Categories
мэдээ нийгэм

Хүүхдээ өргүүлнэ гэж зар тавьсан ээж хүү хоёрыг хамгаалах байранд авчээ DNN.mn

Төрөөд сар болж байгаа хүүг өргүүлнэ...“ гэх зарыг цагдаагийн байгууллагаас  шалгаж байна

Цахим орчинд энэ оны 08 дугаар сарын 04-ний өдөр Suwderdene гэх фэйсбүүк хаягнаас нярай хүүхдийн зураг байршуулан “төрөөд сар болж байгаа хүү өргүүлнэ, авах хүн байвал аваарай, тэжээж өсгөхөд бэрх байна” гэсэн мэдээлэл байршуулсан асуудалд цагдаагийн байгууллагаас холбогдох шалгалтын ажиллагааг хийж байна.

Шалгалтын явцад Баянзүрх дүүрэгт оршин суух 22 настай, эмэгтэй С нь нөхөр 26 настай эрэгтэй Б-тэй таарамжгүй харьцаатай байсан тул сэтгэл санаа хямарсан үедээ 28 хоногтой хүүгээ хүнд өргүүлнэ гэж постыг нийтэлсэн гэх мэдээллийг өгчээ.

Цагдаагийн байгууллагаас аюулын зэргийн үнэлгээг хийснээр эх, хүүхдийг хамтад нь цагдаагийн байгууллагын Түр хамгаалах байранд авч, аюулгүй байдлыг нь ханган, хорооны хамтарсан баг, дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран нөхцөл байдлын үнэлгээ хийн ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Казахстанаас Япон руу адууны мах экспортолдог компаниудын тоо өслөө DNN.mn

АДУУНЫ МАХ ЭКСПОРТОЛЖ ЭХЭЛЛЭЭ

Япон руу адууны мах экспортлох чадалтай Казахстаны аж ахуйн нэгжүүдийн тоо нэмэгдлээ хэмээн БНКазУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ.

Казахстан, Японы Хөдөө аж ахуй, ойн болон загасны аж ахуйн яамдын хооронд хоёр талт идэвхтэй хамтын ажиллагааны үр дүнд холбогдох гэрээ, хэлэлцээр байгуулагжээ. Энэ хүрээнд Япон руу адууны мах экспортлох зөвшөөрөлтэй компаниудын тоонд шинээр 9 аж ахуйн нэгж нэмэгдсэнээр Казахстаны нийт 43 компани Япон руу мах экспортлохоор болж байгаа юм.

Шинээр бүртгэгдсэн аж ахуйн нэгжүүд: «Kaindy» ХХК (Алматы муж), «Asem Zhetysu» ХХК (Алматы муж), «Meat processing complex Bizhan» ХХК (Акмола муж), «Asyl-Asyl» ХХК (Атырау хот), «Kuanysh» ХК (Атырау хот), «Birlestic» ААН (Караганды муж), «Eurasia Invest LTD» ХХК (Караганды муж), «Aray KZ» ХХК (Караганды муж), «Beef Export Group» ХХК (Костанай муж) зэрэг болно.

Categories
мэдээ нийгэм

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn

8 дугаар сарын 7-ны өдрийн байдлаар Хэрлэн голын эх, Хэнтий нуруунаас эхтэй Онон, Эг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдэж, Үүр, Хархираа, Хэрлэн зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см давсан бол Улз гол үерийн аюултай түвшинг 5 см давсан байна.

Маргааш буюу 8 дугаар сарын 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орох тул гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэж үерлэх нөхцөл бүрдэнэ. Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж буй хүмүүсийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэн
Гадаргын усны судалгааны хэлтэс

2022-08-07

Categories
мэдээ нийгэм

Ирэх долоо хоногт говийн аймгуудын зарим хэсгээр дуу цахилгаантай бороо орно DNN.mn

Улаанбаатарт дуу цахилгаантай бороо орно | Mand.mn

2022 оны 08 дугаар сарын 01-нээс 08 дугаар сарын 08-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

/Хугацааны эхээр ихэнх нутгаар халж, хур бороо багатай байх боловч хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүснэ./

Хур тунадас: 1-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 3-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Хугацааны эхээр секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, 5, 6-нд зарим газраар, 7-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхэнд ихэнх нутгаар халуун, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 21-26 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 34-39 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. 5-нд нутгийн хойд хэсгээр, 6-нд ихэнх нутгаар, 7-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг байгуулагдлаа DNN.mn

Хөвсгөл нуур Archives - Eguur.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын 2022 оны 08 дугаар 05-ны өдрийн 111 дүгээр захирамжаар Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг байгуулагдлаа.

Байнгын ажлын хэсэг нь 17 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд ахлагчаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Ажлын хэсгийн Нарийн бичгийн даргаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Байгаль орчны төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Алтансаруул нар ажиллана.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2022 оны 02 дугаар сард зохион байгуулсан Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганаас гарсан зөвлөмжийн хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд байнгын ажлын хэсэг нь дөрвөн чиглэлээр 26 арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Тодруулбал Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсгийн төлөөлөл сар бүр Хөвсгөл нууранд ажиллаж, ажлын хэрэгжилтийг хянах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.


2022 оны 08-р сарын 07-ны 20 цагаас 08-р сарын 08-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 6-11 хэм, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.


2022 оны 08 дугаар сарын 9-нөөс 08 дугаар сарын 13-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

9-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 16-21 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 24-29 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

Categories
гадаад мэдээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ DNN.mn

Антонио Гутерреш | News.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 2022 оны 08 дугаар сарын 08-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нартай тус тус уулзалт хийнэ. Мөн НҮБ-ын Суурин зохицуулагчийн газарт зочилж, манай улсын санаачлан байгуулсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагаа, Монгол Улсын түүх, соёл, зан заншил, байгаль, хүрээлэн буй орчинтой танилцахаар төлөвлөж байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш 1949 оны 04 дүгээр сарын 30-нд Португал Улсын Лиссабон хотноо төржээ. Тэрбээр Португал Улсын Парламентын гишүүн, Европын Зөвлөл дэх Португал Улсын төлөөлөгч, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч, Социалист намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Социалист Интернационалын Дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгч, Португал Улсын Ерөнхий сайд, Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн НҮБ-ын Дээд комиссарын албыг хашиж явсан туршлагатай улс төрч, дипломатч юм.

А.Гутерреш нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс НҮБ-ын 9 дэх Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа ба хүний эрх, эрх чөлөөг хангах, энхийн зуучлагч болж, шинэчлэл, инновацыг хөхиүлэн дэмжихийг үйл ажиллагааныхаа гол зорилт болгон ажиллаж байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын түвшинд Монгол Улсад дөрвөн удаа айлчилж байснаас хамгийн сүүлд Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн 2009 онд айлчилсан.

Categories
мэдээ нийгэм

Андуурч хийсэн гүйлгээг завшвал гэмт хэрэгт тооцно DNN.mn

Андуурч хийсэн гүйлгээг завшвал гэмт хэрэгт тооцно – updown.mn

Иргэн Б нь таксигаар үйлчлүүлсний хөлсөнд жолооч Мөнхөөд 4,000 төгрөгийн төлбөрийг интернет банкаар төлөхдөө андуурч, юанийн данснаасаа 4000 юань шилжүүлжээ. Мөнхөө Б-г андуурч гүйлгээ хийснийг мэдсээр байж түүний мөнгийг буцааж өгөлгүй завшиж, өөрийнхөө өр зээлийг төлөхөд зарцуулжээ.

Шүүхээс уг 4000 юань буюу 1,478,000 төгрөгийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж өөрийн хэрэгцээнд зарцуулсан үйлдлийг “алдаатай гүйлгээ завших” гэмт хэрэгт тооцон Мөнхөд Б-ийн хохирлыг арилгаж, 240 цагийн нийтэд тустай ажил хийх ял оноов.

Эрүүгийн хуульд “хүний гээгдэл эд хөрөнгө, алдуул мал, андуурагдсан илгээмж, төлбөр тооцооны алдаатай мөнгөн гүйлгээ зэргийг эзэмшигч, өмчлөгчид нь буцаан өгөлгүй, эзэмшигч, өмчлөгч нь тодорхойгүй бол цагдаагийн болон нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэж хүлээлгэн өгөөгүй өөртөө завшсан үйлдлийн хохирлын хэмжээ 300,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй бол гэмт хэрэгт тооцно.” хэмээн заасан байдаг.

Хянан найруулсан: Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээллийн хэлтэс

Categories
мэдээ цаг-үе

БНСУ-д оршин суудаг иргэдийн анхааралд DNN.mn

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн Солонгос хэлний  түвшин тогтоох шалгалтын бүртгэл эхэллээ

БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас сүүлийн үед “КОВИД-19”-ийн халдвар хурдацтай нэмэгдэж байгаатай холбогдуулан шинж тэмдэг илрээгүй боловч эмчийн дүгнэлтээр ойрын хавьтагч зэрэг хамаарал нь тогтоогдвол түргэвчилсэн шинжилгээний төлбөрийг эрүүл мэндийн даатгалд хамруулах боломжтой болгосон байна.

Энэ нь “КОВИД-19”-ийн шинжилгээ эрүүл мэндийн даатгалд хамрагддаггүйгээс тухайн иргэн төлбөрөө өөрөө төлж, энэ нь иргэдэд тодорхой хэмжээний дарамт болж байсныг хөнгөвчлөх зорилготой юм. “КОВИД-19”-ийн шинжилгээ авах төвүүдэд дараах нөхцлийг хангаж буй хүн эрүүл мэндийн даатгалаараа шинжилгээ үнэгүй өгөх боломжтой. Үүнд:

  • 60-аас дээш насны өндөр настан
  • Гэр бүлийн хүн нь халдвар авснаас ойрын хавьтагч болох нь тогтоогдсон хүн
  • Шинжилгээ хийлгэх шаардлагатай талаар эмчийн тодорхойлолт авсан хүн
  • Гадаадаас ирсэн хүн
  • Түргэвчилсэн тестерээр шинжилгээний хариу нь эерэг гарсан хүн

Харин хувийн шалтгаанаар буюу гадаадад зорчих зэрэг шаардлагаар шинжилгээ өгөх тохиолдолд шинжилгээний төлбөрийг өөрөө төлнө. Иймд БНСУ-ын эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэд дээрх шаардлагыг хангаж буй эсэхээс шалтгаалан үнэ төлбөргүй шинжилгээ өгөх боломжтойг анхаарна уу. Харин гадаадаас богино хугацаагаар ирж буй иргэд нисэх буудалд, эсвэл 24 цагийн

Categories
мэдээ нийгэм

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn

ҮЕР усны аюулаас сэрэмжлүүлж байна!

8 дугаар сарын 7-ны өдрийн байдлаар Хэрлэн голын эх, Хэнтий нуруунаас эхтэй Онон, Эг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдэж, Үүр, Хархираа, Хэрлэн зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см давсан бол Улз гол үерийн аюултай түвшинг 5 см давсан байна.

Маргааш буюу 8 дугаар сарын 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орох тул гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэж үерлэх нөхцөл бүрдэнэ. Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж буй хүмүүсийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэн
Гадаргын усны судалгааны хэлтэс