Categories
мэдээ нийгэм

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн талаарх ээлжит хэлэлцүүлэг боллоо DNN.mn

Тархины үхэлтэй 1 донороос 8 хүнд эрхтэн шилжүүлэн суулгаж амьдрал бэлэглэх  боломжтой | Peak News

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны тогтоолоор Эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсгээс өнөөдөр /2022.08.04/ Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, хүний эрхийг дээдэлсэн, аюулгүй байдлыг хангасан, ялгаварлан гадуурхалгүй, авлигагүй, сайн дурын, хүмүүнлэг, энэрэнгүй байх үндсэн зарчмыг баримталсан хуулийн төсөл боловсруулахын төлөө Ажлын хэсгээс онцгой анхаарч ажиллаж буйг тэмдэглээд эрүүл мэндийн байгууллагуудын эмч, мэргэжилтнүүд маань идэвх санаачлагатай ажиллаж буйд талархлаа илэрхийлсэн.

Уг хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Улсын нэдүгээр төв эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн удирдлагууд болон Монголын эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбоо, эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах багийн эмч мэргэжилтнүүд оролцов.

Хэлэлцүүлгээр Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн зүйл, заалт бүрийг нэг бүрчлэн хэлэлцэж, төсөлд эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүдийн саналыг тусгахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Нийтэлсэн: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Categories
мэдээ нийгэм

Долдугаар сард зөрчлийн хэргийн гаралт 38.9 хувиар буурсан байна DNN.mn

Прокурор, хууль сахиулах байгууллагын алба хаагч үйлдсэн эрүүгийн  хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ

Улсын хэмжээнд долдугаар сарын байдлаар 131,515 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сараас 38.9 хувиар буурчээ. Нийт зөрчлийн хэргийн

  • 62.2 хувь нь нийслэлд
  • 37.8 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Түүнчлэн зөрчлийн хэргийн 99.1 хувийг Цагдаагийн байгууллага, 0.1 хувийг Мэргэжлийн хяналт, 0.02 хувийг Онцгой байдал, 0.7 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж шийдвэрлэжээ.

Дээрх хугацаанд 129,990 хүн, 224 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн ба өмнөх сараас шийтгэл оногдуулсан хүн 39 хувиар, хуулийн этгээд 33.5 хувиар тус тус буурчээ.

Зөрчил үйлдсэн хүмүүсийн 80.1 хувь нь эрэгтэй, 19.9 хувь нь эмэгтэй байгаа бол 65.3 хувь нь 26-45 насныхан байна.

Долдугаар сард үйлдэгдсэн зөрчлийг зургаадугаар сартай харьцуулбал,

  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 40.5 хувь
  • Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 31.7 хувь
  • Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 59 хувь
  • Танхайрах зөрчил 59.5 хувь
  • Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 20.3 хувь
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 60.8 хувиар
  • Хулгайлах зөрчил 64.4 хувиар тус тус буурсан байна.
зураг

Categories
мэдээ нийгэм

Сургууль, цэцэрлэгийн элсэлттэй холбоотой авлигын мэдээллийг 110 утсанд хүлээн авна DNN.mn

Зөвхөн гар утсаараа л хийж болох 'санаанд оромгүй' 9 зүйл | Ublife

Засгийн газрын энэ сарын 3-ны өдрийн ээлжит хуралдаанаар боловсролын салбар дахь авлигатай тэмцэх, түүнийг таслан зогсоох үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэлээ.

2022-2023 оны хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбогдуулан сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар хамран сургах тойргийн бус харьяаллын хүүхдүүдийг хувийн ашиг сонирхлын үндсэн дээр элсүүлэн авдаг явдлыг таслан зогсоох, цэцэрлэгийн хүртээмжийг адил, тэгш түвшинд хүргэх шаардлагатай.

Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар авлигатай тэмцэх Засгийн газрын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй албан тушаалтнууд. Доод, дунд шатанд байгаа авлигыг таслан зогсоох цаг тулж ирсэн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сэтгүүлчдэд мэдээлжээ.

Авлигатай тэмцэх газрын гомдол, мэдээлэл хүлээн авах 110 тусгай дугаарын утсаар сургууль, цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой авлигын асуудлаар гомдол, мэдээллээ ирүүлэхийг иргэдэд уриалж байна.

Эх сурвалж: АТГ

Categories
гадаад мэдээ

Тайбэйн нисэх онгоцны буудал 40 орчим нислэгээ цуцалжээ DNN.mn

Дэлхийн хамгийн том нисэх онгоц туршилтын нислэг үйлдэв | News.MN

Хятадын Ардын чөлөөлөх армийн томоохон хэмжээний цэргийн сургуулилалт Тайванийн эргэн тойронд эхэлсэнтэй холбогдуулан Тайбэй хотын Таоюань нисэх онгоцны буудал пүрэв гарагт 40 орчим нислэгээ цуцалжээ.

Энэ тухай лхагва гарагт Тайванийн “Жунши Синьвэньван” сонин агаарын тээврийн салбарын эх сурвалжаас эш татан мэдээлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын Ардын чөлөөлөх армийн сургуулилалтууд Тайванийг дайран өнгөрдөг олон улсын маршрутыг хааж, арлын агаарын хөдөлгөөнд ихээхэн нөлөөлсөн байна. Үүнтэй холбоотойгоор нислэгийн хуваарьт зохицуулалт хийжээ.

Categories
мэдээ нийгэм

Европт сармагчны цэцэг өвчний тохиодлын тоо 16 мянгад дөхжээ DNN.mn

САРМАГЧИНГИЙН ЦЭЦЭГ ӨВЧНИЙ ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

Европын 38 улс орон, бүс нутагт сармагчны цэцэг өвчний 15 926 тохиолдол бүртгэгдээд байна гэж Европын өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төв (ECDC) мэдээлжээ.

Хамгийн олон тохиолдол 31-40 насныхан (41 хувь), эрэгтэйчүүдийн дунд (99.1 хувь) бүртгэгджээ. Халдвар авсан хүмүүст ихэвчлэн тууралт гарах (94.8 хувь), халуурах, ядрах, булчин өвдөх, жихүүдэс хүрэх, толгой өвдөх (65 хувь) шинж тэмдэг илэрчээ.

399 хүн (5.6 хувь) эмнэлэгт хүргэгдсэнээс 150 нь хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байсан байна. Үүнээс гурван өвчтөн эрчимт эмчилгээний тасагт шилжиж, хоёр нь нас баржээ. Халдварын 41 тохиолдол нь эмнэлгийн ажилчдын дунд бүртгэгдсэн ч мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбоотой халдварын талаар мэдээлэл ирээгүй байна.

Categories
мэдээ нийгэм

АТГ-т ирж буй гомдлын ихэнх нь тусгай зөвшөөрөл, тендер, худалдан авах ажиллагаатай холбоотой DNN.mn

Авлигатай тэмцэх газар | АТГ

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь долоодугаар сарын 25-29-нд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 48 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүлжээ. Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 73.2 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөл, тендер, худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол давамгайлсан байна.

Мөн өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 157 дуудлага хүлээн авчээ.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ Тайванийн эргэн тойронд өргөн хүрээтэй цэргийн сургуулилалт хийж эхэллээ DNN.mn

Хятад улс Тайванийн хоолойд цэргийн сургуулилалт хийж эхлэв | News.MN

Хятадын чөлөөлөх арми Тайванийн эргэн тойронд урьд өмнө байгаагүй өргөн хүрээтэй цэргийн сургуулилалт хийж эхэллээ. Бээжингийн эсэргүүцлийг үл харгалзан АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайвань аралд айлчилсан нь цэргийн сургуулилалт эхлэх гол шалтгаан болсон юм.

Хятадын төв хэвлэлийн мэдээлснээр Тайвань орчмын зургаан бүсэд хийх цэргийн сургуулилалт орон нутгийн цагаар өнөөдөр үд дунд эхэлсэн бөгөөд наймдугаар сарын 7-ны өдөр хүртэл үргэлжлэх болно. Энд “J-20”, “J-11” загварын сөнөөгч онгоцууд, стратегийн бөмбөгдөгч онгоц болох “Н-6К”, “052D” төслийн эскадрын мина зөөгч онгоц, “056А” загварын корветүүд, ойрын тусгалтай “DF-11” баллистик пуужин, дуунаас хурдан зэвсгийн “DF-17” цогцолборыг ашиглах аж.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар: Ганц бие залуусын чуулга уулзалт 40-өөс доош насныханд нээлттэй DNN.mn

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.АМГАЛАНБААТАР: Би Сутай хайрханы тахилгад  сумын удирдлагуудыг тарваганы тулам авчир гэж үүрэгдээгүй

Говь-Алтай аймгийн
Засаг дарга О.Амгаланбаатартай ярилцлаа.


-Интернэт орчинд “ГовьАлтай аймагт ганц бие
залуусын танилцах уулзалт
болно” гэх мэдээлэл газар
авч байна. Хэзээ, ямар
учиртай уулзалт болох гэж
байна вэ?

-Энэ сарын 12-14-ний
өдрүүдэд Говь-Алтай аймгийн
төвд цаашлаад Дөргөн нуурт
“Алтайн залуус” чуулга
уулзалт болно. Уулзалтын
эхний өдөр бүтэн эмчийн
үзлэгтэй, хоёр дахь өдөр
сургалттай, дараагийн өдөр
нь баг болж тоглоом тоглож,
чөлөөт уулзалт хийнэ.

-Яагаад ийм уулзалт
хийхээр болов?

-Охид нь Их сургуульд
явчихдаг, залуучууд нь хөдөө
үлддэг. Хөдөөний залуус
хаягдаж байна. Иймээс залуусын чуулга уулзалт хийж
л залуучуудыгаа дэмжье
гэж зорьсон юм. Хөдөө
орон нутгийн хамгийн чухал
асуудал иргэдийн эрүүл мэнд.
Ялангуяа залуучуудын эрүүл
мэндийн асуудал нэгдүгээрт
байгаа юм. Цусны даралт
ихсэх, хоол боловсруулах
замын өвчлөл, хорт хавдар
гэх мэт өвчин залуужиж
байна. Залуусыг эрүүл
мэндийн үзлэгт хамруулах нь
уулзалтын нэгдүгээр зорилго.
Хоёрдугаарт, манай аймаг цус
ойртолтоор улсдаа хамгийн
өндөр байдаг. Зургаа болон
түүнээс доош үедээ гэр бүл
болсон хүн олон байдаг. Ийм
учраас эхний ээлжинд ГовьАлтайн залуус цаашлаад
Баянхонгор, Завхан, Ховд
аймагтай хамтарч уулзалт
хийх санаатай байна. Миний
хувьд Говь-Алтай аймгийн
Засаг даргаар хоёр дахь
удаагаа сонгогдон ажиллаж
байна. Аймгийнхаа хөдөөний
86 багаар явж иргэдтэй
уулзаж, санал бодлыг нь
сонсдог. Малчны хотонд
очоод эмчийн үзлэг хийхэд 20
настай залуус цусны даралт
ихсэх өвчтэй, 30 настай залуус
бараг 10 гаруй жил эмнэлгийн
үйлчилгээнд огт хамрагдаагүй
байх зэрэг эмнэлгийн наад
захын үйлчилгээ тэдэнд
хэрэгтэй байна.
Үүнээс шалтгаалж ГовьАлтай аймаг хорт хавдраар
улсын дунджаас өндөр байна.
Суурь өвчнүүд маш ихээр
илэрсэн. Хөдөө багаар явах
эмчийн үзлэг оношилгоог
тогтмолжуулж байгаа. Монгол
Улсын хувьд хүнийхээ эрүүл
мэнд, хувь хүний хөгжил тал
дээр огт анхаараагүй.

– Уулзалтад хэдээс
хэдэн насныхан оролцох
боломжтой вэ?

-40-өөс доош насны гэр
бүл зохиогоогүй бүх залуус
оролцож болно. Өчигдрийн
(2022.08.02) байдлаар 300
гаруй хүн бүртгүүлсэн байна.
Одоо 500, 600 хүрч байгаа
байх. Бүртгэл 10-нд хааж,
арга хэмжээ 12-ны өдрөөс
эхэлнэ.

– Уулзалтад нийт
хэдэн хүн хамруулахаар
төлөвлөсөн бэ?
-Хэд ч хамаагүй, бүртгүүлсэн бүх залуусыг хамруулна. Зөвхөн эрүүл мэндээс
гадна гэр бүл төлөвлөлтийн
асуудал орхигдсон. Эмэгтэй
хүн маш цөөн, арван залуу
ирэхэд нэгээс хоёр нь эмэгтэй
байдаг. Хөдөө орон нутагт
байгаа залуусын хүйсийн
харьцаа алдагдчихсан. Иргэдтэй уулзахад залуучуудыг
хоорондоо танилцах, уулзах
бололцоог хангаж өгөөчээ гэх
санал ч ирдэг.

– Уулзалтад ямар
сургалтууд орох вэ?

-Малчин залуусын дийлэнх
хувь нь дунд ангиасаа
сургуулиас гарсан байдаг.
Эхлээд бүртгүүлсэн бүх
хүнийг нарийн мэргэжлийн
эмчийн үзлэгт хамруулж,
шаардлагатай зөвлөгөөг өгнө.
Гэр бүл төлөвлөлт, мал аж
ахуйгаа үр ашигтай, хувийн
бизнесээ хэрхэн сайжруулах
талаар мэргэжлийн эдийн
засагчдаар зөвлөгөө өгүүлнэ.
Дараа нь хувь хүний үнэт
зүйл, хүн байхын мөн чанар,
цус ойртолт, ургийн бичиг
хөтлөлт, нөхөн үржихүйн
талаар сургалт явагдана.
Танин мэдэхүй, хөгжих тал
дээр сургалт явагдана. Үүний
дараа Дөргөн нуурын жуулчны
баазад чөлөөт арга хэмжээтэй.
Хөдөө орон нутаг, аймгийн
төвд байдаг залуус хоорондоо
танилцаж сургалтад сууж
мэдлэг мэдээлэл авна л гэсэн
үг юм. Залуус бүгд амьдрал
зохионо, бизнес хийнэ,
ажиллана шүү дээ. Бид зам
тавих, байшин барихдаа л
анхаардгаас хүнийхээ эрүүл
мэнд, хөгжилд анхаардаггүй
юм байна.

-Говь-Алтай аймгийн хүн
амын хэдэн хувийг залуус
бүрдүүлдэг вэ?

-Залуу гэдэг нь 40-өөс
доош насныхан гэж үзвэл
хүн амын 50-иас дээш хувийг
бүрдүүлдэг. Судалгаагаар авч
үзэхэд нэг суманд хамгийн
багадаа 80-90 гэр бүлгүй
залуус байна. Нэг сум 300-400
малчин өрхтэй гэж тооцоход
бүх малчин өрхийн дөрөвний
нэгийг нь ганц бие залуус
эзэлж байгаа юм.
-Уулзалтад хэдэн төгрөг
төсөвлөсөн бэ?
-Одоогоор тодорхойгүй
байна. Хүнийхээ тооноос
хамаарна.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын морин цэргийн уралдаанд оролцохоор ОХУ, Узбекистаны багууд ирлээ DNN.mn

“Аравт” олон улсын морин цэргийн уралдаан Монгол Улсад энэ сарын 13-19-ны өдрүүдэд болно. Энэхүү олон улсын уралдаанд оролцохоор ОХУ, Узбекистан Улсын багууд өчигдөр хүрэлцэн ирлээ.

Хоёр улсын баг тамирчдыг “Аравт” олон улсын морин цэргийн уралдаан зохион байгуулах хорооны дарга, ерөнхий шүүгч, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын Биеийн тамир, спортын тасгийн дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнэ “Буянт ухаа” олон улсын нисэх буудлаас угтав.

Тэрээр хоёр орны цэргийн алба хаагчдад “Та бүхэн манай сайхан оронд тавтай морил. Анх удаагаа Монгол Улсад зохион байгуулагдах гэж байгаа олон улсын уралдаанд оролцохоор хүрэлцэн ирсэнд ЗХЖШ-ын даргын нэрийн өмнөөс талархал илэрхийлье” гээд уралдаандаа амжилт үзүүлэхийг хүслээ.

Үүний дараа хоёр орны баг тамирчдыг Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд “Аравт” олон улсын морин цэргийн уралдаан зохион байгуулах хорооны штабын дарга, Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн захирагч хурандаа Ш.Гантулга тэргүүтэй удирдлагууд хүлээн авав.

Энэ жилийн “Аравт” олон улсын морин цэргийн уралдаанд Монгол Улс, ОХУ, Узбекистан, Зимбабве зэрэг орнуудын морьтон дайчид оролцоно. Уралдаанд оролцож буй тамирчид тэмцээн эхлэхээс өмнө морьтой дадлага сургалт хийж, соёл урлаг, спортоор “өрсөлдөж”, Монгол Улсын зан заншил, түүх уламжлал, адууны өв соёлтой танилцах юм.

Дөрөв дэх улс болох Зимбабве улсын баг тамирчид энэ сарын 6-ны өдөр хүрэлцэн ирнэ.

Эх сурвалж: “Соёмбо” сонин

Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын соёл, аялал жуулчлалын өдрүүд ирэх сард болно DNN.mn

Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэлийн хүрээнд өргөжүүлэхээр тогтсон  ТАВАН ЧИГЛЭЛ

Нийслэлийн Засаг даргын тамгын газар , Нийслэлийн Аялал жуулчлалын газар /НАЖГ/, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүдийг есдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр БНСУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх Ким Чоль Сантай уулзлаа.зураг

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын Орлогч З.Төмөртөмөө ”Монгол Улс болон БНСУ нь гуравдагч хөршийн найрсаг харилцаатай, олон улсын түвшинд нэгнээ харилцан дэмжиж ирсэн. Иж бүрийн түншлэлийн хүрээнд эдийн засаг, худалдаа үйлчилгээ, соёл хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагаа амжилттай хөгжин, тэлж байна.

Мөн Улаанбаатар хот, Сөүл хотууд Ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосон 20 гаруй жилийн хугацаанд талууд бүхий л салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Улаанбаатарын соёлын өдрүүд, Сөүлийн өдрүүд соёлын арга хэмжээг жил бүр амжилттай зохион байгуулж ирсэн. Монгол Улсаас БНСУ-д суух ЭСЯ-наас тусдаа Улаанбаатар хотын төлөөлөгч Сөүл хотод ажиллаж байгаа. Бид үүнийг төлөөлөгчийн газар болгон өргөжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлэхэд таатай байна. Есдүгээр сард болох энэхүү Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүдийг зохион байгуулахад нийслэлийн зүгээс Та бүхний хүсэлтийн хүлээн авч, дэмжин ажиллана” гэлээ.зураг

БНСУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх Ким Чоль Сан нь 1995-1999 онд Монгол Улсад ажиллаж байсан бөгөөд хоёр дахь удаагаа манай улсыг сонгон ирж, ажиллаж буйдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв.

Тэрбээр “Манай хоёр улсын харилцаа өмнө нь Монгол Улсад ирж байсан үеэс маань өргөжиж, хөгжсөнийг харахад таатай байна. Тухайн үетэй харьцуулахад одоо манай хоёр улс соёл, аялал жуулчлалын салбарт түлхүү хамтран ажиллах болжээ.

ЭСЯ-ны хувьд Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд бол соёлын чухал арга хэмжээ байдаг. Уг арга хэмжээг зохион байгуулахад Нийслэлийн Аялал жуулчлалын газар ихээхэн тусламж үзүүлж байгаад талархаж байна” хэмээсэн юм.

зураг

Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болгох зорилтын хүрээнд Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүдийг 2018 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа. Энэ жилийн хувьд БНСУ-ын хамтлаг, дуучдын урлагийн тоглолт, хоолны амталгааг зохион байгуулж, хүнс, гоо сайхан, эрүүл мэнд, техник технологийн салбарыг сурталчлахаар төлөвлөж буй юм.

Дээрх уулзалтад НАЖГ-ын дарга Д.Батсүх болон холбогдох алба хаагчид байлцав гэж Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.