Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

Голын эрэгт ус зарахын үлгэр буюу гурван феминист DNN.mn


– Венецийн биенналийн тухай тэмдэглэл – Дугаар 2 –

Эртний японд зэнгийн нэгэн багш шавь нартаа хандан “Би дөчин жилийн турш голын эрэгт ус зарж байна” хэмээн хэлжээ.

Энэ үгийг гэгээрлийн тухай багшаас очиж заалгаж, сурдаг нь цангасан хүн ус олж уухтай адил боловч багшаас сонсож буй үг бол зүгээр голын ус шиг ус биш өөр, сэтгэлийн цангааг тайлагч ус гэсэн утгатай гэж ойлгож болох ч бас багш бээр шавь нартаа хандан би та нарт зэнгийн эрдэм зааж байгаа нь өөрөө маш буруу, утгагүй зүйл юм.

Яг л голын эрэгт ус зараад зогсож байгаа тэнэг шиг. Учир нь миний заах гээд байгаа зүйлс бүгд та нарын дотор, өөрсдөд чинь байгаа хэмээн өгүүлжээ хэмээн тайлбарлаж ч болмоор.

Олон салаа утга бүхий энэ түүхээс сэдэл авсан нэгэн үзэсгэлэн энэ жилийн венецийн Арсенальд олны хүртээл болсон нь Латвийн павилион байв. Ингуна Скуяа хэмээх латви, Мэлиса Ди Брэйдн хэмээх америк эмэгтэй зураач, барималчийн 1999 оноос эхлүүлсэн, одоогоор тун амжилттай яваа “Скуяа, Брэйдн” хэмээх бүлгэмийн уйгагүй хөдөлмөрийн үр дүн

байв

.зураг

Скуяа, Брэйдн нар

Хориод жилийн өмнө тэдний дүрслэл дэх бүтээлч бүр ил гаргаад байж чаддаггүй, ил цагаан хандлага бүхий хурц дүрслэлийг постсовет нийгэм нь төдийлөн сайнаар хүлээж авдаггүй байсан ч, өнөөдөр тэгш эрхийн тухай ойлголт, ижил хүйстнүүдэд хандах хандлага, тэдний бүтээлчийнхээ хувьд ч өсөж, дэвжсэн зэрэг олон тохиол бүрдсэнээс куратор Андра Силапэтр, Солвита Крэс нар эл хосын үзэсгэлэнг сонгож, 2022 оны бенналийн нэгэн содон, хүчирхэг өвөрмөц дуу хоолой болгон түмэнд түгээжээ.

Энэ хоёр эмэгтэйн талаар бичвэр хийхээр интернэтээс элдэв мэдээлэл хайж байхдаа яг тийм мэдээлэлтэй тааралдаагүй ч, үзэсгэлэнд нь ормогцоо л тэднийг хос гэдгийг нь мэдэрсэн. Эсвэл мэдрэгдсэн.

Ер нь ХХ зууны дүрслэх урлаг шиг эмэгтэйчүүдийн, бэлгийн цөөнхийн дуу хоолой ийм хурц солонгорон харагддаг өөр салбар бараг үгүй. Өгүүлэн буй бүтээлчдийн илэрхийлэл хаа ч танигдах өөрийн гэх феминист хэлэмж, дүрслэлээрээ ялгарахуйц байгаа нь тун жигтэй. Тиймээс ч тэд өөрсдөд нь хамгийн их нөлөөлсөн бүтээлчээрээ франц, америкийн бүтээлч, өнөө цагийн феминизмийн эх гэж хэлж болох Луис Буржуаг нэрлэсэн байв.

Эл үзэсгэлэн маш удаан хугацааны уйгагүй, чимхлүүр ажиллагаа орсон, гүйцэтгэлтэй, эмэгтэйлэг, чамбай байгаа нь хамгийн түрүүнд нүднээ тусахуйц боловч үүнээс гадна хоёр зүйл сонирхолтой санагдав.

Нэгдүгээрт тэдний маш зоригтой, тод, чанга хоолойгоор илэн далангүйгээр мэдрүүлж буй хүйсийн чиг хандлагыг илтгэж буй эротик, шидэт дүрслэлүүд, удаах нь “Голын эрэгт ус зарахуй” хэмээн нэрлэсэн үзэсгэлэндээ гол, бас ус худалдаж байгаа нэгэн лам гэх мэт мэдээжийн зүйлс огт хийлгүйгээр давхар олон янзын өөр холбоос болон маш олон жижиг хэсэг болж салж болохуйц өөр өөр бүтцүүдийг зориуд бодож давхарласан нь ихэд сонирхолтой.зураг

Голын эрэгт ус зарахуй үзэсгэлэн

Тэд нийт үзэсгэлэнгийн танхимынхаа бүдүүвч зургийг хийж танилцуулгаа бэлдсэнээс нь харвал бүх орон зайгаа биеийн, сэтгэлийн, сүнсний гэсэн гурван үндсэн хэсэгтэй гэжээ. Энэ нь дотроо айлын гэрт байдаг урлан, зочны, унтлагын болон гоо сайхны гэх мэт тасалгаанд бас дахиад хуваарилагдсан байхаас гадна, хэсэг тус бүрийн үүргийг ихэд нарийвчлан оруулжээ.

Харин эдгээр нь дахиад тус тусдаа өөр 256 бүтээлээс бүрдэнэ. Зарим бүтээл нь 65 ширхэг хүртэл жижиг хэсгээс бүрдэж байгаа гэж үзвэл нийтдээ мянгаар тоологдох жижиг том нийлсэн шаазан баримлыг нэг бүрчлэн хийжээ. Энэ чанар бол орчин цагийн бүтээлч бүрд тааралдаад байдаг онцлог биш бөгөөд үүнийг нь уйгагүй их чимхлүүр ажил орсон хэмээн дахин дахин онцлоод байгаа хэрэг.

Хананд өлгөсөн, таазнаас дүүжилсэн, ширээ, сандал, тавиур, шүүгээ, шалан дээгүүр өрсөн бүгдийг нийлүүлээд харахаар эмэгтэй хүний доторх бүхнийг уудлаад нарийн ширийн хэсэг нэг бүрийг нь гаргаад дэлгээд, өлгөөд, дүүжилчихсэн бүтэн ертөнц юм даа гэмээр. Зэрвэс харвал ихэд замбараагүй боловч жижиг хэсэг нэг бүр нь тун донжтой, чамин, чимхлүүр, ганган, дэгжин хэдий ч бас зэвүүцмээр, жихүүцмээр гайхмаар ч шийдэл олон таарах аж.

Эр хүний эрхтнүүдээр хийсэн авжуур, эмэгтэй хүний нүд, ам бүхий таваг, олон өнгийн зангиа оролцуулан хийсэн ханын толь, Путин болон бусад нөлөө бүхий эрхмүүдийн хөрөг бүхий ваар, шаазан усан оргилуур, хайрцаг дүүрэн ангайчихсан ам, нүд, төсөлдөө оролцсон багийнхных нь зураг бүхий танилцуулгын хэсэг, хайртай хоёр нохойнх нь дүрс гэх мэт маш урт жагсаалт болохоор зүйлс нийлээд эмэгтэй хүний тархинд өдөрт хэдэн мянгаараа эргэлдэж л байдаг бодлууд ч юм шиг санагдана.

Ер нь ч приобалтикийн орнуудын урлаг зөвлөлтийн үед ч маш чөлөөтэй, баруунжуу байсан. Энэ өнгөрсний ул мөрөөс гадна посткоммунист нийгэм болон эрх чөлөөт амьдралын бэлэг тэмдэг болсон америкийн нийгэм хоёрын дунд ажиллаж байгаа болохоор америк ч биш, латви ч биш дүрслэл юм.

Эрэгтэй болон эмэгтэй хүний дунд л дотно хайрын харилцаа үүсэж болно гэх ерөнхий хандлага болон, дурлал бол хүйсийн хил хязгаарт ч үл баригдам агуу зүйл хэмээн үздэг бэлгийн цөөнх хоёрын бас л заагт амьдарч яваа бүтээлчдийн мэдрэмж болохоор хувирлын тухай, зааг, ялгааны тухай хүчтэй өгүүлэмжээр нэн баян байв. Скуяа, Брэйдн нар үзэсгэлэнгээрээ үнэн худал, зөв буруу, сайхан муухайн тухай ярих утгагүй тийм л цул нийлэг орчин бүрдүүлэхдээ эрэгтэй хүнээс л лав яагаад ч гарахааргүй олон сюр, шидэт шийдлээр дүүргэжээ.

Харин энэ бичвэрээ “гурван эмэгтэй” хэмээн нэрлэсний учир бол энэ жилийн бенналиас онцлохгүй байхын аргагүй часхийсэн хүчирхэг хэлэмж болон сэтгэлд үлдсэн Хонконгийн Анжела Сю хэмээх готик, биоморф, баримтат ажлуудаараа ихэд нэрд гарч буй бүтээлчийн “Үүдэл” хэмээн орчуулчхаж болмоор тун сайн үзэсгэлэн байв.

Тус улс анх удаа эмэгтэй бүтээлчийн дан, бие даасан үзэсгэлэнгээр беннальд оролцож байгаа нь нэг шинэ алхам болсноос гадна Фрия Чоү хэмээх залуухан эмэгтэйг ч мөн энэ жилийн павилионыхоо зочин куратороор урьж ажиллуулжээ.

Эл төсөлд Сю сүүлийн үед хийсэн хүний үс оролцуулан хийдэг зураасан зураг, баримтат видео үзүүлбэрээ нэгтгэж маш хурц, зоримог бас өмнө өгүүлсэн хоёр эмэгтэйн хэт задгай, хөдөлгөөнтэй зохиомжоос илүү семмитрик, статик хэдий ч нууцлаг үйлдлүүдээр санаа бүрээ холбон мэтгэсэн байх нь соньхон. Үүгээрээ Анжела Сюгийн феминист өнцөг илүү дорнын байхаас гадна өнгөрөгч зууны дунд үед Вьетнамын дайныг эсэргүүцэж байсан хүний эрхийн төлөө тэмцэгч Лорэн Өү гэгч зохиомол дүрийнхээ түүхээс сэдэл авсан гэдгээрээ бас баримтат ч шинжтэй байлаа.зураг

Хонконгийн зураач Анжела Сю

Түүний зураасан зургууд нь хүн болон машины нийлмэл, санаа нь өрнө дорнын холимог бөгөөд мөн л дээрх бүтээлчдийн нэгэн адил хоёр эсвэл хэд хэдэн зүйлийн заагт оршихынхоо хэрээр хувирч байгаа бие махбод болон сэтгэл санааны тухай хөндүүрт хэлэмжүүдтэй юм.

Харин эдгээр өөр арга, илэрхийлэлтэй бүтээлчдийг нэгтгээд байгаа тэр зүйл бол хувирлын тухай, бас хувирлаар дамжин илрэх тэр эрэмдэгшил, дэс дараа, алдагдсаар байгаа эмх журам, алдарсаар байгаа итгэл, цөхрөлийн тухай ч юм шиг. Зүгээр л өвдсөн бол өвдсөн, баярласан бол баярлаж байгаагаар нь хүлээн зөвшөөрүүлэх хэрэгцээг чухалчлан үздэг феминист баримтлалаа олон давхарга бүхий бүтэц болгож, зүйж, тогтоож, дүүжилж харуулж байлаа.

Эл үзэсгэлэнгээс хамгийн сэтгэлд үлдсэн ажил бол Сюгийн 2017 онд хийсэн “Tack tack tack” гэсэн нэртэй үзүүлбэрийн видео байв. Нийт хорь шахам видео ажил орсон ч хагас баримтат эдгээр видео ажлаасаа тусад нь байрлуулсан нь, мөн шууд өөрийнхөө хийж буй үйлдлийг л харуулснаараа энэ бүтээл өөр зохиомжтой.

зураг

Үүдэл үзэсгэлэнгийн видео бүтээлүүд

Жирийн жижиг ширээний хэмжээтэй тавцан дээр, дээрээс нь тусган харуулсан бичлэгт хурц үзүүртэй хайчаар гарынхаа сарвуу хооронд ээлжлэн хатгадаг хүн бүрийн мэдэх үйлдлийг хийж байна. Орос рулет гэх мэт иймэрхүү тоглоом гэж нэрлэж болмооргүй зугаатай, эмгэнэлтэйн аль нь ч биш зүйлс шиг. Харин үзсэн хүн өөрийгөө гэмтээж цусаа гоожуулах болов уу яах бол гэж сэтгэл түгшсэн ч үзээд дуусгана. Тэр хооронд ширээг үзүүртэй мэсээр тогших таг таг гэсэн чимээнээс өөр чимээ үл гарна.

зураг

Видео инстоляц

Эмэгтэй хүний өндөр өсгийтэй гутлын чимээ шиг. Нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоо, эрхийг хамгаалаач ээ гэсэн үгийг энгийн намуун дуугаар хэлбэл бараг хэн ч тоохгүй болтлоо дөжирчихсөн шуугиант цаг үед өөрийгөө гэмтээж мэдэх үйлдэл хийж анхаарлыг татаж буй нэг хэлбэр гэж тайлж болох ч…

Мөн түүний бусад видео ажлуудад нарийхан олсон дээр холбирчхолгүй тэнцвэрээ олон алхаж байгаа циркийн үзүүлбэрийн тухай баримтат дүрсүүд маш их орсон байгаа нь өмнөх хоёр бүтээлчийн гаднаасаа гялгар, чамин, өнгөлөг харагдавч яг л хүн хоорондын харилцаа шиг нэг л цавтчихвал дахиж эвлэхэд хэцүү, эмзэг шаазан дүрсүүдтэй нь холбогдох ч юм шиг.

Үнэндээ тэдний энэ этгээд гэмээр үйлдлүүд асуултад хариулаад байгаа биш асуулт асуугаад, илүү лавшруулаад байгаа л хэрэг болов уу.

Харин яагаад ч юм энэ бүхэн яг юунд хэрэгтэй вэ? гэсэн тун эрэгтэйлэг асуулт болон надад мэдрэгдээд байлаа. Тэр нь бүр цаашлаад урлаг юунд хэрэгтэй вэ? гэх хачин асуулт болон үгдрэх.

Уг нь аль өнгөрөгч зуунд Марсэл Дюшан “Юу ч урлагийн бүтээл болж, хэн ч уран бүтээлч байж болно” гэсэн алдартай эсэргүү санаагаа хэлчихсэн байдаг. Гэсэн ч хүмүүс өөр доторх урлагаа биш хэн нэг бүтээлчийн хийснийг үзэж, мэдрэхээр музей галерейд очсоор л.

Ерөөсөө бүтээлч, үзэгчид, урлагийг худалдан авагчид, магтан шагшигчид ч гэсэн голын эрэгт ус зарагсад юм биш үү гэсэн эргэлзээ үлдэнэ.

Categories
мэдээ нийгэм

Чингэлтэй, Сүхбаатар, Багануур, Багахангай дүүрэг аравдугаар сарын 15-н гэхэд бүх хүүхдээ цэцэрлэгт хамруулах боломж бүрдлээ DNN.mn

Л.Энх-Амгалан: Есдүгээр сарын 1-нээс танхимын, танхимын бус гэсэн хэлбэрээр  хичээл эхэлнэ

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлсэн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.

Тэрбээр “Төсвийн хэмнэлтээс 100 тэрбум төгрөгийг цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр баталсан.

Сүүлийн хоёр сар БШУЯ болон Нийслэлийн ЗДТГ, хороодын дарга нартай ажилласны үр дүн гарч байгааг Та бүхэнд баяртайгаар мэдээлэхэд таатай байна.

Монгол Улсын хэмжээнд өнөөдөр цэцэрлэгийн насны 303,000 хүүхэд байгаагаас нийслэлийн хэмжээнд 2-5 настай 141,000 хүүхэд байгаа юм.

Үүнээс нийслэлийн цэцэрлэгүүд 102,000-г нь хүлээн авах суурин хүчин чадалтай бөгөөд 2022-2023 онд 106,000 хүүхдийг цэцэрлэгт сургах боломжтой байв. Ингэхээр сугалаанд оролцож, цэцэрлэгийн гадна үлддэг 34,000 орчим хүүхэд байсан.

Тэгвэл өнөөдөр хэн азтай, мөнгөтэйгийнх нь хүүхэд цэцэрлэгт ордог байсан тогтолцоог үгүй болгосон. Албан ёсоор Монгол Улсад сугалааны цэцэрлэгийн тогтолцоог халж байгаа эхний алхам болж байна.

Жил бүр цэцэрлэгийн хүртээмж төвийн зургаан дүүрэгт хүндрэлтэй байв. Харин өнөөдөр Сүхбаатар дүүрэг цэцэрлэгийн хүртээмжийг 100 хувь шийдсэн буюу цэцэрлэгийн насны бүх хүүхдээ цэцэрлэгт элсүүлэх боломж бүрдлээ.

Мөн Чингэлтэй, Багахангай, Багануур дүүрэг есдүгээр сарын 1-н болон аравдугаар сарын 15-н гэхэд цэцэрлэгийн насны бүх хүүхдээ хамруулах боломж бүрдсэн” хэмээлээ.

Categories
мэдээ цаг-үе

Цэцэрлэгийн бүртгэлийг маргаашнаас цахимаар зохион байгуулна DNN.mn

Цэцэрлэг, сургуулийн анги, бүлгийн өрөөний нэг хүүхдэд ногдох талбай 1.5 ам  метрээс доошгүй байна – updown.mn

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна.

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлсэн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.

Тэрбээр “Төсвийн хэмнэлтээс 100 тэрбум төгрөгийг цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр баталсан.

Сүүлийн хоёр сар БШУЯ болон Нийслэлийн ЗДТГ, хороодын дарга нартай ажилласны үр дүн гарч байгааг Та бүхэнд баяртайгаар мэдээлэхэд таатай байна.

Монгол Улсын хэмжээнд өнөөдөр цэцэрлэгийн насны 303,000 хүүхэд байгаагаас нийслэлийн хэмжээнд 2-5 настай 141,000 хүүхэд байгаа юм.

Үүнээс нийслэлийн цэцэрлэгүүд 102,000-г нь хүлээн авах суурин хүчин чадалтай бөгөөд 2022-2023 онд 106,000 хүүхдийг цэцэрлэгт сургах боломжтой байв. Ингэхээр сугалаанд оролцож, цэцэрлэгийн гадна үлддэг 34,000 орчим хүүхэд байсан.

Тэгвэл өнөөдөр хэн азтай, мөнгөтэйгийнх нь хүүхэд цэцэрлэгт ордог байсан тогтолцоог үгүй болгосон. Албан ёсоор Монгол Улсад сугалааны цэцэрлэгийн тогтолцоог халж байгаа эхний алхам болж байна.

Жил бүр цэцэрлэгийн хүртээмж төвийн зургаан дүүрэгт хүндрэлтэй байв. Харин өнөөдөр Сүхбаатар дүүрэг цэцэрлэгийн хүртээмжийг 100 хувь шийдсэн буюу цэцэрлэгийн насны бүх хүүхдээ цэцэрлэгт элсүүлэх боломж бүрдлээ.

Мөн Чингэлтэй, Багахангай, Багануур дүүрэг есдүгээр сарын 1-н болон аравдугаар сарын 15-н гэхэд цэцэрлэгийн насны бүх хүүхдээ хамруулах боломж бүрдсэн” хэмээлээ.

Categories
мэдээ нийгэм

Явган хүний зам засвар, замд тэмдэг тавих ажлууд үргэлжилж байна DNN.mn

Нийслэлийн явган хүний зам засвар, замд тэмдэг тэмдэглэгээ тавих ажлууд үргэлжилж байна

Баянгол зочид буудлын автобусны буудлын хойд хэсгийн явган хүний замыг стандартад нийцүүлэн засаж эхэлжээ. Ингэснээр явган хүн саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлнэ.

Мөн С.Амарсанаагийн гудамжны засвар, шинэчлэлийн хүрээнд Макс Молл их дэлгүүрийн баруун талын уулзвараас Ахуйн үйлчилгээний уулзвар хүртэлх замын зүүн талын урсгалын зорчих хэсэгт хучилт, хэвтээ тэмдэглэл хийжээ. Үргэлжлүүлэн явган хүний замыг засаж байна.

Энэ ажлын хүрээнд Гранд плазагийн зүүн талын авто зам, явган хүний замыг шинэчилж байна.

Цамбагараваас хойш Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо хүртэлх Дэнжийн замыг засаж, хучилт, хэвтээ тэмдэглэл хийж дууслаа. Одоо явган хүний замыг засан, шинэчилж байна.

Categories
мэдээ нийгэм

Төвлөрөл ихтэй, олон хүн зорчдог автобусны 200 буудлыг ариутган халдваргүйжүүлнэ DNN.mn

Улаанбаатар хотын хэмжээнд автобусны 800 гаруй буудал бий. Эдгээрээс саравч, сүүдрэвч байгуулж, сандал суудал тавьж тохижуулсан нь 300 гаруй.

Зуны амралтын эрин дуусаж, хичээл сургууль эхлэх дөхөж байгаатай холбогдуулан автобусны буудлуудыг угааж, ариутгах ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна. Наймдугаар сарын 1-ээс эхлэн төвлөрөл ихтэй, олон хүн зорчдог автобусны 200 буудлыг сонгож, хөөстэй угаалга цэвэрлэгээ, ариутгалыг найман удаагийн давтамжтайгаар хийж буй юм.

Мэргэжлийн зургаан байгууллага дүүргүүдийг хуваарилан авч ариутган халдваргүйжүүлж байна.

Дээрх байгууллагуудын нэг болох Фирма ХХК-ийн ажилтан Б.Хулан хэлэхдээ “Бид энэ сарын эхнээс автобусны буудлуудыг халдваргүйжүүлж, ариутгаж байна. Автобусны буудал орчим хог хаягдал маш их байна. Тиймээс хог хаягдлыг нь эхэлж цэвэрлээд ариутгал, хөөстэй цэвэрлэгээг хийдэг.

Удаан тогтсон хир, буртаг арилахдаа муу байхын дээр хүмүүс нус, цэрээ ил задгай хаясан байх нь түгээмэл. Мөн зар наасан цавуу болон скочийг арилгахад хүндрэлтэй байдаг. Тиймээс Та бүхэн автобус хүлээх зуураа хог хаягдлаа зориулалтын саванд хийж, нийтийн эзэмшлийн зам талбайд ариг гамтай хандаж байгаарай гэж хүсье” гэлээ.

зураг

Эх сурвалж: Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Categories
мэдээ эдийн-засаг

Он гарснаас хойш 1.082.2 мянган.тонн газрын тосны бүтээгдэхүүн импортоллоо DNN.mn

11 сарын байдлаар 1.6 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ

Манай улс он гарснаас хойш нийт 1,082.2 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортлоод байна.

Үүнд А-80 автобензин 20.7 мян.тн, АИ-92 автобензин 361.6 мян.тн, АИ-95/98 автобензин 16.2 мян.тн, ДТ 544.9 мян.тн, онгоцны түлш 17.6 мян.тн, Жет А-1 18.8 мян.тн, бусад 102.4 мян.тн байв.

Улсын хэмжээнд энэ сарын 5-ны өдрийн байдлаар 137,226 тн шатахуун нөөцөлжээ. Тодруулбал, А-80 автобензин 6,973 тн буюу 42, АИ-92 автобензин 43,059 тн буюу 32, АИ-95 автобензин 4,812 тн буюу 36 хоногийн, ДТ 80,645 тн буюу 30, онгоцны түлшний 22 хоногийн нөөцтэйг УУХҮЯ мэдээлэв.

Нийслэлийн хэмжээнд 63,379 тн шатахууны үлдэгдэлтэйгээс А-80 автобензин 1,030 тн, АИ-92 автобензин 23,622 тн буюу 25, АИ-95 автобензин 3,366 тн буюу 46 хоногийн, ДТ 32,951 тн буюу 30 хоногийн хэвийн нөөцтэй байна. Шатахууны нөөцийг баруун бүсэд 16,142 тн, хангайн бүсэд 8,396 тн, төвийн бүсэд 31,589 тн, зүүн бүсэд 10,080 тн бүрдүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Манай улс Азийн хүүхдүүд наадмаас 11 медаль хүртлээ DNN.mn

Азийн хүүхдүүд" наадмаас манай улсын тамирчид 11 медаль хүртлээ

ОХУ-ын Владивосток хотод “Азийн хүүхдүүд-2022” олон улсын спортын VII наадам долоодугаар сарын 28-наас наймдугаар сарын 8-нд болов. Энэ удаагийн наадамд Ази тивийн 12 орон, ОХУ-ын найм, нийт 20 багийн 1355 тамирчин спортын 19 төрөлд 273 багц медалийн төлөө өрсөлдлөө. Монголын багийн тухайд жүдо, самбо, кураш, усанд сэлэлт, масрестлингийн төрөлд 31 тамирчин оролцсон юм. Манай тамирчид нэг алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртсэн амжилтаараа 12 дугаар байрт жагсав. Мөн нэг тамирчин спортын дэд мастерын болзол хангажээ. Дараагийн наадам 2024 онд ОХУ-ын Якутын Саха хотод болох юм.

“Азийн хүүхдүүд-2022”олон улсын спортын VII наадмаас медаль хүртсэн тамирчдыг танилцуулъя.

КУРАШ БӨХ:

Алтан медаль

Б.Батхүү 60 кг

Мөнгөн медаль

У.Өсөх-Ирээдүй 50кг

Хүрэл медаль

М.Нандин-Эрдэнэ 57кг

ЖҮДО БӨХ:

Мөнгөн медаль

Ш.Чилүгэн 46 кг

Хүрэл медаль

Л.Амар-Энх 70 кг

Ч.Төгөлдөр 50 кг

САМБО БӨХ:

Хүрэл медаль

О.Нандин-Эрдэнэ 47кг

Б.Чинхүслэн 49 кг

МАСРЕСТЛИНГ:

Хүрэл медаль

Г.Эрдэнэхатан 60 кг

О.Жавхлан 70 кг

С.Заяа 80 кг

УСАНД СЭЛЭЛТ:

Н.Хишигбаяр (Спортын дэд мастерийн болзол хангав)

Categories
мэдээ нийгэм

АТГ: 14 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав DNN.mn

Авлигатай тэмцэх газар | АТГ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 8 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 167 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 41 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 126 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 44 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 12 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 14 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 88 жолооч согтуугаар жолоо барьж, 167 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Өчигдөр 206 хүн эрүүлжүүлэгджээ

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1447, хулгайтай холбоотой 30, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 84, гэмт хэргийн шинжтэй 102 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 88, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 94, хүний биед халдсан 76, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 54, эрүүлжүүлэх байранд хоносон 167, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 46 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ цаг-үе

БШУЯ: Цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой мэдээллийг өнөөдөр 15:00 цагт өгнө DNN.mn

Цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар явуулахгүй

Цэцэрлэгийн бүртгэл хэзээ эхлэх талаар болон хүртээмжийн талаарх мэдээллийг өнөөдөр 15:00 цагт өгөхөөр болсноо Боловсрол, Шинжлэх Ухааны Яам(БШУЯ) мэдэгдэв.

Нийслэлд сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор түрээсийн байруудыг цэцэрлэгийн зориулалтаар тохижуулах, хаягийн бүртгэлийг шинэчлэх, хянах, тодорхой байршлуудад сургууль, цэцэрлэг ажиллуулж буй бол хувьсах зардлыг хоёр дахин нэмж олгох зэрэг ажлыг хэрэгжүүлж буй.

Дээрх арга хэмжээний үр дүнд 22,000 гаруй хүүхдийг цэцэрлэгт суралцах боломжийг нээсэн хэмээн БШУЯ-наас энэ сарын 1-нд мэдээлж байв.

Цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой мэдээллийг хүргэх болно.