяруун чинээ
чулуу ч байж л байна. Аав маань их анчин, сайн бууддаг хүн байсан юм гэнэ лээ. Би
ээжээс “Аав тэр яндан дуранг яаж авчирч байсан юм бол оо” гэж асуухаар “Аав чинь
тэр шөнө явахдаа замдаа сонингийн цаас цуулж чулуугаар даран тэмдэг болгож яваад
буцахдаа тэр сонингийн цаасаараа баримжаалж өөрийнхөн дээрээ ирсэн гэж ярьдаг байсан.
Тийм л сэргэлэн хүн дээ” гэдэг байсан. Халхын голд байлдааны талбарт гарамгай гавьяа
байгуулсан дөрөвхөн хүний нэг чинь миний аав шүү дээ.

-Авга
эгчтэйгээ саяхан уулзжээ?

-Халхын голын түүхт ойгоор л эгчтэйгээ уулзлаа. Тавин жилийн дараа
уулзлаа шүү дээ. Уулздаггүй хүнтэйгээ гурав таарч, давахгүй даваагаа гурав давдаг
гэж мөн ч үнэн үг юм. Миний зургаан хүүхдийн гурав нь хотод, гурав нь Ховдод байна.
Би төр засагтаа хэлэхэд баатар аавын минь гэгээн дурсгалыг хүндэтгээд ганц өрөө
байр өгчихөөсэй л гэж залбирах юм. Мөн ч их ядарч явна даа. (нулимс унагав. сур)

-Аав
тань хэдэн онд бурхан болсон юм бол?

-Миний аав 1941 оны тавдугаар сард Улаанбаатар хотод нас барж, Х.Чойбалсан
тэргүүтэй төр засгийн удирдлага эцсийн замд нь хүндтэйгээр үдсэн юм билээ. Дайны
үед дарийн утаа үнэрлэсээр уушги нь муудсан гэж түүх архивт тэмдэглэсэн байх юм
билээ.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ нийгэм

Замын-Үүд-Эрээн өртөөнүүдийн хүчин чадал нэмэгдэж хоногт 16-18 галт тэрэг солилцох боломжтой болжээ DNN.mn

Замын-Үүд-Эрээн өртөөгөөр галт тэрэг солилцоо хэвийн үргэлжилж байна

Замын-Үүд-Эрээн өртөөнүүдийн галт тэрэг солилцоо сайжирч, есдүгээр сарын 24-нөөс 14 галт тэрэг Хөх хотын төмөр замд хүлээлгэн өгч байна.

Галт тэрэг солилцоо нэмэгдсэнээр УБТЗ-ын санхүүгийн үзүүлэлтүүд сайжирч, үйлчлүүлэгчдийн ачаа, бараа олон хоногоор саатдаг, хүлээгддэг асуудал шийдэгдэнэ. Гэхдээ 14 гэдэг эцсийн тоо биш юм. Саяхан БНХАУ-ын тал Эрээн өртөөний өргөтгөлөө хийгээд дууссан тул галт тэрэг солилцоог ахиад ч нэмэгдүүлэх боломж бий.

Өөрөөр хэлбэл, хоногт солилцох галт тэрэгний тоог 16-18-д хүргэх техникийн боломжтой болсон байна.

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд ХБНГУ-ын эдийн засаг, уур амьсгалын яамны парламентын төрийн нарийн бичгийн дарга Франциска Брантнертай уулзав DNN.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд тус улсын Эдийн засаг, уур амьсгалын яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Франциска Брантнер-ийг хүлээн авч уулзлаа.

Герман Улстай хөгжүүлж буй харилцаа Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.

Тэрээр Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан эрчим хүч, аж үйлдвэрийн салбар дахь зорилтуудыг бодит ажил хэрэг болгох, Германы хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологийг шингээсэн, хоёр талын найрсаг харилцааны билэг тэмдэг болсон томоохон төслийг хамтран хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийлэв.

Түүнчлэн ашигт малтмалын салбар дахь хамтын ажиллагааны нөөц боломжийг бүрэн дүүрэн ашиглах, чингэхдээ газрын ховор элементийн хайгуул, нөөц өсгөх чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцов. Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Франциска Брантнер Монгол Улстай эрчим хүч, ашигт малтмал зэрэг салбарт хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын хамтын ажиллагааны гол механизм болох“Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн Ажлын хэсгийн ээлжит хуралдааныг 2023 оны эхний хагаст Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тогтов.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төсөлд санал авахад 3 хоног үлдлээ DNN.mn

зураг

Улсын Их Хурлаас “Төсөв-2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг 2022 оны аравдугаар сарын 19-ний өдөр буюу ирэх Лхагва гарагт Төрийн ордонд зохион байгуулна.

Тус өдөр иргэдээс ирүүлсэн санал, асуултыг нэгтгэн танилцуулж, “Төсвийн ил тод байдал”, “Халамжаас хөдөлмөлт”, “Тогтвортой эдийн засаг”, “Боомтын сэргэлт” гэсэн дөрвөн салбар хэлэлцүүлэг болно.

Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төсөлд иргэн Таны саналыг “D-Parliament” цахим хуудас, D@parliament.mn мэйл хаягаар болон 51-262727 утсаар аравдугаар сарын 17-ны өдрийг хүртэл хүлээн авч байна.

Өнөөдрийн (2022.10.14) 10.00 цагийн байдлаар 7,520 иргэн Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төсөлтэй танилцаж, 382 иргэн саналаа өгөөд байна.

Иргэдийн санал шүүмжлэл, бодит оролцоо, хяналтыг бий болгож, хамтдаа хуулиа санаачилдаг, төсвөө хэлэлцэн баталдаг болохын тулд цахим парламент буюу D-Parliament аппликейшнийг танилцуулаад байгаа билээ.

Иймд иргэн Та технологийн дэвшлийг ашиглан 2023 оны төсвийн төсөлд саналаа өгөөрэй. Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төсөлд санал авахад 3 хоног үлдээд байна.

2022 оны аравдугаар сарын 19-ний өдөр зохион байгуулагдах “Төсөв-2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар нээх бөгөөд төрийн болон төрийн бус байгууллага, мөн олон улсын байгууллагуудын нийт 800 гаруй төлөөлөл танхимаар болон цахимаар оролцохоор бүртгүүлээд байна.

Та дараах заавар, зөвлөмжийн дагуу төсвийн төсөлд саналаа өгөөрэй. зураг

зураг

зураг
зураг

Эх сурвалж: УИХ-ын ХМОНХХ

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерт бараалхав DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерт 2022 оны аравдугаар сарын 14-ний өдөр бараалхав.


Тэрбээр ХБНГУ-д хийж буй албан ёсны айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал түлхэц болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.
Мөн Монгол Улсын хувьд ХБНГУ нь Европ дахь гол түнш, гуравдагч хөрш тул хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа өндөр ач холбогдолтой гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж, иж бүрэн түншлэлийн түвшинд хөгжиж байгаа Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагааг стратегийн түншлэлд хүргэхийг зорьж буйгаа тэмдэглэв.


Ардчилал, хүний эрхийг дээдэлдэг нийтлэг үнэт зүйлстэй Монгол Улсын Ерөнхий сайд ХБНГУ-д албан ёсны айлчлал хийж байгаад баяртай байгаагаа Холбооны Ерөнхийлөгч илэрхийлж, өндөр, дээд түвшний харилцан айлчлал нь хоёр орны харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухам үүрэгтэйг онцоллоо.

ХБНГУ гадаад улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагааны шинэ боломж, замуудыг эрэлхийлж байгаа бөгөөд Азийн орнуудтай тухайлбал, Монгол Улстай харилцаагаа улам бүр өргөжүүлэхийг чухалчилж байна. Ирэх 2024 онд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиохтой холбогдуулан түүнийг үр дүнтэй тэмдэглэх, дээд түвшний айлчлал хэрэгжүүлэхээр талууд тохиролцов.

Categories
мэдээ нийгэм

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн үлдэгдэл 44.1 тэрбум төгрөг байна DNN.mn

ეკოთამაშები გეოგრაფიის გაკვეთილზე - mastsavlebeli.ge

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯамны газар, хэлтсийн дарга нар татварын ерөнхий газрын удирдлагын бүрэлдэхүүнтэй уулзаж, байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль түүний хэрэгжилтийн талаар санал солилцлоо.

ТЕГ-ын дарга Б.Заяабал 2016-2018 онд байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн тухай мэдээлэв. Дээрх онуудад энэ хуулийн хэрэгжилт хангалтгүй буюу 69,7 хувь, төлбөрийн үлдэгдэл 44.1 тэрбум төгрөг байгааг дурдаад, хуулийн хэрэгжилт, тайлан мэдээ, гүйцэтгэлийн ажлыг чанаржуулж, мэдээллийн нэгдсэн системд тулгуурлан ажлаа эрчимжүүлэх шаардлагатайг хэлэв.

Ингэхдээ, тус хуулиар зохицуулагддаг ургамал ашигласны, Ус, рашааны нөөц ашигласны, Ойн нөөц ашигласны, Ан амьтны нөөц ашигласны, газар ашигласны төлбөр түүнд холбогдох мэдээ, мэдээлэл, тайланг нэгтгэж, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх шаардлагатайгаас гадна мэдээллийн зөрүүтэй байдлаас үүдэж хууль хангалттай хэрэгжихгүй байгаа аж.

Түүнчлэн “Хур” мэдээллийн систем, төрийн байгууллагууд харилцан мэдээллээ солилцдог жишиг бий болсноор өнгөрсөн онуудад үүсээд буй байгалийн нөөц ашигласны төлбөрийн хуримтлагдсан үлдэгдлийг төлж барагдуулах боломж бүрдэхийг онцлов.

Уулзалтын төгсгөлд талууд хамтарсан ажлын хэсэг байгуулж, байгалийн нөөц ашигласны төлбөрийн үлдэгдэл дүнг төлж барагдуулах ажлыг эхлүүлэхээр болжээ.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад байгалийн нөөц ашигласны төлбөрийг ногдуулах, түүнийг төсөвт төвлөрүүлэх, тайлагнах, байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээхэд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулсан байдаг. Хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс орон нутаг дахь чиг үүргийн байгууллагууд мэдээллээ үнэн зөв ирүүлдэг байх, энэ төрлийн төрийн үйлчилгээг цахимжуулж, мэдээллийн санг нэгтгэх нь үр дүнтэйг хэллээ.

Харин Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд заасны дагуу нөөц ашигласны төлбөрийн орлого 2018 онд 86 тэрбум, 2019 онд 94 тэрбум, 2020 онд 112 тэрбум төгрөг болж нэмэгджээ. Хуулийн дагуу жил бүр 25-34 тэрбум төгрөгөөс доошгүй хөрөнгийг байгаль хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулах ёстой аж.

Categories
мэдээ цаг-үе

Умайн хүзүүний хорт хавдрын бүх төрлийн тусламж, үйлчилгээг ЭМД-аас 100 хувь хариуцна DNN.mn

Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг “HOPE” төслийг эхлүүллээ

Умайн хүзүүний хорт хавдрын тусламж, үйчилгээг ХСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Сонгдо, Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг зэрэг ЭМДЕГ-тай гэрээтэй улсын болон хувийн хэвшлийн нийт 30 гаруй эмнэлгээс авах боломжтой боллоо.

Хэрэв ЭМД-тай гэрээт эмнэлгүүд иргэнээс нэмэлт төлбөр авсан тохиолдолд “Хэрэглэгчтэй харилцах төв”-ийн лавлах утас 1800-1363 дугаарын утсанд мэдээллэх боломжтой.

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01-р тогтоолд тус хавдрын бүх төрлийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцахаар тусгасан. Тогтоолын хүрээнд энэхүү тусламж, үйлчилгээний эмийн эмчилгээг 628 мянган төгрөг, мэс заслын тусламж үйлчилгээг тухайн мэс заслын багаж хэрэгсэл, хүндрэлээс хамаарч 3.043.000-4.526.000 төгрөгөөр санхүүжүүлдэг.

Улмаар өнгөрсөн наймдугаар сарын байдлаар умайн хүзүүний хорт хавдрын тусламж, үйлчилгээнд нийт 172 даатгуулагч хамрагдаж, амьдралын чанараа дээшлүүлжээ. Эдгээр иргэдийн авсан тусламж, үйлчилгээний төлбөрт ЭМД-аас 362 сая төгрөгийн санхүүжилтийг ЭМБ-уудад олгоод байна.

Categories
мэдээ нийгэм

Ковидын 23 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Ковид-19” цар тахал ойрын ирээдүйд дуусна гэв

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 23 тохиолдол шинжилгээгээр батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлын 6 нь нийслэлд, 17 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй “КОВИД-19”-ийн нийт тохиолдлын тоо 983 988-д хүрэв. Түүнчлэн “КОВИД-19”-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2 131 хүн эндээд байна.

Categories
мэдээ цаг-үе

​Ихэнх нутгаар хүйтэрч цас орж, цасан шуурга шуурна DNN.mn

Цасан шуурга шуурч, хүйтэрнэ

Тариаланчид, тээвэрчдийн анхааралд энэ сарын 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам даваа гүвээнд хальтиргаа, гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.

2022 оны 10-р сарын 13-ны 20 цагаас 10-р сарын 14-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1-6 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчимоор 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 14-19 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 6-8 градус, бусад хэсгээр 2-4 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

2022 оны 10 дугаар сарын 15-наас 10 дугаар сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

15-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 15, 16-нд ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. 17-нд нутгийн баруун хагаст, 18-нд ихэнх нутгаар дулаарна.

Categories
мэдээ нийгэм

ДЭМБ-аас 21 аймагт 255.9 сая төгрөгийн тоног, төхөөрөмж хүлээлгэн өгөв DNN.mn

Тайлбар байхгүй.

Өнөөдөр Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас “Ковид-19” цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, эрүүл мэндийн тогтолцооны чадавхийг бэхжүүлэх төслийн хүрээнд 21 аймаг, зарим суманд нийт 255.9 сая төгрөгийн өртөг бүхий тоног, төхөөрөмж гардууллаа.

Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч П.Анузаяа, АНУ-ын Олон Улсын хөгжлийн агентлагийн үүрэг гүйцэтгэгч Стийв Винкетс болон 21 аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нар оролцлоо.

Эх хүүхдийн чиглэлээр төрөлжсөн мэргэшлийн үйл ажиллагаа явуулдаг бүсийн эмнэлгүүд болох Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Дархан, Дорнод аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд тус бүр нь 36.9 сая төгрөгийн өртөг бүхий 15 ширхэг нярайн амьсгалын аппаратыг хүлээлгэж өгсөн байна. Ингэснээр Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилт дахь Эх хүүхдийн сэргийлж болох эндэгдлийг бууруулахад бодитой хувь нэмэр болно гэж харж байна.

Мөн сүүлийн 10 жилийн дунджаар 16.5 мянган нас баралтын тохиолдол бүртгэгдсэнээс осол, гэмтэл, гадны шалтгаант нас баралт 16.9 хувийг эзэлж, түүний 23.6 хувь нь зам тээврийн осол эзэлж байна.

Иймээс осол их гардаг хар цэгүүд буюу яаралтай тусламжийн жишиг цэгүүдэд нийт 156.4 сая төгрөгийн өртөгтэй 20 ширхэг иж бүрдлийг гардууллаа. Энэ нь осолд өртсөн иргэдийн амь насыг шуурхай аврах, газар дээр нь үзүүлэх тусламжийн чанарт сайнаар нөлөөлөх юм гэдгийг онцоллоо.

Хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмжид пульсоксиметр, яаралтай тусламжийн тэргэнцэр, зөөврийн хүчилтөрөгч өтгөрүүлэгч, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, хяналтын монитор, зэрэг 14 тоног, төхөөрөмж багтжээ.