Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Шувуу хүртэл буруу дэвсэн гэдэг худал” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт АН-ын ҮБХ-ны гишүүн
Б.Ган-Очир “Б.Жавхлан сайдын хариуцах
ёстой өр төлбөрийг МАН, АН-ынх гээд ялгаад
сууж байдаг дэлхий байхгүй шүү”
хэмээн ярьсныг II-VII нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш:
Эгийн голын усан цахилгаан станцын
төсөлд НҮБ дэмжлэг үзүүлнэ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Шувуу хүртэл буруу дэвсэн гэдэг худал” хэмээн өгүүллээ.

Гадаадад ажиллаж,
амьдарч буй иргэн
Г.Шүр “Тухайн банкинд доллар бэлнээр байхгүй тул
төгрөгөөр авах боломжтой гэсэн”
гэв.

Нэрт эрдэмтэн Сономын Лувсанванданы
мэндэлсний 90 жилийн их ой боллоо.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Увс аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөв DNN.mn

Увс аймагт 4 магнитудын хүчтэй газар хөдлөв

Увс аймгийн Сагил сумын төвөөс баруун урд зүгт 24 км зайд 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөв.

Газар хөдлөлт Улаанбаатарын 18.05 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.

Манай улс төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Өнгөрсөн зуунд 7 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөл 20 гаруй удаа болжээ. Магнитуд нь 8 хүрсэн нэн хүчтэй газар хөдлөлт манай оронд 4 удаа бүртгэгдсэн байдаг аж.

Монгол орны нутаг дэвсгэрт 2021 онд 159 396 удаа газар хөдөлсөнөөс хүнд мэдрэгдэх хэмжээний буюу 3.5 түүнээс дээш хүчтэй газар хөдлөл 430, үүнээс хоёр удаа 6 магнитудын хүчтэй газар хөдөлснийг дагасан давтан чичирхийлэл болсоор байгаа. Нийслэл хот орчмын нутаг дэвсгэрт 2021 онд 1123 газар хөдөлсөн бөгөөд 3.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөл 5 удаа бүртгэгджээ.

Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай.

Categories
мэдээ нийгэм

Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд НҮБ дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв

зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш наймдугаар сарын 8-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутеррешийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Тантай Бээжин-2022 Өвлийн Олимпын наадмаас хойш Монгол Улсад дахин уулзаж байгаадаа баяртай байна гээд НҮБ цар тахлын үед КОВАКС хөтөлбөрийн хүрээнд “AstraZeneca”, “Pfizer” вакциныг цаг алдалгүй нийлүүлснээр манай улс хүн амаа вакцинжуулж, энгийн амьдралын хэмнэлдээ бүрэн шилжсэн Ази-Номхон далайн бүсийн анхны орнуудын нэг болж чадсан гэдгийг дурдлаа.

Мөн тэрбээр “Тантай Бээжингийн Олимпын үеэр манай улсын анхны усан цахилгаан станцын чухал төсөл болох Эгийн голын усан цахилгаан станцын талаар ярилцаж байсан. Энэ төслийг 2016 оноос БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр барилга угсралтын ажил эхэлсэн ч ОХУ ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хороонд гомдол гаргаснаар ажил саатсан. Өнгөрсөн хугацаанд хийсэн судалгаагаар энэ төсөл ОХУ-ын Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын усны нөөц горимд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн дүгнэлт гарсан. Мөн манай улс олон улсын тендер зарлаж, Франц Улсын компаниар биологийн нөлөөллийн судалгаа хийлгэж байна. Эдгээр судалгааны дүнг ирэх оны ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны хурлаар оруулж шийдвэр гарвал Эгийн голын усан цахилгаан станц төсөл үргэлжлэх боломж бүрдэнэ” гээд Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэх энэ төслийн асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Түүнчлэн Ковид-19, олон улсын хямрал, Их гүрнүүдийн зөрчил, бодлогын тулгалт зэрэг нь хөгжиж буй орнуудын эдийн засагт хүндээр тусаж байгаа, дэлхийн санхүүгийн байгууллагуудын уян хатан бодлого, хөнгөлөлтийн гарц юу байж болох талаар ирэх аравдугаар сард болох G-20 уулзалтын үеэр хөндөхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлон тэмдэглэлээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Антониу Гутерреш найрсаг дотноор хүлээн авч уулзсанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд талархал илэрхийлээд хөгжиж буй орнууд эрчим хүчний хараат байдалд байж болохгүй. Тиймээс ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн 46 дугаар чуулганаар судалгааны үр дүнтэй танилцаад, НҮБ энэ тал дээр бодлогын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Мөн Монгол Улсын Засгийн газар авлигын индексийг бууруулахын тулд төрийн үйлчилгээгээ цахимжуулж, цахим засаглалд ахиц гаргаж буйг сайшаав.

Монгол Улсын Засгийн газар 2024 он гэхэд төрийн үйлчилгээний 90-ээс доошгүй хувийг “Цахим Монгол” нэгдсэн платформд оруулан, “Дижитал үндэстэн” болох зорилт дэвшүүлээд байгаа юм.

Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хотын хүн амын төвлөрлийг сааруулах, орон нутгийг хөгжүүлэх, тэнд ажлын байр олноор бий болгох бодлого баримталж буй. Энэ хүрээнд НҮБ хот, хөдөөгийн төвлөрлийн үнэлгээ хийж өгөхөөр талууд уулзалтын төгсгөлд тохиролцлоо.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Categories
мэдээ нийгэм

Анхдагч Зах Зээлийн арилжааны цан цохих ёслол боллоо DNN.mn

зураг

“Мон Бийф” ХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй энгийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны цан цохих ёслол боллоо. Ёслолд Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц, Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай болон холбогдох бусад албаныхан оролцлоо.

Цан цохих ёслолыг нээж Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц “Хөгжиж буй орнуудын үндэсний томоохон компаниуд нь тухайн орныхоо хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй, олон нийтийн хувьцаат компани байдаг. Энэ жишгээр манай улсын томоохон компаниуд болон тэдгээрийн охин компаниуд олон нийтийн болох хандлага сүүлийн хоёр жил эрс нэмэгдсэн. Үүний тод жишээ нь Таван богд группийн охин компани болох үндэсний үйлдвэрлэгч хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “Мон Бийф” ХК нь өнөөдөр нийт хувьцааныхаа 30 хувийг олон нийтэд хөрөнгийн биржээр дамжуулан санал болгож байна. “Мон Бийф” ХК-ийн удирдлагууд, үүн дээр ажилласан бусад дэд бүтцийн компаниудад баяр хүргэе. Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн зах зээлийн зохицуулалтын орчныг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, хөрөнгийн зах зээлийг тэлэх, үнэт цаас гаргагчдад тохирсон шаардлагуудыг тодорхой болгох түүнчлэн УИХ-аас баталсан бодлогын томоохон арга хэмжээнүүдийг үе шаттайгаар авч хэрэгжүүлсэн. Энэ ажлуудын хүрээнд Монгол Улсын хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргах компаниудын оролцоо нэмэгдсэн”-ийг онцоллоо.

“Мон Бийф” ХК нь нийт хувьцааныхаа 30 хувь буюу 64,285,700 ширхэг хувьцааг тогтоосон үнийн аргаар нэг бүрийг нь 45 төгрөгөөр олон нийтэд санал болгож, 2,892,856,500 төгрөг татан төвлөрүүлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Сөүл хотод их хэмжээний бороо орсны улмаас 8 хүн амиа алджээ DNN.mn

СӨҮЛ: Үер үүсээд буй хэсэгт Монгол иргэдийн төвлөрөл бага байна

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын орчимд хоёр өдөр үргэлжилсэн аадар борооны улмаас цахилгаан тасарч, хөрсний гулгалт үүсэн орон сууц, метроны систем усанд автаад байна.Найман хүн нас барж, сураггүй алга болсон зургаан хүнийг эрж хайх ажиллагаа эхэлжээ.

Даваа гарагт Сөүл хотын өмнөд хэсгээр 100 мм бороо орж, хотын зарим хэсэгт бороо цагт 141.5 мм хүрсэн гэж Солонгосын цаг уурын албаны (KMA) мэдээллээ.

Тус улсын мэдээллийн Ёнхап агентлаг байгалийн гамшгийг сүүлийн 80 жилд тохиолдсон хамгийн хүчтэй аадар бороо хэмээн тодотголоо. Солонгосын Ойн алба 46 хот, муж, тэр дундаа Сөүлийн есөн дүүрэгт хөрсний гулгалт үүсэж болзошгүйг анхаарууллаа.

26 сая хүн амтай Сөүл хотод өнөөдөр ч аадар бороо орж, зарим газарт хур тунадас цагт 50-100 мм хүрч болзошгүй байна.

Categories
гадаад мэдээ

​Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Пак Жин БНХАУ-д айлчлав DNN.mn

БНАСАУ-тай холбоотой асуудалд эн тэргүүний ач холбогдол өгөхөөр тохиролцжээ

Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Пак Жин даваа гаригт БНХАУ-ыг зорьсон. Тэрээр Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Юн Сук Ёл Засгийн эрхэнд гарснаас хойш БНХАУ-д айлчилж буй хамгийн өндөр албан тушаалтан болж байна.

Сөүлийн Гадаад хэргийн яамны мэдэгдэлд Пак зүүн хэсгийн Чиндао боомт хотод гурав хоног байх бөгөөд энэ үеэр Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-тэй хэлэлцээ хийнэ гэжээ.

Шинжээчдийн үзэж буйгаар Юны Засгийн газар АНУ болон БНХАУ-ын хооронд үүсээд буй хурцадмал байдлыг үл харгалзан Бээжинтэй харилцаагаа бэхжүүлэхийг хичээж байна гэж дүгнэжээ.

Тухайлбал, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Ненси Пелоси Тайваний айлчлалаа өндөрлөөд БНСУ-д айлчилсан. Тухайн үед Ерөнхийлөгч Юн Сук Ёл ээлжийн амралтаа авсан гэх шалтгаанаар биечлэн уулзаагүй бөгөөд хоёр тал утсаар ярилцсан юм.

Түүний үйлдлийг хууль тогтоогч болон эрх баригч намынхан нь хурцаар шүүмжилсэн билээ.

Эх сурвалж: Reuters

Categories
мэдээ нийгэм

Төрийн өмчийн зарим их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн дүн албажаагүй байна DNN.mn

Энэ жил их, дээд сургуулиудын төлбөр нэмэгдэхгүй

2022-2023 оны хичээлийн шинэ жил эхлэхэд цөөн хоног үлдлээ. Үүнтэй холбоотойгоор төрийн өмчийн их, дээд сургуулийн сургалтын төлбөр ямар үнэтэй байгаа талаар тодрууллаа.

“Энэ жил төрийн болон төрийн бус их дээд сургуулиуд нийт 30,000 орчим шинэ оюутнаар нэмэгдэх бөгөөд төрийн өмчит их, дээд сургуулиудын төлбөрийг нэмэхгүй байх зарчмыг баримтална” гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өмнө нь хэлж байсан юм.

АШУҮИС-ийн шинэ элсэгчийн сургалтын төлбөр дээд тал нь 117,610 төгрөг байна

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн энэ хичээлийн жилийн нэгдүгээр курсийн оюутны төлбөр аль ангид орсноос шалтгаалан нэг кредит нь 40,700-117,610 төгрөгийн хооронд байна.

зураг

зураг

зураг

ШУТИС-ийн сургалтын төлбөртэй холбоотой тушаал гараагүй байна

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн тухайд, шинээр элсэгчийн нэг кредитийн төлбөр 138,000 төгрөг, 2019-2021 онд элссэн оюутнуудынх 105,056 төгрөг, 2018 болон түүнээс өмнө элссэн оюутнуудынх 95,325 төгрөг болж нэмэгдсэн тухай мэдээлэл цахим орчинд гараад байгаа.

зураг

Дээрх үнийн талаарх мэдээлэл бодитой эсэхийг тус сургуулийн элсэлт бүртгэлийн мэдээллийн ажилтантай холбогдож асуухад, одоогоор төлбөртэй холбоотой тушаал шийдвэр ирээгүй байна. Албан ёсоор тушаал шийдвэр нь гарсны дараа буюу наймдугаар сарын 15-наас хойш тодорхой болно” хэмээн хэлэв.

МУИС-ийн сургалтын төлбөрт одоогоор өөрчлөлт ороогүй байна

МУИС-ийн тухайд хамгийн сүүлд, Удирдах зөвлөлийн 2018 оны зургаадугаар сарын 6-ны өдрийн хурлын тогтоолоор сургалтын төлбөр, дотуур байрны үйлчилгээний төлбөр, үйлчилгээний бусад хураамж, хамтарсан болон зэргийн бус сургалтын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосон бөгөөд түүнээс хойш одоогоор өөрчлөлт ороогүй байгаа аж.

Батлагдсан төлбөрийн хэмжээнээс харвал, тухайн оюутан ямар ангид элсэн орсноос шалтгаалан 60,800-120,800 төгрөгийн хооронд байна.

зураг

МУБИС-ийн сургалтын төлбөр 78,000-92,000 төгрөг байна

Монгол Улсын боловсролын их сургуулийн дотуур утсаар холбогдоход, аль ангийн оюутан гэдгээс шалтгаалан нэг кредитийн төлбөр 78,000, 86,000, 92,000 төгрөг байгаа гэдгийг хэллээ.

Харин тус сургуулийн Сургалтын албаны ажилтан “Энэ хичээлийн жилийн сургалтын төлбөртэй холбоотой мэдээлэл хараахан тодорхой биш байна” хэмээн хэлсэн юм.

ХААИС-ийн нэг кредитийн төлбөр 100,000-135,000 төгрөг байна

Хөдөө аж ахуйн их сургуулийн элсэлтийн албатай холбогдоход ямар ангид орсноос шалтгаалан кредитийн төлбөрийн үнэ харилцан адилгүй бөгөөд ерөнхийдөө 100,000-135,000 төгрөгийн хооронд байгаа гэдгийг хэллээ.

СУИС-ийн оюутны сургалтын төлбөрийн хэмжээ тодорхой болоогүй

Соёл урлагийн их сургуулийн төлбөртэй холбоотой мэдээлэл одоогоор тодорхойгүй болоогүйг тус сургуулийн оюутнуудад мэдээлэл өгөх мэргэжлийн багш хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох ажил энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ DNN.mn

ХУУЛИЙГ ЭНГИЙНЭЭР - Хүүхэд харах үйлчилгээний талаар цөөн өгүүлбэрээр |  trends.mn

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам (ХНХЯ)-наас хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч, шинээр хүүхэд харах үйлчилгээ эрхлэх сонирхолтой иргэдийн дунд “Нийслэлийн хүүхэд харах үйлчилгээг өргөжүүлэх нь” уулзалт зохион байгууллаа.

Одоогийн байдлаар 16 аймаг, нийслэлийн 7 дүүрэгт 181 хүүхэд харах үйлчилгээ ажиллаж байна.

Хүүхэд харах үйлчилгээг нэмэгдүүлэх, тухайн үйлчилгээг сайжруулах үүднээс “Хүүхэд харах үйлчилгээний санхүүгийн дэмжлэг олгох журам”, “Хүүхэд харагч бэлтгэх сургалтын жишиг хөтөлбөр”, “Хүүхэд харах үйлчилгээний шалгуур болзол, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулах, хяналт тавих журам” зэргийг тус тус баталсан.

Мөн нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд нийслэлийн цэцэрлэгийн хүртээмж багатай Баянгол, Баянзүрх, Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт хүүхэд харах үйлчилгээг өргөжүүлж, 2-3 настай 2,000 хүүхдийг нэмж авахаар шийдвэрлэж, бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.

Нийслэлийн 7 дүүрэгт хүүхэд харах үйлчилгээг өргөжүүлж, хүүхдийн тоог нэмж байгаатай холбогдуулан Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, стандарт, журмын дагуу шинээр хүүхэд харах үйлчилгээ эрхлэх иргэдийг бүртгэх, сургалтад хамруулах, хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох ажлыг наймдугаар сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна.

Цаашид Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, “Хүүхэд харах үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага” MNS6540:2015 стандартыг шинэчлэх, Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч нарыг сургаж чадавхжуулах зайны сургалтын хөтөлбөрийг боловсруулах, цахимаар суралцаж, мэдлэг чадвараа дээшлүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа хэмээн мэдээллээ.

Эх сурвалж: ХНХЯ

Categories
мэдээ нийгэм

Л.Энх-Амгалан: Сугалаагаар цэцэрлэгт элсүүлдэг тогтолцоог халсан DNN.mn

Л.Энх-Амгалан: Есдүгээр сарын 1-нээс танхимын, танхимын бус гэсэн хэлбэрээр  хичээл эхэлнэ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан цэцэрлэгтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр “УИХ өнгөрсөн дөрөвдүгээр сард төсөвт тодотгол хийж 100 орчим тэрбум төгрөгийг цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зарцуулахаар болсон. Сүүлийн хоёр сар Боловсрол, шинжлэх ухааны яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хороодын дарга нартай ажилласны үр дүн гарч байгааг мэдээлэхэд таатай байна.

Монгол Улсын хэмжээнд өнөөдөр цэцэрлэгийн насны 303 мянган хүүхэд байгаагаас нийслэлийн хэмжээнд 2-5 настай 141 мянган хүүхэд байгаа юм. Үүнээс нийслэлийн цэцэрлэгүүд 102 мянган нь хүлээн авах суурин хүчин чадалтай. 2022-2023 онд 106 мянган хүүхдийг цэцэрлэгт сургах боломжтой байсан. Ингэхээр сугалаанд оролцож, цэцэрлэгийн гадна үлддэг 34 мянган орчим хүүхэд байсан. Тэгвэл өнөөдөр хэн азтай, мөнгөтэйгийнх нь хүүхэд цэцэрлэгт ордог байсан тогтолцоог үгүй болгосон. Албан ёсоор Монгол Улсад сугалааны цэцэрлэгийн тогтолцоог халж байгаа эхний алхам болж байна. Жил бүр цэцэрлэгийн хүртээмж төвийн зургаан дүүрэгт хүндрэлтэй байсан. Харин өнөөдөр Сүхбаатар дүүрэг цэцэрлэгийн хүртээмжийг 100 хувь шийдсэн буюу цэцэрлэгийн насны бүх хүүхдээ цэцэрлэгт элсүүлэх боломж бүрдлээ.

Мөн Чингэлтэй, Багахангай, Багануур дүүрэг есдүгээр сарын 1 болон аравдугаар сарын 15 гэхэд цэцэрлэгийн насны бүх хүүхдээ хамруулах боломж бүрдсэн” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

“Эхний ээлжид 3-5 настай хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт хамруулахаар ажиллана” гэв DNN.mn

Төрийн бус өмчийн цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээг дэмжинэ

Боловсрол, Шинжлэх Ухааны Яам (БШУЯ)-наас цэцэрлэгийн бүртгэлийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир “Энэ хичээлийн жилийн цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийн хүсэлтийг маргааш албан ёсоор И-Монголиа системээр хүлээж авна.

Бүртгэлийн мэдээлэл ойлгомжтой, хаягжилт тодорхой байх нь нэн тэргүүний ажил учраас системийг цэгцэлсэн.

Эхний ээлжид 3-5 настай хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт хамруулах бодлогыг есдүгээр сарын 1-нээс өмнө шийдвэрлэхийг хичээнэ. Тодруулбал, насны хязгаарыг 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хүүхдүүдийг бүртгэнэ.

Цэцэрлэгийн бүртгэл хийлгэхдээ иргэд амьдарч байгаа хаягаа баталгаажуулах шаардлагыг тавина. Энд түр оршин суугчийн асуудал ч байгаа. Хэрэгцээ шаардлагынхаа үүднээс харьяаллын бус газарт оршин сууж байгаа тохиолдолд түр оршин суугчийн баталгаажуулалт хийлгэсэн байх хэрэгтэй.

Жишээ нь, тухайн цэцэрлэг 300 хүүхдийн хүчин чадалтай байгаад хамран сургах тойргийн хүүхдийг аваад нэмэлтээр 20 хүүхэд авсан байвал түр оршин суугч мөн эсэх баталгаажуулалтыг хийнэ. Тиймээс ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил гаргахгүй байдлаар систем өөрөө зохицуулалтыг хийх юм.

Нийслэлд байгаа 141,000 хүүхэд өөрийн регистрээр системд орох учраас хий бүртгэл, худал тоо бөглөх тохиолдол гаргахгүй байхаар зохицуулалт хийсэн” хэмээн хэлэв.