Categories
мэдээ цаг-үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орно DNN.mn

Ихэнх нутгаар үүлшиж бороо орно

2022 оны наймдугаар сарын 6-наас наймдугаар сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Наймдугаар сарын 6-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 7-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 6, 7-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 6-нд нутгийн хойд хэсгээр, 7-нд нутгийн зүүн хагаст сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. Найманд нутгийн баруун хэсгээр, есөнд ихэнх нутгаар хална.

Categories
мэдээ цаг-үе

“Даншиг наадам- Хүрээ цам”-ын хөтөлбөр, үйлчлэх нийтийн тээврийн цагийн хуваарь DNN.mn

Аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүн болсон “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин, соёлын наадмын үйл ажиллагаа энэ амралтын өдрүүдэд Хүй долоо худагт болно. Үүнтэй холбоотойгоор иргэд, жуулчдад Хүй долоон худаг руу зорчих нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлэх юм.

Наймдугаар сарын 6,7-ны өдрүүдэд “МУБИС- Хүй долоон худаг” чиглэлд гурван автобус дараах цагуудад 1500 төгрөгөөр үйлчилнэ.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮЙ 7:2 “МУБИС- ХҮЙ-7” ЧИГЛЭЛИЙН ЦАГИЙН ХУВААРЬ

“ДАНШИГ НААДАМ- ХҮРЭЭ ЦАМ 2022”-ЫН ШИНЭЧИЛСЭН ХӨТӨЛБӨР

Categories
мэдээ нийгэм

Увс аймагт үерийн улмаас нэг айлын 80 орчим бог хорогджээ DNN.mn

Увс аймагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Хохирол учраагүй“

Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн нутаг сумын төвөөс хойд зүгт 23 км-т орших Хар үзүүр хэмээх газарт газар наймдугаар сарын 1-ний 17:00-18:00 цагийн хооронд аадар бороо оржээ. Аадрын улмаас малчин Б-ийн 80 орчим бог мал үерийн усанд өртөж хорогдсон тухай мэдээллийг наймдугаар сарын 4-ний 22:21 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Урьдчилсан байдлаар үерт тус сумын харьяат малчин Б-ийн 80 орчим бог мал өртөж хорогдсон бөгөөд тус сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг наймдугаар сарын 5-ны өдөр очиж нөхцөл байдалтай танилцаж, хорогдсон малын сэг, зэмийг устгах ажлыг зохион байгуулах тухай мэдээллийг Наранбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

УЕПГ: Зөрчлийн хэргийн гаралт өнгөрсөн сард 38.9 хувиар буурчээ DNN.mn

Улсын хэмжээнд 2022 оны 7 дугаар сарын байдлаар 131.515 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь 6 дугаар сартай харьцуулахад 38.9 хувиар буурсан байна.

Нийт зөрчлийн хэргийн 62.2 хувь нь Нийслэлд, 37.8 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол 99.1 хувийг Цагдаагийн байгууллага, 0.1 хувийг Мэргэжлийн хяналт, 0.02 хувийг Онцгой байдал, 0.7 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж шийдвэрлэсэн байна.

Дээрх хугацаанд 129.990 хүн, 224 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн ба өмнөх сараас шийтгэл оногдуулсан хүн 39 хувиар, хуулийн этгээд 33.5 хувиар тус тус буурчээ.

Зөрчил үйлдсэн хүмүүсийн 80.1 хувь нь эрэгтэй, 19.9 хувь нь эмэгтэй байгаа бол 65.3 хувь нь 26-45 насныхан байна.

Өнгөрсөн 7 дугаар сард үйлдэгдсэн зөрчлийг 6 дугаар сартай харьцуулбал Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 40.5 хувиар, Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 31.7 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 59 хувиар, Танхайрах зөрчил 59.5 хувиар, Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 20.3 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 60.8 хувиар, Хулгайлах зөрчил 64.4 хувиар тус тус буурсан байна.

Зөрчлийн хэргийн улмаас нийт 1.185.135.000 төгрөгийн хохирол учирснаас 49.2 хувь нь нөхөн төлөгджээ.

Categories
мэдээ цаг-үе

Налайх дүүрэг энэ жил 2-5 насны бүх хүүхдээ цэцэрлэгт хамруулна DNN.mn

Цэцэрлэг, сургуулийн анги, бүлгийн өрөөний нэг хүүхдэд ногдох талбай 1.5 ам  метрээс доошгүй байна – updown.mn

Боловсрол шинжлэх ухааны сайдаар ахлуулсан цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажлын хэсэг Налайх дүүрэгт ажиллажээ. Дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 3416 хүүхэд байна. Тэдний 2286 нь буюу 67 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байжээ. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд зохион байгуулалт хийж хамрагдалтыг 85 хувьд хүргээд байв.

Хэдийгээр хамрагдалт нэмэгдсэн ч 630 хүүхэд цэцэрлэгийн гадна үлдэхээр байсан юм. БШУ-ны сайдаар ахлуулсан ажлын хэсэг тус дүүрэгт ажиллах үеэрээ дүүргийн засаг дарга болон холбогдох албаны хүмүүстэй хамтран түрээслэх байруудын тоог нэмэгдүүлж, удаашралтай байгаа бүтээн байгуулалтын ажлуудыг энэ онд багтаан ашиглалтад оруулах зохицуулалт хийлээ. Ингэснээр үлдээд байсан 600 гаруй хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжийг нээж байгаа юм. Налайх дүүргийн тухайд нийт 8 хороотой. Үүнээс 3,4,7,8 дугаар хороодод нөхцөл байдал хүндрээд байсан юм.

Мөн Налайх дүүргийн Голомт цогцолборын барилгыг буулгаж, бүтээн байгуулалт удааширч байгаатай холбоотойгоор 2500 орчим сурагчийн асуудал хөндөгдсөн. Төрийн байгууллагуудын барилга, талбайд зохицуулалт хийснээр ахлах ангийн 12 бүлгийн хичээлийн байрыг шийдвэрлэхээр боллоо. Боловсрол шинжлэх ухааны сайд энэ үеэр мөн Герман Монголын хамтарсан их сургууль, политехник коллежийн үйл ажиллагаатай танилцаж, хичээлийн жилийн бэлтгэл хэрхэн хангаж байгаатай танилцлаа.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 113 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Arslan.mn

Энэ сарын 01-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1831 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1538, хулгайтай холбоотой 31, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 74, гэмт хэргийн шинжтэй 97 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 107, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 115, хүний биед халдсан 55, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 143, эрүүлжүүлэх байранд хоносон 113, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 37 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Яармагийн нүхэн гарцын хойд хэсгийг угсарч дуусчээ DNN.mn

Хан-Уул дүүргийн нутаг, Наадамчдын гудамж, Яармагийн авто замд 37.5 метр урттай нүхэн гарц барих зам барилгын ажлыг наймдугаар сарын 1-нд эхлүүлсэн байна. Уг нүхэн гарцыг оршин суугчдын хүсэлт болон осол аваарын судалгаанд үндэслэн байгуулж байгаа юм.

Тус ажлын хүрээнд үндсэн нүхэн гарцын талыг буюу замын хойд талын 19 метр хэсгийн угсралтыг бүрэн хийж дуусжээ. Үргэлжлүүлэн явган зорчигчдын орох, гарах хэсгийн хана, шалны бетон цутгалт, авто замын нөхөн сэргээлт, асфальт бетон хучилт хийхээр бэлтгэж байгаа юм. Хуваарийн дагуу уг хэсгийн зорчих хөдөлгөөнийг наймдугаар сарын 11-нээс нээх байсан. Тэгвэл цаг агаарын байдал тогтворжвол замын хойд талын зорчих хэсгийг хучиж, төлөвлөгөөт хугацаанаасаа өмнө авто замын хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байгааг Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

Энэхүү явган хүний нүхэн гарц нь нийт 37.5 метр урт, зургаан метр өргөнтэй, битүү дээвэртэй, шилэн фасадтай байх юм. Мөн явган зорчигчдын орох, гарах хэсэг нь хоёр талдаа тус бүр 39 метр урт, 5.7 метр өндөртэй байх аж. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй болон дугуйт хэрэгсэлтэй иргэд зорчих боломжтой байхын тулд орц, гарцыг налуу зам болон шаттай хийж, бороо орсон үед нүхэн гарц усанд автахаас сэргийлж ус зайлуулах, шүүрүүлэх худгийг мөн суурилуулж буй юм.

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Categories
мэдээ цаг-үе

Ковидын 349 тохиолдол бүртгэгджээ DNN.mn

Корона вирус | News.MN

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 349 тохиолдол шинээр батлагдаж, нэг хүн энджээ. Ингэснээр нийт халдварын тохиолдол 956,553 болж эндэгдэл 2,122-т хүрлээ.

Илэрсэн тохиолдлуудын

  • 189 нь Улаанбаатар хотод,
  • 160 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Эдгээр нь Омикроны ВА5 хувилбар гэдгийг эрүүл мэндийн салбарынхан мэдээлээд буй.
зураг

Орон нутгийн хувьд 10 аймагт халдварт өвчний тохиолдлууд бүртгэгджээ. Үүнээс Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь аймагт коронавирусийн халдварын тархалт өндөр байгааг дараах жагсаалт харууллаа. Өнгөрсөн хоногт уг өвчний улмаас гарсан эндэгдэл нь Булган аймагт байна.

зураг

Халдварын тархалт нэмэгдэж байгаа тул амны хаалтаа зүүх, гараа халдваргүйжүүлэх зэрэг ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийг дагаж мөрдөх нь халдвараас сэргийлэх хамгийн энгийн арга болохыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.

Categories
мэдээ цаг-үе

Улиастай, Гачууртын нийтийн тээврийн чиглэлд ес хоногийн хугацаанд өөрчлөлт орно DNN.mn

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд Шар хадны автобусны эцсийн зогсоолоос Гачуурт хүртэл 4.27 км засмал зам тавихаар болсон.

Энэ хүрээнд өнөөдрийн 23:00 цагаас 14-ний өдрийн 23:00 цаг хүртэл Улиастайн хуучин эцсээс Гачуурт хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлан, хучилт хийх гэж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан дээрх хугацаанд нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орох гэж байна. Тодруулбал,

  • Нийтийн тээврийн үйлчилгээний Ч:31 “Улиастай – Баянбүрд – Зам гүүрийн авто бааз” чиглэл богино эргэлтээр эргэнэ.
  • Улиастайн шинэ эцэс болон Улиастайн хуучин эцэс гэсэн автобусны зогсоолууд дээр зогсох боломжгүй тул Шар тал дэлгүүр зогсоолоор эргэнэ.
  • Ч:32А “Улиастай – Офицеруудын ордон” чиглэл дээрх хугацаанд түр зогсоно.

Иймд иргэд зам хаах хугацаанд Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн авто бааз”, Ч:36 “Гачуурт -Офицеруудын ордон-Жуковын музей” чиглэлүүдээр үйлчлүүлнэ үү.

зураг

Эх сурвалж: Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Categories
мэдээ цаг-үе

Сармагчны цэцэг өвчин бүртгэгдсэн орнууд DNN.mn

Сармагчны цэцэг өвчин вирусээр бохирдсон эд зүйлсээр дамжина | News.MN

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс гаргасан хамгийн сүүлийн үеийн мэдээллээр сармагчны цэцэг өвчин дэлхийн 87 оронд тархаад байна. Эндээс 80 нь сармагчны цэцэг өвчин огт бүртгэгдэж байгаагүй бол долоо нь түүхэндээ сармагчны цэцэг өвчин бүртгэгдэж байсан улс аж. Наймдугаар сарын 3-ны мэдээллээр дэлхий даяар 26208 тохиолдол бүртгэгдээд байна.

Халдварын тохиолдлын тоогоор АНУ тэргүүлж буй бөгөөд 6616 тохиолдол бүртгэгджээ. Үүний араас Испанид 4577, Германд 2781, Их Британид 2759, Францад 2239, Бразилд 1474 тохиолдол тус тус бүртгэгдсэн. Манай хойд хөрш ОХУ-д нэг тохиолдол бүртгэгдээд байна. Өмнөд Солонгос, Филиппин, Судан, Турк, Венесуэл зэрэг нийт 22 оронд одоогоор нэг л тохиолдол бүртгэгджээ.

АНУ дахь тохиолдлын 47 хувь нь Калифорниа, Иллинойс, Нью-Йорк мужуудад байна. Энэ дундаас Нью-Йорк нь дэгдэлтийн голомт болоод буй бөгөөд Даваа гаригийн байдлаар 1400 орчим тохиолдол батлагджээ. Тиймээс өнгөрсөн Баасан гаригаас эхлээд дээрх мужууд ээлж дарааллан онц байдал зарласан.

Сармагчны цэцэг өвчин үхэлд хүргэх нь харьцангуй ховор боловч тууралтаас болж тэвчишгүй өвдөлт мэдэрдэг аж. Энэ вирус өмнө нь баруун болон төв Африкт мэрэгч амьтдын дунд бага түвшинд тархаж байжээ.