Categories
мэдээ нийгэм

С.Балжинням: Манай хамт олон 3-4 жилийн турш тасралтгүй ажилласны үр дүн гарч байна DNN.mn

Түрүүч нь №194 (7067) дугаарт

“Ховд эко цемент” үйлдвэрийн чулуунцар үйлдвэрлэх хэсэгт гал өгөх ёслолын үеэр албаны хүмүүсийн байр суурийг сонслоо.


Үйлдвэрийн Ерөнхий инженер Д.Батсүрэн: Чулуунцрын чанар ямар гарна, цементийн чанар түүнээс шууд хамааралтай байдаг

-Цементийн үйлдвэр үндсэн хоёр хэсэгтэй. Нэгдүгээрт, чулуунцар үйлдвэрлэх хэсэг. Хоёрдугаарт цемент үйлдвэрлэх хэсэг гэж бий. Цементийн үйлдвэрийн гол зүрх гэж нэрлэгддэг эргэх зуухыг ашиглалтад оруулж, гал асаах ёслол болж байгаа юм. Чулуунцрыг үйлдвэрлэхийн тулд шохойн чулуу, шавар түүхий эд, төмрийн хүдэр гэх мэтчилэн 3-4 төрлийн түүхий эдийг ашигладаг. Эдгээр түүхий эдийг тус тусад нь бутлаад, нунтаглаад нэг төрлийн найрлагатай болгоод 900 градуст хүртэл халаагаад эргэх зууханд 1500 градуст шатааж гаргаж авсан хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг чулуунцар гэж нэрлэж байгаа юм. Чулуунцрын чанар ямар гарна, цементийн чанар түүнээс шууд хамааралтай байдаг. Гаргаж авсан чулуунцрыг гөлтгөнөтэй хольж тээрэмдээд цемент гаргаж авдаг.

Ийм дараалалтай. Эргэх зуух нь 3.2 метрийн диаметртэй, 50 метрийн урттай төхөөрөмж. Галлаж асаахын тулд эхлээд дизель түлшээр галлана. 24-48 цаг үргэлжилдэг процесс. Зуух болон бусад халаалтын системүүдээ халааж байгаад дараа нь 5500-6000 килкалори илчлэгтэй нүүрсээр шатааж байж эргэх зуухандаа орж ирсэн түүхий хольцыг 1500 градуст шатааж чулуунцраа гаргаж авдаг юм. Эргэх зуух бол ган төмөр. 1500 градусын халууныг энэ төмөр дангаар даах боломжгүй учраас дотор нь галд тэсвэртэй тоосгоор доторлосон байдаг. Галлагааны явцад доторлогооны тоосгоо мөн халуунаас хамгаалахын тулд наалдас үүсгэдэг. Ингэж байж бид зуухныхаа гадна корпусыг өндөр температураас хамгаалдаг. Хэрвээ зуух жигд ажиллаад байвал доторлогооны тоосго, галд тэсвэртэй материалын маань эдэлгээ уртасдаг. Ойр ойрхон зогсоож, дахин дахин асаагаад байвал доторлогооны материалын эдэлгээ богиносдог. Тиймээс энэ зуухаа аль болох тасралтгүй ажиллуулж байвал аль аль талдаа ашигтай.


Нью Прогресс” группийн ерөнхийлөгч, “Вестерн холд” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Балжинням: Манай хамт олон 3-4 жилийн турш тасралтгүй ажилласны үр дүн гарч байна

-Өнөөдөр бид үйлдвэрийнхээ чулуунцар үйлдвэрлэх хэсгийг ашиглалтад оруулж нээж байна. Гурав, дөрвөн жилийн хугацаанд бид өдөр болгон, өвөл ч гэлтгүй, зун ч гэлтгүй, хавар ч гэлтгүй тасралтгүй ажиллалаа. Тэрний хүчинд үр дүн маань гарч байна. Ажлын байрны хувьд энд байнгын 320 орчим ажлын байрыг бий болгоно. Цементийн үйлдвэр маань баруун бүс буюу Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий гэсэн таван аймгийг хангах зорилготой.

Ховд аймагт нэг тонн цемент 700 мянган төгрөг байна. Тэгсэн мөртлөө олдоцгүй байна. Барилга, бүтээн байгуулалтын ажлууд зогсчихсон байна. Манай үйлдвэр ашиглалтад орсноор Улаанбаатарын түвшинд цементийн үнийг аваачна гэсэн зорилготой байгаа.


Төслийн удирдагч С.Жавхланбаатар: Бид чадлаа

-Алслагдмал хязгаар нутаг, таван аймгийн ард иргэдийн хувьд дараа жилээс хямд цемент худалдан авах ийм баярт мөч гэж харж байна. Цар тахал хүнд нөлөөлсөн. Бүхий л аж ахуйн нэгжүүдэд нөлөөлсөн байх. Ялангуяа ийм том төсөл хэрэгжүүлж байгаа,

хүч их орсон, техник машин их орсон, маш их масс-тээврийг хилийн гаднаас, Улаанбаатараас тээвэрлэсэн ийм төслийн хувьд хүндээр нөлөөлсөн. Барилгын зарим бараа материал гурав, дөрөв дахин өсчихлөө. Цемент хомсдоод олдохоо байлаа. Ямар ч өндөр үнээр олж авч чадахаа болилоо. Гэх мэт зүйлс сөргөөр нөлөөлсөн ч бид чадлаа гэж бодож байна.


Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа: МонголУлсадүйлдвэржилт явагдаж буйнтоджишээ бол“Ховдэко цемент” үйлдвэрболж байна


-Өнөөдөр Ховд аймагт цементийн үйлдвэрийн зуух галлах ёслол болж байна. Сарын дараа цементийн үйлдвэрлэл эхэлнэ гэсэн тооцоололтой байгаа. “Ховд эко цемент” үйлдвэрийн хувьд шинэ сэргэлтийн бодлогын Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд үйлдвэржилт Монгол Улсад явагдаж байна гэдгийн тод жишээ болж байна. Ховд аймагт нэг шуудай цемент 30-35 мянган төгрөгийн үнэтэй байна. Хотоос бараг хоёр дахин үнэтэй гэсэн үг. Энэ бол ганц Ховд аймгийн асуудал биш. Баруун таван аймагт ийм асуудал бий. Хөдөө орон нутагт бүтээн байгуулалт явуулахад хамгийн их шаардлагатай, гол орц болох цементийн үнэ буурна гэдэг бол цаашид баруун таван аймгийн хөгжилд нэн чухал хамааралтай юм.


Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн: Монгол Улс жилд хоёр сая тонн цементийн хэрэглээтэй

-Цемент бол барилгын материал дотроо гол байр суурийг эзэлдэг. Материалын өртөг дотроо 20 орчим хувийг эзэлдэг. Барилгын талх гэж нэрлэдэг. Монгол Улсын хувьд суурилагдсан хүчин чадлаараа 4.1 саяын хүчин чадалтай цементийн дөрвөн том, нэг жижиг үйлдвэр ажиллаж байна. 2018 оны байдлаар сая хүрэхгүй тонн буюу 950 мянга орчим тонны хэрэглээтэй байсан бол 2022 оны эхний байдлаар үзвэл 1.8 сая тонн хэрэглээтэй. Өнөөдрийнхөөр үзвэл хоёр сая тонн энгийн хэрэглээтэй болсон. Тийм учраас цемент үйлдвэрлэл, үйлдвэрийг дэмжих, хямд, найдвартай, тасралтгүй бүтээгдэхүүнээр хангах нь манай барилгын салбарт чухал байна. Баруун бүсийн Ховд эко цемент” үйлдвэрийг Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, бусад бодлогын баримт бичигт заасны дагуу Барилга, хот байгуулалтын яамнаас дэмжиж, Хөгжлийн банкнаас багагүй санхүүжилт гаргаж дэмжсэний үр дүнд ийнхүү цементийн үйлдвэр нээлтээ хийж байна. Манай яамнаас жил болгон барилгын материалын үнийн индескийг баталдаг. Цементийн өсөлт хэвийн явж байсан бол өнөө жилийн хувьд огцом өсөлт ойр ойрхон гарлаа. “МАК цемент” үндсэндээ хоёр дахин өсгөчихсөн байгаа. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын зохих шалгалтын үр дүнд харьцангуй буулгаад 430-450 мянган төгрөг болгосон бол “Евро цемент” тэрнээс харьцангуй бага үнийн дүнтэй.

“Хөтөл цемент” үнээ нэмээгүй, хуучин үнээр боловч бүтээгдэхүүнээ тасралтгүй нийлүүлж чадахгүй байна. Ийм нөхцөлд баруун бүсийг хямд, найдвар цементээр хангах асуудал их чухал байна. Яг энэ боломж дээр “Ховд эко цемент” үйлдвэр нээгдэж, чулуунцрыг зуухаа галлаж эхэлж байгаа нь 11 дүгээр сар гэхэд түрүүчийн бүтээгдэхүүнээ гаргах бололцоо бүрдэж байна гэж харж байна

Categories
мэдээ цаг-үе

Өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 13.8 хувиар өсчээ DNN.mn

Бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляцтай холбоотойгоор арга хэмжээ авна

Инфляцын түвшин 2022 оны 9 дүгээр сард улсын хэмжээнд 13.8 хувьтай гарлаа. Инфляц 2022 оны 9 дүгээр сард 13.8 нэгж хувь гарсны 7.7 (55.5%) нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны 9 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 13.8 хувиар өсөхөд:

– Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 17.1 хувь (мах, махан бүтээгдэхүүн 2.2 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 25.9 хувь)

– Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 7.9 хувь

– Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 17.7 хувь,

– Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 12.0 хувь

– Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 20.3 хувь

– Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 9.3 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үр тарианы 60.7 хувийг хурааж аваад байна DNN.mn

Улсын хэмжээнд тариалсан талбайн үр тарианы 60.7 хувийг хурааж аваад байна. Үүнээс улаанбуудайн хураалт 61.6, төмс 94.3, хүнсний ногоо 91, тэжээл 38.9, тосны ургамал 44 хувьтай үргэлжилж байгааг ХХААХҮЯ мэдээлэв. Одоогоор 214.5 мянган га-гаас 268.1 мянган тн үр тариа, үүнээс 202.7 мянган га-гаас 252.8 мянган тн улаанбуудай, 18.7 мянган га-гаас 200.5 мянган тн төмс, 10.1 мянган га-гаас 110.2 мянган тн хүнсний ногоо, 26.5 мянган га-гаас 62.1 мянган тн тэжээлийн ургамал, 50.9 мянган га-гаас 21.7 мянган тн тосны ургамал тус тус хураан аваад байгаа аж.

Сэлэнгэ аймаг улсын хэрэгцээт үр тарианы 50 хувь, төмсний 28 хувь, хүнсний ногооны 30 хувийг дангаараа хангадаг. Жилд дунджаар 174.0-196.0 мян.га талбайд үр тариа, тэжээл, тосны ургамал, төмс, хүнсний ногоо тариалж, 120.0-130.0 мян.га талбайд уринш бэлтгэж, 200.0-250.0 мянган тонн ургац хураан авдаг. 2022 оны хаврын тариалалтаар нийт 204.0 мян.га талбайд үр тариа, төмс хүнсний ногоог тариалсан байна. Ургац тогтоолтын дүнгээр улаанбуудай 129340 га-д хураалт хийхээс 575 га талбай мөндөрт цохигдон ургац алдаж, 128765 га талбайгаас 13.4 цн буюу 157358 тн ургац хураан авах урьдчилсан баланс гарчээ.

Намрын ургац хураалтад 411 комбайн, 125 будаа цэвэрлэгч, 128 будаа ачигч, 10 төмсний комбайн, 5 даршны комбайн, 27 төмс ухагч, 32 хүнсний ногоо хураагч, 22 механикжсан үтрэм ажиллаж байгаа аж. 44,7 мянган га талбайг ангилан хадаж, 56,7 мянган га-аас 11,7 цн буюу 66,5 мянган тонн улаанбуудай, 1,7 мянган га-аас 2,2 мянган тонн төмс, 2,8 мянган га-аас 3,4 мянган тонн хүнсний ногоо, 1,3 мянган га-аас 4,2 мянган тонн тэжээлийн ургамал, 9,1 мянган га-аас 05,1 мянган тонн тосны ургамал тус тус хураан авч нийт үр тарианы хураалт 33,5 хувьтай явж байна.

Харин Төв аймгийн хэмжээнд ургац хураалт үр тариа 43563 га-аас 49855.9 тн, нэгжийн ургац 11.44 цн, 74 хувь, Улаанбуудай 39135 га-аас 43542.5 тн, нэгжийн ургац 11.1 цн, 76 хувь, төмс 12115.7 га-аас, 133654 тн, нэгжийн ургац 110 цн, 96.7 хувь, хүнсний ногоо 1504.4 га-аас 15648 тн, нэгжийн ургац 104 цн, 77.9 хувь, таримал тэжээл 9931 га-аас, 20744.4 тн, нэгжийн ургац 21 цн, 51.7 хувь, тосны ургамал 10698 га-аас 4388.5 тн, нэгжийн ургац 4.1 цн, 38.2 хувьтай, ургац хураалтын явц 77 хувьтай байна.

Энэ онд улсын хэмжээнд 470 мянган тн үр тариа, үүнээс 441 мянган тн улаанбуудай, 234 мянган тн төмс, 126 мянган тн хүнсний ногоо, 56 мянган тн тосны ургамал, 104 мянган тн малын тэжээлийн ургамал хураан авах төлөв гарсан. Ингэснээр улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 70 хувь, таримал тэжээлийн 50 хувь, тослог ургамлын 32 хувийг дотоодоос хангах боломж

бүрдэх бөгөөд хүнсний ногооны үйлдвэрлэл өнгөрсөн жилийнхээс 10 гаруй хувиар өсөхөөр байгаа юм.

Цаг агаарын хувьд энэ жил тал хээр, говийн нутгийн ихэнх хэсгээр 10 дугаар сарын дундаас сүүлч хүртэлх үеэр, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10 дугаар сарын эхээр, говийн нутгийн өмнөд хэсгээр 11 дүгээр сарын эхээр хөрсний гадарга хөлдөж эхлэх төлөвтэй байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Энхцэцэг: Зарчимгүй хүмүүст зарчимч шаардлага тавиад өөрийнхөө эсрэг хор найруулах боломж л олгочихлоо DNN.mn


-Гавьяат эмч эмнэлэг дээр архидаж, бөөлжиж хоносон асуудал гарсан. Өөр ч ноцтой зүйлс бий-


“Өргөө” амаржих газрын захирал асан Ж.Энхцэцэгтэй ярилцлаа.


-Ж.Энхцэцэг гэдэг хүнийг тойрсон асуудал өнгөрсөн өдрүүдэд тал талаас нь яригдлаа. Талууд бие биеэ өмөөрч олон ч асуудлыг ил болгож байна. Эцсийн дүндээ эх, хүүхдийн асуудал дээрдсэн үү гэдэг гол агуулгыг бид анхаарах ёстой. Та ажилласан хугацаандаа энэ тал дээр ямар ахиц гаргаснаа дүгнэж үзэв үү?

-Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаална гэдэг айл гэрээс эхлээд улс орны хамгийн чухал зорилго. Амаржих газар гэдэг нэрнээсээ, зорилгоосоо ч энэ агуулга харагдаж байгаа. “Алсын хараа-2050” хөтөлбөрийн хүрээнд Эх барих эмэгтэйчүүдийн улсын зөвлөгөөн болсон юм. Энэ үеэр амаржих газруудыг үйл ажиллагааны үр дүнгээр нь байр эзлүүлэхэд Өргөө амаржих газар (Хатуу юм цохив. Эмч нар эхийн эндэгдлийг ярихад ингэдэг гэнэ) эхийн эндэгдэлгүй гарсан. Маш сайхан мэдээ. Эхийн эндэгдэл гэдэг улс орны хөгжлийн үзүүлэлт. Жишээ нь, Филиппин улсад эмч нар очихоор “Энэ улс 100 сая хүн амтай юм байна. Эхийн эндэгдэл хэд вэ” гэж тооцоолж байгаад “Манай улсаас хөгжилтэй юм байна” гэж үздэг тухай багш нар маань заадаг байсан. Хоёр дахь нь ураг нярайн эндэгдэл. Манайх энэ тал дээр улсын дунджаас гурав дахин бага гарсан. Энэ үзүүлэлт манай хамт олны үйл ажиллагааны үр дүн. Миний өнгөрсөн хугацаанд хийсэн ажил энэ рүү л чиглэж ирсэн.

-Тодорхой жишээ ярихгүй юу?

-Эх тухтай газар төрөх хамгийн чухал. Хамгийн түрүүнд төрөх тасагтаа засвар хийсэн. Гэхдээ эмнэлгийн санхүүжилтээр биш, хувийн байгууллагуудыг гуйхыг нь гуйж, санал тавихыг нь тавина. Заримдаа хүмүүс “Аав минь өнгөрчихлөө. Буян хийх юмсан” гэж орж ирдэг. Олон хүн төрдөг газар бурхан болоочийнх хүрд эргэдэг гэж бэлгэшээдэг юм байна. Тэр бүрт “Төрөх өрөөг минь засаад өгөөч” л гэдэг. Жилд манайд 8000-10000 эх төрж байна. Тэд бүгд төрөх өрөөгөөр дамжина шүү дээ. Тиймээс эхчүүдийн төрөх орчин тухтай, сайхан байх ёстой.

Дараагийн хийсэн ажил бол хүлээн авах. Намайг ажил авч байхад манай хүлээн авах дөрвөн тал руугаа харчихсан байлаа. Нэг эхийн ус гарлаа гэхэд түргэн дуудахгүй. Нөхөр аваад л давхиад ирдэг. Аль ойрхон хаалган дээр ирэхэд л нойрмог сувилагч гарч ирээд л “Энэ биш ээ. Нөгөө хаалга” гэхэд усаа гоожуулаад тойроод гүйнэ шүү дээ. Тийм нөхцөл маш хэцүү. Тиймээс эмнэлгийн зүүн тийшээ харсан нэгдсэн хүлээн авахтай болсон. Би хүмүүсийг л чирэгдүүлэхгүй юмсан гэж боддог. Манай амаржих газар хамгийн муу барилгатай. Төрөх эмнэлгүүдийн хөрөнгө оруулалтыг харахад манайх ганцаар 400 сая төгрөг байхад бусад нь тэрбумаар ярьдаг. Тэглээ гээд гомдоллох шаардлагагүй.

Тиймээс байгууллагуудын нийгмийн хариуцлагын хүрээнд ажил өрнүүлэх нь илүү үр дүнтэй. Үүний нэг бол яахав та жижиг асуудал гэж харж болох ч эхчүүдийн хувьд, бидний хувьд чухал зүйлийн нэг бол бие засах суултуур юм. “Ийм болгоё” хөдөлгөөнийхөн Германы ЭСЯ-тай хамтран манайд жирэмсэн эхэд зориулсан нэг ширхэг суултуур тавьж өгсөн юм. Жирэмсэн эхчүүд бие засна гэдэг ямар билээ. Тэр бол супер суултуур л даа. Түүний зургийг ээжүүд аваад л “Нэгдүгээр төрөх гоё болчихож” гээд байдаг юм. Тиймээс “Таванбогд” компанитай ярилцаж байгаад ийм 21 суултууртай болох 500 сая төгрөгийн гэрээ хийсэн юм. Тэд бас дээр нь тэд хүүхэд гэртээ гардаг хэсгийг засч өгье гэж байсан юм. Яахав, олон ажил маань дутуу орхигдоод гарч байна. Ингээд ухаанаараа үйлчлүүлэгчид тухтай сайхан байгаасай гэж бодсон хэрэг. Ганц жорлон хүмүүст ямар их сайхан мэдрэмж төрүүлж байна. 21 нэмэгдчихвэл ямар сайхан болох вэ.

-Нээрээ л жирэмсэн эх бие засахаас эхлээд эмнэлгийн орчин ямар байх нь маш чухал л даа?

-Дээр нь тэд чинь эзэнгүйдчихдэг дээ. Эмч нь ирж үзэхгүй, сувилагч, асрагч нь ч таг болчихдог. Дуудвал уурлачих болов уу гээд л бөмбөгнөдөг. Энэ асуудлыг бас шийдэж чадсан. Намайг ирэхэд асрагч нь хоол зөөхөд дансаа өгдөг тухай ярьдаг л байсан. Тиймээс “Юнител” компанид “Манай эмнэлгийг хүчтэй интернэтээр хангаад өгөөч” гэсэн хүсэлт гаргасан юм. Мэдээж эмнэлгээс үүнийг санхүүжүүлэх хүнд шүү дээ. “Юнител” компани ч маш сайхан хүлээн авч, шуурхай шийдэж өгсөн.

Ингээд ор болгоны хажууд QR кодтой болсон. Үйлчлүүлэгч тэр кодыг уншуулаад л тусламж авах боломжтой. Эсвэл санал гомдлоо хэлж болно. Энэ нь эмч нарын дургүйг их хүргэсэн л дээ.

-Яагаад тэр вэ?

-Эмч нарын утас, мэдээллийг өрөө бүрд тавьчихсан. Ингэхээр Энхцэцэг дарга чангалаад байна гээд байгаа. Хүмүүсийг загнаж зандрахдаа биш үйлчлүүлэгчийн асуудлыг шийдэхээр л эмч нарын эрхийг хөндөөд байсан хэрэг.

Тасаг бүрд эмч нарын нэрийг бичдэг болтол эмч нар бичүүлэхгүй гэнэ. Утсыг нь тавихаар ээжүүд залгаад байна гэж дургүйцсэн. Ямартаа ч одоо эмч нарын утас нь ч байгаа, QR код нь ч байгаа. Үйлчлүүлэгчид эзэнгүйдэхээ больсон. Энэ үйлдэл маань бас тэдэнд хатуу харагдсан.

Одоо дээр нь сэргээн засах тасаг нээх гээд ЭМЯ-аас манайд 30 орны зөвшөөрөл ирээд байсан. Сэргээн засах гэхээр манайд настай хүний үе мөч өвдөхөд, эсвэл гэмтсэн тохиолдолд түүнийг сэргээн засах тухай л ойлгодог. Би салбартаа гарч байгаа шинэ үйлчилгээ, эмчилгээг үргэлж эрэлхийлж байдаг. Нэг удаа олон улсын эх барихын сэргээн засах тухай мэдээлэл уншдаг юм байна. Эх барихын сэргээн засах эмчилгээ бол Монголд хөгжөөгүй, үүнийг эхлүүлмээр байгаа тухай ЭМЯ-нд танилцуулсан. Энэ ажил маань эхлээд байв.

Нөгөө талаар эмч нар гүйцэтгэлээрээ цалинждаг болсон шүү дээ. Манайх 400 орчим хүний орон тоотой. Тэр хүмүүсээ би цалинжуулмаар байдаг. Элдэв юм сэтгэх ёстой болно биз дээ. Тэр үед саажилттай хүүхдүүдийн ээжүүд жагссан. Та нар санаж байгаа байх. Түүнийг хараад 24 цагийн үйлчилгээтэй нярайн амбулатори нээсэн. Маш гоё. Шөнө нярай өвдлөө гэхэд манай дээр ирээд шарлалтаа үзүүлээд л шаардлагатай бол хэвтэнэ, шаардлагагүй бол эмчилгээ бичүүлээд буцна. Энэ үйлчилгээг нээхэд гүйцэтгэлээр санхүүждэг даатгалын мөнгө ч арвин болсон. Шарлалтаас үүдэж ирээдүйд үүсч болох эрсдэл ч тодорхой хэмжээгээр багассан болов уу гэж итгэдэг.

Хуучин бол төсвийн байгууллага байхад ирсэн мөнгийг хуваагаад өгчихдөг байлаа шүү дээ. Би гурван хүн төрүүлсэн ч, гуч төрүүлсэн ч адилхан цалин авдаг. Гэтэл одоо бол хүмүүсийг ажиллуулах ёстой болно доо. Их ажил хийсэнд нь их цалин өгөх шаардлагатай. Өрөөндөө зүгээр суугаад сурчихсан хүмүүс яах вэ. Бухимдана.

-Тийм эмч нар байдаг гэж үү?

-Байлгүй яахав. Үүнийг тоолно, үүнийг дүгнэнэ гээд үр дүн нэхсэн. Та юу хийснээ тайлагна, тэгж байж таны цалинг нэмнэ. Төрийн үйлчилгээний байгууллагад хэвшчихсэн, байх ёстой төлөвлөгөө тайлан дүн биелэлт манай дээр маш дутуу дулимаг байсан. Эмч нар би эмчлэхээ л мэднэ, өөр зүйл мэдэхгүй, хийхгүй гэдэг.

Ер нь байгууллага төлөвлөхгүйгээр явахгүй шүү дээ. Энэ долоо хоногт, энэ сард юу хийх вэ гээд төлөвлөх гэхээр манай эмч нар зав байхгүй гэдэг. Ийм л хүмүүс дунд ажиллаж ирлээ.

-За олны анхааралд өртөөд байгаа ганц хоёр зүйлийг тодруулмаар байна. Тэр бичлэг дээр та “Дэвтэр биш жирэмсэн ээж үүрэг хүлээлц” гэсэн агуулгыг шаардаж харагдсан. Яг юунаас болоод тийм асуудал яригдсан юм бэ?

-Тэр бичлэг чинь намайг баатар болгочихоод байна шүү дээ(инээв). Би эмч нарын үйл ажиллагааг шалгахдаа даргыг дууддаггүй. Үйлчлүүлэгч рүү л орчихдог. Өглөө болгон 2-3 тасаг руу орж үздэг зуршилтай. Тэнд л нүүрээ ч будаагүй оригоороо эхчүүд сууж байдаг юм. Тэнд дарга, цэрэг байх хамаагүй. Дээр үед багш маань хэлж байсан юм. Чи хүний хөлийг бариад авбал бие нь өвдсөн ямар ч хүний сэтгэл сайхан болдог гэж байсан удаатай. Тиймээс би нярайлчихаад хэвтэж байгаа ээжийн гарнаас нь бариад, хөлийг нь илж ойр байгаагаа харуулдаг. Энэ бол сэтгэлийн хандлага шүү дээ.

Нэг өглөө тасаг руу ортол нэг үйлчлүүлэгч “Би шөнөжин өвдлөө. Эмч, сувилагч хайгаад олсонгүй. Шатан дээр шөнөжин суулаа” гэж уйлаад, царай алдчихсан сууж байсан. Тэгээд л албаны дарга нараа дуудаад “Хүнээ хүлээлцээч, ээлжээ хүлээлцээч” гэж шаардлага тавьсан.

-Та бичлэгийг хийж байгааг анзаарсан уу?

-Яалаа гэж дээ. Тийм зүйл анзаарах ч сөхөө байгаагүй. Надад тэр эх л чухал байсан. Харамсалтай нь хамтран зүтгэж байгаа эмч нар маань тийм ёс зүйгүй үйлдэл хийгээд зогсож байна гэж яаж санах билээ.

Ямартаа ч тэр эхийг шуурхай хагалгаанд оруулсан. Хэрэв дахиад жаахан цаг алдсан бол тэр ээжийн ураг амьгүй болно, умай ч үгүй болох байсан. Би тэгж л эмч нараа дүгнэдэг. Энэ нь эмч нарт таалагдаагүй. Энэ маань муухай зан биш байх гэж бодож байна. Гэхдээ бүх эмч нар тийм биш. Ер нь манай эмнэлэг маш гоё болсон шүү дээ. Гол нь нэг зовлон бий. Би өөрөө мэргэжлийн хүн учраас эмч ямар эмчилгээ үйлчилгээ хийснийг хараад л мэддэг. Тэгээд л чи мэдлэггүй байна шүү дээ, чи ном уншаач гэж шаардлага тавьдаг учраас чанга болж цоллогдоод байгаа юм. Нэг ч ургийг амьд байлгахын тулд, нэг ч гэсэн эхийн умай савыг нь хэвээр үлдээх нь эмч нарын өргөсөн тангаргийн үр дүн шүү дээ.

-Эмч нар үйлчлүүлэгчдээсээ мөнгө авдаг асуудал яригдсан. Яахав, сайхан эмчлээд эрүүл болгоод өглөө. Үр хүүхдийг маань эрүүл саруул төрүүлээд өглөө гээд дараа нь эмч нарын гарыг цайлгах асуудал байх ёстой гэж үздэг хэсэг бий. Энэ удаа юу болсон юм бэ?

-Маш олон цаг өвдөж байгаа тохиолдолд өвчин намдаах шаардлагатай л даа. Гэтэл эмч нар маань гаднаас өөрөө тариур авч ирээд өөрөө нугас руу нь тарьдаг байсан юм билээ. Нугас тариа гэдэг бөгс тариа биш байхгүй юу. Тэгснийхээ төлөө үйлчлүүлэгчээс 80 мянган төгрөг авдаг байж. Түүнийгээ дэвтэр дээрээ бичдэггүй. Үүнийг эмнэлэг даяараа мэддэг. Тэгсэн хэрнээ арга хэмжээ авахгүй л явж ирсэн.

Үүнийг нь олж мэдээд хэрэгтэй тариур зэргийг эмнэлэгтээ авч өгөөд үйлчлүүлэгчээ мөнгө авахыг хориглосон. Гэтэл эмч нар үнэхээр заалттай хүн дээр хийхгүй явсаар байсан. Мөнгө олохгүй гээд. Ингээд нэг удаа эмч нараа дуудаж уулзаад сануулсан. Хариуд нь эмчийн орлого хаалаа, энэ бол амьдрал ш дээ гээд хээв нэг хэлж байсан эмч нар ч бий.

Манай эрүүл мэндийн хуульд хүнд бөгс тариа хийсэн ч бичих ёстой. Хүн харшлаад үхчихэж ч болно. Тэгэхэд нугасанд тариа хийгээд бичихгүй байна гэдэг ноцтой асуудал. Түүнийг нь хориглочихоор олон эмч нарын эрхийг зөрчсөн болсон.

-Хувийн эмнэлэгтэй эмч нар үйлчлүүлэгчдээ нааш цааш явуулдаг асуудал хавтгайрсан. Танайд ч бас байсан гэв үү?

-Үйлдвэрчний эвлэлийн дарга асан н.Өнөржаргал дээр ийм асуудал гарсан. Нэг удаа нэг хүн намайг утсаар загнадаг юм. “Энхцэцэг дарга аа, танай эмнэлэг яахаар хүнээс мөнгө нэхдэг юм. Танай …тоот тасагт хэвтэж байгаа хүн савны гадуурх жирэмслэлт гэж байна. Юун хоёр сая төгрөг нэхээд байгаа юм” гэв ээ. Лавлаад үзтэл эмч нар бараг сүлжээнд орчихсон байсан хэрэг. Яахав бүгд биш л дээ. Савны гадуурх жирэмслэлт болсон ээжийг хэвтүүлсэн байгаа юм. Тэгээд “Энэ шөнө та өвдөхгүй бол маргааш өглөө 7 цагт хоёр сая төгрөгтэйгөө 13 дугаар хороололд байгаа эмнэлэгт очоорой. Дурангийн хагалгаанд орно. Бүр өвдөөд байвал хэлээрэй. Өөр эмнэлэг рүү шилжүүлнэ” гэж.

Гэтэл манайд дуран эмчилгээ нь байсан. Хийхгүй байсаар дуран нь ажиллахгүй болчихсон. Эмч нар болохоор “Манайд дурангийн аппарат байхгүй” гээд эмэгтэйчүүдийг өөрийн эмнэлэгтээ орохыг зөвлөдөг. Мөнгөтэй нь тэдний эмнэлэгт, мөнгөгүй нь Гуравдугаар төрөхөд очдог байсан. Үүнийг мэдээд дурангийн аппаратыг ашиглалтад оруултал эмч нарын урсгал зогссон хэрэг. Зөвхөн нэг л кейс энэ.

-Согтуу эмч нар хагалгаанд орж, нярай үздэг тухай та цухас дурдсан. Баримттай ярьж болох уу?

-Нэг удаагийн согтуу тохиолдол биш шүү дээ. Олон удаа зөрчил гаргасан учраас нэг эмчийг ажлаас чөлөөлөхөөс аргагүй болсон. Энэ бол нэг хүний асуудал биш. Сүүлд ч бас ийм асуудал гарсан. Амралтаа аваад явсны хойгуур ажлын байран дээр архидсан гурван удаагийн тохиолдол бий. Нэг эмч айраг уусан гээд асуудлаас мултарсан. Тэр бол эмэгтэй эмч, бүр гавьяат эмч. Шөнөжин бөөлжиж хоносон, сувилагч нь “Хахчих вий гээд бөөлжсийг нь цэвэрлэсэн” гэж хэлдэг. Журмаараа бол бүгдийг халах ёстой. Гэхдээ хайран эмч, ур чадварыг нь бодоод үлдээсэн. Би тэгэхээр хатуу хүн байсан уу. Би эмнэлгийнхээ нэрийг бодож байна. Гэхдээ энэ хүмүүс над руу дайраад байгаа учраас хэлэх нь зүйтэй болов уу.

-С.Энхболд сайдын эхнэртэй танил гэсэн үү, та?

-Тэр бол миний шавь. Би хэрэв найз, эсвэл дотно байсан бол С.Энхболд сайд өнөөдөр тийм шийдвэр гаргахгүй. Уг нь зөв ажиллаж байсан надтай хамтраад явах ёстой байсан.

-Тэгвэл сайдад гомдож байна уу?

-Хамгийн том асуудал бол ийм хүмүүсийн үгэнд ордог өрөвдмөөр юм даа л гэж бодож байна.

-Олон жил ажилласан хүмүүс нэг албандаа бугшаад хамаг л муу муухай зүйлийг хийдэг болчихдог. Сэлгэж ажиллуулахаар дургүйцээд байсан гэдэг. Үнэн үү?

-Би тэр хүмүүстэй ажиллах гэж үзсэн. Сувилахуйн алба хүнээ үздэггүй, санхүү нь байнгын хэл ам таталж байдаг. 10, 20 жил ажиллачихсан хүмүүс зүгээр суух гээд байдаг. Ийм өөрчлөлтгүй газар чинь сөнөнө биз дээ. Тиймээс би ажлаар л шахсан. Алийг нь ч хийх чадваргүй хүмүүс юм билээ. Гараад хаана ч тэнцэхгүй хүмүүс. Ажил олддог бол надтай ингэж ноолохгүй байсан болов уу. Бод доо. Ор хүрэлцэхгүй, газраар 10, 20-иороо өвчтөнүүд хэвтэж байхад зарим атаман эмч нарын хариуцсан тасаг хоосон. Тэнд хэн ч хэвтэж болохгүй. Хэрэв хүн хэвтүүлчихвэл нөгөө эмч нь зодуулна. Нэгнийхээ шүдийг хуга цохидог. Эсвэл хөнгөн хүн хэвтэнэ. Залуу эмч нар мэдэхгүй хүнд хүн хэвтүүлчихвэл зодуулна.

-П.Эрдэнэцэцэг гээд цагдаагийн хүнийг дэд даргаар тавьсан байна гээд нэлээд шүүмжлүүлж байна. Яагаад цагдаагийн албаны хүн таны дор ажиллах болчихов оо?

-Өнгөрсөн зун эмнэлгийн Төлөвлөлт үйл ажиллагаа эрхэлсэн захирал ажлаас гарсан юм. Ингээд ажлын байрны зар тавьсан. Зар дээрээ хуульч, эрх зүйч, эдийн засагч гэсэн шалгууртай байсан. Ингээд П.Эрдэнэцэцэг дарга зарын дагуу ирсэн. Удирдлагын зөвлөлийн хурлаар орсон. Тэр бүрэлдэхүүнд өнөөдрийн хурал хийгээд намайг буруутгаад байгаа н.Өнөржаргал, н.Баянжаргал, н.Мөнхзул нар бүгд байсан. Хамтын шийдвэрээр авсан хүн шүү дээ.

Тэр хүн өндөр настны тэтгэвэртэй хүн биш. Цэргийн байнгын тэтгэвэрт гарсан. 40 гаруйхан настай. Ийм хүн төрийн тусгай албанаас бусад албанд ажиллах эрх нь нээлттэй. Төрийн албаны зөвлөлийн зөвлөмж хүртэл бий. Эрдэнэцэцэг манайд орж ирээд гайхсан. “Энэ эмнэлэг чинь ямар сонин газар вэ. Бичиг цаас, төлөвлөгөө юу ч алга. Би хаана ороод ирчихэв ээ” гэж байсан удаатай. Эмч нарыг сар бүр төлөвлөгөө гарга, тайлангаа өг, хүнээ дүгнэ, тайлангийн хурлаа хий гээд бичиг баримтын хэмжээнд шаардаад ирэхээр чадахгүй байгаа юм. Тэр бол маш зарчимч хүн. Тэр хүн рүү дайрвал ёстой алдас болно.

Эцэст нь дүгнээд бодоход нэг ч гэсэн эмнэлгийг өөрчилж, зөв сайхан төрийн үйлчилгээг хүнд үзүүлэх юмсан гэж яриад, зарчимгүй хүмүүст зарчимч шаардлага тавиад буруу улсыг өөгшүүлж өрөвдөж, удаан байлгаснаар өөрийнхөө эсрэг хор найруулах боломж л олгочихлоо. “Өмнөх захирал н.Баясгаланг уйлуулаад явуулж болсон. Энхцэцэгийг ч ингээд явуулж чадна даа” гэж хэсэг эмч нар ярьж байсан гэдэг шүү.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа DNN.mn

Аргын тооллын аравдугаар сарын 17, Сумъяа гариг. Билгийн тооллын давхарласан 22, өглөгт охин одтой, харагчин туулай өдөр. Өдрийн наран 7:14 цагт мандан, 18:01 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урд зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт их төлөв цэлмэг, зөөлөн салхитай DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 15-17 градус, бусад хэсгээр 9-11 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-8 градус хүйтэн, бусад нутгаар 9-14 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 3-8 градус, Их нууруудын хотгор, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө 15-17 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “НҮБ-д ганц санал авч, цагдаа шууд баривчилдаг болсонд бид л буруутай” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Бэрэн группийн гүйцэтгэх захирал Мөнхтөрийн Цэлмэг “Монгол ган Монголын дархлаа төдийгүй
эдийн засаг, батлан хамгаалах, аюулгүй
байдлын баталгаа” гэснийг XI нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

“Нью Прогресс”
группийн ерөнхийлөгч,
“Вестерн холд” ХХКийн гүйцэтгэх захирал С.Балжинням “Манай хамт
олон 3-4
жилийн турш
тасралтгүй
ажилласны үр
дүн гарч байна” гэлээ.

“Өргөө” амаржих
газрын захирал асан Ж.Энхцэцэг “Зарчимгүй хүмүүст зарчимч шаардлага тавиад
өөрийнхөө эсрэг хор найруулах боломж л олгочихлоо” хэмээн ярилаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “НҮБ-д ганц санал авч, цагдаа шууд баривчилдаг болсонд бид л буруутай” хэмээн өгүүллээ.

“Шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах явдал
газар авч байна гэв“. Энэ тухай “Улс төр” нүүрээс уншаарай.

Сэтгүүлч, “NSF” олон
улсын байгууллагын
Азийн бүс хариуцсан
олон улсын хоол хүнсний
аюулгүй байдлын аудитер Б.Мөнгөнтулга “Яаж ажиллахыг
нь заахын оронд ажилчдынхаа
цалинг танах, орон тоогоо
цөөлөх нь буруу шийдэл” гэв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм спорт

С.Энхбат дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ DNN.mn

Пауэрлифтингийн хэрэглэлтэй мастерс ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Канад Улсын Сент Жонсын Ньюфаундленд хотод болж байна. Тус тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны гурван тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд “М1” ангиллын 74 кг-ын жинд ОУХМ С.Энхбат суултын төрөлд 240 кг-ыг өргөж мөнгө, шахалтын төрөлд 155 кг-ыг шахаж мөнгө, таталтын төрөлд 240 кг-ыг амжилттай өргөснөөр мөнгөн медаль хүртэв. Тэрбээр үндсэн гурван төрөлдөө мөнгөн медаль хүртэж, нийлбэр дүнгээр мөнгөн медалийн тавцанд гарлаа.

Categories
мэдээ цаг-үе

Томуугийн эсрэг вакциныг 1-5 насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй хийнэ DNN.mn

Б.Мөрөн: Ханиаднаас сэргийлэх найдвартай арга бол томуугийн эсрэг вакцин юм

БНСУ-ын Грийн кросс үйлдвэрийн улирлын томуугийн эсрэг А, В хүрээний хэв шинжийг агуулсан дөрвөн цэнт вакциныг хүлээн авч, дархлаажуулалтыг аравдугаар сарын 15-ны өдрөөс зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Томуугийн эсрэг вакцинаар томуугийн өвчлөлд өртөмхий
65-аас дээш насны
Архаг хууч өвчтэй хүн ам
Эрүүл мэндийн ажилтан,
1-5 насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй хийх бөгөөд харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын байнгын цэгүүд болон цэцэрлэг дээр дархлаажуулалтын түр цэг байгуулан вакцинжуулах юм байна.
Хүүхдүүдэд вакцин хийхийн өмнө эцэг, эх, асран хамгаалагч нарт вакцины талаарх мэдээллийг хүүхдийн байгууллагаар дамжуулан өгч, тухайн хүүхэд сүүлийн нэг сарын хугацаанд томуугийн болон товлолын бусад вакцинд хамрагдаагүй, аливаа нэг халдварт өвчнөөр өвдөөгүй болохыг баталгаажуулан эцэг эхийн зөвшөөрлийн хуудсанд гарын үсэг зуруулсны үндсэн дээр вакцинжуулна.
Мөн 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны болон архаг өвчтэй хүн, эрүүл мэндийн ажилтнууд, харьяа эрүүл мэндийн байгууллага болон ӨЭМТ-ийн дархлаажуулалтын нэгжүүдэд вакцинаа хийлгэнэ.
Томуугийн сайн дурын дархлаажуулалтыг ХӨСҮТ-ийн амбулаторийн 114 тоот дархлаажуулалтын кабинетаар дамжуулан сайн дурын үндсэн дээр иргэд төлбөрөө төлөн хамрагдана.
Дархлаажуулалт нь халдварт өвчнөөр зөвхөн нэг хүүхдийг өвчлүүлэхгүй байх асуудал биш, олныг хамарсан дэгдэлт, цар тахлаас нийтийн эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг ба дэлхийн 194 орон бага насны хүүхдийг томуугийн вакцинаар дархлаажуулж, хүүхдийн өвчлөл эндэгдлийг эрс бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулж байна.
Тиймээс эцэг, эхчүүд томуугийн цар тахлын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс мэргэжлийн эмчийн зөвлөгөө, зөвлөмжийн дагуу үр хүүхдээ дархлаажуулалтад бүрэн хамруулж, томуугийн өвчлөл хүндрэлээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

​Үйлдлээр үлгэрлэхүй: БНХАУ ХҮН ТӨРӨЛХТНИЙ ХАМТЫН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ БАЙНА DNN.mn

Узбекистаны Самарканд хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн
22 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын логоны өмнүүр унадаг дугуйтай хүн явж буй нь.
2022 оны 9 дүгээр сарын 12-ны зураг. (Синьхуа/Бай Сюэци)


Одоогоос бараг 10 жилийн өмнө Хятадын Коммунист Намын (ХКН) 18 дахь удаагийн Төв хорооны анхдугаар бүгдхуралдаанболж, ХКН-ын шинээр сонгогдсон удирдлага Бээжин хотын Ардын их хурлын танхимд анх удаа чуулах үед Ши Жиньпиний удирдлага дор дэлхийн хамгийн олон хүн амтай, дэлхийн хоёр дахь том эдийн засагтайБНХАУ дэлхий дахинд хэрхэн хүрч ажиллах, өөрчлөлт сорилтууд өсөн нэмэгдэж буй эрин үед тус улс ямар үүрэг гүйцэтгэж чадахталаар дэлхий нийтянз бүрийн таамаглал дэвшүүлж байлаа.

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 2013 оны гуравдугаар сард БНХАУ-ын даргын хувиар анхны гадаад айлчлалаа хийх үедээ харилцан ашигтай хамтын ажиллагаа бүхий олон улсын харилцааны шинэ хэв маягийг хөгжүүлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бий болгох тухай үзэл баримтлалаа дэлгэрэнгүй танилцуулж байсан юм.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Ши Жиньпиний удирдлага дор Хятад улс энх тайванч хөгжлийн замыг тууштай баримталж, дэлхий дахинд тулгамдсан сорилтуудыг даван туулах, харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулах, дэлхийн засаглалынтогтолцоог илүү шударга бөгөөд эрх тэгш болгохын төлөө ихээхэн хүчин чармайлт гаргасан билээ.

Бид бүхний харж буйчлан, Хятад улсын баримталж буй бодлого, арга барил нь өнөө цаг үеийн нөхцөл байдалтай нийцэж,энхтайван болон тогтвортой байдлыг сахин хамгаалж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг хөхиүлэн дэмжиж, хүртээмжтэй хөгжил болоод хамтын ирээдүй бүхий дэлхий ертөнцийг цогцлооход тус болж байна.

ХАРИЛЦАН АШИГТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА

БНХАУ-ын дарга 2013 онд Казахстанболон Индонезид айлчлах үеэрээ “Торгоны замын эдийн засгийн бүс” болон “21 дүгээр зууны далайн торгоны зам” хэмээх хамтын ажиллагааны санаачилгуудыг дэвшүүлсэн. Ийм байдлаар “Бүс ба Зам” санаачилга өнөөгийн хэлбэрээ олсон.

Өнгөрсөн жилүүдэд “Бүс ба Зам” санаачилга нь дэлхий дахины түншлэлийн харилцааг бэхжүүлж, харилцаа холбоог ахиулж, хамтын хөгжлийг урагшлуулахад ихээхэн хувь нэмэр болсон.

Сенегал улсын нэгэн тосгонд Хятадын тусламжаар баригдсан
худгийн дэргэд хүүхдүүд тоглож буй нь.
2018 оны 9 дүгээр сарын 11-ний зураг. (Синьхуа)

БНХАУ болон “Бүс ба Зам” санаачилгад нэгдсэн 150 орчим улс хоорондын жилийн худалдааны хэмжээ 2013 онд 1.04 их наяд ам.доллароор хэмжигдэж байсан бол 2021 онд 1.8 их наяд ам.долларт хүрчээ. Өөрөөр хэлбэл, найман жилийн хугацаанд талуудын худалдааны хэмжээ 73 хувиар өссөн байна.

Дэлхийн банкны нэгэн судалгааны тайланд дурдсанаар, энэхүү санаачилга нь дэлхийн хэмжээнд 7.6 сая хүнийг нэн ядуурлаас ангижруулж, 32 сая хүний амьжиргааг дээшлүүлж, тус санаачилгад нэгдсэн орнуудын худалдааг 2.8-9.7 хувиар, дэлхийн нийт худалдааг 1.7-6.2 хувиар нэмэгдүүлэх боломжтой.

Хятадын дэвшүүлсэн санаачилгууд нь дэлхийн хөгжлийг ахиулж, хөгжижбуй орнуудадихээхэн дэмжлэг болж байна гэж Каир хотод төвтэй, Египетийн төрийн мэдлийн Улс төр, стратегийн судалгаанытөвийн захирал Мохамед Файез Фарахат хэллээ.

Түүний хэлсэнчлэн, Хятад улс хөгжиж буй орнуудыг олон улсын тавцанд дэмжин хамгаалж, олон улсын байгууллагуудын үйл ажиллагаагурагшлуулахадидэвхтэй үүрэг гүйцэтгэж байна.

ДЭЛХИЙН ЗАСАГЛАЛЫН ТОГТОЛЦООГ ИЛҮҮ САЙЖРУУЛАХЫН ТӨЛӨӨ

Дэлхий ертөнц хурдацтай өөрчлөгдөж буй энэ үед дэлхийн засаглалын тогтолцоог сайжруулах нь дэлхийдахиныхувьднэн тэргүүнд хийх шаардлагатай ажлуудын нэг болоод байна.

Сунжран үргэлжилж буй КОВИД-19 тахал, бүс нутгийн мөргөлдөөн, даяаршлын эсрэг хандлага болон бусад ээдрээтэй хүчин зүйлс хоорондоо уялдаа холбоотой болж, энх тайван,аюулгүй байдал, итгэлцэл болон засаглалын тогтолцооны гажуудал улам бүр өргөжин тэлж байна.

Олон талт хамтын ажиллагааны механизм, НҮБ төвтэй олон улсын харилцааны тогтолцоо болон харилцанхүндэтгэл,эрх тэгш байдал, шударга ёс, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэсэн хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бий болгох зорилго бүхий олон улсын харилцааны шинэ хэв маягийг урагшлуулах хүчин чармайлтад нийцсэн шийдвэрүүдийг гаргадаг болохоо БНХАУ-ын дарга өнгөрсөн 10 жилийн хугацаанд нэг бус удаа онцолж байсан.

Хятадын эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд Италийн Падуа хотноо
итали эмч нарын хамт. 2020 оны 3 дугаар сарын 18-ны зураг. (Хятадын
эмнэлгийн мэргэжилтнүүдийн баг Синьхуад өгсөн зураг)

Тухайлбал, олон талт үзэл баримтлалд үнэнч байж, НҮБ-ыг гол цөм болгосон олон улсын тогтолцоог хамгаалахыг Ши Жиньпин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр дэлхий дахинд уриалаад, “Бүх улс орон эрх тэгш байж, боломжуудыг тэгш эдлэх, адил дүрэм журмыг дагадаг болох нөхцөлийг хангахын тулд дэлхийн засаглал нь өргөн хүрээнд зөвлөлддөг, хамтдаа хувь нэмэр оруулдаг, харилцан үр өгөөж хүртдэг байх зарчимд тулгуурлах ёстой” гэсэнюм.

Тахал өвчинтэй тэмцэх, ядуурлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх болон энхийг сахиулах, дэлхийн эдийн засгийг нээлттэй болгох зэрэг дэлхийн үйл хэрэгт Хятад улс өнгөрсөн жилүүдэд идэвхтэй оролцож, яриа хэлэлцээ хийсээр ирсэн.Хятад улс өөрийгөө дэлхийн энх тайвныг цогцлоогч, дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулагч, олон улсын дэг журмыг хамгаалагч, дэлхий нийтийг бүтээгдэхүүнээр хангагч орон болгож хөгжүүлсэн.

Илүү шударга бөгөөд илүү үр өгөөжтэй дэлхийн засаглалыг бий болгоход хамтын ажиллагаа чухал.

Тийм ч учраас Хятад улс энэ зорилгын төлөө бусад орон, ялангуяа хөгжиж буй улс орнуудтай тууштайхамтран ажилласаар байна. Дэлхийн хамгийн том, хамгийн олон хүн амыг хамарсан бүс нутгийн байгууллага болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) нь олон улсын харилцааны шинэ хэлбэрийг хөгжүүлэхийн тулд Бээжин түншүүдтэйгээ хэрхэн хамтран ажиллаж байгаагийн нэгэн тод жишээ юм.

ШХАБ-ын гишүүн орнууд 21 жилийн түүхэндээ аюулгүй байдал, эдийн засаг ба худалдаа, нийгмийн эрүүл мэнд, соёл зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажилласаар ирсэн.Үүний дүнд ШХАБ нь дэлхийн засаглалыг сайжруулах, тогтвортой байдал, хөгжлийг дэмжихэд үр дүнтэй үүрэг гүйцэтгэгч хүчин болж өргөжин тэлсэн.

Хөгжингүй эдийн засгууд нэмэгдэхийн хэрээр хөгжиж буй улс орнууд ч дэлхийн засаглалын асуудлаар дуу хоолойгоо илүү хүргэдэг болж, олон талт хамтын ажиллагааны янз бүрийн механизм болон платформоор дамжуулан даяаршлын үйл явцыг илүү шударга бөгөөд илүү хүртээмжтэй чиглэл рүү оруулахад түлхэц өгч эхэлсэн гэж Нигерийн Абужагийн их сургуулийн Улс төрийн шинжлэх ухаан ба олон улсын харилцааны тэнхимийн эрхлэгч Шериф Гали Ибрахим хэлэв.

Түүний хэлсэнчлэн, ялгаварлан гадуурхалт, хавчин тусгаарлах үзлээс ангид хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бий болгох үзэл баримтлалыг дэвшүүлснээрээ Хятад улс даяаршлын төлөөх үйл явцад манлайлагч гэдгээ нотлон харуулж байна.

БҮХ НИЙТЭД ХҮРТЭЭМЖТЭЙ ИРЭЭДҮЙ

Бүхулсорны хувь заяа хоорондоо урьд урьдынхаас илүү нягт уялдаа холбоотой болсон “дэлхий хэмээх нэгэн тосгон”-д хүн төрөлхтөн аж төрж буй болохыг өнөө хэр нь сунжран үргэлжилж буй цар тахал бид бүхэнд сануулсаар байна.

Хойшидучирчболзошгүйэнэцар тахал мэт сорилтуудад бэлт­гэлтэй байж, тэдгээрийг илүү хурдан дарж авахын тулд олон улсын хамтын нийгэмлэг эв санаагаараа нэгдмэл, хүлээцтэй байж, хамтран ажиллах нь зүйтэй.

Арилжааны автомашин ачсан хөлөг онгоц Хятадын Шаньдун мужийн
Циндао хотын Циндао боомтоос Африкийг зорин хөдлөх гэж буй нь.
2022 оны 8 дугаар сарын 7-нд агаараас авсан зураг. (Синьхуа/Ли Цзыхэн)

Дэлхий дахины нийтлэг хүсэл эрмэлзэлтэй гүн гүнзгий нийцсэн “Дэлхийн хөгжлийн санаачилга” болон “Дэлхийн аюулгүй байдлын санаачилга” хэмээх санаачилгуудыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин дэвшүүлсэн бөгөөд эдгээр нь энх тайван, аюулгүй байдал, итгэлцэл болон засаглалын тогтолцооны гажуудлыгарилгах гэсэн Хятад улсын хүчин чармайлтад ихээхэн хувь нэмэр болж, хурдацтай өөрч­лөг­дөж буй энэ дэлхийд хүртээмжтэй хөгжлийг хөхиүлэн дэмжиж, бүх нийтийн аюулгүй байдлыг хангах нь юу юунаас илүү чухал болохыг харуулж байна.

Хөгжил болон аюулгүй байдал хоёр нь нэг зоосны хоёр тал бөгөөд ялгаж салгаж болшгүй ойлголтууд юм гэж Энэтхэгийн “Observer Research Foundation” судалгааны байгууллагын тэргүүн асан Судхеендра Кулкарни хэлэв.

Тэрбээр ярихдаа “Нэг улсын аюулгүй байдал алдагдахад өөр улс орнуудын аюулгүй байдал ч алдагдаж байна гэсэн үг.Нэг улсын хөгжилд аюул учирвал өөр бусад улсын хөгжилд ч халтай.Тиймээс бид аюулгүй байдал болон хөгжил гэх ойлголтуудыг дэлхийн хэмжээнд авч үзэх хэрэгтэй” гэлээ.

БНХАУ хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бий болгох үзэл баримтлалыг баримталж, олон талт үзлийг хамгаалж, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг тогтвортой байлгаж, чөлөөт худалдаа болон хөрөнгө оруулалтыг дэмжиж, байгаль орчинд ээлтэй буюу ногоон хөгжлийг хөхиүлэн дэмжихийн тулд дэлхийн бусад улс оронтой хамтран ажилласаар байна.

Дэлхийн эдийн засгийг илүү нээлттэй болгохын төлөө ихээхэн дэмжлэг үзүүлж, хүчин чармайлт гаргаж буйгаас эхлээд нүүрс төрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулж, улмаар нүүрс төрөгчийн төвийг сахисан улс болох зэрэг зорилгодоо хүрэхийн төлөө тууштай зүтгэж буй нь БНХАУ амласнаа ажил хэрэг болгож, үйлдлээрээ үлгэрлэдгийг нотлон харуулж байна.

Бээжингийн өвлийн олимпын “Ирээдүйн зүг хамтдаа” хэмээх уриа сэтгэлд ньихэд хүрсэн болохыг Киргизстаны Ерөнхийлөгч Садыр Жапаров тус олимпын нээлтийн ёслолд оролцох үеэрээ илэрхийлж байсан юм.

“Энэ бол хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан хэрэг. Том, жижиг эсэхээс үл хамааранбүхулс орон даяаршлын энэ эрин үед нэг ирээдүй, нэг хувь заяатай” гэж тэрбээр “Синьхуа” мэдээллийн агентлагт ярилцлага өгөхдөө хэлсэн билээ.

Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах тухай Ши Жиньпиний уриалгыг Японы Ерөнхий сайд асан Юкио Хатояма мөн сайшаан “Энэ цаг үед маш хэрэгтэй уриалга” гэсэн байна.

Хатоямагийн хэлснээр, дэлхий нийтээрээ нэг хувь заяатай гэдгийг ойлгож ухаарах нь сөргөлдөж зөрчилдөхөөс зайлсхийх, тулгарч буй аливаа сорилтыг даван туулах, Азийн хувьд энх тайвныг сахин хамгаалж, хүртээмжтэй хөгжлийг хөхиүлэндэмжихэд нэн чухал бөгөөд хүрээлэн буй орчин, юмс үзэгдэл нь хоорондоо нягт уялдаа холбоо бүхий дэлхий ертөнцөд бид бүхэн аж төрж байна.