Categories
мэдээ цаг-үе

Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь DNN.mn

Гадаадад буй иргэд ebarimt-аар тусламжийн мөнгөө яаж авах вэ? – tac.mn

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг наймдугаар сард олгох хуваарийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Булган аймагт “Айраг-Наадам” болно DNN.mn

Булган аймагт уламжлал болгон зохион байгуулагддаг “Айраг наадам” энэ сарын 13-14 өдрүүдэд тус аймгийн Сайхан, Орхон сумдын заагт орших Өрмийн цагаан нуурын эрэгт болно.

Уг арга хэмжээний хүрээнд хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, шагайн харваа, айргийн соёлын иж бүрдэл болсон уламжлалт уралдаан наадгай, соёл урлагийн хөтөлбөрүүд, аялал жуучлалын экспо болох юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Нарантуяа: Дарга нар энд байшин босгочихсон л байна. Гэтэл үйлдвэрлэл эрхэлж байгаа эмэгтэй яагаад болохгүй юм DNN.mn


Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгоны зарим иргэд дуучин М.Нарантуяа ( НАРА )-г тосгоноосоо хөөж, “Ялаануудаа аваад манай нутгаас яв” гэж хашхиралдсан тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд гарсан. Үүссэн асуудалтай холбоотойгоор зөгийн аж ахуй эрхлэгч М.Нарантуяа байр сууриа илэрхийлснийг хүргэе.


– Таныг Түнхэлийн иргэд тосгоноосоо хөөх хөдөлгөөн өрнүүлж жагсаал хийж байна гэх юм. Ингэх шалтгаан нь юу байв?

-Монголчууд эрт үеэс хажууд айл ирэхэд цай бариад тосдог, гэр орноо барьж төвхнөхөд нь ч тусалж ирсэн уламжлал бий. Өнөө цагт харин орхигджээ. Энд асуудал үүсгээд байгаа хүмүүс бол миний байшингийн ойр орчимд газар авсан хүмүүс. Зарим нь хашаа байшин ч барьсан. Гэхдээ тэдэнд гэрчилгээ, зөвшөөрөл байхгүй. Эд нар ч зөвшөөрөлгүй газар буугаад хөөгдөж туугдаад л явж байсныг нь мэдэх юм. Миний тухайд хэзээнээсээ л хүнийг зэрэг зиндаа, бэл бэлчингээр нь ялгаж харьцдаггүй зан минь өнөөдөр гай болж байна. Энд хашхираад байгаа хүмүүстэй гэмгүй л нөхөрлөж, хэн хэндээ тус дэмтэй явж ирсэн юм. Намайг энд ирснээс хойш олон хүн Түнхэлийг мэддэг болсон. Аялал жуулчлалын бүс нутаг ч болсон байх. Вагоноор аялж ирсэн хүмүүс эндхийн зах зээлийг тэлж өгч байгаа шүү дээ. Харин надад ийм хариу барьж байна.

-Таны тухайд “Шонхор” зуслангийн газарт хувийн байшин барьсан асуудал дагуулаад байгаа юм биш үү?

-Дарга, цэргүүд бүгд л энд байшин барьж байна шүү дээ. Аж ахуй эрхэлж байгаа эмэгтэй алга дарам газарт байшин барихад юу нь болохгүй байна вэ гэв.


Түнхэл тосгон ы Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнэ: Бусдын эзэмшлийн газарт байшингийн суурь цутгасан М.Нарантуяад сануулах хуудас хүргүүлсэн Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгоны Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнээс тодруулга авлаа.

-Түнхэл тосгонд аж ахуй эрхэлдэг дуучин М.Нарантуяа (Нара)-г нутгийнхан хөөсөн байх юм. Шалтгаан нь юу байв?

-М. Наран туяа Батлан хамгаалах яамны “Шонхор” зусланд зөгийн аж ахуй эрхэлдэг юм. Тэнд хувийн байшин барихаар сууриа цутгаад эхэлсэн. “Шонхор” зуслангийн газарт тэр шүү. Манай зүгээс газраа өөрийн нэр дээр шилжүүлээгүй байж байшин бариад эхлэхэд нь сануулах хуудас өгсөн.

-Тулгар биетэй эмэгтэй рүү нутгийн иргэд бөөнөөрөө дайрч давшиж байгаа үйлдэл нийгэмд шүүмжлэл дагуулаад байна.

-Тийм асуудал болоогүй шүү. Ингэж дэвэргэх хэрэггүй байх. Ойр орчимд амьдардаг хэдэн хүнтэй маргаан үүсгэсэн байх. Энэ газар нутгаас хүн хөөж туух эрх хэнд ч байхгүй. Хөөгөө ч үгүй. Нарантуяагийн тухайд үйлдвэрлэл эрхэлдэг хүн. Үйлдвэрлэл эрхлэгчдийг хөөж туух биш, харин ч дэмжинэ. Харин бусдын эзэмшлийн газарт хувийн байшин барихыг завдсан асуудалд хуулийн хүрээнд ажиллаж, сануулах хуудас л хүргүүлсэн. Хүмүүсийн яриад байгаа шиг хөөж туугаад, янз бүр болсон асуудал байхгүй” гэв.

Categories
мэдээ цаг-үе

Хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх долоо хоногоос 2.3 хувиар буурчээ DNN.mn

Засгийн газар хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх  талаар хуралдана

Улаанбаатар хотод наймдугаар сарын 1-ний байдлаар хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх долоо хоногоос 2.3 хувь, өмнөх сараас 1.9 хувиар буурчээ.

Тодруулбал, зарим гол нэрийн барааны дундаж үнэ өнгөрсөн долоо хоногоос

  • Үхрийн ястай мах /кг/ – 14,710 төгрөг буюу 1.1 хувиар,
  • Ямааны ястай мах /кг/ – 9,764 төгрөг буюу 1.7 хувиар,
  • Хонины ястай мах /кг/ – 12,052 төгрөг буюу 0.1 хувиар,
  • Төмс /кг/ -2,715 төгрөг буюу 33.4 хувиар
  • Бөөрөнхий сонгино /кг/ -4,336 төгрөг буюу 3.6 хувиар,
  • Өндөг /ширхэг/– 462 төгрөг буюу 0.4 хувиар тус тус буурсан байна.

j6in6a_295966419_368613722093643_2804300676423190635_n_x974 Хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх долоо хоногоос 2.3 хувиар буурчээ

Харин нэгдүгээр зэргийн гурилын үнэ 1,476 болж, өнгөрсөн долоо хоногоос 1.3 хувиар өссөн байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Монголын шатарчид VI өрөгт ялалт байгууллаа DNN.mn

Энэтхэгийн Ченнай хотод болж байгаа шатрын 44 дүгээр олимпиадын 5 дугаар өрөгт анхны хожигдлоо амссан Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй баг өчигдөр 6 дугаар тавилд ялалт байгуулав.

Эрэгтэйчүүдийн шигшээ баг Марокко улсын шигшээг 4:0-ээр хуурай хожлоо. Их мастер С.Билгүүн энэ удаа өнжиж бусад нь бүгд ялалт байгуулснаар 188 багаас одоогоор 38 дугаар байрт явна.

Харин эмэгтэйчүүд 6 дугаар өрөгт Норвегийн багийг 2.5:1.5-аар буулган авлаа. Хамгийн туршлагатай шатарчин, их мастер А.Энхтуул энэ удаа өнжиж, түүний оронд нэгдүгээр ширээнд тоглосон ОУМ Б.Баярмаа хожигдсон. Харин манай гурван “Зул”-аас Д.Мөнхзул, Б.Мөнгөнзул нар хожиж Т.Мөнхзул тэнцэв.

Олимпиад өнөөдөр нэг өдөр завсарлаж байгаа бөгөөд маргааш 7 дугаар өрөгт манай эрэгтэй шатарчид Хорватын багтай, бүсгүйчүүд Куба улсын багтай тоглоно.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Тайванийн гурвалжин” DNN.mn

Тайванийн арлыг дайрсан гурвалжин буюу АНУ,БНХАУ, Тайванийн арлын хооронд болж буй сөргөлдөөний цаад нарийн учир нь ийм юм.

Австралийн нэгэн арлын нэгээхэн хэсэг газар яг хууль, журмын дагуу Хятадын мэдлийнх болчихсон нь асуудал эхлэх цэг болов. Гайхаж балмагдсан австраличууд цааш нь “ухаад” үзсэн чинь төр, засагт нь хүртэл Хятадын төлөөлөл ороод суучихсан байх нь тэр. Ингээд жинхэнэ ёсоор түгшүүр зарлагдав. Дэлхийн худалдааны 80 хувийг хангадаг худалдааны далайн зам англи-саксончуудын мэдэлд байгаа мэт харагдавч дээгүүр нь тээвэр хийж буй онгоцнуудын 80 хувь Хятадын мэдлийнх болчихсон байх нь тэр. Энэ нь тээврийн хөлөг өөр улсын далбаатай явж байгаа ч онгоцны эзэн нь хятад хүн гэсэн үг. Хятадууд Африк, Ази бүр Европын зарим улсуудад хөрөнгө оруулж, төлөгдөх магадлал маш бага зээлээр өрийн сүлжээ үүсгэсэн нь бас тодорхой болов. Эдийн засгийн арга буюу хятадын “зөөлөн бодлого” хэрэгжсэн гэсэн үг. Ингээд австраличууд хуулиа өөрчлөн арлаа буцаан авч, улс төрөөс Хятадын төлөөллийг шахан гаргаж Хятад улсад эдийн засгийн дайн зарлав.Монголын нүүрс “хаданд гарч”, оросууд хятадуудад зориулан шинэ уурхай ашиглалтад оруулав.

Хятадын эсрэг эхлүүлсэн Австралийн эдийн засгийн дайнд англи-саксончууд болох АНУ, Канад нэгдэв. Асуудал иймдээ тулсан тул Австралиас гадна Англи, АНУ, Канад, Шинэ Зеланд гэсэн англи-саксончуудын “бүлэг” Европын холбоонд асуудал тавих гэтэл Герман, Франц, Итали гээд Европын голлох улсын олон улс төрч Кремлийн мөнгөтэй холбогдчихсон нь тодорхой болов. Путины найдвартай түншүүд болчихсон гэсэн үг.

Ингээд Европын Холбооноос Англи улс гарч англи-саксончууд нэг талдаа гарч авав.

Оросууд Гүрж, Молдавын газар нутгаас булаан авч жийрэг бүс болгон өөрийн төлөөллийг Украин, Беларусь, Казахстан, Киргиз, Арменд засгийн эрхэд гарган шинэ ЗХУ байгуулах гэж буй нь тодорхой болсон төдийгүй оросууд яваандаа Европын холбоо болон НАТО-гийн газар нутагт өнгөлзөх нь ойлгомжтой байв.

Хятадууд ч зүгээр байсангүй, тус улсаас далайд гарах хамгийн дөт зам болох Мяньмарын ардчилсан төр, засгийг авч хаян цэргийн эргэлт хийлгэв. Хятадууд бас Пакистан, Афганистанд ч нөлөөгөө бэхжүүлчихэв.Энэ нь англи-саксончуудаас гадна Энэтхэгийн дургүйг хүргэв. Хариуд нь Номхон далайг хариуцсан АНУ, Япон, Австрали, Энэтхэгийн цэргийн эвсэл шинээр байгуулагдав. Асуудал ил гарч эхлэв.

Англи-саксончууд даварсан хятадуудтай “хариуцлага тооцох” гэтэл ОХУ хятадуудтай нийлнэ гэдэг нь тодорхой байв. Харин хятадууд хятад хүн учраас оросуудтай нийлэхгүй. Ийнхүү Путины армийг “амьд сүг” болгох зайлшгүй шаардлага үүсч Украины Оросын талын төр, засгийг эсэргүүцсэн “Евромайдан-14” гэх иргэдийн гудамжны эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдаж Оросын төлөөний ерөнхийлөгч Украинаас хам хум зугтан гарч орос эзнийхээ ивээлд очив.Уурлаж бухимдсан В.Путин Украинаас Крымыг салган өөрийн улсад нэгтгэж, Донбассын бүсэд нь дайн эхлүүлэв. АНУ цэргийн хүчээ төвлөрүүлэхийн тулд Исламын ертөнцөөс буюу Афганистанаас цэргээ шууд татав.

Путин Украинд довтолсноор Орос өөрийгөө дэлхийн хоёр дахь армитай гэж сурталддаг нь огт худал болох нь нотлогдож дэлхийд 28-д эрэмбэлэгддэг Украины армид ялагдах нь ойлгомжтой болов.Путин Украиныг денацификаци буюу үндсэрхэг үзэлтэй фашистуудаас нь салгана гэж дайн эхлүүлсэн ч дэлхий нийтийн өмнө Оросын хуурамч багийг хуу татан хаяж, өөрийнхөө фашист төрхийг ил болгон дэлхийд гав ганцаараа үлдэв.Товчоор Оросын арми “амьд сүг” болоход тун ойртож англи-саксончууд хятадуудтай хариуцлага тооцоход саад болох зүйлгүй болж байна гэсэн үг. Гэхдээ Орос, Ираны асуудал нэг талдаа гараагүй байхад АНУ хятадтай дайтахгүй.

Хятад улсын үйлдвэр барууны улсуудаас худалдан авдаг патентууд дээр тогтдог. Мөнгө нь буюу худалдаа нь далайн замаас шууд хамаардаг. Энэ хоёроо алдвал Хятадын эдийн засаг элгээрээ хэвтэж, иргэдийнх нь амьдрал шууд дордоно. Хятад иргэд хэнээр удирдуулж байгаагаа огт тоодоггүй түүхэн уламжлалтай.Харин амьдрал нь доройтонгуут шууд босдог онцлогтой. Иймээс хятад иргэд шиг олон бослого гаргаж байсан нэг ч улс, үндэстэн байхгүй. Энэ бол Хятадын төр, засаг англи-саксончуудтай байлдахгүй байх нэг гол шалтгаан. Нөгөө нэг гол шалтгаан нь цэргийн хүч. Иймээс Хятад АНУ-тай байлдахгүй.

Цөмийн бөмбөгний хувьд АНУ, Англи хоёр тэдний талд буй улсын эсрэг цөмийн бөмбөг хэрэглэх шинж тэмдэг мэдэгдвэл шууд эхлэн цохилт өгнө гэдгээ ил тод мэдэгдэж хиймэл дагуулаас газрын хөрсийг нэвтэлж авсан Хойд Солонгосын удирдлагын цөмийн бөмбөгнөөс хоргодох байрны фото зургийг дэлхий нийтэд дэлгэн харуулсан. Энэ нь Орос, Хятадын удирдлагыг ч хаана, юунд нуугдахыг мэддэг гэдгээ батлан харуулж буй явдал. Яг үнэндээ японы хоёр хотыг цөмийн бөмбөг хэрхэн үнсэн товрог болгосныг байнга харуулаад байдаг нь ултөрчдийг цөмийн дайн гаргуулахгүй гэсэн арга.Японд байнга газар хөдөлдгөөс хүмүүс нь мод, цаасаар хийсэн байшинд амьдардаг байсан учир тэнд 1945 онд ийм аймаар сүйрэл болсон хэрэг. Орчин үеийн цемент цутгаж барьсан хот харин огт өөр зүйл. Иймээс цөмийн бөмбөгтөө тулбал асуудал бүр ч хурдан шийдэгдэнэ гэсэн үг. Харин эвдэрч сүйрсэн АЦС тактикийн цөмийн бөмбөгнөөс илүү аюултай нь үнэн.

Эцэст нь сануулахад, манай хоёр хөрш хоёулаа хүчтэй байхад монголчууд бидэнд ашигтай байсан уламжлалт нөхцөл, байдал энэ хоёр гүрний маш хурдацтай явагдаж буй өнөөдрийн ганцаардалт, маргаашийн бууралт, бутралтаар солигдож байгааг бид зөв ойлгох хэрэгтэй байна. Энэ бол Жо Байден АНУ-ын ерөнхийлөгч болонгуутаа “Орос бидний гол дайсан. Хятад бидний гол өрсөлдөгч. Иймээс бид энэ хоёр улсыг ганцаардуулах бодлого явуулах болно” гэж хэлж байсан ньбиелэгдэж байна гэсэн үг. Шуудхан хэлэхэд, ардчилсан улсуудын ачаар хоёр хөршийн битүү бүслэлтээс монголчууд бид гарч, жинхэнэ ёсоор хөгжих боломж олдож магадгүй байгаа төдийгүй урд, хойд хөршийн монгол үндэстэнд бусдын эрхшээлээс гарах түүхэн алтан боломж бас бий болж байна гэсэн үг. Ерөөс энэ дайны дараа дарангуйлал социализм шиг системийн хувьд устаж ардчилал ч сайн тал руугаа өөрчлөгдөх нь тодорхой. Бас улс болгон хэл,соёлоороо нэгдэж хагарал, тэмцлийн гол шалтгаан устах боломж бүрдэх нь тодорхой. Энэ нь монголчууд өвөг дээдсийнхээ газар нутгийг буцаан авч ядаж л далайд гарцтай болно гэсэн үг. Өнөөгийн монголчууд ардчилсан улсын иргэд. Энэ нь орос, хятад хоёр хуйвалдааны аргаар монголчуудаас монголчуудтай нь хамт хүчээр булаагаад авчихсан газар нутгийг нь ардчилсан монголчуудад эргүүлэн өгөх асуудлыг ардчилсан улсууд зөвшөөрч бас дэмжих өндөр магадлалтай гэсэн үг.

Ирээдүйн Оросын нам, төр, засгийнхан өнөөдөр гадаад улсуудад ажиллаж, амьдарч байгаа бол харин Тайванийн намууд болон ардчилсан тогтолцоо нь Бээжинд шууд буцаан авчирч суулгах бэлэн хүч юм. Иймээс АНУ тэргүүтэй англи-саксончууд Тайванийг хамгаалж, Бээжинг бут ниргэх гэж хичээсээр байх болно.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ цаг-үе

Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар дуу цахилгаантай бороо орно DNN.mn

Дуу цахилгаантай бороо орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө, маргаашдаа Хэнтийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар усархаг дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2022 оны 08-р сарын 03-ны 20 цагаас 08-р сарын 04-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 15-20 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 33-38 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

Categories
мэдээ цаг-үе

Макс молл их дэлгүүрээс Ахуй үйлчилгээний уулзвар хүртэлх замын зүүн урсгалыг хаана DNN.mn

2022 оны зам засвар, арчлалтын хүрээнд С.Амарсанаагийн гудамж буюу Макс Молл их дэлгүүрийн баруун талын уулзвараас Ахуйн үйлчилгээний уулзвар хүртэлх авто замын засвар, шинэчлэлийн ажил зургаадугаар сарын 25-нд эхэлсэн. Тус замын хоёр урсгалыг ээлжлэн хааж, хучилтын ажил гүйцэтгэхээр төлөвлөсөн юм.Тодруулбал, баруун талын урсгалыг өнгөрсөн амралтын өдрүүдээр хааж, хучилт хийсэн. Харин зүүн талын урсгалын зорчих хөдөлгөөнийг энэ баасан гарагийн шөнө буюу наймдугаар сарын 6-ны 00:00 цагаас наймдугаар сарын 8-ны 06:00 цагийн хооронд хязгаарлан, хучилт хийх гэж байна. Замын хөдөлгөөн хязгаарлах хугацаанд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг хучилтын түвшинд тааруулж, асфальт бетон хучилтыг хүчитгэхийн дээр замын тэмдэг тэмдэглэгээ хийх юм.

Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Баярсайхан: Өөрсдийнхөө л төлөө хөдөлмөрлөөд төрийн шагнал авч байгаа улс бол урлагийнхан шүү DNN.mn

Найруулагч Соёлтын Баярсайхантай ярилцлаа.


-Орон нутагт урлагийн хөгжил ямар байна вэ. Аймгуудын ойгоор хотоос зохиолын дуучид очоод л дуулж байгаа харагдах юм. Сум орон нутгийн уран бүтээлчид ажилгүйдээд байх шиг.

-Миний тухайд сүүлийн 20 орчим жилийн хугацаанд орон нутгийн театруудад найруулагчаар ажиллаж байна. Хотод том яриад бүлтэрч сууснаас хөдөө орон нутгийн театруудыг хөгжүүлье гэж санасан юм. Олон ч театрыг босгож амжилтад хүргэсэн. Орон нутагт уран бүтээлчээ дэмжих тал дээр асуудалтай шүү. Мөнгөний ажил гарахад л хотоос байдаг л нэг зохиолын дуучдыг дуудчихна. Өнөө хэд нь ам барьж үзэгчдийг доромжилно. Тэднийгээ тансаг буудалд буулгаж, дээд зэргийн хоолоор дайлна. Бүр онгоцоор авчирна гээч. Хотын хэдэн зохиолын дуучдыг ингэж эрхлүүлдэг байж орон нутгийн уран бүтээлчдээ дуулуулаад цэвэр усны ч мөнгө өгөхгүй. Мөнгөгүй юм болоход л хөдөөний хэдэн дуучдаа өмнөө барина. Аймгийн ойгоор ч юм уу төсөв, мөнгөтэй юм болоход орон нутгийн хэдээсээ нүүр буруулна. Ийм байж болохгүй. Хотын ам барьдаг дуучдаас хэд дахин илүү дуучид орон нутагт бий. Олон аймагт найруулагчаар ажилласны тухайд үүнийг нэрлэж ч болно. Оготоны нүхэн дэх сувд гэдэг шиг дуучид орон нутагт байдаг юм шүү. Ийм хүмүүс байхад л

аймгуудын ой болоход хотын нөхдүүд ирээд хамаг төсөв самраад алга болно. Нутаг орны соёл урлагийн төлөө махаа зулгааж байгаа хэд нь таван төгрөггүй үлддэг. Бодит нөхцөл байдал товчхондоо ийм байна.

-Ийм жишиг урлагт хортой биз.

-Хамгийн хортой зүйл энэ. Жишээ татаад хэлье л дээ. Тэр Сэвжидийн Сүхбаатар гэж нөхөр байна. Төрийн шагналаараа далайлгаж олон аймгийн наадмын төсвийг самарсан.

Сэлэнгэ аймгаас л гэхэд 200 орчим сая төгрөг аваад “Буур хээрийн домог” гэж нэг юм хийсэн. Үүнийгээ жаахан өөрчлөөд л Хөвсгөлд авч очоод хэдэн сая төгрөг авчихаж байгаа юм. Одоо Сэвжидийн Сүхбаатарыг салахгүй дагадаг байсан н.Ганболд гэж нөхөр учиртай гурвыг Хэнтий, Говь-Алтай, Зүүнхараад яг ижилхнээр тавьж байгаа юм. Би ч шууд өөрт нь хэлсэн. Сүүлийн жишээ гэхэд л Хөвсгөлийн наадам байна. “Херо” Баатар компьютерт хэдэн зохиолын дуучдын клипийг суулгаж цацаад л 80 сая төгрөг авч байгаа юм. Тэр бид хоёр найруулна гэж ямар баас нь байх вэ дээ. Хөвсгөлийн наадмын урлагийн үзүүлбэр хог болсон. Бүгд хэлнэ. Энэ мэтээр танил тал, нам, арын хаалгаар Монголын урлагийг сүйрүүлж байна. Урлаг бол шинжлэх ухаан. Бид бол тархины “мэс засал” хийх ёстой улс байхгүй юу. Одоо ч тэгээд хэлбэр хөөдөг болж дээ.

Хүмүүс тэгээд оршуулга болж байхад л эмгэнэхгүй, ямар машин явж байгааг нь хардаг болж. Lexus 570 явж байвал сайн оршуулга гэх хандлагатай. Урлаг өөрөө агуулга байх ёстой. Үүнийг танил тал, намаар сүйрүүлж байгаатай эвлэрч чадахгүй. Аймаг орон нутгийн Засаг дарга нарт хандаж хэлэхэд, баяр наадмаар хотын дуучдыг авчирч хамаг төсвийг тэдэнд зарцуулж, орон нутгийн уран бүтээлчдээ үнэгүйдүүлэхээ боль. Хотын зохиолын дуучдад ингэж пялдганадаг заваан зангаа хая. Төсөвгүй юманд болохоор орон нутгийн театрын уран бүтээлчдээ залхтал явуулна. Нэг төгрөг ч өгөхгүйгээр тэр шүү. Хотын дуучид ирэхэд хөл алдаад л бурхан шиг тахиад байдаг тэнэг хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Нөгөө хэд нь албатай юм шиг өлөнтөөд л явна. Нэр нүүрээ бод л доо. Та нар улс эх орны төлөө биш, хувийн эрх ашгийн төлөө л яваа улс шүү. Албатай юм шиг ялархахаа болих хэрэгтэй. Өөрсдийнхөө л төлөө хөдөлмөрлөж байж төрийн шагнал авч байгаа улс бол урлагийнхан шүү. Олсон орлогоо та нар улсад өгдөггүй биз дээ. Өөрсдөө л авдаг. Өөрсдийнхөө төлөө хөдөлмөрлөж байж бусдад ялархаад юм нэхээд байж таарахгүй шүү, хөдөлмөрийн баатруудаа.

Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм, дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

Дуу цахилгаантай аадар бороо орно

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи шөнөдөө зүүн өмнөөс, өдөртөө өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр үргэлжилсэн бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун хойноос, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Aлтайн уулархаг нутгаар 0-5 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө нутгийн баруун хагаст сэрүүсэж Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 11-16 градус, Алтайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр голын хөндийгөөр 17-22 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын талын нутгаар 30-35 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.