Categories
мэдээ нийгэм

Л.Энх-Амгалан: Уул уурхайн салбарын зөвшөөрлийг цахимаар олгодог болно DNN.mn

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан | News.MN

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Энэ үеэр Уул уурхайн лиценз олголтыг цахимжуулах ажлын талаар БШУ-ны сайд, Цахим Хөгжил, Харилцаа Холбооны сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Энх-Амгалан мэдээлэл өгөв.

Тэрбээр “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтыг ил тод, нээлттэй болгох талаар өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Өнгөрсөн хугацаанд 13,000 орчим лицензийг олгосон байна. Эдгээрийг хэн авч байгаа, цаашдаа олборлолт, хайгуул, ашиглалт хийх эсэх нь тодорхойгүй байна. Лицензийн наймааны тогтолцоо Монгол Улсад байсаар байна. Тухайлбал, уул уурхайн олборлолт, хайгуул, ашиглалтын 2,000 лиценз жилд олгогдож байсан тохиолдол бий.

Уул, уурхай бол манай улсын эдийн засгийн томоохон салбар. Энэ салбарын хамгийн гол асуудал болсон лицензийн наймааг зогсоож, лиценз олголтыг хүнд сурталгүй, ойлгомжтой болгох хэрэгтэй. Тиймээс цахимд суурилсан лиценз олгох ажлыг эхлүүлж байна.

Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яам болон Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам хамтарч уул уурхайн тусгай зөвшөөрлийг 2022 онд багтааж, И-Монголиа платформд нэгтгэнэ. Үүнийг цахимжуулснаар уул уурхайн салбарын далд наймаа буюу лицензийн наймаанд цэг тавина. Цаашдаа уул уурхайн лицензийн аль нь олборлолт, хайгуул эсвэл ашиглалтынх вэ гэдэг нь тодорхой болох юм. Ингэснээр улсын төсвөөс гадуур лицензийн наймаагаар явагддаг тодорхой орлогуудыг татварын эх үүсвэр болгох боломж бүрдсэн цахим шилжилт болно” хэмээн хэлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

НОБГ: Төслийн хүрээнд 14 нэр төрлийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө DNN.MN

Австрали Улсын Элчин сайдын яамнаас 2021 онд зарласан төсөл шалгаруулалтад ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас боловсруулан хүргүүлсэн “Дорнод, Сүхбаатар аймгуудын зарим сумдын гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийг чадавхжуулах” төсөл шалгарч, тоног төхөөрөмжүүдийг өнөөдөр хүлээн өгөх арга хэмжээ ОБЕГ-т боллоо.

Арга хэмжээнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, Австралийн Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Дэйв Престон болон Дорнод, Сүхбаатар аймгийн зарим сумдын сайн дурын хэсгийн төлөөлөл оролцсон юм.

Энэ хүрээнд Дорнод аймгийн Матад, Халхгол, Баян-Уул, Сүхбаатар аймгийн Дарьганга, Халзан, Эрдэнэцагаан зэрэг зургаан сумын сайн дурын хэсгийг чадавхжуулах 14 нэр төрлийн 30,000 австрали долларын өртөг бүхий тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг гардууллаа.

Сайн дурын гишүүдийг чадавхжуулах багаж, тоног төхөөрөмжинд зөөврийн мотопомп, сүх, хүрз, мотор болон гар хөрөө, үүргийн гал унтраагуур /РЛО/, үлээгч төхөөрөмж, зурвас татагч жоотуу, хөдөлмөр хамгааллын и

Categories
мэдээ цаг-үе

ЗГ:Төр, захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэнэ DNN.mn

Тайлбар байхгүй.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Барилга, Хот Байгуулалтын сайд Л.Мөнхбаатар “Хөшигийн хөндийд цаашид бий болох ажлын байртай уялдуулж ямар төлөвлөлтүүдийг бий болгох ёстойг Засгийн газар хөгжлийн төлөвлөлтөө батлуулсан.

Төлөвлөлт батлагдсан үеэс инженерийн дэд бүтцийн эх үүсвэр шугам сүлжээний ажлуудыг хийж эхэлсэн.

Төлөвлөлт батлагдсаны дагуу тоо хэмжээ гарч ирж байгаа бөгөөд түүнтэй уялдуулж тухайн газар цэвэрлэх байгууламж барих эх үүсвэр, цахилгаан дулааны ажлын зургуудыг хийлээ.

Энэ дагуу Хөшигийн хөндий дэх онгоцны буудлын Шинэ зуун мод хот хавийн инженерийн дэд бүтцийн ажлын зураг эцэслэгдэн батлагдаж, техникийн шийдэл болон төсвийг тооцоолсон. Эхний ээлийн инженерийн дэд бүтэц 498 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж гарч ирсэн.

Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд төр захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэхтэй холбоотой судалгааг бид хийж, Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Ингэснээр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар төр захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх Засгийн газрын тогтоол албажиж эцэслэн батлагдлаа” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Туул голоос нэр, оршин суух хаяг тодорхойгүй эрэгтэй хүний цогцос олджээ DNN.mn

Туул гол эрэгтэй хүнд жаахан халтай, эмэгтэй хүн осолдлоо гэж бараг  дуулддаггүй"

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрнээс баруун зүгт 200 м Туул голоос цогцос гаргуулахад тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсээс энэ сарын 9-ний өдрийн 18:52 цагт хүлээн авчээ.

Ингээд нийслэлийн Аврах ангийн алба хаагчид Туул голоос нэр, оршин суух хаяг тодорхойгүй 35-40 орчим насны эрэгтэй хүний цогцсыг гарган Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна

Categories
мэдээ нийгэм

Б.Баасанцогтыг баривчилжээ DNN.mn

Б.Баасанцогтоос хахууль авсан хоёр шүүгч ажилгүй боллоо

Б.Баасанцогтыг хуулийн байгууллагаас шалгасны дагуу баривчилжээ.

Бусдыг хилс хэргээр яллуулах зорилгоор шүүгч нарт хахууль өгсөн асуудалд түүнд хэрэг үүсгэж, Эрүүгийн хуулийн 22.4.1 зааснаар яллагдагчаар татсан байсан бөгөөд уг хэрэг наймдугаар сарын 2-нд шүүхэд шилжсэн байсан юм.

Өнгөрсөн хавар ТЕГ-аас зэвсэгт халдлага явуулахыг завдсан гэх асуудалд нэр бүхий таван хүнийг саатуулсан талаар мэдээлж байсан. Тодруулбал, иргэдийн зохион байгуулж буй жагсаал цуглааны үеэр бусдын эрүүл мэнд, амь насанд халдаж, үймээн самуун өдөөн хатгах, турхирах зорилготой зохион байгуулалтад орсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.8 дугаар зүйлд заасан экстремист үйл ажиллагаа, гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан Монгол Улсын нэр бүхий таван иргэнийг саатуулан мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байв.

Энэ хэрэгтэй А.Гансүх, Б.Баасанцогт нарыг холбогдуулан шалгаж байгаагаас гадна төв талбай дээр суулт зарлах болсон Тусгаар тогтнолын хөдөлгөөнийг тэд санхүүжүүлсэн байж болзошгүй хэмээн хуулийн байгууллага үзэж байснаа мэдээлж байсан.

Тэгвэл Б.Баасанцогтыг баривчилсан талаар эх сурвалж хэллээ. Тусгаар тогтнол хөдөлгөөнийхнийг саатуулан шалгаж байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

Төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

ЦАГ АГААР: Бага зэргийн аадар бороо орно DNN.mn

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос салхи секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 33-38 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 23-25 градус дулаан байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 21-23 градус дулаан байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 20-22 градус дулаан
Categories
мэдээ цаг-үе

Чак Миллер DNN.mn

Шавь бэлэн болоход багш
ирдэг гэх эртний үг бий.


Монголчууд бид бэлэн болжээ!

Бид Авенжерсын ангиудыг алгасалгүй
үзэж, аюул заналхийлсэн үед нисэн ирж
биднийг аврах Супермэн бий мэтээр
төсөөлдөг. Гэвч супер баатар болохын тулд
хэчнээн адармаат замыг туулдаг вэ? Хүмүүс
Төмөр хүн буюу Тони Старкийн дүрийг Роберт
Дaуни Жуниороор л төсөөлж, жил бүр шинэ
ангийг нь тэсэн ядан хүлээдэг. Гэтэл олны
хайртай жүжигчин маань хар тамхинд донтож,
Холливудын алдартан болох хөг нь өнгөрөх
дөхөж байлаа. Гэтэл түүнд нэгэн Супермэн
тусалжээ. Робертыг донтолтоос аварсан тэр
эрхэм хэн байв?
Тэр супер баатар бол Винни Марино
хэмээх йогийн багш, дэлхийд алдартай
Иогавөркс сургуулийн төгсөгч, Чак Миллер
багшийн шавь юм. Бага залуу насандаа архи,
хар тамхинд донтсон хэдий ч йогоор хичээллэж
эхэлснээр 40 жил архи амсаагүй яваа гэдэг.

Тайлбар байхгүй.

Тэрээр Төмөр хүнд ганцаарчлан йог заадаг.
Түүний йогийн сурагчид дунд Холливудын
алдартан, томоохон улстөрчид ч бий.
Монголчууд ч нурууны өвчнөөс эхлээд
сэтгэл гутрал, архи, тамхи зэрэг аливаа
донтолтоос аварч чадах йогийн ач тусыг
мэдэрч эхэлсний дүнд йог, бясалгал руу
багагүй хошуурч байна. Хүн угаас шилдэг
багшаас суралцахыг хүсдэг. Тэгвэл Төмөр
хүний багшийн багш буюу Чак Миллерээс
суралцах боломж бидэнд тохиож байна.
Өнөө цагийн супермэн гэгдэх их багш
нарын багш Чак Миллер Монголд морилон
ирнэ гэдэг нь багагүй түүхтэй болоод
буй манай улсын йогийн хөгжил нэлээд
урагшилсны шинж билээ.
Чак Миллер бол барууны болон Азийн
томоохон улс орнуудад нэр хүнд олсон
чадварлаг багш нарыг сургасан мастер багш
бөгөөд Төмөр хүний багш Вини Мариногоос
гадна Шон Коорн, Шива Риа, Эрика Трайс,
Катрин Бүдиг, Аннэ Карпентэр, Жийн
Халлеман, Каролина Голдберг тэргүүтэй олон
багш түүний йогийн арга зүйг нь залгамжилж
яваа билээ. Орчин цагийн йогийн өнгө төрхийг
тодорхойлогч Чак Миллерийн чамбай бөгөөд
баялаг сургалтын арга зүй нь йогийн олон
чадамгай багш бэлтгэх үндэс болжээ. Үүгээр
ч зогсохгүй Чак Миллер барууны йогийн
хөгжил, йогийн боловсролд онцгой хувь нэмэр
оруулсан юм.
Чак Миллер 1987 онд амьдрал болон
бизнесийн хамтрагч Мати Эзратын хамтаар
Калифорни мужийн Санта Моникад анхны
Иогавѳркс студиэ нээжээ.

Тэд студидээ
нийтээр йог хийх боломжийг бүрдүүлсний дүнд
долоо хоногт 120 анги хичээллэж, өдөр бүр
700 гаруй хүн ирж йог хийдэг байлаа.
Чак Миллерийн шавь нар урлаг, улс төрийн
томоохон зүтгэлтнүүдийг сургахдаа ашигладаг
энэ арга техникийг Монгол Улсад Намастэ
йогийн олон улсын сургууль 2014 оноос
эхлэн нэвтрүүлсэн. Намастэ Йогийн үүсгэн
байгуулагч Ж.Даваажаргал багш дурсахдаа:
“Анх Вини Мариногийн хичээлд очихдоо
йогийн анхан шатны мэдэгдэхүүнгүй боловч
өөрийгөө нэлээд спортлог, оюутан байхдаа
сагсны хэд хэдэн медаль авсан хүн гэж
бодож байлаа. Гэтэл 50 гарсан хүмүүс торох
юмгүй толгой дээрээ, гар дээрээ зогсоод,
мост унаж байхад дэргэд нь хамгийн залуу
би хийж чадах ганц ч байрлал үгүйн дээр
амьсгал бөглөрөх шахаж, дотор муухайраад
бодит байдалтайгаа эвлэрч ядан байсан.
Тэр үеэс л эхлэн энэ ер нь ямар гээч шидийн
зүйл вэ хэмээн сонирхон судалсаар Чак
Миллер, Мати Эзрати багш нартай учирсан.
Багш нарынхаа олон багшид зааж, олон ч
хүний дотоод супер баатрыг сэрээсэн тэрхүү
аргыг Монголдоо түгээхээр Намастэ йогийн
олон улсын сургуулийг нээгээд найман жил
болж байна. Тэднээс уламжлан авсан арга
барилаар Монголдоо Виняаса йогийн 500
гаруй багш бэлтгээд байна” хэмээн дурслаа.
Дээрхийн гэгээн XIV Далай Лам хэлэхдээ:
“Та багшаа сайн судал, шалга! Өөрт үнэн,
зөв санагдсан цагтаа л суралцаж эхэл” гэдэг
шүү дээ.
2016 онд Чак Миллер, Мати Эзрати нарын
үүсгэн байгуулсан Иогавѳркс сургуульд гурван
сая гаруй оюутан байна гэх бүртгэл гарчээ.
энэ тухай
Чак Миллер
ӨДРИЙН СОНИН 2022.08.10 ЛХАГВА ¹147 (7020) 5
Иогавөркс нь Америкдаа йогийн сургалт
явуулдаг хамгийн том сургууль бөгөөд Америк
даяарх 66, тэр дундаа зөвхөн Лос Анжелест л
гэхэд 17 салбар студитэй бий. Лос Анжелесээс
Нью-Йорк хүртэл Иогавѳрксийн салбаруудад
үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл
ангиуд үргэлж хүнээр дүүрэн байдаг. Энэ
йогийн сургуулиа Чак Миллер, Мати Эзрати
нар 2003 онд 66 сая доллараар худалджээ.
Чак Миллерийн арга барил нь огт
хөдөлгөөн хийдэггүй нэгнээс тууштай йогч
хүртэлх янз бүрийн түвшний хүнд тохирч
байдгаараа онцлог.
Чак Миллер анх бясалгал хийдэг байснаа,
Б.К.С Айенгарын “Light on Yoga” хэмээх номын
дагуу йог хийж, дараа нь 1980-аад оны сүүлээр
Аштанга Виняаса Йогийн гүрү Шри Паттаби
Жойсын сургалтад суухаар аян замд гарч
йогийн замналаа эхэлжээ. Харин Мати Эзрати
анхандаа Лос Анжелес дахь Йогийн төвд
ресепшн хийгээд, хөлсөнд нь йогийн хичээлд
суудаг байв. Түүнээс хойш Мати Эзрати нь
Шри Патаби Жойсын АНУ дахь анхны Аштанга
Виняаса йогийн сургалтыг зохион байгуулсан
бөгөөд, Өмнөд Энэтхэгийн Маязоор хотноо
Аштанга Йогийн Институтид сурч байхдаа
йогийн философиос эхлээд энэтхэг хоолны
амтлагчийг түүж бэлтгэх тухай ч нэгд нэгэнгүй
судалдаг хичээнгүй оюутан байлаа. Чак
Миллер хэлэхдээ: “Мати Эзрати хүний дотор
буй агуу чанарыг өөрөөс нь түрүүлж харах
чадвартай бөгөөд тэр л чанарыг нь дээд зэрэгт
байлгахыг шаарддаг” гэжээ. Тэрээр Еврей
гаралтай, Беверли Хиллсд өссөн 20 настай
бүжигчин охин байснаа хоёр жилийн дотор
Лос Анжелес дахь Йогийн төвийн захирал
болон дэвшиж, улмаар өөрийн гэсэн йогийн
сургуулиа Чак Миллерийн хамт нээсэн нь
Иогавѳркс байлаа.
Эдгээр эрхэм багш Шри К.Паттаби Жоисд
шавь орж, йогийн замналаа үргэлжлүүлэн,
бүхий л амьдралаа, йогийн заах арга зүй,
багшийн сургалтад зориулсан.

Шавийн
эрдэм багшаас гэдэг. Иог багшаас шавьд
уламжлагдсаар ирсний хүчинд өнө эртний
уламжлал нь тасарсангүй. Йогийг олон
нийтэд хүртээмжтэй болгосон орчин цагийн
багш нар Энэтхэгийн өлгий нутгаас гаралтай.
Энэтхэг бол эртний ном судруудыг хуучны
эхээр нь хадгалж өнөө цагт хүргэсэн, олон
эрдэмтэн мэргэд төрүүлсэн гавьяатай улс.
Тримулай Кришнамачаряа багш бол тэдгээр
мэргэдийн нэг билээ. 1900-гаад оноос өмнө
эмэгтэй хүн ч йог хийх хориотой байлаа. Харин
Т.Кришнамачаряа багш эр, эм аливаа хүн
нийтээр йог хийх боломжийг нээсэн. Тэрээр
эрдэмтэн, хувилгаадын удамтай язгууртан
гэр бүлд төрж, өссөн бөгөөд йогийн мөрөөр
замнан Гималайн нуруунд долоон жил ном
үзээд буухдаа багшийнхаа захиасаар йогийг
дэлхийд дэлгэрүүлэх зорилго өвөртөлжээ.
Гэвч Т.Кришнамачаряаг буцаж ирэхэд
Энэтхэг улс колоничлогдож, уламжлалт йог,
аюурведыг мухар сүсэгт тооцон, хориглосон
байлаа. Номд гарамгай түүнийг цаг үеийн
хэцүү бэрх тойрсонгүй. Т.Кришнамачаряа
Майсурын Махаража хааны багш байсан тул
ихэс дээдэст үзүүлбэр үзүүлэх нэрийдлээр
ордонд амьдарч эхлэв. Махаража йог
заалгангаа Кришнамачаряа багшаар үзүүлбэр
бэлдүүлж, Английн ихэс дээдэст илбийн мэт
йогийн үзүүлбэр сонирхуулдаг байлаа.
Энэтхэгийн уламжлал Английн колоничлолын үеэр эвдэрсэнд Майсурын хаан
Махаража маш их шаналах болсон тул
Т.Кришнамачаряа багш нь түүнд Виняаса
йогийн системийг зааж эхэлсэн байна.
1930-аад онд болсон энэ үйл явдалтай
давхцан Т.Кришнамачаряагийн шавь нар
нь багштайгаа хамтарч, Английн дээдэст
үзүүлбэр үзүүлж эхэлсэн юм. Энэхүү
үзүүлбэрт орчин цагийн йогийн үндсэн
төрлүүдийг үүсгэсэн Б.К.С.Айенгар, Шри
К.Паттаби Жоис, Десикачар нар байжээ.
Т.Кришнамачаряа багшийн үндсэн дөрвөн
шавь нь өнөө цагт түгээмэл тархсан аргуудыг
зохиожээ. Т.Кришнамачаряа багш Шри
К.Паттаби Жойсын хамт эртний Санскрит хэл
дээрх ном судрыг судалж байгаад Аштанга
Виняаса Йогийн системийг эртний Ведийн
олдвороос олжээ. Тэрхүү олдворыг цааш
үргэлжлүүлэн судлах ажлыг Шри К.Паттаби
Жоисд даалгаад, өөрөө зөвхөн ганцаарчилж
заадаг йогийн эмчилгээний төрөл болох
Вини йогоор гүнзгийрэн мэргэшсэн юм.
Энэхүү эмчилгээний йог нь орчин цагийн
нөхөн сэргээх болон эмчилгээний йогийн
суурь билээ. Тэрээр ганцаарчилж л йог
заадаг бөгөөд дан йогоор эмчлэн анагаах энэ
уламжлалаа Вини йогт үлдээж, аль ч хүйсийн,
хэнбугайд ч нээлттэй сайн дурын йогийн
студид хүмүүс дуртай цагтаа йогоор хичээллэх
боломжийг дэлгэрүүлэх ажилдаа шамджээ.
Иймээс л Т.Кришнамачаряаг дэлхий даяар
йогийн бүх багш нарын багш гэдэг.
Харин одоо 1900-гаад оноос хойш юу
болсонд анхаарлаа хандуулъя. Ямартаа
ч Майсурын Махаража хаанд зориулан
гаргасан йог нь Виняаса йог байжээ. Үүнээс
Виняаса иог үндэслэсэн юм. Стресс, дарамтад
өртөж, анхаарал төвлөрөл муудсан нөхцөлд
тохиромжтой амьсгал болон хөдөлгөөний
дасгалыг хослуулан хийдэг энэ арга нь
Виняаса гэх санскрит үгнээс гаралтай. Ви
буюу ухамсартайгаар, нияаса буюу аваачих,
нийлээд “онцгой газар аваачих” гэж утгачилдаг
ухамсартайгаар хөдлөнгөө сэтгэлээ тогтоох
арга буюу хөдөлгөөнт бясалгалын арга
ажээ.
Алив юмс хөгжлийнхөө явцад улам
сайжирсаар байдгийн жишгээр 1980-аад
онд Кришнамачаряа багшийн шавь Паттаби
Жойсд хичээнгүй зүтгэлтэй хоёр америк
шавь орсон нь Чак Миллер, Мати Эзрати
нар байлаа. Патаби Жоис эртний уламжлалт
аргаар Аштанга Виняаса йог заадаг. Энэ
нь дээр дурдсанчлан Т.Кришнамачаряа
багшийн хамтаар Ведээс олсон олдвор дахь
арга барил билээ. Паттаби Жоис тэдэнд
аштанга йогийг бусдад түгээхдээ уламжлалт
аргыг өөрсдийнхөөрөө шинэчлэн ашиглахыг
зөвшөөрсөн юм. Өдгөө Чак Миллер, Мати
Эзрати хоёрын шавь нараас бусад йогийн
багш нар уламжлалт арга хэлбэрээр заасаар
байна. Чак Миллер, Мати Эзрати нарын
энэхүү заах арга нь Иогавөркс хэмээх тэдний
үүсгэн байгуулсан йогийн сургуулийн стандарт
юм. Хэдэн ч цагт, ямар ч багш орсон бай,
тэрхүү алтан дүрмийг баримтлан заана.
Америкчуудын хувьд алив зүйлсийг шинээр
харах, нээлттэй чөлөөтэй шинэ технологи
нэвтрүүлэхдээ дэлхийд тэргүүлэгч гэдгийг
бид мэднэ.

Иймээс л тэднийг йогт шинийг
санаачлагч инженерүүд гэлцдэг.
Чак Миллер, Мати Эзрати нарыг Америк
болон баруунд йогийг дэлгэрүүлсэн топ багш
нарын тоонд зүй ёсоор оруулахын сацуу хойд
Америкийн йогийн хөгжилд үнэтэй хувь нэмэр
оруулсан гэдэг. Ялангуяа 1990-ээд оноос
хойших йогийн багш нарт гүнзгий нөлөөлсөн
юм.
Бүх амьдралаа йог заах арга зүй, багш
нарыг сургахад зориулсан Мати Эзрати 2019
онд Токио хотноо багшийн сургалтынхаа өдөр
нас барсан бөгөөд Нью-Йорк Таймс сонинд
түүний тухай нүүр дүүрэн нийтлэл гарсан
бөгөөд Мати Эзратийн хэлсэн үгний үнэ
цэнийг 12 сая доллараар үнэлж байлаа. Энэ
ч утгаараа түүний хамтрагч Чак Миллерийн
явуулж Сама Аштанга Виняаса йогийн сургалт
бол үнэлж баршгүй юм.
Уламжлалт йогийн нарийн, дэгтэй техникийг хөгжүүлж гаргасан тэдний сургалтын
хөтөлбөрөөр дэлхий даяарх хэдэн арван
мянган багш бэлтгэгдсэн.
Энэ сургалтыг Монголдоо явуулах ховор
тохиол багшийн Монголд морь унаж үзэх
энгийн хүслээс үүдэлтэй. Тэрээр жил бүр
дэлхийн тойрон, Шанхай, Бээжин, Парис,
Италийн Турин, Португалийн Лиссабон,
Грекийн Наусса гэх мэтээр тивээс тивд аялан
сургалтаа явуулдаг. Чак Миллер энэхүү
сургалтаа 2022.08.15-08.21-ний хооронд
долоо хоногийн хугацаанд Намастэ Йогийн
сургуульд хийх гэж байна. Сургалтад 2-3 жил
йогоор хичээллэсэн хүмүүс болон йогийн
багш нар хамрагдах боломжтой.
Тэрээр хичээнгүй даруу зантай тул
сургалтаа аль болох олон цаг хүргэхийг
хичээнэ хэмээсэн юм. Чак Миллер багш
Монголд 08.12-нд хүрэлцэн ирэх гэж байна.
Шавь бид бэлэн болж, багш хүрэлцэн ирэх
нь ээ!


Хүндэтгэсэн,
Намастэ Йогийн Сургалтын Төв
99102940, 94057077

Categories
мэдээ цаг-үе

Гаалийн татвараас чөлөөлсөн ч ургамлын тосны импорт буурчээ DNN.mn

Ургамлын тосны гайхамшигт хэрэглээ – updown.mn

Энэ оны эхний долоон сарын байдлаарх хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний импортыг харвал ургамлын тосны импорт

  • 2021 оны мөн үеэс 36.5
  • 2022 оны мөн үеэс 39.3 хувиар тус тус буурч, 9.9 мянган тонн болжээ.

Ургамлын тос бол цар тахлаас хойших хугацаанд хамгийн их үнэ нь өсөөд байгаа хүнсний бүтээгдэхүүнүүдийн нэг юм.

Үндэсний статистикийн хорооны үнийн мэдээллээр өнгөрсөн долдугаар сарын ургамлын тосны дундаж үнэ литр нь 9,800 төгрөг байв. Харин энэ дүн 2019 оны долдугаар сард дунджаар 3,500 төгрөг байжээ. Өөрөөр хэлбэл, нэг литр ургамлын тосны дундаж үнэ 2019 онтой харьцуулахад 36% өссөн байна.

Бусад хүнсний бүтээгдэхүүнүүдийн импортын хувьд хүнсний ногоо, цагаан будаа, улаан буудайн гурил, элсэн чихрийн импорт буурчээ. Эдгээр бүтээгдэхүүнийг үнийг тогтвортой байлгах зорилгоор гаалийн татвараас чөлөөлсөн. Тодруулбал, Засгийн газраас элсэн чихэр, ёотон, ургамлын тос, цагаан будааг Гаалийн албан татвараас чөлөөлөх шийдвэрийг 2022 оны тавдугаар сарын 18-нд гаргасан юм.

Харин өтгөрүүлсэн болон хуурай сүү, өндөг, жимс, самар, тахиа, гахайн махны өөхний импорт өссөн үзүүлэлттэй байна.

зураг

Эх сурвалж: ГЕГ
Categories
мэдээ нийгэм

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байхыг анхааруулж байна DNN.mn

Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа нэгнийгээ бүртгэдэг байх  хэрэгтэй гэв

Улсын хэмжээнд он гарснаас хойш наймдугаар сарын 10-ны өдрийн байдлаар 77 удаагийн усны ослоор 75 хүн амь насаа алджээ. Үүний 58 нь том хүн, 17 нь хүүхэд байгаа юм.

Гол, усны осол нь бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.

Иймд:

  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
  • Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Хийлдэг гудас, завь зэрэг зориулалтын бус, чанарын шаардлага хангаагүй хэрэгслээр тоглуулахгүй байх,
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
  • Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна
Categories
мэдээ нийгэм

Сармагчны цэцэг өвчний дэгдэлтэд сармагчнууд буруугүйг ДЭМБ анхааруулжээ DNN.mn

Архи уух дуршилд сармагчин буруутай

Хүмүүс сармагчны цэцэг өвчинд сармагчнуудыг буруутгаж, энэ амьтан руу халдсан хэрэг Бразилд хэд хэдэн удаа гарсантай холбоотойгоор Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) өчигдөр анхааруулга гаргажээ.

“Бидэнд тохиолдож байгаа халдвар хүнээс хүний хооронд дамжиж буйг хүмүүс ойлгох хэрэгтэй” гэж ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч Маргарет Харрис өчигдөр Женев хотод болсон хэвлэлийн хурлын үеэр хэлсэн байна.

Тэрбээр уг өвчинд сармагчнуудыг буруутгах ёсгүйг анхааруулжээ.

Сүүлийн үед Бразил улсад хүмүүс сармагчныг зодсон, хордуулсан хэд хэдэн хэрэг гарсан юм байна.

Тухайлбал Сан Пауло мужийн Рио Прето дахь дархан цаазат газарт долоо хоног хүрэхгүй хугацааны дотор нийт 10 сармагчныг хордуулсан, зодож гэмтээсэн хэргүүд бүртгэгджээ.

Тус бүс нутгийн хүн амын дунд сармагчны цэцэг өвчний халдварын гурван тохиолдол саяхан бүртгэгдсэн юм.

Энэ нь сармагчнуудын биед халдах шалтгаан болсон байж болзошгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Дэлхий даяар сармагчны цэцэг өвчний 28,100 гаруй тохиолдол бүртгэгдэж, 12 хүн нас бараад байгаа.

Бразил улсад халдварын 1,700 гаруй тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас баржээ.

Хэдийгээр өвчний нэрэнд сармагчин гэх үг орсон ч вирусийн тархалт энэ амьтантай ямар ч холбоогүйг Харрис тайлбарласан байна.

Хамгийн анх энэ өвчний вирусийг Данийн эрдэмтэд сармагчнаас илрүүлсэн учир ийм нэртэй болжээ. Гэхдээ бодит байдал дээр энэ вирус олон төрлийн амьтнаас илэрдэг. Ялангуяа мэрэгч амьтдаас хамгийн олноор илэрдэг гэнэ.

Зэрлэг амьтнаас хүнд вирус халдварлах боломжтой ч тавдугаар сард эхэлсэн энэ удаагийн дэгдэлтийн гол зам нь хүн хооронд халдварлах юм.

Эх сурвалж: AFP