Categories
мэдээ нийгэм

“Говийн чоно-2022” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дадлага сургууль маргааш эхэлнэ DNN.mn

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран Баянхонгор аймагт зохион байгуулж байгаа “Говийн чоно-2022” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дадлага сургуулийн нээлтийн ажиллагаа маргааш болно.

Энэ удаагийн дадлага сургуульд гадаад, дотоодын 300 гаруй төлөөлөл оролцох юм.

Сургуульд оролцогчид гамшгийн удирдлага, команд штабын дадлага , нурангинаас эрэн хайх, аврах ажиллагаа, химийн хорт болон аюултай бодистой ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гамшгийн үеийн II шатлалын хээрийн эмнэлэг дэлгэх үйл ажиллагаа, дууриалган үзүүлэх дадлага сургууль гэсэн хэлбэрээр харилцан туршлага солилцоно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“The Hu” хамтлагийн 2 дахь цомог худалдаанд гарчээ DNN.mn

Steppe change: how Mongolian rock band the Hu conquered the world | Metal |  The Guardian

Монголын хүннү рок “The Hu” хамтлагийнхан хоёр дахь цомгоо худалдаанд гаргажээ. Тэдний шинэ цомог “Rumble of Thunder” нэртэй бөгөөд “Учиртай гурав”, “Шихихутаг”, “Татар дайчин”, “Хар аянга”, “Байгаль эх” гэх мэт нийт 13 дуутай ажээ.

Хамтлагийн залуус Европ дахь аялан тоглолтоо ирэх аравдугаар сард эхлүүлэхээр болжээ. Хамтлагийн тоглолтын хуваарь энэ оныг дуустал гарсан байна.

Тодруулбал, хамтлагийн тоглолт Норвеги улсад аравдугаар сарын 26-нд эхэлж, арванхоёрдугаар сарын 9-нд Английн Лондон хотноо болсноор өндөрлөх аж. Хамтлаг 2019, 2021 онуудад Европ, Хойд Америкийн орнуудаар аялан тоглосон. Түүнчлэн өнгөрсөн дөрөвдүгээр сард “Coachella” хөгжмийн наадамд оролцсон.

“The Hu” хамтлаг 2016 онд байгуулагдсанаасаа хойш богино хугацаанд олон улсад танигдаж чадсан Монголын амжилттай хамтлаг. Хамтлагийн гаргасан дуу бүхэн “Youtube”-д өндөр хандалт авч, дэлхийд эх орныхоо нэрийг цуурайтуулж явна.

Categories
мэдээ цаг-үе

Есдүгээр сарын 6-наас ихэнх нутгаар дулаарна DNN.mn

Маргаашаас ихэнх нутгаар ДУЛААРНА

Есдүгээр сарын 4-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 05-нд зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, эрс сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2022 оны есдүгээр сарын 5-наас 9-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Есдүгээр сарын 5-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас, 6-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи 5-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Энэ сарын 5-нд нутгийн баруун хагаст, 6-наас ихэнх нутгаар дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу манай улсад айлчилна DNN.mn

БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу манай улсад айлчилна -  Eguur.MN

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу 2022 оны есдүгээр сарын 10-наас 12-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Эрхэмсэг ноён Ли Жаньшу айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхана.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу-д бараалхана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Оросын “Восток” цэргийн сургуулилалтыг эсэргүүцсэн монгол иргэд ОХУ-ын Элчин сайдын яамны гадна жагслаа DNN.mn

Дайн түрэмгийллийн эсрэг “NoWar” ээлжит жагсаалыг иргэд ОХУ-ын Элчин сайдын яамны гадна өчигдөр зохион байгуулав. Энэ нь Украины дайн эхэлснээс хойших 30 дахь удаагийн жагсаал болохыг иргэдийг уриалсан зар дээр дурдсан байна.

Энэ удаагийн жагссан иргэдийн шаардлага нь ОХУ-д болж буй “Восток” цэргийн сургуулилалтад Монголоос цэргүүд оролцож байгааг шүүмжилж, зогсоох тухай байв.

“Япончуудад сануулга өгөх зорилготой ОХУ-ын хээрийн сургуулилалтад манай улс оролцож байгаа нь гутамшиг”

Ардчилсан Намын дарга М.Тулгат “Би дайныг эсэргүүцсэн жагсаал болно гэдгийг сонсоод энд ирсэн. Учир нь манай Батлан хамгаалах яам, Засгийн газар ОХУ буюу дайнч улстай хамтарсан хээрийн сургуулилалтыг удаа дараа явуулж байгаад үнэхээр бухимдал төрж байна.

Дэлхийн улс орнууд бүгд Оросын эзлэн түрэмгийллийг эсэргүүцэж байхад Монгол Улс дайн өдөөгч улстай хамтарсан хээрийн сургуулилалт хийж байгаа нь үнэхээр гутамшигтай, шившигтэй явдал. Энэ нь олон улсад Монголын нэр хүндийг “баасдаж” байна.

Одоо ОХУ-д болж буй сургуулилалт нь дайн болоход Япон руу хамгийн түрүүнд цохилт өгөх цэг дээр хийгдэж байгаа. Япончуудад сануулга өгөх зорилготой ОХУ-ын хээрийн сургуулилалтад манай улс оролцож байгаа нь үнэхээр гутамшиг.

Өнөөдөр залуус дайныг болон тэр хээрийн сургуулилалтыг эсэргүүцэж энд жагсаж байна” гэлээ.

“Япон бол манай хамгийн том хөрөнгө оруулагчдын нэг”

Иргэний төлөөлөл “Япон бол манай гуравдагч хөрш бөгөөд хамгийн том хөрөнгө оруулагч улсуудын нэг. Гэтэл манай эрх баригчид ийм шившигтэй үйлдэл хийж, дайн өдөөгч улстай хээрийн сургуулилалтад оролцож байгаад харамсаж байна.

Биднийг төлөөлнө гэж сонгогдсон хүмүүс хэзээ ч биднийг төлөөлдөггүй гэдгээ Украинд дайн эхэлснээс хойших зургаан сарын хугацаанд батлан харууллаа” гэв.

Ийнхүү үзэл бодлоороо нэгдэн жагссан иргэдийг цагдаа нар тарааж, тэдний барьж байсан Япон улсын далбааг урсан талаар иргэд олон нийтийн сүлжээнд мэдээлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Лаос улстай транзит болон агаарын тээврийн салбарт хамтран ажиллахаар тохиролцлоо DNN.mn

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммаситтай өнөөдөр албан ёсны хэлэлцээ хийлээ. Дараа нь талууд хэвлэлийн мэдэгдэл хийсэн юм.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр болсон хоёр талын хэлэлцээ, үр дүнгийн талаар мэдээлэхдээ, “Монгол, Лаосын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит 2022 оны 9 дүгээр сарын 3-5-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.

БНАЛАУ-ын Гадаад хэргийн сайдын түвшинд 20 жилийн дараа хэрэгжиж буй энэхүү айлчлал нь манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг ирэх шинэ жаранд хөгжүүлэх хэтийн төлөв, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, улам бүр бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Өнөөдөр Салөмсай Гуммасит Сайдтай бүтээлч, найрсаг, халуун дотно уур амьсгалд үр дүнтэй яриа хэлэлцээ хийлээ.

Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг.

АСЕАН-ы гишүүн Лаос Улстай хөгжүүлж буй уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх, худалдаа, эдийн засаг, соёл болон бусад салбарын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар санал нэгдлээ.

Энэ хүрээнд Монгол, Лаосын харилцааны чухал механизм болох Засгийн газар хоорондын комиссын XII хуралдааныг 2022 оны 12 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Вьентьян хотноо зохион байгуулахаар харилцан тохиролцлоо.

Хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал нэгдэж, “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, БНАЛАУ-ын Батлан хамгаалах яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг ойрын хугацаанд байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Монгол Улсын “Алсын хараа 2050” урт хугацааны бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг БНАЛАУ-ын шинэ Засгийн газрын бодлоготой уялдуулан тээвэр, логистик, эрчим хүч, байгаль орчин, дэд бүтцийн салбарт үр ашигтай хамтран ажиллах, бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар үр бүтээлтэй санал солилцлоо.

Манай хоёр улсын эдийн засгийн салбарын бүтцэд ижил төстэй зүйл олон бий. Иймд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, түүний дотор органик хоол хүнсний бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр хамтран ажиллаж, хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хэлбэрээр тээвэрлэлтийн асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлж цаашид ч энэ чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тогтлоо.

Монгол Улс болон Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс нь далайд гарцгүй улс орнууд хэдий ч Бүгд Найрамдах Хятад Ард Улстай төмөр замаар шууд холбогддог. Иймд Монгол, Лаос, Хятадын зам, тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагуудын хооронд гурван талт хамтын ажиллагааг эхлүүлэх, эрх зүйн орчинг бүрдүүлэх хүрээнд транзит тээврийн хэлэлцээр байгуулах чиглэлд хүчин чармайлт гарган ажиллах талаар тохиролцлоо.

Манай хоёр улс эрүүл мэндийн салбарт нягт хамтран ажиллаж ирсэн. БНАЛАУ-ын Сиенгхуанг мужид байгуулагдсан Монгол, Лаосын “Найрамдал” эмнэлэгт тусгай, нарийн мэргэжлийн эмч, сувилагч нарыг үргэлжлүүлэн ажиллуулж, харилцан солилцох чиглэлээр хамтран ажиллахаар тохирлоо.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар ярилцлаа. Манай улсын “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн” зэрэг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхэд чиглэсэн санаачилгыг лаосын тал дэмжиж, ой моджуулах хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр боллоо.

БНАЛАУ нь Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг үүсгэн байгуулах олон талт хэлэлцээрт хамгийн түрүүнд нэгдэн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Цаашид ч тус төвийн үйл ажиллагааг дэмжих чиглэлд хамтран ажиллахаар тогтлоо.

Айлчлалын үеэр “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” болон “2022-2027 онд Оюутан солилцох тухай Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Боловсрол, спортын яам хоорондын хэлэлцээр”-ийг тус тус байгууллаа.

Өнөөдрийн хэлэлцээний дүнд сэтгэл хангалуун байна. Бидний цаашдын хамтын ажиллагаа улам үр өгөөжтэй үргэлжлэнэ гэдэгт итгэл төгс байна” гэсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй DNN.mn

Ням гарагт автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй | Mand.mn

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор найм хоног автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах зохицуулалт дуусаж, өнөөдрөөс хэвийн горимдоо шилжиж байна. Иймд өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдэв.

Улаанбаатар хотын тээврийн хэрэгслүүдийг улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах зохицуулалтыг цаашид үргэлжлүүлэх санал гаргасныг НИТХ ирэх долоо хоногт хэлэлцэх товтой байна. Энэ талаар iKon.mn сайтын явуулсан санал асуулгад оролцсон 9,154 иргэний 63% нь дэмжээгүй буюу эсэргүүцэж байгаагаа илэрхийлээ буй.

Categories
мэдээ цаг-үе

Ковидын 76 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Шымкент қаласындағы COVID-19 аурушаңдығы бойынша эпидемиологиялық жағдай

Өнгөрсөн 24 цаг коронавирусийн халдварын 76 тохиолдолд PCR-аар батлагдсан байна. Үүний

  • 46 нь Улаанбаатарт
  • 30 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Орон нутагт бүртгэгдсэн тохиолдлуудын 22 нь Өмнөговь аймагт байгаа бол Дорнод, Дундговь, Архангай аймагт бусад тохиолдол батлагджээ.

зураг

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ингэснээр нийт батлагдсан тохиолдлын тоо 980,162 болов.

Сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын эдгэрсэн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд 2,444 хүн хяналтад байна.
зураг

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Categories
мэдээ цаг-үе

Солонгос орны соёлыг сурталчлах өдрүүд үргэлжилж байна DNN.mn

Солонгос орны соёлыг сурталчлах өдрүүд үргэлжилж байна – updown.mn

БНСУ-ын Соёл, аялал жуулчлалын өдрүүд өнөөдөр Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ. БНСУ-ын аялал жуулчлал, эрүүл мэндийн зуучлагч байгууллагууд виз мэдүүлэхэд юу анхаарах талаар иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч байна. Мөн Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүн импортлогч компаниуд бүтээгдэхүүнээ хямдралтай үнээр борлуулж, мэргэжлийн тогооч нар иргэдийг солонгос үндэсний хоолны амтлагаа үзүүлж байна.

Д.Сүхбаатарын талбайд гурван өдөр үргэлжлэх өдөрлөгийн хөтөлбөр:

09.02-ны өдөр БНСУ-ын алдартай уран бүтээлчдийн тоглолт, урлаг соёлын дээжээс толиулуулж, “Little forest” киног үзүүлнэ.
09.03-нд зорин ирсэн хүн бүр оролцох боломжтой “OPEN MIC” болон “OX” асуулт, хариултын тэмцээн зохион байгуулна.
09.04-нд БНСУ-ын ЭСЯ-ны ахлах тогооч үндэсний хоолоо (K-Food) хийж, амталгаа явуулна. Өдөрлөгийн үеэр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй БНСУ-ын төрийн болон төрийн өмчит байгууллага, аж ахуйн нэгжүүд сурталчилгааны асрыг нээж, хөнгөлөлт урамшууллыг үзүүлнэ.

БНСУ-аас ирсэн Make-up Artist K-Beauty Make Up шоу зохиохоор төлөвлөжээ.

Categories
мэдээ цаг-үе

Төв аймгийн хэмжээнд ургац хураалтын ажил эхэллээ DNN.mn

Төв аймгийн хэмжээнд Ургацын урьдчилсан балансаар Үр тариа 58564 га талбайгаас 83193.9 тн, нэгжийн ургац 14.2 цн, үүнээс улаанбуудай 51175 га талбайгаас 71485.2 тн, нэгжийн ургац 14.0 цн, Төмс 12552 га талбайгаас 153915 тн, нэгжийн ургац 122.9 цн, хүнсний ногоо 1923.6 га талбайгаас 23893.4 тн, нэгжийн ургац 124.2 цн, таримал тэжээл 17229 га талбайгаас 32857 тн, нэгжийн ургац 19.1 цн, тосны ургамал 27955 га талбайгаас 10580 тн, нэгжийн ургац 3.8 цн, нийт аймгийн хэмжээгээр 304438.9 тн ургац хураан авах төлөв гараад байна. Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар Жаргалант суманд ажиллаж ургац хураалтын ажлыг албан ёсоор эхлүүллээ.