Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Алтны экспорт 2.4 дахин өсчээ DNN.mn

Алтны экспорт өссөөр байна

Гаалийн ерөнхий газрын статистикаар Монгол Улсын гадаа худалдаа эхний долоон сарын гүйцэтгэлээр өмнөх оноос 31% өссөн ба 1.7 тэрбум ам.долларын ашигтай гарлаа.

Гол нэрийн барааны экспортын зарим үзүүлэлтийг харвал алтны экспорт өнгөрсөн оны мөн үеэс 2.4 дахин өсжээ. Эхний долоон сайрын байдлаар Монгол Улс 8.6 тонн алт экспортолсон байна. Гэвч энэ үзүүлэлтийг 2020 оны эхний долоон сартай харьцуулбал 54.5% буурчээ.

зураг

Эх сурвалж: ГЕГ

Малын мах, дайвар бүтээгдэхүүний экспорт өнгөрсөн хоёр жилд буурсан үзүүлэлттэй байна. Энэ оны эхний долоон сард нийт 1,100 тонн малын мах, дайвар бүтээгдэхүүн гаргасан нь өнгөрсөн оныхоос 87%, 2020 оныхоос 70% буурсан тоо юм.

Монгол Улс 2021 оны сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд махны экспортыг зогсоогоод байв. Тэгвэл 2023 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл дулааны аргаар боловсруулсан мах экспортлохоо зогсоох шийдвэрийг Засгийн газраас гаргасан юм.

Categories
мэдээ нийгэм

Ахуйн болон ой хээрийн түймрийн дуудлага өнгөрсөн оноос 25 хувиар өсчээ DNN.mn

Гал түймэр унтраах | News.MN

Нийслэлийн хэмжээнд наймдугаар сарын 1-8-ны өдрүүдэд нийт 20 удаагийн дуудлага бүртгэгдсэний 13 нь гал түймрийн, долоо нь аврах ажиллагааны дуудлага байна.

Дуудлагаар нийслэлийн Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, гал түймрийн аюулаас 400 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж, утаажилтын бүсээс 25 иргэнийг гарган, аюулгүй байдлыг ханган ажиллав.

Он гарсаар өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд ахуйн гал түймэр 1,223, ой, хээрийн түймрийн тав, аврах ажиллагааны 129 буюу нийт 1,357 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25%-аар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Categories
мэдээ цаг-үе

Нүүрсний экспорт өнгөрсөн оныхоос 11.2 хувиар өсчээ DNN.mn

Мэдээ.МН

Гадаад худалдааны 2022 оны эхний долоон сарын гүйцэтгэлээр нийт бараа эргэлт 11.2 тэрбум ам.доллар болж 2021 оны мөн үеэс 2.6 тэрбум ам.доллар буюу 31 хувиар өсөж, 1.7 тэрбум ам.долларын ашигтай гарлаа.

Экспорт өнгөрсөн оны мөн үеэс 36.3% өсөж, 6.5 тэрбум ам.доллар болсон ба экспортод нийлүүлсэн барааны 99.4 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлжээ.

Экспортын барааны нийт дүнд

  • эрдэс бүтээгдэхүүн 5.5 тэрбум ам.доллар буюу 85.5 хувь
  • сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 517.9 сая ам.доллар буюу 8%
  • нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 312.3 сая ам.доллар буюу 4.8 хувийг тус тус эзэлсэн нь

нийт экспортын дүнгийн 98.4 хувийг эзэлж байгааг Гаалийн ерөнхий газрын статистикт дурдсан байна.зураг

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

Монгол Улс дэлхийн 59 оронд бараа экспортолсноос

  • БНХАУ-д 84.2 хувь
  • Швейцарт 7.6 хувь
  • Сингапурт 4.3 хувь тус тус ногдож нийт экспортын 96.1 хувийг дээрх орнууд эзэлж байна.
Гол нэрийн барааны экспортыг харвал нүүрсний экспорт өнгөрсөн оныхоос 11.2% өсөж, 2020 оны түвшинд дөхөж очжээ. 2022 оны эхний долоон сард нийт 11.1 сая тонн нүүрс экспортолсон байна.

Зэсийн баяжмалын экспорт 2020 оны түвшнээс 7.8%, 2021 оныхоос 14.5% өсөж, 860 мянган тоннд хүрчээ.

Харин төмрийн хүдэр, боловсруулаагүй нефтийн экспорт өнгөрсөн хоёр жилийнхээс буурсан үзүүлэлттэй байна.

зураг

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар
Categories
мэдээ нийгэм

Ховд аймгийн Дарви суманд газар хөдөлжээ DNN.mn

Дорнод аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ - Eguur.MN

Ховд аймгийн Дарви суманд өнгөрсөн шөнө 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Тодруулбал, Ховд аймгийн Дарви сумын Нарны нуруу гэдэг газар наймдугаар сарын 8-ны 02:06 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлэв.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Дарви сумын Засаг дарга, Мөрөн багийн Засаг дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай хэлсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Газар хөдлөлтийн үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах зөвлөмж

  • Хүчтэй чичиргээ ихэнхдээ нэг минут орчим үргэлжилдэг тул бат бөх ширээн дор орж, толгойгоо хамгаалах хэрэгтэй. Эсвэл жин овор ихтэй тавилга болон цонхноос аль болох хол зайтай хананд очиж суу.
  • Гудамжинд явж байхад тань газар барилгын тоосго, мод, цонхны шил, гэрэлтүүлгийн болон зар сурталчилгааны багана, самбар зэрэг гэмтээж болох зүйлээс хол, нээлттэй, задгай талбай олж зогс
  • Гадагш гарах гэж яарах хэрэггүй. Орчин тойрныг ажиглаж, тайван байх хэрэгтэй. Цахилгаан шат ашиглахыг хориглоно.
  • Хаалгаа онгойлгох, Хаалган дор зогсоход аюул багатайгаас гадна гадагш гарахад тустай.
  • Цахилгаан болон хийн зуухыг салга.
  • Дэлгүүр, зах, үзвэр үйлчилгээний газар олон хүнтэй орчинд хүмүүс сандралд орж үймээн, шуугиан үүсдэг тул тайван байж, тухайн байгууллагын ажилтны зөвлөгөөг дага.
  • Автомашинаар зорчиж яваа тохиолдолд нэн даруй зогс. Нүхэн гарцын дор, өндөр барилгын хажууд зогсож болохгүй.
Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр аавуудын баярын өдөр DNN.mn

Brands in Asia get creative with Father's Day 2020 celebrationsӨнөөдөр аавуудын өдөр. 1966 онд АНУ-ын Ерөнхийлөгч Линдон Жонсон зарлиг гарган энэ өдрийг албан ёсоор “Аавуудын өдөр” хэмээн нэрлэж, тэмдэглэх болжээ.

Харин манай улсад 2005 оноос хойш “Аавуудын өдөр”-ийг тэмдэглэж эхэлсэн ба эл өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг дэлхийн 18 дахь орон юм.

Монгол Улс нийт 3,409,939 хүн амтай, үүнээс 1,674,058 нь эрэгтэй. Тэдний 15,728 гаруй мянга нь өрх толгойлсон аавууд байдаг аж.

Categories
мэдээ цаг-үе

Гашуунсухайт-Ганцмод хооронд хил дамнасан төмөр замын холболтын тухай санамж бичигт гарын үсэг зурлаа DNN.mn

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад айлчилж байгаа Бүгд Найрамдах Хятад Ард улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван Игийн айлчлал өнөөдөр албан уулзалтуудаар үргэлжилж байна.

Айлчлалын хүрээнд өнөөдөр зарим гэрээ хэлэлцээрийг баталгаажууллаа. Үүнд:

  • Хилийн хорио цээрийн асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын протоколд ГЕГ-ын газрын дарга Б.Асралт, БНХАУ-ыг төлөөлж Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй нар гарын үсэг зурав.
  • Монгол Улсын Сангийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам болон БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн үндэсний хороо хооронд Гашуунсухайт-Ганцмод хооронд хил дамнасан төмөр замын холболтын тухай харилцан ойлголцлын санамж бичигт тус улсын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо урьдчилан гарын үсэг зурсныг Монголын талыг төлөөлж Монгол Улсын ЗТХ-ийн сайд Л.Халтар, БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруй нар өнөөдөр ёсчиллоо.
Categories
мэдээ цаг-үе

Ковидын 298 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Curs valutar in Moldova azi.Curs de schimb in Chisinau.

Өнгөрсөн хоногт 298 хүн КОВИД-19-ийн халдвар авсан нь PCR шинжилгээгээр батлагдав.

Үүнээс

  • 142 нь Улаанбаатарт
  • 156 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 951,735 болов.
    зураг

Орон нутагт Дорноговь аймагт хоногт батлагдах халдварын тоо хамгийн өндөр байна. Өнгөрсөн хоногт тус аймагт 74 хүн халдвар авсан нь PCR-аар батлагдсан бол

  • Өмнөговьд 60,
  • Баян-Өлгийд дөрөв,
  • Архангайд дөрөв,
  • Дархан-Уулд гурав,
  • Төв аймагт 11 хүн өвчилжээ. Харин 15 аймагт халдвар бүртгэгдээгүй байна.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 863 хүн эдгэрсэн бол одоогоор 14,566 хүн хяналтад байна.

зураг

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Хүрэлбаатар: Үнийн өсөлт, олон төрлийн хоригууд парламентын засаглалаа бэхжүүлэх шаардлагатайг улам тод харуулж байна DNN.mn


УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.


Оны эхэнд хоёулаа
ярилцаж байхад “Энэ онд
манай улсын хамгийн том
сорилт үнийн өсөлт байна”
гэдгийг хэлж байсан. Таны
хэлснээр үнийн өсөлт
гаарчихлаа. Одоогийн эдийн
засгийн нөхцөл байдлыг
хэрхэн дүгнэж байна?

-Үнийн өсөлт ойрын
гурван жилдээ Монгол Улсын
эдийн засаг, аж ахуйн нэгж,
ард иргэдийн өмнө тулгарах
хамгийн том сорилт хэвээр
байх төлөв ажиглагдаж байна.
Дэлхийн улс орнуудын эдийн
засагт 1970-аад онд болоод
өнгөрсөн стагфляци буюу
эдийн засгийн өсөлт бага
байхад үнийн өсөлт явагддаг
үзэгдэл бүрэн агуулгаараа
одоо өрнөж байна. Түүх
давтагдаж байна гэх үү дээ.
Өнгөрсөн оны 10 дугаар сард
Эдийн засгийн байнгын хороон
дээр өөрийн чинь хэлдгээр
“Ирэх онд үнийн өсөлт гаарна
шүү. Энэ амаргүй сорилтыг
зөв бодлого хэрэгжүүлж байж
давах учиртай” гэдгийг хэлж,
анхааруулж байсан. Зөв
бодлого гэдэг нь мөнгөний
бодлогын хүүг өсгөх, төсвөө
балансжуулахыг хэлж байсан.
Чухам яагаад бодлогын хүүгээ
өсгөх, төсвөө балансжуулах
тухай дахин дахин яриад
байсан гэхээр 1970-1980 оны
стагфляцийн үед улс орнууд
үнэ тогтворжуулах, зарим нэр
төрлийн бараа бүтээгдэхүүний
үнийг хүчээр барих, валютын
ханшаа барих, хилээр зарим
барааг гаргахгүй байх зэрэг
бодлого явуулж үзсэн. Ихэнх
нь ямар ч үр дүн өгөөгүйгээр
үл барам стагфляцийг улам
өдөөж үргэлжлэх хугацааг
нь уртасгасан байдаг. Ийм
учраас 1970-1980 о н д
бусдын гаргасан алдааг
давтах шаардлагагүй, харин
үр дүнгээ өгсөн мөнгөний
бодлого, төсвийн бодлогыг
авч хэрэгжүүлье гэсэн юм л даа.


-Монголбанк бодлогын
хүүгээ нэмэгдүүлсэн шүү
дээ?

– Өнгөрсөн оны 1 0
дугаар сард хэлж ярьснаас
хойш долоон сарын
дараа, Монгол банкны
ерөнхийлөгчийг ажлаа өг
гэснээс хойш нэг сарын дараа
Монголбанк бодлогын хүүгээ
өсгөсөн. Дэндүү их хугацаа
алдлаа, харамсалтай. Энэ
алдааны урхаг олон жил
үргэлжлэх нь тодорхой.
-Зөвхөн мөнгөний бодлогын хүүг өсгөхөд л эдийн
засгийн энэ хүндрэлийг
даваад гарах боломжтой
гэж үү?
-Ганцхан мөнгөний бодлогын хүүг өсгөснөөр асуудал
бүрэн шийдэгдэхгүй. Мөнгөний
бодлогын хүүг өсгөхөөс гадна
төсвийн бодлогоо уялдуулж,
балансжуулах ёстой. Төсөв,
мөнгөний бодлого нийлж байж
илүү үр дүнд хүрдэг.

Засгийн газраас Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж, зарим нэр төрлийн
бараа бүтээгдэхүүнийг
гаалийн болон бусад татвараас чөлөөлөх бодлого
барьж байгаа. Тэгвэл эдгээр
бодлого тийм ч үр дүнтэй
биш гэсэн үг үү?

-Тийм ээ, үр дүнгүй. Үнийн
өсөлтийн суурь шалтгаан
нь богино хугацаанд
үргэлжлэх бол зарим бараа
бүтээгдэхүүний үнийг тэр
х у гацаанд нь бари х гэж
оролдож болох юм. Гэтэл
үнийн өсөлтийн суурь
шалтгаанууд нь дор хаяхад
3-4 жил үргэлжлэхээр байхад
үнэ тогтворжуулах бодлого
хэрэгжүүлбэл үр дүн өгөхгүй,
харин ч асуудлыг ул ам
хүндрүүлжүргэлжлэх хугацааг
уртасгана. Аргацаах аргагүй
асуудалтай нүүр тулаад
байна гэж ойлгож, бодлогын
зөв арга хэмжээнүүдийг цаг
тухайд нь, хугацаа алдалгүй
авах учиртай.

-Цаашид Монголбанк
бодлогын хүүгээ 10 хувиас
өсгөх шаардлагатай юу?


-Инфляци 17 хувьтай
байхад бодлогын хүүг өсгөх
нь ойл гомжтой шүү дээ.
Тэгэхгүй бол төгрөг улам
үнэ цэнэгүй болж, ханш нь
унана. Төгрөгийн үнэгүйдлээс
хамгаалж иргэд төгрөгөө
валют болгохыг оролдож
улмаар валютын нөөц
хомсдоход хүргэдэг. Ийм л юм
манай эдийн засагт болоод
байгаа. Уг нь бодлогоо ном
журмын дагуу явуулдаг Төв
банкууд бодлогын хүүгээ
өсгөөд зарим поп улстөрчид
нь шүүмжилж харагддаг.
Манайд яг эсрэгээрээ, улстөрч
нь мөнгөний бодлогоо зөв
болгооч гэхээр Монголбанкны
ерөнхийлөгч нь үгүй гээд
тэнэгтээд сууж байдаг,
сонин шүү. Тэгээд үнэ өслөө,
амьдрал хэцүүдлээ гээд хэдэн
улстөрчөө муулаад л. Зарим
хүмүүс одоо ойлгож эхэлж
байгаа болов уу гэж горьдож
байна.

-Одоо төсвөө дахин
тодотгох ёстой гэж та үзэж
байна уу?


-Одоо төсөвт тодотгол
хийвэл энэ жил хий гдэх
гурав дахь удаагийн төсвийн
тодотгол болно. Байн байн
өөрчлөгдөөд байдаг зүйлд хүн
итгэдэггүй, үр дүн гарахгүй.
Улсын төсөв гэдэг ойрхон
ойрхон тодотгоод, өөрчлөөд
байдаг зүйл ч биш. Анхнаасаа
зөв төсөв оруулж ирээд
түүнийгээ хатуу хэрэгжүүлээд
явбал үр дүнгээ өгдөг. Одоо
төсөв тодотгоно гэснээс ирэх
оныхоо төсөвтөө анхаарах нь
зөв биз.

– Зарим хэвлэл
мэдээллийн хэрэгслээр
манай улсыг дефолт зарлах
хэмжээнд хүрсэн талаарх
мэдээлэл цацагдсан. Иргэд
ажилгүйдэл, ядуурал, үнийн
өсөлтөд дарлуулж дундаж
давхаргаас ядуурлын
ангал руу нэг нэгээрээ биш,
нийтээрээ орж байгааг хэлж
байна. Гэвч Сангийн сайд
удаа дараа уг мэдээллийг
үгүйсгэж, эдийн засгийн
нөхцөл байдал хэвийн
түвшинд байгааг хэлж
байна. Энэ тал дээр та ямар
бодолтой байна?

-Монгол Улс дефолт
зарлах хэмжээнд хүрсэн гэдэг
бол дэгсдүүлсэн мэдээлэл.
Гадаад зээлээ цаг хугацаанд
нь төлж чадаа гүй улсы г
дефолт боллоо гэдэг. Дефолт
зарлах эрсдэлд ойрхон
байгаа эсэхийг харуулдаг гол
үзүүлэлт бол тухайн улсын
зээлжих зэрэглэл байдаг.
Манайулсынзээлжихзэрэглэл
У.ХүрэлсүхийнЗасгийн газрын
үед таван шат ахиж, С сөрөг
-өөс ВВ тогтвортой түвшинд
очсон. Монгол Улсын зээлжих
зэрэглэл хэвээрээ байгаа,
тэгэхээр Манай улс дефолт
зарлах хэмжээнд очоогүй.

– Оны өмнө манай
улс 2022 онд 16 их наяд
төгрөгийн орлого олно
хэмээн төсөөлсөн. Ямартаа
ч бид ийм хэмжээний
орлого олох боломжгүй
гэдэг нь нэгэнт тодорхой
харагдаж байна. Экспортын
орлого олох ганц суваг
маань хаагдчихвал яах вэ,
цаашдаа ямар арга хэмжээ
авах ёстой вэ?

– Байдал амаргүй ч
зовлон тоочоод суух биш
эдийн засгийн хувьд төсөв,
мөнгөнийбодлогоо зөвболгох,
экспортоо нэмэгдүүлэх,
хилээр бараа бүтээгдэхүүн
саад бэрхшээлгүй, түргэн
шуурхай орж ирэх нөхцөлийг
бүрдүүлж ажиллах учиртай.
Төрийн байгууллагууд
хурдтай,мэдрэмжтэй байжцаг
хугацаатайөрсөжажилламаар
байна. Экспортын зах зээл
рүү чиглэсэн дэд бүтцийн
асуудлыг бодитоор харж,
эрүүлээр сэтгэж, Монголынхоо
эрх ашигт нийцсэн шийдвэр
гаргаж байгаагүйнхээ горыг өнөөдөр амсаж байна. БНХАУ
руу төмөр зам тавих гэхээр
танк орж ирнэ гэх, төмөр
замаар биш автомашинаар
нүүрсээ зөөвөл олон хүн
ажлын байртай болно гэх,
гял гар у утанд эл с хийж
олон цоолоод уул уурхайн
бүтээгдэхүүнээ олон замаар
гадагш гаргаж болохгүй гэх
зэрэг тэнэглэлийн гайг бид
одоо нийтээрээ, улсаараа
хүртэж байна. Дахин ийм
тэнэглэлд бүү автаасай л
гэж хүсч байна. Монголоо
гэсэн хэдийгээ шоронд хорьж хэлмэгдүүлдэг
явдал бүрмөсөн зогсоосой
гэж хүсч байна. Мөнгөний
шуналтангуудыг улс төрөөс,
төрөөс хол байлгаасай гэж
хүсч байна. Ингэж чадвал
асуудалгүй дээ.

-Манай төр, засагт таны
хэлээд байгаа хурд, чадамж
хоёр дутагдалтай л байгаа
юм шиг санагдаж байна.
Дэлхий нийтээрээ нийгэм,
эдийн засаг, геополитикийн
асуудал өрнөж байхад
манайхан наадмаас наадам
хэсээд явж байна шүү дээ?

-Олон улсын байдал их
хурц, ээдрээтэй, эмзэг байна.
Дэлхийн улс төр, эдийн
засаг, нийгмийн бодлогуудыг
тодорхойлдог улс орнуудын
хоорондын харьцаа хүйтэрч,
сөргөлдөх нь улам нэмэгдэж
байна. Олон олон хоригийг
бие биедээ тавьж байна.
Эдгээр нь сүүлийн 30-аад жил
тогтсон улс төр, эдийн засгийн
харилцаануудыг үндсэнд
нь өөрчилж, хөдөл гөөнд
оруулчихлаа. Энэ нь хэзээ,
ямар тэнцвэрт орж зогсохыг
мэдэх хүн байхгүй ч тэр
хүртэл нэлээд хэдэн жил
орох нь ойлгомжтой болоод
байна. Тиймээс монголчууд
бид хэрсүү, ухаалаг байх
цаг үе ирж байна. Асуудал
байвал парламент дотроо
ярьдаг нөхцөлийг бүрдүүлж,
парламентын засаглалыг
бэхжүүлэх цаг үе тулаад
иржээ

-Та парламентын засаглалаа бэхжүүлэх ёстой
гэдгээр ҮХНӨ-ийг хийх
ёстой гээд хэлчихэв үү.
ҮХНӨ оруулах асуудал
хаврын чуулганы өмнө
нэлээд эрчимтэй яригдаж
байснаа хэсэг хугацаанд
намжчихлаа шүү дээ?

Тийм. Оны эхээр танд
ярилцлага өгөхдөө “ҮХНӨ-ийг
хийх ёстой, бүр эрт хийх ёстой”
гэдэг байр суурийг илэрхийлж
байсан. Энэ байр суурь маань
одоо ч хэвээрээ.

– Гишүүд ҮХНӨ-ийн
талаар дахиж дуугарах
зориггүй болчихов уу. Эсвэл
зүгээр л сонгогчиддоо
таалагдах тактик бариад
чимээгүй болчихов уу. ҮХНӨ
оруулах бодит хэрэгцээ
шаардлага юу байна вэ?

– Зарим улс орны
сургамжаас бид суралцах
ёстой. Нэг хүн бүхнийг
удирдаж , чиглүүлсэн
тогтолцоо хэрхэн н урж,
сүйрдэг гэдгийг Казахстан
бидэнд харууллаа. Буруу
юм болоод байна гэдгийг
энд тэнд уулзсан казах хүмүүс ярьж л байсан,
тэд ил тод хэлж, өөрчилж
чадахгүй явсаар байдлаа
хүндрүүлсэн. Казахстан одоо
парламентаа бэхжүүлэхээр
Үнд с эн х у улиа өөр чилж
байна. Эдийн засгийн дефолт
зарласан Шри Ланка улс мөн
л Үндсэн хуульдаа өөрчлөлт
оруулахаар ярьж эхэллээ. Уг
нь Шри Ланкийн ерөнхийлөгч
нь иргэний дайныг зогсоож
амар амгаланг улс орондоо
авчирсан үндэсний баатар
хүн байсан. Гэхдээ буруу
то гтолцоо нь уж гир саар
улсаа сүйрүүллээ. Бусдын
алдаанаас суралцаж засах
зүйлээ эртхэн засаад явахгүй
бол алдаа нь архагшвал
алдаагаа их л үнэ цэнээр
засна шүү дээ.

-Эдийн засгийн олон
хүндэрлээс үүдэн иргэд
бухимдалтай байгаа энэ
үед УИХ-ын гишүүдийн
тоог нэмэх, давхар дээлтэй
болгох зэрэг асуудлыг
ярьсан хэн бүхэн өөр дээрээ
гал авах нь тодорхой байна.
Магадгүй энэ ярилцлагын
дараа “Ч.Хүрэлбаатар
сайдын сандалд санаархаж
байна” гэсэн дайралтууд
ч ирэхийг үгүйсгэхгүй шүү
дээ?

– Буруу зүйл болоод
байвал би хэзээ ч, хэнээс
ч айж ичихгүйгээр хэлж
ирсэн. Үүний хариуд элдвээр
хэлүүлэх ч энүүхэнд. Тэр бол
асуудал биш. Засаглал зөв
бол шийдвэрүүд ч зөв болоод
л явна. Алдаа гарсан ч богино
хугацаанд засах боломжтой.
Тийм учраа с өнөөдрийн
зовлонгоорулсынхааирээдүйг
боймломооргүй байна.

-Улс төрийн намууд
бэхжээгүй, сөрөг хүчин болох Ардчилсан нам
хуваагдалтай байгаа энэ
үед МАН дараа дараагийн
сонгуулиудад ч олонх болох
боломжтой байх. Заавал
ҮХНӨ оруулж сонгуулийн
тогтолцоогоо өөрчилж
олон намын төлөөллөөс
парламент бүрдүүлэх нь
танай намд тийм ч ашигтай
шийдэл биш юм биш үү?

-Нийт сонгогчды н 5 0
хувийн санал авсан хэрнээ
парламентын 85 х у вий г
бүрдүүлдэг ийм тогтолцоо
удаан үргэлжилж болохгүй
нь ойлгомжтой. 35 хувийн
санал гээгддэг энэ тогтолцоо
арай л биш болчихоод байна. УИХ-д суудалгүй улс төрийн
намуудад битгий хэл эрх
барьж байгаа манай намын
олон гишүүд “ Энэ бол
алдаа шүү, засах ёстой” гэж
ярьцгаадаг. Үүнийг засахад
МАН-ын гишүүд манайлж,
алдаа оноогоо үүрээд явах нь
зөв, бусдыг хараад хүлээгээд
байх шаардлагагүй.


-Гишүүдийн тоог нэмэх
тухайд яг хэдэн гишүүнтэй
байх нь хамгийн зөв тооцоолол юм бэ?


-Өмнө нь энэ асуудлаар
байр сууриа илэрхийлээгүй.
Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн
Засгийн газрын гишүүн байх
боломжийг бүрдүүлсэн, хоёрдугаарт,сонгуулийн холимог
тогтолцоотой буюу санал
бага гээгддэг болсон үед
гишүүдийн тоог одоогийнхоос
нэмэгдүүлж болно. Энэ хоёр
өөрчлөлтийг хийхгүйгээр
УИХ-ын гишүүний тоог нэмэх
шаа
рдлагагүй. УИХ-ын
гишүүдийн тоог хүн амын
өсөлттэй уялдуулаад яг төд
байна гэхгүйгээр томьёогоор
бодож тогтоодог байж болно

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Баярхүү: Дэлхийн олон талт дипломатын сонирхлын уулзвар нь Монгол болчихов уу гэж харж байна DNN.mn

Судлаач, профессор Д.Баярхүү: | Sonin.MN

Судлаач-профессор
Д.Баярхүүтэй ярилцлаа.


-НҮБ-ын Ерөнхий нарийн
бичгийн дарга (ЕНБД) манай
улсад өнөөдөр айлчлалаа
эхлүүлэх гэж байна. Энэ
айлчлал юугаараа онцлог
байх бол?

-Өнөөдөр айлчлан ирж
байгаа ЕНДБ бол НҮБ-ын 9
дэх ЕНБД. Дэлхийн хамтын
нийгэмлэгийг толгойлсон
есийн есөн ЕНБД-аас
эхний гурав нь манай улсад
айлчлаагүй. Манай улс гишүүн
нь байгаагүй тул эхний хоёр
нь айлчлах боломжгүй байсан
биз. Бас “Хүйтэн дайн”-ы уур
амьсгал нөлөөлсөн байх.
Манай улс гишүүн болсноор
гурав дахь ЕНБД-тай ойр
ажиллаж байсан ч айлчлал
хэрэгжүүлээгүй. Дөрөв ба
тав дахь ЕНБД нар 1977,
1987 онд БНМАУ-ын Засгийн
газрын урилгаар айлчилж
байж. Зургаа дахь ЕНБД
нь болох Египетийн нэртэй
дипломатч Бутрос Гали таван
жил НҮБ-ыг толгойлсон. ЕНБД
байхдаа Монголд айлчлах
чин хүсэлтэй байсан ч тойрч
өнгөрөөд байсандаа би их
харамсдаг хэмээн 2008 онд
Каирт надад ярьж байсан нь
миний санаанд тодхон байна.
Бутрос Галийн дараагийн
ЕНБД Кофи Аннан 2002 онд,
түүний халааг авсан Бан
Ги Мүн 2009 онд Монголд
айлчилж байсан. Дээр нь
онцлог гэдгээр нэг тодотгол
хийе. Ардчиллын жилүүдэд
өмнөх хоёр айлчлал Монгол
Улсын Ерөнхий сайдын
урилгаар хэрэгжиж байсан
бол энэ удаа Монгол Улсын
Ерөнхийлөгчийн урилгаар
хэрэгжиж байгаа нь олон
улсын хамтын нийгэмлэгийн
даргын айлчлалыг Төрийн
тэргүүний түвшинд хүлээн авч
байгаагаараа онцлог болов
уу. Үүнд улс төр, дипломат,
ёслол протокол гээд бүх ач
холбогдлыг нь товчхон тэгж
л хариулна. Ерөнхий нарийн
бичгийн даргын айлчлал нь
Монгол Улс НҮБ-д элссэний
60 жилийн ой, Монгол Улс
цөмийн зэвсэггүй статусаа
зарласны 30 жилийн ой,
Монгол Улс энхийг сахиулах
ажиллагаанд оролцож
эхэлсний 20 жилийн ойтой
давхцаж байгаагаараа бас
онцлогтой. Хамгийн гол нь
манай гадаад бодлого маш
идэвхтэй сайн байгаагийн
илэрхийлэл. Гадаад бодлогын
бүх чиглэлд тэнцвэрийг маш
сайн хадгалж барьж байгаагийн
илэрхийлэл болов уу.

Тэнцвэр хадгална гэдгийг юу гэж ойлгож байна
гэхлээр хоёр хөрш болон
гуравдагч хөршийн харилцаа
тэнцвэржсэн, хоёр хөршийн
харилцаа бас хоорондоо
тэнцвэртэй байна, мөн олон
талт хамтын ажиллагаа маань
хоёр талын харилцааны
сүүдэрт орчихоогүй урагшилсаар байна гэж үзэж байна

-Энэ жил, энэ цаг үе
туйлын түгшүүртэй байна. Голдуу хямралыг зохицуулахаар, дайн энх
тайвны асуудлаар, дэлхий
нийтийн, бүс нутгийн тулгамдсан асуудлаар гишүүн
орнууддаа очдог атал манай
улсыг зориод ирж байна…

– НҮБ-ын гишүүн бүх
улсад НҮБ-ын ЕНБД айлчлах
албагүй, тийм боломж ч
байхгүй. Хямралтай, дайн
дажинтай, ноцтой асуудал
үүссэн орнуудад албан үүргийнхээ дагуу очиж ажиллаж
байгаа харагддаг. Манайхан
мэднэ. Энэ жил гэхэд л дайны
байдалтай байгаа Орос,
Украинд очсон, Украины
үр тариаг экспортлуулах
асуудлаар Турктэй хамтран
зуучилж Орос, Украин
хоёрыг хэлэлцээний ширээнд
суулгасан. Дэлхийн олон
талт дипломатын сонирхлын
уулзвар нь Монгол болчихов
уу гэлтэй мэдрэмж төрж байгаагаануухюун.Энэболманай
улсын олон талт дипломат
бодлогын нэг ёсны ялалт гэж
үзэхээр юм. Ковидын хоёр
жилийн хүндрэл, олон улсын
харилцааны сорилт, дараа
нь залгуулаад хойд хөрш нь
хөрш Украинтайгаа цэргийн
ноцтой мөргөлдөөнд оролцож
байгаагаас үүдэлтэй нэг ёсны
олон улсын хямрал, өмнөд
хөрш нь Тайванийн хоолойд
мөн маш ноцтой сорилттой
тулгарч байгаа энэ цаг үед
Монгол Улс олон тулгуурт,
энхийг эрхэмлэгч, прагматик
гадаад бодлогоо тууштай,
ухаалгаар явуулж байгааг
үнэлсэн хэрэг гэж дүгнэсэн
ч болно.

-Олон талт хамтын ажиллагаа маань хоёр талын
хамтын ажиллагааны сүүдэрт орчихоогүй урагшилсаар байна гэж хэллээ. Энэ
талаар дэлгэрүүлээч?

-Орос-Украины зэвсэгт
мөргөлдөөний фонон дээр
“Хааны эрэлд” олон улсын
цэргийн хээрийн сургуулиа
амжилттай хийсэн. Олон
улсынэнхийг сахиулахэмэгтэй
цэргийн албан хаагчдын олон
улсын “Эмэгтэйчүүд, энх
тайван ба аюулгүй байдал”
чуулга уулзал т НҮБ -ы н
мандат дор хийсэн, олонх
нь гуравдагч хөрш орнуудын
төлөөлөгчид байсан. Мөн тэр
үеэр НҮБ-ын ЕНБД-ын Энхийн
ажиллагаа хариуцсан орлогч
Жан Пьер Лакруа Монголд
айлчилсан, давхцуулаад
ХБНГУ-ын Бундесверын
цэргийн командлагч Монголд
айлчилсан, мөн дээр хэллээ,
Япон, Польшийн Гадаад
хэргийн сайд нар айлчилсан
гээд г уравда гч хөршийн
бодлого олон улсын амаргүй
нөхцөлд үргэлжилсээр байгаад олон улсын хамтын нийгэмлэг
ач холбогдол өгч байгааг НҮБын ЕНБД-ын энэ удаагийн
айлчлал илтгэн харуулж
байгаа бус уу. Монголд ямар
их ач холбогдол өгч байгаа нь
харагдаж байна.

-Айлчлалын ач холбогдлыг тодорхойлбол?

-Монгол шиг жижиг улсын хувьд үндэсний ашиг
сонирхлоо улс төр-дипломатын аргаар хамгаалах, дэлхий нийтийн шинж чанартай
асуудлуудаар байр суурь, дуу
хоолойгоо сонсгох, дэлхий
нийттэйхамтхөгжилдэвшлийн
замаар ахин урагшлахад
олон улсын байгууллагууд,
ялангуяа, Нэгдсэн Үндэстний
Байгууллага чухал үүрэгтэй.
Тиймээс ч Монгол Улсын
гадаад бодлогын ба хөгжил дэвшлийн амаргүй
зорилтуудыг саад багатай
хэрэгжүүлэхэд манай олон
талт хамтын ажиллагааны
эзлэх байр суурь, оруулах
хувь нэмэр өсөн нэмэгдэж
байгаа нь энэ. НҮБ-ын
гишүүнчлэл, олон талт хамтын
ажиллагааныхаа үр шимийг
бид багагүй хүртэж байдгийг
жишээлэн дурдана гэхэд нэг
ярилцлага багадна.

Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттерешийн Монгол дахь айлчлал өнөөдөр эхэлнэ DNN.mn

Антонио Гуттереш: Хүн төрөлхтөн цөмийн дайнаас ганцхан алхмын зайтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш өнөөдөр манай улсад айлчилна. 11-нийг хүртэл үргэлжлэх энэхүү айлчлал нь Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойгоос гадна Монгол Улс цөмийн зэвсэггүй статусаа зарласны 30 жилийн ой болон энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойтой давхцаж буй.

Ноён Антониу Гуттереш айлчлалтай холбоотойгоор Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд захидал илгээсэн бөгөөд уг захидалдаа НҮБ дахь Монгол Улсын идэвхтэй оролцоо, хувь нэмэрт талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нартай тус тус уулзалт хийх бөгөөд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь Монгол Улсын оролцоо, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр болон “Бидний нийтлэг зорилго”-ыг дэмжих, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах болон бусад олон чухал асуудлаар тогтон санал солилцоно гэдгээ илэрхийлээд байгаа билээ.