Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 97 жолооч согтуугаар жолоо барьж, 118 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Arslan.mn

Энэ сарын 19-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1864 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1475, хулгайтай холбоотой 37, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 76, гэмт хэргийн шинжтэй 92 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 97, хүний биед халдсан 57, эрүүлжүүлэх байранд хоносон 118 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Орхон аймаг хүнс, хөдөө аж ахуйн салбараа эрчимжүүлнэ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлтийн арга хэмжээ Орхон аймагт боллоо. Энэхүү арга хэмжээнд Орхон аймгийн нутгийн удирдлагууд, төрийн албаныхан, хүнс үйлдвэрлэгчдээс бүрдсэн төлөөлөгчид оролцлоо. Тус үйл ажиллагааг нээж Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг уншиж танилцууллаа.

Орхон аймаг нь 84.4 мянган га газар нутагтай бөгөөд үүнээс 46.3 мянган га нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар эзэлдэг. Үүний 5300 га нь тариалангийн талбай, 33700 га нь бэлчээр юм.Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 0.8 хувь нь хөдөө аж ахуйн салбарт бий болжээ.

Орхон аймгийн хувьд хүнсний брэнд бүтээгдэхүүн хомсдолтой байдаг бөгөөд нийт хэрэглээнийхээ дийлэнх хувийг бусад орон нутгаас авч байна. Ялангуяа талх, нарийн боовны хэрэглээнийхээ 70 орчим хувийг бусад орон нутгаас авдаг. Иймд одоо байгаа үйлдвэрүүдээ дэмжиж, аймгийнхаа хэрэгцээг бүрэн хангах зорилт дэвшүүлжээ. Мөн 7.1 сая литр сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай гурван сүүний үйлдвэр үйл ажиллагаа явуулж, сүү боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хүчин чадлын ашиглалт 10.4 хувьтай байна.

Орхон аймаг дунджаар 270 орчим мянган малтай бөгөөд хувийн 8 мал эмнэлгийн газар үйл ажиллагаа явуулж байна. Нийтдээ 50-иад аж ахуйн нэгж газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж жилдээ дунджаар 2000 гаруй тонн үр тариа, 5000 орчим тонн төмс, 4000 орчим тонн хүнсний ногоо хураан авч, 9000 орчим тонн хадлан бэлтгэдэг.

ОРХОН АЙМАГ МОДОО Ч ТАРИНА, ХҮНСЭЭ Ч ҮЙЛДВЭРЛЭНЭ

  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ амлалтаа давуулан биелүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ирэх 10 жилд 100 сая модыг тарьж, ургуулах амлалт авсан. Энэ хүрээнд Монгол Улсад анхдагч, ШУ-ны үндэслэлтэйгээр мод тарьж, ургуулах нөхцөлийг бүрдүүлсэн Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвийг байгуулсан. Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон ажлын хэсгийн гишүүд тус бүтээн байгуулалттай танилцлаа.

1,000 тн үрийн агуулах бүхий Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв нь нэн ховор, ашигтай болон модлог ургамлын үрийн сан бүрдүүлэх, ойн генетик нөөцийг хадгалах, хамгаалах, туршилт, судалгаа хийх, тарьж ургуулсан ойн нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлд үйл ажиллагаа явуулах юм. Үүнээс гадна “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн байгуулсан тус төв дан ганц “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд бус “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд ч томоохон ач холбогдолтой гэдгийг онцоллоо. Тухайлбал айл бүр хашаандаа хүнсний ногоог төрөлжүүлэн тарих боломжийг олгох Киргиз Улсын туршлагаар баталгаажсан “Food forest” төсөл хэрэгжүүлэхээр судалж байна.

  • Эрүүл мэндэд тустай үр тарианы ундааг Орхон аймгийн хэрэглэгчдэд түгээнэ

“Эрдэнэс”, “iEco” цэвэр усаар орон нутгийн хэрэглэгчдэд эчнээ танил болсон “Ранчо” ХХК нь 2020 оны нэгдүгээр сараас Олон улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001 стандартыг хэрэгжүүлж эхэлсэн 10 жилийн түүхтэй орон нутгийн үйлдвэрлэгч юм. Компанийн чанарын бодлогыг тодорхойлон гаргаж түүнийг хэрэгжүүлэн дэмжих зорилтуудыг дэвшүүлж, хэрэгжүүлэн ажиллаж байна. Орхон аймгийн хувьд цэвэр усны борлуулалт өндөр байдаг тул тус компанийн үйл ажиллагаа өргөжих бүрэн боломжтой юм.

Мөн “Боза” үр тарианы ундааг үйлдвэрлэх франчайз компани гэдгээрээ онцлог. Тус бүтээгдэхүүн нь шинээр нэвтэрч буй технологийн тоног төхөөрөмжийг ашиглан эх орныхоо үржил шимт хөрсөнд ургуулсан үр тариа, тухайлбал хөх тариа, арвай, буудай зэргээр уснаас өөр юу ч нэмэлгүйгээр өндөр даралт, харьцангуй бага температурт боловсруулалт хийх замаар байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг хүн арддаа хүргэхийг зорьж байна.

  • Чанарын шаардлага хангасан монгол махыг дэлхийд түгээж байна

“Эрдэнэтмах Маркет” ХХК–ийн мах боловсруулах үйлдвэр нь мал төхөөрөх, мах боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2002 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд орон нутагтаа мах экспортлох “ААА” зэрэглэлийн итгэмжлэл бүхий анхны үйлдвэр болсон.

Мөн байгуулагдсан цагаасаа хойш ОХУ-ын Хөдөө аж ахуйн хорио цээрийн газрын магадлан итгэмжлэлд тэнцэн мах болон дайвар бүтээгдэхүүнийг Евразийн эдийн засгийн холбооны орнууд болох ОХУ, Армени, Казахстан, Беларусь, Киргиз, булангийн орнуудад экспортлох эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулсаар байна.

Хүн амыг эрүүл, гарал үүсэл тодорхой, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүнээр хангах зорилгын хүрээнд үйл ажиллагаандаа 2017 онд эгзэгтэй цэгийн хяналтын НАССР тогтолцоо, HALAL стандарт нэвтрүүлж, 2020 онд Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлж, 2 удаагийн магадлан аудитаар баталгаажсан үйлдвэр гэдгээрээ онцлог юм.

Орхон аймаг дахь “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлт амжилттай болж өндөрлөлөө. Тус аймаг нь хүнс, хөдөө аж ахуйн салбараа эрчимжүүлэхээс гадна хүнс үйлдвэрлэгчдээ түлхүү дэмжиж, мэргэжилтэй боловсон хүчин бэлдэхэд онцгой анхаарна гэдгийг аймгийн Засаг дарга Г.Батжаргал илэрхийллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Их талын цуцашгүй “Бүргэд”, сумогийн “Төмөр хүн” DNN.mn

Токиод болсон энэ намрын башё бас л сонирхолтой, дуулиантай болсон нь монгол сумочдын ээлж дараалан түрүүлж явдаг эзэн хааны түрүү цом байлаа. Яг арван жилийн өмнө тамирчин хүнийхээ хувьд ахмад гэгдэх 37 настайдаа Кёктүнхо Н.Цэвэгням анх удаа түрүү цом авч, түмнийг гайхшруулж байсныг “Катаонами” дэвжээний бөх Тамаваши Б.Мөнх-Оргил давтан олны анхааралыг ихэд татан, шуугиуллаа. Тэрбээр тун удахгүй 38 нас хүрч бас л ахмад бөхчүүдийн нэгэнд орох учраас тэр. Корона цар тахлын гурав, дөрвөн жилд бидний амьдралд нэлээд их өөрчлөлт орж, одоо ч сумоч нар энгийн уулзалт хийх, баяр наадамд оролцох хязгаартай, тэр тусмаа сэтгүүлч нарыг барагтай л бол биеэр уулзуулахгүй, ихэнхдээ цахимаар ярилцлага авахуулж байна. Түүний дэвжээ корона цах тахлын улмаас ердөө л гурав, дөрөвхөн бөх үлдэв. Ийм цөөхөн байх нь өглөөний кэйко сургуулилт хийхэд яахын аргагүй хүчин мөхөсдөнө. Илүү эр бяр, хүч гаргах, авхаалж самбаа үзүүлэх зэрэг барилдах дадал хийхэд учир дутагдалтай мэт. Тамаваши эрчээ алдахгүй, хүчтэй болохын тулд ачааны машины дугуйг дэвжээндээ тавьж, кэйкогоо хийдэг болсон юм. Тэр улам урагшлан, илүү амжилтын төлөө зорин тэмүүлж байна.

Түүний сумо бөхийн түүх 2004 оны нэгдүгээр сарын башёгоос эхэлж, дөрвөн жилийн дараа 2008 оны нэгдүгээр сард жүрёд дэвшин, амжилттай барилдсаар есдүгээр сарын башёд дээд зиндаанд барилдаж эхэлжээ. Амжилтуудыг нь товчхон дурдвал аваргуудыг давж хүртдэг “Алтан од” давааг долоон удаа мөн онцгой барилдааны шагнал хоёр удаа, дайчин барилдааны болон уран барилдааны тусгай шагналыг тус тус нэг удаа хүртэж байсан, тогтмол сайн барилддагаараа сумо бишрэгчдийнхээ дунд алдартай. Тэр анх арлын Японыг зорихдоо зүгээр л газар үзэж, юм сонирхох гэж ирж байв. Эгч Мөнхзул нь Токиогийн их сургуульд сурдаг байсан болохоор их хотоор аялж, сумочдын дүүргээр сонирхон явж байхдаа нэгэн дэвжээний хажуугаар өнгөрч гарах гээд их аварга Какүрюү М.Анандтай санамсаргүй уулзсан нь түүний хүсэл бодол, мөрөөдөл орвонгоороо эргэх шалтгаан болжээ. тэрбээр сумогийн алтан хараацайн нэгэн Кёкшюүзан Д.Батбаярын танилцуулгаар багштайгаа холбогдож, энэхүү япон үндэсний бөхийн ертөнцөд хөл тавин, өдийг хүртэл дээд зиндаанд ганхаж халирахгүй үргэлжлүүлсээр энэ намрын башёд түрүү бөхийн цомыг хоёр дахь удаагаа хүртэн, япон улс даяар түүнийг “Төмөр хүн” гэх болсон юм. Ийн хэлэгдэх олон шалтгаан бий. Эхний хэдэн жилүүдэд жүрёо, дээд зиндаа нэг уруудаж, дээшилсээр 2015 оны гуравдугаар сард Ёкозунагаас эрэмбэлэгдэх дөрөв дэх Комүсүби цолонд хүрч, шинэ санякү болсон нь бусад гадаад бөхчүүдийн дунд хамгийн оройтсон нь байв. Тухайн үед болсон хэвлэлийн бага хурал дээр эрэмбэ тэмдэглэгээний банцүкэд нэр минь томорч, тод харагдаад гээд баярлан инээмсэглэж байсан тэр үед нь аль хэдийнэ Терунофүжи, Ичиножёо гээд хойно орсон залуу дүү бөхчүүд цол ахичихсан урд нь алхдаг болсон байлаа. Бэртэл, гэмтэл зэрэг олон саад бартааг тэр туулан гарчээ. Гэхдээ чимээгүйхэн дотроо шүд зуун, зөвхөн урагшлахын төлөө л кейкогоо үргэлжлүүлсээр, унаж боссоор явахдаа нэг ч удаа албан тэмцээн, арга хэмжээнд амарч байсан удаа байхгүй юм. Ер нь түүнд оройтож боллоо гэсэн рекордууд нэлээд бий. Харумафүжи аваргыг давж “Алтан од” даваа болон тусгай шагнал хүртсэн гадаад бөхчүүдийнхээ дунд хамгийн оройтсон нь гэж тэмдэглэгдэв. Тэр өвдөг болон хөлдөө гэмтэл авч, босч, суухад ч хэцүү зовуурь шаналлыг амсаж, барилдсаар 2019 оны нэгдүгээр сарын башёд 13 даваа, хоёр унаатай анх удаа эзэн хааны цомыг энгэртээ тэвэрсэн юм. Түрүүлэх нь тодорхой болчихсон өдөртэй давхцан хүү нь үүрээр төрж байсан нь баяр дээр баяр нэмсэн үйл явдал болсон. Тэмцээн дуусангуут, хаалтын баярт ч оролцолгүй хүүдээ яаран очиж, гэргийгээ халамжилж байсан хоёр хүүгийн сайн эцэг билээ. Озеки цолонд хүрэхийн даваанд барин алдаад л явсан он цагууд ч түүнд бий. Гэхдээ тэр хэзээ ч няцаж, халшраагүй, үргэлжлүүлэн, урагшилсаар л байлаа. Түүний гарамгай хийдэг нь хүчтэй мөргөөд түлхэж гаргадаг мэх. Тэр сүүлийн үед тархиараа (оюун санаа) эхэлж дайралт хийгээд түлхэж барилдах нь ялахын нэг зэвсэг гэж хэлдэг болсон юм. Тэр анх багштайгаа уулзаж, хоол идэж байхдаа алгын чинээхэн цаасаар цаасан шувуу нугалаад багшдаа үзүүлсэнд жигтэйхэн гайхаж, ийм том биетэй, бүдүүн бараг хүн ийм нарийн чимхлүүр ажиллагаатай, урласан цаасан шувууг нь хараад л бараг шууд дэвжээндээ авахыг зөвшөөрсөн гэж нэгэнтээ дурсдаг. Тэр гэртээ юм оёх, нарийн боов, жигнэмэг, бялуу хийх дуртай. Бүр японы телевизийн алдартай нэвтрүүлэгт хүртэл уригдан оролцож, гарын жигнэмгээ амсуулж, алдартнуудыг гайхшируулж байсан юм. Тамаваши Б.Мөнх-Оргилын ээж С.Цэндсүрэнгээс өдийг хүртэл амжилттай сайн барилдаж яваад хамгийн их нөлөөлж буй зүйлийг асуухад “Би Мөнх-Оргилыг ямар ч үед хийж буй зүйлдээ үнэн сэтгэлээсээ ханддаг зан чанар нь амжилттай, тогтмол барилдахад нөлөөлж байгаа болов уу. Сумоч болоод тодорхой үр дүнд хүрэхийн тулд дасгал сургуулилтаа тогтмол таслахгүй хийж, цаг үргэлж чармайн хөдөлмөрлөсөнд л оршдог байх. Бас хүүгийн минь санаа амар барилдах боломжийг олгож, ар гэрийн албаа сайн хашиж, үр хүүхдүүдээ эрүүл, саруул өсгөн хүмүүжүүлж байгаа бэр Мишээлийн минь ач гавьяа гэж бодож байна” хэмээн бахархангуй хэлэв. Ингээд цаашаа яриа өрнөсөн юм. “Хамгийн анх Катаонами дэвжээний багш аав, ээжийг нь урина гээд Токиод хань Батжаргал бид хоёр очив. Тэр үед охин Мөнхзул маань Токиогийн их сургуулийн магистраа дүүргээд, хүү маань мэргэжлийн сумод хөл тавьж, охиныхоо төгсөлтийн баярт нь халуун ам бүлээрээ оролцож, мартагдашгүй сайхан дурсамж үлдсэн юм. Анх удаа хүүгийнхээ дэвжээн дээр охинтойгоо гурвуулаа очиж байлаа. Дэвжээний багш хүндэтгэн хүлээж авч, хоол цайгаар дайлж цайлж, бид ширээнд тухлав. Тэгж байтал хүү орж ирж байгаа нь тээр тэндээс харагдаад бидний зүг толгой бөхийн ёслон мэндлэв. Багшийн гэргий Оками сантай ид яриа өрнөсөн үе л дээ. Хүү маань багш руугаа мэндэлж, ёсолчихоод цааш явахад аав нь нулимас бөмбөрүүлэн, харсаар хоцорсон юм. Би санаа зовохдоо нөхрөө тохойгоороо зөөлөн нударлаа. Би ч гэсэн босоод л хүүгээ тэврэн үнсэж уулзана даа гэж бодож байсан болохоор хамаг юм дээшээ хөөрч, огшоод тайвширч чадахгүй л байлаа. Охин орчуулж, зөндөө сайхан яриа дэлгэж, уулзалт дууссаны нэлээд хойно бид хүүтэйгээ тэврэлдэн уулзаж билээ. Хүү минь хүүхэд байхаасаа л хоол сайхан хийдэг. Эрэгтэй хүүхэд гэхэд үе тэнгийнхнээсээ илүү нарийн торгон мэдрэмжтэй. Ялангуяа телевизээр хоолны нэвтрүүлэг үзээд -Та надад оливын тос, улаан лооль, өргөст хэмх, байцаа, бяслаг аваад ирээрэй гэнэ. Би ч захиалсан ногоонуудыг нь аваад очиход сайхан салат хийж өгдөгсөн. Гэртээ ирэхэд их урамтай. Хүү үүдээ онгойлгоод надад тавчик ойртуулж өгнө. Аав, ээж хоёроо гараа угаагаад, оройн хоолоо идээрэй! гэнэ. Эмх цэгцтэй, цэвэрхэн ширээнд хүүгийн өрж тавьсан халбага, сэрээ, аяга тавагт хийсэн сайхан амттай салат, хоол ундыг амтархан идэх хичнээн сайхан байв даа. Нэг өдөр ажлаасаа гэртээ иртэл Мөнх-Оргил ихэд сандраад -Ээж ээ уучлаарай би одоохон гээд галын өрөөнд оруулсангүй. -Яасан бэ? гээд гайхтал -Хүү нь унтчихсан байна. Та цай уугаад сууж бай! Би одоохон хоолоо хийчихье ээж ээ гэсээр хоолой нь сааралтаад, санаа зовсон шинжтэй дуугарлаа. Миний хүү зоволтгүй ээ гэхэд санаа нь амарсан шинжтэй инээгээд хамтдаа хоолоо хийж билээ. Мэргэжлийн сумод амжилттай барилдаж яваа нийт монгол хөвгүүдээрээ бахархаж байна. Сумогийн барилдаан гарах бүрийд жаргалтай сайхан байдаг. Ялангуяа сумогийн хөтлөгчийн яриаг сонсох тэр дундаа Тамавашигийн талаар юу хэлэх нь сонирхолтой санагддаг. Ах дүү, найз нөхөд, танилууд -Хүү чинь давлаа. Баяр хүргэе гэхэд хүүгээрээ бахархан баярладаг даа” хэмээн инээмсэглэн өгүүлэв.

Сумогийн алдар нэрийг тухайн дэвжээний өв уламжлагдан ирсэн нэрний ханз бас утга учрыг нарийн бодож бэлгэ дэмбэрэлийг харгалзан багш нь зурлаганы тоо, ханзны утгыг нэг бүрчлэн тооцож, нэр оноодог. Тамаваши гэх нэрний ваши нь бүргэд гэсэн утгатай ханз үг бөгөөд хэзээ ч цуцашгүй элин халин дүүлэх хүчит шувуугаар бэлгэдэн өгчээ. Тийм ээ. Тэр Монголын их талын цуцашгүй хүчит “бүргэд” болон дүүлсээр сумогийн ертөнцөд “Төмөр хүн” хэмээн алдар нэрээ дуудуулж явна.

Манай сонины Осака хот дахь тусгай сурвалжлагч Х.Эрдэнэцэцэг

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Амарбаясгалан: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгана DNN.mn

Шуурхай:Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хөл хорио тогтоожээ – tac.mn

Засгийн газрын хуралдаанаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгах шийдвэр гарсан тухай Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдэгдлээ. Тэрбээр “Татан буулгаснаар “Салбарын хяналтыг яамдад хариуцуулах, онцгой болон тусгай чиг үүргийнхээс бусад хяналт шалгалтыг хувийн хэвшил болон төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх чиглэл барина” гэсэн юм.

Монгол Улсын хувьд төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 2003 онд шинэчлэн баталж, МХЕГ-ын байгуулан ажиллаж байсан. Одоогоор МХЕГ нь 1600 гаруй албан хаагчтай юм байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “МХЕГ 20 жилийн хугацаанд өөрийн зорилт, чиг үүргээ хэрэгжүүлсээр ирсэн ч цаашид өөрчлөн шинэчлэх шаардлагатай байгаа гэж үзэн холбогдох хуулийн төслүүдийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн. 83 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, нэг хуулийн төслийг шинээр бичиж, 2023 оны төсвийг дагалдуулан өргөн барьсан. Мэргэжлийн хяналтын байгууллага нь 26 чиглэлийн хяналтыг хийдэг, 1600 гаруй албан хаагчтайгаас гадна мэргэжлийн яамдад давхардсан тоогоор 1400 гаруй байцаагч мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг явуулж байгаа нь бодитой болсон” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Брэнд хүнсний бүтээгдэхүүний жишиг Булган аймагт бий DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлтийн арга хэмжээ анхдагчдын өлгий нутаг Булган аймагт боллоо.

Энэхүү арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал, ЭЗХЯ-ны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр, ХХААХҮЯ-ны Хүнс үйлдвэрлэлийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн, Зээлийн батлан даалтын сангийн Батлан даалтын газрын дарга А.Амаржаргал нар болон Булган аймгийн нутгийн удирдлагууд, төрийн албаныхан, хүнс үйлдвэрлэгчдээс бүрдсэн төлөөлөгчид оролцлоо. Тус үйл ажиллагааг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр уншиж танилцууллаа.

Булган аймгийн эдийн засгийн үндсэн суурь нь хөдөө аж ахуйн салбар бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 63 хувийг энэ салбараас бүрдүүлж байна. Мал аж ахуйн салбараас жилдээ 293,5 тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг. Мөн тус аймгийн хувьд улсын газар тариалангийн үйлдвэрлэлийн 8.3 хувийг, хангайн бүсийн аймгуудын 50.6 хувийг эзэлж байна. Үр тариа тариалалтаараа улсын хэмжээнд гуравт ордог стратегийн чухал ач холбогдолтой аймгуудын нэг юм.

Булган аймгийн хэмжээнд 88 аж ахуйн нэгж, 800 гаруй өрхийн тариаланчид бий. Мөн аймгийнхаа дотоодын хэрэгцээг хүнсний ногоогоор 70 хувь, төмс, гурилаар 100 хувь хангадаг боловч хангайн бүсийн аймгуудын төмс, хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангахын тулд газар тариалангийн үйлдвэрлэлд шинэ техник, технологи нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлж, усалгаатай талбайн хэмжээ, нэгжээс авах ургацыг нэмэгдүүлэх, зоорь, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх шаардлагатай гэдгийг аймгийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын төлөөллүүд хэлж байна.

Булган аймагт олон төрлийн хүнсний брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж байна. Эдгээрийн сор болсон, олны таашаалд нийцсэн хүнс үйлдвэрлэгчдийн үйлдвэрийн байртай Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон төвийн бүсийн орон нутагт ажиллаж буй ажлын хэсгийн гишүүд танилцлаа.

  • КАНАД ТЕХНОЛОГИОР БЭЛТГЭСЭН МОНГОЛ ҮХРИЙН МАХ

“Занаду Разорбак” компани нь 2009 онд үүсгэн байгуулагдаж 2012 оноос уламжлалт монгол бэлчээрийн мал аж ахуйг эрчимжсэн фермийн мал аж ахуйтай хослуулсан үхрийн фермийн үйл ажиллагааг Булган аймгийн Хутаг-Өндөр сумд явуулж эхэлсэн. Тус фермийг Монгол Улсад 30 жил амьдарч байгаа Канад гэр бүл үүсгэн байгуулж, Монгол үхрийн махыг дэлхийн жишигт нийцсэн технологиор боловсруулж хэрэглэгчдэд хүргэж байна. Мөн орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж, малчдыг орлогожуулж байгаа нь тэдний нэг онцлог юм. Өөрөөр хэлбэл малчдаас бяруу, шүдлэн насны үхрийг худалдан авч өөрсдийн тарьж ургуулсан чанартай тэжээлээр 90 хоногийн хооллож, давс хужир бүхий эрдэс шимээр баялаг долооцоор технологийн дагуу бордсоны эцэст гарал үүслийн баталгаатай, эрүүл чанартай монгол үхрийн махыг үйлдвэрийн аргаар бэлтгэн, 33 нэр төрлөөр ангилан савлаж, жилийн 4 улирал шинээр нь хэрэглэгчийн гарт хүргэж байна.

  • БУЛГАН АЙМГАА СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР ХАНГАЖ, МАЛЧДЫГ ТОГТМОЛ ОРЛОГОЖУУЛЖ БАЙНА

“Хатан мээж хайрхан” сүүн бүтээгдэхүүний үйлдвэр нь 2020 онд үүсгэн байгуулагдаж, нийт 8 чиглэлийн малчдыг тогтмол орлогожуулан ажилладаг. Энэ жилээс аймгийнхаа сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн хангаж эхэлсэн бөгөөд хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүнийг чанар стандартын дагуу үйлдвэрлэж байна. Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж, бүс нутгийн төдийгүй Монгол Улсын сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг хангахад хувь нэмэр оруулах нь тус компанийн зорилго юм.

  • ХИМИЙН ОРЦГҮЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ИЛҮҮ ОЛОН ХЭРЭГЛЭГЧДЭД ХҮРГЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА

“Булган аймгийн Булган сумд үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрэх фүүдс” ХХК нь химийн орц найрлагагүй, эрүүл бүтээгдэхүүн үйлдвэрлэж, аймгийн төв болон зэргэлдээх сумдынхаа хэрэгцээг хангаж байна. Тус компанийн хувьд 12 хүний ажлын байр бий болгосон ч ажиллах хүчин дутмаг байдаг. Мөн үйл ажиллагаагаа сайжруулахын тулд үйлдвэрийн байраа томруулж, эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай байна гэв. Ингэж чадвал өөрсдийн үйлдвэрлэдэг эрүүл гурилан бүтээгдэхүүнийг илүү олон хэрэглэгчдэд хүргэх боломжтой болох юм.

  • ХХАА-Н САЛБАРЫН ЧАНАРТАЙ БОЛОВСОН ХҮЧИНГ ОРОН НУТАГТ БЭЛДЭЖ БАЙНА

Булган аймаг дахь ХАА-н МСҮТ нь 2010 онд үүсгэн байгуулагдсан, 100 хувь төрийн өмчит сургууль бөгөөд тус салбарт мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхээр төрөлжин хөгжиж, орон нутгийн бодлого хөтөлбөрүүдтэй сургалтын үйл ажиллагаагаа уялдуулан явуулж байна. Тус сургууль нь багш нарынхаа мэдлэг чадварт онцгой анхаарч бусад улс орнуудтай хамтран хэд хэдэн төсөл хэрэгжүүлжээ. Тухайлбал Японы “OISCA” ОУБ-тай хамтран 2 төгсөгч, 2 мэргэжлийн багшийг тус бүр 1 жилийн хугацаатай органик тариалангийн чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамруулсан байна. Мөн ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн “Ажил мэргэжлийн дээд сургууль”-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, ХАА-н машин механизмын засварчин мэргэжлийн багш, автомашины цахилгаан засвар болон бүх төрлийн гагнуурын чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамруулж байжээ.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд чадварлаг боловсон хүчин бэлтгэх нь нэн тэргүүний чухал ажлуудын нэг. Энэ ажилд өөрийн хувь нэмрээ оруулж, үнэ цэнтэй, чадварлаг боловсон хүчин бэлтгэж байгаа тус сургуулийн хамт олонд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр амжилт хүсэж, эх орондоо хүнсний хувьсгал хийх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийллээ.

  • ХААДС-ИЙН БУЛГАН ДАХЬ САЛБАРТ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Булган салбар нь ХХААХҮЯамны сайдын 2009 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 209 тоот тушаалаар байгуулагдан өдгөө 21 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх “Атрын III аян” үндэсний хөтөлбөр, ХХААХҮЯ, ХААДС-с авч хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд Булган, Хөвсгөл, Орхон аймгийн газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг 430 гаруй аж ахуй нэгж, иргэдийг /давхардсан тоогоор/ тариалангийн үйлдвэрлэлд шаардлагатай бүхий л дэмжлэгээр хангахад тусламж үзүүлэх, сайн чанарын үр нийлүүлэх, хүнсний болон үрийн буудай хүлээн авч технологийн дагуу цэвэрлэх, хатаах, хадгалах, гурил үйлдвэрлэгчдэд стандартад нийцсэн хүнсний улаан буудай нийлүүлэх замаар хүн амын хүнсний хэрэгцээг хангах үндсэн зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Цаашид үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд санхүүгийн нөөц бололцоо тааруу байгаа тул “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд өндөр хүлээлттэй байна гэв.

Булган аймаг дахь “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлт амжилттай болж өндөрлөлөө. Хүнсний үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэхэд стратегийн чухал ач холбогдолтой тус аймгийн удирдлагууд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан үндэсний хөдөлгөөнүүдийг тууштай дэмжиж, орон нутагтаа үр дүнтэй хэрэгжүүлж ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Санаа ижил нэгэнтэйгээ хөөрөлдөх нь тавлаг агаад тансаг DNN.mn

Ажил, амьдралын шаардлагаар заримдаа, хааяа нэг, өдөр бүр ч байж магадгүй яриа таарахгүй, бодол зөрүүтэй, санааг нь яаж ийгээд хүлээж авах гэхээр тархинд үл наалдах хөөрөлдөөн бүхий хүнтэй таарч л байсан биз дээ. Босоод явчихмаар. Тэр хөөрөгдөгч дангаараа ярьдаг, зөвхөн өөрийнхөө зорилго, сонирхлоор өрөөлийг сонсохгүй бурдаг нэгэн байвал за бүр ч дуусаа.

Тийм үед тэр нэгэнтэй дахиж яриа өрнүүлэх хэрэггүй юм байна гэдэг ухагдахуун үлдээд л хоцордог байх.

Харин үзэл бодол ижил, өрөөлийг сонсоод өөрийнхөө санааг зөв ойлгуулах гэж хичээдэг, ярьж буй сэдэв нь танд ч, түүнд ч бас таашаалтай байх ахуйд тэр хөөрөлдөөн тансаг агаад тавлаг.

Нас нэлээн зөрүүтэй хоёр яруу найрагч дундаа ганц юм тавьчихаад ярилцаж байхыг харсан юм. Хавь ойр байгаа хүмүүс, орчлон тэдэнд дэндүү багадаж, онгод юу нь дэлгэрсэн тэр хоёр бие биеэ хөөргөөд хорвоо зөвхөн яруу найргийн хөгөнд гэгээрч амьдардаг гэх шахуу яриа өрнүүлэн байхыг хараад ийм л үед хөөрөлдөөн утга учиртай буюу гэх бодол бууж билээ. Үүнтэй адил гал гарч утаа маналзсан тэмцээн үзээд дараа нь өөртэйгөө адил нэгэнтэй тэр тулааны талаар ярилцаад маргалдаад суухад хугацаа хэрхэн өнгөрснийг үл анзаарахуйц жирэлзсэн байх. Тавлаг шүү.

Д.Бат-Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

“Хос шарга”-ын эзэн DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ 2011 ОНЫ АРХИВААС “Хос шарга” хэмээх дууны шүлгийг туурвисан Даш-Очирын Агвааны тухай нийтлэлийг дахин хүргэж байна.


Монгол Улсын
тод манлай уяач Эрдэнэбатын Эрдэнэчулууны ах дүү хоёр шарга ажнайд
зориулсан “Хос шарга” хэмээх дуу зохиогдсон даруйдаа л хит болсон билээ.
Уг дууны шүлгийг туурвисан эрхмийг энэ удаа “Өдрийн зочин”-доо урьсан
юм. Түүнийг Даш-Очирын Агваан гэнэ. Тэрээр Баянхонгор аймгийн Бөмбөгөр
сумын уугуул нэгэн. Аав нь сумынхаа агентаар ажиллаж байсан, морь уядаг,
хурдан хүлэг шинждэг, шүлэг зохиол ч тэрлэчихдэг юм юмтай буурал байжээ.
Сум орон нутгийнхаа наадамд ч айраг,
түрүү багагүй хүртэж байсан гэдэг. Зочин маань эцгийнхээ гэрээсийг
биелүүлснээ ийн хуучилсан юм.

“Аав минь нас өндөр болсон хойноо
надад нэг зүйлийг аминчлан захилаа. Тэр нь юу байв аа гэхээр нутгийн
адууныхаа цусыг сэлбэх. Хонгор нутгийн минь адуу нэг л давжаараад байх
шиг санагдах юм Миний хүү адууныхаа цусыг сэлбэвэл аав нь мөн их баярлах
байна аа гэж тэр нэг намрын хүйтэн бороотой зэврүүхэн үдэш галын нөмөрт
дулаацан суухдаа хэлж билээ. Ингээд би чинь аавынхаа амьдад захиасыг нь
биелүүлэх гэж тухайн үед хуримтлуулсан багагүй хэдхэн төгрөгөө
өвөртлөөд зүүн аймгуудыг зорьсон доо” гэв.

Мань хүн Хэнтийн Галшар болоод
Сүхбаатар аймгийн сумдаар явж, азарган үрээ худалдаж авчээ. Тэр нь 1999
оны наадмын дараахан аж. Баянхонгорчууд Ламын гэгээнийхээ ойг тэмдэглэн,
даншиг наадам хийж байхад Агваан 57 азарган үрээ нутагтаа аваачиж, ус
голын олон түмэндээ өгчээ. Дараа нь 83 азарган үрээ мөн л нутагтаа
аваачсан байгаа юм. Ингэж хонгор нутгийн адууны цус сэлбэгдэж, “Агвааны
угшил” гэсэн нэр хүртэл гараад авсан байна. Нас өндөр болсон эцэг нь
тэгэхэд ёстой нэг хөхин баясч, “Одоо л нэг миний сэтгэл амарлаа” гэсэн
гэдэг. “Аавыгаа тэгж л нэг баярлуулсан хүн дээ, би. Эцэг хүний ухаан
гэдэг мөн чиг холыг хардаг юм шүү” хэмээн утга төгөлдөр яриа үүсгэх
ажгуу. “Баянхонгортодоо ахынх нь угшлын морьд ид давхиж байна даа” гэж
омогших нь цаанаа л бахархалтай.

Д.Агваан
1987 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийн инженер механикийн ангийг
дүүргэсэн байна. Тэгээд Дарханд хуваарилагдсан аж. Үндсэндээ ажил
амьдралын гараагаа найрамдлын хот гэгддэг Дарханаас эхэлжээ.

Ерээд оны эхээр Эрдэнэт хот руу
шилжин, “Тахь” нэртэй компани байгуулж, бизнесийн салбарт хөл тавьсан
гэдэг. Энэ тухайгаа “Чехээс хүнсний бараа оруулж ирэн бизнесээ эхэлж
байлаа” гэж өгүүлэх ажгуу. Ерэн дөрөв, таван оны үед их хотын
айл болжээ. “Дэнжийн 1000”-д лангуу ажиллуулж байгаад одоогийн
“Бөмбөгөр” худалдааны төвийн суурин дээр ганцаараа худалдаа эрхэлж
эхэлсэн гэнэ. Бөмбөгөр гэж өөрийн төрөлх сумаараа нэрлэжээ. Бас сонин юм
шүү. “Бөмбөгөр” худалдааны төв, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумаар ийн
нэрлэгдсэнийг, Агваан гэж залуу анх байгуулж байсныг тэр бүр хүмүүс
мэддэггүй билээ. “Бөмбөгөрийг байгуулаад ашиг орлоготой болж, хүмүүс ч
оволзоод эхэлтэл газраа бусдад алдсан даа” гээд тэр тухай тодорхой зүйл
ярьсангүй.

Бөмбөгөрийнхөө дараа “Улаанбаатар
палас”-ын урд тал, Кёкүшюү цамхгийн дэргэд “Хөх бүрд” гэсэн худалдааны
төв нээжээ. Төрсөн газрынхаа нэрээр тийн нэрлэсэн байна. Одоо бол
“Орхон” нэртэй худалдааны төв болсныг манайхан мэднэ болов уу. Мань хүн
ингэж л бужигнуулж явсан байгаа юм. Өдгөө тэрээр “Вилмар” нэртэй
барилгын компанийн ерөнхий захирлаар ажиллаж байна.

Олон ч айл, албан байгууллагыг орон сууцтай болгож, гал голомтыг нь бадруулсныг дурдвал барагдахгүй ээ.

Уран бүтээлчийнх нь тухайд, олны хайртай дуу хэрхэн бүтсэн түүхээс сөхвөл сонирхолтой байх нь мэдээж. 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны найман зуун жилийн ойгоор эзэн Чингэсийн тухай нэгэн дууны шүлэг бичжээ. Тэгээд нутгийн ах, Монгол Улсын
төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарамд үзүүлсэн байна. Со
гавьяат өнөө дууных нь шүлгийг үзээд “Тэнгэр заяа” гэсэн нэр өгч сэтгэл
огшоосон сайхан мөрүүдээс дууны дундуур би өөрийн хоолойгоор уншина
гэжээ. Түүндээ ч хүрсэн гэдэг.

Харин “Хос шарга” дуу хэрхэн
бүтсэн тухай одоо тосч өгүүлье. 2007 онд юм гэнэ. Дотных нь анд нөхөр
Э.Эрдэнэчулуун нь тод манлай уяачийн болзол хангаж, цолныхоо мялаалгад
хүрэлцэн ирэх урилга хүргүүлжээ. Найздаа ямар бэлэг барих тухай бодсоноо ерөөсөө л нэг сайхан бүтээлтэй очъё гээд “Хос шарга” нэртэй шүлэг бичсэн аж. Уг шүлгээ уншихуйд
Э.Эрдэнэчулуун манлайгаас аваад, Д.Даваахүү, Д.Онон нарын сэтгэл
хөдөлж, эрсдэж хальсан хайран шарга аа гэсэн мөр бадагт дээрх хэлхгэр
уяачид нулимсаа арчсан гэдэг шүү. Дараахан нь уг шүлэгт Н.Баасандорж гэх
хонгор нутгийн залуу ая данг нь зохируулан тааруулж, өөрөө дуулснаар
ард түмний хайртай бүтээл болсон аж.

Д.Агвааных хоёр охинтой гэнэ. Том охин
Халиун нь Орост суралцаж байгаа бол бага охин Хулан энэ жил аравдугаар
ангиа дүүргэсэн байна. Гэргий Ц.Ганцэцэгтэйгээ буудлагын спортын
тамирчин байхдаа танилцсан гэдэг. Ингэхэд “Хос шарга”-ын эзэн маань
буудлагын спортын мастер юм билээ. О.Гүндэгмаа, Д.Мөнхбаяр нарын дэлхийн
шилдэг тамирчидтай хамт уг спортод хөл тавьж байсан гэдэг ээ.

Categories
мэдээ цаг-үе

Хүүхдийн мөнгийг маргааш олгоно DNN.mn

Хүүхдийн мөнгө

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газараас аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг гаргажээ.

Энэхүү хуваарийн дагуу маргааш буюу аравдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хүүхдийн болон олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох хөнгөлөлт тусламжийг олгож эхлэх юм байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган аймгийн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний Булган аймаг дахь нээлт өнөөдөр буюу 10 дугаар сарын 12-ны өдөр боллоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган аймгийн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээг Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр уншиж танилцууллаа.

Эрхэм хүндэт хүнс үйлдвэрлэгч, малчид, тариаланчид аа! Аймаг сумдын удирдлага, салбарын мэргэжилтнүүд ээ!

Эх орныхоо үржил шимт хөрсөнд эрүүл хүнс ургуулагч, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгчид, Та бүхэндээ ажил бүтээл ундарсан алтан намрын мэндийг өргөн дэвшүүлье.

Монгол Улсын Ерөнхийлөгч хүн амынхаа хүнсний хангамж, аюулгүй байдалд онцгой анхаарч Тогтвортой хөгжлийн зорилттой уялдуулсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг санаачлан улсын хэмжээнд өрнүүлж буйг Та бүхэн мэднэ.

Энэ хөдөлгөөн нь хүн амынхаа хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж, улмаар бүс нутаг, олон улсын зах зээлд экспортлох боломж, нөхцөл бүрдүүлэх зорилготой билээ.

Цар тахал, геополитик, тээвэр ложистикийн асуудлаас улбаалан хүнсний хомсдол хүн төрөлхтний өмнө тулгамдсан асуудал болж, монголчууд бид үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээ орчин үеийн техник технологийн дэвшлийг ашиглан сайжруулж, олон улсын стандартад нийцүүлэн, экспортод гаргах боломжийг бий болгоход анхаарах шаардлагатай байна.

Үүний тулд бид хөдөө аж ахуйн салбарынхаа удирдлага, санхүүгийн тогтолцоог шинэчилж, мэргэшсэн хүний нөөцтэй, эрсдэлийг даах чадвартай, өндөр бүтээмжтэй, өргөн хүртээмжтэй, хамгийн чухал нь байгаль орчинд ээлтэйгээр хөгжүүлэх учиртай.

Монголчууд бид мах, гурил, төмс гэсэн гурван бүтээгдэхүүнээр дотоод хэрэгцээгээ бүрэн хангаж байна. Энэ бол чамлахааргүй амжилт бөгөөд олон жилийн нөр их хөдөлмөр юм. Тэгвэл ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, Хүнсний хувьсгал хийцгээе.

Өөрөөр хэлбэл, мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, лууван, байцаа, манжин, сонгино, саримс, хүрэн манжин, гурил, гурилан бүтээгдэхүүн, хүлэмжийн ногоо, өндөг, цөцгийн тос, хүнсний давс, тахианы мах, ургамлын тосоор хүн амын хүнсний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангаж, цаашдаа элсэн чихэр, төрөл бүрийн будаа, гахайн мах, жимс, жимсгэнээр хангах ажлыг эрчимтэй эхлүүлье.

Энэ салбарын урт хугацааны хөгжлийн стратеги хөтөлбөрийг хэрэгжүүлэх, техник, технологийн шинэчлэл хийх зорилго ч Та бидэнд бий.

2010 оноос хойш хөгжингүй орнуудын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд цахимжуулалт эрчимтэй нэвтэрч ухаалаг, иж бүрэн автомат хүлэмж зэрэг шинэ дэвшилтэт техник, технологи ашиглаж эхэлснийг аймаг бүрд нэвтрүүлэх шаардлага тулгарч байна.

Бидний өвөг дээдэс өнө эртнээс нүүдлийн мал аж ахуй эрхэлж хоол хүнс, дээл хувцас, эд зүйлсээ өөрсдөө үйлдвэрлэж, худалдаа наймаа эрхэлж, бусдаас хараат бус явж ирсэн бахдам түүхтэй. Өвөг дээдсийн сургаал, түүхэн туршлагаас харахад Монголчууд бид монгол хүнсээр дотоодын хэрэгцээгээ хангаж, үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулж ирсэн байна.

Гэтэл өнөөдөр манай улс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ бараг тэн хагасыг, түүн дотор хүнсний бүтээгдэхүүнийхээ 50 орчим хувийг гаднаас авч байна.

Өнгөрсөн 2021 онд нэг тэрбум ам.доллароор хэмжигдэх хүнсний бүтээгдэхүүнийг импортоор авчээ. Энэ их валютын урсгалыг дотооддоо үлдээхийн төлөө бид хамтран зүтгэх ёстой.

Эрхэм хүнс үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид ээ! Бид цаашид шинэ зууны хөгжлийн бодлогоо тодорхойлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэгүйдлийг арилгах, малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, импортыг орлох эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дотоодын хэрэгцээг гол нэрийн хүнсээр бүрэн хангах, хоршоологчдын санхүүгийн чадамжийг бэхжүүлэх, аж ахуйг хөгжүүлэхэд зориулж тусгай зээл олгох, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх, олон төрөлт хоршоог бий болгох зэрэг ажлуудад идэвх, санаачилгатай оролцох шаардлагатай байна.

Түүнчлэн төр, засгаас хэрэгжүүлж буй томоохон бодлогын шинэчлэлүүд, тухайлбал Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод шилжих зэрэг суурь зорилтуудыг бодит ажил болгоход идэвхтэй хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхийг Та бүхнээс хүсэж байна.

Мөн ажлын байраа нэмэгдүүлэх, бүтээмжээ сайжруулах, шинэ техник, технологи, инновац нэвтрүүлэх, гадаад, дотоод зах зээлд чиглэсэн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, гадаад худалдааны болон эдийн засгийн бусад хөнгөлөлт, чөлөөлөлтүүдийг идэвхтэй ашиглах, нэн шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэхэд онцгой анхаарах шаардлагатай байна.

Эрүүл монгол хүнийг бүтээх эрүүл хүнсийг бий болгох зорилготой “Хүнсний хувьсгал”-д хүн бүрийн хүчин чармайлт онцгой үүрэгтэй.

Хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч болсон үндэсний үйлдвэрлэгч Та бүхний нөр их хүч хөдөлмөр, эх орноо гэсэн итгэл сэтгэл дээр улс орны маань ирээдүй, эрүүл мэнд, эдийн засгийн аюулгүй байдал оршин байгаа гэдгийг сануулъя.

Хүн амыг хэрэгцээт бүтээгдэхүүнээр бүрэн хангах, хүнсний аюулгүй байдал, чанар стандартыг сайжруулах үйлсэд оюун ухаан, хүч чадлаа дайчлан ажиллаж байгаа Хүнс, хөдөө аж ахуйн салбарынхаа нийт ажиллагсад, малчид, тариаланч, ногоочид Та бүхэндээ ургац нь арвин, ажил нь өрнүүн байхын ерөөл өргөе.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ

2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр

Categories
мэдээ цаг-үе

Томуу, томуу төст өвчний дэгдэлт багастал эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллана DNN.mn

СҮХБААТАР: Томуу, томуу төст өвчний дэгдэлт улаан түвшинд хүрчээ

НЭМГ-ын даргын тушаалаар өнөөдрөөс буюу 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дүүргийн Эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар буюу ажлын өдөр 21:00 цаг, амралтын өдөр 18:00 цаг хүртэл ажиллаж, томуугийн тусламж, үйлчилгээг үйлчилгээ үзүүлэхээр боллоо.

Нийслэлийн хэмжээнд бага насны хүүхдийн дунд амьсгалын замын өвчлөл, томуу, томуу төст өвчний идэвхжил, дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан ийнхүү тушаал гаргажээ.