Categories
мэдээ цаг-үе

Шахмал түлшний борлуулалт энэ сарын 15-наас эхэлнэ DNN.mn

Сайжруулсан шахмал түлш, түүхий нүүрс хэрэглэхээс ялгаатай

Ерөнхий сайдын захирамжаар “Сайжруулсан шахмал түлшний нөөц бэлтгэх” ажлын хэсэг байгуулагдсан. Өнөөдөр албаныхан “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн үйлдвэрт ажиллалаа.

Зүүн үйлдвэрийн нэмэлт хатаагчууд ирсэн, 2022.09.20-ны өдрийн дотор угсралт хийгдэж дуусна. Ингэснээр цагт 30 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх боломж бүрдэнэ. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд “Тавантолгой түлш” ХХК өнгөрсөн жилээс 30 гаруй мянган тонноор их буюу 93.000 тонн сайжруулсан шахмал түлш, 180.000 мянган тонн мидлингийн нөөц бүрдүүлээд байна.

2022-2023 оны галлагааны улиралд нийслэлийн хэмжээнд борлуулалтын 650 цэг ажиллуулахаар төлөвлөсөн. Үүнээс эхний ээлжинд өнгөрсөн онд үйл ажиллагаагаа 100 хувь дүгнүүлсэн 423 цэгтэй хамтран ажиллах гэрээг сунгасан байна. Эдгээр цэгүүд энэ сарын 15-ны өдрөөс борлуулалтаа эхэлнэ.

Categories
мэдээ цаг-үе

Ковидын 50 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Ковидын 269 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Өнгөрсөн хоногт 50 хүн КОВИД-19-ийн халдвар авсан нь PCR шинжилгээгээр батлагдав.

Үүнээс

  • 26 нь Улаанбаатарт
  • 24 нь орон нутагт буюу Өмнөговь аймагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд 119 хүн эдгэрсэн бол одоогоор 2,264 хүн хяналтад байна.

зураг

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Мэдрэлийн гаралтай горойлт гэж юу вэ? DNN.mn

Улаан хоолойн булчин түр зуур агшихыг мэдрэлийн гаралтай горойлт гэдэг байна. Энэ нь мэдрэлийн ядаргаа болон хэт санаа зовох үед тохиолддог аж. Горойгоод, шүлсээ залгиж чадахгүй байна гэсэн зовуурь хэлэх хүн цөөнгүй. Гэтэл дурангийн шинжилгээ хийгээд үзэхээр хэвийн байх жишээтэй. Тийм тохиолдолд горойлт сэтгэл санааны гутрал буюу мэдрэлийн гаралтай үүссэн гэсэн үг. Ер нь булчингийн чангарал юуны өмнө хүний улаан хоолойд мэдрэгддэг байна.

Горойх хам шинж нь сэтгэл санааны хямралаас гадна нойргүйдлээс үүдэх нь бий. Нойр хулждаг хүний булчин чангарч, улмаар улаан хоолой нь агшдаг. Хэрэв горойлт өгөөд зовуурьтай байгаа бол эхлээд сэтгэл зүйгээ тайван байлгах ёстойг эмч нар зөвлөж байна. Учир нь шөнө гүн унтаж байх үед биеийн бүх булчин тайвширч сулардаг. Гэтэл гүн нойроо авч чадахгүй, дэлгэцээс хамааралтай ажил хийхээс болж горойх хам шинж үүсдэг аж. Мөн ядрах, стресстэх, уурлаж бухимдах бүрийд улаан хоолойн булчин зангирдгийг мэдэхэд илүүдэхгүй. Зарим хүний ходоодны булчин зангирч өвдөх ч тохиолдол бий. Хамгийн түрүүнд авах арга хэмжээ бол дурангийн шинжилгээнд орох явдал. Дуран оношлохоос гадна эмчлэх давуу талтай.

Өвчтэй байх гэж бодоод явж байсан хүн дурандуулаад эрүүл гэдгээ мэдээд сэтгэл санаа нь өөдрөг болдог. Тэгэхээр горойх хам шинж илэрсэн хүмүүс дурангийн шинжилгээнд орох л хэрэгтэй гэж зөвлөе. Гэхдээ нэг анхаарах зүйл гэвэл, горойлт үүсээд удсан бол улаан хоолойн ямар нэг эмгэг байна гэсэн үг юм. Түүүнийг мөн л дурандуулж байж мэдэх боломжтой. Зарим хүн хоолоо идээд, сайн унтаж амарчихаад босоод ирэхээр зүгээр болчихсон гэдэг. Мэдрэлийн гаралтай эмгэг сайтар амрахад арилдаг талтай учраас л тэр.

Ер нь ямар ч тохиолдолд горойх хам шинжийг аль болох эрт дурангаар оношлуулах нь зүйтэй. Учир нь улаан хоолойн эмгэгийн гаралтай горойлт удаан хугацаанд үргэлжилбэл хавдар болох аюултайг анхаарахад илүүдэхгүй биз ээ.

Categories
мэдээ нийгэм

“The Hu” хамтлагийн шинэ цомог худалдаанд гарлаа DNN.mn

The Hu

Монголын хүннү рок “The Hu” хамтлагийнхан хоёр дахь цомгоо худалдаанд гаргажээ. Тэдний шинэ цомог “Rumble of Thunder” нэртэй бөгөөд “Учиртай гурав”, “Шихихутаг”, “Татар дайчин”, “Хар аянга”, “Байгаль эх” зэрэг нийтдээ 13 дуунаас бүрджээ.

Хамтлагийн залуус Европ дахь аялан тоглолтоо ирэх аравдугаар сард эхлүүлэхээр болжээ. Хамтлагийн тоглолтын хуваарь энэ оныг дуустал гарсан байна.

Тодруулбал, хамтлагийн тоглолт Норвеги улсад аравдугаар сарын 26-нд эхэлж, арванхоёрдугаар сарын 9-нд Английн Лондон хотноо болсноор өндөрлөх аж. Хамтлаг 2019, 2021 онуудад Европ, Хойд Америкийн орнуудаар аялан тоглосон. Түүнчлэн өнгөрсөн дөрөвдүгээр сард “Coachella” хөгжмийн наадамд оролцсон.

“The Hu” хамтлаг нь 2016 онд байгуулагдсанаасаа хойш богино хугацаанд олон улсад танигдаж Монгол хамтлагийг дэлхийд гаргасан амжилттай хамтлаг. Хамтлагийн гаргасан дуу бүхэн “Youtube”-д өндөр хандалт авч ази төдийгүй европын улсуудад танигдаж чадсан хамтлаг билээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс 17 чиглэлд явж буй “Сургуулийн автобус”-ны хуваарь DNN.mn

Өнөөдрөөс 2-5 дугаар ангийн сурагчдад 40 автобус үйлчилгээнд гарлаа

2022-2023 оны хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ нь “Сургуулийн автобус” төслийн хүрээнд Ерөнхий боловсролын 17 сургуулийн 17 чиглэлд өнөөдрөөс буюу есдүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн сурагчдыг тээвэрлэж эхэллээ.

ҮҮНД:

Hэгдүгээр баазаас 7 чиглэл:

1. С-1 Ботаник -1-р сургууль-45-р сургууль,

2. С-2 Ботаник -31-р сургууль-6-р сургууль,

3. С-4 Буянт Ухаа-2-75-р сургууль-18-р сургууль-15-р сургууль-52-р сургууль,

4. С-5 Яармагийн эцэс- 75-р сургууль-18-р сургууль-15-р сургууль-52-р сургууль,

5. С-6 Нисэхийн эцэс-Буянт-Ухаа-1, 75-р сургууль-18-р сургууль-15-р сургууль-52-р сургууль,

6. С-23/С-24 Ботаник -23-р сургууль-24-р сургууль,

7. С-32/С-33 Ботаник -5-р сургууль-50-р сургууль,

Хоёрдугаар баазаас 10 чиглэл:

1. С-7 Буянт Ухаа-23-р сургууль-24-р сургууль,

2. С-8 5 шар-23-р сургууль-24-р сургууль,

3. С-9 5 шар-1-р сургууль-45-р сургууль,

4. С-10 5 шар-31-р сургууль-6-р сургууль,

5. С-11 5 шар-5-р сургууль-50-р сургууль,

6. С-13 Хайлаастын шинэ эцэс-139-р сургууль-72-р сургууль,

7. С-15 ЧД-ийн 149-р сургууль-Гандан,

8. С-16 7 буудал-23-р сургууль-24-р сургууль,

9. С-18 Буянт Ухаа-45-р сургууль-1-р сургууль,

10. С-19 Буянт Ухаа-6-р сургууль-31-р сургууль гэсэн дээрхи чиглэлүүдэд дадлага туршлагатай жолооч нарыг бэлтгэн сурагчдаа тээвэрлэхэд бэлэн болоод байна.

Хуваалцах Жиргэх

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар 93 иргэнийг усанд осолдохоос аварчээ DNN.mn

Усанд осолдсон үйлдвэрийн ажилчныг эрэн хайж байна | News.MN

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 21, аврах ажиллагааны таван дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэлээ.

Утаажилтын бүсэд угаартах эрсдэлтэй 50 иргэний амь нас, 940 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, хоёр буцалтгүй нэрвэгдэгчийг /цогцос/ цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч ажилласан.

Он гарсаар есөн сарын байдлаар усны ослын 49 дуудлага мэдээллийн дагуу үүрэг гүйцэтгэж, 93 иргэний амь насыг авран хамгаалж ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Өрхийн орлого өмнөх улирлаас 1700 төгрөгөөр нэмэгджээ DNN.mn

Світова економіка втратить $1 трильйон через російське вторгнення в  Україну, – The Economist

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны энэ оны хоёрдугаар улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 244.6 мянган төгрөг буюу 15.9 хувиар, өмнөх улирлаас 1.7 мянган төгрөг буюу 0.1 хувиар нэмэгджээ.

Нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлогын хэмжээ хоёрдугаар улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.2 мянган төгрөг буюу 0.2 хувиар, өмнөх улирлаас 60.2 мянган төгрөг буюу 5 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Өмнөх оны мөн үеэс 0.2 хувиар буурахад тэтгэвэр, тэтгэмжийн бодит орлого 66.9 мянган төгрөг буюу 19.3 хувиар буурсан нь гол нөлөө үзүүлсэн гэж ҮСХ-ноос танилцууллаа.

Өрхийн сарын дундаж мөнгөн орлого, энэ оны хоёрдугаар улиралд 1.7 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 217 мянган төгрөг буюу 15.1 хувиар нэмэгджээ. Үүнд, цалин хөлсний орлого 178.9 мянган төгрөгөөр, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 17.3 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Өрхийн сарын дундаж мөнгөн орлого өмнөх улирлаас 5.2 мянган төгрөг буюу 0.3 хувиар нэмэгдэхэд цалин хөлсний орлого 44.8 мянган төгрөг буюу 5.7 хувиар, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 9.8 мянган төгрөг буюу 11.7 хувиар өссөн нь нөлөөлжээ.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдрөөс сургуулийн автобусууд 24 чиглэлд үйлчилж байна DNN.mn

Сургуулийн автобус” өнөөдрөөс үйлчилж эхэлнэ – 24barimt.mn

Сургуулийн бүсэд хүүхдэд аюулгүй орчныг бүрдүүлж, суралцагч гэр сургуулийн хооронд үнэ төлбөргүй зорчих ажлын хүрээнд нийслэлд “Сургуулийн автобус” төсөл хэрэгжиж буй. Энэ хүрээнд дөрөв дэх жилдээ сургуулийн автобус үйлчилж эхэллээ. Хүрэлцээ муутай, стандарт шаардлагыг хангаж чаддаггүй ч суралцагчдад нийтийн тээврийн энэхүү үйлчилгээ зайлшгүй шаардлагатай.

“Сургуулийн автобус” төслийн хүрээнд 75 хүүхдийн автобусыг оруулж ирэхээр НЗДТГ 2018 онд “Моннис” ХХК-тай гэрээ байгуулсан ба 25 автобус ирсэн, 50 автобус нийлүүлээгүй хүлээгдэж байна. Иймд үлдсэн 50 автобус нийлүүлэх хүртэлх хугацаанд 24 автобусыг 24 чиглэлд өнөөдрөөс буюу есдүгээр сарын 5-наас явуулж эхэллээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Албан тасалгааг ардчилал гэж эндүүртлээ доош орох гэж дээ, АН-ынхаан DNN.mn

Ардчилал гэдгийг бид шударга ёс, хариуцлагатай байдал, сайн сайхны туйл гэж итгэж хүлээж авсаар ирсэн. Энэ итгэл үнэмшлээ монголчууд өнөөдөр ч тээсээр явна. Магадгүй “Би ардчилсан улсын иргэн шүү” гэдэг бахархлын гал гэмээр юм монголчуудын цээжинд бадарсаар байдаг нь олон зүйл дээр анзаарагддаг. Тусгаар тогтносон, шударга нийгэмд, элбэг хангалуун амьдарч, хийдэг ажилтай, ажиллаж олсон цалин нь эргээд амьдралд нь хүрэлцдэг ийм тогтолцоог ардчилал гэж ойлгоцгоодог. Тийм ч учраас ардчилсан нийгмийг байгуулж, цогцлоож түүчээлэгчдийг яг ийм шударга, гүндүүгүй, ард түмэн, хүний төлөө зүтгэж өөрсдөө ч, өрөөлийг ч сайхан амьдруулахын тухайд явдаг хүмүүс байх ёстой гэдэг хүлээлттэй байдаг.

Монголд ардчиллыг анх эхлүүлсэн, Ардчилсан хувьсгал хийсэн залуучууд хэр чадлаараа, өөрсдийнхөө хэмжээнд ард түмэнд боломж, бололцоог нь нээж өгсөөн. Бүгд амьдралдаа анх удаа гадаад паспорт гээч баримт бичигтэй болж, хилийн дээсэн дээгүүр алхахаас эхлүүлж, хаа дуртай газраа шилжиж нүүж, юу дуртайгаа санаж сэдэж, үгээ чөлөөтэй хэлж, үзэл бодлоо хаалтгүйгээр илэрхийлж, хөдөлмөрлөх, хөдөлмөрлөснийхөө үр шимийг хүртэх, туурга тусгаар орны иргэн гэдгээ мэдэрч, аль нэг орны хараанд байхгүй байхын жаргал, эрх чөлөөг мэдрэх… гээд тоочвол тоо томшгүй боломжтой болгоцгоож, ийм боломжуудыг нь олгосоор ирсэн. Иймээс монголчуудын хувьд ардчилал бол оюун санааных нь дээд түвшинд хүлээн зөвшөөрддөг ойлголт л доо. Нэг үгээр монголчууд ардчиллыг мах цусаараа мэдэрч, хүлээж зөвшөөрч, шимийг нь хүртэж ирсэн дээд түвшний ардчилагчид гэж болно. Дэлхийн улс орнууд ч үүнийг толгой дохин зөвшөөрч Монгол Улсыг “Ардчиллын баянбүрд” гэж тодорхойлж, зарим улс орнууд манайхаас “Ардчиллыг хэрхэн хөгжүүлэх вэ”, “Ардчиллын сайн туршлага” гэсэн сэдвүүдээр зөвлөгөө хүртэл авч байсан нь саяхан шүү дээ. Ковидын үеийн хөл хориогоор далимдуулж эрх баригчид ардчиллын үнэт зүйлсийг бүдгэрүүлэх гэж оролдож, дуугарсан болгоныг барьж, цагдаж хяхан боогдуулж байгааг эс тооцвол бид ардчилсан орны иргэд хэвээрээ байгаа.

Гэтэл одооны Ардчилсан нам гээд бөөгнөрөөд талцаад байгаа бүлэг хүмүүсийг харахаар ардчилсан үзэлтэй шударга иргэдийн гэлтгүй, бүх монголчуудын урам хугарч байна. Энэ нам хэд хуваагдчихаад байгаа юм, хэдэн толгой, хэдэн үзэл баримтлал, хичнээн тамгатай юм бэ. Юуны төлөө хоорондоо тэмцэж, олон нийтэд шившиг болж, ардчиллын нэр хүндийг унагаад байгаа юм бол гэдэг дээр бараг өөрсдөө ч дүгнэлт хийж чадахгүй хэмжээнд хямралд орчихоод байгаа юм.

УИХ-ын дахь намын бүлгийн дарга болохын төлөө үгсэн хуйвалдаж Үндсэн хуулиа золин наймаалцчихлаа. Үүнийгээ ардчилал хийж байна, ардчиллын замаар явж байна, ардчиллаа хамгаалж байна гэж боддог юм уу, АН-ынхаан. Байр булаалдахаа ардчиллын амин чухал хэсэг гэж үздэг болчихсон юм уу, та нар. Албан тасалгааг ардчилал гэж эндүүрч доош орох гэж дээ, АН-ынхаан. Өөрийнхөө өчүүхэн эрх ашгийн төлөө улс эх орноо золиослохыгоо ардчилал гэх гээ юу? Ингэж бодоцгоож байгаа бол “Горьдсоны чинь гарз” гэж хэлье.

Ардчилал ийм байдаггүйг Ардчилсан Монгол Улсын иргэд мэддэг юм шүү. Ардчилал гэж ямар юм байдгийг нийтлэлийн эхэнд дурдсан. Та нарыг үнэндээ ямар ардчилагчид гэх юм бэ. Нэг өрөө, нэг албан тасалгаанд суухын төлөө үнэт зүйлээ худалдагчид! Үнэт зүйл гэдэг ойлголт бол Ардчиллын хамгийн гол зарчим. Хувь хүний үнэт зүйл, лидерийн үнэт зүйл, намын үнэт зүйл, байгууллагын үнэт зүйл…ийм олон эрхэм үнэт зүйлээ бүлгийн дарга, намын дарга болох төдийхнөөр наймаалцаж, хоорондоо талцаж, үсдэлцэж байгаа та нарыг хэн ардчилагчид гэх юм бэ. Одоо ардчилагчдын дүр эсгэгчид болон АН-ын нэр хүндийг доош татаж буй та нарын “эрин” дууссаан. АН-ыг албан ёсоор татан буулгаад, шинээр байгуулж эмхлэх цаг нь ирчихлээ. Одоогийн бүтэц, бүрэлдэхүүн, хэрүүл уруултайгаар энэ нам цааш удаан явах боломжгүй болсон учир татан буулгах нь хамгийн зөв шийдэл. Тиймээс намаа шинэчлэхийн өмнө хуучин байсан хүмүүс нь больцгоо. Хөгшчүүл нь намаасаа гарцгаа, одоо та нар болсон гэж нийт ардчилсан үзэлтнүүдийн өмнөөс хэлэхэд нэг их буруудахгүй дээ. АН-ын нэрийг барьж, ардчиллаар түрий барьж та нар өрмийг нь олон жил хамж идэцгээлээ. Үр дүнд нь та нарын үгээр явдаг чадваргүй нөхөд намын толгойд гарах гэж талцаж, зодолдоод эцэст нь ардчилал энэ улсад мөхөж буй мэт буруу ташаа ойлголтыг төрүүлж, ардчиллыг муухай харагдуулаад байна.

Одоо бол АН-ын залуус, залуу үеийн төлөөлөгчид шударга, ёс зүйтэйгээр ялгарч гарч ирж намаа шинээр байгуулах торгон мөч шүү. Энэ бол нийгмийн захиалга гэж ойлгож болно. АН-ыг дахин шинээр бүрэлдэн улс төрийн тавцанд гишгэхийг ард түмэн хүлээж байна. Залуу ардчилагчдын хувь өмнөх үеэсээ ялгарах том зүйл бол үнэт зүйлтэй байх. Хувийн үнэт зүйлтэй хүн юунд ч гуйвдаггүй, ямар ч элдэв санал, наймаанд үнэт зүйлээ хольж хутгадаггүй тэсч гарч ирдэг. Үнэт зүйлээ эрхэмлэдэггүй, хайрладаггүй хуурамч, хямд хүмүүс албан тушаал, албан тасалгааны төлөө яаж амархан худалдагдаж шившиг болж байгааг та нар харлаа. Өмнөх үеийн алдаанаас суралцаж, намаа шинээр байгуулах нь тохиромжтой хугацаа нь бүрдчихлээ гэдгийг улс төр судлаачид онцолсоор байгааг анзаарсан гэж найдаж байна. Сүүлийн үед хэвлэлээр бичээд байгаа шиг Ардчилсан намын залуус намдаа хувьсгал хий. Бүхэл бүтэн тогтолцоог Ардчилсан хувьсгалаар өөрчилж сайн цагийг авчирч чадсан түүх энэ намд байсан юм чинь шинэ үеийн залуус нь одоо нам дотроо хувьсгал хийцгээ. Цаг алдвал одоо байгаа хууччуул, хөгшчүүд чинь ардчиллын үнэт зүйлүүдийг өөр юутай яаж наймаалцаж, ардчиллыг дордуулж, сульдаах гэж үзэхийг үнэндээ таашгүй нь. АН-ын залуус цөөн биш. Ард чинь олон зуун мянган дэмжигчид байна, шинэ үеийн иргэд, залуус ч байна, намаа шинэчил, шинэчил.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш 304.05 төгрөгөөр сулрав DNN.mn

Төгрөг бол үндэсний өв хөрөнгө болохоос цаас биш | News.MN

Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны 7 дугаар сард 3153.03 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 304.05, өмнөх сарынхаас 28.77 төгрөгөөр сулрав.

Түүнчлэн, төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш энэ оны 7 дугаар сард 468.27 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 28.37, өмнөх сарынхаас 1.42 төгрөгөөр суларсан байна.

Харин төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш мөн сард 54.32 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 15.74 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас 1.05 төгрөгөөр чангарсан гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ.