Categories
мэдээ үндэсний-бөx

Б.Орхонбаярын цолны мялаалга наадамд Ц.Содномдорж арслан түрүүлэв DNN.mn

Ц.Содномдорж, Ө.Бат-Орших нар зургаа давлаа

Монгол Улсын залуу арслан Б.Орхонбаярын цолны мялаалга наадам өчигдөр/2022.08.05/ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд боллоо. Өдгөө 24 настай түүний хувьд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Д.Алтанцоожоор дөрөв, аймгийн арслан Д.Бадамгараваар тав, аймгийн арслан О.Цэцэнцэнгэлээр зургаа, улсын арслан Ц.Содномдоржоор долоо, улсын харцага Б.Бат-Өлзийгөөр найм, даян аварга Н.Батсууриар ес даван үзүүрлэж “Монгол Улсын арслан« цол хүртсэн билээ.

Тэгвэл түүний цолыг мялааж, Сэлэнгэ нутгийн ард түмэн олон гайхалтай бэлэг, дурсгалын зүйл гардуулжээ. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн 17 сумын иргэдээс 500 толгой хонь, “Ланд Круйзер-300” автомашиныг, “Өсөх зоос” компанийн эзэн Ч.Чинбат “Саруул шилтгээн” хотхонд гурван өрөө байр, УИХ-ын гишүүн Д.Өнөрбаяр дөрвөн өрөө байр, Б.Орхонбаярыг багш Т.Өсөх-Ирээдүй харцагын хамт Солонгост аялах эрх тус тус бэлэглэлээ.

Мөн Сэлэнгэ нутагт төрсөн бөхчүүд Б.Орхонбаяр арсланд хүндэтгэл үзүүлжээ. Хүндэтгэлийн барилдаанд улсын арслан Ц.Содномдорж түрүүлж, улсын гарьд М.Бадарч үзүүрлэжээ. Их шөвөгт улсын харцага Б.Одгэрэл үлдэв.

Categories
мэдээ нийгэм

МХЕГ: Үер буусны дараа ариутгал хэрхэн хийх вэ? DNN.mn

Arslan.mn

Энэ сарын дундуур ихээхэн хэмжээний бороо орж, үер буух эрсдэлтэй байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулаад байгаа билээ. Тэгвэл Мэргэжлийн хяналтын байгууллагаас дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

Categories
мэдээ цаг-үе

Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь DNN.mn

Энэ сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг наймдугаар сард олгох хуваарийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Өдрийн сонин”-ы цахим хувилбарыг нэг өдрөөр захиалж уншаарай DNN.mn

Цахим Өдрийн сонины нэг өдрийн захиалгын төлбөр 1000 төгрөг.

Хэрвээ та “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн хөрөг, ярилцлага, сурвалжлага, зарлал, тендерийн зар зэрэг өөрт хэрэгтэй мэдээ мэдээллээ уншихыг хүсвэл ЦАХИМ ӨДРИЙН СОНИН-ыг нэг өдрөөр захиалахад л хангалттай.

Цахим Өдрийн сонины архивт Өдрийн сонины 2009 оны нэгдүгээр сараас хойших бүх дугаарууд хадгалагдаж байгаа юм. Мөн “Covid-19” цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдал үргэлжилж буй энэ үед та бүхэнд өдөр тутмын “Өдрийн сонин”-ыг эх орныхоо аль ч сум, багаас цаашилбал дэлхийн ямар ч улсаас захиалан уншиж, бодитой эх сурвалжаар хангагдах боломж бүрдэнэ.

Цахим Өдрийн сониныг захиалахын тулд www.admin.dnn.mn сайт руу ороод ЦАХИМ ӨДРИЙН СОНИН гэсэн товчлуур дээр дарахад “Төлбөрөө хэрхэн төлөх вэ”, “Сонин захиалах заавар” гэсэн хоёр сонголт гарч ирнэ. “Төлбөрөө хэрхэн төлөх вэ” сонголт дээр дарахад дараах боломжуудыг санал болгоно.

• Хэрэглэгчийн нэр, нууц үгээрээ нэвтэрч орон Голомт, Худалдаа хөгжлийн банк, Хаан банкны аль нэгээр картын гүйлгээ хийж шууд захиалан авах

• “Өдрийн сонин”-ы 1102028377 (Хүлээн авагчийн нэр: ӨДРИЙН МЭДЭЭ ХХК гэж бичих) гэсэн Голомт банкны данс руу төлбөрөө шилжүүлээд захиалан авах (Ингэхдээ төлбөр төлсөн баримтаа udriinsonin@admin.dnn.mn мэйл хаяг руу явуулах, эсвэл 70134164 дугаар руу факсаар илгээхийг сануулъя)

• Сонины редакци дээр өөрийн биеэр ирж төлбөрөө тушаан захиалан авах.

Үүний дараа “Сонин захиалах заавар” хэсэг дээр дарахад цахим сонин захиалах заавар, гарын авлага бусад шаардлагатай мэдээлэл дэлгэрэнгүй гарч ирнэ.

Нэг өдрийн захиалгын төлбөр 1000 төгрөг, нэг сарын захиалгын төлбөр 6000, жилийн 72000 төгрөгийн үнэтэй. Цахим сонинтой холбоотой мэдээллийг 88111375, 99130850, 91035588, 99115924 дугаарын утсуудаар холбогдож авч болно.

Уншигчдын хувьд манай сонины архиваас мэдээ шүүх, аав, ээж, өвөө эмээ, удам судар, нутаг устайгаа холбоотой гарсан нийтлэл, сурвалжлагыг хувилж авах, тухайн үед өрнөж байсан үйл явдалтай холбоотой мэдээ сэлтийг эрдэм шинжилгээний ажилд ашиглах, түүхийн материал бэлдэхийн тулд “Өдрийн сонин”-ы тухайлсан өдрийн дугаарыг олж унших хүсэлт ихээр тавьдаг. Энэ бүх хүсэлтийг тань Цахим Өдрийн сонин биелүүлэх болно.

“Өдрийн сонин” өглөө бүр тантай хамт.

www.admin.dnn.mn,

Twitter:DNN_MN, Facebook:DNN.MN

E-mail:udriinsonin@admin.dnn.mn

Лавлах утас: 88111375

Categories
мэдээ цаг-үе

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орно DNN.mn

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

2022 оны наймдугаар сарын 6-наас наймдугаар сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Наймдугаар сарын 6-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 7-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 6, 7-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 6-нд нутгийн хойд хэсгээр, 7-нд нутгийн зүүн хагаст сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. Найманд нутгийн баруун хэсгээр, есөнд ихэнх нутгаар хална.

Categories
мэдээ нийгэм

Яармагийн нүхэн гарцын хойд хэсгийг угсарч дуусжээ DNN.mn

Хан-Уул дүүргийн нутаг, Наадамчдын гудамж, Яармагийн авто замд 37.5 метр урттай нүхэн гарц барих зам барилгын ажил наймдугаар сарын 1-нд эхлүүлсэн. Уг нүхэн гарцыг оршин суугчдын хүсэлт болон осол аваарын судалгаанд үндэслэн байгуулж байгаа аж. Тус ажлын хүрээнд үндсэн нүхэн гарцын талыг буюу замын хойд талын 19 метр хэсгийн угсралтыг бүрэн хийж дуусжээ. Үргэлжлүүлэн явган зорчигчдын орох, гарах хэсгийн хана, шалны бетон цутгалт, авто замын нөхөн сэргээлт, асфальт бетон хучилт хийхээр бэлтгэжээ. Хуваарийн дагуу бол хойд хэсгийнх нь зорчих хөдөлгөөнийг наймдугаар сарын 11-нээс нээх байжээ. Тэгвэл цаг агаарын байдал тогтворжвол замын хойд талын зорчих хэсгийг хучиж, төлөвлөгөөт хугацаанаасаа өмнө авто замын хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байгааг Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

Тус явган хүний нүхэн гарц нь нийт 37.5 метр урт, зургаан метр өргөнтэй, битүү дээвэртэй, шилэн фасадтай байх юм. Мөн явган зорчигчдын орох, гарах хэсэг нь хоёр талдаа тус бүр 39 метр урт, 5.7 метр өндөртэй байх аж. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй болон дугуйт хэрэгсэлтэй иргэд зорчих боломжтой байхын тулд орц, гарцыг налуу зам болон шаттай хийж, бороо орсон үед нүхэн гарц усанд автахаас сэргийлж ус зайлуулах, шүүрүүлэх худгийг мөн суурилуулж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Хүй долоон худагт ​“Даншиг наадам-Хүрээ цам 2022” болж байна DNN.mn

“Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадам өнөөдөр Хүй долоон худагт эхэлж байна.

Тус арга хэмжээний үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог ба цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх, шашин соёлын үзэсгэлэн худалдаа зэрэг болно.

Мөн 256 хүчит бөх барилдан, даага, их нас болон жороо морьд уралдах бөгөөд морьт харвааны үзүүлбэр зохион байгуулах юм.

Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй баяр бөгөөд Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ болжээ.

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлийн 25 байршилд эмийн хаягдлыг хүлээн авч байна DNN.mn

Улаанбаатар хотод 25, орон нутагт 3 салбарт эмийн хаягдлыг иргэдээс хүлээн авч байна. Тодруулбал, “3% Эмийн хаягдлыг ангилцгаая” төслийн хүрээнд хугацаа нь дууссан эмийг иргэдээс авч, устгалд оруулж байгаа аж. Энэ нь хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилготой бөгөөд эмийн хаягдлыг бусад хогтой нийлүүлж хаяхгүй байхыг уриалж байна.

Тусгайлан байршуулсан шилэн хоргонд эмийн хаягдлыг хийснээр байгаль орчинд сөрөг нөлөө учруулахгүйгээр стандартын дагуу устгагдах боломжтой.

Энэ талаар “3% Эмийн хаягдлыг ангилцгаая” төслийн санаачлагч, хэрэгжүүлэгч О.Гэрэлчимэгээс тодруулахад “Төслийнхөө хүрээнд хугацаа нь дууссан эмийг иргэдээс хүлээн авч, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр устгалд оруулж байна. Энэхүү ажлыг анх 2019 онд эхлүүлсэн. Одоогоос гурван жилийн өмнө гэрээсээ хугацаа нь дууссан эм олоод, Монголын ихэнх сүлжээ эмийн сан руу залгаж асуухад ямар ч мэдээлэлгүй байсан. Тиймээс ч Азийн сангийн 3R-н хүрээнд төслийн уралдаан зарлагдахад төслөө бичиж түрүүлээд санхүүжилтээ авсан.

Иргэд эмийн хэрэглээндээ анхаарч, хэн нэгний санал болгосон эмийг дур мэдэн худалдан авахгүй байх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, эмчийн зааврын дагуу эм худалдан авах нь чухал. Эмийн хаягдлыг бусад хогтой нийлүүлж хаях нь хөрс шороо, агаар орчныг бохирдуулах сөрөг нөлөөтэй. Тиймээс энэ төрлийн хог хаягдлыг стандартын дагуу устгахдаа,

  • цуглуулах
  • тээвэрлэх
  • ариутган халдваргүйжүүлэх
  • бутлах, булах буюу ландфилл аргыг хэрэглэдэг.

Хаягдал авдаг цэгүүдэд долдугаар сард л гэхэд нийт 90 килограмм ахуйн эмийн хаягдал цугларсан.Үүнээс харахад өнгөрсөн жилүүдэд их хэмжээний эмийн хаягдал хөрсөнд шингэсэн гэдэг нь тодорхой байна.

Эмийг маш олон төрлийн химийн бодисоор хийдэг. Тиймээс ч эмийн хог хаягдлыг бусад хогтой нийлүүлж шууд хаях нь ямар нэгэн бодис хөрс усанд шингэж, хүрээлэн буй орчинд нөлөөлөх эрсдэлийг бий болгоно. Түүнчлэн бусад хог хаягдалтай нийлж хорт хий үүсгэж, агаар орчныг бохирдуулах зэрэг сөрөг нөлөөтэй” хэмээн хэллээ.

Эмийн зохистой хэрэглээг хэрхэн бий болгох вэ?

  • Эм худалдан авахаасаа өмнө гэртээ байгаа эмийн хайрцгийг шалгах
  • Эмчийн зөвлөсөн эмийг авах, найз, хамаатан садныхаа зөвлөсөн эмийг биш
  • Ирээдүйд хэрэг болж магадгүй гэж төлөвлөөд эм аваад хэрэггүй
  • Эмийн хайрцгаа шалгаж үзээд, хугацаа нь дууссан эмээ доорх байршилд өгөх боломжтой.

Эмийн хаягдал хүлээн авч байгаа 28 салбарын эмийн сангийн хаяг байршилзураг

зураг
зураг
зураг
зураг
зураг
зураг

Categories
мэдээ цаг-үе

Ковидын 446 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Дэлхийн Зөн “Цар тахал” хэмээн зарласан COVID-19-д өртөх хамгийн өндөр  эрсдэлтэй хүмүүст дэлхий нийтээрээ анхаарал хандуулах шаардлагтайг  анхаарууллаа

Монгол Улсад сүүлийн хоногт коронавируст халдварын 446 тохиолдол шинээр батлагджээ. Эдгээр тохиолдлын

  • 226 нь нийслэлд
  • 220 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар манай улсад батлагдсан коронавируст халдварын тохиолдлын тоо 958,845 болов. Түүнчлэн өнгөрсөн хоногт нэг иргэн КОВИД-19-ийн хүндрэлээр нас барснаар эндэгдэл 2,123-т хүрээд байна.

зураг

Коронавируст халдварын тохиолдол ойрын өдрүүдэд нэмэгдсээр байгаа бөгөөд оргил үе нь энэ сарын сүүлээс ирэх сарын эхэн үед тохионо хэмээн мэргэжилтнүүд тооцож байгаа юм. Иймд иргэд та бүхэн олон нийтийн газар амны хаалтаа тогтмол зүүхийг зөвлөж байна.
Categories
мэдээ цаг-үе

“Даншиг наадам-Хүрээ цам 2022”-ын шинэчилсэн хөтөлбөр болон цагийн хуваарь DNN.mn

Аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүн болсон “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин, соёлын наадмын үйл ажиллагаа энэ амралтын өдрүүдэд Хүй долоон худагт болно.

Үүнтэй холбоотойгоор иргэд, жуулчдад Хүй долоон худаг руу зорчих нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлэх юм.

Наймдугаар сарын 6,7-ны өдрүүдэд “МУБИС- Хүй долоон худаг” чиглэлд гурван автобус дараах цагуудад 1500 төгрөгөөр үйлчилнэ.

Нийтийн тээврийн үйлчилгээний ХҮЙ 7:2 “МУБИС- ХҮЙ-7” чиглэлийн цагийн хуваарь

МУБИС-аас хөдлөх

ХҮЙ ДОЛООН ХУДАГ-аас хөдлөх

1.

7:30

9:13

2.

8:30

10:13

3.

9:30

11:13

4.

10:56

12:39

5.

11:56

13:39

6.

12:56

14:39

7.

14:22

16:05

8.

15:22

17:05

9.

16:22

18:05

10.

17:48

19:31

11.

18:35

20:05