Categories
мэдээ цаг-үе

Амралтын өдөр согтуугаар автомашин жолоодсон 114 зөрчил илрүүлжээ DNN.mn

АВТОМАШИН ОСОЛГҮЙ ЖОЛООДОХ АРГА БАРИЛ №219

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2022 оны наймдугаар сарын 07-ны өдөр нийт 1708 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1449, гэмт хэргийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тухайлбал,

  • Эрүүлжүүлсэн-124
  • Хүний биед халдах-62
  • Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих-103
  • Хулгайлах-21
  • Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл-95
  • Согтуугаар авто машин жолоодсон-114
  • Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах, танхайрах-107
  • Оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулах-45 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Categories
мэдээ цаг-үе

БНСУ-д богино хугацаагаар очих иргэд заавал 24 цагийн дотор КОВИД-19-ийн шинжилгээ өгнө DNN.mn

ЗЗЈЗ Ужице - COVID-19 потврђен код 150 лица

БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас сүүлийн үед КОВИД-19-ийн халдвар хурдацтай нэмэгдэж байгаатай холбогдуулан шинж тэмдэг илрээгүй боловч эмчийн дүгнэлтээр ойрын хавьтагч зэрэг хамаарал нь тогтоогдвол түргэвчилсэн шинжилгээний төлбөрийг эрүүл мэндийн даатгалд хамруулах боломжтой болгосон байна.

Энэ нь КОВИД-19-ийн шинжилгээ эрүүл мэндийн даатгалд хамрагддаггүйгээс тухайн иргэн төлбөрөө өөрөө төлж, энэ нь иргэдэд тодорхой хэмжээний дарамт болж байсныг хөнгөвчлөх зорилготой юм.

КОВИД-19-ийн шинжилгээ авах төвүүдэд дараах нөхцөлийг хангаж буй хүн эрүүл мэндийн даатгалаараа шинжилгээ үнэгүй өгөх боломжтой.

Үүнд:

  1. 60-аас дээш насны өндөр настан
  2. Гэр бүлийн хүн нь халдвар авснаас ойрын хавьтагч болох нь тогтоогдсон хүн
  3. Шинжилгээ хийлгэх шаардлагатай талаар эмчийн тодорхойлолт авсан хүн
  4. Гадаадаас ирсэн хүн
  5. Түргэвчилсэн тестерээр шинжилгээний хариу нь эерэг гарсан хүн

Харин хувийн шалтгаанаар буюу гадаадад зорчих зэрэг шаардлагаар шинжилгээ өгөх тохиолдолд шинжилгээний төлбөрийг өөрөө төлнө. Иймд БНСУ-ын эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэд дээрх шаардлагыг хангаж буй эсэхээс шалтгаалан үнэ төлбөргүй шинжилгээ өгөх боломжтойг анхаарна уу.

Харин гадаадаас богино хугацаагаар ирж буй иргэд нисэх буудалд, эсвэл 24 цагийн дотор шинжилгээ заавал өгөх бөгөөд төлбөрийг өөрсдөө хариуцна.

Эх сурвалж: Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам

Categories
мэдээ нийгэм

“Хаан даатгал” ХХК иргэдтэй гэрээ байгуулаагүй мөртлөө СӨХ-ны төлбөр дээр нэмж мөнгө хураасаар байжээ DNN.mn

Даатгалын компаниудын
үйлчлүүлэгчдээ хохироож
байгаа үйлдлүүд нэмэгдсээр
дахин энэ талаар иргэд
мэдээлж эхэллээ. Түүнчлэн
“Хаан даатгал” хэмээх
компани даатгуулагчдадаа
үйлчилгээ үзүүлэхгүй чирэгдэл
учруулж байгаа талаар
мэдээлэл бий. Тус компани
2012 онд үндэсний хөрөнгө
оруулалттайгаар үүсгэн
байгуулагджээ. Иргэдэд болон
байгууллагад зориулсан
бүтээгдэхүүн үйлчилгээтэй.
Иргэнд зориулсан нь гадаадад
аялагчийн, жолоочийн
хариуцлагын, тээврийн
хэрэгслийн, орон сууцны
иж бүрэн даатгал, дотоод
аяллын, хязгааргүй сайн
дурын жолоочийн даатгал
гэх мэт төрлүүдтэй аж. Гэтэл
тус компани иргэдтэй гэрээ
байгуулаагүй мөртлөө СӨХны мөнгөн дээр нэмж 1500
төгрөг татан авдаг тухай
мэдээлэл их гарах боллоо.
Байрны мөнгөн дээрээ
яагаад 1500 төгрөг нэмж төлж
байгаагаа олгоогүй, магадгүй
анзаарч хараагүй мөртлөө
хэдэн сар, жилээр төлсөн
иргэд байх юм. Энэ тухай маш
олон иргэн сошиал орчинд
илэрхийлсэн байна. “Энэ одоо
ямар даварчихсан юм бэ. Сая
л олж харлаа шүү дээ. Тусдаа
даатгалын мөнгө төлөөд
байдаг байжээ. Байрны мөнгөн
дээрээс давхар даатгал гэж
авсан байна. Энэ одоо зүйд
нийцэх хэрэг үү. Хаан даатгал
гэдэг газартай холбогдоно”,
“Хаан даатгал гээд ямар ч
зөвшөөрөл өгөөгүй байхад
нэхэмжлэх ирээд байдаг.
Балиар луйвар явагдаж
байна”, “Хэдэн жилийн өмнө
СӨХ-ны мөнгөн дээр даатгал
гээд 1500 төгрөг сар бүр
гардаг байсан чинь “Хаан
даатгал” гээд компани авдаг
байсан юм билээ. Надтай
гэрээ хийгээгүй байж мөнгө
авсан байна. Санхүүгийн
зохицуулах хороонд гомдол
гаргана гэсэн чинь 2-3 жилийн
хугацаанд авсан мөнгөө өгсөн”, “Би бас сар бүр төлөхдөө
гайхаад л байдаг юм. Байрны
зээлтэй айлуудын байр нь
даатгалтай байдаг биз дээ.
Хаан даатгал гэх газраас 1500
төгрөгийн нэхэмжлэх сар бүр
ирээд төлөөд байдаг ер нь
зөв үү буруу юу? Буруу бол
одоо зогсооё оо” гэх мэтээр
иргэдийн сошиал орчин дахь
сэтгэгдэл хөвөрнө.

Энэ талаар иргэн
Б.Дэлгэр ярихдаа “Манай
байрны мөнгө сар бүр 80120 мянган төгрөг гардаг.
Гэтэл сүүлийн сард
байрны мөнгөө төлөөд
баримтаа хянатал “Хаан
даатгал” гэж компани 1500
төгрөг татаж авсан байна
лээ. Манайх ямар ч гэрээ
байгуулаагүй. Зөвшөөрөл
ч өгөөгүй” гэв. Түүнээс
тодруулга авлаа.

-Энэ талаараа тухайн
компанитай холбогдож
хэлсэн үү?

– Байрны мөнгөний
баримтуудаа харж байгаад
хэдэн сар, хэдэн жил төлсөн
байна гэдгээ бүгдийг нь шүүж
харж байгаад холбогдъё гэж
бодож байгаа.

– Гэрээ байгуулж ,
зөвшөөрөл аваагүй байж
шууд мөнгө татах эрх байдаг
юм болов уу?


-Харин үүнийг гайхаад
байна. Энэ талаар асууж
тодруулмаар байгаа юм
хэмээв.
Энэ талаар хуульч Б.АгарЭрдэнээс тодруулахад
“Даатгалын тухай хуульд
зааснаар даатгалын харилцаа
өөрөө иргэн хуулийн этгээд
хоорондоо хүсэл зорилгын
үндсэн дээр нэгдсэний
дагуу гэрээ байгуулах,
эсвэл тодорхой хуульд
шаардсан хэлцлийг байгуулж
зөвшөөрсний дараа нэг тал нь
мөнгө шаардах эрхтэй, нөгөө
тал нь мөнгө төлж даатгуулах эрхтэй болдог.

Энэхүү тохиолдолд нэг тал
гэрээний санал байхгүй байхад
нөгөө тал нь шууд шимтгэл
төлбөр төлж байгаа нь хууль
зүйн үндэслэлгүй хөрөнгөжих
тал руу ордог. Баримт бичгийг
нь хараагүй болохоор нарийн
хэлж мэдэхгүй байна. Хэрвээ
үнэхээр гэрээ, зөвшөөрөлгүй
шимтгэл төлбөр авч байсан бол
хууль зүйн зохицуулалтаараа
үндэслэлгүй хөрөнгөжсөн
байж болно гэсэн дүгнэлт
хийж болно. Яагаад гэвэл энэ
иргэдийн сайн дурын үндсэн
дээр хийгддэг харилцаа.
Албан журмын даатгал бол
өөр хэрэг” гэв.
Иргэд “Хаан” даатгалд
хандан ямар учиртай ингэж
мөнгө авсан талаар нь
Санхүүгийн зохицуулах хороо
болон ШӨХТГ-т хандана
гэхээр хэдэн сар төлсөн
мөнгийг нь гомдол гаргасан
зарим иргэдэд буцаан олгосон
байх юм. Иргэн та ч гэсэн
сар бүр төлж байгаа СӨХ
болон байрны мөнгөнийхөө
төлбөрийн хуудсыг анзаараад
үзээрэй. Магадгүй танаас
зөвшөөрөл авч, гэрээ
байгуулаагүй мөртлөө 1500
төгрөг татаж байхыг үгүйсгэх
аргагүй.
Мөн “Хаан даатгал”-ын
талаарх дараагийн нэг гомдол
нь жолоочийн хариуцлагын
даатгалд даатгуулсан иргэд
хохирлоо авч чаддаггүй
талаар нэгэн иргэн хандсан
юм.

Өнгөрөгч долдугаар
сарын 6-ны өдөр нэгэн
даатгуулагч зогсоолоос
хөдөлж байх үедээ
санамсаргүйгээр хажуугийн
машиныг шүргэжээ. Ингээд
зогсоолоос хөдлөөгүй
байх үедээ “Хаан” даатгал
руу холбогдсон байна.
Энэ тухай үйлчлүүлэгч
А.Баярмаагаас тодрууллаа.

-“Би долдугаар сарын
6-ны өдөр зогсоолоос хөдлөх
үедээ хажуугийн машиныг
шүргэсэн. “Хаан даатгал”-д
2022 оны хоёрдугаар сард
жолоочийн хариуцлагын
д а а т г а л д д а а т г у у л с а н
байсан. Харьяаллын дагуу
уг даатгал руу холбогдоход
даатгалын ажилтан ирж
үнэлгээгээ хийгээд явахдаа
“Фэйсбүүкийн чатбот руу
орж асуулгыг бөглөөд зургаа
дараад явуулаарай” гэсэн.
Тухайн өдөр тэрхүү чатбот
руу нь хэдэн ч удаа хандав.
Асуудлаа шийдүүлэхээр
өдөржин оролдсон ч хариулт
буруу гэх мэтээр хэрэгтэй,
хэрэггүй баахан асуулт
тавьсан. За яах вэ үнэхээр
хэрэгтэй юм болов уу гэж
бодоод арай гэж бүх асуултыг
бөглөөд явуултал ажлын
7-10 хоногт таны асуудлыг
шийдвэрлэж өгнө гэсэн. Тэгээд
л шийдвэрлэхийг нь хүлээсэн
ч одоо хүртэл шийдэж өгсөн
зүйл алга. Тухайн өдөртөө
өөрийн ажил төрлийг алдан
байж бөглөж явуулсан ч
шийдвэрлэж өгсөнгүй.

-Тэгээд наадам болж урт
амралт эхэлсэн байх аа?

-Наадам болоод за одоо
амарч байгаа байлгүй.
Амарсан хүмүүст түвэг удаад
яахав дээ гэж бодоод ажил
орохыг хүлээсэн. Наадам
ч дуусч ажил ч орлоо.
Дахиад залгатал дахиад л
нөгөө чатботоор дамжуулж
хариултаа бөглө гэсэн. Дахин
өөрийн нэг өдрийн ажлаа
алдсан. Арай гэж бөглөөд
хүлээлээ. Тэрхүү асуулгыг нь
бөглөөд дахин долоо хоног
өнгөрлөө одоо хүртэл хариу
байхгүй. Утас руу нь залгахаар
гөлөг төөрүүлж байгаа аятай
тийшээ ч холбогд, ийшээ ч
ярь, тэр асуулгыг бөглө гээд
маш түвэгтэй юм байна лээ.
-Энэ хооронд хохирогч
тань руу холбогдсон уу?
-Байнга залгаж юу болж
байна вэ гэж асууна. Би
хүнд худлаа хэлж байгаа
юм шиг эвгүй юм. Болохгүй
бол та асуудлаа шийдүүлээд
өөрөө мөнгөө авчих, надад
өөрөөсөө мөнгө гаргаад өгөөч
гэж байна.

-Та анх хэдэн төгрөгөөр
даатгуулсан бэ. Таны
машины үнэлгээ хэдэн
төгрөг вэ?

-Би 2022 оны хоёрдугаар
сард 200 мянган төгрөгөөр
даатгуулсан. Миний машины
өөрийн үнэлгээ 25 сая
төгрөг. Даатгалын компаниуд
иргэдийн хохирлыг аль болох
өгөхгүй байх санаатай. Хэрвээ
би тухайн ослыг гаргачихаад
байрнаасаа хөдлөөд явчихсан
бол нөхөн төлбөрийн мөнгийг
гаргаж өгөхгүй юм байна лээ.
Энэ талаар сонсож байсан
тулдаа байрнаасаа хөдлөөгүй
байхдаа даатгалын ажилтныг
дуудаж үнэлгээгээ хийлгэсэн.
Хэрвээ үүнийг мэддэггүй
хүн бол хөдөлж яваад л
ямар ч нөхөн төлбөр авах
боломжгүй.


– З а а в а л ч а т б о т о о р
а с у у л г а б ө г л ө ж б а й ж
хохирлоо нөхөн төлүүлэх
юм уу. Өөр арга байхгүй
юу?

-Харин тийм. Энэ талаар
би шаардлага тавиад байгаа
юм. Интернэт орох боломжгүй
хөдөө орон нутагт явж
байгаад ямар нэгэн осол
гаргавал яах вэ. Тэр вэб
сайт, фэйсбүүк хуудсаар нь
орж мэдэхгүй хөгшин настай
хүмүүс яах вэ. Хүн болгон
тэр бүр интернэтээр ороод
байх боломжгүй. Үүнийгээ
эргэн харж хувьсах чадвартай
үйлчилгээ үзүүлж баймаар юм
билээ гэв.

Categories
мэдээ цаг-үе

БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлал эхэллээ DNN.mn

Ван И Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийнэ

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр 2022 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирэв.

Айлчлалын үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт тус тус бараалхана.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Улс төрийг манлайлдаг сэтгүүлчид нэгнээ доош нь хийхээс өөр шидгүй болжээ DNN.mn

Сэтгүүлч гэдэг сайхан
мэргэжил. Харин сүүлийн үед
хүн муулдаг, шантааж хийдэг,
бусдын эрх, эрх чөлөөнд
халддаг гэсэн ойлголт бий
болох нь. Уг нь энэ салбар
нийгмээ эмчилж, санаж
сэрэхийг ухааруулдаг, соён
гэгээрүүлдэг салбар юм. Тийм
ч учраас энэ салбараас нийгэм,
улс төрийн зүтгэлтнүүд төрөн
гарсан байдаг. Ерөнхийлөгч
Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж,
Ерөнхий сайд С.Баяр,
Ч.Сайханбилэг, Шадар
сайд Ө.Энхтүвшин гээд энэ
салбараас төрөн гарсан
улстөрч, лидер олон бий. Тэд
бол 1990 оноос хойш нийгэм,
эдийн засгийн амаргүй цаг үед
улс орноо удирдсан хүмүүс.
Монголчууд Н.Энхбаярын
санаачлан бүтээн байгуулсан
Мянганы замаар хурдалж,
С.Баярын Засгийн газрын
гэрээ байгуулсан Оюу толгойн
төсөл, Ч.Сайханбилэгийн
гүний уурхайн төслийн үр
шимийг хүртэн амьдарч
байгаа. Мөн Ц.Элбэгдоржийн
улсаа олон улсын тавцанд
таниулсан гадаадад
бодлогын үр нөлөө одоо ч
үр дүнгээ өгсөөр байна. Энэ
мэтээр үе үеийн улс төрийн
манлайлалд сэтгүүлчид
байсаар ирсэн. Одоо бүрэн
эрхээ хэрэгжүүлж буй УИХ,
Засгийн газрын гишүүдийн
дунд нэлээд хэдэн сэтгүүлч
бий. Боловсрол, шинжлэх
ухааны сайд Л.Энх-Амгалан,
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа,
М.Оюунчимэг, Д.Сарангэрэл,
Г.Мөнхцэцэг, Б.Баярсайхан
нар сэтгүүлч мэргэжилтэй.
Сэтгүүлч мэргэжил бол өсөж
дэвждэг мэргэжил гэдгийг
үүгээр харж болно. Гэвч одоо
ажиллаж байгаа сэтгүүлчид
мэргэжлийнхээ үнэ цэнийг
мэдрэхгүй байна уу, эсвэл
хайрлахгүй байна уу. Нэгэн
цагт улс орноо удирдаж явсан
сэтгүүлчдийн залгамж халаа
болсон сэтгүүлчид одоо
нэгнээ доош нь хийхээс өөр
шидгүй болчихжээ.
“Нэг үхрийн эвэр доргивол
мянган үхрийн эвэр доргино”
гэж үг бий. Энэ үг сэтгүүл
зүйн салбарт биеллээ олоод
удаж байна. Ганцхан үхрийн
эвэр ч доргиод, доргиулаад
байгаа юм биш. Нэлээд хэсэг
нь доргиулж, нийтээрээ нэр
хүндээ алдчихаад байгаа
нь нууц биш. Мэргэжлийн
сэтгүүл зүйг цахим орчноос
ялгаагүй болгож байгаа хэсэг
хүмүүс ч бий. Тэдний ихэнх
нь мэргэжлийн бус хүмүүс.
Мөн олон нийт мэргэжлийн
сэтгүүл зүйг цахим орчинд
хөвөрч буй болсон, болоогүй
мэдээллүүдээр төсөөлдөг
болсон. Аль нь албан ёсны
мэдээлэл вэ гэдгийг ялгаж
салгадаг, ямар эх сурвалжаас
авч байгаа мэдээлэлдээ итгэх вэ гэдгийг мэдэхгүй хүн олон.
Аливаа юмны тоо нь ихдэхээр
чанар нь мууддаг нь жам ёсны
зүйл. Сэтгүүлч, сэтгүүл зүйн
нэр хүнд, үнэлэмж ингэж л
унаж байна.

Бид одоо нэг
нэгнээ хайрлаж,
салбарынхаа нэр
хүндийг өргөх нь
юу юунаас чухал
болоод байна.
Хоорондоо
өрсөлдөж байгаа
нь энэ гээд
нэг салбарт
ажиллаж
байгаа хүмүүс,
редакциуд
хонь, чоно шиг
байж болохгүй ээ. Бусад
салбарынхан
нэгнээ яаж
хайрлаж,
тусалж дэмжиж
байгааг бид
харж л байдаг.
Урлагийн салбар,
эмч эмнэлгийн
салбарыг хар л
даа. “Тэр минь,
энэ минь” гээд л
тусалж дэмжээд
явцгааж байна.
Бид одоо нэгнээ
хайрлах цаг
болсоон. Эхлээд
нэг нэгнээ
хайрлая, дараа
нь мэргэжлээ,
салбараа хайрлацгаая.
Мэдээлэл, харилцаа
холбоо, технологийн салбар
хөгжихийн хэрээр мэдээлэл
илүү хурдан, илүү хялбархан
олон нийтэд хүрдэг болсон.
Гэвч “Бушуу туулай
борвиндоо баастай” гэдэг шиг
мэдээллийг хурдан шуурхай
хүргэхийн төлөөх өрсөлдөөн
дунд сэтгүүл зүй мэргэжлийн
чанараа гээж байна гэхэд
хилсдэхгүй. Өөрсдийгөө
сэтгүүлч гэж боддог, цахим
хуудсаараа дамжуулан шууд
дамжуулалт хийдэг хүмүүс
сэтгүүл зүйн нэр хүндийг
унагаж, сэтгүүл зүй хийх нь
амархан мэт ойлголтыг олон
нийтэд түгээж байна. Сэтгүүлч
мэргэжил сэтгүүл зүй гэдэг
бол хэн нэгэн хүний дураа
хүрэхээр хийчихдэг ажил
ч биш юм аа. Мэргэжлийн
сэтгүүлч байна гэдэг амаргүйн
дээр мэргэжлийн ёс зүй, хэм
хэмжээ шаарддаг ажил.

Гэхдээ
бидэнд бас алдаа дутагдал
бий. Сэтгүүлчээр сурж байгаа
хүмүүсийн сургалтын чанарыг
Улс төрийг манлайлдаг сэтгүүлчид нэгнээ
доош нь хийхээс өөр шидгүй болжээ
сайжруулах, сэтгүүлчид
гадаад хэлний мэдлэг
эзэмшихээс эхлээд алдаагаа
засах, амжилтаа ахиулах
олон тулгамдсан асуудал бий.
Түүнчлэн сэтгүүлчид нийгмийг
соён гэгээрүүлдгийнхээ
хувьд өөрсдөө мухар сүсэгт
итгэдэг бус шинжлэх ухаанч
байх хэрэгтэй байна. Бид
шинжлэх ухааныг сурталчлан
таниулмаар байна. Монголын
сэтгүүлчид XXI зуунд
“Бурханаар бөөлждөг хүн
байна”, “Төдөн сарын төдөнд
дэлхий сүрнэ” гэдэгт итгээд,
итгэдэггүй юм аа гэхэд олон
нийтэд дамжуулан мэдээлээд
сууж байж хэрхэвч болохгүй.
Хүний биенээс төмөр гардаг,
гарах боломжтой гэдэгт
итгэдэг нэг ч сэтгүүлч байх
ёсгүй юм шүү дээ.
Сэтгүүл зүйг муухай
харагдуулж буй бас нэг зүйл
бол санхүүжилт. Хэвлэл
мэдээллийн байгууллагуудад
санхүүжилт чухал. Гэхдээ
редакциа нэр цэвэр, салбараа
эрүү л байлгахын тулд
хаанаас санхүүжилт авах
уу, хөрөнгө босгох уу гэдэг
асуудал цаг ямагт л тулгардаг.
Манай дотоодын бизнесийн
байгууллагууд бүгд зар
сурталчилгаа, маркетингдаа
анхаардаг, хөрөнгө мөнгөө
зарцуулдаг цаг болсон. Тэд
одоо мэргэжлийн сэтгүүл
зүйгээ дэмжиж дотоодын
хэвлэл мэдээллийн хэрэгслүүддээ реклам сурталчилгаагаа маш сайн өгдөг
байх хэрэгтэй байна. Ямар
байгууллага дотоодын хэвлэл
мэдээллийг илүү дэмжиж
реклам сурталчилгаагаа
түгээсэн байна тэр хэрээр нь
шагнаж урамшуулдаг байя.
Сэтгүүл зүйн салбарт
ажиллаж байгаа бид л өөрсдөө
салбарынхаа нэр хүндийг
өргөж чадна. Түүнээс бус
улстөрчид бидэнд зориулсан
хууль, дүрэм журам баталж
өгөөд энэ салбарын нэр хүнд
өсөхгүй. Улс орныг удирдан
залдаг эрхмүүд төрөн гардаг
сэтгүүлч мэргэжлийнхээ үнэ
цэнийг бид хадгалах ёстой.
Эрхэмлэх ёстой цаг үе тулж
ирчихээд байна даа…

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой DNN.mn

МОГОЙ ӨДӨР

Аргын тооллын: 2022 оны наймдугаар сарын 8, Даваа гараг

Наран ургах шингэх: 05:38-20:18

Үс засуулбал: Эрхтэн хурц болно

Барилдлага: Рашаан

Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн болой, хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно.

ЗУРХАЙ: Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой
Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 14-16 градус өдөртөө 29-31 градус дулаан байна.

Хур тунадас:Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 15-20 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 23-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 32-37 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “XXI зуунд лаа, шүдэнзээ бэлд гэж байгаа нь иргэдээ доромжилсон хэрэг” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Монгол Улсыг дэлхийд сурталчлах нэг том
гарц шашин, соёлын Даншиг наадам” I-VII нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Үнийн өсөлт, олон төрлийн
хоригууд парламентын засаглалаа бэхжүүлэх
шаардлагатайг улам тод харуулж байна” хэмээн ярилаа.

Судлаач-профессор Д.Баярхүү “Дэлхийн олон талт дипломатын
сонирхлын уулзвар нь Монгол болчихов уу
гэж харж байна”
гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт ” “XXI зуунд лаа, шүдэнзээ бэлд гэж байгаа нь иргэдээ доромжилсон хэрэг” хэмээн өгүүллээ

Хэл бичгийн ухааны
доктор Ч.Чимэгбаатар “Өнөө үед хурцаар илэрч буй
тэнэгрэл өвчин биднийг мөхөлд л хүргэнэ”
гэлээ.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

АНУ Хятадаас болж баллистик пуужингийн туршилтаа хойшлуулжээ DNN.mn

Пхеньян: Баллистик пуужингийн туршилт амжилттай болсон | Sonin.MN

Тайванийн орчимд хурцадмал байдлыг нэмэгдүүлэхгүйн тулд АНУ Minuteman III тив алгасах баллистик пуужин туршихаа хойшлуулжээ. Энэ талаар Цагаан ордон мэдэгдсэнийг NBC дамжуулсан байна.

АНУ-ын Зэвсэгт хүчний зэвсэглэл дэх гол пуужин болох, цөмийн зэвсэг тээвэрлэх чадвартай Minuteman III пуужинг хэзээ турших талаар албаныхан тодорхой мэдээлэл өгөөгүй аж.

Энд дуулгахад, Хятадын Ардын чөлөөлөх арми наймдугаар сарын дөрөвний өдөр арлын орчимд Дунфэн /DF/ цувралын 11 пуужин хөөргөсөн. Энэ нь Тайванийн дээгүүр пуужин харваж байгаа анхны тохиолдол юм. БНХАУ ийнхүү Тайванийн орчимд сургуулилалт хийх болсон АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелосигийн айлчлалтай холбоотой. Пелоси БНХАУ-ын эсэргүүцлийг үл тоон Тайваньд айлчилснаар Хятадын эрх баригчид наймдугаар сарын 4-7-ны өдрүүдэд цэргийн сургуулилалт хийхээр болсон юм.

Categories
мэдээ нийгэм

“Даншиг наадам-Хүрээ цам 2022” DNN.mn

Фото: "Даншиг наадам-Хүрээ цам 2022"

Аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүн “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин, соёлын наадам Хүй долоон худагт өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулж буй тав дахь удаагийн Даншиг наадам нь Монголын соёл, шашин, өв уламжлал, онцлог хэв шинжийг цогцоор нь харуулсан өвөрмөц наадам юм.

Наадмын эхний өдөр хүрээ цам харайх ёслол болж, түмэн олны сайн сайхныг билэгдэн, саар мууг үргээх сор залсан юм. Мөн Даншигийн цол олгох хүчит 256 бөхийн барилдаан эхэлж, нэгийн даваа барилдсан бол өнөөдөр бөхийн барилдаан үргэлжилнэ. Түүнчлэн монголчуудын их шүтээн Очирваань бурханы тахилга, Эзэн Богд Чингис хааны тахилга болж, лам нарын дунд ном хэлэлцэх-мэтгэлцэх, балин тосон урлал, хурал номын ая эгшиг унзад голч нарын тэмцээн өнөөдөр болно. Хязаалан, их насны морьдын уралдаан, морьт сурын харвааны үзүүлбэр зохион байгуулна. Монголын соёл, шашны зан үйл, уламжлалт хэв шинжийг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам болох “Даншиг наадам-Хүрээ цам”-ыг аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүн болгон хөгжүүлж, гадаадын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой хэмээн НЗДТГ-аас дэмжин хамтран ажилласаар ирсэн юм.

Наадамчин олон та бүхнийг Хүрээ цам-Даншиг наадамд зочлон очиж, саатан сонирхохыг уриалж байна.