Categories
мэдээ цаг-үе

ХӨСҮТ харьяалал харгалзахгүй томуугийн эсрэг вакцин хийж байна DNN.mn

Томуугийн вакцин хийж буй эмнэлгүүд болон үнэ тариф

Улсын хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс эхэлж байна. Энэ жил БНСУ-ын Грийн кросс үйлдвэрийн улирлын томуугийн эсрэг А, В хүрээний хэв шинжийг агуулсан дөрвөн цэнт вакцинаар дархлаажуулах аж.

Томуугийн эсрэг вакцинаар томуугийн өвчлөлд өртөмхий

65-аас дээш насны
архаг хууч өвчтэй хүн ам
эрүүл мэндийн ажилтан,
1-5 насны хүүхдүүдийг үнэ төлбөргүйгээр харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын байнгын цэгүүд болон цэцэрлэг дээр дархлаажуулалтын түр цэг байгуулан вакцинжуулна.

Хүүхдүүдэд вакцин хийхийн өмнө эцэг, эх, асран хамгаалагч нарт вакцины талаарх мэдээллийг хүүхдийн байгууллагаар дамжуулан өгч, тухайн хүүхэд сүүлийн нэг сарын хугацаанд томуугийн болон товлолын бусад вакцинд хамрагдаагүй, аливаа нэг халдварт өвчнөөр өвдөөгүй болохыг баталгаажуулан эцэг эхийн зөвшөөрлийн хуудсанд гарын үсэг зуруулсны үндсэн дээр вакцинжуулна.

Мөн 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны болон архаг өвчтэй хүн, эрүүл мэндийн ажилтнууд харьяа эрүүл мэндийн байгууллага болон ӨЭМТ-ийн дархлаажуулалтын нэгжүүдэд вакцинаа хийлгэнэ.

Томуугийн сайн дурын дархлаажуулалтыг ХӨСҮТ-ийн амбулаторийн 114 тоот дархлаажуулалтын кабинетаар дамжуулан сайн дурын үндсэн дээр иргэд төлбөрөө төлөн хамрагдана.

Дархлаажуулалт нь халдварт өвчнөөр зөвхөн нэг хүүхдийг өвчлүүлэхгүй байх асуудал биш, олныг хамарсан дэгдэлт, цар тахлаас нийтийн эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг ба дэлхийн 194 орон бага насны хүүхдийг томуугийн вакцинаар дархлаажуулж, хүүхдийн өвчлөл эндэгдлийг эрс бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Тиймээс эцэг, эхчүүд томуугийн цар тахлын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс мэргэжлийн эмчийн зөвлөгөө, зөвлөмжийн дагуу үр хүүхдээ дархлаажуулалтад бүрэн хамруулж, томуугийн өвчлөл хүндрэлээс урьдчилан сэргийлэхийг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албанаас уриаллаа.

Categories
мэдээ цаг-үе

ДАШТ-ээс “Moon dance” хамтлаг мөнгөн медаль хүртлээ DNN.mn

May be an image of 6 people, people standing and indoor

Герман Улсын Брауншвейг хотод энэ сарын 15-ны өдөр болсон бүжгийн спортын Латин болон Стандарт хамтлаг бүжгийн ДАШТ-д Монгол Улсаа төлөөлөн оролцсон “Moon Dance” баг хоёрдугаар байрт шалгарч анх удаагаа дэлхийн аваргын мөнгөн медалийг хүртлээ. Дэлхийн аваргын алтан медалийг Герман улсын “Grün Gold” , мөнгөн медалийг Монгол Улсын “Moon dance” хамтлаг, хүрэл медалийг Герман улсын “TSG” хамтлаг, шагналт дөрөвдүгээр байрт Монгол Улсын “Star dance” хамтлаг шалгарсан байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Буцаж ирэхгүй хүн DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ 2010 ОНЫ АРХИВААС… ЭМЭЭТЭЙГЭЭ ХҮҮРНЭСЭН ТУХАЙ ЖИЖИГ БИЧВЭРИЙГ ДАХИН НИЙТЭЛЖ БАЙНА.


Хайрлахдаа, хатуурхахдаа, зэмлэхдээ дандаа зүйр үгээр сур­гадаг байсан эмээгийн минь үг байсхийгээд л санаанд ордог юм. Нэг удаа эмээгээс асуулаа. “Яагаад муу үйл хийдэг атлаа жаргалтай, баян хүмүүс байдаг юм” гэж. Эмээ хариулахдаа “Тэд чинь энэ насны хүн, буцаж ирэхгүй хүн. Хойт настай хүмүүст үргэлж атаархаж, үзэн ядаж, хорсол заналаар дүүрэн явдаг юм.

Тиймээс буцаж ирэхгүй тийм хүн жаргалтай биш ээ” гэлээ. Хүүхэд байхад эмээ бид хоёрын дунд өрнөсөн энэ яриаг тухайн үед ухаж ойлгоогүй ч одоо бол баг­цаалдаад байна.

Эмээгийн хэлж байсан шиг хувь заяатай хүмүүс дэндүү олон болж дээ. Зуун жил амьдрахгүй атлаа мянган жилийн хөрөнгө хураасан баян, бас болоогүй хуйгаар нь дээрэмдэж тоночихоод хээвнэг алхаж явдаг гэмгүй царайтай тийм хүмүүсийг энэ насны буюу буцаж ирэхгүй хүмүүсийн жагсаалтад лав багтана гэж бодлоо. Одоогийнхоор бол олигархи, авлигачин энэ тэр нь л юм шиг байгаа юм. Шунал ихэд­вэл шулам болдог гэнэ. Буцаж эргэж төрөхгүй, хойт насгүй амьтан чинь шулам л болж таарна шүү дээ. Хорон санаатай, хортой алим барьсан шулмаас холхон байхгүй бол хүргэж болох аюул нь нэлээд глобалчлагдсан юм шиг билээ.

Энэ насандаа хаан ч, түшмэл ч байсан, тоолшгүй их хөрөнгөтэй байлаа ч ханахын сэтгэл үгүй тийм хүний тухай л эмээ ярьж байж. Тийм хүн хааны ордноос хөөгдөөд гарсан ч ямар ч замаар хамаагүй ордны амьдралыг хутган үймүүлж, түшмэдүүдийг эвдрэлцүүлж, хаа­ныг занаж, наймаачин панзчидыг молиго үмхүүлдэг ажлаа хийсээр л байдаг аж. Залгихгүй амьтан, оролдохгүй зүйл, хүсэхгүй газар, айлгахгүй хүнгүй тийм л шулмыг эргэж ирэхгүй хүн гэж хэлжээ. Хойт нас байхгүй.

Энэ ертөнц хүлээж авахааргүй тийм хүн нэг удаа амьдрахдаа нэжгээдийг гүйцээх гэдэг сул талтай байдаг бололтой. Хаа байсан хоёр түшмэл хүч үзэж байхад хажуугаар нь ороод шүүгчээр ажиллаж буруу зөвийг нь харгалзахгүй будлиулж төрийг тэр чигт нь үймүүлж орхино. Хөрш улсуудын хооронд хов зөөж, дайн дажин тарина. Ажилгүй мөртлөө байнгын ажилтай. Эргэж ирэх газаргүй учир хүний ертөнц тэр чигээрээ дайсан мэт дайны талбар юм шиг санагдаж ёстой нэг бужиг­нуулж гарна. Ер нь бөөн дайны төлөвлөгөө, кампанит ажил өр­нүүлж орхидог юм шиг.

Хаанаасаа хаалгач нь хүртэл, дээд, доодгүй бүгд хор хөнөөлийг нь мэдэх авч зогсоож дийлэхгүй нь гачлантай.

Жанжнууд байлдаж байхад нөгөө шулам яс хаяад оролцоно гэж байгаа. Гартаа сэлэмтэй атлаа хуйнаас нь сугалж амжихгүй л чадуулаад байхыг нь яана гээч. Шулмын хүч чадал маш их. Угаас дайсан хүчтэй л байдаг. Гэлээ гээд заавал сул тал байгаа. Муу бүхнээ хамгаалж, харсан болгоноо хийж чадаад байгаа ч түүнд сул тал бий. Тиймээс эргэж ирэхгүй, хойт насгүй хүнээс эмээх хэрэггүй юм шиг байна.

Мөнгөтэй мөртлөө ханахгүй, элдэв юманд оролцож, энд тэндгүй самарч яваа эргэж төрөх газар­гүй, буцаж ирэхээргүй тийм хүн байдаг гэж эмээ л надад хэлсэн. Эмээ минь айхтар хатуу, шударга үгтэй хүн байсан болохоор хүүхэд гэж надад зохиож хэлээгүй гэдэгт нь би лавтай итгэдэг болсон шүү.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Батмөнх: Бидний судалгаагаар дотоодын койн, токенууд нийт 970 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө татсан DNN.mn

Санхүүгийн зохицуулах хорооны Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч хэлтсийн хянан шалгагч Б.Батмөнхтэй ярилцлаа.


-Дотоодын койнуудыг шалгаж байна. Иргэдийн дунд дотоодын койнууд луйвар байсан юм уу гэх хардалт үүсээд байна. Энэ тал дээр танай зүгээс ямар тайлбар өгөх вэ?

-Санхүүгийн зохицуулах хороо зөвхөн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг зохицуулдаг байгууллага. Үүнтэй холбоотойгоор шалгалт явагдаж байна гэх мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр явж байгаа боловч албан ёсны хууль сахиулах байгууллагуудаас ямар нэг мэдээлэл ирүүлээгүй байна.

-Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль бий. Түүний дагуу одоогоор хэдэн биржид виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх эрх олгосон бэ?

-Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн шилжилтийн үеийн зохицуулалт гэж байгаа. Хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнө үйл ажиллагаа явуулж байсан байгууллагат мөрдөгдөх ёстой. Энэ байгууллагуудаас одоогийн байдлаар есөн байгууллага албан ёсны бүртгэл хийлгэж үйл ажиллагаа явуулж байна.

-Дотоодын токенуудад ойролцоогоор хэд орчим төгрөг төвлөрсөн гэх тооцоо байна вэ?

-Албан бус тоогоор бол Монгол Улсад 2021 оноос хойш нийт 60-70 орчим койн, токенууд анхдагч зах зээл дээр арилжаа хийгдсэн. Бидний судалгаагаар нийт 970 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө татсан.

-Хэрэв дотоодын койнууд луйвар байсан нь тогтоогдвол хохиролыг хэрхэн барагдуулах зохицуулалттай вэ?

-Санхүүгийн зохицуулах хороо хуулиараа зөвхөн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг бүртгэх, хяналт тавих чиг үүрэгтэй. Харин виртуал хөрөнгө болох койн токены луйврын шинжтэй асуудал хууль сахиулах байгууллага шалгах үүрэгтэй. Хэрэв тухайн виртуал хөрөнгө гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл цаашид хэрхэхийг шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой юм.

-Дотоодын койнуудыг “White paper” буюу мөрдөх дүрмээ зөрчсөн гэж үзэж байна. Үүнийг мөрдүүлэх тал дээр танай зүгээс ямар арга хэмжээ авч ажилладаг юм бол…

-Өмнө нь ямарч хяналтгүй байсан. Одоо бол СЗХ-д бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид өөрсдийн боловсруулсан дүрэм, журмын дагуу өөрийн платформ дээр шинэ койнууд эсвэл хуучин койнуудыг листлэх, түүнд хяналт тавих журмуудыг баталсан байгаа. Үүгээр тухайн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид койн, токен гаргагчиддаа холбогдох хяналтыг тавьж “White paper”-т байгаа үйл ажиллагааны дагуу явж байна уу гэдэгт хяналт тавина. Хэрэв үүнээс болж ямар нэг хохирол үүсвэл түүнтэй холбоотой асуудал нь ВХҮҮ-чид хариуцах зохицуулалттай.

-Хоёр дахь зах зээл дээр нууцаар их хэмжээний токенуудаа биржээр дамжуулж арилжаалсан гэх яриа гарч байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Хэд хэдэн төрлийн үзэгдэл өнгөрсөн хугацаанд гарсан. ICO, IEO, IDO зэрэг. ICO нь ямар нэг солилцоон дээр гарахгүйгээр анхдагч зах зээлийн хөрөнгө босгох, ямар нэг вэб сайтаар хувь хүний данс тавьж байсан. Үүнтэй холбоотойгоор зарим виртуал хөрөнгө гаргагчид хоёр дахь арилжаа нэр бүхий виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдээр гаргасан тохиолдол байсан. Энэ нь мөн адил тухайн виртуал хөрөнгө, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч хоорондын гэрээний асуудал. Цаашид зөвхөн Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдээр олон нийтээс хөрөнгө оруулалт татах үйл ажиллагаа явагдана гэсэн заалт бий.

-Дэлхийн крипто зах зээлийн одоогийн нөхцөл байдал болон ирээдүйн чиг хандлага ямар байна?

-Дэлхий нийтийн крипто валютын зах зээл уналттай байна. Үүнийг олон улсад крипто өвөл гэж ярьдаг. Энэ уналтаас шалтгаалан монгол токен, койн, виртуал хөрөнгүүд ч уналттай байна. Хэрэглээний үүднээс энэ нь блокчейн технологийн нэг хэрэглэгдэхүүн хэсэг. Дэлхий нийт блокчейн технологи руу шилжих нь цаг хугацааны асуудал бөгөөд үүнд гол хэрэглэгдэх хэрэглэгдэхүүн нь койн, токен юм. Алсуураа бол өөрчлөлтийн эхлэл хэсэг нь явагдаж байна. Гэхдээ Монгол Улсын хувьд өнгөрсөн хугацаанд маш их хэмжээний ашиг олох зорилгоор койн, токен гаргасан. Тодорхой үйл ажиллагааны чиглэлтэй, чиглэлгүйгээр гарсан нь удахгүй ил болох байх.

-Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс энэ тал дээр хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?

-Блокчейн технологи цаашид хөгжих асуудал нь цаг хугацааны асуудал бөгөөд СЗХ олон нийтээс хөрөнгө татаж байгаа хэсэгт л холбогдох хяналтыг тавьж ажиллана. Олон нийтээс хөрөнгө татаж байгаа асуудалд хөрөнгө оруулагчид хохирохгүй байх ёстой. Тэдний эрх ашиг хамгаалагдах ёстой учраас СЗХ үндсэн үүргийнхээ дагуу үүнд хяналт тавин ажиллана. Түүнээс биш энэ технологийг ямар нэг байдлаар хяналт тавихгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хар бар өдөр DNN.mn

2022.10.16, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 22

НАМРЫН ДУНД САРЫН ШАРАГЧИН ТАХИА САР
ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХАР БАР ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.10.16, Ням гараг
  • Наран ургах шингэх: 07.12-18.03
  • Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-15 градус, бусад хэсгээр 8-10 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулсаар, өдөртөө Халх голын сав газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 18-23 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 7-12 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон , Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говиор 12-17 градус, Их нууруудын хотгор, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 0-2 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

“Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлав DNN.mn

Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Төслийг талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, “Монгол Улсын Их Хурал 2022 оны тавдугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд Хүний эмийн чанарын асуудлаарх хянан шалгах түр хороог байгуулах тогтоол баталсан. Улсын Их Хурлын гишүүн Тогмидийн Доржханд тус хянан шалгах хорооны бүрэлдэхүүнээс гарах хүсэлтээ ирүүлснийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасны дагуу Байнгын хороо 2022 оны аравдугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед Байнгын хорооны гишүүд асуулт асууж, үг хэлээгүй бөгөөд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалтыг үндэслэн Улсын Их Хурлын гишүүн Т.Доржхандыг Түр хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөх санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн тул “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ” хэмээв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Ш.Адьшаа нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд Түр хорооны бүрэлдэхүүнээс гарах болсон шалтгаан нь нэг гишүүн гурван түр хорооны бүрэлдэхүүнд ажиллах хуулийн зохицуулалттай учраас уг түр хороонд ажиллах боломжгүй болсон талаар тайлбар хийв. Харин Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлын талаар байр сууриа илэрхийлсэн.

Гишүүд үг хэлж дууссаны дараа санал хураалт явуулсан. Улсын Их Хурлын гишүүн Т.Доржхандыг Хүний эмийн чанарын асуудлаарх хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 56.8 хувь нь дэмжиж, “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав.

Categories
мэдээ нийгэм

Бүгд Найрамдах Хорват Улсад суух Элчин сайд М.Цэнгэг Итгэмжлэх жуух бичгээ барив DNN.mn

Монгол Улсаас Бүгд Найрамдах Хорват Улсад суух Элчин сайд М.Цэнгэг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Бүгд Найрамдах Хорват Улсын Ерөнхийлөгч Зоран Милановичид Итгэмжлэх жуух бичгээ барив.

Элчин сайд М.Цэнгэг Загреб хотноо ажиллах үеэрээ тус улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Невен Пеликарич, Гадаад хэргийн сайд Гордан Грлич, Гадаад хэргийн яамны улс төр, эдийн засгийн газрын удирдлагуудтай уулзалт хийж, хоёр талын харилцаа тэр дундаа боловсрол, аялал жуулчлал, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ирэх 2023 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг хамтран тэмдэглэх зэргээр санал солилцов.

Categories
мэдээ нийгэм

Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-15 хэм хүйтэн DNN.mn

2022 оны 10-р сарын 15-ны 20 цагаас 10-р сарын 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулсаар, өдөртөө Халх голын сав газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 18-23 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон , Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Алтайн өвөр говиор 12-17 хэм, Их нууруудын хотгор, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-15 хэм, бусад хэсгээр 8-10 хэм хүйтэн, өдөртөө 1-3 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 хэм хүйтэн, өдөртөө 1-3 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 хэм, өдөртөө 0-2 хэм дулаан байна.


2022 оны 10 дугаар сарын 17-ноос 10 дугаар сарын 21-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

19-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 20-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 8-13 дулаан байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Харри Поттер” киноны Хагрид буюу жүжигчин Робби Колтрейн таалал төгсжээ DNN.mn

Их Британийн жүжигчин Робби Колтрейн Шотландын эмнэлэгт 72 насандаа таалал төгссөн тухай түүний агент Белинда Райт мэдээлжээ. Түүнийг “Харри Поттер” киноны Рубеус Хагридын дүрд тоглосноор нь үзэгчид илүүтэй мэднэ.

Харри Поттероос гадна Колтрейн “Крекерийн арга барил” хэмээх цувралд сэтгэл зүйч, Жэймс Бондын тухай “Алтан нүд”, “Бүтэн ертөнц ч хангалтгүй” зэрэг кинонуудаад Оросын мафийн толгойлогчийн дүрд тоглосон.

Robbie Coltrane Dead: 'Harry Potter', James Bond & 'Cracker' Star Was 72 –  Deadline

Колтрейнийг нас барсан тухай Райтын мэдэгдэлд “Хагридын дүр дэлхийн өнцөг булан бүрийн хүүхэд багачууд төдийгүй насанд хүрэгчдэд баяр баясгалан бэлэглэсэн онцгой авьяастан” хэмээжээ.

“Харри Поттер” киноны дараа Колтрейн олон төсөлд жүжигчин, дуу оруулагчаар оролцсон байна.

Harry Potter' Actor, Robbie Coltrane, Dies at 72 - Inside the Magic