Categories
мэдээ нийгэм

“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn

“Өдрийн сонин”-ы цахим хувилбарыг “Qpay” ашиглан захиалан унших боломжтой боллоо. Өмнө нь цахим “Өдрийн сонин”-ыг уншихын тулд “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк”, “Хаан” банкаар дамжуулан төлбөрөө төлдөг байсан бол одоо илүү хялбар болж “Qpay” сонголт нэмэгдэж байна.

Ингэснээр уншигч танд олон үйлдэл хийлгүйгээр “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн хөрөг, ярилцлага, сурвалжлага, зарлал, тендерийн зар зэрэг өөрт хэрэгтэй мэдээ мэдээллээ цаг алдалгүй хялбараар унших боломж бүрдлээ.

Уншигч та цахим “Өдрийн сонин”-ыг захиалахын тулд www.admin.dnn.mn сайт руу ороод ЦАХИМ ӨДРИЙН СОНИН гэсэн товчлуур дээр дарахад сонин захиалах үндсэн нүүр гарч ирнэ.

Та СОНИН ЗАХИАЛАХ гэсэн хэсгийг дарснаар эхлэх хугацаа, төрөл, банк гэсэн сонголт байна. Тэдгээрийг зааврын дагуу бөглөсний дараагаар хамгийн сүүлд төлбөр төлөх буюу БАНК дээр дарснаар Голомт, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Qpay зэрэг сонголт гарч ирнэ. Эдгээрээс Qpay хэсгийг дараарай. Хэсэг хугацааны дараа barcode гарч ирнэ.

Уншигч та цахим “Өдрийн сонин”-ыг нэг өдрөөр худалдан авах бол 1000 төгрөг, нэг сараар бол 6000, жилээр 72000 төгрөг гэсэн сонголтуудаас сонгон barcode-ыг уншуулахад л хангалттай.

Categories
мэдээ нийгэм

Автомашинтайгаа живж байсан иргэнийг аварчээ DNN.mn

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Монгол шигтгээний урд Туул голд автомашинтай хүн усанд живж байна гэх дуудлага өчигдөр 19:29 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.

Аврах ангийн бүлэг шуурхай хүрэлцэн очиход иргэн А /эрэгтэй, 33 настай/ нь Тоёота Тундра загварын автомашинтай гарц, гарамгүй газраар гол гатлах гэж байгаад голын дунд усанд живэх эрсдэлд орж урссан байдалтай байсныг Аврах бүлгийн аврагчид завь ашиглан тухайн иргэний амь насыг нь аварч аюулгүй болгож, автомашиныг нь татаж гарган Баянзүрх дүүргийн Цагдаагийн Гуравдугаар хэлтсийн эргүүлийн цагдаад хүлээлгэн өгсөн байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн гарц, гарамгүй газраар автомашинтай голын ус гаталж өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулж, эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирохгүй байх, гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна гэж НОБГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

“Азийн хүүхдүүд 2022” наадмаас манай баг тамирчид найм дахь медалиа хүртлээ

ОХУ-ын Приморскийн хязгаар дахь Владивосток хотод зохион байгуулагдсан болж байгаа “Азийн хүүхдүүд 2022” олон улсын спортын VII наадмын масрестлингийн төрлөөр 70 кг-д О.Жавхлан, 80 кг-д С.Заяа нар хүрэл медаль хүртэж багийн медалийн тоог 8 болгоод байна.

Энэ удаагийн наадамд Монгол, ОХУ, Пакистан, Тайланд, Туркменистан, Армен, Афганистан, Энэтхэг, Иран, Казахстан, Кыргызстан, Ливан, Узбекстан гэсэн 13 орны 1355 тамирчид ур чадвар, хурд хүчээ сорин оролцож байгаа юм.

Монгол Улсаас тус наадамд жүдо, самбо, кураш бөх, мас рестлинг, усанд сэлэлт гэсэн спортын 5 төрөлд өрсөлдөж байна.

Монголын өсвөрийн баг тамирчдаас “Азийн хүүхдүүд 2022” олон улсын спортын VII наадмын медалийн салхийг хагалж жүдо бөхийн 46 кг-д Ш.Чилүгэн мөнгөн медаль, 50 кг-д Ч.Төгөлдөр хүрэл медаль хүртсэн бол самбо бөхийн тэмцээний охидын 47 кг жинд О.Нандин-Эрдэнэ, хөвгүүдийн 49 кг-д Б.Чинхүслэн нар хүрэл медалийн эзэд болсон юм.

Улмаар тус наадмын жүдо бөхийн 70 кг-д Лхагвасүрэнгийн Амар-Энх, масрестлингийн төрлөөр 60 кг жинд Гантөмөрийн Эрдэнэхатан нар медаль хүртэж нийт 1 мөнгө, 5 хүрэлтэй болоод байсан билээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Гансувд: Цус шингэлэх эмийг дур мэдэн хэрэглэж болохгүй гэдгийг анхааруулъя DNN.mn

Цус өтгөрөлт болон
тархины цус харвалтын
талаар АШУҮИС-ийн
Монгол-Япон эмнэлгийн
мэдрэлийн тасгийн эмч,
анагаах ухааны магистр
О.Гансувдтай ярилцлаа.

– Ковидын дараах
хүндрэлээр цус өтгөрөлт
түгээмэл болсон гэх юм.
Ер нь цус өтгөрөлт гэж яг
юуг хэлээд байна вэ, энгийн
үгээр тайлбарлавал?


-Ковидын үед цусны
зуурамтгай чанар ихэсч
өтгөрөх болон цус урсаж
буй судасны дотор хана
үрэвсэж гэмтэх үндсэн хоёр
механизмаар өөрчлөлт
илэрч байна. Тэгэхээр урсаж
буй цус өтгөрөхөөс гадна
судасны дотор хананы бүрэн
бүтэн байдал алдагдаж цус
хэвийн урсах үйл ажиллагаа
нь доголдоно. Ковидын үед
түгээмэл илэрч буй зүрхээр
өвдөх, толгой өвдөх, толгой
эргэх, даралт ихэсч багасах
зэрэг шинжүүд нь тухайн
эд эрхтний судасны цусан
хангамж дутагдаж байгаагийн
шинж тэмдэг юм. Өөрөөр
хэлбэл, эд эрхтэнд очиж буй
цус өтгөрөлттэй, судасны
дотор хана гэмтэж, шингэн
чөлөөтэй урсахад төвөгтэй
удаашралтай болж байна
гэсэн үг. Цусны урсамтгай
чанар буурснаас тархины
цус хомсрох харвалт ,
зүрхний шигдээс зэрэг үүсэх
эрсдэл бий. Гэхдээ сүүлийн
үеийн судалгаанаас авч
үзэхэд Ковидоор өвдсөн
хүмүүст танин мэдэхүйн
үйл ажиллагааны алдагдал
илүүтэй байгаа юм.

-Тодруулбал?

-Ковид оор өвчил сөн
дөрвөн хүн тутмын нэгд нь
танин мэдэхүйн хөнгөн зэргийн
алдагдал илэрч байна гэсэн
судалгааны үр дүн гарсан.
Танин мэдэхүйн алдагдал
гэхээр хүн тэнэг мангар болно
гэсэн үг биш. Өдөр тутамдаа
анхаарлаа төвлөрүүлэх
чадвар буурах, сэтгэн бодох
чадавх удаашрах, ой тогтоолт
буурах, нойр муудах зэрэг
шинж тэмдгүүд илэрнэ.
Сүүлийн үеийн судлаачдын
хамгийн их санаа зовниж
байгаа зүйл нь ковидоор
өвдсөний дараа тухайн
хүний танин мэдэхүйн үйл
ажиллагаа эргээд хэвийн
болох уу гэдэг асуудал.
Үүнийг судлахад, ковидын
вирус нь уураг тархины эд
эсүүдийн үйл ажиллагаанд
сөрөг нөлөө үзүүлж байгаа
нь тогтоогдсон. Ой тогтоолт
сулрах, мартамхай болох,
нойр муудах, хурдан шаламгай
бодож шийдвэр гаргах хурд
удаашрах шинжүүд илэрнэ.

-Эдгээр шинж тэмдгүүд
арилах уу?


-Ковид анх 2019 онд
бүртгэгдсэн, түүнээс хойш
гуравхан жил болжээ. Иймд
хангалттай судалгаа хийх
хугацаа бас биш. Гэхдээ л
судлаачид хөнгөн зэргийн
танин мэдэхүйн алдагдал
илэрнэ, цаашид үлдэх магадлалтай гэж үзэж байгаа.
-Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Нэн түрүүнд ковидоор
өвдөхгүй байж, өөрсдийгөө
хамгаалах хэрэгтэй. Хүмүүсийн дунд түгээмэл байгаа
хандлага нь ханиад томуу
шиг өвдөөд эдгэрдэг гэсэн
ойлголт байна. Мэдрэлийн
эмчийн зүгээс зөвлөхөд
ковидоор өвдсөний дараахь
ужиг хүндрэл, үр дүнг баттай
хэлж мэдэхгүй. Одоогоор
судалгаануудаар эмгэг
өөрчлөлт үүсгэж байгаа нь
тогтоогдсон. Тийм учраас
сэргэг оюун ухаанаа хадгалж
үлдэхийн тулд хүн бүр өөрийгөө
урьдчилан сэргийлээд болж
өгвөл ковидоор өвдөхгүй
байх хэрэгтэй. Үүнээс
гадна хүн болгон тархины
харвалт, зүрхний шигдээсээс
урьдчилан сэргийлэх
шаардлагатай. Тархины
харвалт, зүрхний шигдээс
үүсгэх үндсэн шалтгааны
нэгд чихрийн шижин ордог.
Энгийнээр тайлбарлахад,
усанд сахар хийхэд өтгөрч
зунгааралдсан болдог шиг
чихрийн шижинтэй хүний цус
яг тийм өтгөн болдог.Тэгэхээр
жижиг хялгасан судасны цусны
урсгал удааширч бөглөрнө.
Дараагийн шалтгаан нь тамхи
татах. Тамхи нь өөрөө судасны
ханыг наалдамхай чанартай
болгочихдог. Судасны хананд
товруунууд үүсгэдэг гэсэн үг
л дээ. Тамхи их татдаг хүн
зүрхний шигдээс, тархины
харвалттай болох нь элбэг.

-Цус өтгөрөлтөөс болоод
зүрхээр нас барлаа. Гол
төлөв залуучууд, тэр дундаа
эрэгтэйчүүд хүндээр өвдөж
нас барж байна гэх юм. Энэ
талаар та юу хэлэх вэ?


-Судалгаагаар бол
хүйсийн ялгаа нэг их байхгүй.
Гэхдээ яагаад эрэгтэйчүүд
давамгайлан өвдөөд байна
гэхээр өөрсдөө эрсдэлт
хүчин зүйлд илүүтэй өртдөг.
Тухайлбал, архи тамхины
хэрэглээ өндөр, өөх тос их
иддэг, цус өтгөрдөг эрсдэл
илүүтэйгээс гадна нэмээд
ковидоор өвдөх юм бол цус
нь бүр их өтгөрч харвалт,
шигдээс болох нь илүүтэй
байдаг.
-Яагаад залуучуудын
дунд уг асуудал илүүтэй
гарах болов?

-Настай хүмүүстэй харьцуулахад залуучууд илүү
өвдөж хүндэрч байна гэсэн
судалгааны үр дүн байхгүй
л дээ. Залуу хүн гэнэт нас
барахаар соргог хандаж
байгаа байх. Түүнээс биш
ковидоор өвдөөд нас барсан
хүмүүсийг харахад, гол
төлөв ахимаг насныхан,
архаг хууч өвчин хавсарсан хүмүүс байгаа. Ковидоор
залуучууд өвдөөд байна гэдэг
дээр хэлэхэд, тухайн хүмүүс
зүрхний хэм алдагдалтай,
зүрхний гажигтай, янз бүрийн
суурь эмгэгтэй, тэдгээр нь
оношлогдоогүй явж байгаад
ковидын халдвараас үүдэн
гэнэт илэрдэг. Ковид нь шууд
цусны бүлэн үүсгэхгүй, цусыг
өтгөрүүлнэ. Харин тархины
цус харвалтын хувьд судас
хагарч, эсвэл бөглөрснөөс
үүддэг. Ковидын шалтгаанаар
тархины цус харвалт нь судас
бөглөрсөнтэй холбоотой. Ер
нь зөвхөн ковидоос болоод
харвасан гэж хэлэх боломжгүй
юм. Учир нь тархины шигдээс
нь харвалт үүсгэх бусад хүчин
зүйлийн суурин дээр үүсдэг.
Зүрхний гаралтай харвалтын
үед зүрхний хэм алдаж, агшилт
сул байсантай холбоотойгоор
зүрхний хөндийд бүлэн тогтож
улмаар тархины судас руу
дамжиж тархины судсыг
бөглөж харвалт үүсгэнэ. Мөн
цусанд сахар, өөх тос их
хэмжээтэй байснаас судасны
дотор хананд товруу үүсгэж
цааш урсах цусан хангамжийг
саатуулснаар харвалт үүсгэх
боломжтой. Хүн цус харваад
ирэхэд зүрхний шалтгаанаар
уу, өөр бусад шалтгаан байгаа
эсэхийг тогтоодог. Зүрхний
бичлэг, зүрхний эхогоор хэм
алдагдал байна уу, эсвэл
цусанд өөх, тос, сахар их
болоод цус өтгөрсөн үү зэргийг
тодорхойлж болно.

-Цус шингэлэх гэж яг юуг
хэлээд байна вэ?
– Ковид өөрөө судасны
ханыг гэмтээчихдэг тул
автоматаар цус бүлэгнүүлэх
үйл ажиллагаа бага хэмжээгээр идэвхждэг. Цусанд олон
тооны эсүүд эргэлдэж байдаг.
Эдгээр эсүүдийн хоорондын наалданги чанарыг
бууруулснаар цус шингэрдэг.
Тийм учраас цус шингэлэх эм
уухаар эсүүдийн наалданги
байдлыг бууруулна гэсэн үг.

-Аспирин нь цус шингэлэхгүй гэж ярих юм?


-Цус шингэлэх эм нь дотроо
ялгаатай. Антиагрегант гэдэг
нь арай зөөлөн үйлчилгээтэй,
бүлэн тогтоохоос сэргийлнэ.
Антикоагулянт нь харин
бүлэн задалдаг үйлчилгээтэй.
Гэхдээ хэт их цус шингэрээд
харвалт өгөх магадлал бас
бий. Манайд нэг өвчтөн
жаахан харвалт өгчихсөн
ирсэн юм. Тэр нь зүрхтэй
хамааралгүй байсан. Тэр хүн
интернэтээс уншаад Ксарелто
гэдэг цусыг хүчтэй шингэлэх
эмийг ямар ч хяналтгүй уугаад
явж байсан. Тэр нь эсрэгээр
бүр хэт цус шингэлээд цусны
ханын нэвчимтгий чанарыг
ихэсгэн судас хагарч харвалт
үүсгэх эрсдэлд хүргэсэн.
Уг нь тэр эмийг зүрхний гаралтай харвалтын үед
эмчийн заалтаар сар болгон
шинжилгээ өгч байж тунг нь
тохируулж уух зориулалттай.
Тийм учраас цус шингэлдэг
эм болгоныг дур мэдэн ууж
хэрэглэж болохгүй гэдгийг
анхааруулъя. 65-аас дээш
насны архаг суурь өвчингүй
хүмүүст өдөр тутам аспирин
уухыг зөвлөдөг. Гэхдээ зарим
тохиолдолд ходоод өвдөх гээд
байдаг. Учир нь цус шингэлэх
эм нь өөрөө бас үрэвслийн
эсрэг үйлчилгээтэй. Ходоод
өвддөг хүн ходоод хамгаалах
эмээ ууж зохицуулах ёстой. Ер
нь ходоодны шархлаа зэрэг
хавсарсан өвчтэй хүн тийм
эмийг болгоомжтой хэрэглэх
шаардлагатай. Хавсарсан өөр

өвчтэй бол тухайн эмийг уух
нь хувь хүн болгонд ялгаатай,
эмчийн зааврын дагуу л
хэрэглэх нь зөв.

-Сүүлийн үед Монголд
тархины цус харвалт ихсэх
болжээ. Энэ талаар та
тодруулна уу?

-Харвалтын хувьд Монгол
Улс хөдөлмөрийн чадвар
алдалт, нас баралтаар дэлхийд тэргүүлэх орны нэг нь
болчихсон шүү дээ. Олон
улсын судалгаануудад манайх
эхний эгнээнд, улайгаад
гараад ирчихдэг. Хамгийн
гол нь хөдөлмөрийн чадвар
алдалт тал дээр харвачихлаа
гэхэд сэргээн засах эмчилгээ
сайн хийх шаардлагатай
байдаг. Манай сэргээн
засах тусламж үйлчилгээний
хүртээмж муутай байдаг тул
саажилттай үлдэх элбэг.
Тархины судас хагарч, эсвэл
судас бөглөрч харвах гэсэн
хоёр төрөл байдаг. Хагарч
харвадаг шалтгаан нь угаасаа
даралт ихсэх. Даралт 180, 200
хүрээд судас хагарна. Манайд
даралт ихсэлтийн хяналт
муу байдаг. Тэгэхээр хүн
өөрөө даралтаа хянуулаад,
эмээ байнга ууж байх ёстой.
Харамсалтай нь тийм хяналт
тааруухан учраас энэ төрлийн
тохиолдол багагүй. Хагарсан
цусны хэмжээ, ямар судас
бөглөрсөн зэргээс хамаарч
цус харвалтын хүндийн
зэргийг тогтоодог.

-Даралт ихэсдэг хүн
архийг бага тунгаар уух нь
сайн гэх зөвлөгөө байдаг.
Энэ нь хэр зөв юм бол?


-Алкоголь өөрөө судас
тэлэх үйлчилгээтэй, богино
хугацаанд судас тэлээд
агшаадаг. Тиймээс үр дүнтэй
сайн арга биш. Архи уудаг
хүн судас агшсанаас болж
харвалтаар нас бардаг. Эхний
үедээ сайхан болсон мэт
мэдрэмж төрөх авч, шөнө
дунд үүрээр хүний судас
их агшдаг. Тэгэхээр хэт их
архи ууснаас судас агших нь
нэмэгдээд цус харваж нас
барах эрсдэлтэй.

-Үүнээс хэрхэн сэргийлэх
вэ?

-Юуны түрүүнд цусны
даралтаа байнга хэмжиж
хянаж хэвших хэрэгтэй.


-Хэрэв даралтын аппарат
байхгүй бол хэрхэх вэ?

– Хүзүү хөшөөд, нүд
бүрэлзээд ирвэл даралтны эм
уух нь зүйтэй. Цус шингэлэх
эмийг ч ууна. Цочмог үед бүр
эвгүйрхээд байвал Аспирин
81-ийг гурваар давхарлаад
ууна. Энэ нь цусыг хүчтэй
шингэлэх үйлчилгээ үзүүлдэг.
Ер нь даралт ихэсдэг бол
байнга даралтны аппарат авч
явж байх хэрэгтэй. Зүрхний
лугшилт, даралт хэвийн байвал
айсны хэрэггүй. Зүрхнээс
болж харвалт өгөх магадлал
их шүү. Өөх тостой хоол, архи
тамхи хэрэглэдэггүй байтал
яахаараа харвадаг юм бэ гэж
боддог хүн цөөнгүй. Гэтэл
шинжилгээ хийлгэхэд зүрхний
хэм алдагдалтай, зүрхний
гажигтай байх жишээтэй. Тийм
хүн зүв зүгээр явж байгаад
хэт их ачаалал авч, хэт их
стресстэхээр зовуурь илэрдэг.
Хэт их гүйж, биеийн тамираар
дэндүү их хичээллэхээр ч
мэдэгдэнэ. “Зүрх нь зогссон
гэнэ лээ” гэдэг чинь угаасаа
тийм өвчний суурь байсан
гэсэн үг. Тохиолдлоор тийм
юм гарна гэж байхгүй л дээ.

-Үүнийг яаж мэдэж болох
вэ?

-Зүрхний эмчид үзүүлж
зөвлөгөө авч нарийн шинжилгээ болох зүрхний эхо,
зүрхний 24 цагийн бичлэг
буюу холтер хийлгэх шаардлагатай. Заавал ч үгүй
зүрхээр хатгуулж өвдөж байж
зүрхний эмчид хандах бус,
40-өөс дээш насны хүмүүс
зүрхний эмчид жилдээ нэг
удаа үзүүлчих хэрэгтэй.
Бие жаахан эвгүйрхэх л бол
зүрхний хэм алдах шинж
байна гэсэн үг. Хэм алдагдал
үүрээр юм уу, ямар ч үед
илэрч болох учир дан зүрхний
бичлэг хийлгэснээр тэр бүр
илрээд байдаггүй тул 24
цагийн бичлэг хийлгэх нь
зөв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Бямбаа: Бүжиг тэсвэр хатуужил, дайчин байдлыг шаарддаг ухааны урлаг DNN.mn

Монголын үндэсний
урлагийн их театрын гоцлол бүжигчин М.Бямбаатай
ярилцлаа.


-Хөдөлмөрийн гавьяаны
улаан тугийн одонгоор
энгэрээ мялаасанд тань
баяр хүргэе. Тухайн мөчийн
сэтгэгдлээс хуваалцахгүй
юу?

-Баярлалаа. Юуны өмнө
уншигчиддаа энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Анх удаа
Төрийн ордноосоо Монгол
Улсынхаа төрийн тэргүүнээс
шагнал хүртэх нь үнэхээр
сайхан мэдрэмж байсан.
Тухайн үед шагнал хүртэх
гэж буй хүмүүс цугларан
орж байх үед би хамгийн
залуу нь юм шиг санагдаж,
санаа зовох мэдрэмж төрсөн.
Дандаа настан буурлууд
байсан. Тэгээд би дотроо
би их азтай хүн юм аа, энэ
сайхан мэргэжлийг эзэмшээд
азтай хүн юм л гэж бодож байлаа. Гайхалтай, хэзээ ч мартагдахгүй амьдралын минь
хамгийн сайхан мөчүүдийн
нэг.

-Одоогоор та ямар уран
бүтээл дээр ажиллаж байна вэ ?

-Анх хэрхэн урлагт хөл
тавих болсон бэ?
-Бага наснаасаа л урлагийн мэдрэмжтэй, бүжигт
сонирхолтой хүүхэд байсан.
Эгч маань Хөгжим бүжгийн
коллежид хийл хөгжимчнөөр
ажиллаж байсан юм. Бага
наснаас хөгжим сонсговол хүн
цаанаасаа урлагийн мэдрэмж
суудаг юм шиг санагддаг. Бага
насныхаа би бүжигчин болно
гэж бодсон бодлоороо өдийг
хүртэл ажиллаж байна даа.
Хөгжим бүжгийн коллежид
орохоосоо өмнө энгийн сурагчидтай адил урлагийн үзлэг,
тэмцээн уралдаануудад
оролцож байгаад Хөгжим
бүжгийн коллежид ороод
мэргэжлийн бүжигчин болох
алхмаа хийсэн.

Үндэсний урлагийн их
театрт анх 16 настайдаа орж
ажиллаж эхэлсэн гэсэн. Анх
театрт хөл тавьж байсан үеэ
дурсахгүй юу?


-Үндэсний урлагийн их
театр нь хуучнаар улсын
ардын дуу бүжгийн чуулга
гэж байсан. Намайг орох
үед Үндэсний дуу бүжгийн
эрдмийн чуулга байсан,
одоо нэршил нь өөрчлөгдөж
Үндэсний урлагийн их театр
болсон. Дэлхийд цор ганц
үндэсний урлаг шүү дээ.
Тийм учраас Ардын жүжигчин, зууны манлай бүжиг
дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит их театрт бүжгийн
чуулга гэж байдаг. Бүжгийн
чуулгын хамт олон, ах эгч нар
маань ямар ч шинэ хүүхэд
орж ирсэн их сайхан угтан
өлгийдөж, мэддэг чаддаг
бүх зүйлээ зааж сургадаг.
Одоо ч ахмадуудаасаа
сурсан мэдсэнээ дүү нартаа
үргэлжлүүлэн уламжилсан
сургаал, хүндлэлтэйгээр өнөөг
хүртэл явж байгаа. Намайг
маш сайхан хүлээж авч эгч,
ах нар минь зааж сургасны
хүчинд өдий зэрэгтэй явж
байна.

-“Тамгагүй төр” жүжигт
бүжигчнээр ажиллаж байна.
Жүжгийн талаар сэтгэгдлээс
нь сонсвол?


-“Тамгагүй төр” жүжиг
маань хоёр дахь удаагаа
тоглогдож байна. Жүжгийн
анхны найруулгад Үндэсний
урлагийн их театрын бүжигчид эхлэлийн бөөгийн хэсэгт оролцдог байсан. Энэ
удаагийн шинээр дэглэн найруулсан жүжиг нь томоохон байгууллагуудыг нэгтгэснээр
тус тусдаа биш, хамтдаа
байвал илүү хүчирхэг байна
гэдгийг харуулсан юм шиг
санагддаг. Мөн техник,
технологи, хувцас хэрэглэл,
тайз зэрэг бүх зүйл нь их
шинэлэг гоё. Эдүгээ 93
тоглолтын ард гарч байхад
зрительд нэг ч сандал хоосон
байж үзээгүй, дүүрэн тоглож
байгаа. Баяр наадмын амралтаар хүмүүс хөдөө, орон нутаг
руу яваад хот хүнгүй байдаг
ч “Тамгагүй төр” жүжгийг үзэх
зритель дүүрэн байсан нь
үнэхээр гайхалтай санагдсан.
Мөн бид уран бүтээлийнхээ
дотор нь буй учраас энэ
сайхан уран бүтээлд
оролцсондоо бахархмаар
сайхан сэтгэгдэл төрдөг.
Найруулагч маань мундаг
баг хамт олныг бүрдүүлж
чадсан. Үндэсний урлагийн
их театрын Ц.Сэвжидийн
нэрэмжит Бүжгийн чуулгын
бүжигчид маань уг жүжгийн
гол тулгуур суурь нь болж
явж байгаа. Би бүжгийн
хэлийг дэлхий нийтийн хэл
гэж боддог. Бүжгийн хэлийг
ямар ч хүн харах л юм бол
бүх утгыг ойлгохоор урлаг.
Жүжигчдийн дотоод сэтгэлгээ,
илэрхийллийг биеийн хэлэмжээрээ давхар гаргаж өгснөөрөө илүү онцлогтой.
Зөвхөн Монголдоо төдийгүй
дэлхийд ч гарах боломжтой
сайхан жүжиг болсон. Миний
хувьд “Тамгагүй төр” жүжгийн
хоёр хүүхдийн үнэгний дүр
дээр ажилласан. Үнэгний дүр
нь хүүхдийг дөнгөж төрөхөд
эсгийгээр үнэг хайчилж,
хүүхэд айх үед эсгий үнэг хамт
байвал айдаггүй гэдэг домыг
бодитоор үлгэрийн мэтээр
хүүхдийн сахиус болгон гаргаж
бүжгэн жүжиглэлтээр жүжгийн
холбоос болж орсон.

-Саяхан “Queen” нэртэй
дуу гаргасан байсан. Цаашид
уран бүтээл туурвих бодол
бий юү?

-Ер нь уран бүтээл хийе
гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
16, 17 настай байхдаа
охидын хамтлагтай болж
дуучин болно гэж боддог,
дууны хамтлагтай байлаа.
Тэр мөрөөдлөө биелүүлэх
гээд сэтгэлийн гүн дэх бодлоо
биелүүлж уран бүтээл хийсэн.
Цаашид дахин уран бүтээл
хийхээр бодож байгаа.


-Дэлгэцийн бүтээлүүдэд
ч чадварлагаар дүр бүтээдэг
шүү дээ. Кинонд дүр бүтээх
санал ирж байна уу?
-Кинонд дүр бүтээх нэлээд
олон санал ирсэн. Өдөр бүр
тоглолттой цаг завгүй байгаа
учраас кинонд оролцож амжихгүй байна. Кинонд тоглоно
гэвэл хамгийн багадаа сарын
хугацаа шаарддаг учраас явж
чадахгүй байна.

-Таны хувьд дэлгэц,
тайзны урлаг ямар ялгаатай
вэ?

-Аль аль талдаа давуу
талтай урлагууд. Дэлгэцийн
уран бүтээл тухайн цаг мөчийг яг байгаагаар залуу сайхан
төрхөөр нь хадгалаад үлддэг.
Энэ нь үнэхээр сайхан. Мөн
олон хүний хүч хөдөлмөр
шаардаж өдөр шөнөгүй цаг
наргүй ажиллаж байж цаг 20
минутын кино бүтдэг. Тиймээс
дэлгэцийн уран бүтээл бол
өөрийн онцлогтой, үнэхээр
агуу. Тайзны уран бүтээл
гэдэг нь амьд гэдгээрээ
онцлогтой. Өнөөдөр тайзан
дээр Үндэсний урлагийн
их театр, Монгол Улсын
үндэсний төрийн их найрал
хөгжим, дуучид зэрэг бүжгийн
жүжиг тоглоход зритель
тайзан дээрх тухайн орчинг
амьдаар нь хүлээж авдаг.
Үзэгчдээс алга ташилтыг
амьдаар мэдэрч Face to face
гэдэг шиг мэдрэмжийг өөртөө
авдаг. Тэгэхээр тухайн мөчдөө
үнэхээр сайхан. Мөн адил
олон хүний хүч хөдөлмөр
шаардагддаг.

-Бүжгийн урлагийг та юу
гэж ойлгодог вэ?

– Бүжиг бол тухайн
хүний өөрийнх нь бүх эд
эсийг гаргадаг. Их энерги
зарцуулдаг, тэсвэр хатуужил,
дайчин байдлыг шаарддаг
ухааны урлаг.
-Олон улсын түвшинд
манай улс дуурь, жүжиг,
бүжгийн төрлөөр ямар
түвшинд явж байгаа бол?


-Миний бодлоор манай
улсын бүжгийн урлаг дэлхийн
түвшинд, дэлхийн мэргэжлийн
уран бүтээлчидтэй эн
тэнцэхүйц өндөрт гарсан.
Балетын, үндэсний язгуур
урлагаараа ч тэр яг л дэлхийн
хэмжээнд очсон. Саяхан
Үндэсний урлагийн их театрын
бүжигчин Б.Эрдэнэбаяр маань
олон улсын тэмцээнүүдээс
шагналуудыг хүртэж ирсэн. Ер
нь Монголын бүжигчид ч сайн,
Хөгжим бүжгийн консерватор
ч сургалт маш сайн байгаа.
Хөгжим бүжгийн коллеж,
СУИС-ийн мэргэжлийн бүжигчдийг төрүүлж буй сургууль.
Бүжгийн урлаг дэлхий рүү
л чиглэж байна. Монгол өв
уламжлал, язгуур урлаг маань
ганц учраас энэ сайхан өв
уламжлалаа улам дэлгэрүүлж
орчин үеийн дэлхийн урсгалтай
нийлүүлбэл илүү хөгжих боломжтой. Мөн монгол бүжиг
маань омогшилтой, монгол
хүн гэдгээрээ бахархахаар
сайхан урлаг. Гадаад орнуудад
тайзан дээр бүжиглэхэд монгол хүн гэдгээрээ бахархах
сэтгэгдэл төрж, хаана ч очсон
бүх үзэгчид “браво” гэж босож
гайхшируулж чаддаг.


-Цаашдын төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?


-Дэлхийд монгол бүжгийг
илүү дэлгэрүүлж, бүжгийн
урлагт олон хүнийг дурлуулах
юмсан. Олон сайхан шавь нар
төрүүлж өөрийн мэддэг, чадаг
зүйлээ зааж сурган, бүжгийн
урлагийг илүү үнэлэмжтэй
болгож дэлхийд чөлөөтэй
гарах үүд замыг нээх юмсан
гэж боддог.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсын заан Б.Серикийн ах Б.Талант: Дүү маань маазраад л нисдэг тэрэгний хажууд зургаа даруулсан бололтой DNN.mn

Баян-Өлгий аймгийн
Цэнгэл сумын харьяат
Монгол Улсын харцага
О.Бахыт одоогоос 22
жилийн өмнө “Өдрийн
сонин”-ы нийтлэлч
П.Хашчулуунтай ярилцахдаа “Аймгаас минь улсын
начин төрвөл онгоц өгсөн
ч яадаг юм…” хэмээсэн нь
сонины шарласан хуудсанд
үлджээ. Ардын хувьсгалын
100, 101 жилийн ойгоор
Баян-Өлгий аймгийн
Улаанхус сумын харьяат
Б.Серик долоо давж
улсын заан цолны болзол
хангасан юм. Тэрбээр
нисдэг тэрэгний өмнө
зургаа даруулж нийгмийн
сүлжээнд байршуулсан нь
олны анхаарал татлаа.
Тодруулбал, “Өлгийнхөн
шинэ цолтноо нисдэг
тэргээр мялаажээ” гээд
л дээр дооргүй шуугьж
байгаа юм.

Улсын заан Б.Серикийн
ах Б.Таланттай холбогдож
ярилцлаа.

-Таны дүү түүхт ойн
жилээр амжилттай барилдаж
улсын заан цол хүртсэн.
Баярын сэтгэгдлээсээ
хуваалцахгүй юу?

-Дүү минь төрийн наадамдаа түмнээ цэнгүүлж сайхан
барилдлаа. Монгол Улсын заан
цолны болзол хангаж Өлгий
нутгийн зон олныхоо магнайг
нь хагартал баярлууллаа.
Сайхан дүүгээрээ бахархаж
л сууна.

.
-Дүүтэйгээ баярыг нь
хуваалцсан байх…

-Тэгэлгүй яах вэ. Санасан даа хүртэл сайхан
барилдсан талаараа хэлж
байна лээ.
-Баяр наадмын үеэр
дүүгийнхээ барилдааныг
нүд салгалгүй харав уу.


– Дэлгэцийнхээ өмнө
догдлоод л харж байлаа.
Бэлтгэл нь сайхан таарсан
байсан л даа. Дээшээ шөвгийн
даваанд гарч барилдах болов
уу гэж таамаглаж байсан
минь зөрөөгүй. Үеийн
цолтнуудтайгаа сайхан
барилдаж том цол хүртсэнд
их баярласан шүү. Чухал
даваанд гарахад нь өндөлзөөд
тухтай сууж ч чадахгүй. Амар
биш байлаа. Дүү минь том
цол хүртсэнд нь их баяртай
байгаа. Олон жилийн хөлс
хөдөлмөрийн үр шимж нь сая
наадмаар гарлаа.


-Шинэ заан наадмаас
хойш хэд хэдэн наадамд
барилдаж байна лээ.


-Миний дүү Дархан-Уул
аймгийн Шарын гол суманд
өссөн юм. Наадмын дараа
Шарын гол сумынхаа ойн
баяр наадамд зорьж очиж
барилдаад түрүүлсэн. Шинэ
цолоороо дуудуулахаар
яарсан байх. Улсын наадмаар
тийм хүнд барилдаанууд
хийчихээд л амрах ч үгүй
сумын наадамд яваад өгсөн.
Биеэ амраах завгүй л яваад
өгнө лээ. Өссөн нутгийн
зон олонтойгоо баяраа
хуваалцахаар яарсан нь тэр
байх. Дараа нь Баянхонгор
аймгийн 80, 81 жилийн ойн
их баяр наадамд зодоглож
үзүүрлэж байна лээ. Хаа
газрын наадамд улсын цолтой
бөх очиход наадамчдад
таатай сэтгэгдэл төрүүлдэг
шүү дээ.

-Баян-Өлгийн домогт
бөх улсын харцага О.Бахыт
“Нутгаас минь улсын начин
төрвөл онгоц өгсөн ч яадаг
юм” гэж одоогоос 22 жилийн
өмнө хэлсэн нь сонины
шарласан хуудсанд үлджээ.
Саяхан Б.Серик заан нисдэг
тэрэгний өмнө зургаа
даруулж цахим сүлжээнд
байршуулсан байх юм.
Шинэ заанаа Өлгийн зон
олон нисдэг тэргээр мялааж
гэх мэдээлэл ч зарим
мэдээллийн сайтуудаар
явж байна. Энэ талаар
тодруулахгүй юу?


-Харин тийм мэдээлэл
цахимд явж байна лээ. Хүмүүс
ч шинэ заанаа нисдэг тэргээр
мялааж гээд л ярилцаж
байгааг нь харсан. Б.Серик
одоо Өмнөговь аймагт амарч
яваа юм. Тэр үеэрээ маазраад
л нисдэг тэрэгний өмнө
зургаа даруулаад цахимд
байршуулсан юмуу даа.
Сүлжээ тааруу газар яваа
болохоор холбогдоод тухтай
ярьж ч амжихгүй байна.
Гадуур яриад байгаа шиг
нисдэг тэрэг бэлгэнд авсан
асуудал байхгүй шүү. Хүн
амьтан буруу зөрүү ойлгох
вий гэж санаа зовох юм” гэв.
Улсын заан Б.Серик
Өмнөговь аймгийн Гурвантэс
суманд амарч яваа аж.
Баян-Өлгий аймаг улсын
шинэ цолтноо есдүгээр
сарын 3-ны өдөр хүлээн авч
хүндэтгэл үзүүлэх гэнэ. Бусад
аймгуудын тухайд ч улсын
шинэ цолтнуудаа хүлээн
авч хүндэтгэл үзүүлээгүй
байна. Энэ нь допингийн
шинжилгээний хариу ирэхгүй
удаж байгаатай холбоотойг
бөхийн хүрээнийхэн хэлж
байгаа юм. Наймдугаар сарын
дундуур л бөхчүүд мялаалгын
наадмаа хийх бололтой.
Допингийн шинжилгээний
хариу ирэх долоо хоногт
ирэх талаар эх сурвалж хэлж
байна.

Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ: Банк, шатахуун түгээх станцуудад мэдэгдэл хүргүүллээ DNN.mn

ШӨХТГ-аас банк, ШТС-уудад мэдэгдэл хүргүүллээ.

Эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д “Худалдаа, үйлчилгээний байгууллага нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан, үйлчлүүлэгч чөлөөтэй ашиглах боломжтой ариун цэврийн өрөө, гар угаах хэрэгсэлтэй байна” гэж заасан байдаг.

Categories
мэдээ нийгэм

Үерийн эрсдэлээс сэргийлж шуудуу татав DNN.mn

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 20 дугаар хорооны үер, усны эрсдэлтэй, хаврын шар усны болон борооны улиралд ус ихээр тогтдог Хадат хэсэгт ус зайлуулах шуудуу татаж, Сэлбэ голд нийлүүлэв.
Өмнө нь иргэний хүсэлтийн дагуу Засаг дарга Х.Болормаа нийслэлийн Геодези, усны барилга байгууламжийн газрын инженер болон Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүдийн хамт ажиллан нөхцөл байдлыг үнэлж, суваг, шуудуу татах, далан барих асуудлыг шийдвэрлэхээр болсон нь өнөөдөр ажил хэрэг боллоо гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Орхон аймгийн хөлбөмбөгийн баг 21 аймгийн АШТ-ий хүрэл медаль хүртлээ DNN.mn

Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй МХБХ-ны 21 аймгийн АШТ-ий дээд шатны хүрэл медалийн төлөө Дорнод болон Орхон аймгийн баг тоглож 4-0 харьцаатай Орхон аймаг ялалт байгуулж хүрэл медаль хүртэв.

Мөн

Categories
мэдээ нийгэм

НОБГ: Ажлын хэсэг хуралдав DNN.mn

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын үйл ажиллагааны явц, ажлын хариуцлага, сахилга батыг хангах чиглэлээр батлагдсан удирдамжийн дагуу ажлын хэсгүүд 9 чиглэлээр хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

Нийслэлийн Онцгой байдлын газрын шалгалтын бэлтгэл хангах ажлын хэсэг хуралдаж, тус газрын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан бэлтгэл ажилтай танилцан тодорхой үүрэг чиглэл өглөө гэж НОБГ-аас мэдээллээ.