Categories
мэдээ нийгэм

Увс аймгийн Сагил суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ DNN.mn

Увс аймгийн Сагил сумын 3 дугаар багийн “Бүгийн хэв” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 70 км, сумын төвөөс баруун зүгт 24 км, Ө-50°14’24.0”, У-91°18’00.0”/-т 08.09-ний өдрийн 18:05 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс мөн өдрийн 18:13 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Сагил сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон малчин иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Батсуурь: Сангийн сайд Б.Жавхлангийн мэдэгдэл ард түмэнд буруу ойлголт өгч төөрөгдүүллээ DNN.mn

Эдийн засагч
Х.Батсуурьтай ярилцлаа


-Та Сангийн сайдын
мэдэгдэлд их шүүмжлэлтэй
хандаж байна лээ. Яагаад
шүүмжлэх болов?
-Сангийн сайдын мэдэгдэл
хүмүүст буруу ойлголт өгөх,
төөрөгдүүлмээр зүйлүүд
байсан тул түүнийг анхаарах
ёстой гэсэн юм. Тухайлбал,
“харьцуулах юм бол” гэж
байгаад “Манай улсын нийт
гадаад өр ДНБ-ий 220 хувьтай
тэнцэж байна. Гэтэл Сингапур
улсад нийт гадаад өр нь 420
хувь буюу дотоодын нийт
бүтээгдэхүүнээсээ дөрөв
дахин их өртэй гэсэн үг. Англи
улс ДНБ-ээсээ гурав дахин их
өртэй. Япон улс тэрнээс бүр
ч их өртэй гэсэн. Тэгэхээр энэ
нь учир дутагдалтай, ташаа
мэдээлэл л дээ. Үүгээрээ
юу хэлэх гэж зорьсныг би
мэдэхгүй. Хүмүүс үүнийг нь
сонсоод Япон, Сингапур ийм
их өртэй дампуурсан юм
байна, манай улс харин гайгүй
юм байх нь гэж тохуурхаж
байх жишээтэй. Нэгдүгээрт,
энэ бол яагаад ч харьцуулж
боломгүй үзүүлэлт, улс орнууд
юм. Хоёрдугаарт, дурдсан
тоо баримтууд нь ташаа,
буруу байна л даа. Өр бол
ноцтой асуудал. Төрийн сайд,
албаны хүмүүс энэ асуудалд
нухацтай хандаж, судалгаатай
ярих ёстой. Тэдгээр улсуудын
эдийн засгийн хүчин чадал
нь ямар билээ. Мэргэжлийн
хүний хувьд баланс шийт /balance sheet/ буюу санхүүгийн
тайланг нь харахдаа нэг талд
нь өр зээл, нөгөө талд нь
авлага байгааг хоёуланг нь
харах ёстой.

Зөвхөн өр гэсэн
хэсгийг хараад эдгээр улс
өрөндөө баригдсан улс гэсэн
ойлголт өгөхөөр зүйл ярьж
болохгүй. Сайдын мэдэгдэлд
дурдсан улсууд дээр жишээ
авъя. Сингапур улс гадаадын
нийт өр нь ДНБ-ийхээ 420
хувьтай тэнцэж байна гэсэн.
Нөгөө талд авлагыг нь харах
ёстой. Энэ улсын авлага нь өрнөөсөө бүр хэтрээд
явчихсан. Өр авлага хоёрыг
нь баланслаад үзэх юм бол
Сингапур улс ямар ч өр
байхгүй. Өчүүхэн жижиг газар
нутагтай, 5.6 сая хүн амтай
Сингапур улсын ДНБ нь 400
орчим тэрбум ам.доллар,
маш баян улс. Манай ДНБ хэд
билээ, 13 тэрбум ам.доллар.
Сингапур нь зээлдэгч биш
зээлдүүлэгч улс, өөрсдийнх нь
хэлж буйгаар цэвэр балансын
дүнгээрээ бол ДНБ-ийхээ 200
хувьтай тэнцэхүйц авлагатай
гэнэ лээ. Ийм улсыг манайхтай
харьцуулж болохгүй. Учир нь
манайд авлага гээд байх
юмгүй. Сингапурын хувьд
олон улсын санхүүгийн
томоохон төв учраас компаниуд, ялангуяа томоохон
банкуудынх нь тайлан дээр
гадаад, дотоодоос зээлсэн,
татчихсан ихээхэн хөрөнгө
байгаа.Тэр нь тайлангийн
баланс дээр өр л гэж гарна
шүү дээ. Банкууд нь эдгээр
татсан хөрөнгөө зээл болгоод
гаргачихсан байгаа нь авлага
болж буй юм.

Сингапурын
хувьд манайхаас тод ялгарах
нэг зүйл бол Сингапурын
засгийн газар хэзээ ч
Сингапур доллараас өөр
валютаар бонд гаргадаггүй,
зээл авдаггүй бодлого юм.
Тэгэхээр ер нь засгийн газар
нь гадаад өргүй гэсэн үг.
Англи улсын хувьд ДНБ-ийхээ
320 хувьтай тэнцэхүйц гадаад
өртэй байна гэсэн. Гэтэл
тэр өр нь улсынхаа мөнгөн
тэмдэгт буюу паундаар төлөх
өр. Хатуу валютаар төлөхгүй
учраас Англи улсын хувьд
энэ том асуудал биш. Япон
улсыг Англиас ч илүү өртэй
гэж хэлсэн. Японд тийм өр
байхгүй. Японы өр өнөөдрийн
байдлаар ДНБ-ийхээ 98
хувьтай тэнцэж байна.
Судлаад үзэхээр энэхүү
өрнийх нь ердөө 4-5 хувь нь
гадаад валютаар төлөгдөх
зээл. Үлдсэн 95-96 хувь зээл
нь йенээр төлөгдөх зээл юм.

Түрүүн хэлсэнчлэн
Сингапур улс бусад улсаас
ихээхэн авлагатай бөгөөд
үүнийх нь 1.3 тэрбум
ам.доллар нь Монголын төлөх
өр юм. Манайх Японд бас 1.6
тэрбум ам.доллар орчмын
өртэй. Хятадад манайх 3.7
тэрбум ам.долларын өртэй.
Үүний ихэнх нь Хятадын
ардын банкнаас 2013 оноос
эхлэн своп хэлцлээр авсан
зээл байгаа. Өдгөө 10 шахам
жил болж байна, төлөх хугацаа
нь аль хэдийнэ өнгөрсөн.
Бид удаа дараа гуйж гувшин
хугацааг нь сунгасаар яваа.
Зээл өгсөн Хятадын ардын
банкинд манайхтай тоглох
том хөзөр байна аа гэсэн үг.

-2012-2016 оны Засгийн
газар есөн удаа бонд гаргаж
ихэнх өрийг тавьсан. Бид
тэр өрийг төлж ажиллаж
байгаа гээд өмнөх Засгийн
газар руу буруугаа чихсэн
маягийн зүйл хэлж байна
лээ?


-Энэ бол хоёр талтай
асуудал. Юун түрүүнд авсан
зээлийг хэн яаж зарцуулав,
өнгөрсөн хугацаанд төр
засгийг хэн барьж ирэв,
санхүү, мөнгийг хэн мэдэж
ирэв, гэдэг асуудлыг тодорхойлж хариуцлага ярих ёстой
байх. Өрийг өрөөр дардаг,
далимдуулж шаардлагагүй
нэмэлт зээл авч үрэн
таран хийдэг, зарцуулалт
нь замхардаг, түүнд нь хэн
ч хариуцлага үүрдэггүй
асуудал 2011-2012 оноос
хойш замбараагаа алдсан
нь үнэн. 2012 онд авсан 1.5
тэрбум ам.долларын Чингис
бондын үлдэгдэл 1 тэрбум
ам.долларыг Монгол Улс энэ
жил төлөх ёстой. Үүнийгээ
манай Засгийн газар өөр бонд
гаргах, өөр эх үүсвэрээс зээл
авах замаар түр хугацаанд
хойшлуулсан маягаар
аргаллаа. Чингис бондоос
хойш ер нь бондын давлагаа
эхэлсэн л дээ. Самурай,
Дим сим, Мазаалай, Гэрэгэ,
Хуралдай, Хөгжлийн банкны
бонд, Номaд, Сентури өөр
юу, юу ч билээ. Гэхдээ дөрвөн
бонд нь л өмнөх зээлийг
төлөхөд зарцуулагдсан. Бусад
нь төсвийн алдагдлыг нөхөх
болон бусад шалтгаанаар
бий болсон гээд байгаа. Нэг
талаар өмнөх өр зээлээ дарах
гэж нэмж өр тавьсан, нөгөө
талаар үүн дээр дөрөөлж
шаардлагагүй их хэмжээний
өр нэмж тавьсан асуудал
бий. Ковидын үед хэрэглэсэн
мөнгө санхүү гээд асар их
учир нь олдохгүй зүйлс байгаа
шүү дээ. Үүнийг судлахын
тулд бие даасан, хараат бус
эдийн засгийн шинжээчдээс
бүрдүүлсэн аудит оруулна
уу гэхээс зүгээр нэг Засгийн
газраас томилсон аудитын
судалгаанд бол үнэн бодитоороо гарч ирэхгүй болов
уу

-Тэгэхээр одоо байгуулсан хянан шалгах ажлын
хэсгийн судалгаа учир
дутагдалтай гэсэн үг үү?

-Учир дутагдалтай. Хараат
бус, бие даасан судлаач
шинжээчдийг гаргаж байж
бодит байдал үнэнээрээ
гарна.

-Сайд өрийн хүндрэлээс гарах, өрөө төлж
барагдуулах арга зам нь
төлбөрийн тэнцлийг сайжруулах гэж хэлсэн. Үүн дээр
ямар тайлбар өгөх вэ?

– Сайд маань өрийн
хүндрэлээс гарах гаргалгаа
нь төлбөрийн тэнцлийг
сайжруулах замаар өрөө төлж
барах юм гэж ярьж байна лээ.
Сонирхолтой нь төлбөрийн
тэнцлийг хасахтай гаргаад
байгаа зүйл нь өөрсдийнх
нь нэмж аваад байгаа бонд,
зээл юм шүү дээ.Өөрөөр
хэлбэл, ам нь цангаж байгаа
хүн ус уувал цангаа нь гардаг
гэж байгаатай л адил гэмээр
юм уу даа. Тэр ч мэдээжийн
асуудал. Тийм бол тэр усыг
хаанаас яаж авчрах вэ гэдгийг
ярих ёстой. Яг үнэндээ манай
улсын төлбөрийн тэнцэл тун
дажгүй сайн байх учиртай.
Харин төлбөрийн тэнцлийг
алдагдалтай харагдуулаад
байгаа зүйлсээ, өр төлбөрт
тооцогдох ёстой, ёсгүй зүйлсээ
бид нягтлан харах нь зүйн
хэрэг байх. Төлбөрийн тэнцэлд голлох ач холбогдолтой
урсгал данс, үүн дундаа
гадаад худалдааны хувьд
манай улс өндөр ашигтай
байгаа. 2014 оноос хойш
найман жил, ер нь л жилдээ
1-2 тэрбум ам.долларын
ашигтай байна гэдэг тун
дажгүй үзүүлэлт. Гэтэл гадаад
өр улам л ихсээд байдаг.
Тэгэхлээр яг энэ янзаараа
явбал төлбөрийн тэнцэл
хичнээн сайжирсан ч манай
улс гадаад өрөө ерөөсөө төлж
чадахгүй байх магадлалтай.
Худалдааны тэнцлийн ашиг
хаашаа ороод байгаа юм
бэ, ер нь Монголд орж ирдэг
юм уу, үгүй юм уу, зүгээр л
цаасан дээр байдаг тоо юм уу,
гээд асуудлууд байгаа. Хятад
улс л гэхэд сүүлийн гучаад
жил худалдааны тэнцэл нь
маш өндөр ашигтай учраас
үнэндээ гадаад өргүй, харин
ч авлагатай явж байна.

-Сүүлийн үед хэвлэл
мэдээллийн хэрэгслээр
Монгол Улс дефолт зарлах
хэмжээнд очоогүй гэсэн
мэдээллийг сайд өгөөд
байгаа шүү дээ. Энэ тал
дээр та ямар байр суурьтай
байна вэ?


-Засгийн газар энэ жилийн
хувьд дефолт зарлахгүй
байх аргаа олсон байх шиг
байна. Гэхдээ харамсалтай
нь манай улс энэ янзаараа
явбал дефолт дампуурал
гэдэг нь цаг хугацааны л
асуудал болчихоод байна.
Нөгөө талаас Хятадын
ардын банк своп зээлийн
төлбөрөө нэхэх эсэх, ямар
нөхцөл тавихаас олон зүйл
хамаарах болчихоод байна.
Шинээр гарч ирсэн засгийн
газар болгон амжилттай, сайн
яваагаа пиардаад байдаг.
Харамсалтай нь өр нь
улам нэмэгдээд, инфляц нь улам ихсээд, амьдрал улам
ядуураад байдаг. Тавьсан
өрөө дарахдаа нэмж зээл авах
нь манай дарга нарын яриад
байгаа шиг тийм том амжилт,
мэргэжлийн ажиллагаа юу.
Угаасаа энэ гадны сурцтай,
амташсан нөхдүүд (санхүүгийн
корпорацууд) чинь байгалийн
баялаг ихтэй, ядуу улсад
бол төлбөр нь найдвартай
гээд зээлийг хэдийг л бол
хэдийг өгдөг туршлага бий.
Шри-Ланк, Тажик гээд ойрын
жишээ ярих нь илүүц биз.
Энэ жилдээ томоохон төлбөр
үгүй болохоор Сангийн
сайд нэлээн итгэлтэй ярьж
байна. Дараа жил дахиад
нэг тэрбум орчим долларыг
Самурай, Гэрэгэ бонд гээд
бас бус төлбөрүүдийг төлөх
ёстой. Гэхдээ 2023 онд
дэгдэх асуудалд тодорхой
хэмжээгээр бэлтгэж байгаа
байх. Төлбөрийн тэнцлийн
асуудал дээр нэмж хэлэхэд,
хасах гаргаад байгаа нь
манай компаниудын өр юм.
Тухайлбал, Оюу толгойн
зээл гэхэд л бүхэлдээ манай
улсын өр гэж тусгагдсан.
Одоо бол манай улс эзэмшдэг
34 хувьдаа ч ногдох өрийг
цуцалсан гээд байгаа шүү
дээ. Тиймээс энэ зээлийг
төлбөрийн тэнцэлдээ яаж
тусгах вэ гэдгийг бодох нь
төлбөрийн тэнцлээ сайжруулах нэг зам юм. Хөрөнгө
нь манайд оногдохгүй атлаа
өр нь төлбөрийн баланс дээр
гараад байгаад ард иргэд
ч шүүмжлэлтэй ханддаг.

Уг
нь өнөө жил эдийн засгийн
хувьд гадаад нөхцөл байдал
ихээхэн таатай байгаа ч
энэ засгийн газар нөхцөл
байдлыг ашиглаж чадахгүй,
эдийн засгаа бүр хүндрэлд
оруулчихаад байгаа нь тэдний
ажлын туршлагагүй байдал,
ур чадварын дутагдлаас
үүдэлтэй. Хэдийгээр манай
хөрш ОХУ дайны байдалтай
байгаа ч энэ нь тухайн орчин,
Европ, Америкт л сөргөөр
нөлөөлөхөөс манайд бол
харин ч эерэгээр тусаж
байна. Олон улсад үүссэн
ийм хүндрэлтэй үед хятадууд
ч манайд муугүй хандаж
байна. Энэ нөхцөл байдалд
улсаа дампуурлын ирмэг дээр
авааччихаад бусдад буруугаа
тохоод сууж байж болохгүй.
Жишээ нь, ОХУ-ын зүгээс
найрамдалт харилцаатай
орнууддаа бензинийг маш
хямдхан нийлүүлье гэснийг
хятадууд ашиглаад маш их
орлого олж байна.

Дэлхийн
зах зээл дээрх үнээс 30-35
хувь хямд худалдаж аваад
дотоодын хэрэгцээгээ хангаад
зогсохгүй цааш нь дамлаж
зараад их хэмжээний ашиг
олж байна. Гэтэл манайх энэ
боломжийг огт ашиглаагүй.
Бид гадаа талбайд жагсаал
цуглаан хийж, шаардаж
шахаж байж Уул уурхайн
дэд сайд ОХУ руу явахаас
өөр аргагүй болоод явсан.
Очоод олигтой хэлэлцээр
хийж чадаагүй. Ажлын
туршлага, нэр хүнд, зангараг,
ур чадвар бүх л юм дутагдсан.
Сайд дарга нар ахин, дахин
ОХУ руу 4-5 явж, ард түмэн
шаардаж байж энэ жилийг
дуустал АИ92 шатахууныг
арай хямдавтар үнээр авах
болсон. Тэр үед Сангийн
сайд Б.Жавхлан “ОХУ-аас
авдаг шатахууны хэмжээг
нэмэгдүүлж бид Украины
дайныг санхүүжүүлэхгүй”
хэмээн төрийн хүн, сайд хүний
амнаас гарамгүй үг хэлээд
хэвлэлээр баахан шуугьсан.
Энэ үг нь ч хэлэлцээрт
нөлөөлсөн байх магадлалтай
шүү дээ. Бид ОХУ-аас бензин
авдаг л байсан, авдагаараа
л авч байгаа. Хамгийн гол
нь авахаас ч өөр сонголт
байхгүй. Хэн ч биднийг илүү
ихийг ав гээгүй. Хямдхан
аваад Хятад, Энэтхэгүүд
шиг дамлаад зарсан ч яадаг
юм. Жинхэнэ Сангийн сайд
ингэж сэтгэж бодох ёстой
биш үү. Бид өөрсдийнхөө л
төлөө хийж байгаа болохоос
Оросын төлөө хийгээгүй шүү.
Бас “Зөвшөөрсөн учраас л
бид ОХУ-тай арилжаа хийж
байна” гэнэ үү.

Бензин авахын
тулд бид бас хэнээс ямар
зөвшөөрөл авах ёстой юм
бэ. Бидэнд тийм олон сонголт
байгаа юм уу. Ямар ч Засгийн
газар зөвхөн миний үед л
улс дампуурлаа зарлахгүй
бол бусад нь хамаагүй гэсэн
хоноцын сэтгэлээр хандаж
байгаа нь “төлсөөр” атал улам
нэмэгдээд байгаа манай улсын
өрийн тайлбар юм. Өнөөдөр
Монгол Улсын нийт гадаад өр
34 тэрбум ам.доллар үүнээс
төр, засагт шууд хамааралтай
нь 11 тэрбум ам.доллар,
“ПиАр”-аар засаглах нь хэр
хол явдгийг, юу хийдгийг
сүүлийн үед байгуулагдсан
Засгийн газрууд харууллаа.
Ард түмэн ч одоо хөрсөн
дээрээ бууж ойлгож байна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Манай улс өнгөрсөн сард 148 орноос бараа бүтээгдэхүүн импортолжээ DNN.mn

Экспорт 11.6 хувиар багасаж, импорт 12.5 хувиар нэмэгджээ

Манай улс долоодугаар сард гадаадын 148 орноос гарал үүсэлтэй бараа импортолжээ. Үүнээс 34 хувийг БНХАУ, 30,4 хувийг ОХУ, 8.6 хувийг Япон, 5 хувийг БНСУ, 3.3 хувийг АНУ-аас оруулж ирсэн нь нийт импортын дүнгийн 81.3 хувийг эзэлж байв.

Энэ оны эхний 7 сард импортоор нийт 4762.7 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь өмнөх оны мөн үеийнхээс 924.5 сая ам.доллараар буюу 24.1 хувиар нэмэгдсэнийг Гаалийн ерөнхий газар мэдээлжээ.

Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж ба түүний эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 721.8 сая ам.доллар буюу 15.2 хувь, эрдэс бүтээгдэхүүн 1055.4 сая ам.доллар буюу 26.7 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 926.4 сая ам.доллар буюу 87.7 хувь), мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 616.4 сая ам.доллар буюу 12.9 хувь, авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 816.3 сая ам.доллар буюу 17.1 хувь, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн 493.6 сая ам.доллар буюу 10.4 хувь, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 324.9 сая ам. доллар буюу 8.2 хувийг эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 88.7 хувь ногдож байгаа аж.

Categories
мэдээ цаг-үе

Сум дундын хорих ангид ял эдэлж байсан 2 хоригдол оргожээ DNN.mn

Угандагийн шоронгоос 200 гаруй зэвсэгтэй хоригдол оргожээ | iSee.mn

Өвөрхангай аймагт байрлах ШШГЕГ-ын Хархорин сум дахь Сум дундын хорих 423 дугаар ангид ял эдэлж байсан хоёр хоригдол оргожээ.

Тодруулбал, ШШГЕГ-ын харьяа 423 дугаар ангид ял эдэлж байсан хоёр ялтан өчигдөр буюу наймдугаар сарын 8-ний өдөр оройн 23:00 цагийн орчимд оргосон гэх мэдээллийг эх сурвалж өглөө.

Өнөөдрийн байдлаар хэрэг ямар шатанд явж байгааг Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хаалттай хорих анийн захиргаанаас тодруулахад одоогийн байдлаар мэдээлэл өгөх боломжгүй гэж мэдэгдлээ.

Цагдаагийн байгууллагаас ШШГЕГ-ын харъяа хорих 423 дугаар ангиас оргосон хориглуудыг эрэн хайж байгаа бөгөөд иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Батбаатар: Хоёр сая тонн нүүрс хулгайлаад зарчихсан нөхдийг хаацайлж үлдвэл эрх баригч МАН оршин тогтнох чадамжгүй болно DNN.mn

УИХ- ын гишүүн
асан, ИЗНН-ын дэд
дарга Б.Батбаатартай
ярилцлаа.


-Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнийн Засгийн газраас
томоохон бүлэглэлүүдтэй
тэмцэнэ гэдгээ илэрхийлээд
байна. Олон жил эрх мэдэл
атгаж байсан МАН-ын дарга
ийнхүү мэдэгдэж байгаа
нь тус нам дотроосоо
цэвэрших алхмуудыг хийж
эхэлсэн гэж харж болох
уу?

-Улс орны эрх ашиг, ирээдүй, гурван сая гаруй иргэний
амьдралыг доройтуулах ажлыг
хийсэн хүмүүстэй хариуцлага
тооцохгүйгээр “улс төрийн
нам”-ын халхавчин дор авч
үлдээд байх юм бол цаашид
Монгол Улс оршин тогтнох
эсэх асуудал хөндөгдөнө.
Монгол Улсын Засгийн газар
гэж байдаг болохоос аль нэг
нам, эвслийн Засгийн газар
гэх ойлголт байхгүй.
Социализмын үед “Монгол
Улсыг удирдан чиглүүлэгч улс
төрийн хүчин МАХН байна”
хэмээн Үндсэн хуульд заасан
байсан. Одоо тийм ойлголт
байхгүй. Тиймээс Л.ОюунЭрдэнэ Ерөнхий сайдын
явуулж байгаа алхмыг улс
эх орныхоо төлөө хэн боловч
дэмжих учиртай.

Уг тэмцэл улс төрийн эрх
ашиг, алдагдсан боломжийг
тооцож, хариуцлага тооцох
ёстой гэж мэдэгдсэнийг нь зөв
гэж харж байгаа.
Аль ч улс төрийн хүчин
Засгийн эрх барьж байх үед
зарим улстөрч, тодорхой
хэсэг бүлэг хүмүүс шүүмжилж
л байдаг. Зарим нь шүүмжлэх
нэрээр өөрсдийн рейтингийг
өсгөх оролдлогууд хийсээр
ирсэн. Шүүмжлүүлээгүй Засгийн газар гэж үгүй. Ерөнхий
сайд өнөөдөр шударга бус
зүйлтэй, улс төрийн бусармаг
бүлэглэлтэй тэмцэнэ гэж
байгаа нь маш зөв шийдэл.
Хэрэв зоригтой, дорвитой
тэмцэл явуулахгүйгээр намын
халхавчин дор худалч,
хулгайч, авлигачдыг авч
үлдээд байх юм бол тухайн
нам ч тэр, улс орон ч тэр
сүйрнэ. Улс орноо хөгжихөд нь
санаатайгаар саад учруулж,
өр зээлд оруулж, хоёр сая тонн
нүүрс хулгайлаад зарчихсан
гэж яригдаж буй асуудлыг
хамгаалж үлдвэл Засгийн
газар ч тэр,МАН ч тэр оршин
тогтнох ёс суртахуун, хууль
эрх зүйн чадамжгүй болно.
Тиймээс буруутай этгээдүүдэд
хариуцлага тооцохоор
Ерөнхий сайд ярьж байгаа нь
намынхантайгаа хийж байгаа
тэмцэл гэж харахгүй байна.
Харин улсынхаа төлөө хийж
буй зөв алхам гэж хэлэх нь
зүйтэй болов уу.

-Бүх л улс төрчид
нийгмийн болж бүтэхгүйтэй
тэмцэнэ, төрийн албан дахь
авлига, ёс суртахууны
доголдлыг бууруулна,
шүүхийн тогтолцоог
шударга болгоно гэх зэрэг
амлалтууд өгдөг. Эргээд
харахад үр дүнтэй, бодит
ажил хэрэг болсон нь
цөөхөн л санагдаж байна.
Энэ удаагийн оролдлого
хэр амжилттай байх бол?

– Тогтсон, хэвшмэл
зүйлийг өөрчлөх амаргүй.
Байгалийн болоод нийгмийн
талаасаа ч ийм хандлагатай
байдаг. Хэрвээ цонх,
хаалгаа онгойлгож, салхи
оруулж, өөрчлөлт хийхгүй
л бол, хэн нэгний, хэсэг
бүлгийн шүүмжлэлээс айж,
бахь байдгаараа, ямар ч
өөрчлөлтгүй, урагшлахгүй
хэвээр байх болно.
Тиймээс хүссэн ч, эс
хүссэн ч эсэргүүцэлтэй тулж,
дайралт, доромжлолууд ирэх,
худал тархи угаалт явагдаж,
улс төрийн болон улс төрийн
бус тэмцлүүд, босго саад
тохиолдоно.
Тиймээс тохиолдох саад
бэрхшээлээс айж эмээн хойш
суулгүйгээр эхлүүлсэн ажлаа
бодит үр дүнд хүргэхийн төлөө
шийдэмгий ажиллах л ёстой.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
энэ тэмцлээ нэгэнт эхлүүлсэн
гэж харж байна.
Тухайлбал, Хөгжлийн
банкны асуудалд холбогдсон
албан тушаалтнуудыг шалгаж
эхэлсэн. Нүүрсний хулгай,
төмөр замыг гацаасан зэрэг
улс оронд өрнөж байгаа,
өмнө нь болсон, иргэдийн
амьдралыг өдрөөс өдөрт
д оройтуулж байгаа
асуудлуудыг бүх хүний алган
дээр тавьсан мэт ил болгох
хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд
төрийн эрхийг Монголын ард
түмэн үнэхээр барьж чадсан
юм уу, эсвэл тэднийг төлөөлөх
эрхийг өвөртөлсөн хүмүүс нь
өөрсдийн эрх ашгийн төлөө
улс орныг удирдан залж
байсан уу гэдгийг ил болгохын
төлөө ажиллах ёстой.
Иргэд буруу зөвийг шүүж,
тунгааж байгаа цагт ямар ч
эрх мэдэлтэн, бүлэглэлээс
айх хэрэггүй. Ерөнхий сайдын
албан тушаал бол тодорхой
хугацаатай улс төрийн алба.
Тиймээс Л.Оюун-Эрдэнэ
Ерөнхий сайдын албыг хашиж
байсан зарим нэг хүмүүс
шиг албан тушаал дээрээ
тогтохын төлөө бусдад албан
тушаал, эрх мэдэл, эрх ашгийг
хуваарилж, өөрөө оршин
тогтнох оролдлого хийх юм
бол элдэв бүлэглэлтэй тэмцэх
нь бүү хэл сайдын албыг
хаших ч хэрэггүй.
Ерөнхий сайдын суудлаас
унагаачих вий гэх айдас,
эрсдэлийг үл тоох хэрэгтэй.
Монголын ард түмэнд Үндсэн
хуулиар олгогдсон төр барих
эрхийг нь олгож, мэдэх ёстой
асуудлыг нь мэдүүлж, шийдэх
ёстой асуудлаа шийдүүлэх
боломжийг бүрдүүлэхийн
төлөө л ажиллах хэрэгтэй.
Үнэний төлөө ажиллаж
байхад хулгайч, луйварчид
тэсч, тогтож чадахгүй

-Төмөр зам, Эрдэнэбүрэнгийн цахилгаан
станц зэрэг Монгол Улсын
стратегийн томоохон
бүтээн байгуулалтуудад
санаатайгаар саад
учруулсан албан тушаалтнуудыг шалгана гэдгээ
Ерөнхий сайд илэрхийллээ.
Та УИХ-ын гишүүн байсан
хүний хувьд улсынхаа
хөгжлийг санаатайгаар
хойш татах албан тушаалтан
байдаг эсэх дээр нэгийг
хэлэх байх?


-Шуналын сэтгэлээр ийм
увайгүй үйлдэл гаргадаг
хүмүүс байгаа шүү дээ. Монгол
Улсын стратегийн чухал,
чухал бүтээн байгуулалтууд
хийгдэх нь нийгэм, эдийн
засгийн хөгжилд чухал үр
нөлөөтэй гэдгийг бүгд мэдэж
байгаа. Харин өөрсдийнхөө
халаасыг яаж түнтийлгэх
вэ гэдэг шуналд хөтлөгдөж
бүтээн байгуулалтын
ажлуудыг гацаасан асуудлууд
олон байдгийг нийтээрээ харж
байгаа. Стратегийн томоохон
бүтээн байгуулалтууд
хийгдэхгүй 10 гаруй жилийн
нүүр үзэхэд ямар боломжууд
алдагдсаныг нээлттэй гаргаж
ил тавих ёстой.
Эрчим хүч, төмөр зам,
тээвэр ложистик гэх мэт
улс орны хөгжил дэвшилд
өдөр хоногоор биш, цаг
минутаар нөлөөлөх бүтээн
байгуулалтуудыг сүүлийн
10,20 жил гацаалаа. Эдгээр
бүтээн байгуулалтууд цаг
тухайд нь үргэлжилсэн бол
наад зах нь Монгол Улс
өнөөдөр өргүй, иргэд нь
дэлхийн хэмжээний цалин
орлоготой байх байсан.
Тэдгээр боломжийг
ашиглаж чадсан бол
өнөөдрийн үнийн өсөлт, эдийн
засгийн хямрал ард түмэнд
нөлөөлөхгүй байлаа. Өнөөдөр
манай улсын нийт хүн амын
80-90 хувь нь банк болон
банк бус байгууллагуудад
өртэй буюу нэргүй ажилчид
болчихсон. Ажиллаад ,
хөдөлмөрлөөд л байдаг
иргэд өнөөдөр өрнөөс өрний
хооронд амьдарч байна.
Энэ нь стратегийн бүтээн
байгуулалтуудыг гацаасан
хүмүүсийн хор уршиг.
Хийх ёстой бүтээн
байгуулалтуудыг цаг тухайд
нь хийж чадаагүйгээс болж
Монголын ард түмэн хохирч
байгаа.

-Манайд төрийн ажлыг
хийж байхдаа алдаа
дутагдал гаргачихаад ажлаа
өгсөн нэрээр хариуцлагаас
мултарчихдаг. Ажил хийж
байхдаа алдаа гаргасан
бол хариуцлага хүлээдэг
механизм үйлчлэх ёстой
биз дээ….

-Төрийн байгууллага
хувийн байгууллагын ялгааг
гаргаж ойлгох хэрэгтэй.
Засгийн газарт ажиллаж
байгаа хүмүүс хийх ёстой
а ж л а а х и й х ё с т о й ц а г
хугацаанд нь хийж чадаагүй
бол улс оронд учруулсан
хохирлынх төлөө хариуцлага
тооцох, нөхөн төлүүлэх, төр
төмөр нүүртэй гэдгээ харуулж,
хариуцлагын тогтолцооны
ойлголтыг тодорхой,
томьёолж гаргах хэрэгтэй.
Гаргасан шийдвэр нь улс
орон, иргэдийн амьдралд
хохирол учруулсан хүмүүсийг
төрд ажиллах хаалгыг насан
туршид нь хаах хэрэгтэй.
Үүнд хууль эрх зүйн орчны
зохицуулалтыг сайжруулах
хэрэгтэй. Улс оронд хохирол
учруулчихаад хэсэг хугацааны
дараа өөр газар өндөр албан
тушаалтнаар томилогдож
о ч о о д а в л и г ы г э р г э э д
цэцэглүүлж байгаа хүмүүс
байна. Нөгөөтэйгүүр улс
оронд өөрийн бодлого байх
ёстой. Манай улсын бодлого
хаана явна вэ?
Засгийн газраас хамгийн
сүүлд мэдэгдээд буй алдагдсан
боломжийг тооцож, түүнд
хариуцлага тооцохын төлөө
ажиллана гэж мэдэгдсэн нь
олон утга агуулсан мэдэгдэл
юм. Энэ мэдэгдэл нь бодит
байдал дээр ажил болохдоо
гуйвуулбал хэлмэгдэл болно.
Жаахан халтирвал улс орныг
хохироох магадлалтай.
Тиймээс алдагдсан
боломжийн өртгийг хэрхэн
яаж тооцохыг эрх мэдлийг
хэрэгжүүлж байгаа хүнээс
ангид эрдэмтэн, мэргэд болон
судлаачид, эдийн засагчдыг
оролцуулж хамтдаа шийдэж
ажиллах нь зүйтэй гэж үзэж
байна.

Categories
мэдээ цаг-үе

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ DNN.mn

Дараах агентлагууд дэд даргагүй ажиллана DNN.mn

Засгийн газрын Лхагва гариг бүрийн ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар:

  • Хилийн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөлтийн ажлын явц,
  • Гол нэрийн төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ, ханшийн мэдээлэл, инфляцыг бууруулах чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээний дүгнэлт, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөө,
  • Монгол Улсын Засгийн газрын гаргасан гадаад үнэт цаас болон гадаад зээлийн хөрөнгөөр санхүүжүүлсэн төслийн ашиглалт, зарцуулалтын талаар,
  • Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа цогц арга хэмжээний явц,
  • Боловсрол, шинжлэх ухааны салбарт төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй 80 хувиас дээш гүйцэтгэлтэй төсөл арга хэмжээнд үүссэн нөхцөл байдал зэрэг 20 гаруй асуудлыг хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Categories
мэдээ цаг-үе

Цэцэрлэгийн элсэлтийн бүртгэлийн заавар DNN.mn

Мэдээ.МН

Нийслэлийн цэцэрлэгийн элсэлт, бүртгэл өнөөдөр эхэллээ. Элсэлтийн бүртгэлийг e-mongolia.mn цахим системээр зохион байгуулах юм.

НЭГ. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүсэлт хүлээн авах өдрүүд

  • 08.10-08.24
  • 09.10-09.25
  • 10.03-10.24

ХОЁР.Хүсэлтийг хүлээн авч цэцэрлэгт хуваарилах өдрүүд

  • 08.26-09.09
  • 09.26-09.27
  • 10.25-10.26

ГУРАВ. Элссэн суралцагчдын бүртгэлийг баталгаажуулах өдрүүд

  • 08.26-09.09
  • 09.27-09.30
  • 10.26-10.31

E-mongolia-д хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх заавар

  1. E-Mongolia системд нэвтэрч орно.
  2. “Үйлчилгээнүүд” цэсийг сонгоно.
  3. “Үйлчилгээ” цэс рүүгээ орж, “Сургуулийн өмнөх боловрол” гэсэн цэсийг сонгоно.
  4. “Сургуулийн өмнөх боловсрол” цэснээс “Онлайн үйлчилгээ” цэсийг сонгоно.
  5. “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт” цэсийг сонгон, хүүхдээ бүртгүүлнэ.

Хэрэв цахимаар бүртгүүлэх боломжгүй бол хамран сургах тойргийнхоо цэцэрлэгийн дэмжлэг үзүүлэх ажлын хэсэгт хандан бүртгүүлээрэй.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрдэнэбүрэнгийн станцыг Ван И-гээр хөдөлгөж, Эгийн голыг Гутеррешийн анхааралд оруулах нь DNN.mn

АНУ Украинд өндөр
технологийн зэвсэг нийлүүлж,
хойд хөрш Украиныг онилсон
дайралтаа засгийн эрхийг
нь авах ажиллагаа болгон
өргөтгөхөө зарласан, шуудхан
хэлэхэд дайн наад зах нь
нэг, хоёр жилээр сунжрах
нь тодорхой болсон хэцүү
цагт дэлхийн анхаарал Азийн
Монгол руу хандсан өдрүүд
үргэлжилж байна. Улс орнууд
бизнесийнх нь түнш болох
гэж өрсөлддөг урд хөршийн
Гадаад хэргийн сайд бол
дэлхийн хамгийн завгүй
эрхмүүдийн нэг. Тээр жил
Жорж Буш манайд дөрвөн
цаг айлчилсан шиг давчуу
хугацаагаар буугаад мордох
зиндааны эрхэм хонон өнжин
тухлаад буцна гэдэг зүгээр
ч нэг тохиолдлын хэрэг
биш. БНХАУ манай улстай
харилцах харилцаандаа
өндөр ач холбогдол өгч байгаа
хэрэг.
Ван И Б.Батцэцэг сайдтай
уулзаад Эрдэнэбүрэнгийн
станцын ажлыг эрчимжүүлье,
худалдааны эргэлтээ нэмье,
төмөр замын чинь асуудлыг
шийдээд өгье, нүүрсний
экспорт чинь өсөх нь тодорхой
гэчихлээ. Ноён Ван “ХятадМонгол хоёр улс нь сайн
хөрш, сайн андын хувиар
сорилт бэрхшээлийг хамтдаа
даван туулахад бэлэн байна”
гэсэн үг унагалаа.

Товчхондоо
дэлхийн геополитикийн
асуудал хурцадсан, тахлын
аюул хэвээр байгаа ийм
үед ус агаар шиг хэрэгтэй
шийдлүүдээр дүүрэн айлчлал
болж өндөрлөлөө.
Гадаад харилцааны
сайдуудын уулзалтын албан
мэдээллээс анзаарахад
томоохон төсөл хөтөлбөрүүд
дээр хамтрах тухай яриа
хөөрөө өрнөжээ. Оюу толгойгоос өөр гадны хөрөнгө
оруулалтгүй шахам гэлдэрч
яваа эдийн засагт энэ мэт
мэдээлэл ус агаар шиг
хэрэгтэй. Наад зах нь л
гадаадын хөрөнгө оруулагчдад
сайн мессэж болж хүрнэ. Оюу
толгойн гүний уурхайн бүтээн
байгуулалт удахгүй дуусах
гэж байгаа. Гүний уурхайн
бүтээн байгуулалт дуусчихвал
гадаадын хөрөнгө оруулалт
гэх юмгүй болно гэсэн үг.
Ийм эгзэгтэй цагт Монголын
Засгийн газарт ганц л гарц
бий. Тэр нь гадаадын хөрөнгө
оруулагчдын анхаарлыг
татаж, сонирхлыг өдөөж,
мөнгөө итгэж оруулахуйц
шийдлүүд. Л.Оюун-Эрдэнийн
Засгийн газрын хувьд гадны
мөнгөтэй эрхмүүдэд дэлгэж
буй шинэ хөзөр нь гадаад
бодлогын ухаалаг нүүдэл
болж байна.
Дэлхий хаашаа эргэх
нь тодорхойгүй болчихсон
өнөөдрийн тухайд ОХУ, Япон,
Польшийн Гадаад хэргийн
сайд нарын айлчлалын
дараа Ван-И сайдын айлчлал
залгасан нь санамсаргүй
давхцал биш. Хятадын Гадаад
хэргийн сайд зэрэгцээд шахуу
НҮБ-ын Ерөнхий нарийн
бичгийн дарга Улаанбаатарт
хөл тавьж буй нь ч нэгийг
өгүүлж, хоёрыг хүүрнэж
байна.

Судлаач Д.Баярхүү
манай сонинд өгсөн
ярилцлагадаа НҮБ-ын даргын
айлчлалыг “Дэлхийн олон
талт дипломатын сонирхлын
уулзвар нь Монгол болчихов
уу гэлтэй мэдрэмж төрж
байна. Энэ бол манай улсын
олон талт дипломат бодлогын
ялалт…. Маш ноцтой
сорилттой тулгарч байгаа
энэ цаг үед Монгол Улс олон
тулгуурт энхийг эрхэмлэгч,
прагматик гадаад бодлогоо
тууштай ухаалгаар явуулж
байгааг үнэлсэн хэрэг” гэж
дүгнэсэн байна лээ. Толгой
дохихоор дүгнэлт. Нэг талаас
харвал манай улс Д.Баярхүү
судлаачийн хэлснээр олон
талт дипломатын сонирхлын
уулзвар болсон нь бодитой
үнэн. Нөгөө талаас нь
харвал Монголын Засгийн
газрын гадаад харилцааны
бодлого хөрөнгө оруулж,
бизнесийн түнш болох гэж
буй мөнгөтэй эрхмүүдэд итгэл төрүүлэхүйц өнгөөр өрнөж буй
нь олзуурхал төрүүлж байна.
Казахстан шиг ОХУ-тай шууд
дайсагнасангүй, Беларусь шиг
дайныг дэмжигч болж улсаа
сүйдлэх алхам хийсэнгүй.
ОХУ, Хятадыг өнө эртний
уламжлалт харилцаатай
найрсаг хөрш гэж харж, Япон,
Польшийг гуравдагч хөршөө
гэж найрсан гар барьж, НҮБын даргыг гишүүн орны хувьд
хүндэтгэн угтаж байна.
НҮБ-ын ерөнхий нарийн
бичгийн даргын айлчлалын
өмнөхөн буюу өчигдөр
Монгол Улсын Ерөнхий сайд
Л.Оюун-Эрдэнэ Эрчим хүчний
сайдтай хамт Эгийн голын
усан цахилгаан станцын
төслийн талбайд ажилласан
нь ч тохиолдлын явдал биш.


Энэ үйл явдлаас Монголын
Засгийн газар гучаад
жил яригдаад шийдэгдэж
чадаагүй усан цахилгаан
станцын төслөө хэрэгжүүлэх
арга шийдлийг зоригтой эрж
хайгаад эхэлчихжээ гэсэн
дүгнэлтийг төвөггүй хийчихэж
болохоор байна. ОХУ-аас
эрчим хүчээрээ хараат аж
төрөхгүй байх гол шийдэл
болсон энэ төслийг урд хөрш
мөнгө санхүүгээр дэмжье гэж
шийдсэн нь тийм ч холын үйл
явдал биш. Одоогоос зургаан
жилийн өмнө Эгийн голын
усан цахилгаан станцын
барилгын ажил эхэлсэн
боловч хойд хөршийн зүгээс
эсэргүүцсэнээр төсөл гацсан
түүхтэй. ОХУ Эгийн голын
усан цахилгаан станцыг
Байгал нуурт сөргөөр
нөлөөлнө гэж үзээд НҮБ-д
гомдол гаргачихсан, Эгийн
голын усан цахилгаан станц
ТӨХК, ШУА-тай хамтарсан
судалгаагаар Эгийн төсөл
Байгал нуурын усны нөөц
горимд сөрөг нөлөө үзүүлэхгүй
гэсэн дүгнэлт гарчихсан,
Францын компаниар
биологийн нөлөөллийн
судалгаа хийлгээд эхэлчихсэн
ийм цагт Ерөнхий сайд
төслийн талбайд ажиллаж
“Төслийг хэрэгжүүлэхийн
төлөө ажиллаж байна” гэж
мэдэгдсэн нь цаанаа нарийн
учиртай. Засгийн тэргүүн НҮБын ерөнхий нарийн бичгийн
дарга Антонио Гутеррештэйилэрхийлчихсэн ийм үед НҮБын дарга бодит мэдээллийг
засгийн тэргүүнээс сонсчихвол ЮНЕСКО-гоос гарах
шийдвэрт эерэгээр нөлөөлөх
нь ойлгомжтой.

Товчхондоо
Ван И-гийн айлчлалаар
Эрдэнэбүрэнгийн цахилгаан
станцын асуудлаа шийдчихсэн
Монголын засаг Антонио
Гутеррешийн айлчлалаар
удаан жилийн настай Эгийн
голын усан цахилгаан станцын
гацаагаа арилгах нь бараг л
тодорхой болж.
Эцэст нь давтаад онцолъё.
Гадаад бодлогын ухаалаг
нүүдлээрээ нүүрсний тээврээ
шийдчихсэн, дэлхийн хүчирхэг
гүрний нэг Хятад улстай
эдийн засгийн харилцаагаа
эрчимжүүлэхээр бат нот гар
барьчихсан, эрчим хүчний
асуудлаа шийдэхийн төлөө
бодитой ажлууд хийгээд
эхэлчихсэн Монголыг хөрөнгө
оруулагчид өмнөхөөсөө
өөрөөр харж, тэр хэрээр
эдийн засагт эерэг өөрчлөлт
ирнэ гэсэн өөдрөг бодолтой
өдрүүд үргэлжилж байна.

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой DNN.mn

ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй

МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ХОНЬ ӨДӨР

Аргын тооллын: 2022оны наймдугаар сарын 10, Лхагва гариг

Наран ургах шингэх: 05:40-20:15

Үс засуулбал: Жаргал ирнэ

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Авахуй

Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой.

ЗУРХАЙ: Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой
Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна DNN.mn

2022 оны 08-р сарын 09-ний 20 цагаас 08-р сарын 10-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 33-38 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.