Categories
мэдээ цаг-үе

Коронавирусийн эсрэг вакцинд 5-11 насны 3200 хүүхэд хамрагджээ DNN.mn

Сүрьеэгийн вакцин хийлгэсэн хүн Covid-19 хөнгөн тусч байгаа юу? | News.MN

Томуугийн 445,000 тун вакциныг хүлээж аваад Эрүүл мэндийн сайдын тушаалаар зорилтот бүлгийн хүн амд хийж байгаа талаар НЭМҮТ-өөс мэдээлэв.

Харин Файзер вакцинд өнөөдрийн байдлаар 5-11 насны 3,200 орчим хүүхэд хамрагджээ. Манай улс коронавирусийн эсрэг хүүхдийн Файзер вакциныг 300,000 тунг татаж авсан нь хангалттай нөөцтэй байгаа гэж ойлгож болно хэмээн Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр хэллээ.

Мөн тэрбээр хүүхэд яагаад томуугаар эсвэл коронавирусийн халдвараар хүнд өвддөг талаар тайлбарлав.

Тодруулбал, 12 хүртэлх насны хүүхдийн амьсгалын зам бүрэн хөгжөөгүй байдаг тул томуу, томуу төст халдварт өвчинд өртөмхий байдаг гэсэн юм. Тиймээс хүүхдүүдэд томуугийн эсрэг болон коронавирусийн эсрэг вакцинаар хүүхдүүдийг дархлаажуулж, эрсдэлийг бууруулахаар эрүүл мэндийн салбар ажиллаж байна. Вакцинжуулалт бол хүн төрөлхтний технологийн ололт бөгөөд халдварт өвчний анхдагч урьдчилан сэргийлэлт хэмээн онцоллоо

Categories
мэдээ нийгэм

Монголчуудыг ОХУ, Казахстан руу болгоомжтой зорчихыг анхааруулав DNN.mn

Казахстан улс руу гуравдагч орноор дамжин зорчино

ОХУ, Казахстан улс руу автомашинаар зорчих манай улсын иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байгаа. Дээрх улс орнуудад замын хөдөлгөөн оролцохдоо осол гаргаж амь нас, эрүүл мэндээрээ хохирох, бусдыг хохироох улмаар хуулийн хариуцлага хүлээх тохиолдол гарсаар байна.

Иймд гадаадын улс оронд замын хөдөлгөөнд оролцохдоо суугаа улсын замын хөдөлгөөний хууль, журмыг чанд баримтлан тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг монгол иргэддээ анхааруулж байна.

Categories
гадаад мэдээ

ОХУ: Оюутнуудыг цэрэгт татна DNN.mn

ОХУ-ын Москва хотын захиргаа цэргийн дайчилгааг зогсоосон ч оюутнуудыг сайн дураар цэрэгт явбал буцаж ирэн сургуулиа төгсөхөөс гадна, цалин авч, дайнд оролцсон гэж бүх насаараа хөнгөлөлт эдлэх болно гэж мэдэгдэв.

Улс төр судлаачид үүнийг В.Путин иргэдээ бослого гарахаас сэргийлэн дайчилгааг зогсоосон ч амь үрэгдсэн цэргүүдийн орыг оюутнуудаар нөхөх гэсэн оролдлого гэж дүгнэв.

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

УДБЭТ-ын арваннэгдүгээр сарын тоглолтын хөтөлбөр DNN.mn

УДБЭТ-ын 60 дахь улирлын нээлтийн тоглолтууд дэлхийн сор болсон сонгодог бүтээлүүдээр үргэлжилж байна.

Тус театр дэлхийн гранд дуурь Ж.Вердийн “Аида” дууриар энэ сарын 1, 2-нд тоглолтын хөшгөө нээсэн бол өнгөрсөн долоо хоногт Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийг тоглосон юм. Харин энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд Л.Минкусын “Дон Кихот” балетыг үзэгчдэд толилуулна.

УДБЭТ-ын уран бүтээлчдийн 11 дүгээр сард тоглох тоглолтын хөтөлбөрийг танилцуулж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Тодоос тод хэрнээ далд нууцлаг Ерөө гуай DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС/2014/… Сонгодог урлагийн нэрт зүтгэлтэн Цэрэнпилийн Ерөөгийн тухай өгүүлсэн нийтлэлийг хүргэж байна.


Сонгодог урлагийн нэрт зүтгэлтэн Цэрэнпилийн Ерөө Монгол Улсын гавьяат багш цол хүртэж үндэсний их баяр наадам дээр баяр нэмсэн цэнгэлтэй сайхан өдрүүд болж өнгөрөв. Их урлагт хийж бүтээснээрээ хамгийн ил хэрнээ элдэв магтаал, алга ташилт, сүр дуулианаас далд нууцлаг амьдрахуйн тодоос тод үлгэр жишээ болсон сонгодог дуурийн эрхэмсэг энэ хатагтайг “Өдрийн зочин”-оороо онцолж байна. Тэрбээр Дуурь бүжгийн эрдмийн театрын урын сангийн тухайн цагийнхаа бүх дуурьт дөч гаруй дүр бүтээсэн дал, наяад оны меццо сопрано, Монголдоо өнөөгийн дэлхийн дуучдыг бэлтгэж буй “фронтын гол командлагчдын” нэг, дэд профессор түүнийг саяхныг хүртэл СТА гэж дуудахад их л хачин сонсогддог байлаа. Гавьяат жүжигчин тэрний багш соёлын тэргүүний ажилтан Ерөө гэж. Шавь нарынх нь нэг ДБЭТ-ын гоцлооч, М.Глинкийн нэрэмжит олон улсын уралдааны дэд байрын шагналт Э.Амартүвшинг хоёр жилийн өмнө домогт дуучин Плачидо Домингогийн нэрэмжит уралдаанаас тэргүүн байрыг нь авчрахад монгол хүн сонгодог дуурьт тэр итали, оросынх нь зэрэгт хүрч буйг мэдэрч сонсогч түмэн монголчууд бид өөрсдөөрөө бахархаж байв.

ДБЭТ сонгодог статусаар анх 1963 онд эмхлэн байгуулагдсан. Тэр жилээ наадмаар “Лусын дагина” дуурийг тайзнаа тавихад Ерөө гуай Вангийн хатны дүрд дуулж, тэгэхэд хорь ч хүрээгүй байжээ. Театр ч, Ерөө гуай ч гараанаасаа гарсан цаг үе ажээ. Тавин нэгэн жилийн дараа тэрбээр гавьяат болохдоо мөн л наадмаар. Ерөө гуайд наадам их л ээлтэй бололтой. А.Даргомыжскийн “Лусын дагина” дуурийн Вангийн хатан, Ж.Бизегийн “Кармен” дуурийн Кармен, Ж.Вердийн “Травиата” дуурийн Флора, П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Ольга, Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн Хоролмаа, Бүүвэйч гэхчлэн тус театрын урын сан дахь ерэн оноос өмнө тавьсан бүх жүжигт дуулж, ерэн оны эхээр Ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Ц.Пүрэвдорж гуайн санал болгосноор СУИС-д багшилж эхлэхдээ ассистент багшаас эхэлсэн тухайгаа энэ өдөр дурсаж байна. Удалгүй ХБК дуулаачийн тэнхим нээснээр тэнд багшлах болсон ч ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Г.Хайдав гуайн дуудлагаар буцаад СУИС-даа ирж, эдүгээ тэрбээр багшийн төдийгүй эх хүний эрдэм, ухаан, зүрх сэтгэлээрээ дуурийн урлагийн дэлхийн уран бүтээлчдийг бэлтгэсээр байна. Манай сонгодог урлагийн ертөнцөд өрнөж буй үйл явдлын хамгийн сүүлийн сайн мэдээг мөн л Ц.Ерөө багшийн шавь нарын нэг н.Бадрал дуулгалаа. Бадрал өнөө жил олон улсын хэд хэдэн уралдаанаас “Гран при” шагнал авчран багшийгаа баярлуулаад байна. Ер нь сүүлийн жилүүдэд М.Глинкийн уралдааны эхний байруудыг голдуу Ц.Ерөө гуайн шавь нар авч, дуурийн дуучны өндөр жишиг, Монголын дуурийн ирээдүйг үзүүлэх болоод байгаа билээ.

Цэргийн үлээвэр найрал хөгжмийн урын сангийн гол гол маршууд Ц.Ерөө гуайн аав Урлагийн гавьяат зүтгэлтэн, хурандаа Н.Цэрэнпилийн зохиолууд гэдгийг энэ өдөр дурсахгүй өнгөрөх учиргүй юм. Ерөө гуай энэ өдөр шавь нараараа бахархахын хамт ааваараа бахархаж “Би цэргийн үлээвэр хөгжмийн сүрлэг, яруу эгшиг дунд өссөн. Аав маань 120-иод марш бичсэн байдаг. Тэр бүтээлүүд нь өнөөг хүртэл эгшиглэж, эр цэргийн хийморь цогийг бадраасаар байна. Баяр ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд ч аавын маань маршууд эгшиглэсээр байна” гэлээ. Эднийх угтаа их урлагийн гэр бүл юм. Хүү нь ДБЭТ-ын найрал дууны ерөнхий удирдаач бол бага охин нь төгөлдөр хуурын багш аж. Уран бүтээлч хэзээ ч хиймэл дүр гаргаж болохгүй. Дүр бүхнээ бодитоор амилуулах нь чухал гэж тэрбээр шавь нартаа сургадаг юм байна.

Н.ПАГМА

Categories
гадаад мэдээ

Мэдээлэл хойшлогдов DNN.mn

Бээжинд коммунист намын ХХ их хурал хуралдаж байгаа үеэр Хятадын төр, засгаас Статистикийн төв газрын мэдээллийг хойшлуулах шийдвэр гаргав. Үүнийг эдийн засгийн шинжээчид Хятад эдийн засагдоройтсонтухай мэдээлэл иргэдийнх нь дунд Си даргын нэр хүндийг бууруулнагэж үзсэнтэй холбон тайлбарлаж байна.

Categories
мэдээ нийгэм

21 аймгийн 1147 байгаль хамгаалагчийг гэнэтийн ослын даатгалд хамруулав DNN.mn

Байгаль хамгаалагчаас байгаль хамгаалал эхэлдэг

Эх дэлхий, унаган байгалийг ирээдүйд бүрэн бүтэн үлдээх зорилготой Монгол Улсын байгаль орчны анхан шатны салбарт ажилладаг байгаль хамгаалагчдаа Гэнэтийн ослын даатгалд бүрэн хамруулж дуусгав.

Даатгалд Улсын байгаль хамгаалагч 952 ажилтан, харуул ажиглагч 195 ажилтныг хамруулсан ба 2022.09.29 – 2023.09.28-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай байх юм. Цаашид ч даатгалын гэрээг сунган ажиллах болно.

Байгаль хамгаалагчид нь эрсдэлтэй нөхцөлд дөрвөн улирлын бүхий л цаг үед хариуцан хамгаалдаг нутгийнхаа газар, ус, амьтан, ургамал, экосистемийн бүрэн бүтэн байдлыг хариуцан ажилладаг билээ. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Соёлын өвийг хамгаалах тухай болон бусад салбарын 20 орчим хуулийн хэрэгжилтийг хангуулан мэргэжлийн хяналтын чиг үүргийн тодорхой хэсгийг хэрэгжүүлдэг чухал албан хаагчид юм.

Categories
мэдээ цаг-үе

Гадаад пасспорт онлайнаар захиалах заавар DNN.mn

гадаад паспорт цахимаар захиалах | News.MN

Гадаад пасспорт захиалгатай холбоотой иргэдийн гомдлын дагуу “E-Mongolia” аппаас захиалах боломжийг бүрдүүлжээ. Та бүхэн шаардлага хангасан зургаа системд оруулаад захиалах боломжтой.

Иргэн та E-Mongolia системээр гадаад паспорт дахин захиалахад нийслэлд ажлын тав хоног, аймагт ажлын 15 хоногийн дотор олгодог болсон байна.

Categories
гадаад мэдээ

Гэнэтийн айлчлал DNN.mn

Английн Батлан хамгаалахын сайд Бен Уоллес гэнэт АНУ-д зочилж Батлан хамгаалахынсайд Ллойд Остин, ерөнхийлөгч Жо Байдены Батлан хамгаалах асуудал хариуцсан зөвлөх Жейк Салливан нартай уулзав. Олон улсын судлаачид энэ явдлыг гэнэтийн нөхцөл үүссэн тохиолдолдОХУ-ын эсрэг хэрхэн түрүүлж цохилт өгөхөө нарийвчлан тохиролцсон явдал гэж дүгнэв.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хурал хийгээд хөгждөг бол Монгол хол тасрах байлаа DNN.mn

Манай улс шиг үргэлж салбар салбараараа, эсвэл бүр нийтийг хамарсан хурал чуулган хийдэг улс орон ховорхон байх. Манай ард түмэн хэлэхээс илүү хийх нь чухал гэж ярьдаг ч хэлсээр л, хуралдсаар л. Эсрэгээрээ хийж байгаа зүйлс хомс. Бөөн зардал гаргаж хийсэн хурлаараа хэлэлцсэн асуудлаа ажил хэрэг болгодоггүй. Гэсэн хэдий ч ахин дахин хуралдсаар л байдаг. Тухайлбал, өчигдөр Монголын албаны нохойн анхдугаар чуулганыг зохион байгууллаа. Хүнийхээ асуудлыг яриад хуралддаг ч шийдэж чаддаггүй байсан бол одоо бүр албаны нохдод зориулсан анхдугаар чуулган зохион байгууллаа. Анхдугаар гэхийг бодоход энэ чуулган бусад чуулганы адил цааш үргэлжлэн зохион байгуулагдах нь.

Ер нь манай улс хэзээнээс ингэж их хурал хийдэг болчихов оо. 2003 онд л лав ийм байж. Тухайн үед манай улсад АНУ-аас сууж байсан Элчин сайд Жон Дингер “Монгол шиг ингэж их хурал, семинар хийдэг улсыг би хаана ч үзээгүй” хэмээн хэвлэлд ярилцлага өгч байж. Түүний энэхүү ярилцлага бүхий сонингийн зураг саяхан цахим орчинд олны анхаарлыг татаад өнгөрлөө. Үүнээс харвал манай улс хурал, семинар их хийдгээрээ олон улсад гайхагдаад 20 жил болж байгаа юм байна. Хуралддаг, хэлэлцдэгээрээ бол Монгол Улсын хөгжил хол тасрах байлаа. Гэвч улс ч хөгжсөнгүй, хурлын тоо ч цөөрсөнгүй. Хурал, семинар, чуулга уулзалтад зарцуулах мөнгөний тоо л өссөөр байна. Хурал бүрийн ард татвар төлөгчдийн мөнгө их, бага хэмжээгээр урсаж буй. Хурал нэрийн дор төсвийн мөнгийг хий дэмий урсгасаар байдгаа хэзээ болих вэ. Хуралдаж бус хийж бүтээж үзүүлэхсэн.