Categories
мэдээ цаг-үе

Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой мэдээлэл өгөх утасны дугаарууд DNN.mn

242-р цэцэрлэг | Хүүхэд - Хөгжил

Цэцэрлэгийн элсэлт, бүртгэл өнөөдрөөс эхэлсэн. Энэ удаагийн цэцэрлэгүүдийн хамран сургах тойрогт өөрчлөлт орсноос гадна элсэлтийн хүсэлтийг анх удаа E-Mongolia-аар дамжуулан цахимаар хийж буй.

Үүний тулд хэрхэн бүртгүүлэх талаар доорх ВИДЕОноос үзэх боломжтой.

Харин E-Mongolia хуудсаар хүсэлтээ илгээх боломжгүй хүмүүс тухайн хамран сургах тойргийнхоо төрийн өмчит цэцэрлэгүүд дээр байгуулсан дэмжих багт хандаж болно.

Мөн дүүрэг бүр лавлах утасны дугаарууд ажиллуулж байна.

зураг

Categories
гадаад мэдээ

ОХУ цөмийн зэвсгийн байгууламжуудын үзлэгийг түр зогсоосноо мэдэгджээ DNN.mn

ОХУ-ын таван муж бүх нийтийн амралтыг сунгажээ

Орос улс, Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах гэрээний хүрээнд хийгддэг үзлэг шалгалтад цөмийн байгууламжуудаа хамруулахыг түр хугацаагаар зогсоосноо АНУ-д мэдэгджээ. “Америкийн нутаг дэвсгэр дээр мөн ижил үзлэг явуулах Москвагийн эрхийг хангалгүйгээр, Америкийн талд дангаар давуу байдал үүсгэсэн нөхцлөөр энэ үзлэг шалгалтыг сэргээхээр Вашингтон мугуйдлан зүтгэж байгаа нь ОХУ-ыг ийм арга хэмжээ авахаас аргагүй болголоо” гэж Оросын ГХЯ-ны мэдэгдэлд тэмдэглэсэн байна.

Мөн энэ шийдвэрээ, Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах гэрээний нэр бүхий заалтад нийцүүлэн гаргасан гэдгээ Москва мэдэгдэлдээ дурджээ. Вашингтоноос тавьж байгаа шаардлагууд нь цөмийн байгууламжуудад хийгдэх үзлэг шалгалтад эрх тэгш байх зарчмыг хангахгүй байна гэдгийг мэдэгдсэн боловч хариу өгөөгүй болохыг оросын тал мөн тодотгосон байна.

Үүний зэрэгцээ энэ арга хэмжээ нь түр хугацааных гэдгийг оросын Гадаад яам дурдаад, хяналт шалгалтын үйл ажиллагаатай холбоотой бүх асуудлыг гадны түншүүдтэйгээ харилцан зохицсоны дараа нэн даруй цуцлах болно гэдгийг заасан байна.

Харин АНУ Украинтай холбоотойгоор Оросын эсрэг тогтоосон хоригуудын улмаас энэ гэрээний тал дээр хоёр улсын хоорондын нөхцөл байдал өөрчлөгдсөн гэж мэдэгдэв.

Тухайлбал, АНУ төдийгүй Их Британи, Европын холбооны орнууд зэрэг холбоотнууд нь Оросын нисэх онгоцнуудыг нутаг дээгүүрээ нэвтрүүлэхийг хориглож агаарын орон зайгаа хаасан нь энэ гэрээг ёсчлон биелүүлэхэд саад учруулж байгаа нөхцөл болж байгааг Вашингтон мэдэгдсэн байна.

АНУ, ОХУ хооронд хүйтэн дайнаас хойш мөрдөгдөж байгаа гол ганц гэрээ болох Стратегийн давшилтын зэвсэглэл буюу цөмийн зэвсгийн нөөцийг хорогдуулах, хязгаарлах тухай 3 дахь гэрээний хүчинтэй хугацаа 2026 онд дуусгавар болно. Үүнтэй холбогдуулж Москва, Вашингтон хоёр шинэ гэрээний шалгуур нөхцөлүүдээр зөвшилцөж эхлээд байсан боловч Украины дайны улмаас энэ үйл явц тасарсан. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден саяны даваа гарагт дээрх гэрээг орлох шинэ системийн талаар “даруй ярилцаж тохироход өөрийнх нь засаг захиргаа бэлэн байгааг” мэдэгдсэн. Гэхдээ Оросын талаас мөн адил санаа зорилго илэрхийлэх шаардлагатай гэдэг байр суурь илэрхийлээд байгаа юм.

Үүний зэрэгцээ Орос, Америк хоёрыг энэ гэрээний хүрээний дагуух үзлэг шалгалттай холбоотой бүх асуудлаа шийдвэрлэж, шинжээчдийг нэвтрүүлэхийг НҮБ уриаллаа. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн албан ёсны төлөөлөгчийн орлогч Фархан Хак Москвагийн дээрх шийдвэрт холбогдуулан ийм уриалга дэвшүүлснийг Риа “Новости” мэдээлсэн байна.

“Орос, Америкийн Цөмийн зэвсэглэлд хяналт тавих тухайд хоёр тал хооронд үйлчилж байгаа цор ганц хэлэлцээр гэдгээрээ энэ гэрээ олон улсын энх тайван, аюулгүй байдал болон цөмийн зэвсэг хураах, үл дэлгэрүүлэх дэглэмийн чухал бүрэлдэхүүн хэсэг. Тиймээс хоёр тал зөрчилдөөнтэй бүх асуудлаа шийдвэрлэж, энэ чухал гэрээний хяналт шалгалтыг хэрэгжүүлэх боломжийг шинжээчдэд олгох ёстой” гэж НҮБ-ын албан ёсны төлөөлөгч мэдэгдэлдээ цохон дурджээ.

Categories
мэдээ нийгэм

Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах инженерийн дэд бүтцийн ажлыг баасан гаригт эхлүүлнэ DNN.mn

УЛААНБААТАР-ХӨШИГИЙН ХӨНДИЙН ОЛОН УЛСЫН ШИНЭ НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ ЧИГЛЭЛИЙН  ХУРДНЫ АВТО ЗАМ”-ЫН ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА - Зам, тээврийн хөгжлийн яам

Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах ажил наймдугаар сарын 12-ноос эхэлнэ гэдгийг Барилга, хот байгуулалтын сайд Л.Мөнхбаатар хэллээ.

Тэрбээр “Ирэх Баасан гарагт Хөшигийн хөндий дэх нисэх онгоцны буудлыг тойрсон инженерийн дэд бүтцийн эхний ажлыг эхлүүлэхээр боллоо.

Инженерийн дэд бүтэц, ажлын зураг гарсантай холбоотойгоор энэ жил 30 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн. Иймд эхний инженерийн дэд бүтцийн ажлууд хийгдэнэ. Тодруулбал, онгоцны буудлын урд талын таван худгаас төлөвлөлтийн дагуу цэвэр усны шугам сүлжээний ажлыг эхлүүлж байна.

Мөн Зуун мод хотод цахилгааны шугам хийгдэж байгаа бөгөөд үүнээс 35 станцыг Хөшигийн хөндий дэх онгоцны буудал буюу эдийн засгийн чөлөөт бүс рүү татах ажил эхлэхэд бэлэн болсон. Түүнчлэн үерийн далангийн тодорхой хэсгүүдийн ажил эхлэхэд бэлэн болоод байгаа.

Эдгээрийг хийж гүйцэтгэгч компаниуд нь шалгарсан тул ажил наймдугаар сарын 12-нд буюу Баасан гарагт эхлэх юм. Мөн 2023 оны улсын төсөвт уг ажилд 200 гаруй тэрбум төгрөгийг суулгах асуудлыг үе шаттай ярьж байгаа.

Түүнээс гадна, Хөшигийн хөндий дэх бүтээн байгуулалтын ажил 10-20 жил хийх төлөвлөлтөөр байгаа гэдгийг хэлье” гэв.

“Хөшигийн хөндийд дунджаар 150,000 хүн амьдрах боломжтой”

Үргэлжлүүлэн “Ундны устай холбоотойгоор Хөшигийн хөндийд дунджаар 150,000 хүн амьдрах боломжтой гэж үзэж буй. Төлөвлөлтийн гол үндэс нь ажлын байр бөгөөд аялал жуулчлал, соёл, спортод тулгуулсан үйлдвэрүүд болон тээвэр ложистикийн ажлын байр байна гэж төлөвлөлтөө батлуулсан.

Эхний ээлжид 35,000 хүн байх “Шинэ Зуунмод” хотын онгоцны буудал орчимд цэвэр усны шугам сүлжээг хийнэ. Мөн онгоцны буудал явах замд 28 метр куб бүхий цэвэрлэх байгууламжийг барина. Сонсголонгоос татах 220 болон 110 мегаваттын цахилгааны шугамуудыг хийж байгуулна.

Ингээд дэд бүтцийн ажил хийгдэхийн хэрээр төр захиргааны болон хувийн хэвшлийн барилга байгууламжийг барих ажил ирэх жилээс үе шаттай хийгдэнэ” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

Замын төлбөр хураах цэгүүдийг цахимжуулснаар одоогийн орлого 30 хувиар нэмэгдэх боломжтой DNN.mn

Нийслэлийн Засаг даргын захирамжид өөрчлөлт орлоо

Замын төлбөр хураах цэгүүдийг цахимжуулах ажлын талаар БШУ-ны сайд, Цахим Хөгжил, Харилцаа Холбооны сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Монгол Улсад замын төлбөр хураах нийт 35 цэг байдаг. Эдгээр цэгийг цахимжуулаагүй учраас орлого нь тодорхой бус байгаа юм. Өөрөөр хэлбэл, жолооч болгоноос замын төлбөрийг гараар хурааж авдаг.

Жил болгон замын хураамжаас 30 орчим тэрбум төгрөгийг орлого ордог. Хэрэв төлбөр хураах цэгийг цахимд бүрэн шилжүүлж чадвал одоогийн орлого 30 хувиар нэмэгдэх боломжтой. Тодруулбал, 9 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломж байна.

Цаашдаа төлбөр авах 23 цэгийг бүрэн цахимжуулах бололцоотой. Цахимжуулахдаа иргэдэд хүртээмжтэй байдлаар QR код уншуулах эсвэл картаар төлбөр тооцоо хийдэг зохион байгуулалтыг төлөвлөж байгаа. Улсын төсвөөс мөнгө гарахгүй. Энэ нь төр хувийн хэвшлийн түншлэлээр хийгдэх цахим шилжилт болно гэсэн үг” гэлээ.

Categories
мэдээ утга-зоxиол

Монгол Улсад долдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд гадаадын 121.741 жуулчин иржээ DNN.mn

Монголд 202 мянган жуулчин ирээд байна | News.MN

Монгол Улсад долдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд гадаадын 121,741 жуулчин ирсэн байна. Энэ оны долдугаар сард ОХУ-аас хамгийн их буюу 56,714 жуулчин иржээ.

Түүнчлэн,

  • БНСУ-аас 21,913
  • Казахстан 12,038
  • Америк 4,874
  • Хятад 4,691
  • Герман 2,332
  • Беларусь 2,328
  • Япон 2,173
  • Турк 1,982
  • Франц 1,681 жуулчин ирж, нийт 122,044,073 ам.долларын орлого оруулсан талаар БОАЖЯ-наас мэдээлэв.
Түүнчлэн энэ оны зургаадугаар сард БНСУ-аас 8,841 жуулчин ирсэн бол долдугаар сард 21,913 жуулчин ирсэн байна. 2019 онд тус улсаас 23,585 жуулчин ирж байжээ.

БНСУ-аас Монгол Улсад аялах жуулчдын тоо цар тахлаас өмнөх үеэс буураагүй байгаа нь өнгөрсөн тавдугаар сард Засгийн газрын 178 дугаар тогтоолоор “БНСУ-ын жуулчдыг 2024 оны арван хоёрдугаар сарын 31-нийг дуустал 90 хоногийн хугацаатай визийн шаардлагаас чөлөөлөх” тухай шийдвэр эергээр нөлөөлж байна.

Categories
мэдээ цаг-үе

Энхтайваны гүүрний зүүн талаас Махатма Гандийн гудамж хүртэлх замыг 2 хоног хаана DNN.mn

Олимпын гүүр буюу Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн хүрээнд Нарны замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлаж, асфальт бетон хучилт хийх гэж байна.

Үүнтэй холбоотойгоор наймдугаар сарын 12-ны 23:00 цагаас наймдугаар сарын 14-ний 21:00 цаг хүртэл Энхтайваны гүүрний зүүн талын уулзвараас Махатма Гандийн гудамж буюу Соёмботой хөшөө рүү эргэдэг туслах зам хүртэлх замын урд талын урсгалын хөдөлгөөнийг хаана гэж Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Иймд иргэд, жолооч нар дээрх хугацаанд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг хүсье.

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлийн цэцэрлэгийн хамран сургах тойрог DNN.mn

Төрийн бус өмчийн цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээг дэмжинэ

Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар нийслэлийн цэцэрлэгүүдийн хамран сургах тойргийг шинэчлэн тогтоожээ.

Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн элсэлтийн хүсэлтийг өнөөдрөөс цахимаар авч эхэлсэн. Иймд иргэдийн амьдарч байгаа дүүрэг, хороонд үйл ажиллагаа явуулдаг үндсэн цэцэрлэг болон нэмэлтээр бий болгосон цэцэрлэгүүдийн аль нэгд хүүхдүүдийг цахим системээр дамжуулан хуваарилах талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв.

Мөн тэрбээр “Өмнө нь хамран сургах тойргийг зөвхөн төрийн цэцэрлэгийн ачааллаар нь тооцоолж буруу төлөвлөж ирсэн байна. Үүнийг энэ жилээс халж байгаа бөгөөд тухайн хамрах сургах тойргийг шинэчилнэ. Нийслэлийн удирдлагын шинэчилсэн төлөвлөлтөөр 204 хорооны төрийн болон төрийн бус цэцэрлэгүүдийн багтаамж дээр суурилж тойргийг төлөвлөсөн” хэмээн өчигдөр мэдээлэл хийх үеэрээ хэлж байсан юм.

Ташрамд дурдахад, тухайн хороонд салбар бүлэн нэмэгдсэн тохиолдолд доор тушаалын хавсралтад өөрчлөлт оруулж магадгүй аж.

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг
Categories
мэдээ нийгэм

Бусдын зурвасыг цахим сүлжээнд дэлгэх нь гэмт хэрэгт тооцогдоно DNN.mn

Цахим сүлжээ охидын сэтгэлзүйд нөлөөлдөг

Иргэн В нь иргэн Б-г өөрийн эхнэр Г- тай хардаж, Б-ийн гар утсанд хадгалагдаж буй өөрийн эхнэр Г-тай харилцсан цахим зурвас, захидал зэргийг “А” аймгийн фэйсбүүк группт нийтэлсэн ба уг нийтлэлийг 4,500 хүн өөрийн цахим сүлжээнд хуваалцсан байна.

В нь Б-ийн утсан дээрх зурвасуудыг хүч хэрэглэн авч, уг зурвасууд болон хохирогчийн бичлэгийг сөрөг тайлбартайгаар олон нийтэд зөвшөөрөлгүй мэдээлж, бусад хүн хуваалцах нөхцөл боломж бүрдүүлсэн. Мөн тухайн зурвасуудыг авахаар хохирогчийг зодсон.

Шүүхээс В-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуульд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан зэрэг гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.

Хуульд зааснаар хувь хүний нууц гэдэгт хэрэв задруулбал тухайн хүний хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг ойлгодог бөгөөд захидал харилцааны нууц, эрүүл мэндийн нууц, хөрөнгийн нууц, гэр бүлийн нууц, хуулиар тогтоосон бусад нууц гэсэн төрлүүдтэй байдаг.

Захидал харилцааны нууц гэдэгт захидал, цахилгаан илгээмж, өргөдөл зэрэг шуудан холбооны хэрэгслээр бусад хүн, байгууллагатай солилцож буй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг, хувь хүний нууцыг задруулсан гэдэгт амаар буюу бичгээр, яриа, захидал, тайлбар бичих, унших зэргээр будад дамжуулах, мэдээлэх үйлдлийн улмаас хувь хүний нууц ил болсныг тус тус ойлгодог.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 167 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Arslan.mn

Энэ сарын 01-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1726 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1406, хулгайтай холбоотой 31, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 107, гэмт хэргийн шинжтэй 95 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 104, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 136, хүний биед халдсан 68, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 119, эрүүлжүүлэх байранд хоносон 137, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 119 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ цаг-үе

ЭМДЕГ: Тархины саажилт, уналт таталтын эсрэг эмийн үнийн хөнгөлөлтийг 0-19 насны хүүхдэд хөнгөлнө DNN.mn

Arslan.mn

Төрөөс эмийн зардлыг нь хариуцан амбулаториор эмчлэх өвчний жагсаалтад тусгагдсан тархины саажилт, уналт таталттай хүүхдийн уналт, таталтын эсрэг эмийн үнийн хөнгөлөлтийг 0-19 насны хүүхдэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хөнгөлнө.

ЭМДҮЗ-ийн 2022 оны “Эмийн жагсаалт шинэчлэн батлах тухай” 11 дүгээр тогтоолтой танилцуулна уу. https://emd.gov.mn/legals/303