Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Их-20” өрийн дарамтад орсон орнуудад туслана DNN.mn

“Их 20”-ийн санхүүгийн тэргүүнүүд өнгөрсөн долоо хоногт Индонезийн ерөнхийлөгчийн удирдлага дор уулзалтаа зохион байгуулав. Энэ уулзалтаар хэд хэдэн тохиролцоонд хүрч чадсаны нэг нь өрийн дарамтад орсон орнуудад туслах тухай юм. Бага, дунд орлоготой орнуудын өрийн асуудлыг өрийн бүтцийн өөрчлөлтийн нэгдсэн тогтолцоогоор шийдвэрлэх шаардлагатай гэдэг дээр тэд санал нэгджээ. Хурлыг Индонезийн Сангийн сайд Шри Муляни Индравати даргалав.

Цар тахалтай тэмцэхийн тулд төсвийн зарлагыг гэнэт нэмэгдүүлэх шаардлага гарсны улмаас хэт их өр, өндөр хүүтэй тулгарсан тул олон улс өрийн дарамтад ороод байна.

Мөн тус бүлэг өрийн хямралд орсон улс орнуудад туслахад чиглэсэн бусад арга хэмжээ авахаа амлав. Энэ хүрээнд эгзэгтэй нөхцөл байдалд байгаа улс орнуудад олон талт хөгжлийн банкуудын үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авна. Мөн санхүүгийн салбарын зохицуулалт, хяналт, түүний дотор криптовалюттай холбоотой дүрэм журмын ахиц дэвшил, буурай орнуудад эрчим хүчний шилжилтийг илүү хямд болгох арга замыг багтаасан тогтвортой санхүүжилтийн замын зураглал, дэд бүтэц, технологийн хөрөнгө оруулалт зэргийг амлалаа.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Ам.долларын ханш 3370-3418 төгрөг байна DNN.mn

ЭДИЙН ЗАСАГ: АМ.ДОЛЛАР МАГНАГ БОЛЖ БАЙНА

Монголбанкны өчигдрийн /2022.10.17/ зарласан албан ханшаар ам.доллар 3,370 төгрөг байна. Харин евро 3,285 төгрөг байгаа бол ОХУ-ын рубль 54.39 төгрөг байна.

Харин Найман шарга валют арилжааны төвд ам.доллар 3,418 төгрөг, евро 3,370 төгрөг, ОХУ-ын рубль 52.00 төгрөг тус тус байна

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Өргөө” амаржих газрын эмч нарын ноцтой баримтууд DNN.mn

Эрүүл мэндийн яамнаас “Өргөө” амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг албан тушаалаас нь чөлөөлснөөс эхлэлтэй тус газрын эмч нарын ноцтой баримтууд ил болсоор байна. БНСУ-ын захын дүүргийн жижигхэн эмнэлэгт л гэхэд “Хөөрхөн хүүхэдтэйгээ уулзахын тулд хичээгээрэй” гээд урам хайрладаг, эх хүүхдийг төрөөд гаран гартал тултал нь асардаг, эмнэлгээс гарахад нь “Хүүхдээ аз жаргалтай өсгөөрэй” гээд ерөөгөөд үлддэг эмч нар байхад Монгол Улсын төрийн харьяалалтай хамгийн том төрөх эмнэлгүүдийн нэг “Өргөө” амаржихад жирэмсэн эхтэй яргачин мэтээр харьцдаг, тэднийг мөнгө зөвхөн мөнгө л гэж хараад зуршчихсан тухай сонсоход ч, уншихад ч зүрх шимшрэм баримтуудыг ээжүүд ярьсаар байна.

Жил гарангийн л өмнө ес тачигнасан өвлийн шөнө дөнгөж төрсөн эхийг “Халдвартай” хэмээн зөөвөрлөхдөө гэрийн шаахайтай хөөх шахуу гаргасныг улс даяараа цочирдон харсан даа. Олонд ил болсон нь тэр явдал болохоос эмнэлгийн хаалганы цаана түүнээс ч дор, хүний ёсноос гадуур явдал болдог аж. Мэдээж бүх эмч нар тийм биш, бүх эхчүүд тийм хүнд нөхцөлд төрөөгүй. Гэвч нэг ч гэсэн эх, нярай хүнд хэцүү нөхцөлд, эмч нарын дарангуйлалтай, татаастай, ховдог шунахай сэтгэлийн золиос болох учиргүй юм.

“Өргөө” амаржих газрын захирал Ж.Энхцэцэг эмч нарын мөнгө олдог тэр том сүлжээг захаас нь хуу татаж эхлэнгүүт л ажлаас халагдахад хүрсэн нөхцөл байдал харагдаж байгаа юм. Ингээд тус эмнэлэгтэй холбоотой ноцтой баримтуудыг түүвэрлэн хүргэе. Баримт:

Өргөө амаржих газарт ажиллаж байсан нэгэн эмч маш ноцтой баримтуудыг дэлгэсэн. Түүний ярьсан мэдээлэлд “Aнx эx бapиx peзидeнт эмч бaйxдaa xэвийн төpөx эмэгтэйчүүдийн xяpзaнг xaйчилж oёж дaдлaгa xийдэг бaйcaн. Ажлын бaйpaн дээp гapaaд oёдлoop иx мөнгө oлдoг. Хиймэл apьc жинxэнэ хоёр шaл өөp дaдлaгa xийx бoлoмж. Гэxдээ бyлчин мaш иx гэмтдэгийг xичээлээp нэг ч үзэж бaйгaaгүй тyл мэдээгүй. Фpaнц yлcaac aвcaн xичээл дээp төpөөгүй эмэгтэйчүүдэд ч мaш иx бyлчин aлдaгдaл бypyy peфлekc бий. Үүнээc үүдэн бyлчин aгшилт тэлэлч үүcэxгүй xяpзaн мaш иx гэмтэж төpдөг. 2017 oнд oчcoн cypгaлтaд бөгc түpүүлэгтэй төpөлтөд ч xяpзaн xaйчилxaa бoльcoн гэж бaйcaн.

…Анx төpcөн ээжүүдийг xapaaд мaш иx өpөвддөг бaйcaн. Tөpөөд xүйтэн opoн дээp xэвтэж бaйгaa ээжүүдэд xөнжил aвч өгөөд xaлaмжилаxaap зapим эмч нapт зaгнyyлдaг. Юм өгөөгүй өгөxөөp нь бoл гээд. Зapимдaa “Чи бид нapтaй xyвaaxгүй гaнцaapaa aвчиxcaн юм yy” гэнэ. Cүүлдээ бүp нүдээ aниaд өнгөpдөг бoлcoн. Зa cүүлдээ яг тийм xүйтэн гap xapcaн бoлooд cypчиxдaг юм билээ.

…Aнx peзидeнт эмч бaйxaд нэг kecapoв xaгaлгaa opox гэтэл xийx эмч архи yyчиxcaн бaйcaн. Tэгээд нaмaйг шyyд “Зүc” гэcэн. Би зүcэж чaдaaгүй. Бaгш yypлaaд яaж ийж бaйгaaд зүc гээд зaгнaaд aнгийнxaa охин peзидeнт эмчийг дyyдaaд зүcүүлcэн. Уpгийн тoлгoй Х зypaacтaй гapч бaйcaн. Дaxиaд жaaxaн гүн бaйcaн бoл бaлpax бaйcaн. Бaгш “Чи oёopoй” гээд явaaд өгcөн. Би aнx yдaa oёж бaйгaa. Удaaд эвээ oлoxгүй, cyвилaгч нap “Хypдлaaч ээ. Хypдaн явмaap бaйнa” гээд зaгнaaд aйсандаа aймaap муухай oёcoн.

…Шөнө xoнox ээлжтэй бaйcaн эмч нap өpөөндөө 21+ oнигoo яpиaд инээлдээд. Эpэгтэй эмч нap маш шaлиг. Яapaлтaйгaap цyc aлдaлттaй xүн opж иpcэн. Эмч нap oгт тooxгүй oнигooгoo дyycгaaд гapъя гэдэг бaйcaн.

…Aнx peзидeнт эмч бaйxдaa cypч бaйнa гэcэн нэpээp oлoн эx ypaг дээp зөв бypyy иx л aжиллaж бaйж билээ. Бөөн бөөнөөpөө opooд л эхийн умай руу гapaa opyyлaaд тaтaaд л. Эcвэл янз бүpийн acyyдaл үүcэхэд yмaйг нь aвчиxнa. Рeзидeнтүүд aлдaa гapгaнa. Эмч бaгш нap ингэж бaйж л эмч бoлнo зүгээp гэдэг бaйcaн” гэсэн байв.

Баримт:

2022 оны дөрөвдүгээр сард “Өргөө” амаржих газрын эмч нар нярайн эгэм хугалж, улмаар тархинд нь цус харвасан ноцтой асуудал гарчээ. Нярайд нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх шаардлагатай болж, ЭХЭМҮТ-ын мэдрэлийн эмч рүү явах хэрэгтэй болжээ. Гэвч хариуцлага алдаж нярайг хүнд гэмтээсэн эмч маш их хүнд суртал гаргаж цаг хугацаа алдсан гэдэг.

Баримт:

“Өргөө” амаржих газар. 2012 оны 3 дугаар сар…Тэр аймшигтай хүйтэн өрөөнд, хүйт дааж хайрсан төмөр ор дээр гарч нугасандаа тариа хийлгээд хагалгаа эхлэв. Эх баригч загнаастай. Нөхөртэй биз дээ. Нөхрөө уулзуулахад яадаг юм гээд л. Загнасаар хагалгааг дуусгасан. Маргаашнаас нь тасгийнхаа хэдэн ээжийн ачаар л хоол цайгаа идэж уусан. Сувилагч, асрагч, хүүхдийн сувилагч нар огт орж ирэхгүй. Гуйж байж нэг удаа хүүхдээ усанд оруулсан. Оёдол маань далий болсон. Бас үрэвссэн гээд нөгөөдөр нь оёдлоо задлуулсан. Төрсний дараах тасагт эмч нар орж ирээд “Бос бос. Битгий шалхайгаад хэвтээд бай” гэх зэргээр маш их дарамтан дундаас гарч байсан” хэмээн нэгэн эх өөрт тохиолдсон явдлаа хуваалцжээ.

Баримт:

2021 оны 7 дугаар сар. Иргэн Б өвдөлт өгөөд “Өргөө” амаржихад очсон. Маргааш нь хагалгаа төлөвлөгдөж хэвтүүлжээ. Гэвч биеийн байдал эвгүйрч, толгой эргэх зэргээр хүндэрч эхэлсэн. Тиймээс жижүүр эмч, сувилагчдаа үзүүлэхийг хүссэн ч ирээгүй. Арга буюу шөнө шатан дээр сууж байхад нь жижүүр эмч нь өөр нэг эмчээс мөнгө авч байгааг харсан. Жижүүр эмч нь тухайн жирэмсэн ээжийг зовуурийг сонсоод өвчин намдаах эм уу гээд яваад өгсөн. Маргааш өглөө нь болж эмнэлгийн дарга Ж.Энхцэцэг тасгуудаараа хяналт хийж яваад Б-тэй таарсан. Ингэснээр яаралтай хагалгаанд орж, эх нярай аврагдсан. Цаг хугацаа алдсан бол ураг эндэж, эх саваа авахуулах эрсдэлтэй байсан гэдэг.

Баримт:

“Өргөө” амаржих газрын эмч нар өвдөж байгаа ээжүүдэд өвчин намдаах тариаг хувиараа хийж, ээж тус бүрээс 80.000 төгрөг авдаг байжээ. Энэ эмчилгээний талаар ямар нэгэн баримт, мэдээлэл хөтөлдөггүй олон жил явж ирсэн гэдэг. Үүнийгээ эмч нар “Эмч нарын амьдрал ш дээ. Эмчийн орлогыг хаах гэлээ” гэж ундууцдаг.

Баримт:

Савны гадуурх жирэмсэлсэн ээжид дурангийн хагалгааг тус эмнэлгийн эмч нар хувийн эмнэлэгтээ өндөр өртөгтэй хийдэг. Угтаа “Өргөө” амаржих газар дурангийн аппараттай. Гэвч эмч нар “Манай эмнэлэг дурангийн хагалгаа хийдэггүй. Хувийн сайн эмнэлэг байгаа. Хоёр сая төгрөгөөр хагалгаанд орж болно” гэж ээжүүдийг эмнэлэгтээ аваачин эмчилдэг.

Баримт:

“Өргөө” амаржих газарт эмч нар архидан согтуурах тохиолдол олон. Залуу эмч нарын нэг Б нь нэг бус удаа ажлын байран дээрээ согтолтын өндөр зэрэгтэй ажилласан хэргээр халагджээ. Гэвч уг явдал бусад эмч нарт сургамж болоогүй. Согтуугаар ажлаа хийх, ажил дээрээ архидан согтуурах явдал гарсаар байсан. Тэр дунд Монгол Улсын гавьяат зэрэгтэй эмч ч байдаг.

Ингээд бичвэл тус эмнэлэгтэй холбоотой маш олон ноцтой асуудал бий. Эх нярай эндсэн хэргүүд ч одоо хуулийн шатанд шалгагдаж байдаг юм. Хэдхэн хоногийн дотор ганц эмнэлгийг тойрсон маш том асуудал ил болж олон нийтийн бухимдлыг төрүүлж байна. Эх нярайн эрүүл мэнд улс орны хөгжилтэй шууд холбоотой гэдэг. Гэвч өнөөдөр жирэмсэн эхчүүд айдастай байна. Тэд есөн сар тээсэн үрсээ эрүүл саруул гар дээрээ тавих эсэхдээ эргэлзэн, айсаар байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

НҮБ-д ганц санал авч, цагдаа шууд баривчилдаг болсонд бид л буруутай DNN.mn

Ганц хоёрхон сарын өмнө манай монголчууд улсынхаа гадаад бодлого, нэр хүндийг гайхан шагширч, бахархан суулаа. Нэгдсэн үндэсний байгууллагын тэргүүн Антонио Гутерреш, хоёр хөршийн Гадаад хэргийн сайд нар манай улсад шил дараалан айлчилсан нь ийнхүү улсаараа омогших, бахархах сэтгэлийг төрүүлсэн хэрэг л дээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзахдаа “Дэлхий дахинд энхтайван, амар амгалан байдал улам бүр хомсдож буй энэ үед энхтайвны бэлгэ тэмдэг болсон Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байна” гэж хэллээ гээд л мөн ч их хөөрцгөөсөн. Гэвч бидний энэ хөөс арилж, хөрсөн дээрээ буусан үйл явдал боллоо. Нэгдсэн үндэсний байгууллагын Ерөнхий Ассемблейн хурал саяхан болсныг бүгд санаж байгаа байх. Ерөнхийлөгч маань Нэгдсэн үндэсний байгууллагын индэр дээрээс энхтайванд уриалж, “Цэрэг арми, зэвсэглэлд зарцуулж буй энэ их төсөв, хөрөнгийг нэн буурай болон хөгжиж буй улс орнуудад зориулсан бол хичнээн сая хүүхдийн ирээдүй гэрэлтэж, хичнээн сая хүн ядуурлаас гарч, хичнээн сая хүн өлсгөлөн, өвчин зовлонгоос ангижирч, хичнээн сая хүн хоол хүнстэй, эрдэм боловсролтой, ажлын байртай, орох оронтой болох байсан бол” гэж хэллээ гээд л Ерөнхийлөгчийнхөө ухаантайг гайхсан. Яг тэр хурлын үеэр манай улсын бодит байдлыг илэрхийлсэн инээдтэй бөгөөд эмгэнэлтэй нэгэн үйл явдал болжээ. Энэ бол Нэгдсэн үндэсний байгууллагын “Хүний эрхийн зөвлөл”-д ажиллах 12 улс орныг шинээр сонгосон үйл явдал. Тодруулбал, дэлхий дахинд хүний эрхийг хамгаалах, ахиулах үүрэг хүлээсэн Нэгдсэн үндэсний байгууллагын тус зөвлөлийг Ерөнхий Ассамблейн гишүүдийн нууц санал хураалтаар тодруулдаг бөгөөд 47 улсаас бүрддэг аж. Энэ удаагийн санал асуулгаар Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудаас Нэгдсэн үндэсний байгууллагын “Хүний эрхийн зөвлөл”-д өрсөлдсөн байдлыг авч үзвэл, баларч яваа Бангладеш 160 саналаар тэргүүлж, Мальдив 154, Вьетнам 145, Киргизистан 126 санал авч шалгарчээ. Харин Афганистан 12, Монгол нэг санал авч Нэгдсэн үндэсний байгууллагын “Хүний эрхийн зөвлөл”-д шалгарч чадаагүй байна. Манай улсын авсан нэг санал нь бид өөрсдөдөө өгсөн санал юм. Ийм л явдал болсныг Гадаад харилцааны яам нууж, тийм зүйл огт болоогүй гээд л байсан. Гэтэл Нэгдсэн үндэсний байгууллагын цахим хуудсанд энэ тухай мэдээлэл байна.

Энэ бол Монгол Улс гадаадад нэр хүндгүй болсны илэрхийлэл. Монгол Улсын гадаад нэр хүндээс гадна манай улс ардчилалгүй болж, иргэдийнхээ эрхийг хэрхэн зөрчиж байгаад дүн тавьсан явдал боллоо. Бид өөрсдийгөө “Ардчиллын баян бүрд” гээд л байдаг. Гэтэл биднийг хөндлөнгөөс ямар ч улс орон ингэж харж дүгнэсэнгүй. Түүнчлэн манай улс ардчиллын баян бүрд байхаа нэгэнт больж, ардчилал маань ч хумигдсан нь дээрх үйл явдлаас харагдлаа. Бид угтаа Орос, Украины дайныг хулчийж биш зоригтой эсэргүүцэж дуугарах ёстой байсан юм. Өдийг хүртэл дүлий дүмбэ оргиод суугаад байсны хариу л энэ шүү дээ.

Бид өмнө нь “Дайн, гутамшиг хоёроос гутамшгийг нь сонгосон ард түмэн дайн, гутамшиг хоёрын хоёулангийнх нь лай ланчгийг үүрдэг”. Дайн нэгэнт л эхэлсэн бол түүнийг эсэргүүцсэн, эсэргүүцээгүй аль нь ч хамаагүй дайн болж л байдаг. Гутамшгийг нь сонгосон газарт тэр дайны сүүдэр заавал ч үгүй ирдэг гэж бичиж л байсан. Үүнийгээ ч эхнээсээ харав бололтой.

Бүр болоогүй цагдаа хүчний байгууллага нь дур зоргоороо иргэдийг барьж саатуулдаг нь хэрээс хэтэрч байгааг Нэгдсэн үндэсний байгууллагын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсэг манай улсад ажиллах үеэрээ хэлчихээд явлаа. Ажлын хэсгийнхний санааг маш их зовоосон зүйл нь шүүхийн шийдвэргүйгээр баривчлах, цагдан хорих явдал гэнэ. 2020 онд баривчлах ажиллагааны 99.3 хувь нь шүүхийн шийдвэргүйгээр хийгдсэн бол 2021 онд энэ тоо 98.3 хувь болж. Баривчлах ажиллагаа шүүхийн урьдчилсан, хяналтгүйгээр явагдаж байгаа нь олон улсын өмнө Монгол Улсын хүлээсэн хүний эрхийн талаарх үүрэг хариуцлагатай огт нийцэхгүй гэж Ажлын хэсэг үзсэн байна.

Энэ бүгдэд иргэд төр засгаа л буруутгаж суугаа. Муу л юм бол хойд талын хар овоохой гэдэг шиг. Бүх л зүйлийн буруутан төр засаг болчихсон. Гэвч үнэн хэрэг дээрээ бид өөрсдийгөө буруутгах хэрэгтэй. Яагаад гэвэл, тэднийг төрд хэн сонгож гаргаж ирсэн юм бэ. Бид өөрсдөө л сонгож гаргасан. Бидний сонголтоор манай төр засаг бий болдог. Өөрсдийн сонголтоороо улс орныг удирдуулах хүмүүсийг гаргаж ирдэг шүү дээ. Ямар ч үнэт зүйл, үзэл бодолгүй, туйлширч хуйлардгаа больё. Иргэд хэтэрхий их хуйларч, туйлширснаас өнөөдрийн төр засаг бүрдсэн. Ардчилсан улсад нэг нам “дангаараа”, дараалан төрийн эрх барих нь ардчилал гээгдэх, хүний эрх хөлийн ул руу ойртох сөрөг үр дагавартайг бид өөрсдөө бодитоор мэдэрч, харж ч байна. Тиймээс ард түмэн хариуцлагатай байх ёстой. Хариуцлага хүлээх ч учиртай.

Өөрсдийгөө буруутгаж буруугаа хүлээж суръя. Буруугаа хүлээж сурч чадвал дараагийн сонголт мэргэн байна аа. Одоогийн байгаа байдал олон улсад ардчилалгүй гэж улсынх нь нэр хүнд унаж, төр засгийн давамгайлал, өр зээл, ам.долларын ханш, бараа бүтээгдэхүүний үнэ зэрэгт сэтгэл чинь ханамжгүй байгаа бол дараагийн удаа сонголтоо өөрөөр хий. Сэтгэлийн хөөрлөөр нэгийгээ магтаж, муу хэлж сонголт хийдгээ боль. Энэ хүн төрд гараад юу хийж чадах вэ, ямар хууль гаргаж чадах уу, бидний амьдралд яаж нөлөөлөх үү гэдгийг эргэцүүлдэг, тунгаадаг болъё оо. Өнөөдрийн нийгэм бол бидний тусгал. Бидний амьдрал бидний л ямар хүмүүс вэ гэдгийн тусгал. Өөр юу ч биш.

Categories
мэдээ цаг-үе

Эрүүл мэндийн даатгуулагчийн тоо 226 мянга буюу 6.8 хувиар өсчээ DNN.mn

2022 оны иргэн, ААН-ийн төлөх эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээ –  updown.mn

2022 оны эхний есөн сард эрүүл мэндийн даатгалын орлого нэг их наяд төгрөгт хүрч, ӨОМҮ-ээс 454 тэрбум төгрөг буюу 50.2 хувиар нэмэгджээ. Эрүүл мэндийн даатгалд даатгуулагчдын тоо энэ эхний есөн сард 3.5 сая болж, ӨОМҮ-ээс 226 мянга буюу 6.8 хувиар өсжээ.

Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого нэмэгдэхэд төр төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын байгууллагаар дамжуулан санхүүжүүлэхэд улсын төсвөөс олгосон хөрөнгө 540.4 тэрбум төгрөг болж, өмнөх мөн үеэс 168.1 (45.1 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Categories
мэдээ цаг-үе

2022 онд дэлхий даяар 5.3 тэрбум гар утас хаягдана DNN.mn

Ухаалаг гар утас хүмүүсийг ядрааж, бүтээлч байдлыг нь бууруулдаг

Өнөөдөр дэлхий даяар хэрэглэгдэж буй 16 тэрбум орчим гар утасны 5 тэрбум гаруй нь 2022 онд хог хаягдал болох тооцоог мэргэжилтнүүд гаргажээ.

Эдгээрийг дээр дээрээс нь давхарлан өрвөл 50,000 км буюу тойрог зам дахь Олон Улсын Сансрын Станц хүртэл зайнаас зуу гаруй дахин өндөр болох тооцоог WEEE (Waste from Electrical Electronic Equipment) ашгийн бус байгууллага гаргасан байна.

“Ухаалаг гар утас бол бидний санааг хамгийн их зовоож буй электроникийн бараа бүтээгдэхүүн юм. Бид эдгээрт агуулагдаж буй түүхий эдийг дахин боловсруулж ашиглалгүйгээр Хятад, Конго зэрэг улсуудын уурхайгаас шинээр олборлож байна” гэж WEEE байгууллагын ерөнхий захирал Паскаль Лерой ярьжээ.

2020 оны тоо баримтаас үзвэл дэлхий даяар жил бүр 44.48 сая тонн электроникийн бараа бүтээгдэхүүн хог хаягдал болдог байна. Энэ нь дахин боловсруулалтад ордоггүй хаягдлын хэмжээ юм.

Гэхдээ ашиглагдахаа больсон 5.3 тэрбум гар утасны нэлээд хэсэг нь шууд хогийн саванд хаягдахын оронд хүмүүсийн гар дээр хадгалагдаж байдаг гэсэн тоо баримт байна.

Өөрөөр хэлбэл хуучин гар утаснуудын нэлээд хэсэг нь хүмүүсийн гэрт мартагдсан, дарагдсан байдалтай хадгалагдаж байгааг судалгаа харуулжээ.

Европын дундаж гэр бүлийн нэг гишүүнд 5 хүртэл килограмм электрон хог хаягдал оногдож байгааг WEEE тооцоолсон байна.

Судалгаанд оролцсон 8,775 өрхийн 46 хувь нь эдгээрийг ирээдүйг хэрэг болж магадгүй гэсэн шалтгаанаар хадгалдаг ажээ.

Өөр 15 хувь нь зарах, эсвэл хэн нэгэнд өгөх зорилгоор хадгалдаг гэсэн байна. Харин 13 хувь нь зүгээр л дурсгал болгож хадгалдаг гэнэ.

WEEE байгууллага электроник хог хаягдлыг цуглуулах, дахин боловсруулахыг дэмжсэн хууль эрх зүйн орчин бүдүүлэх хэрэгтэйг эрх баригчдад уриалжээ.

Европын Холбооны парламент саяхан бүх гар утас, таблет, камер зэрэг төхөөрөмжийг нэгдсэн USB-C стандартын цэнэглэгчтэй болгох хуулийг хэлэлцэж, баталсан юм. Шинэ хууль 2024 оны сүүлээс хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр жил бүр хамгийн багадаа 200 сая евро хэмнэгдэж, мянга гаруй тонн кабелын хаягдал үүсэхээс сэргийлэх тооцоо гаргажээ.

Эх сурвалж: AF

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Осолд өртсөн охины ээж: Сайтуудаар худлаа мэдээлэл яваад байх юм DNN.mn

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр “Олимп” хотхоны замд энэ сарын 10-ны өдрийн 18:46 цаг орчимд Тоёото Ланд круйзер-200 маркийн автомашин долоон машин мөргөж, хүүхэд дайрсан осол гарсан.

Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах зохицуулагч Г.Отгонтамир ярихдаа “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны ойролцоо “Ланд круйзер-200” маркийн автомашин хашлага давж, эсрэг урсгалын долоон автомашин мөргөсөн осол долоо хоногийн өмнө гарсан. Ослын улмаас нийт найман жолооч эд хөрөнгийн хохирол амссан. Мөн гарцаар гарч байсан 12 настай хоёр охин гэмтсэн. Одоогийн байдлаар охин эрүүл мэндийн байгууллагын хяналтад байна. Хэргийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Осол гаргасан автомашины жолооч нь 29 настай, эмэгтэй М гэгч байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байгаа учраас ослын шалгалтыг 14 хоногоор сунгасан. Хааз, тоормос андуурч дарсан эсэх нь тогтоогдоогүй. Осол гарах үед жолооч архи, согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Мөн хар тамхитай тэмцэх хэлтсээс тест авсан. Тестийн хариу гарсан бөгөөд тухайн жолооч мансууруулах бодис хэрэглээгүй нь тогтоогдсон. Тухайн эмэгтэй жолооч биш нь тогтоогдож, ослын шалгалтыг 14 хоногоор сунгасан. Шалгалтын ажил дуусаагүй бөгөөд тухайн осол гаргасан машины эзэмшигчид ч Зөрчлийн хуулиар хариуцлага тооцно. Мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа Прокуророос шүүх рүү шилжүүлж, хуулийн хариуцлага тооцно” гэв.

Уг ослыг гаргасан эмэгтэйн талаар зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд 29 настай Маралмаа, шүдний эмч мэргэжилтэй. Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд оршин суудаг. Аав, ээж нь энгийн л хүмүүс. Харин найз залуу болох н.Батсүх нь Хөгжлийн банк, Эрдэнэс Таван толгойд ажиллаж байсан хэмээн мэдээлж буй юм.


Тийм аймшигтай осол хийчихээд ерөөсөө гэмшсэн, айсан шинжгүй байсан

Уг осолд орсон долоон машины хамгийн урд зогсож байсан машин дахь иргэн Я.Дарханцэцэгтэй ярилцлаа. Тус иргэн уг ослын талаарх бичлэгийг хамгийн түрүүнд хийж сошиал орчинд тавьжээ.


-Тухайн үед яг юу болсон юм бэ?

-Баянмонгол хорооллын хажууд, Эмралд хотхоны урд түгжрэлд зогсож байсан.

Машинууд таг түгжирчихсэн хөдлөх боломжгүй байлаа. Нөгөө талын урсгал нь арай сийрэг байсан. Тэгтэл юу болов гэмээр гэнэтхэн нөгөө урсгалаас улаан галзуу маш хурдтай орж ирсэн, тэр Ланд-200. Тэгээд манай машины ард талыг цөм хамаад, пид пад болоод л явчихсан.

-Таны машин ямар маркийнх вэ?

-Приус 41. Тэгээд манай машиныг мөргөчихөөд зогсоогүй цаашаа дахиад л пид пад гээд яваад л байсан.

-Тухайн үед цагдаа, эмнэлэг хэн дуудсан юм бол?

-Ослын ойр орчимд байсан хүмүүс бүгд л залгасан.

-Эмч, цагдаа хэр удаж байж ирсэн бэ?

-103 бол 10 минутын дотор ирсэн. Түүнээс түрүүлээд замын цагдаагийнхан ирсэн.

-Осол гаргасан хүнийг харж чадсан уу. Ямар хүн байсан бэ?

Чадсан. Нэг эмэгтэй байсан. Шоконд орчихсон гэж хэлэхэд ч хэцүү юм даа. Чив чимээгүй байж байснаа нөхөр рүүгээ залгаад “Би аваар хийчихлээ. Осол гаргачихлаа” гээд утасдаад байсан.

-Согтуу байсан зүйл ажиглагдаагүй юу?

-Ажиглагдаагүй. Эрүүл харагдсан.

-Тухайн үед дайруулсан хүүхдийг харсан уу. Биеийн байдал нь ямар байсан бэ?

-Ер нь бол харах нь харсан. Нүд хальтрам харагдсан. Олимпийн урд талд явсан хүмүүс хараад орилолдоод л бөөн юм болсон л доо.

-Тухайн осол гаргасан машины дугаарыг харж чадаагүй юу?

-Тэрийг бол харж чадаагүй. Харах ч сөхөө байгаагүй. Аймшигтай дүр зураг болсон. Тухайн үедээ би бичлэг хийж, олон нийтийн сүлжээнд анх тавьсан.

-Цагдаа ирэнгүүтээ ямар арга хэмжээ авсан бэ?

-Хэмжилт хийгээд байсан. Осолд орсон машинуудын жолооч нарыг бүртгэж авсан.

-Тэр хүүхдээс өөр явган зорчигч осолд өртсөн болов уу?

-Дахиад нэг охин байгаа гэж байсан. Тэрийг нь сайн мэдэхгүй байна.

-Танай машины эвдрэл хэр байна вэ. Хохирлыг хэрхэн барагдуулна гэж байна вэ?

-Хохирлыг нэн даруй яаралтай барагдуулна гэсэн. Одоо бараг барагдуулаад дуусч байгаа юм шиг байна лээ. Хүүхдэд болохоор эрүүгийн хэрэг үүсч байгаа юм билээ. Тухайн үед би аймшигтай хүнд доргилт авсан.

-Та өөрөө биеэ үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгосон уу?

-Тогтоолгоогүй байна. Барианд гурван удаа явсан. Булчин зангирсан байна гэсэн.

-Тухайн төлбөр мөнгийг хохироосон хүнээр гаргуулсан уу?

-Одоогоор гомдол гаргаагүй болохоор боломжгүй гэсэн. Ямар ч байсан машинуудын хохирлуудыг барагдуулна л гэсэн байна лээ.

-Зөвхөн танай машины хохирол хэдэн төгрөг болсон бэ?

Үнэлгээгээр ороход 3.8 сая төгрөг болсон. Бид одоогоор машинаа засварт өгчихсөн, өнөөдөр бараг гарах байх. Тэгэхгүй бол машин тэрэггүй олон хүүхэдтэй хүн хэцүү юм.

-Осол гаргасан эмэгтэйн сэтгэл санааны байдал нь ямар байх шиг байна. Ажиглаж чадсан уу?

-Тийм аймшигтай аваар хийчихээд тэр эмэгтэй ерөөсөө бодож байгаа ч зүйлгүй зогсож байсан. Ямар ч гэмшсэн, айсан шинжгүй. Тэгээд нөхөр нь ирж машинаа авахдаа шал согтуу ирсэн. Улаан галзуу хүнийг дарамталсан, даапаалсан хачин хүн байна лээ. Нөхөр нь цагдаагийн газар ирчихээд янз бүрээр орилж хашгирч загнаад, дарамтлаад байсан. Тэр эмэгтэй үхье л гэж бодсон байх. Эмэгтэй хүнтэй их муухай харьцаж байна лээ. Хамгийн аймшигтай нь тийм осол хийчихээд ерөөсөө айж сандарсан, гэмшсэн шинжгүй, гөлийсөн юм л зогсоод байсан. Зүгээр зам дээр зогсож байсан хүний амьдралыг сүйрүүлж байна шүү дээ. Замын цагдаа нь ч ийм хэргийн талаар хамаагүй ингэж ярьж болохгүй гээд ам таглаад байдаг юм билээ. Гомдлоо өөр газар очиж хэл гээд байсан.

-Хохирогчид нийлээд гомдол гаргах бодол бий юү?

-Цагаа тулахаар монголчууд чинь тэгэхгүй юм байна лээ. Машиныхаа хохирлыг төлүүлчихвэл тэгээд бушуухан салъя л гэж байх шиг байна лээ. Тэр хүүхэд л хэцүү байна. Бид ч яахав машинаа л янзлуулчихвал хөл гартайгаа бүтэн үлдсэн улс арга нь олдоно. Тэр хүүхдэд л санаа зовоод байна.


Хажууд нь цуг явсан найз нь шоконд ороод тэр чигээрээ гэр рүүгээ гүйчихсэн


Тухайн осолд өртсөн охины талаар сошиал сүлжээнд янз бүрийн мэдээлэл явж байна. Энэ талаар охины анги удирдсан багш Мөнхбаяраас дараах тодруулгыг авлаа.


-Та охины биеийн байдлын талаар мэдээлэл байгаа юу. Ар гэр нь холбогдсон уу?

-Холбогдсон. Өчигдөр (уржигдар) очиж эргэсэн. Хүүхдийн биеийн байдал гайгүй байсан. Саяхан нэг хагалгаанд ороод амжилттай болсон. Одоо ГССҮТ-д эмчлүүлж байгаа.

Гадуур Солонгос улс руу явж эмчлүүлнэ гэсэн мэдээлэл яваад байгаа. Охиныг эргэхээр очиход ээж, аав нь тийм зүйл ярьсан уу?

-Үгүй. Надад л лав эцэг эх нь тийм зүйл ер дурдаагүй. Ерөнхийдөө охиноо одоо азтай гэх үү дээ. Яс хугараагүй, судас шөрмөс тасраагүй гэсэн. Ямар ч байсан нэг хагалгаанд орсон. Мах нь ухагдчихсан байсныг нөхсөн гэсэн. Тийм гэмтэл авсан л гэж ээж нь надад хэлсэн.

-Цуг явсан охин нь бас танай анги уу?

-Тийм. Хичээлээ тараад цуг харьдаг юм. Яг тэр мөчид хамт мөргүүлээд эргэхдээ тэр замын хашлага руу унаагүй босоод гүйчихсэн юм билээ. Хажууд нь цуг явсан найз нь гэнэт тийм байдалд орохыг хараад шоконд ороод тэр чигээрээ гэр рүүгээ гүйж очоод гэрийнхэндээ хэлээд, ангийнхантайгаа холбогдсон юм байна лээ.

-Тэр охины биеийн байдал ямар байгаа вэ?

-Жаахан сэтгэл санаа нь тогтворгүй байгаа гэсэн. Түүнээс ил харагдах шарх сорвигүй, эмнэлгээр аав, ээж нь аваад явж байна гээд хичээлдээ ойрд ирээгүй.


МИНИЙ БИЕ ТЭР ӨДРӨӨС ХОЙШ ХАЧИН БАЙНА

Харин охины биеийн байдал ямар байгаа талаар ээжээс нь тодрууллаа.


-Охины тань биеийн байдал хэр байгаа бол?

-Охиныхоо талаар ямар нэгэн мэдээлэл өгмөөргүй байна. Сайтуудаар дандаа худлаа мэдээлэл яваад байх юм. Миний бие тэр өдрөөс хойш их хачин байна. Үг ч эвлэхгүй байна.

-Осол гаргасан хүн тантай ирж уулзсан уу. Уучлалт гуйсан болов уу?

-Хоёр удаа ирж надтай уулзсан. Биеийн байдлыг нь асууж уучлалт гуйсан. Түүнээс айхавтар нарийн ширийн зүйл яриагүй л дээ. Би ч охиныхоо биеийн байдлыг харж байна. Үнэхээр гомдолтой байна гэдгээ хэлсэн. Энэ сайтууд илтэд худлаа мэдээллүүд тавиад байна. Ямар учиртай юм бол оо. Хөлөө тайруулсан гэнэ, Солонгос явах гэж байгаа гэнэ гээд дандаа худлаа мэдээлэл тавиад байх юм.

-Тэгэхээр та өөрөө бодитой үнэн мэдээлэл өгөөч?

-Яг одоогоор мэдээлэл өгмөөргүй байна. Охиныхоо тухай яримааргүй байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

2022.10.18, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 23

НАМРЫН ДУНД САРЫН ШАРАГЧИН ТАХИА САР
ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХ ЛУУ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.10.18, Мягмар гараг
  • Наран ургах шингэх: 07.15-17.59
  • Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
  • Барилдлага: Арвидах
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэхэд сайн, үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-14 градус, бусад хэсгээр 5-7 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар нутгаар хур тунадас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчмоор 1-6 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр голын хөндийгөөр 5-10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Нүүрс хотойтол ачсан галт тэрэг Хятадын нутагт цутгасаар л байгаа биз дээ” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Худалдааг 2019 оны
түвшинд хүргэнэ гэж зорьж буйд
баяртай байгаа” хэмээн ярьсныг “Улс төр” нүүрээс уншаарай.

УИХ-ын гишүүн, Уул
уурхай, хүнд үйлдвэрийн
сайд асан Д.Ганхуяг “Өөр орноос
шатахуун авах
боломжтой гэдгийг
ОХУ мэдэж байгаа
учраас ямар нэгэн
хязгаарлалт тавихгүй
байх” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Нүүрс хотойтол ачсан галт тэрэг
Хятадын нутагт цутгасаар л байгаа биз дээ” хэмээн өгүүллээ.

“Батзүү” ХХК-ийн
ерөнхий захирал, Монголын
оёдлын салбарын
мэргэжлийн зөвлөлийн
дарга Ж.Оюунчимэг “Анх удаа
нарийн сүлжмэл даавуу үйлдвэрлэж
эхэлж байна” хэмээснийг IX нүүрээс уншшаарай.

Осолд өртсөн охины ээж “Сайтуудаар худлаа мэдээлэл
яваад байх юм” гэв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ