Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

XXI зуунд лаа, шүдэнзээ бэлд гэж байгаа нь иргэдээ доромжилсон хэрэг DNN.mn

Эрчим хүчний салбарынхан эртнээс лаа,
шүдэнз, газаа бэлд, хот чинь
ирэх өвөл хөлдөнө шүү гэж
яриад эхэллээ. Монголын
эрчим хүчний системийг нүүрс
шатааж, гарсан дулаанаар
эрчим хүч үйлдвэрлэдэг хэдэн
цахилгаан станцууд л чирдэг.
Гэтэл эдгээр байгууламжууд
нь аль соц үед ЗХУ-ын үед
баригдсан “өвгөн” станцууд.
Хамгийн “залуу” нь гэгддэг
IV цахилгаан станц бараг
дөчин нас хүрлээ. Нүүрс
түлдэг станцуудад тохируулга
хийхэд хэцүү байдаг учир
манайх Оростой 220 кВт-ын
өндөр хүчдэлийн шугамаар
холбогдож эрчим хүч авч
хэлбэлзэлтэй ачааллаа
тохируулдаг. Гэтэл энэ шугам
нь мөн л өвгөрсөн.

Энэ мэт
байдлаас болж Монголын
эрчим хүчний систем бие
дааж ажиллах чадваргүй учир
нэг улсаас хараат болчихоод
байгаа юм. Үүнийг олон
жилийн өмнөөс инженерүүд
сануулсаар ирсэн ч 2022
онтой золгочихоод байна.
Гэтэл Эрчим хүчний сайдаар
ажиллаж байсан, УИХ-ын
гишүүн Ц.Даваасүрэн “2024
онд бид өвлийн цагаар
цахилгааны хязгаарлалт
хийдэг болно гээд шууд
хэлээд эхэллээ. Учир нь
эх үүсвэр нь байхгүй” гэж
хариуцлагагүй зүйл ярьсан нь
олны дургүйцлийг төрүүлсэн.
Энэ бол үнэндээ ард түмнийг
доромжилсон мэдэгдэл
болсон. Гэтэл Монгол Улсын
зөвлөх инженер Р.Ганжуур
“Ирэх өвөл хот хөлдөх
эрсдэлтэй тул иргэд лаа,
шүдэнз, газан плитка бэлд
гэдэг үг хошигнол биш шүү”
гэж улам баталж яриад байна.
Юун лаа шүдэнз бэлдэх вэ.
Бид XXI зууны иргэд. Лаа,
шүдэнзийг монголчууд 100
жилийн өмнө халж, цахилгаан
чийдэн бараадаж хөгжлөө
дагасан. Хиймэл оюун ухаан,
Марс гариг, Жэймс Вебб
телескоп гэж хүн төрөлхтөн
үсрэнгүй хөгжил, дэвшил ярьж
байхад Монголын төрийн
толгойд 101 дэх жилдээ
заларсан МАН-чууд лаа,
шүдэнзээ бэлд гэж ярьж байгаа
нь Монголын ард түмнийг
доромжилж, даажигнаж буй
нэг хэлбэр юм.
Сүүлийн 30 жилд үе үеийн
эрх баригчид ямар бодлого
барьж, ярьж ирсэн болохоор
бид өнөөдөр лаа, шүдэнз
зэхэхдээ тулав. Яагаад
биднийг Хүй нэгдлийн үе, агуй
руу нь буцааж оруулахаар
болов. Тог цахилгаан хязгаарлана гэдгээ “Иргэд
замбараагүй хэрэглээтэй учир
ингэж анхааруулж, сануулж
зөв хэмнэлд нь оруулах гэж
байгаа юм” хэмээн эвтэйхэн
тайлбарлаад байх бололтой
юм. Хүн төрөлхтний хэрэглээ
тасралтгүй өсч байдаг нь
бичигдээгүй хууль. Цаашид ч
иргэдийн цахилгааны хэрэглээ
тасралтгүй өсөн нэмэгдсээр
байх болно.

Тэр болгонд МАН
хэмнэ, тасална шүү гэж занаж,
ард түмнээ басамжилсаар
байх уу.
Монгол Улс цахилгаан
эрчим хүчний тал дээр
нэг улсаас хараат байгааг
анх төдийлөн ил хэлдэггүй
байсан бол өнөөдөр бүгд
ил гарсан. Усан цахилгаан
станц барих гэж монголчууд
сүүлийн 30-аад жил талцаж
байна. Гадны хөл гар болсон
хүмүүс ямар нэг шалтгаан
хэлж усан цахилгаан станц
барих асуудлыг зогсоож,
царцааж замхруулдаг. Арай
сэхээлэг, оюунлаг залуус усан
цахилгаан станц бариулахгүй
юм бол сэргээгдэх эрчим
хүч, салхин станц гэсэн
хувилбар байгаа шүү гэж
санал хэлдэг ч төдийлөн
ойшоодоггүй буюу болвол
мөн л дарахыг санаархдаг.
Гэхдээ сэргээгдэх эрчим хүч
өнөөдөр нийт хэрэглээний 10аадхан хувийг хангаж байна.
Уг нь ганцхан цахилгаан
станцтай л болчихвол Монгол
Улсын эрчим хүчний асуудал
шийдэгдчихнэ гэдэг.
Монголд станц барих
үндэсний хэмжээний маш том
ашиг сонирхол байхад л тэрийг
нэг эрх мэдэлтэн юу ч биш
болгоод хаячихдаг. Цахилгаан
станц бариулахгүй гэх тэдгээр
хүмүүсийг, бүлэглэлийг
ард түмэн, сонгогчид бүгд
мэддэг ч огт тоодоггүй. Дахин
дахин л сонгож гаргаж ирээд
байдаг. Усан цахилгаан
станц бол биднийг эрчим
хүчний гацаанаас гаргах том
боломж. Усан цахилгаан
станцын эрчим хүчийг яаж
бол яаж зохицуулж болдог
нь давуу талтай эх үүсвэр.
Нөгөөтэйгүүр манай орон
жилийн 300 гаруй хоногт нь
нартай байдаг, салхины нөөц
ч ихтэй. Сэргээгдэх эрчим
хүчээрээ Монголыг байтугай
Зүүн хойд Азиа хангачих
хэмжээний боломжтой гээд
Монголд нөөц боломж, станц
барих инженер, техникийн
ажилтнууд нь бүгд байгаа ч
үүнийг эрх зүйн хувьд баталж,
төсөл хөтөлбөр болгож, бодит
амьдрал дээр буулгахад
түлхэц үзүүлэх ёстой УИХын гишүүд, сайд дарга огт
хөдөлдөггүй. Тэднийг гадны
нөлөөнд орсон учир ийн эх
орныхоо төлөө юу ч хийдэггүй
гэж харддаг.
Монгол Улс дотроо усан
цахилгаан станц барих
гэхээр байгальд маш их
сөрөг нөлөөтэй гэж манай
хойд хөрш эрс дургүйцдэг
ч энэ нь үнэндээ Монголыг
эрчим хүчний хувьд хараат
байлгах гэсэн том сонирхол
байгааг бүгд харж байна.

Гэтэл Оросуудыг өөрсдийг
нь хар. Байгал нуураас гарч
буй Ангар мөрөн дээр 3-4
том станц байгуулчихсан,
70, 80 жил болж байна. Усан
цахилгаан станц үнэхээр
хор хөнөөлтэй юм бол тэнд
дамнуулаад станцууд ярайтал
XXI зуунд лаа, шүдэнзээ бэлд гэж байгаа нь
иргэдээ доромжилсон хэрэг
барих байсан уу. Сэлэнгэ
мөрөн дээр усан цахилгаан
станц барих ТЭЗҮ 1993 онд
хийгдээд удаагүй байтал энэ
асуудалд улстөрчид хошуу
амаа дүрж, 2006 оны үед
зээлээр санхүүжилтийг нь
шийдэх гэж байснаа гэнэт
замхарчихсан. 2012 онд АН
гарсны дараа дахин төслийн
баг байгуулж, ТЭЗҮ болон
зураг төслийг шинэчилж,
нэлээд наашлуулсан ч хойд
хөрш эрс эсэргүүцэж, манай
улстөрчид ч тэдэнтэй хошуу
холбосноор энэ ажил бас
гацсан.
Монголчууд бид өвөлдөө
дулаан, тог цахилгаантай
байя гэвэл эхлээд станцтай
болохоосоо илүүтэй зөв
хүмүүсээ төрд гаргах ёстой
байжээ. Яагаад гэвэл бид
дандаа болж бүтдэгггүй,
улс эх орон, ард түмний эрх
ашгийн эсрэг ажилладаг
хүмүүсийг сонгодог байжээ.
Төрд ард түмнийг төлөөлж
буй хүн Монгол Улсын эрх
ашгийн өмнөөс ажиллаж, эх
орныхоо хөгжлийн төлөө үзгээ
хөдөлгөж байх ёстой. Гэтэл
Монголын төрд гарчихаад
Монголын эсрэг ажилладаг
түшээдтэй гэдгээ бид лаа,
шүдэнз ярьж байгаа энэ
үедээ мэдэрч байна. Ковидын
хоёр жилд эрх баригчид
Монголын ард түмнээр яаж
тоглов, эрх мэдлээ яаж хууль
бусаар ашиглаж улс орныг
хохироож, иргэдийг татвараар
дарамталж байгаа билээ.

Үүн
дээрээ нэмж өвөл лаа, шүдэнз
газан плитка бэлдээрэй гэж
үүрэгдэж эхэллээ. Энэ бол
бидний буруу сонголтын л хар
балаг. Ямар ард түмэн байна,
тийм төр засаг гардаг гэдэг нь
энэ. Станцтай болж чадахгүй
байгаагийн хамгийн гол цэг
бол ард түмэн эх орныхоо
төлөө шударгаар ажиллах
хүмүүсээ гаргадаггүйтэй л
холбоотой. Нэг намыг шүтэж,
“Өгдөгтөө л өгнө, таньдагтаа
л өгнө” гэж өөгшүүлж, дөрөв,
таван удаа амташтал нь
сонгож, төрийн толгойд 101
дэх жилдээ залсны хариу нь
энэ л дээ. Сонгогчид нь лаа,
шүдэнзээ бэлдэхдээ тулчихаа
юу эрх баригчид аа.

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

Арван хоёр жил — Википедиа нэвтэрхий толь

БИЛГИЙН ТООЛЛЫН 12 2022.08.09 / МЯГМИР ГАРАГ

ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САРЫН ДОЛООН УЛААН ХӨХ МОРЬ ӨДӨР

Аргын тооллын 8 сарын 9, Ангараг гараг. Билгийн тооллын 12, Суулга одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 5 цаг 39 минутад мандан, 20 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт бороо орно DNN.mn

Улаанбаатар хот | Blue sky Ub downtown | Gantsooj Boldbaatar | Flickr

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

ЦАГ АГААР: Улаанбаатар хотод өдөртөө 23-25 градус дулаан байна
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Эрдэнэбүрэнгийн станцыг Ван И-гээр хөдөлгөж, Эгийн голыг Гутеррешийн анхааралд оруулах нь” хэмээн өгүүллээ DNN.mn


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Эдийн засагч Х.Батсуурь “Сангийн сайд
Б.Жавхлангийн мэдэгдэл ард
түмэнд буруу ойлголт өгч
төөрөгдүүллээ”
гэснийг V нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И:
Манай хоёр улс бэрхшээлийг даван туулах сайн
түнш, сайн анд байж, цаашид хамтдаа хүчирхэг
түншлэлийг бүтээхэд бэлэн байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Эрдэнэбүрэнгийн станцыг Ван И-гээр хөдөлгөж, Эгийн голыг Гутеррешийн анхааралд оруулах нь” хэмээн өгүүллээ.

УИХ-ын гишүүн
асан, ИЗНН-ын дэд
дарга Б.Батбаатар “Хоёр сая тонн нүүрс хулгайлаад
зарчихсан нөхдийг хаацайлж үлдвэл эрх баригч
МАН оршин тогтнох чадамжгүй болно
хэмээлээ.

Наадмын төсөвт байсан допингийн шинжилгээний зардал хаачив? “Баримт, үйл явдал”-ын VII нүүрээс уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

ГЕГ: Самнасан ноолуурын 86 хувийг Итали улсад экспортолжээ DNN.mn

ГЕГ-ын мэдээллээр Монгол Улс 2022 оны эхний 7 сард экспортод 6464.7 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гадаад худалдаа 36.3 хувиар өссөн байна.

Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 5529.1 сая ам.доллар буюу 85.5 хувь; сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 517.9 сая ам.доллар буюу 8.0 хувь; нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 312.3 сая ам. доллар буюу 4.8 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 98.4 хувийг эзэлж байна.

2022 оны эхний 7 сард экспортолсон хар тугалганы хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал болон цайрын баяжмалыг 100.0 хувь, чулуун нүүрсний 88.8 хувийг БНХАУ-д; үхэр адууны боловсруулсан ширний 77.6 хувь, самнасан ноолуурын 86.0 хувийг Итали-д; ямааны угаасан ноолуурыг 100.0 хувь БНХАУ-д тус тус экспортолж дээрх нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 86.7 хувийг эзлэж байна.

Монгол Улс дэлхийн 59 оронд бараа экспортлосноос БНХАУ-д 84.2 хувь, Швейцар-т 7.6 хувь, Сингапур-т 4.3 хувь тус тус ногдож нийт экспортын 96.1 хувийг дээрх орнууд эзэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Пакистанд хүчтэй бороо орсны улмаас 549 хүн амиа алджээ DNN.mn

Пакистанд сүүлийн нэг сарын хугацаанд ер бусын хүчтэй бороо орсны улмаас үер бууж, улмаар 549 хүн амиа алдсан байна.

Гамшигт тус улсын алслагдсан, ядуу буурай баруун өмнөд хэсгүүд хамгийн ихээр хохирол амсжээ.

Пакистаны Үндэсний гамшгийн удирдлагын газраас баасан гарагт мэдэгдэхдээ, үерийн улмаас амиа алдагсдын тоо их байгаагаас гадна 46200 гаруй барилга, байшин сүйдсэн гэв.

Засгийн газрын агентлагууд болон цэргийнхэн гамшигт нэрвэгдсэн бүс нутагт тусламжийн хуаран байгуулж, иргэдийг нүүлгэн шилжүүлэх, хоол хүнс, эм тариагаар хангахаар ажиллаж байна.

Өнгөрсөн нэг сарын хугацаанд сүүлийн 30 жилийн дунджаас 133 хувиар илүү хур тунадас орсон талаар тус улсын холбогдох байгууллага мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Тусгай хэрэгцээт хүүхдүүдэд нүүдлийн соёлын боловсрол олгов DNN.mn

Соёлын яамнаас “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд соёлын боловсрол олгох тэгш хүртээмж” сургалт, хөтөлбөрийг 2022 оны 3 дугаар улиралд хэрэгжүүлж, цувралаар соёлын олон талт сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Хөтөлбөрийг Монголын сургуулиас гадуурх сургалтын Санрайс холбоо “Монгол Номадик” цогцолбортой хамтран хэрэгжүүлсэн ба хөтөлбөрт нүүдлийн соёл, монгол ахуй амьдралын хэв маяг, таван хошуу мал, үндэсний хувцас хэрэглэл, ардын язгуур урлагийн тоглолт, уран зургийн үзэсгэлэн, уламжлалт цагаан идээ, зоог тэргүүтэн багтдаг.

Хүүхдүүд морь, сарлаг, тэмээ унах, үхэр тэрэг, морин тэрэг, тэмээгээр жин тээх нүүдэл, ноос савах, эсгий хийх уламжлалт арга, сүү цагаан идээ боловсруулахыг бодитоор харж, өөрсдөө туршиж үзэж мэдэрч, нэгэн өдөр хөдөө байгалийн сайханд гарч, үндэснийхээ соёл, өв уламжлалаас их зүйл сурч мэдсэндээ сэтгэл дүүрэн байжээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан DNN.mn

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, говийн бүс нутгаар аагим халуун байна.


2022 оны 08 дугаар сарын 08-ны 20 цагаас 08 дугаар сарын 09-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Онон голын хөндийгөөр 2-7 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 19-24 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 8-13 хэм, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 18-23 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр 32-37 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.


2022 оны 08 дугаар сарын 10-наас 08 дугаар сарын 14-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

10-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм дулаан, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 28-33 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

34 мянган хүүхэд цэцэрлэггүй үлдэх эрсдэлтэй DNN.mn

Хувийн хэвшлийн цэцэрлэгүүдэд хувьсах зардлыг хоёр дахин нэмэгдүүлэн,  хоолны зардлын хамт санхүүжүүлнэ ~ Toim.mn: Tодорхой тоймлоно

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн талаар танилцуулах уулзалт өнөөдөр Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яаманд боллоо. Засгийн газар 2022-2023 оны хичээлийн жилд 2-5 насны хүүхдийг цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээнд бүрэн хамруулах амлалт өгсөн. Улмаар нийслэлийн хэмжээнд хүүхэд харах үйлчилгээ явуулах хүсэлтэй иргэдийн хүсэлтийг наймдугаар сарын 10 хүртэл авч буй.

БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсээс танилцуулснаар ирэх хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдах 141 мянган хүүхэд байна.Тэдгээрээс 102 мянган хүүхдийг төр болон хувийн хэвшлийн цэцэрлэгүүд хүлээж авах боломжтой аж. Харин цэцэрлэггүй үлдэх эрсдэлтэй 34 мянга гаруй хүүхдийг бүрэн хамруулахаар ажиллаж байна. Тухайлбал цэцэрлэгийн зориулалтаар 83 байр түрээслэх бол хувийн цэцэрлэгүүдэд нэмэлт элсэлтээр 10340 хүүхдийг хамруулахаар төлөвлөжээ. Мөн хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах хүүхдийн тоог нэмэгдүүлж 13 байршилд гэр цэцэрлэгт 1300 хүүхдийг сургах юм.

Categories
мэдээ цаг-үе

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 61 хувьтай байна DNN.mn

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 50.3%-тай байна.

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийн ээлжит хурал болжээ. Тус хурлыг Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай удирдан хуралдуулсан байна. Ажлын хэсгийн хуралд эрчим хүчний салбарын төр, орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн 42 ААН, байгууллагуудын ерөнхий инженерүүд оролцож, 2022 оны их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, төлөвлөсөн хугацаанд нь гүйцэтгэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар сонссон байна.

Хил гаалийн тээвэр нэвтрүүлэлтэд хязгаарлалт тогтоосноос сэлбэг, материал татан авалт удааширч байгаатай холбоотой зарим дулааны цахилгаан станцуудын үндсэн болон туслах тоноглолуудын засвар тасалджээ. Хэдийгээр үндсэн нөөцөд тулгуурлан засваруудыг хийж байгаа боловч ажлыг бүрэн дуусгах хэмжээнд хүрэлцэхгүй байгаа талаар учирласан байна. Дэд сайд М.Баярмагнай энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, холбогдох шатны байгууллагуудад уламжилж, дэмжлэг үзүүлэн ажиллахаар болжээ.

Салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил өнөөдрийн байдлаар дунджаар 61 хувьтай байна. Энэ нь өмнөх оны гүйцэтгэлтэй харьцуулахад хоёр хувиар бага байгаа тул өвөлжилтийн бэлтгэл ажлуудыг эрчимжүүлж ажиллахыг үйлдвэр, компаниудын ерөнхий инженерүүдэд үүрэг болгожээ. Улмаар Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай салбарын үйлдвэр компаниудын ерөнхий инженерүүдэд дараах үүрэг даалгавруудыг өгчээ.

  1. Эрчим хүчний салбарын их болон урсгал засвар, ТЗБАХ-ний төлөвлөгдсөн ажлуудыг хугацаанд нь бүрэн хийж дуусгах
  2. Дулаан хангамжийн шугам сүлжээнд Улсын төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжих засвар, шинэчлэлийн ажлуудын төлөвлөсөн хугацаандаа дуусгаж ашиглалтад оруулах;
  3. Их, дунд урсгал засварын ажлууд төлөвлөсөн хугацаандаа дуусах боломжгүй, хил гаалиар шаардалагатай нэвтрүүлэх тоног-төхөөрөмж, бараа, материалын жагсаалтыг урьдчилан гаргаж, танилцуулахыг үүрэг болгов.