Categories
мэдээ нийгэм

ТЦА: Шүүх эмнэлгийн дүгнэлтээр охины зүүн өвдөг шархтай, зулгарсан гэх дүгнэлт гарсан DNN.mn

Тайлбар байхгүй.

Тээврийн Цагдаагийн Албанаас энэ сарын 10-ны өдөр Олимп хотхоны хойд замд гарсан ослын хохирогч хүүхдийн шүүх эмнэлгийн дүгнэлтийг танилцуулан, долоон машинд учирсан хохирлын хэмжээг мэдээллээ.

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн дарга хошууч В.Хосбаяр “Иргэнд М-д холбогдуулан Тээврийн Цагдаагийн Албаны мөрдөн шалгах хэлтсээс долоон тээврийн хэрэгсэл, насанд хүрээгүй, хохирогч С нарын хоёр хүүхдийн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргийг шалгаж байна. Энэ талаар өчигдөр мэдээлсэн.

Өнөөдөр шинээр мэдээлэл өгөхөд шинжээчийн эхний дүгнэлт бидэнд ирсэн. Тодруулбал иргэн С-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан буюу зүүн өвдөг шарх, баруун шилбэ, зүүн өвдөгт зулгаралт, гэмтэл тогтоогдсон. Энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гарлаа. Энэхүү дүгнэлтэд тулгуурлан хохирогчийн ар гэрээс эрүүл мэндийн байгууллагаар нэмэлт шинжилгээг хүлээн, шинжээчдийг нэмэлтээр томилон ажиллаж байна.

Уг ослын улмаас 12 настай С-ээс гадна Э-ийн эрүүл мэнд хохирсон нөхцөл байдлын хүрээнд шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Э-ийн биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Мөн нэмэлтээр шинжээч томилсон.

Урьдчилсан байдлаар осолд өртсөн долоон машинд 117 сая төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон. Одоогийн байдлаар дөрвөн тээврийн хэрэгслийн хохирлыг барагдуулсан байдалтай байна.

Шинжээчийн дүгнэлтүүд гарсны дараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10.2 дахь хэсэгт зааснаар хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна” гэв.

Хэвлэлийн хурлын эхэнд ТЦА-ны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат ослын бичлэгийг прокурорын байгууллага шалгаж байгаа тул задлахгүй гээд осол гаргасан машины маршрутыг зургаар тайлбарлав.

Хуулийн заалт: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10.2 дахь хэсэг

2.Энэ гэмт хэргийг:

2.1.согтуурсан, мансуурсан үедээ;

2.2.тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн;

2.3.хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж;

2.4.их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Categories
мэдээ цаг-үе

ЭЕШ-ын хоёр дахь удаагийн бүртгэл өнөөдөр 15:00 цагт эхэлнэ DNN.mn

ЭЕШ-нд сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх вэ? – updown.mn

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/47 тоот тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон “Оюутан элсүүлэх журам”-ын дагуу Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулахаар тусгагдсан.

Хоёр дахь удаагийн ЭЕШ-ын бүртгэл улс орон даяар өнөөдөр 15:00 цагт эхлэх ба арваннэгдүгээр сарын 21-ний 18:00 цагт хаагдана. Дээрх хугацаанд шалгуулагчид Eyesh.eec.mn цахим хаягаар бүртгүүлж шалгалт өгөх газраа өөрөө сонгоно. Шалгалтын хураамж хичээл тус бүр 5,800 төгрөг байна.

Энэ оны хоёр дахь Элсэлтийн Ерөнхий Шалгалтыг/ЭЕШ/ 12 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулагдна.

Монгол хэл бичгийн шалгалтыг ЭЕШ-тай хамт зохион байгуулна.

Энэ удаагийн ЭЕШ-д зөвхөн Ерөнхий боловсролын сургуулийг 2022 болон өмнөх онд төгссөн шалгуулагчид орох бөгөөд энэ хичээлийн жилд 12 дугаар ангид суралцаж буй суралцагчид орох боломжгүй юм. Учир нь ЭЕШ-д бүрэн дунд боловсролын гэрчилгээ авсан шалгуулагчид орно гэж журамд заасан байдаг.

ЭЕШ-ын шалгалтын онцлог нь шалгуулагчид өмнөх шалгалтын дүн оноогоо ахиулах, дахин их, дээд сургуульд суралцах боломжийг олгож байгаагаараа онцлогтой.

Боловсрол шинжлэх ухааны сайдын 2021 оны А/347 тушаалаар “Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын ЭЕШ-ын үнэлгээтэй дүйцүүлэн тооцох тухай” журам батлагдсан. Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг Кембриджийн IGCSE, AS, A, O түвшний хөтөлбөр болон IB, AР хөтөлбөрийн үнэлгээг дүйцүүлэх боломжтой болсон. Олон улсын шалгалтын оноогоо дүйцүүлэх хүсэлтэй шалгуулагчид дээрх бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд өөрийн биеэр болон Eyesh.eec.mn хаягаар хандаж онлайнаар хүсэлт илгээж болно.

ЭЕШ болон МХБШ-ийн батламж хуудсыг цахим хэлбэрт шилжүүлсэн бөгөөд БҮТ-ийн www.eec.mn сайт болон E-mongolia портал сайт, ТҮЦ машинаас шалгуулагч өөрөө хэвлэж авах боломжтой.

Шалгалтад авч ирэх материал:

Үүнд:

  • Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
  • Бүртгэлийн хуудас /Өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан Eyesh.eec.mn цахим хуудсанд нэвтрэн орж шалгуулагчийн булангаас авах. Бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авчирна/
  • Суудлын хуваарь /та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан Eyesh.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

Шалгуулагч нь шалгалтад дээр заасан баримт бичгээс өөр эд зүйл /ном, дэвтэр, бугуйн цаг, ноорог цаас, тооны машин, томьёоны хураангуй, бал, гар утас …гэх мэт/ авч орохыг хориглоно.

ЭЕШ-тай холбоотой мэдээ мэдээллийг eec.mn, help.eec.mn, facebook.com/eec.mn хуудсаар болон 7577-9498, 7011-9498 лавлах утас, элсэгчийн сонин, мессеж үйлчилгээ, бусад албан ёсны мэдээллийн эх сурвалжуудаар зөвлөгөө мэдээллийг цаг тухайд нь өгч ажиллаж байна.

Шалгалт явагдаж дууссан даруйд шууд засалтын шилэн технологийг ашиглан дүн оноог шалгуулагчдын өмнө гаргах ба 24 цагийн дотор улсын хэмжээн дэх хэмжээст онооны жагсаалтыг гарган зарлана. Монгол хэлбичгийн шалгалтын дүн оноог шалгалт авснаас хойш таван өдрийн дараа зарлах болно.

Эх сурвалж: Нийслэлийн Боловсролын Газар

Categories
мэдээ нийгэм

Хүнсний хувьсгалын салхи Хөвсгөл аймагт сэвэлзлээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд төрийн байгууллага, хувийн хэвшил, олон улсын байгууллага, хүнс үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид тус хөдөлгөөнд нэгдэхээ илэрхийлсээр байна.

Тэгвэл “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд орон нутгууд албан ёсоор нэгдэж эхлэн, “Хүнсний хувьсгал”-ын анхны салхи хоймор нутаг Хөвсгөл аймагт сэвэлзлээ. Тодруулбал Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр ЭЗХЯ-ны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр, ХХААХҮЯ-ны Хүнс үйлдвэрлэлийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн, ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал, Зээлийн батлан даалтын сангийн Батлан даалтын газрын дарга А.Амаржаргал нарын хамт Хөвсгөл аймагт ажиллаж, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний орон нутгийн үйл ажиллагааны нээлтийг хийлээ. Тус арга хэмжээ бүсчилсэн хэлбэрээр 21 аймагт зохион байгуулагдах бөгөөд 2022.10.10- 2022.11.01-нийг дуустал үргэлжилнэ.

Хөвсгөл аймаг дахь “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлтийн үйл ажиллагааг нээж Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг уншиж танилцууллаа.Хөвсгөл аймаг энэ онд гурил, махны хэрэгцээгээ аймагтаа 100 хувь хангах тооцоолол гарчээ. Гэхдээ мал аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний эрүүл аюулгүй байдалд онцгой анхаарах шаардлагатай байгааг аймгийн иргэдийн төлөөллүүд хэлж байв.Мөн Хөвсгөл аймаг хүнс, хөдөө аж ахуйн салбарт нийт 24 зорилт,57 арга хэмжээ хэрэгжүүлэхэд 50 тэрбум 873 сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Өнгөрсөн хугацаанд тус аймгийн иргэд хашаандаа ногоо тарих явдал ихэссэн нь хүнсний ногооны хүртээмжийг нэмэгдүүлж, өрхийн орлого нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Үүнээс гадна 500 тонн багтаамжтай хоёр зоорь байгуулсан нь хүнсний ногооны нөөц бүрдүүлэх боломжийг бүрдүүлжээ.Хөвсгөл аймагт газар тариалангийн үйл ажиллагаа явуулж буй 72 аж ахуйн нэгж, 567 хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд байна. Өөрөөр хэлбэл тус салбарын дийлэнх хувийг өрхийн, бичил, жижиг үйлдвэр эрхлэгчид эзэлжээ. Тиймээс эдгээр үйлдвэрлэгчдийг дэмжиж, үйл ажиллагааг нь өргөтгөхөд төр засгийн дэмжлэг шаардлагатай гэдгийг хүрэлцэн ирсэн төлөөлөгчид онцоллоо.

ОРОН НУТАГТ ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН БОЛОВСОН ХҮЧИН ДУТМАГ БАЙНА

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын албан хаагчидтай уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь гурван албатай бөгөөд 22 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Орон нутагт мэргэжлийн боловсон хүчин дутмаг байдгаас хүнс, хөдөө аж ахуйн салбарын албан хаагчдын ачаалал их байдаг. Тиймээс аймгийн политехник коллежтой хамтран боловсон хүчин бэлтгэх ажлыг эрчимжүүлж эхэлжээ.

“ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-Д ХҮЧ НЭМЭХ НУТГИЙН БРЭНДҮҮД

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяраар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймгийн хүнс үйлдвэрлэгчдийн үйлдвэртэй танилцлаа.- Итгэмжлэгдсэн лабораторитой “Аяны жолоо” ХХК

1997 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа “Аяны жолоо” компани нь Хөвсгөл аймгийн нийт гурилан бүтээгдэхүүний 60 орчим хувийг дангаараа хангахаас гадна нийслэл хот руу бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Мөн орон нутгийнүйлдвэрлэлд нэн дутмаг байгаа итгэмжлэгдсэн лабораторитой гэдгээрээ онцлог. Энэхүү лабораторид дан ганц “Аяны жолоо” компанийн бүтээгдэхүүн бус бусад үйлдвэрийн бүтээгдэхүүнийг шинжилдэг. Жилд 250-300 төрлийн бүтээгдэхүүн, давхардсан тоогоор 3000 гаруй бүтээгдэхүүнд шинжилгээ хийж байна.

– Олон төрлийн хүнсний хэрэглээг хангагч “Хөвсгөл титаник” ХХК

“Хөвсгөл титаник” компани нь 29 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй Хөвсгөл аймгийн ууган хүнс үйлдвэрлэгчдийн нэг юм. Өнөөдрийн байдлаар 120 гаруй ажилтантай бөгөөд Талх, нарийн боов, сүү, ааруул, бялуу-бэйкери, гоймон-хэрчсэн гурил, Цай, Жимс, нийтийн хоол гэсэн 10 үйлдвэр цехийн 150 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Жилдээ нийт 600 орчим тонн хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэдэг. Ингэснээр талх, талхан бүтээгдэхүүний 15%, Гурилан бүтээгдэхүүний 18.4%, Сүү, сүүн бүтээгдэхүүний 25%-ийг дангаараа хангаж байна.- Экспортын мах үйлдвэрлэгч “Уудам хангай” ХХК

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд махны үйлдвэрүүдийг стандартжуулж, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байна. Тэгвэл Хөвсгөл аймгийн “Уудам хангай” мах боловсруулах үйлдвэр нь шинэлэг технологи ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бусад улс орнууд руу экспортлож байна.- Өрхийн үйлдвэрлэлийн жишиг болсон “Хөвсгөл шим” ХХК

Нийслэл хотоос Хөвсгөл нутгийг зорин ирж, хүнс үйлдвэрлэгч болсон гэр бүлийн үйлдвэрийн байртай Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр танилцлаа. “Хөвсгөл шим” даршилсан ногоо үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг өөрсдөө үйлдвэрлэдэг бөгөөд энэ жил нийт 3 тонн өргөст хэмх тариалжээ. Тус өрхийн үйлдвэр байнгын 3 ажлын байр бий болгож, бусад үед цагийн ажилтан ажиллуулдаг. Өдөрт хамгийн ихдээ 500 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.Ийнхүү Хөвсгөл аймаг дахь “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний орон нутаг дахь нээлт амжилттай болж өнгөрлөө. Цаашид хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагааг илүү эрчимжүүлж, хүнс үйлдвэрлэгчид, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарна гэдгээ тус аймгийн удирдлагууд илэрхийлж байв.

Categories
мэдээ цаг-үе

Ковидын14 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

COVID can lead to lasting harm to the brain, scientists find : Shots -  Health News : NPR

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 14 тохиолдол шинжилгээгээр батлагджээ.

Энэ нь өчигдрийнхөөс 14 тохиолдлоор буурсан үзүүлэлт юм. Шинээр илэрсэн тохиолдлын 12 нь нийслэлд, хоёр нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй “КОВИД-19”-ийн нийт тохиолдлын тоо 984 184-д хүрэв. Түүнчлэн “КОВИД-19”-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2 131 хүн эндээд байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Засгийн газар “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийг баталлаа DNN.mn

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн төслийг хэлэлцэн дэмжиж, Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа.

Биеийн тамир, спортын улсын хорооноос “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн төслийг Дэлхийн допингийн эсрэг агентлагаар хоёр удаа “Дэлхийн допингийн эсрэг дүрэмтэй нийцлийн талаас хянуулан Засгийн газраар хэлэлцүүлэн батлуулах зөвшөөрөл, зөвлөмжийг авсан.

“Допингийн эсрэг үндэсний дүрэм” батлагдсанаар үндэсний хэмжээнд тэмцээний болон тэмцээний бус үеийн допингийн хяналт явуулах, үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлэх, үндэсний хэмжээнд допингийн хор хөнөөлийн талаарх сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах болон спортын бүх байгууллагууд допингийн эсрэг хяналтын нэгдсэн нэг дүрмийг хүлээн зөвшөөрч, мөрдөх, үр дагаврыг тооцох, улмаар маргаан үүсэхгүй байх боломж бүрдэнэ.

Мөн допингийн эсрэг үйл ажиллагаанд оролцогч талуудын хэрэгжүүлэх чиг үүрэг, салбар хоорондын ажлын уялдааг хангах эрх зүйн орчин бүрдэх юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.долларын ханш 3371-3420 төгрөг байна DNN.mn

Ам.доллар олдоцгүй болжээ – tac.mn

Монголбанкны өчигдрийн /2022.10.18/ зарласан албан ханшаар ам.доллар 3,371 төгрөг байна. Харин евро 3,323 төгрөг байгаа бол ОХУ-ын рубль 54.62 төгрөг байна.

Харин Найман шарга валют арилжааны төвд ам.доллар 3,420 төгрөг, евро 3,385 төгрөг, ОХУ-ын рубль 52.50 төгрөг тус тус байна.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн эдэлбэрт нэмж 3.7 га газар бүртгэнэ DNN.mn

The BEST Ulaanbaatar Tours and Things to Do in 2022 - FREE Cancellation |  GetYourGuide

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр боллоо. Хотын хүн ам нэмэгдэхийн хэрээр барилгажилт нэмэгдэж байгаа өнөө үед нийслэлийн гудамж, талбай, ногоон байгууламжийг хэвээр хадгалж үлдэх, амралт зугаалгын талбайг нэмэгдүүлэх шаардлага тулгарч буй. Энэ хүрээнд нийтийн эдэлбэр газарт хамааруулж болохуйц байршил, бусдын эзэмшил, ашиглалтад олгогдоогүй цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж бүхий газруудыг нийтийн эдэлбэрт бүртгэх ажлуудыг үе шаттай хийж байна. Тухайлбал, 2019 онд 32 байршлын 57.66 га, 2020 онд 38 байршлын 130 га, 2021 онд 38 байршлын 20.67 га, 2022 онд 25 байршлын 16.93 га газар буюу нийт 133 байршлын 225.26 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгээд байгаа. Тэгвэл нэмж 16 байршлын 3.77 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгүүлэхээр зөвлөлийн хуралд танилцуулав. Үүнд:

Баянгол дүүрэгт таван байршил бүхий 0.61 га

Баянзүрх дүүрэгт дөрвөн байршил бүхий 0.31 га

Сонгинохайрхан дүүрэгт хоёр байршил бүхий 0.25 га

Сүхбаатар дүүрэгт гурван байршил бүхий 2.07 га

Хан-Уул дүүрэгт нэг байршил бүхий 0.43 га

Чингэлтэй дүүрэгт нэг байршил бүхий 0.11 га газар байгаа юм.

Эдгээрээс хоёр байршилд тоглоомын талбай, 13 байршилд тохижилт, ногоон байгууламж, авто зогсоол байгуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн гүйцэтгэх захирал Р.Дагва “Энэ бол жишиг болсон сайн ажил. Цаашид нийтийн эдэлбэрт бүртгэх газрыг нэмэгдүүлж, тохижилт хийхэд анхаарах хэрэгтэй байна. Мөн хашаа, хайс, гарааш буулгаж байгаа нь дугуйн зам, явган замыг нэмэгдүүлэх, тохижилт хийхэд ач тустай” хэмээлээ.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг “Өнгөрсөн зургаадугаар сард 16.9 га газрыг нийтийн эзэмшилд бүртгэсэн. Цаашид газар чөлөөлсөн 188 байршлыг нийтийн эдэлбэрт авахаар ажиллаж байна. Ирэх жил мөн 20 га орчмыг нийтийн эдэлбэрт бүртгэнэ” гэв. Энэ жилийн хувьд 20 км хашаа, хайс буулгахаар төлөвлөснөөс ажил 92 хувьтай байна. Мөн 4860 гарааш чөлөөлөхөөс 4100 гарааш буулгаад байгаа юм.

Хотын дарга дээрх ажлууд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлоод, ажлаа эрчимжүүлэхэд анхаарах хэрэгтэйг хэлж байлаа. Тус асуудалд зөвлөлийн гишүүдийн саналыг тусган, НИТХ-аар хэлэлцүүлэхээр болов.

Нийтэлсэн: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар
Categories
мэдээ цаг-үе

Гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 2.3 хувиар өсчээ DNN.MN

2022 оны 10-р сарын 17-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 2.3 хувиар өсөж, өмнөх 7 хоногоос 0.3 хувиар буурсан байна. Тухайлбал,

2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар,

  • 1кг төмс- 1298 төгрөг,
  • 1кг сонгино – 2783 төгрөг,
  • 1кг хонины ястай мах- 10405 төгрөг,
  • 1кг үхрийн ястай мах- 13706 төгрөг байсан бол,

2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар,

  • 1кг төмс- 1352 төгрөг,
  • 1кг сонгино – 2783 төгрөг,
  • 1кг хонины ястай мах- 10176 төгрөг,
  • 1кг үхрийн ястай мах- 13615 төгрөг болж буурсан байна.
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Ганхуяг: Хөрөнгө оруулалтын тухай хуулиа шинэчлэн найруулж чадаагүй цагт гаднаас доллар олох боломж хумигдсан хэвээр л байна DNN.mn

-Ямар ч алдагдалгүй төсөв батлах боломж бий-


УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.


ИХ-ын намрын чуулганаар ирэх оны төсвийг хэлэлцэж байна.Та ирэх оны төсөв дээр ямар байр суурьтай байна вэ?

-Ирэх оны төсөв дээр урсгал зардлын тухайд анхаарч, ядаж энэ оны хэмжээнд барих тал дээр анхаарч ажилламаар байна. Учир нь сүүлийн таван жилийн турш урсах зардлын хэмжээ тогтмол өсч байна. Урсах зардалд жилдээ дунджаар хоёр их наяд орчим төгрөг зарцуулж байна. Энэ хэмжээний мөнгийг хэмнэх оролдлого хийх нь зүйтэй болов уу гэсэн байр суурьтай байгаа. Энэ жилийн төсөв дээр зарим төрийн албан хаагчийн цалинг нэмэгдүүлэх асуудал орж ирсэн. Тийм ч учраас урсгал зардлын хэмжээ энэ жилийнхээс нэмэгдсэн дүнтэй орж ирсэн байна лээ. Ирэх оны тухайд бидний өмнө нэлээд олон сорилт тулгарахаар байгаа. Миний бие хил гааль, боомтын асуудлаас үүдэн эдийн засаг муудах төлөвтэй байна. Тиймээс ханшаа алдах, инфляци өсөх төлөвтэй байгаа талаар 2021 оны хаврын чуулганы үеэр хэлж байсан. Энэ оны мөнгөний бодлогын талаар УИХ-аар хэлэлцэх үед Монголбанкнаас инфляцийг 6 хувиар төсөөлж орж ирсэн. Инфляцийг зургаан хувьтай байна хэмээн төсөөлсөн нь бол мөнгөний бодлоготой огтхон ч уялдаагүй. Гэтэл төд удалгүй Орос, Украины хооронд дайн гарснаас үүдэн манай улс эдийн засгийн олон хүндрэлтэй асуудалтай нүүр тулсан. Одоо ч энэ хүндрэл арилаагүй байгаа учраас ирэх жил ханш, инфляцийн өсөлт хэвээр байхаар байна. Тиймээс Засгийн газраас УИХ-д өргөн барьсан төсвийн төсөөлөл энэ хэвээр батлагдсан тохиолдолд Мөнгөний бодлогоо хатууруулж оруулж ирэхээс өөр аргагүй байдалд орно. Тэгэхээр ирэх жил дотоодын санхүүжилтийн эх үүсвэр өндөр өртөгтэй байх нөхцөл байдал харагдаж байна. Гэхдээ Засгийн газар энэ жил төмөр замын бүтээн байгуулалтуудаа дуусгаснаар орлого талаа нэмэгдүүлэх боломжтой хэмээн үзэж, орлогоо хангалттай хэмжээнд олно хэмээн төсөөлсөн байна. Хамгийн гол нь уг төсөөллөө бодит болгохын тулд Засгийн газар нэлээд хүчин чармайлт гаргаж ажиллах шаардлагатай болох байх.

-Эдийн засгаа сэргээхийн тулд бизнес эрхлэгч иргэд, ААН-үүдээ дэмжсэн бодлого явуулах нь маш чухал. Гэтэл ирэх онд мөнгөний бодлогыг улам хатууруулбал арилжааны банкууд бүх төрлийн зээлээ хумихаас өөр аргагүй байдалд орно. Энэ нь эдийн засгаа сэргээх Засгийн газрын бодлогын эсрэг үйлдэл болох юм биш үү?

-Угтаа бид өнгөрсөн жил мөнгөний бодлогоо хатууруулах байсан. Цаг хугацаа их алдсан. Монголбанк өнгөрсөн оны есдүгээр сараас бодлогын хүүгээ өсгөж, нэмэгдүүлэх ёстой байсан. Энэ арга хэмжээг цаг тухайд нь аваагүйгээс үүдэн их хэмжээний алдагдал хүлээсэн. Үүний гор, төлөөсийн нэг хэлбэр нь өнөөдрийн инфляцийн өсөлт. Цаашид орлогоо нэмэгдүүлж ажиллах ёстой. Байгаа хөрөнгө оруулалтаа экспортыг дэмжсэн дэд бүтцийг нэмэх, боловсролын салбарт олон улсын хэмжээнд өрсөлдөхүйц боловсон хүчинг бэлдэх чиглэлд зарцуулах ёстой. Ингэж гэмээнэ цаг хугацааны хувьд зөв голдирол руугаа орно. Хамгийн том асуудал юу байна гэхээр ОХУ, БНХАУ цаашлаад аль ч улс оронтой худалдааны нөхцөлүүд буюу манайхаас гарах бүтээгдэхүүний татварын хэмжээг тохирох ёстой. Бид тохиролцохгүйгээр зөвхөн айлын талаас тавьсан импортын татвараар бараа бүтээгдэхүүнээ гаргаж байна. Үүнээс үүдэн манай улс зөвхөн түүхий эд гаргадаг улс болсон. Цаашид нэмүү өртөг шингээсэн, боловсруулсан бүтээгдэхүүн экспортод гаргая гэж байгаа бол боловсруулсан бүтээгдэхүүний татвар одоо хэд байгаа, цаашид хэд болгох хүсэлтэй байгаагаа наад зах нь хоёр хөрштэйгөө тохирчихсон байх ёстой. Ийм тохиролцоог хийж чадаагүй тохиолдолд бүх төрлийн боловсруулсан бүтээгдэхүүн 28 хувийн татварын хана мөргөсөөр байвал БНХАУ руу гарахгүй л байхгүй юу. Энэ тохироог хийснээр ажлын байр нэмэгдэж, валютын урсгал сайжирна.

-Ирэх оны төсөвт шинээр хөрөнгө оруулалтын зардал нэмэхгүй байгаа нь төсвийн бас нэгэн шинэчлэл гэж зарим эдийн засагчид, судлаачид дүгнэж байна. Гэхдээ өмнө нь төсөвт суулгасан бүх хөрөнгө оруулалтыг дуусгах нэрийдлээр их хэмжээний хөрөнгө төсөвлөх нь хэр оновчтой шийдэл вэ?

-Ирэх оны төсвийг сайн болсон гэж үзэх хоёр үндэслэл бий. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүдээс тойргийн хөрөнгө оруулалтын санал авахгүй байгаа. Үндсэндээ улсын хэмжээний төслүүд ирэх оны төсөвт сууж байгаа. Хоёрдугаарт, олон жил царцсан хөрөнгө оруулалтын төсвүүдээ дуусгах шийдвэр гаргасан нь үр дүнтэй шийдвэр болсон. Энэ бол том амжилт. Харин зарим нэг хөрөнгө оруулалтуудыг танах, хасах боломжтой гэж үзэж байгаа. Тухайлбал, соёлын төвүүд, ахмадын өргөөнд зарцуулагдах хөрөнгө оруулалтын хэмжээ өндөр байгаа. Үүнийг танах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Учир нь ийм хэмжээний 80 төсөл бий. Эдийн засгийн хямралтай, элдэв хориг саад бүрэн арилаагүй, хүндрэл бэрхшээл үргэлжилж байгаа энэ үед соёлын төв зэрэг бүтээн байгуулалтын ажил бол тэвчиж болох зардал хэмээн харж байна. Тиймээс төсвийн үр ашигтай зарцуулалтад Төсвийн байнгын хороо болон тус хорооны ажлын хэсгийн гишүүд анхаарч ажиллах ёстой. УИХ-аас төсвийн зарлагыг хуулийн дагуу нэмэх боломжгүй. Харин хасах боломжтой.

-Өмнөх жилүүдийг бодвол цар тахлын болоод геополитикийн эрсдэл тулгарч болох талаар төсөөлөлтэй байгаа. Гэтэл ирэх оны нэгдсэн төсвийн нийт орлогыг 19.6 их наяд байхаар төсөөлсөн. Уул уурхайн орлогоос ихээхэн хамаардаг манай улс төсөөлсөн орлогоо олж чадахгүй бол ямар хүндрэл үүсэх бол?

-Эрсдэлтэй байна гэж үзвэл бид эрсдэлтэй үеийн төсөв, батлах ёстой. Өөрөөр хэлбэл, одоо байгаа төсвийн төсөөллөөсөө илүү танасан төсөв оруулж ирэх учиртай. Тиймээс ирэх оны төсвийн хөрөнгө оруулалт талыг хангалттай болсон гэж үзэж байгаа. Харин хуучин тавигдсан хөрөнгө оруулалтуудаа үр өгөөжийн байдлаар нь ангилж, нэн шаардлагатай бус хөрөнгө оруулалтуудыг хойшлуулах нь зүйтэй. Хоёрдугаарт, урсгал зардал дээр тодорхой хэмжээний, хэмнэлт, таналт хийх учиртай. Ингэж байж бага боловч хэмнэсэн төсвөөр эрсдэлтэй байдалтай нүүр тулбал орлого тал нь төсөөлөлдөө хүрэхгүй байсан ч эрсдэлийн хэмжээ буурах боломжтой.

-Хүүхдийн мөнгийг ялгаатай байдлаар олгох асуудал олны анхаарлын төвд байна. Таны байр суурь?

-Бид халамжаас хөдөлмөрт шилжих талаар олон жил ярилаа. Манай улс нийгмийн халамжийн бодлогодоо том хэмжээний реформ хийхгүй бол болохоо больчихлоо. Миний бие Мэргэжлийн боловсролын хууль болон Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа. Нэг зүйл маш тод ажиглагдаж байгаа нь халамж давхардаж олгогдож байгаагаас гадна эзнээ, байгаа онохгүй байна. Мөн ажилгүйдлийн тоо өндөр байгаа хэрнээ нээлттэй зарласан ажлын байран дээр ажиллах хүн олдохгүй байна. Энэ бол үндсэндээ иргэд хөдөлмөрлөх сонирхолгүй байна гэсэн үг. Гадаадын туршлагаас харахад халамж хүсэгч иргэнээс саналыг нь асууж, тохирсон сургалтад төрөөс үнэгүй хамруулаад, сурч байх хугацаанд нь л халамж олгодог. Сургалтад хамруулсны дараа ажлын байранд зуучилж өгдөг. Зуучилж өгсөн ажлын байранд ажиллахгүй бол халамжийг нь зогсоодог. Бид энэ системийг нэвтрүүлэх цаг нь болсон л гэж үзэж байгаа. Тиймээс ч Мэргэжлийн боловсролын хууль дээр энэ концепцийг тусгах чиглэлд анхаарч ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд төсөв байнга алдагдалтай баталж байгаа. Ирэх жил төсвийн алдагдлыг 1.5 их наяд байхаар төсөөлсөн нь сайшаалтай үзэгдэл мэтээр Сангийн сайд танилцуулсан. Төсвийн алдагдал гэдэг бол гадаад өр гэсэн үг. Ирэх жил төлөх гадаад өрийн хэмжээ өндөр байгаа энэ үед төсвийг огт алдагдалгүй батлах боломжтой юу?

-Тоонууд дээр ажиллах хэрэгттэй. Ямар ч алдагдалгүй төсөв батлах боломж бий. Ирэх жилийн орлого, зарлагын хэмжээн дээр ажиллах ёстой. Орлого хэд байхаас хамаарч зарлагаа тооцох биш, зарлагаа байж болох хамгийн бага хэмжээнд аваачиж, орлогоо төсөөлөх нь зүйтэй. Миний бие 2020 онд УИХ-ын гишүүн болсноосоо хойш хэд хэдэн хууль санаачилсан. Тэдгээрийн нэг бол Хөрөнгө оруулалтын тухай хууль. Яагаад гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь манай улсад нэн шаардлагатай гэдэг нь одоо улам бүр тодорч харагдаж байна. Гаднаас доллар орж ирдэг гуравхан урсгал байдаг. Тухайлбал, экспорт, гадаад хөрөнгө оруулалт, зээлээр дамжиж гаднаас доллар орж ирдэг.Манай улсын гадаад өр, зээлийн хэмжээ хэдийнэ таазандаа тулчихсан. Экспортын тухайд хил гааль, боомтын хязгаарлалтаас үүдэн санасны зоргоор нэмэгдэхгүй байна. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалтыг татах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, бүртгэлийг нь хялбаршуулахад анхаарах ёстой. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэх үеэр БНХАУ-аас оруулж ирсэн хууль хэмээн нийтээрээ шуугьсан. Үүний дараа ковидын үеийн гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг сайжруулах талаар түр хороо байгуулах санал гаргасан. Санал өгөөд хоёр жил болж байна. Одоо ч хариу ирүүлээгүй байна. Тус түр хороог байгуулах хэрэгцээ шаардлага юу байсан гэхээр ковидын үед гадаад худалдааг хэрхэн хөнгөвчилж, импорт, экспортын хэмжээг хэрхэн яаж сайжруулах, хил гааль боомтын гацааг богино хугацаанд шийдэх боломжтой байсан. Мөн Гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой хуулиуд, бизнесийн орчныг хэрхэн сайжруулах тал дээр түр хороо байгуулж, асуудлаа ярихыг хүссэн боловч байгуулсангүй. Том зургаар нь харвал өнгөрсөн хугацаанд олон төрлийн оновчтой бодлого гаргасан боловч зарим нэг асуудал хоцрогдож байна. Тухайлбал, одоо болтол Хөрөнгө оруулалтын тухай хуулиа шинэчлэн найруулж чадаагүй байна. Ийм байхад гаднаас доллар олох боломж хумигдсан хэвээр л байна.

-Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлэхээ зарлаж, гадаадын хөрөнгө оруулагчдыг бүхий л салбарт татахаар ажиллаж байгаагаа зарласан. Тэгвэл Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлаагүй цагт гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, хууль эрх зүйн асуудал уриа лоозон болж хувирна гэсэн үг үү?

-Манайх гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээж, их хэмжээгээр татах тал дээр бэлэн бус байна л гэсэн үг. Учир нь одоог хүртэл манай улс хөрөнгө оруулалтын бүртгэл талдаа хүнд сурталтай, хугацаа алддаг хэвээр л байна. Монголчууд гадаадын аль нэг оронд компани байгуулахад 1-2 хоног, зарим тохиолдолд 1-2 цагийн дотор цахимаар байгуулах боломжтой. Гэтэл манайд гадаадынхан орж ирээд дээр дурдсан хугацаанд компани байгуулах боломж хараахан бүрдээгүй байна. Хоёрдугаарт, гадныхан хөрөнгө оруулалт хийх салбарууд нь тодорхой бус байна. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд олон төсөл, хөтөлбөр дээр гадаадын хөрөнгө оруулагчдыг урьсан боловч гадныхан орж ирээд яг аль төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой нь тодорхой бус бaйна. Гадны хөрөнгө оруулагчдыг урьсан бол боломжуудыг нь нээж өгөх ёстой. Гуравдугаарт, татварын бодлоготойгоо уялдуулж өгөх ёстой. Учир нь Хөрөнгө оруулалтын тухай хуульд хөнгөлөлт үзүүлэхээр заасан боловч Татварын хуульд хөнгөлөлт эдлэх зүйл заалт нь байдаггүй. Дөрөвдүгээрт,манай улсад хөрөнгө оруулалт татах боломжтой гол салбар бол ердөө л уул уурхайн салбар. Тэгвэл уул уурхайн салбарт ужгирсан асуудлуудаа нэг тийш нь шийдэхгүй бол гадны хөрөнгө оруулагчид орж ирэх нь юу л бол. Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар яаж үйлээ үзэж байна. Гадны хөрөнгө оруулалтаар ч бай, хувийн хэвшлийнхэн ч бай уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулахад асар их хүндрэл, бэрхшээлийг туулж байгаа. Тиймээс эдгээр асуудлуудыг хууль эрх зүйн хувьд шийдэх ёстой. Хөрөнгө оруулалт болон бизнесийн орчныг цогцоор нь харах учиртай. Өнгөрсөн хаврын УИХ-ын чуулганаар Зөвшөөрлийн хуулийг баталсан нь нэг алхам урагш алхсан үзэгдэл байлаа.Одоо хөрөнгө оруулалтын орчноо сайжруулахын тулд Ашигт малтмалын тухай хууль болоод холбогдох хуулиудаа шинэчилж найруулах учиртай.

Categories
мэдээ нийгэм

Өмчилсөн газраа зориулалтын бусаар ашиглаж байгаа 493 иргэн байна DNN.mn

Can Better Urban Planning Help Ulaanbaatar Glimpse a Brighter Future? |  Asian Development Bank

Нийслэлийн нутаг дэвсгэрт өмчилсөн газрын ашиглалтын байдлыг танилцууллаа. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд батлагдаж, 2003 оноос газар олгож эхэлсэн.

2003-2022 онд нийслэлд 205.531 иргэн газар өмчилжээ. Тэдгээрийн газар ашиглалтын байдалд судалгаа хийхэд 2273 иргэн өмчилсөн газраа зориулалтын бусаар ашиглаж байна. Үүнээс байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах магадлалтай авто засвар, тос тосолгооны чиглэлээр 493 нэгж талбар буюу нийт газар өмчилсөн иргэдийн 0.26 хувийг эзэлж байгаа юм. Иймд холбогдох хууль, тогтоомжийг үндэслэн өмчилсөн газраа зориулалт бусаар ашиглаж байгаа иргэдэд мэргэжлийн байгууллагын хяналт, шалгалт хийж, холбогдох арга хэмжээг авах саналтай байгаагаа Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг танилцууллаа.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, гишүүдийн саналыг тусган дээрх 493 иргэний газар ашиглалтын байдалд хяналт, шалгалт хийж, холбогдох хууль, журмын дагуу арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргад даалгасан юм.