Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 123 жолооч согтуугаар жолоо барьж, 157 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Majority of drivers wrongly judge drink-drive limit | RAC Drive

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1650, хулгайтай холбоотой 24, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 98, гэмт хэргийн шинжтэй 72 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 123, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 124, хүний биед халдсан 89, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 63, эрүүлжүүлэх байранд хоносон 157, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 96 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ цаг-үе

Эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд 242.651 хүн хамрагджээ DNN.mn

ХУУЛЬ: Хавдрын эрт илрүүлэг, оношилгоонд үнэгүй хамрагдах иргэд эхлээд  өрхийн эмнэлэгтээ хандана

Энэ оны тавдугаар сарын 1-нээс эхлээд орон даяар халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг хэрэгжүүлж байна.

Өнөөдрийн байдлаар эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд нийтдээ 242.651 хүн хамрагдсан байна.

Categories
мэдээ нийгэм

Хөнгөлөлттэй эмийн цахим жор бичих шинэчлэгдсэн журам ирэх сараас хэрэгжинэ DNN.mn

Arslan.mn - Мэдээний хаан

Хөнгөлөлттэй эмийн цахим жор бичих журмыг шинэчилжээ. Ингэснээр 9-р сарын 1-нээс эхлээд дөрвөн ангиллын эмийг шат шатны эмнэлэгийн эмч нар журамд заасны дагуу өвчтөнд бичиж өгөх боломж бүрдэж буй. Өмнө нь зөвхөн өрх, сум, тосгоны буюу анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч нарын бичсэн эмийг хөнгөлөлттэй олгодог байсан. Тэгвэл өнгөрсөн онд Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж бүх шатны эрүүл мэндийн байгууллагын эмч хөнгөлөлттэй эмийн цахим жорыг бичих боломжтой болжээ.

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМИЙН ЦАХИМ ЖОР БИЧИХ ЭРХТЭЙ ЭМЧ

  • Өрх, сум, тосгоны ЭМТ, клиникүүд А, В ангиллын эм
  • Нэгдсэн эмнэлэг
  • Хэвтрүүлэн эмчлэх ортой клиник
  • Амаржих газар, тусгай эмнэлгүүд С ангиллын эм
  • Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг D ангиллын эм

Орон нутгийн хувьд орон зай, ажиллаж байгаа хүний нөөц гээд нөхцөл байдлыг харгалзан үзэж, хөнгөлөлттэй эмийн цахим жорыг зарим тохиолдолд заавал аймгийн эмнэлэг рүү явах шаардлагагүй байхаар зохион байгуулалт хийх боломжтой гэлээ.

2021 оны эцсийн дүнгээр 2.3 сая даатгуулагч давхардсан тоогоор 60.7 тэрбум төгрөгийн эмийн хөнгөлөлт эдэлжээ.

Categories
мэдээ нийгэм

“Даншиг наадам-Хүрээ цам 2022” наадамд бөхчүүдийг өнөөдөр 18:00 цаг хүртэл бүртгэнэ DNN.mn

Даншиг наадам-Хүрээ цам 2022” наадам ирэх наймдугаар сард болно | Mand.mn

“Даншиг наадам-Хүрээ цам 2022” ирэх амралтын өдрүүдэд буюу наймдугаар сарын 6,7-ны өдрүүдэд Хүй долоо худагт болно.

Тус наадамд зориулсан 256 хүчит бөхийн барилдаанд барилдах бөхчүүдийн бүртгэл өнөөдөр 10:00-18:00 цагийн хооронд Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хорооны спорт зааланд болоод хаагдана.

Бүртгүүлэх бөхчүүд өөрийн биеэр, даншгийн цолтой бөхчүүд цолын үнэмлэхтэйгээ очиж, мандат авах юм Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.

Бүртгэл Бичил хорооллын зам дагуу Хүрээ дээд сургуулийн замын урд тал, 40 дүгээр сургуулийн ард болох бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 95456121, 90098082 дугаарын утсаар авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Таван ханатай гэр шатаж 70 настай иргэн амиа алджээ DNN.mn

Таван ханатай гэр шатаж, нэг иргэн амиа алджээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Зүүн-Алтан Өлгий”-ийд гэр шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр буюу наймдугаар сарын 3-ны өдрийн 09:11 цагт өгчээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн 63 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход иргэн М-ын 5 ханатай гэр, 3х5 метрийн амбаар шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан байна. Гал түймэрт К /70 настай, эрэгтэй/ өртөж нас баржээ.

Categories
мэдээ нийгэм

АН-ын залуус ХҮН намаар дамжин МАН руу нүүж байна DNN.mn

Монгол түмний эрх ашгийн төлөө АН хүчтэй сөрөг хүчин байх ёстой. Даанч энэ үүргээ 2020 оны сонгуулиас хойш умартсан. Хоорондын зодоон цохион, хов жив, хэрүүл нь ч туйлдаа хүрч ёроол руугаа унав. Яг үнэндээ АН-ын зөрчилдөөн бол хувь хүн, бүлэглэлийн ашиг сонирхолын л тод илрэл. Энд үзэл баримтлалаараа ялгараад байгаа гэдэг нэр томьёо зүгээр л халхавч. Иймд АН гэх туган дороо буцаж бүтэн болъё гэвэл “ах нар”-ын хүслээс хамаарах болчихлоо.

АН-ын сунжирсан хэрүүл, талцал юунд хүргэхийг тэд мэдэхийн дээдээр мэдмээр юм, уг нь. Энэ намд итгэл үнэмшил, үзэл баримтлалаараа нэгдсэн намын жирийн гишүүд, идэвхтэн дэмжигчид эргэж буцахааргүй болтлоо залхчихжээ. Олон үйл явдлаас тод харагдах болов. Долдугаар сарын эхээр чуулсан намын их хурлын дараа хэсэг залуу өөр нам сонгосон сурагтай. С.Эрдэнийг хурлын индэр дээр байхад нь зодож нүдсэн асуудлыг харсан тэд “АН хурлаа ч хийж чадахаа байлаа. Цаашид энэ намд зүтгэх итгэл найдвар нурлаа. Хүний эрх, ардчиллын амин сүнс болсон нам маань өөрөө үзэл баримтлалаасаа ухарч байна. Хурлын үеэрээрээ нэгнээ балбаж, хүний эрхийн ноцтой зөрчил үйлдлээ. Эдний тэмцэл хэзээ ч дуусахгүй юм байна” гэж өөр хоорондоо ярилцаж тохиролцоод намын батлахаа “чулууджээ”. Ингээд зогсохгүй ХҮН-д элсэхээр шийдсэн гэлцэх. МАН-ын санхүүжилттэй ХҮН үзэл баримтлалаа баруун төвийнхөөр сольж, өнгөө өөрчилсөн. Үүгээрээ ХҮН бол АН-ын байр суурийг булаацалдаж байгаагаа зарлачихав. Тиймээс АН-ын аль өнгөтэй, өөдтэй гэсэн болгоныг өөртөө хялбархан урвуулж чадна. АН ч арчаагүй байдлаасаа бол потенциаль сайтай лидерүүдээ алдаад дуусч мэдэхээр байна.

Өөр нэг жишээ ч байна. АН-ын шинэ үеийн оюуны чадамжтай залуусын төлөөлөл болсон Б.Дөлгөөн гэдэг залуу МАН-д орсноо хэвлэлд өгсөн ярилцлагаараа тодотгосон байна лээ. Үндэсний хөгжлийн газрын дэд даргаар ажиллаж байсан тэрбээр сүрхий сийрэг толгойтой нэгэн. Эдийн засагч мэргэжилтэй, гадаад, дотоодын коллежид амжилттай суралцаж, АНУ-ын Харвардын их сургуулийг дүүргэсэн. Хөрөнгө, санхүүгийн байгууллагуудад менежерээс удирдах албан тушаал хүртэл хашиж байсан ажлын арвин туршлагатай. Анх түүнийг улс төрд хөтөлж оруулсан хүн бол Н.Алтанхуяг гэлцдэг. Тэрбээр Ерөнхий сайд байхдаа Б.Дөлгөөнийг дэргэдээ авчирч, зөвлүүлж байв. Одоо тэрбээр “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”-ийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байна. МАН түүний мэдлэгийг улсынхаа хөгжлийн төлөө зориулахад том боломж олгосон учраас эрх баригч хүчний намыг сонгосон гэнэ лээ.

АН-ын хамгийн том алдаа бол шинэ залуу үеэ усалж, тордож чаддаггүй байдал. Дэргэд нь МАН дараагийн үеэ маш сайн бэлдэж, гаргаж ирдэг. Одоогоос долоо, найман жилийн өмнө залуучуудаа өндөр хөгжилтэй орнууд руу явуулж, намын зардлаар сургаж байв. Тод жишээ нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байна. Түүнтэй нэгэн үед явсан 80-аад оныхон одоо яам, тамгын газарт газрын дарга, ТНБД гээд удирдах албан тушаалд сууж байна. Гэтэл АН-ын байгаа царайг хар даа. Засаглаж байх үедээ Удирдлагын академид суралцсан залуусынхаа тал зардлыг дөнгөн данган даасан. Одоо тэд үсрээд л аймаг, сумдын засаг дарга хийж байх жишээтэй. Арай дөмөгхөн боловсролтой, олон хэлтэй, оюунлаг залуус нь намаасаа дайжих боллоо. АН-ынхан минь учир зүйгээ олж, бушуухан аль нэг талдаа гарахгүй бол шинэ цагийн сэхээтнүүдээ алдаад дууслаа шүү дээ. Төд удахгүй гашуун үнэнтэйгээ нүүр тулж, толгой руугаа шаах вий.

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Омикроны ВА5 хувилбарын тархалт есдүгээр сарын эхэн үед оргилдоо хүрэх тооцоолол гарсан DNN.mn

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангаж байгаатай холбоотойгоор Эрүүл Мэндийн Яам, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн тандалтын багийн судалгаа, нөхцөл байдлын үнэлгээтэй танилцлаа.

Сүүлийн өдрүүдэд манай улсад КОВИД-19-ийн BA5 вирус өргөн тархаж байна. Энэ хувилбарын нууц үеийн хугацаа 2.4 хоног байна. Наймдугаар сарын сүүл есдүгээр сарын эхний үед халдварын тархалтын оргил үе таарна гэж тооцож байна. Тандалтын багийн судалгаагаар халдвар авсан иргэд

  • Гэр бүлийн орчноос
  • Ажлын байрнаас
  • Олон нийтийн газраас халдвар түгээмэл авсан байна.

Хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхээр боловсролын байгууллагын орчноос халдвар авах эрсдэл нэмэгдэх хандлагатай байна гэлээ. Нийт өвчлөлийн 19.1 хувийг хүүхдүүд эзэлж байна.

Халдвар авсан хүүхдүүдийг насны бүлгээр нь ангилж үзвэл

  • 27.2 0-4 нас
  • 44.6 5-11 нас
  • 19.7 12-15 нас
  • 8.4 16-17 нас байна.

Өөрөөр хэлбэл, дархлаажуулалтад хамрагдаагүй насны хүүхдүүдийн өвчлөл 70 гаруй хувьтай байгаа юм.

Манай улсын тухайд наймдугаар сарын 1-нээс 5-11 настай хүүхдүүдээ дархлаажуулж эхлээд байна. Улсын хэмжээнд 5-11 насны 500 мянга орчим хүүхэд байдаг. 302 мянган хүн тун буюу 150 мянган хүүхдийг бүрэн тунд хамруулахаар Файзер вакциныг татан аваад байна. Тун хоорондын зай 30 хоног байна. Дархлааны тогтоц 90-ээс дээш хувьтай байгааг олон улс мэдээлж байна.зураг
зураг
зураг
зураг

Categories
гадаад мэдээ

АНУ-ын Сенатын танхим Финланд, Шведийг НАТО-д элсүүлэхийг дэмжлээ DNN.mn

File:Swedish and Finnish flag flying in front of Ikea Raisio, Finland.jpg -  Wikimedia Commons

АНУ-ын Сенатын танхим Умард Атлантын цэргийн эвсэл (NATO)-ийг өргөжүүлэх протоколыг соёрхон батлах тухай тогтоолыг баталлаа. Ингэснээр Швед, Финланд улсууд цэргийн эвсэлд нэгдэхэд нэг алхам ойртож буй.

Ерөнхийлөгч Жо Байден дээрх тогтоолыг Сенат баталсныг сайшааж, Швед, Финландыг NATO-д элсүүлэх тухай баримт бичигт гарын үсэг зурж, ойрын хугацаанд эвсэл рүү илгээхээ мэдэгдлээ.

Швед, Финланд улсууд 2022 оны 5 дугаар сарын 18-нд эвсэлд нэгдэх хүсэлт гаргасан ч Туркийн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Хожим 6 дугаар сарын сүүлээр Мадридад болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган, Финландын Ерөнхийлөгч Саули Ниинистэ, Шведийн Ерөнхий сайд Магдалена Андерссон, Умард Атлантын эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг нар хэлэлцээ хийж, хоёр улсыг NATO-д элсүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Гэхдээ шинэ гишүүн элсүүлэх асуудлыг эвслийн бүх гишүүн орнууд соёрхон батлах ёстой.

Categories
мэдээ нийгэм

НБОГ: Шар өвсний түймрээс сэргийлж, хашааныхаа өвсийг хадахыг уриалж байна DNN.mn

Нийслэлийн Байгаль орчны газар

Жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрөөс зургаадугаар сарын 10-ны өдөр, есдүгээр сарын 20-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилттай буюу “Түймрийн аюултай үе” гэж үздэг.

Ой хээрийн түймрийн 99% нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байдаг. Энэ үед хашааны шар өвс шатаах нь ойн түймэр гарах хамгийн өндөр эрсдэл үүсгэдэг. Харин шар өвсөө хадаж авч цэвэрлэх нь хамгийн зөв бөгөөд аюул, эрсдэлгүй арга юм.

Иймд зуслан ногоон бүсэд суурьшиж байгаа иргэд, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд хашааныхаа шар өвсөө түүж, хадаж, цуглуулж, зориулалтын хогийн цэгт хаяж, намрын шар өвсний түймрээс урьдчилан сэргийлж, байгаль орчныг хамгаалахад идэвхтэй оролцохыг Нийслэлийн байгаль орчны газраас уриалж байна.

Categories
мэдээ цаг-үе

Ковидын 372 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Г.БАТБААТАР: Халдвар авсан иргэдийн 80 ГАРУЙ ХУВЬ НЬ эмнэл зүйн шинж тэмдэг  илэрснээс 10 хоногийн дараа АЯНДАА ЭДГЭРНЭ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 372 тохиолдол илэрлээ. Үүний 157 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.

Улмаар Монгол Улсад бүртгэсэн коронавируст халдварын тоо 954305 боллоо. Халдварын шалтгаант нас баралт 2121 болов.