Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 8-10 градус, бусад хэсгээр 3-5 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Хошин шогчид оо, та нар улстөрчдийн утсан хүүхэлдэй болж, үзэгчдээ алдсанаа ойлгоно уу” хэмээн өгүүллээ DNN.mn


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Хуульч П.Эрхэмбаяр “Социализмын үеийн
матаасчдад нэмж “чихэр” өгнө гэдэг
хууль батлагдах гэж байна” хэмээснийг VII нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Сангийн дэд сайд
С.Мөнгөнчимэг “Ипотекийн зээлийг
үргэлжлүүлэх эсэхийг УИХ-аар шийднэ” гэлээ.

ОХУ-ын иргэнд алхаар цохиулан нас барсан иргэний дүү “Гэнэт ингээд
хэрцгийгээр алуулчихаар аймшигтай байна” хэмээн ярилаа.

АН-ын гишүүн Ж.Энхбат “Олон нийтийн анхаарлыг
захиалгатайгаар өөр тийш хандуулах
сонирхолтой хэмээн хардаж байна” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Хошин шогчид оо, та нар улстөрчдийн утсан
хүүхэлдэй болж, үзэгчдээ алдсанаа ойлгоно уу” хэмээн өгүүллээ.

Монгол Улсын урлагийн
гавьяат зүтгэлтэн,
Монголын циркчдийн
холбооны тэргүүн, “Bravo
Circus” нэгдлийн ерөнхий
продюсер Ч.Хатанбаатар “Цирк нь гэр
бүлд халуун дулаан уур
амьсгалыг бэлэглэдэг урлаг” гэснийг “Соёл, урлаг” нүүрээс уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Ургац хураалт үргэлжилж байна DNN.mn

Улсын хэмжээнд 10 дугаар сарын 18-ны байдлаар 269.5 мянган га-гаас 331.9 мянган тонн үр тариа, үүнээс 251.7 мянган га-гаас 311.9 мянган тонн улаанбуудай, 19.1 мянган га-гаас 206.1 мянган тонн төмс, 10.9 мянган га-гаас 119.3 мянган тонн хүнсний ногоо, 33.0 мянган га-гаас 71.7 мянган тонн тэжээлийн ургамал, 69.0 мянган га-гаас 28.8 мянган тонн тосны ургамал хураан аваад байна.

Хувиар авч үзвэл, үр тарианы хураалт 76.2 хувь, улаанбуудай 76.5 хувь, төмс 96.2 хувь, хүнсний ногоо 98.3 хувь, тэжээл 42.8 хувь, тосны ургамал 49.7 хувьтай ургац хураалт үргэлжилж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн DNN.mn

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зарим газраар нойтон цас, цас орж сэрүүн байх боловч, 22-ноос ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.


2022 оны 10-р сарын 20-ны 20 цагаас 10-р сарын 21-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 8-10 хэм, бусад хэсгээр 3-5 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 7-9 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна.


2022 оны 10 дугаар сарын 22-ноос 10 дугаар сарын 26-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

24-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 23, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, 25-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 2-7 хэм, Их нууруудын хотгор, Орхон, Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна. Хугацааны эцсээр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Categories
мэдээ улс-төр

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ DNN.mn

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржоос 2022 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулахдаа, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д зааснаар Монгол Улсын иргэн “үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх” эрх чөлөөтэй. Монгол Улсын Их Хурлаас иргэний энэхүү үндсэн эрх, эрх чөлөөг байнга баталгаажуулан хамгаалахыг эрмэлзсээр ирсэн. Дээрх үзэл баримтлалын дагуу Монгол Улсын Зөрчлийн тухай хуульд 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “гүтгэх” зөрчлийг хүчингүй болгосныг онцлов.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-т “бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй байх, өөрийн үзэл бодлыг илэрхийлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандах, гэмт хэрэг, зөрчилд бусдыг өдөөн хатгахгүй, олон нийтийн аюулгүй байдал, нийтийн хэв журмыг гажуудуулах үйлдэл гаргахгүй байх” гэж заасан. Мөн Зөрчлийн тухай хуульд, “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заасан. Энэ хуулийн зохицуулалтаар цагдаа, тагнуулын байгууллагын албан тушаалтан прокурорын хяналт, шүүхийн шийдвэргүйгээр иргэн хэн нэгний нэр төр, алдар хүндэд халдсан эсэхийг шалган тогтоож, торгууль ногдуулахаас баривчлах хүртэл төрийн албадлага хэрэглэх шийдвэр гаргаж хүртэл байгаа. Иргэний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг Иргэний хуулиар, гэмт хэрэгт холбогдуулан гүтгэсэн, илт худал мэдээлэл тараасан тохиолдолд Эрүүгийн хуулиар тус тус хамгаалсан. Гэтэл хүний нэр төр, алдар хүндийг зөрчлийн хуулиар хамгаалж, нь зөвхөн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д заасан “үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх” эрхийг хууль бусаар хязгаарлаад зогсохгүй шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биечлэн оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах зэрэг олон үндсэн эрхийг хязгаарласан хууль болсон байна.

Иймд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1 дэх заалтын “, өөрийн үзэл бодлыг илэрхийлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандах” гэснийг хасах нь зүйтэй гэж үзэж, хуулийн төслийг боловсруулсан гэв.

Хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан танилцууллаа.

Хуулийн төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Б.Энхбаяр, Х.Нямбаатар нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Гишүүдийн зүгээс Монгол Улс хүний эрхийг хангах чиглэлээр НҮБ-ын өмнө хүлээсэн үүрэгтэй. Улсын Их Хурлаас Зөрчлийн хуулийг анх батлахдаа иргэнийг үзэл бодлоо илэрхийлсний төлөө торгох үзэл баримтлал баримтлаагүй. Гэдгийг тодотгоод Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг ашиглан хэчнээн хүн торгосныг тодруулж байлаа.

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж хариултдаа, Хуулийн төслийг боловсруулах үед цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйл буюу “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчих” зөрчилд 2020 онд 335 хэрэг шийдвэрлэхдээ 292 хүнийг, 64 хуулийн этгээд торгож шийдвэрлэсэн бол 2021 оны 11 сарын байдлаар 368 хэрэг шийдвэрлэсний 317 нь хувь хүнийг, 15 хуулийн этгээдийг холбогдуулан торгож шийтгэсэн байна. Үүнээс үзвэл хүний эрхийн зөрчил их байна гэж үзэж болохоор байгааг тэмдэглэв.

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлээд Засгийн газраас 2022 оны есдүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй нэгтгэн хэлэлцүүлэх боломжтой гэв.

Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр цаашид хуулийн төслийг хэлэлцэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлж, хүний нэр төрд халдаж буй үйлдлийг зогсоох, хоёрдмол утгагүйгээр хэлбэрэлтгүй хэрэгжих зохицуулалтыг оруулахад анхаарах шаардлагатайг хэллээ.

Ингээд гишүүд асуулт асууж, үг хэлсний дараагаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 58.1 хувь нь Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлснээр Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Бүтээгч багана DNN.mn

“Бүтээгч багана” гэж нэрлэгдсэн энэхүү зүйл нь үнэндээ дэлхийгээс 6500 гэрлийн жилийн зайд орших Могойн одны ордны устөрөгчийн хий, сансар огторгуйн тоос бүхий хүйтэн, өтгөн үүлс юм. Энэ үүлний зургийг урд нь Хаббл зэрэг хүчирхэг дуран 1995, 2014 онд хоёр удааавч байсан.Харин энэ удаа сансрын “Жеймс Уэбб” дуран авай бидэнд гайхалтай тодорхой зураг илгээсэн байна.Энэхүү “Баганууд” нь одон орон судлаачид “Messier 16” (M16) буюу “Бүргэдийн мананцар” гэж нэрлэдэг зүйлийн төвд байдаг. Энэ бол шинээр одод үүсч буйбүс юм.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ эдийн-засаг

Улсын их дэлгүүрийн хувьцааны ханш 9.42 хувиар унав DNN.mn

Бондын өгөөж өсөж, хувьцааны зах зээл унав

Монголын хөрөнгийн бирж дээр өнөөдөр /аравдугаар сарын 20/ энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 209.95 сая төгрөгийн үнийн дүн бүхий 864.2 мянган ширхэг хувьцаа арилжаалжээ.

Нийт 12 компанийн хувьцааны ханш өсөж, 20 компанийн хувьцааны ханш буурсан байна. Харин зургаан компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс “Авто имплекс” компанийн хувьцаа 14.82, “Багануур” компанийх 14.67, мөн “Могойн гол” компанийх 11.11 хувиар өсөв. Ингэснээр хамгийн өндөр хувьцааны ханшийн өсөлттэй компаниуд боллоо.

Харин “Төрийн банк”-ны хувьцааны ханш 11.35 хувиар өссөнөөр хамгийн их уналттай хувьцаа болов. Үүний араас “Улсын их дэлгүүр” 9.42 хувь, “Хэрлэн хивс” 8.7 хувийн хувьцааны ханшийн уналттайгаар жагслаа.

Хөрөнгө оруулалтын хоёр сангийн 32 мянган ширхэг нэгж эрхийг 12.88 сая төгрөгөөр, 400 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг 39.72 сая төгрөгөөр арилжаалжээ. Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 70 ширхэг үнэт цаас 7000 доллароор арилжаалсан байна.

ТОР-20 индекс 1.34 хувиар буурч, 33.6 мянган нэгжид хүрлээ. Ингэснээр зах зээлийн үнэлгээ нь 5.29 их наяд төгрөг болжээ.

Categories
мэдээ цаг-үе

“Шилмэл мал-2022” цахим үзэсгэлэн, дуудлага худалдааг маргааш цахимаар зохион байгуулна DNN.mn

Гучин мянган хонь Монгол-Хятадын харилцаанд шинэ үүд хаалгыг нээж байна

“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээний хүрээнд жил бүр зохион байгуулдаг ”Шилмэл мал-2022” гойд ашиг шимт малын үзэсгэлэн, үнэ хаялцуулах дуудлага худалдааг цаг үеийн болон малын гоц халдварт өвчний нөхцөл байдлаас шалтгаалан анх удаа цахим хэлбэрээр 2022 оны 10 дугаар сарын 21-нд зохион байгуулах гэж байна.

Гойд ашиг шимт үржлийн малыг шалгаруулах, өндөр ашиг шимтэй мал, амьтныг олон нийтэд сурталчлан таниулах, уламжлалт мал аж ахуйг ирээдүй, хойч үедээ өвлүүлэн үлдээх, малчид, үйлдвэрлэгчдийн хөдөлмөр бүтээлийг үнэлж урамшуулах, харилцан туршлага солилцох зорилго бүхий “Шилмэл мал-2022” үзэсгэлэн худалдаа 2 чиглэлээр зохион байгуулагдах бөгөөд сонирхсон хүн бүр хаанаас ч орж үзэх боломжтой юм.

Шинжлэх ухааны үндэслэлтэй сонгон үржүүлгийн үр дүнд Монгол Улсад бие дааж баталгаажсан 508, үүлдэр, омгийн малыг үржүүлэхийн зэрэгцээ гадаад орнуудаас өндөр ашиг шимтэй 36 цэвэр үүлдрийн малыг Монгол Улсад нутагшуулан үржүүлж, мал аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлж байна.

Мал аж ахуйн үйлдвэрлэлийг биотехнологийн ололттой хослуулан хөгжүүлэх, үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах, үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлуудыг нэгдсэн бодлого, төлөвлөлтийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, гадаад, дотоод төсөл хөтөлбөрийн хамтын ажиллагааны зарчмаар үе шаттай, оновчтой хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч байна.

“Шилмэл мал-2022” цахим үзэсгэлэн, үнэ хаялцуулах дуудлага худалдаанд 15 аймаг, нийслэлийн 74 иргэн, 17 аж ахуйн нэгжийн 5 төрлийн мал, сарлаг бүхий нийт 128 толгой мал оролцохоор цахимаар хүсэлт ирүүлсэн байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Их Британий сайд огцров DNN.mn

Их Британийн Консерватив намаас сонгогдсон парламентын гишүүн, Дотоод хэргийн сайд Свелла Браверман зургаахан долоо хоног ажиллаад огцорлоо. Браверман өөрийн “твиттер” хуудсаар ерөнхий сайд Лиз Трасс руу илгээсэн захидалдаа улс төрийн санал зөрөлдөөнөөс биш, харин гэрээсээ албан ёсны цахим шуудан илгээж хууль, журам зөрчсөн учир өөрийн албан тушаалаа орхиж байгаагаа тэмдэглэжээ. Браверман энэхүү цахим шууданг өөрийн бүрэн итгэдэг хамтран зүтгэгчиддээ илгээсэн гэдгийг онцлон тэмдэглээд “Алдаа бол алдаа” гэж бичжээ.

Categories
мэдээ нийгэм

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо “Ногоон бүс” боллоо DNN.mn

Чингэлтэй дүүрэгт нийтийн эзэмшлийн гудамж, талбай, аж ахуйн нэгжүүдийн гадна талбайг хянах Камерын нэгдсэн төв байгуулагдаж, мөн дүүргийн нэгдүгээр хороо камерын “Ногоон бүс” болгосон нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Нээлтийн ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл, Цагдаагийн Ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн Удирдах газрын дарга, Бригадын генерал Р.Отгонжаргал болон цагдаагийн алба хаагчид, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, I хорооны Засаг дарга Б.Дэлгэрбат болон холбогдох хэлтэс албадын дарга нар оролцлоо.

Олон улсад хэрэгжиж буй “Ногоон бүс” төсөл нь дэлхийн гурван хотод буюу Сөүл, Москва, Лондон хотод амжилттай хэрэгжиж, камерын хяналтаар нийт гэмт хэргийн 45-47 хувийг илрүүлсэн тэргүүн туршлагыг үндэслэн ийнхүү Чингэлтэй дүүргийн I хороонд 145 камерыг шинээр байршуулж, “Ногоон бүс” болгож байна.

Тус хороонд дүүргийн хэмжээний хулгайлах, халаасны гэмт хэргийн 31,7 хувь нь үйлдэгддэг, өдөрт нийслэлийн иргэдийн 60 орчим хувь нь зорчин өнгөрдөг, аж ахуйн нэгжийн төвлөрөлт, дэд бүтэц зэрэг хүчин зүйлд тулгуурлан теле камерын хяналтад бүрэн оруулах шаардлага тулгарсан юм. Иймд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, дүүргийн ЗДТГ, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, I хороонд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн 26 нэгж, байгууллага хамтран нийт 125 сая төгрөгийн санхүүжилт гаргаж, ажил хэрэг болгожээ.

Мөн Чингэлтэй дүүргийн Нийтлэг үйлчилгээний газарт Улаанбаатар хотын хэмжээнд Шуурхай удирдлагын төвийн дараа орох, дүүргүүдээс хамгийн анхны теле камерын нэгдсэн төв байгуулагдаж байна.

“Камерын нэгдсэн төв, “Ногоон бүс”-ийг байгуулах нь зөвхөн гэмт хэрэг, зөрчил, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хамгаалаад зогсохгүй иргэдийг эрүүл, цэвэр орчинд амьдрах, амьдралын зөв дадал хэвшилтэй байхад туслах олон талын ач холбогдолтой” хэмээн тус төвийн нээлтийн үеэр Засаг дарга Н.Батсүмбэрэл онцолсон юм.

Мөн “Нэгдсэн төв нь нийтийн эзэмшлийн гудамж, талбайд суурилуулсан камеруудын дүрсийг нэгтгэж харах зорилго бүхий 25 ширхэг ханан дэлгэц бүхий нэг дор 800 ширхэг камерын дүрсийг хянах стандартын шаардлагад нийцсэн зориулалтын шал, хана, хөргүүр зэргийг цогцоор нь шийдсэн. Үүнд зориулж дүүргийн төсвөөс 210 сая төгрөгийг зарцууллаа. Цаашлаад Чингэлтэй дүүргийн бүх хороог “Ногоон бүс” болгохоор төлөвлөн ажиллаж байна” хэмээлээ.

2012 оноос хойш дүүргийн хэмжээнд нийт 1200 орчим камерыг суурилуулсан боловч ердөө 10 хүрэхгүй хувь нь л ажиллаж байсныг засварлан хэвийн ажиллагаанд оруулан цаашид ч нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Шинээр суурилуулсан камерууд нь -40 градусаас +40 градуст хэвийн ажиллах горимтой бөгөөд цахилгааны ямар ч хүчдэлийг даах хүчин чадалтай юм.