Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Сүхбат Төв аймгийг бөхгүй болгосон шиг Ч.Санжаадамба Архангайг бөхгүй болгох нь ээ! DNN.mn

Төв аймгийг бөхгүй
болгосон гол буруутан нь
А.Сүхбат гэдгийг бөхийн
хүрээнийхэн ярьдаг. Учир
нь тухайн аймаг, хошуу ус
нутгаас том цолтой бөх
гарахад тухайн бөхөө дагаж
бөх төрдөг жамтай. Хуучин
цагт Түшээт ханы Дайчин
вангийн хошууныхан хамгийн
олон бөхтэй гэдгээрээ зартай
байсан нь судлаачдын ном
бүтээлд бий. Үүнд Түшээт
ханы Дайчин вангийн Намхай,
Лувсанжамбаа аваргуудын
нөлөө байж. Даншиг наадмын
ах дүү хоёр аваргын нутаг
Булганы Сайхан сум одоо
ч бөхөөрөө алдартай. Мөн
Архангайн Батцэнгэл сум
хамгийн олон бөхтэй сумдын
нэг гэгддэг. Ямар учир
байна вэ гээд үзвэл Лу гүний
Вандан аваргын нутаг байх
жишээний. Баянаа аваргаас
өмнө Увсаас бөх байгаагүй.
Харин Баянаагаас хойш Увс
аймаг бөхийн өлгий нутаг
болсон байна.

Тайлбар байхгүй.

Том цолтой
бөхөө дагаж тухайн аймаг
хошуу бөхтэй болдог нь ийм
учиртай.
А.Сүхбат аваргын үед Төв
аймаг яагаад бөхгүй болов.
Уул нь бол Төв аймаг шиг
бөхтэй газар ховор байлаа.
Ж.Мөнхбат, Д.Хадбаатар
аваргын нутаг гээд бодохоор
Төв аймаг бөхтэй байхаас
аргагүй. Дээхнэ үед Төв
аймгийн Мөнгөнморьтын
Чимид, Баян бараатын
Оргодол гээд улсын наадмын
түрүү хүртсэн хүчит арслангууд
үеийн үед байсан. А.Сүхбатыг
аймгийнхаа, нутгийнхаа
бөхчүүдийг тоогоогүй, дэмжээгүй гэдэг. Хазгар хүргэн
хадамсаг гэгчээр Баянмөнхийг
дагаад хар амиа бодоод
явчихсан гэдэг. Баянмөнхийг
ааваа ч гэдэг байсан байх,
багшаа гэдэг байсан. Увсын
их аваргын хүргэн болох,
тухайн хүний шавь болох
Сүхбатын өөрийн асуудал.

Үүнийг буруутгах нь утгагүй.
Гол нь Сүхбат нутгийнхаа
бөхчүүдийг дэмжээгүй, бөхийн
өлгий нутаг болсон Төв аймагт
бөх хүнийхээ элгэн сэтгэлээр
хандаагүй нь тоогүй.
Мөөеөгийн ид барилдаж
байх үед Төв аймгаас
Хадбаатар гэдэг хүчит аварга
төрсөн. Гарцаа байхгүй
Мөөеө аваргын шавь. Мөн
Л.Сосорбарам, Ө.ЭрдэнэОчир, П.Дагвасүрэн нарын
аваргын энтэй арслангууд
төрсөн. Дандаа л улсын
наадмын түрүү үзүүрт яригддаг
байсан бөхчүүд. Дагвасүрэн
гуай гэхэд улсад гурван
удаа үзүүрлэсэн бөх. Харин
Сүхбат аваргын үед өөрийнх
нь шавь Даваабаатараас өөр
“шанаган тав”-ыг улс даяар
зарлуулчих бөх төрөөгүй нь
харамсалтай. Энэ юунаас
болов гэхээр бөх гэдэг бол
хэзээд ч бөхийн дэвжээгээ
ариун нандин авч явдаг, атаа
хорсол, ашиг хонжооноос
хол байдаг ийм л жудагтай
хүмүүсийн ажил гэдэг нь эрт
үеэс уламжлагдсан. Сүхбат
2006 онд зодог тайлсан. Хэдэн
жилийн хойно тайлсан зодгоо
өмсөөд дахин барилдсан.
Тэгэхдээ төрийн наадмын
зүүний магнайг булаацалдаж
яаж шившгээ дэлгэснийг
бид мэднэ.Өнөө жил бас
юу болов, барууны магнайд
Өсөхбаяр аваргын өмнө гарна
гэж дайраад, эцэстээ ерөнхий
хөлийн цэцийн шийдвэр,
бөхийн комиссынхны шийдвэр
дийлэлгүй яав гэж. Өөрийнх нь
жудаггүй энэ үйлдэл түүнийг
бөхийн дэвжээнээс холдуулж,
эцэстээ аймаг нь бөхгүй болох
тийм л байдалд хүргэлээ.
А.Сүхбатын бөх хүнд
байж боломгүй зохимжгүй
энэ үйлдэл Ч.Санжаадамба
аваргад давтагдах болсон нь
харамсалтай. Санжаадамба
бол бөхийн өлгий нутаг
Архангай аймгаас сүүлд
тодорсон ард түмний хайртай
бөхийн нэг. Гэтэл мань хүн
“Ажнай”-н Д.Бат-Эрдэнийг
дагасан уу, яасан, ямар
чиг л байсан Өмнөговь руу
гүйдэлтэй болсон. Түүнийг
бөхийн зам мөр хөөж, монгол
бөхийн дээд цол улсын аварга
болох хүртэлх энэ хугацаанд
Архангайн бөхчүүд ялангуяа
Өсөхөө аварга их дэмжсэн.
Түшиг тулгуур болсон.
2016 онд Санжаадамбыг
түрүүлж, Пүрэвдагва гэдэг
залуу үзүүрлэж Архангайн
наадам болоход Өсөхөө
аваргын нөлөө их байсан.
Дараа жилийнх нь наадамд
Санжаадамба тавын даваанд
Ганжад гэж залууд уначихаад
байхад Өсөхөө аварга хөлийн
цэцийнхэнд, Санжаадамбыг
засч байсан засуулд хүртэл
хатуу үг хэ л ж ба йсан .
Харин энэ бүхний хариуг
Санжаадамба яаж барьсан
бэ гэвэл өнгөрөгч жилийн
бөхийн холбооны хурлаар
Өсөхөө аварга руу, Магалжав
руу зуумхай нохой шиг дайрч
байсан. Яагаад ингээд
дайраад байгаа юм бол гээд
учир мэдэх хүнээс асуухад,
Ажнайн Бат-Эрдэнийг бөхийн
холбооны дарга болгох гээд
ингээд байгаа юм гэж хэлсэн.
Үнэн эсэхийг мэдэхгүй. Ямар
ч байсан Санжаадамба
Архангай нутгаасаа элэг
буруулсан байна лээ.

Тэрээр 100, 101 жилийн
тэгш ойд энэ жил зодоглоогүй.
Бас л Сүхбат шиг баахан
гомдол яриад, эцэстээ би
зодоглохгүй гэж ард түмнийг
хохироож байгаа мэт үйлдэл
үзүүлсэн. Санжаадамба аа
чамайг зодоглохгүй гээд ард
түмэн хохирохгүй. Ганцхан
чи өөрөө л хохирч үлдэнэ.
Насны бөгсөнд “Тэгэхэд
би яагаад барилдаагүй
юм бэ, 100 жилийн ойдоо
зодоглохгүй өнжиж байдаг
мөн ч тэнэг байж” гэж бодох
өдөр ирж магад. Ер нь монгол
бөхийн дэвжээ гэдэг хэнээр
ч дутахгүй. Сүхбат зодог
тайлахдаа надаар наадмын
дэвжээ дутна, ард түмнийг,
бараг Монгол Улсыг би ингэж
хохироож байна гэж бодож
зодог тайлсан байж магад.
Тэгвэл наадмын дэвжээ гэдэг
хэнээр ч дутдаггүй. Өнөө жил
Санжаадамбыг зодоглосонгүй
гээд хэн ч гомдож гонсойж сүйд
болоогүй. Наадам болдгоороо
болсон, бөх улам гоё болсон.
Харин том цолтой бөх нь
барилдахаасаа гомдоллож
гонгинох нь хэтэрч, бөхийн
дэвжээгээ үл хүндэтгээд
эхлэхээр тэр нутгийн хийморь
лундаа доройтоод эхлэх шиг
болдог. Таван жилийн өмнө
Санжаадамбыг түрүүлэхэд
Архангайн наадам болж
байсан бол энэ жил яав.
Бөхийн өлгий нутгаас шинэ
цолтон ховорхон төрлөө.
Хэрвээ Санжаадамба
бөхийн дэвжээгээ хүндэтгэж
барилдсан бол Архангайн
Зоригтбаатар гэдэг залуу
зааны даваанд давж яваад
унах биш. Унаж яваад
давах байсан ч юмуу, хэн
мэдлээ. Бүр заан биш
Зоригтбаатар арслан, аварга
болохыг ч үгүйсгэхгүй.

Том
цолтой бөхийн аяг ааш,
өөрийн мэдэлгүй гаргаж
буй зохимжгүй тэнэг гэмээр
үйлдэл нутгийнхаа бөхчүүдэд
ийм л хор хөнөөлтэй байдаг
байна. Санжаадамба хоёр
жилийн өмнө тавын даваанд
Өмнөговийн Одбаярт тахимаа
өгсөн. Үндсэндээ өнөө “Ажнай”нхаа бөхийг дэмжээд буугаад
өгчихөв үү гэж харагдсан. Сая
Өмнөговийн наадам дээр
явж байгаа харагдана лээ.
Өмнөговийнхонд наадмын
мэндчилгээ дэвшүүлээд жигтэйхэн байна лээ. Тэгтэл яг
өөрийнх нь нутаг Хашаат
сумын Сүхбат гэдэг залуу
Архангайд түрүүлж аймгийн
арслан болоод Дундговийн
80 жилийн ойд очиж түрүүлэн
хурц арслан болсон. Хэрвээ
Санжаадамба нутгаа гэдэг
байсан бол Өмнөговь дээр
очих биш, Өмнөговийн залуучуудыг сайн барилдана
гэж ярих биш, унаган нутаг
Хашаатынхаа хүүг дэмжээд
зогсож байх байлаа. Энэ бүхнийг багш нь болох Зэвэгийн
Дүвчин гуай та хэлэх хэрэгтэй
байна. Танаас өөр хүний үгийг
наад залуу чинь сонсохоо
больсон дуулдаад байна.
Аварга гэдэг бол аархаад
авдаг цол биш. Ард түмний
хайр хүндэтгэл, дээрэс нь
нутгийн том хүндэтгэл гэдгийг
залуу бөхчүүд ойлгох учиртай.
Аварга хүн ямар жудагтай
байхаас тэр наадмын өнгө
харагддаг гэдэг.

Мөн аварга
цолтой бөх хэдийн даваанд
ямар ам авахаас наадмын
бөхийн өнгө өөрчлөгддөг
гэдэг. Энэхүү бичигдээгүй
хуулийг Санжаадамба
бодох цаг нь иржээ. Чи ямар
үйлдэл гаргахаас нутаг усны
чинь бөхийн хувь заяанд
нөлөөлнө гэдгийг ултай
сайн бодох хэрэгтэй. Ер нь
бөхийн дэвжээнд ганцаараа
алдарших, зөвхөн ганцаараа
од болон гялалзах гээд үхэн
хатан зүтгээд байх нь бас
утгагүй ч юм шиг. Өнөө жилийн
наадмаар Баянаа аварга
зодгоо тайлж байна гээд
жигтэйхэн сүр дуулиан болсон.

Баянаа аваргыг зодог тайлсны
дараа баруун аймгийн гурван
аварга дараалаад уначихсан
нь нэг л сонин сэтгэгдэл
төрүүлсэн. Хэрвээ домогт
их аварга зодог тайлаагүй
бол Увсын хязгаараас хоёр
дархан аварга нэг жил төрөх
ч байсан юм билүү. Үндсэндээ
Бүрэнтөгс аварга түрүүллээ
гэхэд шууд дархан аварга,
Батсуурь аварга үзүүрлэхэд
дархан аварга болох байсан.
Баянаа зодог тайлаад
аваргууд уначихлаа гэж шууд
хэлж байгаа юм биш л дээ.
Гэхдээ юмны ерөөл бэлгэ
гэж нэг зүйл байдаг, тэр нь
бөхийн ариун дэвжээнд бүр
илүү мэдрэгддэг шиг санагдах
юм.Тэгэхээр бөхийн дэвжээнд
аварга цолтой бөхчүүдийн
үйлдэл илүү дутуу зүйлгүй
зүгээр л ёс жаягийнхаа
дагуу байх хэрэгтэй байна.

Өнөөдөр Увсын С.Мөнхбат
аваргын жудаг журмыг хүн
бүхэн сайн сайхнаар ярьж
байна. Мөн Г.Эрхэмбаяр
аваргыг ч нуруутай, жудагтай
гэж ярьж байна. Н.Батсуурь,
П.Бүрэнтөгс нар ид сайхан
барилдаж байна. Эдгээр
аваргууд бол бөхийн дээд
аварга цолныхоо эрэмбийг
хадгалж төрт ёсны наадмаа
хүндэтгэж яваа бөхчүүд. Энэ
бүхнийг Санжаадамба болон
бусад залуу бөхчүүд ухаалгаар
бодох цаг нь болжээ

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ DNN.mn

Аргын тооллын: 2022 оны наймдугаар 7, Ням гараг

Билгийн тооллын: 10

Наран ургах шингэх: 05:36-20:20

Үс засуулбал: Эрч хүч ихэснэ

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой.

ЗУРХАЙ: Үс засуулбал эрч хүч ихэснэ
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт, өдөртөө 21 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 12-14 градус өдөртөө 24-26 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад хэсгээр баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 0-5 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Tэрэлж голын хөндийгөөр 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 18-23 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 31-36 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутаар 26-31 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын хөрөнгө оруулагч байгууллагын төлөөлөгчидтэй уулзлаа DNN.mn

Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газраас БНСУ-ын JCI Гванжу-Ханам салбар байгууллагын төлөөлөгч, хөрөнгө оруулагчид болон Монгол наадам цогцолборын төлөөлөлтэй цаашид хамтран ажиллах зорилгоор уулзалт зохион байгууллаа.

БНСУ-ын JCI Гванжу-Ханам салбар байгууллагын төлөөлөгчид энэ удаад Монгол дахь JCI Конгресс салбар байгууллагын урилгаар эгч дүүсийн найрамдалт хамтын ажиллагааны хүрээнд айлчилсан юм. Уулзалтад Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан, JCI Конгресс салбар байгууллагын 2022 оны ерөнхийлөгч М.Отгонбаатар, БНСУ-ын JCI Гванжу-Ханам салбар байгууллагын 2022 оны ерөнхийлөгч Чой Ки Хонг болон холбогдох албаны хүмүүс, зочид төлөөлөгчид оролцлоо.

Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан БНСУ-ын JCI Гванжу-Ханам салбар байгууллагын төлөөлөгч, хөрөнгө оруулагчид нь Улаанбаатар хотын хөгжлийн төсөл, хөтөлбөрүүд дээр хөрөнгө оруулж, хамтарч ажиллаж байсан туршлагатай талаар дурдаж цаашид ч үр дүнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгийг онцоллоо. Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын Гадаад харилцаа, олон нийт, сургалт судалгаа хариуцсан Ахлах мэргэжилтэн О.Мишээл хэрэгжүүлэхээр төлөвлөж буй дагуул хотын төсөл, хөтөлбөрийн талаар зочид төлөөлөгчдөд дэлгэрэнгүй танилцуулж, мэдээлэл хүргэсэн юм. Мөн Монгол наадам цогцолборын төлөөлөл хийгдсэн ажлын талаар болон цаашид хэрэгжүүлэх төслийн талаар мэдээлэл өглөө. Уулзалтын төгсгөлд, БНСУ улсын JCI Гванжу-Ханам салбар байгууллагын төлөөлөгчид болон хөрөнгө оруулагчид Улаанбаатар хотын хөгжлийн төсөл, хөтөлбөрүүд дээр цаашид ч мэдлэг туршлагаа хуваалцаж хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Эмэгтэй шатарчид Кубын багийг 3,5:0,5-аар хожиж VIII байрт бичигдлээ DNN.mn

Энэтхэгийн Ченнай хотноо болж буй Шатрын 44 дүгээр олимпиадын 7 дахь өрөгт Монголын эмэгтэй баг Кубын шигшээ багийг 3,5:0,5-аар хожиж, ээлжит ялалтаа авлаа.

Энэ удаагийн тавилд ОУЭИМ А.Энхтуул, Т.Мөнхзул, Б.Мөнгөнзул нар хожил авч, Б.Баярмаа хайнцсан байна. Харин эрэгтэй баг Хорватын шигшээд 1:3-аар хожигдлоо. Б.Гүндаваа хожил авч, Д.Батсүрэн, Г.Амартүвшин, С.Билгүүн нар хожигдол хүлээжээ.

Монгол улсын эмэгтэй баг шигшээ “А” категорид 8 дугаар байрт бичигдэж, ширээний дүнгээр нэгдүгээр ширээнд эмэгтэй Их мастер А.Энхтуул дөрөвт, 3 дугаар ширээнд эмэгтэй ОУМ Т.Мөнхзул 10 дугаар байрт, 4 дүгээр ширээнд ОУШХДМ Б.Мөнгөнзул 8 дугаарт тус тус бичигдэж байна.

Өнөөдөр манай Монголын эмэгтэй баг маань алдарт эгч дүү гурван Полгарыг шатрын ертөнцөд төрүүлсэн Унгарын хүчирхэг багтай “оюун ухааны дайн” хийнэ.

Монголын эрэгтэй баг долоон тавилын дараа 55 дугаар байрт бичигдэж байна. Ширээний дүнгээр манайхаас эхний 20-д Их мастер Б.Гүндаваа багтаж буй бөгөөд тэрбээр 3 дугаар ширээнд 18-т бичигдлээ. Өнөөдөр манай эрэгтэй баг Японы шигшээ багтай тоглоно.


Categories
мэдээ нийгэм

Yндэсний геологийн алба болон Австралийн Геологийн албаны хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцов DNN.mn

зураг

Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг хатагтай Кэти Смиттэй 2022 оны наймдугаар сарын 5-ны өдөр уулзаж, хоёр орны геологи, уул уурхайн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Австрали Улсын уул уурхайн салбарын арвин баялаг туршлага, тэргүүлэх техник, технологи, байгаль орчны менежмент, баялгийн сайн засаглал зэргээс туршлага судалж, нутагшуулах нь манай улсын уул уурхайн салбарт чухал ач холбогдолтой болохыг сайд Г.Ёндон энэ үеэр дурдсан.

Мөн манай улсын уул уурхайн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үндэсний гео мэдээллийн санг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хөтөлбөр /АМЕП-2/-ийг Австрали Улсын Засгийн газраас дэмжин хэрэгжүүлж байгаад талархал илэрхийллээ.

Австрали Улсын хөрөнгө оруулсан Оюу Толгой төсөл амжилттай хэрэгжиж, тус улсын хөрөнгө оруулалттай 60 гаруй компани ашигт малтмалын хайгуул, олборлолт, ханган нийлүүлэлтийн чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгааг Элчин сайд Кэти Смит дурдсан.

Уулзалтын үеэр энэ оны есдүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Уул уурхайн 7 хоног” арга хэмжээний талаар Австрали Улсын сонирхогч компаниудад мэдээлэл хүргэх, тус улсын Геологийн алба болон манай улсын Үндэсний Геологийн Алба хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, уул уурхайн салбарын бусад чиглэлээр талууд хамтран ажиллахаар тохиролцлоо.

Тухайлбал, Австрали Улсын Засгийн газар өөрийн нутаг дэвсгэрийн хэмжээнд эрдэс баялгийн судалгааг орчин үеийн технологийн дэвшил ашиглан судлах, ирээдүйд үнэ цэн нэмэгдэх ашигт малтмалын хэтийн төлөвийг тодорхойлохоор “Exploring for the Future” нэрийн дор 225 сая долларын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Уг хөтөлбөрт гадаргын геофизикийн AusLAMP, 2024 он хүртэл хэрэгжих чухал ашигт малтмалын олон салбар төслүүд багтсан.

Эдгээртэй ижил төстэй төсөл, арга хэмжээнүүдийг манай улсад хэрэгжүүлэх, энэ чиглэлийн туршлага солилцох хүсэлтийг сайд Г.Ёндон илэрхийллээ гэж Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яамнаас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг байгуулагджээ DNN.mn

Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын 2022 оны наймдугаар 5-ны өдрийн 111 дүгээр захирамжаар Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг байгуулагдлаа.

Байнгын ажлын хэсэг нь 17 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд ахлагчаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Ажлын хэсгийн Нарийн бичгийн даргаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Байгаль орчны төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Алтансаруул нар ажиллана.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2022 оны хоёрдугаар сард зохион байгуулсан Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганаас гарсан зөвлөмжийн хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд байнгын ажлын хэсэг нь дөрвөн чиглэлээр 26 арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Тодруулбал Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсгийн төлөөлөл сар бүр Хөвсгөл нууранд ажиллаж, ажлын хэрэгжилтийг хянах юм гэж Ерөнхийлөгчийн Хэвлэлийн албанаас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна DNN.mn

Үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна | Sonin.MN

Наймдугаар дугаар сарын 6-ны өдрийн байдлаар Орхон голын эх, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, Ерөө зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгдэж, Үүр, Хархираа, Хөгшин-Орхон, Халх зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см давсан бол Улз гол үерийн аюултай түвшинг 5 см давсан байна.

Наймдугаар сарын 7-ны өдөр говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орох тул гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэж үерлэх нөхцөл бүрдэнэ.

Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж буй хүмүүсийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн

Гадаргын усны судалгааны хэлтэс

Categories
мэдээ цаг-үе

Манай улс сармагчны цэцэг өвнийг илрүүлэх 600 оношлууртай боллоо DNN.mn

Их Британид Сармагчны цэцэг өвчний 500 гаруй тохиолдол бүртгэгджээ

Сармагчны цэцэг өвчний тохиолдол дэлхийн нутагшмал бус улс орнуудад бүртгэгдсэнээс хойш Монгол улс тандалт, эмчилгээ, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангахаар ажиллаж байна.

Япон улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэн
(NIID)-ээс ХӨСҮТ-ийн лавлагаа лабораторид сармагчны цэцэг
0 PM өвчнийг илрүүлэх 600 оношлуурыг хүлээлгэн өглөө.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сармагчны цэцэг өвчнийг олон улсын хэмжээний Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал хэмээн 2022 оны долоодугаар сарын 23-ны өдөр зарласан билээ.

Categories
гадаад мэдээ

Франц ундны усны хомсдолд оров DNN.mn

Ундны усны хомсдолд орж буй их хотууд – updown.mn

Франц улсад түүхэнд тохиолдож байгаагүй ган гачиг нүүрлээд буй тул засгийн газар хямралтай тэмцэх багийг байгуулжээ. Тус улсын 93 бүс нутагт ундны усны хэрэглээг хязгаарлаад байна. Ерөнхий сайдын ажлын албанаас мэдээлснээр энэ нь Францын түүхэнд бүртгэгдсэн хамгийн хүнд ган гачиг аж.

Хуурай нөхцөл байдал дор хаяж 14 хоног үргэлжлэх төлөвтэй байна. Эх газрын Францыг тэр аяар нь хамарсан гэхэд болох эл ган гачиг нь тариалангийн ургацыг бууруулж, Украины дайны улмаас үүсээд байсан хүнсний хямралыг улам хурцатгаж болзошгүй. Орос, Украины үр тарианы экспорт хэвийн хэмжээнээс хамаагүй доогуур байгаа тул Европ тив хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлттэй тэмцэж буй.

Хэт халалт зургадугаар сараас хойш үргэлжилж буй тул мод, бутнууд навчаа гөвж, эрт намар айлчилжээ. Долдугаар сард л гэхэд ердөө 9.7 мм бороо орсон нь 1961 оны гуравдугаар сараас хойших хамгийн хуурай сар болсныг Францын үндэсний цаг уурын алба мэдээлэв. Тус улсын баруун хойд болон зүүн өмнөд хэсгийн ихэнх хэсэгт ус хэмнэх үүднээс усалгаа хийхийг хориглосон байна.

Малын тэжээлд голчлон ашигладаг эрдэнэ шишийн ургац энэ жил 2021 оноос 18.5 хувиар бага байх төлөвтэй байна. Эрдэнэ шиш тариалдаг гол бүс нутаг нь зүүн боллон баруун бүс нутгийн Альзас нутаг юм. Энд ургац хураалт хэдийнэ эхэлжээ. Францаар зогсохгүй Унгар, Румын, Болгар зэрэг улсад эрдэнэ шишийн экспорт хэт халалтаас шалтгаалаад мөн л буурах төлөвтэй байна. Экспортын хэмжээ буурснаар үнэ өсөх юм.