Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-ы аппликэйшн шинэчлэгдлээ DNN.mn

Цахим “Өдрийн сонин” аппликэйшн шинэчлэгдэж уншигчид сониноо илүү хялбараар унших боломжтой боллоо. Цахим “Өдрийн сонин”-ы архивт “Өдрийн сонин”-ы 2009 оны нэгдүгээр сараас хойших бүх дугаарууд хадгалагдаж байна.

Уншигчдын хувьд манай сонины архиваас тендер, зар, мэдээ шүүх, аав, ээж, өвөө эмээ, удам судар, нутаг устайгаа холбоотой гарсан нийтлэл, сурвалжилгыг хувилж авах, тухайн үед өрнөж байсан үйл явдалтай холбоотой мэдээ сэлтийг эрдэм шинжилгээний ажилд ашиглах, түүхийн материал бэлдэхийн тулд “Өдрийн сонин”-ы тухайлсан өдрийн дугаарыг олж унших хүсэлт ихээр тавьдаг. Энэ бүх хүсэлтийг тань Цахим “Өдрийн сонин” биелүүлэх болно. “Өдрийн сонин”-ыг эх орныхоо өнцөг булан бүрээс болон дэлхийн ямар ч улсаас цахимаар захиалан уншаарай. Цахим сониныг уншихын тулд дараахь алхмуудыг хийнэ.

Андройд утсан дээр Play store-оос, IOS буюу iphone дээр App store-оос “Өдрийн сонин” гэж хайгаад аппликэйшнээ татаж авна. Татаж авсны дараа заавал бүртгүүлж, нэвтрэх шаардлагатай. Аппликэйшний НЭВТРЭХ гэсэн товчин дээр дарж хэрэглэгчийн нэр, нууц үгээрээ нэвтэрнэ.


Төлбөрөө Төлөх хялбар боломжоос доор санал болгож байна

1. Дээрх тайлбарласан зааврын дагуу нэвтэрч орон баруун дээд буланд дарахаар “Сонин захиалах” гэсэн хэсэг бий. Ингэснээр сонины захиалгын үнэ тус бүрээр гарч ирнэ.

Тэдгээрээс сонголтоо хийн “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк”, “Хаан”, “Хас банк”-аар төлбөрөө төлнө. Хэрэв та илүү хялбараар төлбөрөө төлөх бол “Qpay” сонгон QR код уншуулж шууд захиалан авч болно.

Цахим “өдрийн сонин”-ы үнэ:

Нэг өдрөөр захиалах бол 1000 төгрөг,

Нэг сараар 6000 төгрөг

Улирлаар 18.000 төгрөг

6 сараар 36.000 төгрөг

9 сараар 54.000 төгрөг

Жилээр 72.000 төгрөг байна.

2. “Өдрийн сонин”-ы 1102028377 (Хүлээн авагчийн нэр: ӨДРИЙН МЭДЭЭ ХХК гэж бичих) гэсэн Голомт банкны данс руу төлбөрөө шилжүүлээд захиалан авч болно. (Ингэхдээ төлбөр төлсөн баримт дээрээ хэрэглэгчийн и-мэйл хаяг, утасны дугаараа заавал бичих бөгөөд udriinsonin@admin.dnn.mn и-мэйл рүү баримтаа илгээнэ. Эсвэл 70134164 дугаар руу факсдаж болно)

3. Сонины редакци дээр өөрийн биеэр ирж төлбөрөө тушаан шууд захиалан авч болно.

“Өдрийн сонин” өглөө бүр тантай хамт.



www.admin.dnn.mn,

Twitter:DNN_MN

Facebook:DNN.MN

Instagram:dnn_mn

E-mail:udriinsonin@admin.dnn.mn

Цахим сонины лавлах утас: 99130850

Categories
мэдээ нийгэм

СХД-ийн нутаг дэвсгэрт хоёр цэцэрлэг ашиглалтад орно DNN.mn

Цэцэрлэг, сургуулийн анги, бүлгийн өрөөний нэг хүүхдэд ногдох талбай 1.5 ам  метрээс доошгүй байна – updown.mn

Хүн амын төвлөрөл хамгийн ихтэй Сонгинохайрхан дүүргийн хоёр ч бүтээн байгуулалтын ажилтай сайдаар ахлуулсан ажлын хэсэг танилцлаа. Эхний цэцэрлэг нь 2020 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байсан ч цар тахлын нөхцөл байдал, төсөв мөнгөний хүрэлцээ зэргээс шалгаалан өнөөдрийг хүртэл ажил удааширчээ.

Мөн энэ цэцэрлэгээс болон урд хэсэгт нь баригдаж байгаа сургуулийн барилгын цахилгааны асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг хэрэгтэй болсон байна. Газар дээр нь ажилласан ажлын хэсэг эрчим хүчний яамтай хамтран ажилласнаар цэцэрлэгийн үйл ажиллагааг 9 сард эхлүүлэх боломж бүрдүүлж байна.

Мөн Сонгинохайрхан дүүрэгт хамгийн их төвлөрөл үүсгэж байгаа Содон хороолын баруун талд нэг цэцэрлэгийн барилгын ажил үргэлжилж байна. 10 дугаар сар гэхэд ашиглалтад оруулах талаар гүйцэтгэгч компанитай ярьж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх чиглэлээр боломжтой бүх хүрээнд хамтран ажиллахаар боллоо гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр Монгол Улсад ирнэ DNN.mn

Война в Украине: В МИД Китая заявили, что не будут сидеть сложа руки в  ситуации с войной в Украине « Новости | Мобильная версия | Цензор.НЕТ

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 2022 оны наймдугаар сарын 7-8-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх бөгөөд өнөөдөр Улаанбаатарт газардана.

Түүний айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И нар хэлэлцээ хийх юм.

Мөн хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлууд, тухайлбал эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хилийн боомтуудын үйл ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлаар ярилцаж, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцох хөтөлбөртэй байна.

Categories
мэдээ цаг-үе

Хүй долоон худагт жуулчдад зориулан 60 гаруй бизнес эрхлэгчийн бүтээлээр үзэсгэлэн, худалдаа дэлгэлээ DNN.mn

Хүй долоон худагт зохион байгуулж буй “Даншиг наадам-Хүрээ цам 2022”-т нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа гарч байна. Тодруулбал, 60 орчим бизнес эрхлэгчийн өв уламжлал шингэсэн, жуулчдын сонирхлыг татахуйц гар урлалын болон үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг үзэсгэлэн худалдаанд дэлгэжээ.

Энэ талаар Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв НӨҮГ-ын Сургалт, судалгаа, маркетингийн хэлтсийн дарга Л.Цолмонтуяа “Даншиг наадам-Хүрээ цам 2022” нь шашин, соёлын наадам төдийгүй жуулчдыг татах гол зорилго бүхий арга хэмжээ тул бид шашны эд зүйлс, нарийн хийцтэй бурхдаас эхлээд бүх төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн бүтээлээр үзэсгэлэн гаргалаа. Бидний зассан асрууд дунд тун онцлог асар хэд хэд бий. Тухайлбал, монгол гэрийн агуулгыг харуулахын сацуу, буриад зон олны хувцас хэрэглэл, эд зүйлсээр чимэглэн тохижуулсан асар байгаа. Тухайн асарт ороод Буриад хувцас, хэрэглэлийг өмсөн зургаа даруулах ч боломжтой. Зөвхөн худалдаа, үйлчилгээ эрхлэх бус монгол зан заншил, өв соёлыг иргэд, жуулчдад харуулахыг зорьж байгаагийн нэг илрэл юм уу даа. Бид жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран ажиллаж, уг наадамд бизнес эрхлэгчид маань ч идэвхтэй оролцож байгаад баяртай байна” гэв.

Үзэсгэлэн, худалдаанд оролцож буй бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ танилцуулан, сэтгэгдэлээ хуваалцсан юм.

“Дуут урлан”-гийн эрхлэгч Д.Баярхуяг:

-Бид 1992 оноос хойш урлан ажиллуулж байна. Мөнгөн эдлэл, сийлбэрийн чиглэлээр үндэсний өв соёлоо хадгалан ажиллаж байгаадаа баяртай байдаг. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төвийн дэмжлэгээр энэхүү наадамд оролцож байна. Гадаадын жуулчдаас гадна дотоодын аялагч нар өв соёлоо эрхэмлэн, түгээн дэлгэрүүлэхэд сэтгэл гаргадаг нь сайшаалтай. Бид тун удахгүй болох “Нүүдэлчин Монгол” олон улсын фестивальд оролцохоор бэлтгэж байгаа.

“Урьхан” брэндийн борлуулалтын менежер Э.Уяхан:

-Бид 20 жилийн өмнөөс үндэсний үйлдвэрлэл урлаж байна. Нийтдээ 120 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Хонь, ямааны арьс, үхрийн шир ашиглан цүнх, гоо сайхны жижиг цүнх, үндэсний хэв шинж шингээсэн орчин үеийн загварын хувцас, ороолт, нөмрөг зэргийг урлаж байна. Үндэсний урлал, зургийг миний дүү зураач Урьхан урладаг. Уг үзэсгэлэн худалдаанд оролцож байгаадаа баяртай байна.

“Шинэ замнал” ТББ-ын захирал Ц.Сэлэнгэ:

-28 хөгжлийн бэрхшээлтэй иргэн хамтран бүтээж буй нэгэн брэнд бол манай брэнд юм. Бид уут, тор зэргийг үндэсний хэв шинж агуулсан байхыг чухалчилж байгаагийн дээр байгальд ээлтэй байхаар бүтээж буй юм. 18 дахь жилдээ бид хамтран нэгдэж, даавуу, торгоны өөдсөөр бүтээл урлаж, өрхийн орлого нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Зүймэл урлал сүүлийн үед их дэлгэрч байгаа. Бид тэрхүү урлалыг амьдралд нэвтрүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй айл, өрхийн амьжиргаанд тус нэмэр болж байгаадаа баяртай байдаг. Зүймэл урлалын нэг онцлог нь хэзээ ч дахин давтагддаггүй цор ганц бүтээл болдог онцлогтой.

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв НӨҮГ-аас бизнес эрхлэгчдэд зориулан тогтмол сургалтууд зохион байгуулдаг. Тухайлбал, бүтээгдэхүүний сав, баглаа боодлын загвар дизайныг хэрхэн гаргах вэ, маркетинг, сурталчилгааг хэрхэн зөв хийх гэхчлэн сургалтуудыг бизнес эрхлэгчдийн дунд тогтмол зохион байгуулж байна. Мөн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг төрийн худалдан авах ажиллагаанд оролцуулах зорилгоор тендер болон худалдан авах ажиллагаатай холбоотой сургалтыг тогтмол зохион байгуулахаар бэлтгэл хангаж байгаа аж. Тиймээс бизнес эрхлэгчид Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв НӨҮГ-аас зохион байгуулж буй сургалтуудад үнэ төлбөргүй хамрагдах боломжтой юм.

Categories
мэдээ цаг-үе

Ковидын 298 тохиолдол бүртгэгджээ DNN.mn

Covid-19: veja os principais sintomas da doença atualmente

Өнгөрсөн хоногт 298 хүн КОВИД-19-ийн халдвар авсан нь PCR шинжилгээгээр батлагдав.

Үүнээс

  • 142 нь Улаанбаатарт
  • 156 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 951,735 болов.
    зураг

Орон нутагт Дорноговь аймагт хоногт батлагдах халдварын тоо хамгийн өндөр байна. Өнгөрсөн хоногт тус аймагт 74 хүн халдвар авсан нь PCR-аар батлагдсан бол

  • Өмнөговьд 60,
  • Баян-Өлгийд дөрөв,
  • Архангайд дөрөв,
  • Дархан-Уулд гурав,
  • Төв аймагт 11 хүн өвчилжээ. Харин 15 аймагт халдвар бүртгэгдээгүй байна.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 863 хүн эдгэрсэн бол одоогоор 14,566 хүн хяналтад байна.

зураг

Categories
мэдээ цаг-үе

Яармагийн нүхэн гарцыг ашиглалтад оруулжээ DNN.mn

Яармагийн замын нүхэн гарц 9 дүгээр сард ашиглалтанд орно

Яармагийн замд нүхэн гарц байгуулахтай холбоотойгоор замын хойд талын урсгалыг наймдугаар сарын 11-н хүртэл хаахаар төлөвлөсөн. Тэгвэл нүхэн гарц барих ажлыг түргэвчлүүлж, хаасан замыг хугацаанаасаа тав хоногийн өмнө буюу наймдугаар сарын 6-нд нээжээ.

Мөн өнөөдрөөс урд талын урсгалын хөдөлгөөнийг хязгаарлан, бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж байна.

Categories
мэдээ цаг-үе

Архангай аймгийн Өгий нуур орчимд үүссэн 120 тонн орчим хогийг төвлөрсөн хогийн цэгт хаяжээ DNN.mn

Архангай аймгийн Өгий нуур орчимд үүссэн 120 тонн орчим хогийг сумын төвийн төвлөрсөн хогийн цэгт хаяж зайлуулсан талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.

Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/240 дүгээр тушаалыг үндэслэн усан орчин бохирдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор томоохон гол, нуур тойрмын ойролцоо үйл ажиллагаа явуулж буй жуулчны бааз, гэр буудлууд, завьчид, хүнсний худалдаа үйлчилгээ үзүүлж буй иргэд, аж ахуйн нэгжүүдэд усны нөөцийг бохирдохоос хамгаалах, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдөж үйл ажиллагаагаа явуулах талаар заавар зөвлөмж өгч ажилласан.

Мөн Архангай аймгийн Өгий нуур орчимд үүссэн 120 тонн орчим хогийг Байгаль орчин, аялал жуулчлалын газар, сумын ЗДТГ-тай хамтран сумын төвийн төвлөрсөн хогийн цэгт хаяж зайлуулсан.

Түүнчлэн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн нутагт дахь Чулуут голын эрэг дагуу болон аялагчид ихээр очдог Зуун салаа мод орчимд шинээр үүссэн 12 тонн хог хаягдлыг багийн Засаг дарга, байгаль хамгаалагч орон нутгийн иргэдтэй хамтран цэвэрлэсэн байна.

Categories
мэдээ цаг-үе

​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn

Өдрийн сонины DNN.mn фэйсбүүк хуудасны ЧАТБОТ танд үйлчилж байна.


DNN.mn пэйжийн Message товчин дээр дарж GET STARTED-ыг идэвхижүүлж чатботод холбогдоход “Цахим сонин”, “Хэвлэмэл сонин”, “Сайт” гэсэн гурван цэс гарч ирнэ. Та сонины үйлчилгээнүүдтэй холбоотой өөрийн хайж буй мэдээллээ эндээс аваарай.

24 цагийн автомат хариулагчтай холбогдож, Өдрийн сонинтой холбоотой мэдээллийг цэсээр болон чатботын тусламжтайгаар харилцан яриа өрнүүлэн цаг алдалгүй авах юм.“Цахим сонин” захиалгын цэсээс цахим Өдрийн сонины захиалга, цахим сонины сар, улирал, жилийн үнийн тарифийг харж, хэрэв шаардлагатай бол админтай холбогдох боломжтой.

Харин “Хэвлэмэл сонин” цэсээс “Захиалах” товчийг дарснаар Өдрийн сонины захиалга хариуцсан ажилтнуудтай холбогдоно. Хэрэв зар өгөхөөр бол “Зар өгөх” товчийг дарж тусгай дугаарт залгагдана. “Редакцитай холбогдох” товчин дээр дарснаар Өдрийн сонины эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга болон албадын дарга нартай шууд холбогдох юм.

Чатботны “Сайт” цэсээс admin.dnn.mn сайт болон Өдрийн сонины бусад сошиал холбоосыг харж болно.

Өдрийн сонинд зар өгөх, сурталчилгаа байршуулах, сонины хэвлэмэл болон цахим захиалгын мэдээлэл авах болон бусад асуудлаар хандахыг хүсвэл дээр дурдсанаар ЧАТБОТ буюу автомат хариулагчтай холбогдоход л хангалттай.

ЧАТБОТ таны цаг завыг хэмнэх болно.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Очирбат: Алим ургуулахад нөмөр сайтай газар сонгох нь хамгийн чухал DNN.mn

“Говьд алим нутагшуулж тарьсан” хэмээн
олны сайшаалыг хүртээд
буй Дундговь аймгийн
иргэн П.Очир баттай
ярилцлаа.


Тайлбар байхгүй.

Сайхан зусч байна уу,
танай гэр бүл хэзээнээс
алим тарьж эхэлсэн бэ?

-Сайхан зусч байна. Та бүхэн сайн байна уу. Манай гэр бүл Дундговь аймгийн төвд амьдардаг. 2019
оны тавдугаар сараас алим
тарьж эхэлсэн, дөрөв дэх
жилдээ жимс авах гэж байна. Дундговь аймгийн Хүнс
хөдөө аж ахуйн газрын Жимс
жимсгэний хөтөлбөрийн хү­рээнд хөнгөлөлттэй нөхцөлөөр үрсэлгээ олгосон
юм. Тэр үед манай гэр бүл
хамрагдаж гурван настай
арван ширхэг үрсэлгээ авсан.
Түүнийгээ тавдугаар сард
тарьж, арчлаад намар гэхэд
ес нь ургасан. Тасралтгүй
арчилсаар энэ жилийг хүртэл
есөн модондоо алим ургуулж
байна.

-Нэг модноос хэдэн кг
алим хураадаг вэ?

-Энэ жилийн хувьд найман
мод жимсэлж байна. Нас
бие гүйцэж, жигд жимсээ өгч
эхэлсэн нэг модноос 14-15
кг алим хураадаг. Манай
моднууд нас бие гүйцээгүй
учир нэг модноос 4-5 кг,
дунджаар нийт 26 кг жимс
хураадаг. Энэ жил жимсээ
хараахан хураагаагүй байна.

-Алим ургуулахын хамгийн гол арчилгаа юу вэ?

-Бидэнд өмнө нь мод,
жимс тарьсан туршлага
хомс, чацаргана л тарьдаг
байсан. Эхлээд хөрсөө сайн
бэлтгэх чухал юм билээ.
Хөрсөө гүн, өргөн, уртыг
нь яг стандартын дагуу
бэлтгэдэг. Хөрсөө бэлтгэхдээ
бууц, элс хийсэн. 60 см-ийн
радиус, гүнтэй нүх ухаад
тарихад яг л таарсан. Тогоон
доторх зэрлэгүүдийг түүж,
сайхан цэвэрлээд тогоогоо
сайн бэлтгэж байх хэрэгтэй.
Усалгааны улирал дөрөв,
тавдугаар сараас эхэлдэг.
Манай аймагт гүмүний бордоо
гэж үйлдвэрлэдэг. Хүн, мал,
ургамал хэрэглэж болдог.
Манайх ургамлын бордоог
нь авч жилд гурван удаа
усандаа уусгаж хэрэглэдэг.
Тэр бас их нөлөөлдөг байх гэж
боддог юм. Алим ургуулахад
нөмөр сайтай газар сонгох нь
хамгийн чухал.

Тайлбар байхгүй.-Говьд хаврын хавсарга,
хүчтэй салхи шороо их
тавьдаг шүү дээ. Тэр үед
алимаа яаж хамгаалж,
арчилдаг вэ?


-Хашаа, байшингийнхаа
нөмөрт тарьсан. Алимны
ургалтад нөмөр их хэрэгтэй
юм билээ. Салхинд цохиулаад
дээд хэсэг нь үхчихдэг.

-Та болон танай гэр
бүлийн хүн ямар мэргэжилтэй вэ?

-Би геологич мэргэжилтэй,
сургуулиа төгсөж ирээд
аймгийнхаа Засаг даргын
тамгын газарт мэргэжилтэн, албаны дарга, ахлах мэргэжилтэн зэрэг албыг
хашиж нийт 15 жил ажилласан.
Энэ оны хоёрдугаар сараас
сурах зорилгоор төрийн албанаасаа хоёр жилийн хугацаатай чөлөө авсан. Гэргийг
маань Ганхуягийн Жавзмаа
гэдэг, Дундговь аймгийн Засаг
даргын тамгын газарт санал,
өргөдөл, гомдол хариуцсан
мэргэжилтнээр ажилладаг.
Бид хоёр хүү, нэг охинтой.
Хоёр том хүү маань зургаа,
долоон настай, охин маань
гурван настай. Өнгөрсөн жил
нэг мод хамгийн түрүүлж жимсэлсэн юм, ганцхан алимтай.
Хаврын салхинд цэцэгнүүд нь
цохигдоод уначихсан. Манай
гурав намар түүнийгээ хувааж
идсэн (инээв). Хүүхдүүд маань
алимаа услах, арчлахад маш
их тусалж, алим хураах үеийг
тэсэн ядан хүлээдэг.

Тайлбар байхгүй.-Алимны амтны талаар
бол ярилтгүй сайхан биз…

-(инээв) Шүүслэг, маш
гоё амттай. Алим ургахын
тулд эхлээд анхилам үнэртэй цагаан цэцэг гардаг.
Дараа нь цэцэгнээс алим
ургадаг. Намар дөхөөд ирэхээр бид усалгаагаа арай
нэмэгдүүлдэг.

-Нэг усалгаанд хэдэн
литр ус ордог вэ?

-Хоёр хоногт нэг удаа
усалдаг, есөн модыг нэг удаа
услахад тонн ус яг таардаг.


– Одоогоор тарьсан
алимаа гэр бүлийн
хэрэгцээнд ашиглаж байна
уу. Цаашид өргөжүүлж аж
ахуй болгох зорилго бий
юү?


-Алим тарих ажлаа өргөжүүлэхэд боломжийн юм
байна гэсэн дүгнэлтэд хүрээд л
байна (инээв). Одоо тодорхой
хэмжээний туршлагатай ч
болчихлоо. Цаашид модныхоо
тоог нэмэгдүүлж аж ажуй
болгох зорилготой.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн ордон эзгүйрч, сүнстэй байшин шиг болжээ DNN.mn

Монголчууд бид долоо, найм дугаар сарыг
найр наадмын сар гэдэгт
бүрэн итгэжээ. Сүүлийн үед
нийтээрээ, нийгмээрээ хэн
нэгнийхээ сайхан наадсан
эсэхэд л санаагаа чилээж
байгаа бололтой. Улсын
нийслэл Улаанбаатар хотын
төв талбайн чанх хойно
байрлах саарал ордонд анир
чимээ гүй. Төрийн ордон
хэмээн нэрийддэг энэ байр
эгээтэй л сүнстэй байшин мэт
болоод хоёр сарын нүүр үзлээ.
Хаврын чуулган долдугаар
сарын 6-нд хаалтаа хийснээс
хойш УИХ-ын гишүүн сэтэртэй
эрхэм төрийн түшээдээс
ажлын байраараа үзэгдсэн
нь ховор.УИХ, Засгийн газрын
ордон нь хоёр талдаа төрийн
хам гаалалт гар гачихаад
хоосон агуулах шиг л ханхайж
байна. Гишүүдийн өрөөний
хаалгыг ээлж дараалан
татахад цоожтой хаал га
мөргөсөөр. Урам хугарахын
даваан дээр Ж.Сүхбаатар
гишүүн өрөөндөө сууж байх нь
тэр. Тэрээр гарын үсэг зурах
хэргээр саарал ордондоо
заларсан нь тэр байж.
Үндсэндээ Төрийн ордонд
гарын үсэг зурахаар оржирсэн
Ж.Сүхбаатар гишүүнээс өөр
хэн ч байсангүй.Улсын баяр
наадмаас хойш УИХ, Засгийн
газрын гишүүд аймгийн ой,
сумын ой, даншиг наадмаас
авахуулаад овооны баяр,
ангийн уулзалт гээд урилга
заллагадаа дарагдаж, ганган
дээлээ өмсөөд, үнэтэй
хөөргөө гайхуулаад, үрээгээ
ч танихгүй уймарч жинхэнэ
утгаараа цэнгэн хөгжилдөж
явна. Иргэдийн итгэлийг авч,
төрд төлөөлөх эрхэм үүрэг
хүлээсэн хүмүүсийг наадмаас
наадам хэсч ийнхүү наргиж
цэнгэх хооронд улс орны
нийгэм, эдийн засгийн нөхцөл
байдал өдрөөс өдөрт дордож,
иргэд ядуурлын их ангал руу

нэг нэгээрээ биш, нийтээрээ
унахад ойрхон байна. Хэдхэн
жишээ дурдъя. Манай улсын
эдийн засгийн эрүүл мэнд
анхаарлын байтугай аюулын
улаан гэрэл асаагаад удсан
гэдгийг эдийн засагчид
анхааруулсаар байгаа. Өдрөөс
өдөрт өргөн хэрэглээний
бараа бүтээгдэхүүний үнэ
өсч инфляци 20-30 хувьд
хүрчихлээ. Монголбанкинд
валютын нөөц хангалттай
байхгүйгээс үүдэн ам.долларын ханш тогтмол өсөлттэй байна. Манай улсы г
амь зуулгахад чухал нөлөө
үзүүлдэг уул уурхайн бүтээ гдэхүүн болох нүүрс,
зэс, төмрийн хүдрийн гол
экспортлогч БНХАУ хилээ
нам хаачихлаа.

Хэдийгээр
коронавирусийн халдвартай
холбон тайлбарлаж байгаа
боловч нөгөө талаар БНХАУ
болон Тайвань улсын хооронд
үүссэн асуудал хурцадсантай
холбоотой байж болзошгүйг
судлаачид хэлж байна.Орос,
Украины дайн хэзээ дуусахыг
хэн ч хэлж мэдэхгүй байна.
Өөрөөр хэлбэл, өмнөд, хойд
хоёр хөрш оронд нийгэм,эдийн засаг, улс төрийн
ээдрээтэй нөхцөл байдал
үүсч дэлхийн III дайн эхэлж
ч магадгүй байхад, хоёр хөршөөсөө хамгийн их хамаарал б ү хий манай ул сын
төр, засгийн удирдлагууд
хутга тавилгүй мах идэж,
хундага тавилгүй сархад
хүртэж найрлаж наадахын
ид шидийг үзүүлсээр яваа нь
эмгэнэлтэй. Улс орны нийгэм,
эдийн засгийн нөхцөл байдал
ийм ээдрээтэй цаг үед УИХ,
Засгийн газрын гишүүд хэдэн
сарын турш зугаа цэнгэл хөөх
биш цагминуттай уралдажулс
эх орон, иргэдийнхөө төлөө
бодлого шийдвэр гаргаж,
ухаанаа уралдуулж баймаар
сан. Хэдхэн сарын өмнө
залуучууд УИХ, Засгийн газар,
“Ажлаа хий” хэмээн Төрийн
ордны г гороолж байсан.
Харин ч тэр үед УИХ, Засийн
газар ажлаа “сайн” хийж
байсан бололтой. Үнэнийг
хэлэхэд УИХ, Засгийн газрын
гишүүдийг ажил руугаа ирэх
замаа мартсан байхвий гэхэд
санаа зовж байна. Эзэнгүй
төрийн эмгэнэл гэж…