Categories
мэдээ цаг-үе

НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард багтаан шилжүүлнэ DNN.mn

Мобикомоос авсан НӨАТ-ын баримт автоматаар бүртгэгддэг боллоо | Peak News

Ebarimt сугалааны тохирол өнгөрсөн 7 хоногийн лхагва гарагт явагдсан. Харин НӨАТ-ын улирлын буцаан олголтыг энэ сард багтаан иргэдийн дансанд шилжүүлэхээр болсныг татварын байгууллагаас мэдээллээ.

НӨАТ-ын сугалааг энэ оны 10 дугаар сарын 1-нээс шинэчилсэн байдлаар явуулахаар болсон талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдэж байв. Тэрбээр “Өнгөрсөн 5 дугаар сард сугалааг зогсоосноос хойш НӨАТ-ын баримтын баталгаажуулалтын тоо хоёр дахин буурсан”-ыг мэдээлсэн юм. Энэ нь цаашлаад НӨАТ-ын орлогод сөргөөр нөлөөлөх байдал л үүснэ. Тиймээс сугалааны системд шинэчлэл хийж, НӨАТ-ын баримтаа баталгаажуулж уншуулсан иргэн бүр өөрийн сугалааны сериал дугаарыг утаснаасаа харах боломжтой болсон”-ыг мэдээлсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

Ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна DNN.mn

Мэдээ.МН

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.

Нийт нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 15-20 градус, Их нууруудын хотгор болон Дорнодын тал нутгаар 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж 5-7 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж 5-7 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж 4-6 градус дулаан байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Мөнхбаатар: Олимпизм хариуцсан сайд Б.Бат-Эрдэнэ даруйхан ажлаа хийхгүй бол бид 2024 оны олимпийг өнжих нь DNN.mn

Хоёр жил хүрэхгүй хугацааны дараа Францын нийслэл Парис хотод зуны олимпийн наадам болно. Эв санааны бэлгэдэл олимпийн наадамд энэ удаа Монголын шигшээ баг оролцохгүй байх бодит эрсдэл нүүрлээд байгааг спортын салбарынхан онцолж байгаа юм. Энэ асуудлын хүрээнд Багануур дүүргийн Биеийн тамир спортын газрын пауэрлифтингийн багш, дасгалжуулагч Б.Мөнхбаатартай ярилцлаа.


-1964 оноос эхэлж зуны олимпийн наадамд оролцож ирсэн Монголын шигшээ багийн тамирчид Парисийн олимпийг өнжих магадлалтай байна гэх юм. Шалтгаан нь юу вэ?

-Манай шигшээ баг 1964 он Токиогийн олимпийн наадамд анх оролцож байлаа Тэр цагаас хойш зөвхөн 1984 онд АНУ-д болсон олимпийн наадмыг өнжиж оронд нь хамтын нөхөрлөлийн орнуудын тэмцээнд оролцож байсан юм. Тэгвэл энэ удаа олимпийн наадмыг хоёр дахь удаагаа өнжих эрсдэлтэй байна. Шалтгаан нь манайх “WADA” буюу дэлхийн допингийн эсрэг агентлагийн гишүүн орон. Энэ нь допингийн эсрэг агентлагийн журмыг дагаж мөрдөнө, допингийн хууль тогтоомжтой байна гэсэн үг л дээ. Манайд өнөөдөр энэ нь алга. Допингийн эсрэг үндэсний журам гэж зүйлийг батална гэж байсан ч энэ ажил хэрэгжсэнгүй. Өнгөрсөн онд Олон улсын олимпийн хорооноос үүнийгээ энэ оны аравдугаар сарын 27-ны өдрийн дотор баталж, мэдээллээ ирүүлэхгүй бол 2024 оны олимпод Монгол Улсыг оролцуулахгүй байх зэрэг гурван шатны арга хэмжээ авах тухай сануулга ирсэн юм билээ. Ийм ноцтой асуудал үүсээд байхад юу ч болоогүй мэт чив чимээгүй байгааг нь ойлгохгүй байна.

-Допингийн эсрэг үндэсний журам гэж зүйл хаана дарагдаад байна вэ. Батлуулахгүй байх ашиг сонирхол хэн нэгэнд байна уу?

-Өнөөдөо спортын салбар хамгийн тулгамдсан, нэн яаралтай шийдэх асуудал нь энэ болчихоод байна. Б.Бат-Эрдэнэ гэж бөх спорт, олимпизм хариуцсан сайдаар сая томилогдсон. Энэ хүн Допингийн эсрэг журмыг яг одоо батлуулахгүй бол эв санааны бэлгэдэл олимпийн наадмыг монголчууд өнжих бодит аюул нүүрлээд байна. Энэ асуудалд хойрго хандвал хойд хөрш ОХУ шиг бүх төрлийн тэмцээн уралдаанаас хасагдах эрсдэл ойрхон шүү. Магадгүй хэн нэгэн албан тушаалтан хойд хөршийн гар хөл болж үүнийг батлуулахад чагт тавиад сууж байж мэднэ. Олимпийн сайдын тухайд хойд хөршийн албаны улстай сүжрээд яваад байсан. Ямар харилцаа үүсгэснийг нь тодорхой хэлж мэдэхгүй юм. Үүний оронд допингийн эсрэг үндэсний журмаа яаралтай батлах хэрэгтэй. Энэ мэт ажлыг хийлгэх гэж л тэр хүнийг олимпизм хариуцсан сайдаар томилсон байх. Уул нь энэ алба олон улсын туршлагатай дипломат хүний л хийх ажил. Манайхан дархан аваргаа хүндлээд Засгийн газрын гишүүн болгосон. Цаашид хэрхэхийг ёстой хэлж мэдэхгүй юм даа.

-Энэ асуудал цааш үргэлжилбэл өөр ямар эрсдэл үүсэх вэ?

-1984 оных шиг Оростой хамтдаа жижиг тэмцээн хийж таарах болов уу. Олон улсын спортын тэмцээнд хориг тавиулна. Яг л өнөөрийн Орос шиг хувь заяа биднийг угтана. Оросын бүх тамирчид ямар ч тэмцээнд орж чадахгүй байгаа шүү дээ. Бид ч Допингийн эсрэг үндэсний журмаа баталж олон улсын допингийн эсрэг агаентлагт нэгдсэн үүргээ хүлээхгүй бол Оросын яг араас орно.

-Оросын тамирчид нийтээрээ допингийн асуудалд орсон. Энд Камила Валиевагийн жишээг дурдаж болох юм. Дэлхийн допингийн эсрэг агентлагаас журмаа яаралтай батлахыг гэнэт шаардаж байгаа нь ямар учиртай юм бэ. Манай тамирчид допингийн асуудалд ороод байна уу, оросууд шиг?

-Нэг талдаа тийм байж болно. Энд онцлоход, жүдо бөхийн хэдэн гавьяат допингийн асуудалд ороод чимээгүйхэн зодог тайлсан асуудал байгаа. Өөрөөр хэлбэл, допинг хэрэглэсэн хэргийг нь дараад тэр чигт нь зодог тайлуулсан асуудал бий. 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 73 кг-д зодоглож хүрэл медаль хүртсэн гавьяат тамирчин 2016 оны олимпийн наадамд оролгүй тэр чигтээ алга болсон байдаг. Энэ асуудал нэгийг хэлж байгаа биз. Гэхдээ ямар ч асуудал байсан допингийн эсрэг үндэсний журмыг нэн яаралтай баталж, тамирчдын эрх ашгийг хамгаалах ажил хоолойд тулчихсан байна. Олимпизм хариуцсан сайд үүнийг маш сайн ойлгож байгаа ч хөдөлж өгөхгүй хөшилдөөд байгаа нь хачирхалтай санагдаж байна.

Categories
мэдээ цаг-үе

Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргалыг албан тушаалаас нь огцруулжээ DNN.mn

Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргалыг Ерөнхий сайдын 165 дугаар тоот захирамжаар албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргажээ. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64.2.3 дахь заалтыг үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн

  • 64.2.3-д энэ хуулийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэлээр Хурал түүнийг огцруулах санал гаргасан;
  • 65.1.1-д Хурлын шийдвэрийг хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэсэн;
  • 65.1.2-д нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэсэн хэмээн заажээ.

Тус аймгийн Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг Засаг даргын орлогч В.Мөнхбатад даалгасан байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

А.Хаумдас: Манайд газрын ховор элементийн Мушгиа худаг, Лугийн гол, Хотгор, Халзан бүргэдтэйн ордууд байна DNN.mn

Монгол Улсын зөвлөх инженер А.Хаумдастай ярилцлаа.


-Сүүлийн жилүүдэд газрын ховор элементүүдийн талаар нэлээд яригдаж, олон улсын анхаарлыг ихэд татах боллоо. Тэгэхээр газрын ховор элементүүд болоод тэдгээрийн хэрэглээний талаар ярилцлагаа эхэлье?

-Өндөр технологид хэрэглэгдэх газрын ховор элементүүдийн талаар сүүлийн үед хүн бүр ярьдаг боловч эдгээр элементүүд нь чухам аль элементүүд гэдгийг төдийлөн ойлгохгүйгээр хэрэглээд байгаа тал бий. Олон улсын ангиллаар ховор элементүүдийг дөрвөн бүлэгт хуваарилдаг. Хөнгөн, өндөр температурт хайлдаг, сарнимал, газрын ховор гэж хуваагдана. Цахим орчин, сонин, нийтлэлд газрын ховор элемент (ГХЭ)-ийг газрын ховор металлууд, ховор шорооны элементүүд гэж нэрлэдэг. Эдгээр лантанойдын бүлгийн 17 элемент нь ховор металлын ангиллын нэг бүрэлдэхүүн хэсэг гэдгийг ойлгох хэрэгтэй. 1794-1947 он хүртэлх 150-иад жилийн хугацаанд химийн ба физик механикийн шинж чанараараа нэн төстэй газрын ховор хэмээх бүлэг элементүүдийг нээсэн байдаг. Газрын ховор нь лантанойдын бүлгийн 15 элемент мөн сканди, иттрийг оролцуулаад нийт 17 элементээс бүрддэг. ГХЭ-ийг хэдийгээр ховор хэмээн нэрлэсэн ч эдгээр элементүүд нь газрын гадаргуу дээр харьцангуй элбэг тархсан байдаг. Жишээ нь, хар тугалгаас 10 дахин, молибденээс 50 дахин, жинхэнэ ховор тархацтай элементүүд болох мөнгө болон алттай харьцуулбал даруй 1000 дахин их нөөцтэй. ГХЭ-ийн хэрэглээ эрс нэмэгдэж байгаа нь өндөр технологид суурилсан аж үйлдвэрийн хөгжил, дэлхийн дулааралтай холбоотойгоор шинээр эрчимтэй хөгжиж буй байгальд ээлтэй техник, технологийн салбарын өрсөлдөөнтэй холбоотой юм. ГХЭ-ийг өндөр хүчин чадал бүхий зай хураагуур, нарны цахилгаан үүсгүүр, салхин төхөөрөмж, цахилгаан автомашин, LCD дэлгэц, гар утас, шилэн кабель, сансрын болон батлан хамгаалах салбар, фотоцахилгаан эд анги, хэт дамжуулагч, хэт соронзон, лазер, компьютер, дахин цэнэглэх цэнэг хураагуур, зохиомол алмааз шил ба керамик, цөмийн түлш ба реакторын материал, пуужин болоод тийрэлтэт онгоцны хөдөлгүүрийн эд анги хийхэд, радиоэлектроник, машины тоног төхөөрөмж, химийн үйлдвэрлэл, металлурги, био, нанотехнологи зэрэг олон салбарт хэрэглэж байна. Ногоон технологи буюу байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмж ч ГХЭ-ийн эрэлт хэрэгцээг өсөн нэмэгдүүлж буй томоохон салбар. Дэлхийн улс орнуудын ногоон санаачилгын илрэл болсон салхин хөдөлгүүрт нэг тонноос илүү хэмжээний соронз ашигладаг бол үүний 350 кг орчим нь ГХЭ-ийн нэг болох неодим байдаг. Дээр дурдсанчлан орчин үеийн байгальд ээлтэй, өндөр технологийн аж үйлдвэрүүд болон шинжлэх ухаан, анагаах ухаан, батлан хамгаалахын салбарууд ойрын жилүүдэд эрчимтэй хөгжиж, улмаар улс орнуудын цаашдын хөгжил дэвшлийг тодорхойлох чухал салбарууд гэдэг нь ойлгомжтой. Технологийн тэргүүлэгч гүрнүүд ГХЭ-ийн найдвартай эх үүсвэрээр аж үйлдвэр, шинжлэх ухааны салбараа хангахгүй бол технологийн хөгжлөөс хоцорч, байгалийн баялагтай орнуудтай өрсөлдөх чадвараа ердөө ойрын арван жилд алдах болно гэдгээс эмээж байна.

-ГХЭ-ийн дэлхий нийтийн болон манай орны батлагдсан нөөцийн хэмжээ хэр байдаг бол?

-Сүүлийн жилүүдэд дэлхийн хэмжээнд газрын ховор металлын эрэлт хэрэгцээ тогтмол өсөн нэмэгдэж байна. Хөгжингүй орнуудын аж үйлдвэрийн дэвшил, нэн ялангуяа өндөр технологид суурилсан аж үйлдвэр хөгжихийн хэрээр чухал шаардлагатай түүхий эд болох стратегийн металлын эрэлт эрчимжиж байна. Дэлхийн хэмжээнд 130 гаруй сая тонны ГХЭ-ийн ислийн нөөц тогтоосон байдаг. Үүний 44 сая тонн нь БНХАУ-д, үлдсэн нь Бразил, Австрали, Вьетнам, Орос, АНУ гэх мэт улс орнуудад тогтоогдсон бөгөөд Монгол орны хувьд гурван гаруй сая тонны ГХЭ-ийн ислийн нөөц тогтоогоод байна. Дэлхийн ГХЭ-ийн нөөцийн ихэнх хэсэг нь ойролцоогоор бастнезит болон монацитийн эрдэс агуулсан ордуудад илэрдэг байна. Дэлхийн хэмжээнд ГХЭ-ийн хэрэглээ жилд дунджаар 170,000-200,000 тонн байна. Дэлхий дээрх газрын ховор элементийн ордуудад баяжмалын тогтсон үнэ байдаггүй. Газрын ховор элементийн ордын хүдрийн үнэ цэнэ нь тухайн ордын хүдрийн нөөцийн хэмжээнээс хамаарахгүй. Харин тухайн ордын нөөцөд үнэтэй газрын ховор элемент хэр их агуулагдаж байгаагаас шалтгаалан тодорхойлогдож байна. Түүнчлэн баяжмал дахь неодим, празеодим, терби, европын агуулга өндөр байвал тухайн баяжмалын үнэ цэнэ хоёр дахин өсөх тохиолдол байдаг.

-Манай оронд хэд хэдэн ГХЭ-ийн ордууд байна. Тэдгээр ордуудад ямар төрлийн ГХЭ-үүд агуулагддаг вэ. Манайд хийгдсэн судалгааны ажлуудын талаар тойм мэдээлэл өгөөч.

-Монгол орны газрын ховор элементийн өнөөгийн судалгааны түвшинд олборлолт, боловсруулалтын талаар авч үзэхэд хараахан эрт байна. Ялангуяа эрдсийн судалгааг шат дараалалтай хийж дүгнэлт гаргах, нөөцийг бодитойгоор тогтоон олон улсын стандартаар тооцож батлуулах, ордын хэмжээнд иж бүрэн технологийн судалгаа хийх шаардлагатай. Ингэснээр тухайн орд газраас ямар элемент, металлыг хэр хэмжээгээр олборлон боловсруулах талаар бодитой төсөөлөл бий болно. Түүндээ үндэслэн эдийн засгийн үр ашгийн талаар тооцоо, судалгааг нарийвчлан хийх боломж бүрдэх юм. Манай улсад Мушгиа худаг, Лугийн гол, Хотгор, Халзан бүргэдтэй зэрэг ГХЭ-ийн дөрвөн ордууд тогтоогдсон. Монгол орны ГХЭ-ийн ордын хүдрийг баяжуулах технологийн хувьд судлагдсан ордууд нь Лугийн голын, Мушгиа худаг болон Хотгорын ордууд юм. Халзан бүргэдтэйн ховор металлын ордын хүдрийн дээжид гадаадын ба дотоодын судлаачид удаа дараа баяжуулалтын туршилтыг гүйцэтгэсэн боловч одоогоор хараахан боломжийн үр дүнд хүрээгүй байна. Хотгорын ГХЭ-ийн ордын хувьд туршилт судалгааны ажил хувийн хөрөнгөөр хийгдсэн. Одоо Австрали улсын Parabellum Resours компани өрөмдлөг хийж, дараа жилээс ажиллаж эхлэхээр төлөвлөж байна.

-Дэлхий дахин сүүлийн үед Монголын ГХЭ-ийн нөөц болоод энэ салбарыг ихээхэн сонирхож байна.

-Монгол орны ГХЭ-ийн орд газрыг сонирхох асуудал урьд нь байсан боловч, 2010 онд Хятад улс экспортод хориг тавьсан. Энэ бол ГХЭ-ийн бүтээгдэхүүний үнийг өсгөсөн үеэс эхлэлтэй. 2011 онд Япон улсын төрийн өмчийн ЖОГМЕК корпараци болон Дэвшилт материал, Шинжлэх ухаан технологийн хүрээлэн хооронд ГХЭ-ийн судалгааны талаар хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. 2011 оны есдүгээр сард Финлянд улсын ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн айлчлалын хүрээнд Финлянд улсын засгийн газраас Монгол Улсын Геологийн Төв Лабораторид ГХЭ-ийг баяжуулах лаборатори байгуулах төсөл хэрэгжүүлэхээр яригдаж, төслийн хүрээнд 700 мянган еврогийн өртөгтэй шинжилгээний тоног төхөөрөмж орж ирсэн. 2011 оны аравдугаар сард ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель Монголд хийсэн айлчлалынхаа үеэр “Хоёр орны Засгийн Газрын хооронд байгуулсан Ашигт малтмалын түншлэлийн гэрээнд” гарын үсэг зурсан. Энэ гэрээний үндсэн дээр Герман Улсын хувьд ГХЭ-ийг ашиглах боломж бүрдэх бол Монгол Улс орчин үеийн шинэ техник технологи, мэдлэг мэдээллийг олж авахаар төлөвлөсөн байсан. 11 жилийн өмнө зурагдсан энэ түншлэлийн гэрээ ажил хэрэгчээр биеллээ олоосой гэж хүсч байна.

-Газрын ховор элементийг хагас боловсруулах үйлдвэрлэлийг Монгол Улс, ХБНГУ-тай хэрэгжүүлэх талаар ярилцаж, судалгааны ажлыг хамтран эхлүүлэхээр тогтлоо. Энэ ажил хэдийд биеллээ олно гэж та харж байна?

-ХБНГУ нь Европт төдийгүй дэлхийд өндөр технологийн машин техник, электрон бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч улсуудын нэг. ХБНГУ өндөр технологид хэрэгцээт түүхий эдийн дийлэнх хэсгийг бусад орнуудаас импортоор авдаг. Мөн стратегийн түүхий эд болох кобальт, платин, титан болон бусад ховор металл болон ГХЭ-ийн импортоос ихээхэн хамааралтай. ХБНГУ өндөр технологийн үйлдвэрлэлийн оронд өрсөлдөхүйц үнээр түүхий эдийн найдвартай нийлүүлэлтийг хангах нь нэн тэргүүний ач холбогдолтой. Түүхий эдийн нийлүүлэлтээ бататгах нь Германы аж үйлдвэрийн хамгийн тэргүүний, хамгийн чухал зорилт болоод байна. 2010 оны аравдугаар сарын 26-нд Германы Засгийн газар “Германы эрчим хүчний бус түүхий эдийн стратеги”-ийг батлан гаргасан бөгөөд энэ нь улс орнуудтай “түүхий эдийн түншлэл” байгуулах талаар тусгасан. ХБНГУ түүхий эдийн хангамжаа уламжлалт худалдааны тогтолцоо, хөдөлмөрийн хуваарилалтаар хангаж чадах боломжгүй болж буй нь ойлгомжтой болсон ба өндөр технологийн түүхий эдтэй олон улсын түншүүдтэйгээ түүхий эдийн салбарт хамтарч ажиллах шинэлэг арга замыг боловсруулж, дэлхийн түүхий эдийн зах зээлийн хүндрэлийг даван туулах арга замыг эрэлхийлж байгаагийн нэгэн илрэл нь манай улстай ГХЭ-ийн хүдрийг олборлох, баяжуулах, хагас боловсруулах үйлдвэр байгуулах судалгааны ажлыг эхлүүлж, хамтран ажиллах юм байна ойлгож байна. Хоёр улсын Засгийн газраас энэ чиглэлээр хийх ажлын төлөвлөгөө боловсруулах ажлын хамтарсан хэсэг байгуулагдаж, хийгдэх ажлын цар хүрээ, төлөвлөгөөг гаргаж батлуулснаар энэ ажлын эхлэл тавигдах болов уу гэж бодож байна.

-Бид цөмийн хуульд газрын ховор элементээ тусгасан нь буруудсан гэдэг. Энэ талаар та дэлгэрэнгүй яриач?

-Ер нь газрын ховор элементийн орд газрыг ашиглахын тулд “Ашигт малтмалын тухай” болон “Цөмийн энергийн тухай” хуулийн хүрээнд төр зохицуулах хэд хэдэн асуудал байгаа гэж үздэг. Нэгэнт төр мөнгө гаргаж геологийн эрэл хайгуул, нарийвчилсан хайгуул хийж нөөц батлуулсан бол “Ашигт малтмалын” тухай хуулиар Стратегийн орд газрын ангилалд орж төр 34 хувийг эзэмших, ГХЭ нь цөмийн энергийн бодис, материал гэж “Цөмийн энергийн тухай” хуульд тусгагдсанаар төр 51-ээс дээш хувийг эзэмших зохицуулалтай боловч одоогоор хэрэгжээгүй. Дэлхийд манай улсаас өөр ГХЭ-ийг цөмийн энергийн бодис, материал гэж хуульдаа тусгасан улс орон байхгүй. Өнөөдрийн байдлаар ГХЭ-ийн орд газрын ашиглалтын тусгай зөвшөөрлүүд хувийн хэвшлийн мэдэлд байдаг. Төрийн мэдлийн орд газар гэж байхгүй, иймд нөөц бүхий ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож (улсын төсвөөр судалгаа хийгдсэн), орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй хувийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах асуудлуудыг хууль эрх зүйн хэмжээнд зохицуулсан тохиолдолд л энэ ажлын гараа эхлэх байх. Энэ боломжийг ашиглаж ГХЭ-ийн хүдрийг,бага агуулгатай үнэ цэнэгүй баяжмалаа экспортлохгүй, нэмүү өртөг шингэсэн зах зээлд эрэлт хэрэгцээ ихтэй бүтээгдэхүүн нийлүүлэх стратегийг цаг хугацаа алдалгүй боловсруулан хэрэгжүүлэх нь чухал байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

Аргын тооллын аравдугаар сарын 20, Бархасбадь гариг. Билгийн тооллын 25, их морь одтой, улаан морь өдөр. Өдрийн наран 7:18 цагт мандан, 17:56 цагт жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой. Хяруу унах улирал 14 цаг 8 минутад эхэлнэ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Өдөртөө цас орж, зөөлөн цасан шуурга шуурна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй хур тунадас, өдөртөө цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 градус , өдөртөө сэрүүсэж 4-6 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Шөнөдөө нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс, өдөртөө ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 0-5 градус дулаан, өдөртөө ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 15-20 градус, Их нууруудын хотгор болон Дорнодын тал нутгаар 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө ялимгүй хур тунадас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө сэрүүсэж 5-7 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй хур тунадас, өдөртөө цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө сэрүүсэж 4-6 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Аз жаргал ардчилагдаж байгаа нь​” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Гаалийн ерөнхий
газрын дарга Б.Асралт “Гадаад худалдааны
цахим “Нэг цонх”-ны үйлчилгээг
нэвтрүүлнэ” гэснийг IV нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Монгол Улсын зөвлөх
инженер А.Хаумдас “Манайд
газрын ховор элементийн
Мушгиа худаг, Лугийн гол,
Хотгор, Халзан бүргэдтэйн
ордууд байна” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Аз жаргал ардчилагдаж байгаа нь” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн
өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

SPEAK OUT: С.Баярцогт АН-ын дарга
болвол та дэмжих үү?

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү “Осол гаргасан иргэн М-г
хорьж байцаах эрх цагдаагийн
байгууллагад байхгүй ” хэмээн ярилаа.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн цэцэрлэгийн салбар бүлгүүдийг шаардлагатай тавилга хэрэгслээр хангав DNN.mn

Нийслэлийн 2022 оны төсвийн хөрөнгөөр Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх, Хан-Уул дүүргүүдийн нийт 28 цэцэрлэгийн салбар 77 бүлгийн 2310 хүүхдэд шаардлагатай 12 нэр төрлийн 4118 ширхэг тавилга хэрэгслийг хүлээлгэн өглөө.

Тус төсөл, арга хэмжээний захиалагчийн хяналтыг нийслэлийн Боловсролын газраас хэрэгжүүлэн ажиллаж байна.

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилд шинээр байгуулагдаж байгаа төрийн өмчийн цэцэрлэгийн салбар бүлгүүдэд шаардлагатай тавилга хэрэгсэл, тоног төхөөрөмжийг худалдан авах, нийлүүлэх ажил үе шаттай үргэлжилж байна гэж Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хүнсний эрх зүйн хорооны кодексийн үндэсний зөвлөл анхны уулзалтаа хийлээ DNN.mn

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын “Хүнсээр дамжих бичил биетний тэсвэржилтийг хязгаарлах, бууруулахад кодексийн стандартыг хэрэгжүүлэх” төсөл хамтран Кодексийн үндэсний зөвлөлийн анхны уулзалт семинарыг зохион байгууллаа.

Кодексийн стандартууд нь олон улсын хүнсний стандарт, заавар, дадлын нэгтгэл бөгөөд хэрэглэгчдийн эрүүл мэндийг хамгаалах, хүнсний худалдаанд шударга ёс төлөвшүүлэхэд чиглэгддэг. Дэлхий даяар улс орнууд хүнсний аюулгүй байдлын үндэсний дүрэм, журмаа төгөлдөршүүлэхийн тулд Кодексийн стандартуудыг ашигладаг.

Кодексийн стандартуудыг хэрэгжүүлэх замаар хүнсээр дамжих бичил биетний тэсвэржилтийг хязгаарлах, бууруулах боломжтой. Монгол орны хүн амын антибиотикийн хэрэглээ дэлхийд дээгүүрт ордог тул бичил биетний тэсвэржилтийн өндөр эрсдэл бий.

Тус зөвлөлийн зорилго нь кодексийн стандартуудыг Монгол Улсын хэрэгцээнд нийцүүлэх, хэрэглээг бэхжүүлэхэд оршино. Хүнсний үйлдвэрлэгч, худалдаачид Кодексийн стандартыг дагаж мөрдсөнөөр бүтээгдэхүүний аюулгүй байдал баталгаажиж, цаашид бүтээгдэхүүнийг экспортлоход зохих шаардлагыг хангах юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.